Categories
мэдээ нийгэм

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон 15 хүний ялыг танилцууллаа

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат мэдээлэл хийлээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 22.5-1 /хахууль өгөх/, 22.4-2.4 /хахууль авах/ , 2002 оны Эрүүгийн хуулийн 268.1/ хээл хахууль авах/ 269.1 /хээл хахууль өгөх/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 14-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрүүдэд хянан хэлэлцжээ:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цолмон, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цагаанцоож нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т /гэмт хэргийн шинжгүй/ зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж,

Шүүгдэгч Ш.Мөнгөншагайг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч Г.Жаргаланг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч Г.Алтан-Очирыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан үйлдэлд нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /мөнгө угаах/ зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж , 3 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 50.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох,

Шүүгдэгч Б.Цолмонбаатарыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай үгсэн тохиролцож бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цолмонбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 60 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгов.

Шүүгдэгч Э.Халиунбаярыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч Н.Уранчимэгийг албан тушаалтанд бусдаар дамжуулан хахууль өгсөн үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 2 жилийн хорих ялаар шийтгэж, 35.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох,

Шүүгдэгч Ж.Цэцэгээг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, хээл хахууль авсан үйлдэлд гэм буруутайд тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхой үйл ажиллагаа эрхлэхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 12.240.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгчдийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Амгаланбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 267.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, төрийн байгууллага албан тушаалтны нэр барьж үйл ажиллагаа явуулж их хэмжээний ашиг олсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч М.Цэндсүрэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хээл хахууль өгч, авахад зуучилсан гэм буруутайд тус тус тооцож, Ч.Амгаланбаяр, М.Цэндсүрэн нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт /Тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон/-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч.Амгаланбаяраас гэмт хэрэг үйлдэж олсон 45 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болголоо.

Шүүгдэгч С.Оюунбатад холбогдох хэргийг тусгаарлаж, Б.Пүрэвням, Ц.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн 190200000344 дугаартай хэрэгт нэгтгүүлэхээр, шүүгдэгч Ш.Энхтөрд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

Мөн шүүх хуралдаан тав дахь өдрөө үргэлжлэх явцад шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийн бие муудаж, шүүх хуралдаанд үргэлжлүүлэн оролцох боломжгүй нөхцөл үүсэнтэй холбоотойгоор Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт холбогдох хэргийг тусгаарлан хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Г.Жаргалангийн хөлсөлж байсан, Сүхбаатар дүүргийн I хороо, 220К байрны 305 тоотоос хураасан 1.205.200 ам.доллар, түүний хамаарал бүхий этгээдийн гэрээс хураасан 140.000 ам.доллар, нийт 1.445.200 ам.долларыг улсыг орлого болгохоор шийдвэрлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Мөнхтүшиг​: ОХУ-аас ирэх 594 иргэнийг галт тэргээр нийслэл рүү тээвэрлэнэ

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааны талаар мэдээллээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Иргэд гадагшаа зорчих талаар ГХЯ-нд их хандаж байна. Ялангуяа БНХАУ-д зорчих хүсэлтийг тавж байгаа. Энэ асуудлаар тус улсын холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авсан. Хэдийгээр дотооддоо нөхцөл байдал нь намжсан ч гадаадаас зөөвөрлөгдөн ирж байгаа тохиолдол БНХАУ гэлтгүй бусад улс орнуудад түгээмэл гарч байна.

Гадаадаас ирж байгаа хүмүүст тавьж буй шаардлага нь хатуу хэвээр байна. БНХАУ энэ оны гуравдугаар сарын 28-наас эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Энэ нь хүчинтэй хэвээр мөрдөгдөж байгааг Улаанбаатар дахь ЭСЯ-наас өнөөдөр мэдэгдсэн. Тийм учраас ойрын хугацаанд иргэдийг БНХАУ-ын хилээр нэвтрүүлэх боломж байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Монгол Улс дэлхийн бусад улстай харьцуулахад гадаадад гацсан иргэдээ шат дараатайгаар татаж авч байгаа цөөн газрын нэг. Хүн амынхаа тоотой уялдуулан, байгаа мэдээлэлдээ тулгуурлаж үзэхэд манай улс хүн амынхаа 0.27 хувийг гадаадаас татаж авсан байна. Энэ үзүүлэлтээрээ ХБНГУ-ын ард хоёрдугаарт бичигдэж байна.

