Categories
мэдээ нийгэм

Ил задгай гал гаргахгүй байхыг анхааруулж байна

Хуурайшилттай, салхи ихтэй хаврын улиралд иргэн та хийж байгаа үйлдэлдээ хянуур хандаж аливаа зүйлд болгоомжтой байж үнс нурмаа таглаатай саванд хийж шуудайлан ачуулах, хашаа хороо гудамж талбайг цэвэрлэхдээ хог, өнжмөл өвс шатаах зэргээр ил задгай гал гаргахгүй байхыг анхаарна уу.

Хайхрамж болгоомжгүй ганц хором л танд асар их хор хохирлыг дагуулна. Хэрэв таны буруутай үйлдлийн улмаас гал түймэр гарч иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.


Categories
мэдээ нийгэм

Ариутгал цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй хийсэн автомашин угаалгын газарт торгууль ногдууллаа

Нийслэлийн Засаг даргын баталсан 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/168 дугаартай Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамжийн дагуу хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд “WHITE” автомашин угаалгын газар нь цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй хийсэн зөрчил илэрчээ. Иймд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээг авч, цаашид А/168 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар үүрэг даалгавар өгч биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн тусгай албан хаагчид болон эмнэлгийн ажилтнуудыг үнэ төлбөргүй даатгалд хамруулна

Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн тусгай алба хаагчид, улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хамгаалах зорилгоор “Нейшнл Лайф Даатгал” ХХК болон харилцан хамааралтай компаниудын зүгээс үнэ төлбөргүй даатгалд хамруулахаар боллоо.

“Covid 19 амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал”-д Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 13.1.6-д заасан төрийн тусгай албан хаагчид, Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5-д заасан эмнэлгийн мэргэжилтнүүд, мөн хуулийн 3.1.6-д заасан эрүүл мэндийн нийт ажилтнуудыг үнэ төлбөргүй хамруулах юм.

Даатгалд хамрагдахдаа www.mylife.mn сайтад хандан онлайнаар даатгуулах боломжтойгоос гадна 7011 336 утсаар лавлах боломжтой

Мөн тус компаниас “Тус солюшн” ХХК-тай хамтран хөгжүүлсэн Covid 19 халдварт өвчлөлтэй холбоотой цаг үеийн зөв, нэгдсэн мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор www.covid19.mn цахим хуудсыг хийсэн гэдгээ өнөөдөр Улсын онцгой комисст танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020.04.02-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийв

Баянзүрх дүүрэг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны 03-р сарын 02-ны өдрөөс 2020 оны 03-р сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд вакцинжуулалтын ажлыг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд дүүрэгт ажиллаж, амьдарч буй мал бүхий 123 өрхийн 2.132 үхэр, 2.977 хонь, 2.287 ямаа, 16 гахай нийт 7.412 мал амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн байна.

Вакцинжуулалтыг хийхдээ стандартын дагуу зориулалтын хөргүүрийг ашиглан вакцины хадгалалт хамгаалалт, ариутгал халдваргүйжүүлэлтэд анхаарч ажиллалаа. Мөн өрх бүрээр цуваа жагсаалтыг хөтлөн, өрхийн малын эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэл хийж, дүүргийн мал эмнэлгийн тасгаас байнгын зөвлөгөө өгсөн аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шахмал түлш хадгалах гурван агуулахыг нийслэлийн өмчид бүртгэлээ

Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулан, түлшинд хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нийлүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн өвөл 50 хувиар буурсан үр дүнтэй байгаа юм.

Дээрх арга хэмжээний хүрээнд Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол болон Нийслэлийн ИТХ-ын 2019 оны 23/15 дугаар тогтоолоор Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт нэг бүр нь 750 сая төгрөгийн өртөгтэй таван агуулах барьж, ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байдаг.

Эхний ээлжинд Сонгинохайрхан болон Хан-Уул дүүрэгт гурван агуулах барьж ашиглалтад оруулсныг нийслэлийн өмчид бүртгэж авлаа.

Агуулахын барилгууд нь нэг ижил хүчин чадалтай гэдгийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын мэргэжилтнүүд хэлсэн. Мөн аюулгүй байдлыг хангуулахаар галын дохиоллын систем болон хяналтын иж бүрэн камер суурилуулсан ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Дархан-Уул, Сэлэнгэ аймагт нэг, нэг сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдаад байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.02/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “ХӨСҮТ-д тусгаарлагдсан 192, Цэргийн эмнэлэгт гээд нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өчигдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт нэг, нэг сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдаад байна.

Токиогийн онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-ээс гаргаж байна.

Дараагийн нислэгээр ирэх иргэдээс 74 хүнийг хүлээж авах бэлтгэлээ хангалаа” гэсэн мэдээллийг өглөө.

Мөн тэрбээр оношлуур хүрэлцээтэй байгаа, тусгай үүргийн онгоцоор оношлуур хүлээж авна.

Хурдавчилсан гурван төрлийн оношлуур ирсэн. Эдгээрээс аль нь сайн гэдгийг судалж байна гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын өртөө хоорондын замыг ариутгаж эхэлжээ

COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой Комиссын чиглэлийн дагуу УБТЗ ХНН-ийн Гамшгаас хамгаалах штабаас ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлж буй аж.

Тус ажлын хүрээнд Замын даргын шийдвэрээр бүх өртөө хоорондын замыг ариутгах ажлыг өчигдрөөс буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлжээ.

Өчигдөр Толгойт-Улаанбаатарын хооронд ариутгал хийж эхэлсэн бол Сүхбаатараас-Замын-Үүд хүртэлх гол болон салбар замуудыг ариутгалын бодисоор цэнэглэсэн тус бүр 65 тоннын цистерн бүхий галын гурван галт тэргээр ариутгах юм.

Categories
мэдээ нийгэм

COVID-19 дэлхийн нийт 206 улсад халдвар бүртгэгдлээ

Д.Нарангэрэл: Дэлхийн таван тивийн 48 орон

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Сүүлийн 24 цагийн хугацаанд нэг улсад шинээр халдвар бүртгэгдэж, нийт 206 улсад халдвар бүртгэгдлээ. Итали улсад нас баралт хамгийн их буюу халдвар авагсдын 12 хувь нас барж байна. Манай улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирж, лабораториор батлагдсан 14 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн эдгэрч үргэлжлүүлэн 14 хоногийн ажиглалтад байгаа. