Categories
мэдээ нийгэм

М.Отгонцэцэг: Бидний үйлчилгээндээ өгдөг амлалт бол эрүүлжиж, эргэж таргалахгүйгээр тураана

Орчин үеийн хотжилтын сөрөг нөлөөний нэг бол таргалалт юм. Эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд, өсвөр насны хүүхдүүд таргалалтад ихээр өртөж байна. Жин ихтэй хүмүүс фитнесс, аэробик, мацаг барих, хоол сойх, гэдэс цэвэрлэх гэх мэт түмэн янзын арга хэрэглэдэг ч тухайн үедээ турж байгаа мэт боловч буцаад жин нэмээд эхэлдэг. Жингийн илүүдэл бол зүрх судас, үе мөч зэрэг маш олон өвчний эхлэл болдог. Тэгвэл “Tenger bella beauty” гоо сайхны салон үйлчлүүлэгчдэдээ тураад, эрүүлжих үйлчилгээг үзүүлж байна. Хамгийн сонирхолтой нь “Tenger bella beauty”-д очсон бол та турна, эрүүлжинэ, дахиж таргалдаггүй гэнэ.

“Tenger bella beau­ty” гоо сайхны салоны эрхлэгч М.Отгонцэцэгтэй ярилцлаа.


-“Яаж турах вэ” гэсэн бодол бараг эмэгтэй хүн бүрт байдаг. Та тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Турах нь нэг талаараа хүний гоо сайхан боловч нөгөө талаар эрүүл мэндтэй шууд холбоотой болохоор эмзэг, чухал байдаг. Хүмүүс таргалалтаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг хомс, хувь хүний хичээл зүтгэл ч тааруу байдаг. Хамгийн багадаа л гэхэд таван жил тарган явсан хүн манайхаар үйлчлүүлдэг. Гэтэл тэд маань 10 хоногийн дотор турааж өгөхийг хүсдэг. Турахад тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй. Тууштай системтэй курсээр явж байж үр дүнд хүрдэг.

-Танай “Tenger bella beauty” салоны эрүүлжүүлж тураах үйлчилгээг хүмүүс их сонирхдог. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Нэгэнт өөрийн байх хэмжээнээсээ жин нь хэтэрсэн бол жингээ зайлшгүй хасах хэрэгтэй. Ингэхээр турах, эрүүл байх гэдэг бол нэг зоосны хоёр тал юм. Жингээ хасах хүсэлтэй хүмүүс аль болох эрүүлээр турах аргыг сонгох хэрэгтэй. Манай салон жингийн илүүдэлтэй хүмүүст зориулан эрүүлээр турах үйлчилгээг үзүүлээд багагүй хугацаа өнгөрч байна.

Эрүүлээр турахын тулд заавал дотор өөхөө хайлуулах ёстой. Дотор өөхөө хайлуулж, целлюлитаа арилгахгүйгээр турах тухай бодохын хэрэгггүй. Дотор өөх хайлж, целлюлит задарсан тохиолдолд эргэж таргалахгүй. Тиймээс бид хамгийн эхэнд дотор өөх хайлуулж, целлюлит задлах үйлчилгээ үзүүлдэг. Бид үйлчилгээндээ өгдөг амлалт бол эрүүлжиж, эргэж таргалахгүйгээр тураана гэдэг. Ер нь бол хуян, шар усаа тарааж, массажинд орж, алжаалаа тайлж амрах байдлаар тун таатай эрүүлээр турна гэсэн үг.

-Хамгийн сүүлийн үеийн турааж, эрүүлжүүлэх аппарат хэрэглэдэг гэсэн. Энэ талаараа танилцуулаач…

-Солонгосын бүтээгдэхүүн. Аппаратнаас гадна хэрэглэх бүхий л бүтээгдэхүүнээ Солонгосоос оруулж ирдэг. Энэхүү халуун аппарат маань тураана гэхээс илүүтэй эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой. Тухайлбал, биеийн бүх төрлийн өвдөлтийг намдаана. Ялангуяа нурууний өвчинг маш түргэн эмчилдэг. Цусан дахь дархлааны эсийн хөдөлгөөнийг идэвхжүүлдэг. Арьс тайвшируулна. Биеийн энергийг нэмэгдүүлнэ. Биеийн ерөнхий эсэргүүцэл сайжирна. Эмэгтэйчүүдийн сав бөөрний хүйтэн хийг гадагшлуулдаг гээд эрүүл мэндийн маш олон үйлчилгээ үзүүлдэг.

Бид тураах, эрүүлжүүлэх цогц үйлчилгээ үзүүлдэг гээд байгаа маань учиртай. Турж, эрүүлжих зорилготой манайхыг зорин ирж байгаа хүмүүстээ бид эхний ээлжид өөх хайлуулах аппаратад оруулдаг. Хүний биеийн дотор өөх 41 хэмд хайлдаг. Өөх хайлуулах аппарат маань цахилгаан ион гүйдлээр 41-ээс дээш хэмийн дулаан үүсгэн өөх хайлуулан таргалалтыг арилган, булчингийн үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээ үзүүлдэг. Хүний биеийг дөрвөн хэсэг гэж авч үзээд тус бүрт нь аппаратны үзүүлэх ач холбогдлыг тайлбарлая.

1. Ар нуруу, ар талын хэсэг-Стрессээс үүдэлтэй хөшилтийг багасгана. Булчинг тайвшруулж, мэдрэлийн үйл ажиллагааг сайжируулна.

2. Цээжний хэсэг-Цусны эргэлтийг сайжруулж, гормоны ялгарлыг нэмэгдүүлнэ.

3.Биеийн доод хэсэг-Хүн хөгшрөх тусам хөлөнд өөрчлөлт ордог. Түүнээс сэргийлж, шөрмөсний үйл ажиллагааг сайжруулна, булчин тайвширна. Ингэсээр дасгал хөдөлгөөнөөр хайлдаггүй хөлний илүүдэл өөх хайлна.

4. Гэдэсний хэсэг-Цусны эргэлтийг хурдасгаж, бодисын солилцоог дэмжинэ. Хоолны дуршил буурч, дотор өөхийг задална.

