Categories
мэдээ нийгэм улс-төр

Инфографик: “Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Арабын Нэгдсэн Эмират Улсад “Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод “Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-тай 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Сүүлийн жилүүдэд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж өсч байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулсан 10 орчим гэрээ, хэлэлцээр хэрэгжиж байна.

АНЭУ нь бүрэлдэхүүндээ 7 эмират /ханлиг/-ыг нэгтгэсэн Холбооны улс бөгөөд Булангийн орнуудын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын гол төв юм. Тус улсын худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тааламжтай, тогтвортой, тодорхой учраас дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллага, компаниуд Дубай, Абу Даби зэрэг хотод төлөөлөгчийн газар, салбараа нээн ажиллуулж, тус улс худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес, аялал жуулчлалын төв болон хөгжиж байна.

Манай улс Булангийн орнуудтай харилцааны агуулга, үр дүнг өргөжүүлэх, тэднээс буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтой. АНЭУ-д Элчин сайдын яам нээн ажилуулснаар Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг хөгжлийн сан, санхүүгийн байгууллагуудтай шууд холбоо тогтоон, ойр хамтран ажиллах, хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих замаар хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж нээгдэнэ.

АНЭУ-д 40 гаруй монгол иргэн байнга оршин суудаг, мөн сүүлийн жилүүдэд манай иргэд хувийн хэргээр зорчих нь нэмэгдэж байна. Тухайлбал, 2017 онд 800 гаруй монгол иргэн зорчсон байна. Эдгээр иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж мөн адил нэмэгдэнэ.

АНЭУ-ын Абу Даби хотод 102 орны Элчин сайдын яам, Дубай хотод 57 орны Консулын газар ажилладаг ба АНЭУ Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод 2016 онд нээсэн.

Иймд харилцан адил байх зарчмын хүрээнд хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах зорилгоор Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам байгуулахаар шийдвэрлэсэн. Абу Даби дахь Элчин сайдын яамыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөсөн.

Улсын Их Хурлын Тамгын газар

Categories
мэдээ нийгэм

ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН 2019 ОНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

The 7 biggest problems facing science, according to 270 scientists ...

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ КОМПАНИУДААС ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ АВЧ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

Google компани: Технологийн дэвшилтэй холбоотойгоор цахим орчинд болж буй бүхий л үйл ажиллагаа Google компанитай холбогддог. Иймдээ ч тус компани иргэдэд бодит мэдээлэл хүргэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал:

  • Нүүр хуудсандаа “Covid-19” вирусний халдвараас сэргийлэх зөвлөмж байршуулах;
  • Дэлхийн улсууд дахь халдварын талаарх хяналтын самбар бий болгох;
  • Дэлхийн бүхий л улсуудын эрүүл мэндийн байгууллагуудын албан ёсны хаягийг баталгаажуулах;
  • Хуурамч мэдээ, мэдээлэл, мэдэгдлийг цаг алдалгүй устгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах;
  • “Covid-19” вирус болон эмнэлгийн хэрэгсэл (амны хаалт, ариутгалын бодис г.м) зэрэгтэй холбоотой албан бус зар сурталчилгааг хориглох, хаах;
  • Meeting программыг зарим бүсэд үнэгүй ашигладаг болгосон ба 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүхий л хэрэглэгч үнэгүй ашиглах боломжтой болгох;
  • Иргэдээс “Covid-19” вирусний шинжилгээ авах программыг зохион бүтээж байна. Тус программ нь англи хэлээр ярих бөгөөд иргэдээс асуулт асууж маягт бөглүүлэх аж. Тус компани энэхүү программаа илүү боловсронгуй болгох зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.

Apple компани

Халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор зарим сүлжээ дэлгүүрүүдээ хаасан бөгөөд иргэдийг цар тахлаас сэргийлэх уриалга гаргасан байна.

Microsoft компани

Тус компани үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний дэлгүүрүүдээ хааж, үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон бөгөөд иргэдийг цар тахлаас сэргийлэх тухай уриалга гаргасан байна. Мөн дэлхийн газрын зурагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон АНУ болон дэлхийн бусад улсууд дахь халдварын талаарх хяналтын самбар бий болгосон.