Categories
мэдээ нийгэм

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар М.Тулгатыг сонголоо

Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар төлөөлөгч М.Тулгатыг сонголоо. Түүний товч намтрыг дороос уншина уу.

Төрсөн он сар өдөр: 1978.08.09

Төгссөн сургууль:

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р дунд сургууль
  • 1998-1999 онд Японы Осака гадаад хэлний дээд сургууль, Япон хэл боловсролын төв

Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол: Дээд, эдийн засгийн ухааны магистр

Ажилласан байдал:

  • 2005-2009 онд Японы Софтбанк групп, санхүү төлөвлөгч
  • 2009-2013 онд Бэста ХХК, үүсгэн байгуулагч, захирал
  • 2013 оноос “Хишиг Арвин Индустриал” ХХК, дэд захирал

Гавьяа шагнал :

  • 2014 Хөдөлмөрийн хүндэт медаль

Сонгуульт ажил:

  • 2012-2016 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, дэд дарга, 2016 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. 2020 онд Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар сонгогдлоо.
Categories
мэдээ нийгэм

АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 86 гомдол мэдээллийг шалгав.

Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 75 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 499 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор ажиллагаанд 472 хэрэг шалгагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын ард түмнээс ОХУ-ын ард түмэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Энэ үеэр COVID-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай улсын удирдлага, ард түмнээс үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардууллаа.

Оросын Холбооны Улс шинэ төрлийн коронавирусийн цар тахалд хүндээр өртөж Засгийн газрын хэмжээнд багагүй хүчин чармайлт гаргаж цар тахалтай тэмцэж байгаа билээ. COVID-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд Монголын ард түмнээс хүмүүнлэгийн тусламжийн үзүүлэх тухай шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд гаргаад байсан юм.

Энэхүү хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 76 сая рубль буюу 1 сая ам.доллартай тэнцэх үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлнэ. Энэхүү үйл ажиллагааг ГХЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ, ОБЕГ зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлж байна. Монгол Улс, ОХУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа бөгөөд ийнхүү хойд хөршдөө хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь манай хоёр улсын харилцааг улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Очирхуягийг томилжээ

Монгол Улсын их сургуулийн Захиргааны зөвлөлийн гишүүд өчигдөр хуралджээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн Б/46 тоот “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалыг БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Хуягцогт, ахлах мэргэжилтэн П.Нямхүү нар МУИС-ийн Захиргааны зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

Монгол Улсын Их Сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Төмөрбаатарын өөр ажилд томилогдох болсонтой холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нь үндэслэн БСШУС-ын сайдын тушаалаар МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Баянжаргалын Очирхуягийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Их Сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Я.Төмөрбаатар МУИС-ийн хөрөнгө, санхүүг бэхжүүлэх, эрх зүйн байдлыг баталгаажуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч ажилласнаа дурдаад, нэг баг болон хамтран ажилласан МУИС-ийн эрдмийн хамт олонд талархал дэвшүүлж МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Очирхуягт тус сургуулийн тамга, гэрчилгээг хүлээлгэн өглөө.

МУИС-ИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ОЧИРХУЯГ

Ажлын туршлага:

  • 2013, 2017-2020 он МУИС-ийн дэд захирал
  • 2010-2013 он МУИС-ийн Хими, химийн инженерчлэлийн сургуулийн захирал
  • 1999-2010, 2014-2017 он МУИС-ийн багш, ахлах багш, дэд профессор, профессор

Боловсрол:

  • 2008 он Доктор, Нагояа их сургууль, Япон Улс
  • 1999 он Магистр, Монгол Улсын Их Сургууль
  • 1997 он Бакалавр, Монгол Улсын Их Сургууль
Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр: Нэр дэвших болзлоо хангалаа

СЕХ-оос ХУД-т бие даан нэр дэвшиж байгаа Н.Номтойабряын
материалыг буцаагаад байсан. Тэгвэл дөнгөж сая Сонгуулийн ерөнхий хорооны
тогтоол гарч, Н.Номтойбаярыг бүртгэжээ.