-Целлюлитийг арилгахгүйгээр турах тухай ярилтгүй гэж та түрүүн хэлсэн. Целлюлит бол чулуужиж хатуужсан өөх, эд эс. Энэ бүрэн арилах уу?

-Манай аппаратны тусламжтайгаар үйлчлүүлэгчид маань целлюлитээсээ бүрэн салж чадаж байгаа. Тураан эрүүлжүүлэх аппарат нь автомат соролттой бумбаны тусламжтайгаар өөхжиж хатуурсэн эд, эсийг задалж, тунгалгийн урсгалыг чөлөөтэй урсахад нь дэмждэг. Улмаар бие дэх хор, өөхөн эдийн хуримтлуулсан илүүдэл ус, шингэнийг гадагшлуулна. Ингэснээр эд эсийн хөдөлгөөн сэргэн, цусны эргэлт сайжирдаг. Дараа арьс чангалах аппаратад ордог. Ингэсэээр гуя, гэдэс, нурууны хэсэгт өөр өөр давтамжтай тусгай соролтын хэмнэлтэй холбосон бумбуудаар арьсыг чангалж, хуян, хаван, шар усыг биеэс хөөнө. Үр дүнд нь бие маш сайхан тайвширдаг.

Дээрх аппаратуудын тусламжтай шингэрч задарсан өөхний 70 хувийг хөлсөөр гадагшлуулдаг. Үүний тулд тураах хуурай болон уурын саунд ордог гэсэн үг. Энэ нь арьсыг зөөллөж, биеийн хорт бодисыг хөөн, илүүдэл хийг гадагшлуулдаг үйлчилгээтэй.

Манайх мөн детокс массаж хийдэг. Энэ нь биед хуримтлагдсан хорт бодис, илүүдэл ус, хаванг гадагшлууж, бодисын солилцоог эрчимжүүлнэ. Мөн биеийг амраан тайвшруулж, хуян шар ус тараана, целлюлит арилгана. “Tenger bella beauty” салонд хэрэглэж байгаа аппаратуудад тусгайлан зориулагдсан дээд зэргийн чанартай тосыг бид Солонгосоос захиалж авч хэрэглэдэг. Арьс арчилгааны гель нь богино хугацаанд турсан арьсыг эрчимтэй чангалж өгдөг.

-Нэг курс эмчилгээний дараа хэдий хэмжээний жин хаядаг вэ?

-Арав хоногийн курс эмчилгээний үр дүнд 2-8 кг турдаг. Мөн тухайн хүний биеийн онцлог, жингээс хамаарна. Эхний шатны 10 хоногийн эмчилгээгээр өөх тосоо хайлуулж, целлюлитээ задалбал цаашдаа турахад тун хялбар болно. Мөн тойргоороо маш сайн галбиржиж турдаг.

-Нэг удаа энэ үйлчилгээнд ороход хэдий хэр хугацаа шаардах бол…

-Хүн өөрийнхөө эрүүл мэнд, гоо сайхны төлөө цаг гаргах ёстой. Эрүүлжүүлж тураах аппаратад орох бол 10 хоног буюу нэг курс заавал явж байж үр дүнгээ үзнэ. Тухайн хүний биеэс шалтгаалж хэдэн хэдэн курс явах нь ч бий. Нэг удаагийн үйлчилгээ нь гэвэл 1-2 цаг үргэлжилнэ.

-Тураах аппаратад орох хүмүүст хориглох заалт бий юү?

-Нуруундаа төмөр суулгацтай, зүрхний эмчийн хяналтад байдаг, хавдартай болон жирэмсэн хүмүүс тураах аппаратад орох хориотой. Мөн эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг ирсэн үед орж болохгүй. Манай аппарат Солонгосын турмалин чулуугаар эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Турмалин чулуу тураахаас гадна хүний биед хуримтлагдсан хорыг гадагшлуулж, эрүүлжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Төрсний дараа тураах аппаратад орвол энгийн үед орсоноос илүү үр дүнтэй. Учир нь төрсний дараа хүний бие организм шинээр төлжих үйл явц явагдаж байдаг. Төрөөд зургаан сарын дараа тураах аппаратад орж болдог. Мөн өсвөр насны хүүхдүүдэд илүү үр дүнтэй нь ажиглагдсан.

-Дуучин Т.Ариунаа танай салоноор үйлчлүүлдэг талаараа LIVE хийж байсан. Хамтарч ажиллаад удаж байна уу?

-Дуучин Т.Ариунаа эгчтэйгээ “Тэнгэр шиг бай” тоглолтод хамтран ажилласан. Мундаг, хөдөлмөрч дуучинтай хамтран ажиллах болсондоо манай хамт олон баяртай байдаг. Манай салоны зорилго бол “Нүдэнд харагдах үр дүн” юм. Т.Ариунаа эгч маань одоо хүссэн үр дүндээ хүрсэн, сэтгэл хангалуун байгаа.

Харилцах утас-80660000

Facebook: TengerBella­beauty

Categories
гадаад мэдээ спорт

“Ливерпүүл”-“Атлетико” багуудын тоглолтоос шалтгаалан 41 үзэгч хорвоог орхисон

Edge Health хэмээх судалгааны байгууллага Аваргуудын лигийн энэ жилийн сүүлчийн тоглолт болох 1/8 финалд таарсан “Ливерпүүл”-“Атлетико” багуудын тэмцээн коронавирусын тархалтад хэрхэн нөлөөлснийг тооцоолон гаргажээ. Тэгээд тус тоглолтыг үзсэн үзэгчдээс 25-35 хоногийн дотор COVID-19 өвчлөлөөр 41 хөгжөөн дэмжигч нас барсан гэж тодорхойлсон байна.