Uber компани

Цар тахлаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудын нэг бөгөөд тус компаниас дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал:

  • Тээврийн үйлчилгээгээ зогсоох;
  • Халдвар авсан жолооч нарт мөнгөн тэтгэмж олгох;
  • Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын захиалгын хоолыг үнэгүй хүргэх;

IBM компани

Covid-19” вирусний шинжилгээ хийхэд тус компани идэвхтэй дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд аюулгүй байдаа хангах, урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд өгч байна.

Intel компани

БНАХУ-ын “BGI Genomics”, “Lenovo” компаниуд хамтран “Covid-19” вирусний шинжилгээ, судалгаанд зориулсан тооцоолуур бүтээхээр ажиллаж байна. Мөн Зика вирус, Sars, H1N1 томуу, шувууны томуу, эбола вирус болон бусад халдварт өвчний үед ажиллаж байсан мэргэжилтнүүдийн багийг бүрдүүлсэн байна.

Facebook компани

Иргэдийн дунд цар тахлын талаар хуурамч мэдээлэл түгэхээс урьдчилан сэргийлэхэд түлхүү анхаарч хяналтыг сайжруулж байна. Мөн өөрийн компанийн ажилчдадаа санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Cisco компани

Цар тахлын халдвараас сэргийлэх үүднээс өөрийн компанийн эзэмшлийн онлайн хурлын Webex программын ашиглалтаа 90 хоногийн турш үнэгүй болгоод байгаа.

Samsung компани

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс гар утас, хувийн эд зүйлээ ариутгаж цэвэрлэхийг уриалсантай холбоотойгоор гар утсыг бактери устгах чадалтай хэт ягаан туяаны гэрлээр цэвэрлэх үйлчилгээг үзүүлж байна.

ТЕГ

Categories
мэдээ нийгэм

КОВИД-19-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД-14: “Коронавирус”-ийн эмийн талаарх мэдээлэл, судалгаа

Коронавирус: будет ли у бедных стран доступ к будущей вакцине

Коронавирусийн эсрэг өвөрмөц эмийн олон судалгаа дэлхийн улс орнуудад хийгдэж байна. Одоогийн байдлаар өмнө нь бүтээсэн вирусийн эсрэг эмийг эмчилгээнд хэрэглэж байна.
Вирусийн үржлийг зогсоох эм: (Remdesivir, Favipiravir, Lopinavir/ Ritonavir, Hydroxychloroquine, Ivermectin)

– Remdesivir (Veklury): АНУ-ын Хүнс, эмийн агентлаг энэ оны 5-р сарын 1-нд Remdesivir эмийг хэрэглэх зөвшөөрөл олгосон байна. Мөн Япон улсын Эрүүл мэндийн яам 3 хоногийн хугацаанд яаралтай горимоор Ковид-19-ийн эсрэг хэрэглэх албан ёсны эмийн зөвшөөрөл өгсөн байна. Уг эмийг Ковид-19-ийн улмаас хүндэрсэн өвчтөнд 5-10 өдөр хэрэглэхийг зөвшөөрсөн байна.
– Favipiravir (Avigan): Favipiravir нь Фүжифилм Тоямасайэнсү компанийн үйлдвэрлэсэн томуугийн эсрэг үйлчилгээтэй эм, анх 2014 онд Япон улсын холбогдох байгууллагаас тодорхой хязгаарлалттай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл авсан байна. Ковид-19-ийн эхний үед хэрэглэснээр үр дүнтэй нь тогтоогдсон байна. Ургийн өсөлт, хөгжилтөд нөлөөлөх магадлалтай тул жирэмсэн өвчтөнд хэрэглэхийг хязгаарласан байна.
– Ciclesonide: /Тейжин фаам компани/ Ciclesonide нь амьсгалын замын үрэвсэл болон харшлын эсрэг үйлчилгээтэй. Уг эмийг Японы олон улсын анагаах ухааны судалгааны үндэсний төв Ковид-19-ийн эсрэг үйлчилгээтэй эсэх талаар судалгаа хийж байна.
– Lopinavir/Ritonavir: ХДХВ/ДОХ-ын эсрэг үйлчилгээтэй эм. БНХАУ-д хийсэн судалгаагаар Ковид-19-ийн эмчилгээнд үр дүнтэй эсэх нь батлагдаагүй байна.
– Hydroxychloroquine: Халуун орны хумхаа өвчинд үр дүнтэй эм бөгөөд Ковид-19-ийн эсрэг үйлчилгээтэй гэж Европ, АНУ-ын судлаачид үзсэн хэдий ч 671 эмнэлэг хамруулсан судалгаагаар зүрхний хэм алдагдал 2 дахин, нас баралт 35% нэмэгдсэн тул сайн нягтлах шаардлагатай гэж АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас мэдэгдээд байна.
– Ivermectin: Уг эмийг Ковид-19-ийн эсрэг үр дүнтэй эсэх талаар 5-р сараас эхлэн Японы Китасато их сургуульд судалж байна. Паразит устгах үйлчилгээтэй Ivermectin эмийг 1974 онд Японы эрдэмтэн Сатоши Оомура анх нээсэн. Уг эрдэмтэн 2015 онд Нобелийн шагнал хүртжээ.