Энэ
талаар Н.Номтойбаяр “2020 УИХ-ын сонгуульд ХАН-УУЛ дүүрэгт бие даан нэр дэвших
хуулийн болзлыг хангалаа. Бие даан нэр дэвшиж буй намайг дэмжиж 5 хоногийн
дотор гарын үсгээ зурсан 31,041 сонгогч болон гарын үсгээ зурж амжаагүй ч
дэмжихээ илэрхийлсэн мянга мянган залуучууддаа БАЯРЛАЛАА.

Жич:
Хуульд зааснаар 06.02-нд сонгуулийн ажил эхэлмэгц ямар бодлого, шийдэлтэй
ХАН-УУЛ дүүргээс УИХ-д нэр дэвшиж байгаагаа танилцуулна.

Таныг
хүндэтгэсэн Нямтайширын Номтойбаяр” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Цэвэрхэн автобус-цэвэрхэн автобусны буудал

Нийслэлчүүд нийтийн тээврийн автобус цэвэрхэн байж болдогийг мэдрээд чамгүй хугацаа өнгөрсөн. Олон жилийн дагтаршсан хиртэй суудлын бүрээс, юм харахын аргагүй цонх, хиртэй бариултай автобусаар олон жил зорчсон нийслэлчүүд цэмцийж болдог юм байна гэдгийг мэдрээд ам сайтай буй. Тэгвэл нийслэлээс автобусаа цэвэрлэж, ариутгахын зэрэгцээ автобусны буудлуудыг ч хөөстэй угааж цэвэрлэн, ариутган ажиллаж байгаад иргэд сэтгэл хангалуун байна.

За ямартай ч иргэд цэвэрхэн автобусны буудал дээр цэвэрлэж ариутгасан автобусаа хүлээн үйлчлүүлэх нь их хотын амьдралын нэг дүр зураг болон тогтож хэвших биз ээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг, захирагчийн ажлын албанаас хариуцлагатай зохион байгуулж буй дээрх компанит ажлууд иргэд олон нийтийн талархалыгхүлээж, цаашид тогтмол олон нийтийн зам талбайн ариутгалыг хийж, нийтийн тээвэр, автобусны буудлуудыг тогтмол ариутган цэвэрлэж байгаад сэтгэл өндөр байгаагаа цахим орчинд ч илэрхийлсээр байгаа аж.

Дэлхийн 72 улсад тархаад буй шинэ төрлийн COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа юу юунаас илүү чухал гэдгийг цэвэрхэн нийтийн тээвэр, цэвэрхэн автобусны буудлууд илтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Зориулалтын дагуу газраа ашиглаагүй аж ахуйн нэгжийн газрын эрхийг цуцаллаа

Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авзага трейд” компанийн нэр дээр газар эзэмшлийн гэрчилгээтэй боловч 15 жилийн турш ашиглаагүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайд дур мэдэн хашаагаа өргөтгөсөн нөхцөл байдал дээр хотын Захирагч С.Амарсайхан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа тэргүүтэй албаныхан ажиллалаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “ 2005 онд орон сууц барих зориулалтаар газар эзэмших эрхийг тус компани авч байсан боловч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй. Газар эзэмших гэрчилгээтэй боловч 15 жилийн турш ашиглаагүй. Одоогийн байдлаар барилгын суурь ухаад орхигдсон байдалтай. Нийтийн эзэмшлийн гудамж талбай руу халдаж зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан учраас нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараалан шаардлага тавьж байгаа” гэв.

Газар чөлөөлтийн ажлыг даруй хийгдсэн тохиолдолд хороолол дундах орц гарц нээх ажлуудыг эхлүүлэх талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра тайлбарлав.