Гуравдугаар сарын 11-нд Ливерпүүл хотноо зохиогдсон уг тэмцээнийг 52 мянган үзэгч үзсэн агаад Испани болон Англид коронавирус ид хүчээ авч байх үед засаг захиргаа зоригтой арга хэмжээ авч тухайн тоглолтыг хойшлуулаагүй нь ийм олон хүний амь насыг авч одох шалтгаан болсон гэдгийг онцолжээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр мэдэгдэл гаргажээ

Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын СЕХ-нд өгсөн материалыг татаж авсан, нэр дэвших эрхийг хассан тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдээр тарсан билээ. Харин өнөөдөр Н.Номтойбаяр энэ талаар өөрийн цахим хуудсаар мэдэгдэл гаргажээ. Үүнд “Сүүлийн хоёр өдөр намайг хөдөө явсан хойгуур Сонгуулийн ерөнхий хороо миний бүрдүүлж өгсөн материалыг үндэслэлгүйгээр татлаа, бие даан нэр дэвшигчээс хаслаа гэх мэт дэл сул яриа түгэж намайг дэмжиж гарын үсгээ зурсан Хан-Уул дүүргийн мянга мянган сонгогчдыг төөрөгдүүлэх, нэр бүхий улстөрчидтэй муудалцуулах башир арга явагдаж байна.

Энэ мэдээллийн залгаа болж намайг юу гэж гөрдөх, гүтгэж харлуулахыг мэдэхгүй байна. Эрх биш улстөрд хэдэн жил болсных намайг нэр дэвшээд Хан-Уулчуудын дэм, сонголтоор гараад ирэх вий гэж айдастаа автсан хэсэг нохдын боорлолт байгааг мэдрэхтэйгээ.
Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо 14:00 цагаас хуралдаж шийдвэрээ гаргана. Миний бүрдүүлж өгсөн материал 100 хувь хуулийн шаардлага хангасан.Хуульд улс төр орж хүний царай харж гуйвалгүй, үндсэн хуулиар олгогдсон хүний сонгох, сонгогдох язгуур эрхийг хамгаална гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Д.САЙХАН

Categories
мэдээ нийгэм

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг мөн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, 821 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт / Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах “/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, өнөөдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлээ.

Шүүгдэгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөл хориог зургаадугаар сарын 30 хүртэл сунгахаар боллоо

УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, COVID-19-ийн хязгаарлалтыг сунгах эсэхийг хэлэлцэж байна.

Тус хурлын эхний хэсэгт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл өгч, үргэлжлүүлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг даалгавар өглөө.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг сайтар сурталчлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Бэлтгэл бэлэн байдлаа хангаж, эм, оношлуураа ханган, хүний нөөцөө зөв хуваарилж байгааг сайшааж байна.

Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийнхээ аюулгүй байдлыг хангах нь чухал. Энэ хүмүүсээ сайтар анхаарч, тэдний ар гэрт мөнгөн урамшуулал олгох асуудлыг судалж УОК-д танилцуулахыг үүрэг болгож байна.

Аймаг орон нутагт эрсдлийн үнэлгээ хийх шаардлагатай. Улсын хэмжээнд 8 удаагийн үнэлгээ хийхэд маш өнлөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэнийг бүгдээрээ анхаараарай. Нөхцөл байдал хүндэрч халдвар тархсан тохиолдолд орон нутгийнхан бэлэн үү, аймаг нийслэл сумдын онцгой комиссын дарга нарт бэлэн байдлаа хангахыг үүрэг болгож байна.

Халдвар тархсан тохиолдолд иргэд, ААН-үүд бэлэн байх ёстой. Дадлага сургуулилалтууд хийгдлээ. Аймаг орон нутгуудад үе шаттайгаар сургуулилалт зохион байгуулах шаардлагатай. Сургуулилалтын үеэр иргэдийн сэтгэл зүйн байдлыг харлаа. Зарим иргэд нэг өдрийн хөл хорионы үед мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан тохиолдол гарсан.

УИХ-ын сонгуулийн үеэр халдвараас сэргийлэх чиглэлд УОК-оос СЕХ-нд зөвлөмж өгөх хэрэгтэй. Зургаадугаар сарын 2-ноос сурталчилгаа эхэлнэ. Сурталчилгааны үеэр халдваргүйжүүлэлт хийх, аюулгүй байдлыг хангах ажил боломжийн байгааг би хэд хэдэн суманд ажиллах үеэрээ харлаа. Энэ ажлаа улам сайжруулах хэрэгтэй. Төрийнхөө сонгуулийг зохион байгуулахад, төрийн бүх байгууллагууд дэмжиж оролцох хэрэгтэй.

Коронавируст халдвар цар тахлаас сэргийлэх, эрүүл ахуй, халдвар хамгааллаас сэргийлэх, амны хаалт зүүх аяныг үргэлжлүүлэх шаардлагатай байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийн сэтгэл зүй эмзэг байдаг тул хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баталгаатай эх сурвалжийн мэдээллийг дамжуулахыг анхааруулж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна гэх түршүүртэй мэдээлэл гарах боллоо. Иргэд ажилгүй болж, гэртээ байснаар архидалт нэмэгдэх болж. Тиймээс гэр бүл, хүүхдүүдэд зориулсан гэгээлэг нэвтрүүлгийг хүргэх хэрэгтэй байна.

Засгийн газар гадаад улсаас иргэдээ татан авах ажлаа үргэлжлүүлнэ. Энэ үед хүний нутагт байгаа иргэдийн нөхцөл байдал хүнд байгааг бид ойлгож байгаа. Гэхдээ дотоод нөөц боломждоо нийцүүлнэ. 10,000 хүнийг нэг дор татаад авч чадахгүй. Боломжийнхоо хэрээр иргэдээ авчирч байгаа. Улс үндэстнийхээ аюулгүй байдлыг харгалзан үзнэ. Тийм учраас тодорхой дэг журмынхаа дагуу аюулгүй байдлаа нэн сайн хангаж, үе шаттайгаар иргэдээ татан авна. Тусгаарлах байрны багтаамж, мэргэжлийн ажилтнууд, нисэх онгоцны хүрэлцээг харгалзан үзнэ.

Хил нээхгүй. Хэзээ нээхийг би бас хэлж мэдэхгүй байна. УОК, Засгийн газраас иргэддээ худлаа мэдээлэл өгөхгүй. Бид бүх нөөц боломжоо дайчлан ажиллаж байгаа.

Ард иргэд үүргээ ухамсарлаж, төрийн албан хаагчдын шаардлагыг хүлээн авах ёстой.

Барааны үнийн хөөрөгдөл үүсгэж болохуйц мэдээлэл гаргасан. Мөн дотоодод вирусийн халдвар тархсаныг Засгийн газар нуусан гэх агуулгатай гүтгэлэг тараасан. Үүнийг шалгаж хариуцлага тооцох ёстойг цагдаа, тагнуулын байгууллага анхааралдаа аваарай.