Шинээр судалгаа шинжилгээ хийгдэж байгаа эм.
1. Японы Такеда эмийн үйлдвэр Ковид-19-ийн эсрэг шинэ төрлийн эм гаргаж авах судалгааг Америкийн болон 10 гаруй эмийн компанитай хамтран хийх тухай энэ оны 4-р сарын 6-ны мэдэгдсэн байна.
2. АНУ-ын Pfizer компани Ковид-19-ийн эсрэг эм бүтээж байгаа бөгөөд энэ оны 7-9-р сард эмнэлзүйн туршилт хийхээр төлөвлөж байна.
3. Английн GSK компани АНУ-ын Vir biotechnology-тэй хамтран 2 төрлийн вирусийн эсрэг биетийг /VIR-7831, VIR-7832/ нээж холбогдох судалгааг эхлүүлээд байна.
4. Японы Шионоги эмийн үйлдвэр Хоккайдогийн Их сургуультай хамтран вирусийн эсрэг биетийг тодорхойлсон бөгөөд энэ ондоо багтаж анхан шатны туршилт хийх төлөвлөгөөтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-05-24-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ №2: Хямралт нөхцөлд хүүхдээ эерэгээр хүмүүжүүлэх 3 алхам

Categories
мэдээ нийгэм

“Иргэдийн оролцоотой ногоон хот” аян зарлалаа

Залуучуудыг амьдарч буй орчиндоо ногоон байгууламжийг бий болгоход уриалж, амьдралын зөв дадал хэвшилд суралцуулах, мөн тэдгээрийн санал санаачилгыг дэмжиж, үлгэр жишээ айл өрхийг урамшуулах зорилготой “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ НОГООН ХОТ” аяныг эхлүүлжээ.

Аяны хүрээ Нийслэлийн есөн дүүргийг хамарч, ногоон хотыг бий болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мод ургуулсан иргэдийг олон нийтэд сурталчлан урамшуулах зорилгоор “Ногоон орчин бүхий өрх”-ийг шалгаруулах сошиал уралдааныг зарлаж байна.

Уралдаанд оролцохын тулд:

Иргэн та өөрийн эзэмшлийн талбайдаа тарьж ургуулсан ногоон байгууламжаа харуулсан богино хэмжээний хоёр минутын дүрс бичлэгийг #ногоонХОТ хаштаг ашиглан, оршин суугаа дүүрэг болон холбогдох дугаараа бичиж фэйсбүүкт байршуулна.

Хугацаа: 2020 оны 07 дугаар сарын 31 хүртэл

Холбогдох утас: 77116162-3

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ 1: Ковид-19-ийн үед хүүхдээ хэрхэн анхаарах вэ?


Categories
мэдээ нийгэм

Маргааш Улсын онцгой комисс хуралдана

Маргааш Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болно. Энэ хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох болжээ.

Тус комиссоос тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд асван арга хэмжээ болох хөл хорионы хугацаа ирэх долоо хоногт дуусна. Энэ хугацааг сунгах эсэхийг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Тасган-Баянбүрдийн замын хөдөлгөөнийг нээлээ

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ. Баянгол дүүрэг, Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил өнөөдөр /2020.05.24/ дуусч, тус уулзварын хоёр урсгалыг 11.00 цагт бүрэн нээлээ.