Хотын Захирагч С.Амарсайхан “Хотын төвд овоолсон хог шороотой хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн зөвшөөрөлгүй хашаа хороогоо тэлж нийтийн эзэмшлийн гудамж талбайд халдсан аж ахуйн нэгжийн газрын эрхийг даруй цуцал. Маргаашнаас эхэлж хашааг буулгах, хог шороог цэвэрлэх арга хэмжээг авч холбогдох бүх зардлыг аж ахуйн нэгжээс гаргаж авах хэрэгтэй. Хороолол дундах орц гарцыг гаргаж, ногоон байгууламж тохижилтын ажлыг яаралтай эхлүүл” хэмээн холбогдох албаныханд даалгав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: 193 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, дөрвөн оюутан эдгэрлээ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

2020 оны тавдугаар сарын 25-нд ХӨСҮТ, салбар лабораториудад нийтдээ 193 хүн шинжилгээ хийхэд, бүгд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор 10 сорьц сонгон авч шинжлэхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгуудад тусгаарлагдсан 103 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. ХӨСҮТ-ээс дөрвөн оюутан 42-43 хоногийн эмчилгээ хийгдэж, эдгэрч, дараагийн ажиглалт руу шилжлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Өнөө өглөө 170 иргэн ОХУ-аас өнөө өглөө ирсэн. Эндээс 6 хүнийг ХӨСҮТ рүү, үлдсэнийг нь бусад тусгаарлах байр руу шилжүүлсэн. Яг одоогооор 1119 иргэн тусгаарлан ажиглах 20 байранд байгаа ба 87 эмч мэргэжилтнүүд үйлчлэн ажиллаж байна. Үүнд 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн, даралт ихсэх өвчтэй, чихрийн шинжтэй, хавдартай 167 иргэн байна. Түргэн тусламжийн шуурхай албанд хоногтоо 1759 дуудлага ирсэн.

Эмнэлгийн нөөцийг бүрдүүлэхээр Дорнод аймгийн Сайн шандын эмнэлэг, Замын Үүдийн 100 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн эмнэлэг, Түлэнхийн төвийн 250 ортой эмнэлгийн үйл ажиллагааг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Онцгой голомтод ажиллаж байгаа төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах хүсэлтийг Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл УОК-ын хуралд тавьсан. Мөн Түлэнхийн төвийн барилгыг гүйцэт ашиглалтад оруулах саналыг хүргүүлсэн. ОУ-ын хэмжээнд хэрэглэж байгаа зөвлөмж, зааврыг сайжруулах, өөрсдийн дархлаа, сэтгэлзүйг бүрэн хангаж, орон нутгийн засаг дарга, ТББ-уудтай хамтран нөөцийг бүрдүүлж, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээнд онцгойлон анхаарах үүрэг өгсөн, бид энэ дагуу ажиллаж байгаа юм.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

АНУ, Бразил, ОХУ нь халдвар авсан хүмүүсийн тоогоор тэргүүлсэн хэвээр байна. АНУ-д 05.25-нд 15 мянган шинэ халдвар, 620 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх өдрийнхөөс буурсан үзүүлэлт байна.

БНСУ-д 19 тохиолдол бүртгэгдсэний 16 нь дотоод бол 3 нь зөөвөрлөгдөн иржээ. Нийтийн тээвэр, агаарын тээвэр болон таксигаар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүх шаардлагыг тавьж байна. Шөнийн клубээс эхтэй халдвар авагсдын тоо 230 болжээ.

Японд халдварын тархалт, өвчтөнүүдийн тоо буурсан учир онц байдлыг цуцалжээ. Ард иргэддээ ЗГ-аас баримталж байгаа дараах 3С-ийн дүрэм баримтлахыг сануулсан байна.

  • Агааргүй орчинд удаан байхгүй,
  • Хүн олноор цугласан газар очихгүй байх,
  • Хүнтэй ойрын зайнаас харьцахгүй байх,

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
Дэлхий дахинд коронвирусний халдвараар 5668000 гаруй хүн өвчилжээ. Сүүлийн 24 цагт өвчлөл 14000-аар буурсан таатай мэдээтэй байна. АНУ, Швед, ХБНГУ-аас манай иргэд утасдан зөвлөгөө авсан. Амралтын газруудад зориулсан зөвлөмжийг ЭМЯ-аас гаргаж мэдээлсэн. Иргэдээс амны хаалт зүүхгүй байна, амралтын газруудад хүний бөөгнөрөл үүсч, амны хаалт хэрэглэхгүй байна гэх гомдлууд ирсэн. Нэг дор олноор нь оруулахгүй, хооллохгүй, ашиглаж байгаа хоолны ширээнийхээ 50 хувийг хэрэглэх, өрөөг сайтар цэвэрлэж халдваргүйтгэл хийх зөвлөгөөг өгчээ.