УОК, Засгийн газрын гаргасан шийдвэр бүх хүнд таалагдах албагүй. Гаргасан шийдвэрийг ягштал биелүүлэх ёстой.

Коронавирусийн вакцин гарах хүртэл бид сахилга хариуцлагатай аж төрөх ёстой” гэв.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээ

Categories
мэдээ нийгэм

УОК байгуулагдсаны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол Улсад байнгын үйл ажиллагаатай “Улсын онцгой комисс” байгуулагдсаны түүхт 30 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Хүн амыг байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн томоохон ослоос урьдчилан сэргийлэх, аврах, тусламж үзүүлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний бодлогыг цэгцэлж, гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэдэг хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, шуурхай удирдлагын бүтцийг боловсронгуй болгох зорилгоор гамшгийн үед ажиллах олон комиссыг нэгтгэж байнгын ажиллагаатай болгох шаардлага урган гарсан байна.

Иймээс УИХГ-ын санаачлагаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 276 дугаар тогтоол гаргаж, байгалийн гамшиг, үйлдвэрийн томоохон осол, хүн, малын гоц халдварт өвчин, цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодисын аюул нөлөөллөөс хүн ам, улс ардын аж ахуй, байгаль орчныг урьдчилан сэргийлж хамгаалах, хор хөнөөлийг арилгах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Улсын байнгын онцгой комисс /УБОК/-ыг Сайд нарын Зөвлөлийн дэргэд байгуулж, комиссын бүрэлдэхүүн, ажиллах дүрмийг баталсан түүхтэй юм.

Түүхэн 30 жилийн хугацаанд Улсын онцгой комиссын үйл ажиллагаа нийгэм, хууль эрх зүйн олон шинэлэг үеийг даван туулж, Гамшгаас хамгаалах тухай хуулинд заасан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн аюулаас хүн ам, мал, амьтан, хүрээлэн байгаа орчныг аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, бүс нутгийн хүчээр хэрэгжүүлэх бололцоогүй болж тусламж, дэмжлэг үзүүлэх талаар албан ёсны хүсэлт тавьсан буюу өөрийн санаачилгаар хүн хүч, техник хэрэгсэл, материаллаг нөөцийг зохих хууль тогтоомжийн дагуу дайчлан гаргах, үүссэн цагийн байдалтай холбогдуулан хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах, хяналт тавих үндсэн үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Коронавирусийн эсрэг БНХАУ-ын тэмцлийн талаарх зургаан баримт


Хятадын Хубэй мужийн Ухань хот дахь Уханийн спортын төвийг түр эмнэлэг болгосон нь. 2020 оны 2 дугаар сарын 12-нд авсан зураг. (Синьхуа / Сяо Йижиу)

КОВИД-19 цар тахал дэлхий дахиныг түгшээсээр байна. Ийм эгзэгтэй цаг үед Барууны шүүмжлэгчид энэ цар тахлыг хэрхэн давж гарах вэ гэдэгт анхаарлаа хандуулвал зохистой байтал Хятад улс руу хуруугаараа чичилсээр байгаа юм.

Хоосон ярианаас баримт илүү хүчтэй. Тиймээс “Синьхуа” агентлагийн сэтгүүлчид шинэ коронавирусийн эсрэг Хятад улсын тэмцлийн талаарх үнэн бодит мэдээллийг баримтад тул гуурлан олон нийтэд хүргэж байна.

НУУН ДАРАГДУУЛСАН УУ ЭСВЭЛ ИЛ ТОД МЭДЭЭЛСЭН ҮҮ

Шинэ коронавирусийн цар тахал нь бүх улс орны хувьд томоохон сорилт болж байна. Коронавирусийн тархалттай нүүр тулгараад буй энэ үед хүмүүс уйгагүй эрэл хайгуул, туршилтаар шийдлийг эрэлхийлэх нь чухал.

Коронавирусийн тархалтын эсрэг Хятад улсын хариуцлагатай үйлдлүүд нь дэлхий дахинд эрт анхааруулга өгсөн гэхэд болно. Хятад улс коронавирусийн тар-халтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад (ДЭМБ) аль болох эрт мэдэгдэж, вирусийн генийн дарааллыг бусад улс оронтой хуваалцаж, уг вирусийн эсрэг тэмцэхэд олон улстай идэвхтэй хамтран ажилласаар байна.

Шинэ коронавирус дэгд-сэнээс хойш Хятадын Засгийн газар цар тахлын талаарх мэдээллийг цаг тухайд нь, нээлттэй бөгөөд ил тодоор нийтэд хүргэсээр байгаа юм.

Уг вирусийн тархалтын та-лаарх мэдээллийг Хятад улс ДЭМБ, холбогдох улс орнууд болон өөрийн улсын засаг захиргааны тусгай бүсүүд болох Хонконг, Макаотай болон Хятадын Тайваньтай 2020 оны нэгдүгээр сарын 3-наас хуваал-цаж эхэлсэн. Мөн нэгдүгээр сарын 3-наас Хятад улс вирусийн тархалт, хариу арга хэмжээний талаарх мэдээллийг АНУ-д тогтмол өгч эхэлсэн билээ.

Нэгдүгээр сарын 11-нд Хя-тадын Өвчнийг хянах, урьд-чилан сэргийлэх төв нь шинэ коронавирусийн генийн таван дарааллыг өөрийн цахим хуудастаа байршуулж, дэлхий дахинд түгээсэн.

Хятадын Төрийн зөвлөлийн хамтдаа урьдчилан сэргийлж, хянах механизмын хүрээнд тус улс шинэ коронавирусийн тархалтын талаарх хэвлэлийн бага хурлыг нэгдүгээр сарын 27-ноос эхлэн өдөр бүр хийсээр байна.

БНХАУ болон ДЭМБ-ын шинжээч дийн хамтарсан баг хоёрдугаар сард Хятадад есөн өдөр ажиллаж, нөхцөл бай-дал тай биечлэн танилцсан. Тус ба гийн гишүүд хэлэхдээ “Шинэ коронавирусийн эсрэг Хятадын авч хэрэгжүүлж буй эрүүл мэндийн хариу арга хэмжээнүүд нь уг цар тахлын хурдыг сааруулахад ихээхэн тус болж байна” гэсэн юм.

ДЭМБ шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор олон улсын хэмжээнд онц байдал зарласны дараа буюу нэгдүгээр сарын 30-нд тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн бага хурал хийхдээ “Хятад улс цар тахлын эсрэг хариу арга хэмжээний шинэ стандартыг тогтоож байна. Энэ бол хэтрүүлэг биш юм” гэж хэлсэн билээ.

Мөн шинэ коронавирусийн тархалттай тэмцэх чиглэлээр ажиллаж буй АНУ-ын баг бүрэл-дэхүүнийг удирдан чиглүүлж буй доктор Энтони Фаучи гурав-дугаар сарын 22-нд “Сайенс” сэтгүүлд нийтлэгдсэн ярилц-лагадаа “Хятад улс гурван сарын өмнөөс АНУ-д шинэ корона-вирусийн тархалтын талаар анхааруулах ёстой байсан юм гэж хэлэхийг хүмүүс надаас шаардахад би татгалзсан. Цар тахал дэгдэхийг тэгэж эртнээс урьдчилан харж, анхааруулах боломжгүй шүү дээ” гэжээ.


Хятадын хойд нутгийн Хэбэй мужийн Таншань хот дахь максны үйлдвэрийн ажилтнууд. 2020 оны 3 дугаар сарын 30-нд авсан зураг. (Синьхуа / Ян Шияо)

БОЛОМЖИЙГ АЛДАХ УУ ЭСВЭЛ ҮНЭТ ЦАГ ХУГАЦААГ АШИГЛАХ УУ

Хятад улс шинэ коронавирус тархаж эхэлснээс хойш уг ви-русийн дэгдэлтийн “эхний давлагаа”-г зогсоохын тулд бүх хүчин чадлаа дайчилсан.

Шинэ коронавируст хамгийн их нэрвэгдсэн Хятадын төвийн нутгийн Хубэй мужийн төв Ухань хотод 76 хоног хөл хорио тог-тоосон бөгөөд Хятад даяар ши нээр халдвар авагсдын тоо эрс буурсны дараа буюу дөрөвдүгээр сарын 8-нд хөл хориог цуцалсан билээ.

Коронавирусийн эсрэг тэмц лийн хүрээнд Хятад улс Ухань хотдоо хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд нийтдээ 2600 ор бүхий хоёр эмнэлэг барьж, бялдар жуулах төвүүд болон үзэсгэлэнгийн танхимууд зэргийг ашиглан 13 мянган ор бүхий 16 түр эмнэлгийг бай-гуулсан юм.

Мөн тус улсын өнцөг булан бүрээс 42 мянга гаруй эмнэл-гийн ажилтан Хубэй мужид очиж ажил ласан билээ. Тэмцлийн оргил үед Хятадын эрчимт эмчилгээний 10 эмч тутмын нэг нь Ухань хотод ажилласан байна.

Хэдхэн сарын өмнө Хятад улс шинэ коронавирусийн эсрэг улайран тэмцэж байхад Европын улс орнууд болон АНУ-д уг вирусийн халдварын цөөхөн хэдэн тохиолдол бүрт-гэгдэж байсныг бид бүгд мэднэ. Гуравдугаар сарын эхэн үеэс Европ болон АНУ-д вирус эрчимтэй тархаж эхэлсэн.

АНУ, Их Британи болон Хятадын судлаачдын нэгэн нийт лэл саяхан “Сайенс” сэт-гүүлд нийтлэгджээ. Уг нийтлэлд “Хятад улс хяналтын арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж, вирус дам-жуулалтын гинжийг тасдаж, бусад хотоо үнэт цаг хугацааг ашиглан аварч чадсан” гэсэн байна.

Хятад даяар нөхцөл байдал сайжирч буй энэ цаг үед АНУ болон Европ нь шинэ коронавирусийн цар тахлын голомт болоод байгаа нь харамсалтай. Шинжээчдийн хэлснээр, Хятад улсын хожсон бараг хоёр сарын хугацааг улс төрчдийнхөө буруу тооцооллын улмаас зарим улс орон алдсан.

Анагаах ухааны “Ланцет” сэтгүүлийн эрхлэгч Ричард Хортон гуравдугаар сард “Би-Би-Си” телевизэд ярилцлага өгөхдөө “Хятадаас өгч буй мессеж маш тодорхой … Бид хий дэмий ярьж, гараа хумхин суусаар хоёрдугаар сарыг алдсан … Энэ бол маш харамсалтай хэрэг” гэсэн юм.

ГЕОПОЛИТИКИЙН ХЭРЭГСЭЛ ҮҮ ЭСВЭЛ ТУСЛАМЖИЙН ГАР УУ

Хятад улс шинэ корона-вирустэй тэмцэхэд хандив тусламж өгөх нэрийдлээр олон нийтийн санаа бодлыг өөртөө татаж, цар тахлыг нөлөөгөө нэмэгдүүлэх геополитикийн хэрэг сэл болгож байна гэж Барууны зарим шүүмжлэгч үзэж байна.

“Бусад улс орон цар тахал-тай нүүр тулан тэмцэж байхад Хятад улс юу ч хийхгүй, зүгээр хараад суугаад байх хэрэг үү? Эсвэл тэд өөрсдийгөө Хятад улсаас илүү ихийг хийж чадна гэж бо дож байна уу? Энэ цар тахлын үед бусдад туслах нь та өөрөө өөртөө тусалж байна гэсэн үг юм” гэж Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин хэлсэн юм.

Шинэ коронавирусийн эсрэг олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 20 сая ам.дол-ларыг ДЭМБ-д хандивлаж буйгаа Хятад улс гуравдугаар сарын 7-нд зарласан билээ.

Хятадын Засгийн газар одоо-гоор 120 улс, олон улсын дөрвөн байгууллагад мэс заслын маск, хамгаалалтын хувцас болон оношлуур зэрэг эмнэлгийн хэ-рэгс лүүдийг хандивлаад байна.

Мөн Хятадын муж, хотуудын засаг захиргаанаас 50 гаруй улс орны эгч, дүү хотууддаа вирусийн эсрэг хэрэгслүүдийг хандивлаад байгаа бол Хятадын компаниуд 100 гаруй улс орон болон олон улсын байгууллагад хандив тусламж өгчээ.

Мөн Хятад улс КОВИД-19 цар тахлыг дарахад туслахын тулд Иран, Ирак, Итали, Серби, Камбож, Пакистан, Лаос, Венесуэл болон Мьянмар зэрэг улс орон руу эмч мэргэжилтнүүдийн багаа илгээгээд байгаа юм.

Бүрэн бус статистик мэдээнээс үзвэл, Хятад улс 100 гаруй улс орон болон олон улсын байгууллагын мэргэжилтнүүдэд зориулан цахим хурал хийж, коронавирусийн цар тахалтай тэмцэж буй арга барил, туршлагаасаа хуваалцаад байна. Оролцогчид эдгээр цахим хурлыг “нээлттэй, ил тод, мэ дээллээр баялаг, мэргэжлийн түвшний хурал уулзалтууд болсон” гэж сайшаан үнэлцгээж байна.

Түүнчлэн, Хятад улс шинэ коронавирусийн оношилгоо, эмчилгээний протоколын долоо дахь хувилбар, урьдчилан сэргийлэх, хянах протоколын зургаа дахь хувилбарыг гаргажээ. Тус улс эдгээр протоколоо олон хэл рүү орчуулан ДЭМБ болон олон улсын хамтын нийгэм лэгтэй хуваалцаж байна.

“Хүмүүсийн ирээдүй, хувь заяаг холбосноор улс орнууд эв санаагаа нэгтгэх замаар сорилтыг даван туулж чадна” гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлжээ.

Хятад улс шинэ корона-вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хянах чиглэлээр хөгжиж буй улс орнуудтай туршлага солилцож, вирусийн эсрэг бүтээгдэхүүнүүд хандивлаж буйг бид бүхэн сайшааж байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш гуравдугаар сарын 12-нд хэлсэн юм.

БУЛХАЙН АРГААР МӨНГӨ ОЛЖ БАЙНА УУ ЭСВЭЛ ӨДӨР ШӨНӨГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА УУ

Коронавирусийн цар тахлыг “эдийн засгийн ашиг хонжоо” олоход ашиглахыг Бээжин оролдож байна уу? Хятад улс уг вирусийн тархалтыг дотооддоо бүрэн зогсоохын төлөө өнөө хэр нь хичээн зүтгэж буй хэдий ч цар тахалд нэрвэгдсэн улс орнуудад ашиг хонжоог үл харгалзан чадлынхаа хэрээр тусламж дэмжлэг үзүүлсээр байна.

Тухайлбал, маскны тусламж хүссэн хэд хэдэн оронд туслах зорилгоор Хятадын компаниуд 24 цагийн турш бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Хоёрдугаар сарын 29-ний байдлаар, Хятад улс өдөрт 116 сая ширхэг маск үйлдвэрлэж байв. Энэ нь хоёрдугаар сарын 1-ний үеийн үйлдвэрлэлээс даруй 12 дахинаар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Хятадын олон компани дотоод болон гадаадын эрэлт хэрэгцээг хангахын төлөө цаг наргүй ажиллаж байхад Хятадын эмнэлгийн хэрэгслүүд “хулхи” бөгөөд “чанаргүй” гэх агуулга бүхий мэдээ мэдээллүүд олон нийтийг төөрөгдүүлж байна.

Хятадаас худалдан авсан маскийг Голландын Эрүүл мэндийн яам “чанарын асуудлын улмаас” буцаасан гэх мэдээлэл гарсан. Маскийг ачуулахаасаа өмнө Хятадын компани “мэс заслын зориулалттай маск биш” гэдгийг Голландын талд тодорхой мэдэгдсэн нь шалгалтаар тогтоогдоод байгаа юм.

Мөн Хятадаас худалдан авсан коронавирусийн түргэвчилсэн оношлуур “найдвартай” эсэхэд эргэлзэж буйгаа Словакийн албаны хүмүүс илэрхийлсэн. Урьдчилсан дүгнэлтээр, Словакийн эмнэлгийн ажилтнууд коронавирусийн эсрэг биеийн түргэвчилсэн оношлууруудыг буруу ашигласан нь тогтоогдсон.

“Хятад улсад үйлдвэр-лэгдээд, дэлхийн улс орнуудад хүрч буй сая сая маск, хамгаалалтын хувцас болон оношлуурын 90 гаруй хувь нь үнэхээр гайхалтай. Гэхдээ асуудалтай цөөн хэдэн бүтээгдэхүүнийг тэд өлгөж авч онцлоод нийтлэл бичицгээх юм” гэж Хятадад амьдардаг, Итали гаралтай Америкийн нийтлэлч Марио Каволо хэвлэлийнхэнд ярьжээ.

Хятад улс саяхнаас эмнэл-гийн хэрэгслийн экспортын чанарыг хангах талаар илүү хатуу зохицуулалтын арга хэм-жээг авч хэрэгжүүлэхээр болж, шаардлага хангаагүй үйлдвэрлэгчдийг хуулийн дагуу шийтгэхээ мэдэгдсэн юм.

ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА УУ ЭСВЭЛ ХҮМҮҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЭН ТЭРГҮҮНД ТАВЬЖ БАЙНА УУ

КОВИД-19 дэгдсэнээр Хятад улс олон сая оршин суугч бүхий тахлын голомт хотдоо хөл хорио тогтоож, орон даяараа карантины хатуу арга хэмжээ хэрэгжүүлж, вируст хамгийн их өртсөн бүсүүддээ эмч мэргэжилтнүүдийг үй олноор нь татаж аваачсан.

Хятадын эдгээр арга хэмжээг “хэт сүржин бөгөөд түрэмгий үйлдэл” гэж зарим хүн бодож байж магадгүй юм. Гэхдээ хүмүүсийн амь нас аюулд өртөхөд хүний эрхийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцээд суух нь хий хоосон ярианаас өөр юу ч биш юм.

Энэ цар тахлын эсрэг Хятадын хариу арга хэм жээнүүдийг үр дүнтэй гэж үзэж, жишиг болгон хэрэгжүүлж буй улс орнууд нэмэгдсээр байна. Тухайлбал, Европын олон улс орон корона вирусийн тархалтыг намжаахын тулд хөл хорионы хугацаагаа сунгаж, янз бүрийн хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлцгээж байна.

Цаашилбал, эмнэлгийн төлбөрийн улмаас эмчлүүлэхээс татгалзах явдал гаргахгүйн тулд өвчтнүүдийн эмчилгээний төлбөрийг нийгмийн даатгалд үндэслэн төр хариуцах бодлогыг хэрэгжүүлж байна.

“Сайенс” сэтгүүл коронавирусийн эсрэг Хятадын тэмцлийн цар хүрээг “урьд өмнө нь үзэгдээгүй шийдэмгий довтолгоо” гэж тодорхойлсон бө-гөөд Хятадын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд халдвар авах эрсдэлтэй хүмүүсийн тоо 96 хувиар буурсан гэж тооцоолжээ.

ГАДААДЫН ИРГЭДИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БАЙНА УУ ҮГҮЙ ЮУ

Хятадад гадаадын иргэдийг ялгаварлан гадуурхаж байна гэж гадаадын зарим иргэн гом доллосон гэх мэдээллүүд гарчээ. Хятадад гадныхныг ялгаварлаж буй эсэх талаарх үнэнийг мэдэхийг хүссэн хүмүүс ч байна.

Коронавирус дэгдсэнээс хойш Хятадын холбогдох яамд, орон нутгийн засаг захиргааныхан гадаадын иргэдэд эм эмнэлгийн хэрэгслээр туслах, вирусийн халдвар авсан хүмүүст цаг алдалгүй эмчилгээ хийлгэхийн төлөө чадах бүхнээ хийсээр байна.

Мөн гадаадын олон ч иргэн коронавирусийн эсрэг Хятадын тэмцэлд сайн дураараа нэгдэж, хамтдаа бэрхшээлийг даван туулж, сайхан түүхийг бүтээлцсээр байна.

Хятадын ГХЯ болон Цагаачлалын үндэсний албанаас 3 дугаар сарын 26-нд гар гасан хамтарсан мэдэгдэлд дурд санаар, дэлхий даяар КОВИД-19 хурдацтай тархаж буйтай холбогдуулан Хятад улс нь виз эзэмшигч эсвэл түр орших суух зөвшөөрөл бүхий гадаадын иргэдийг 2020 оны 3 дугаар са рын 28-наас эхлэн Хятад руу нэвтрэхийг түр хугацаанд түдгэлзүүлээд байгаа юм. Энэхүү түдгэлзүүлэлт нь коронавирусийн тархалтын нөхцөл байдал бо лон бусад орны практикуудыг харгалзан үзсэний үндсэн дээр гаргасан түр зуурын арга хэмжээ юм гэж уг мэдэгдэлд бичжээ.

“Бид гадаадын иргэдтэй өөрийн улсын иргэдийн адил тэгш харьцдаг. Гадаадын иргэн гэх шалтгаанаар бид хэн нэгэнд илүү эсвэл дутуу хандахгүй” гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлсэн юм.


Хятадын Шанхай хотын Бунд буюу Вайтань дахь Лужиазуй санхүүгийн дүүргийн тэнгэр баганадсан өндөр барилгуудыг жуулчид харж буй нь.2020 оны 1 дүгээр сарын 20-нд авсан зураг. (Синьхуа / Ван Сян)

БНХАУ ЯАГААД ЭНЭ ОНД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТОДОРХОЙ ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЭЭГҮЙ ВЭ

Хятад улс жил бүр эдийн засгаа тодорхой хувиар өсгөх зорилт дэвшүүлдэг ч 2020 онд ийм зорилт дэвшүүлэхгүй байхаар шийджээ. Энэ нь дотоодод болон дэлхий дахинд тулгараад буй ярвигтай нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тө лөөх хариуцлагатай бөгөөд алсыг харсан шийдвэр юм.

Баасан гарагт Хятадын Засгийн газраас хууль тог тоох дээд байгууллагадаа танил-цуулсан үйл ажиллагааны тай-лан илтгэлээс үзвэл, тус улс шинэ коро на вирусийн тархалтаас үүдэл тэй тодор хойгүй байдал болон бэрх шээлүүд, дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор “амьд ралд илүү ойрхон байх” зарчмыг баримтлан бод лого шийдвэрүүдээ гаргаж байна.

Шинэ коронавирусийн цар тахал нь энэ оны нэгдүгээр улиралд Хятадын эдийн за-сагт ихээхэн сөргөөр нө лөөл-сөн бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харь цуулахад 6.8 хувиар буурчээ.

Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг дэмжих бодлогуудын үр дүнд Хятадын эдийн засгийн өсөлт эргээд сэр гэх нь гарцаагүй боловч тус улс дэлхий нийтэд тулгамдаж буй хүндрэл бэрх шээл, эрсдэл болоод тодорхойгүй байдлыг харгалзан үзэж байна.

Гэхдээ Хятадын Засгийн га зар илүү уян хатан бөгөөд хэрэг жих боломжтой буюу тогт-вортой хөгжлийн зарч муудад суурилсан зорилтуудыг энэ онд дэвшүүлээд байгаа юм.

Хөдөлмөр эрхлэлтийг хөхиүлэн дэмжих, зах зээлд бүх хүчин чадлаараа тоглох боломжийг аж ахуй эрхлэгчдэд олгох, ард ир гэдийнхээ аж амьдралыг сайж руулахыг Хятадын Зас гийн газрын тай лан илтгэлд чухал чилсан байна.

Хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой байлгаж, ажлын байрыг энэ онд 9 сая гаруйгаар нэмэг дүүлнэ гэж уг илтгэлд дурдсан нь “ард түмэн нэгдүгээрт” хэмээх зарчмаа онцолж буйн илрэл юм.

2020 он нь Хятад улсын хувьд онцгой жил билээ. Учир нь тус улс үгээгүй ядуурлыг үндсээр нь устгах, бүх талаараа цэцэг лэн хөгжсөн, чинээлэг дундаж давхарга бүхий нийг мийг цогцлоох зорилтынхоо сүүлийн шатанд явна. Өөрөөр хэлбэл, тус улсын Засгийн газар ард иргэдээ орон сууцаар хангах, эмнэлгийн болон бусад төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилтоо биелүүлэхээр зүтгэж байна.

Ченду-Гуйян чиглэлийн төмөр замыг туршиж үзэх үеэр Хятадын Гуйжоу муж дахь Ячи мөрний дүүжин гүүрэн дээгүүр галт тэрэг явж буй нь. 2019 оны 12 дугаар сарын 2-нд авсан зураг. (Синьхуа / Лю Сюй)

Харин эдийн засгаа яг төд өдөн хувиар өсгөнө гэж тодорхой зорилт дэвшүүлээгүй нь Хятад улс эдийн засгаа тогтвортой өсөлтөд хүргэх шийдэмгий байд лаасаа хүнд хэцүү үе тулгарахаар ухар сан гэсэн үг биш юм.

Өмнөө тавьсан зорилтууд-даа хүрэхийн тулд Хятад улс шинэчлэл, нээлттэй байдлын бодлогоо тууштай баримталж байх учиртай.

Хятадын Засгийн газраас танилцуулсан шинэ тайлан илтгэл нь тус улс илүү бодитой, уян хатан, алсын хараатай, бүх хүмүүст үр өгөөжтэй, шинэлэг бөгөөд нээлттэй, ногоон хөгжилд хүрэхийг эрмэлзэж буйг харуулж байна.

Хятадын эдийн засгийн төлөв байдал өнөөдөр ч “гэрэлтсэн” хэвээр байна.

Олон улсын валютын сангийн “Дэлхийн эдийн засгийн тө лөв байдал” тайланд дурдсанчлан, энэ онд Хятадын ДНБ-ий өсөлтийн түвшин нь мэдэг дэхүйц буурах ч тус улсын эдийн засаг өсөлттэй гарч, 2021 оноос эрчим тэй сэргэх төлөвтэй байна. Тодорхой зорилт дэвшүүлэхгүй байх нь ч нэг талаараа“оновчтой зорилт” байж болох юм.

Categories
мэдээ нийгэм

Цахим сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас Аврах анги 105, Гал түймэр унтраах, аврах ангиудын няравуудын сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Сургалтаар анхан шатны материал, түүнийг хөтлөх, агуулахын бүртгэл, бараа материалын тайлан, хөрөнгийн тооллого, кассын тайлан, үндсэн хөрөнгийн тайлан бэлтгэх зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийсэн юм.

Сургалтын төгсгөлд нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо, Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Урантулга нар үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах саналыг УОК-оос гаргалаа

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Монгол Улс өнөөдрийн байдлаар дотооддоо Covid-19 халдвар тархаагүй байгаа бөгөөд зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан 141 тохиолдол байна. Тэрээр “Одоо ХӨСҮТ-д 108 хүн эмчилгээнд байна. Халдвартай хүний дундаж нас 24. Энэ оны нэгдүгээр сарын 6-наас хойш 12550 шинжилгээ хийсэн. Тандалтын шинжилгээг 7 хоног бүр хийж байна. Монгол улсын дотоодод халдвар тархаагүй. 2020 оны тавдугаар сарын 13-нд 24 их дээд сургуульд сурдаг 340 оюутан ирснээс 58 оюутан халдвар авсныг тогтоосон. Ихэнх оюутнууд эдгэрч гарч байна. Нийт 33 хүн эдгэрч, тусгаарлах байранд гарсан” гэлээ.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Өнөөдөр нийт халдвар авсан 141 тохиолдол бий. Эдгээс 33 хүнийг эдгээсэн. Эдгэрч гарсан хүмүүсийн дөрөв нь гадаадын иргэн. Харин одоо 108 хүн ХӨСҮТ-д эмчилгээнд байна. Цар тахлын үед ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчид маш сайн ажиллаж байна. Өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нар маш сайн ажиллаж байна. Нийт 16 мянган гаруй хүнийг оношилгоонд хамруулж, вирусээр өвдөөгүй гэдэг нь тогтоогдсон гэдгийг хэлье” хэмээн онцолж хэлсэн юм.

Мөн тэрбээр “УОК-ийн 21 удаагийн хурал болсон. 8 удаа эрсдэлийн үнэлгээ хийхэд бүгд өндөр эрсдэлтэй гарсан. Тайвшрах шалтгаан алга. ДЭМБ өнөөдрийн байдлаар 5 сая 400 орчим хүн коронавирусийн халдвар авч, 346 мянга орчим хүн нас барсан байна. 80 орчим улс хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоосон. ОХУ-д халдвар авсан хүний тоо 10 мянга орчмоор нэмэгдэж байна. “Covid 19”-д газар нутаг, цаг агаарын нөхцөл байдал хамаарахгүй гэдгийг тогтоосон. Гадаад улсаас иргэдээ татах ажлыг үргэлжлүүлнэ. Нэг өрөөнд нэг хүн гэсэн зарчмыг тавьж байгаа. Тиймээс боломждоо тулгуурлан татан авна. БНХАУ, АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн залуус дахин өвдөх тохиолдол гарч байна. ЭМЯ халдварын эрсдлийн үнэлгээг найм дахь удаагаа хийлээ. Ингэхэд халдварын маш өндөр эрсдэлтэй гэж гарсан. Иймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хөл хориог дахин 6 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах асуудлыг хэлэлцэж байна” гэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хүн амын дунд Covid-19-ийн халдвар тархаагүй гурван улс байна. Үүнээс Монгол Улс хүн амын дунд Covid-19 алдаагүй цор ганц тусгаар тогтносон улс боллоо. “Covid-19″ийн шинжилгээг Зооноз өвчин судлал, ХӨСҮТ, Дархан-Уул аймагт хийж байгаа бол цаашид ЭХЭМҮТ, Ховд аймаг зэрэг зургаан газарт хийх боломжтой. Нөхцөл байдал цаг тутамд өөрчлөгдөж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай байна. Халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэх, Түлэнхийн төвийг яаралтай ашиглалтад оруулах хүсэлтэй байна. Эдгээр зүйлийг бэлдсэн тохиолдол бид хүн амын дунд Covid-19-ийн халдвар тархахад бид эрсдэл багатай даван туулах боломжтой” хэмээн хэллээ.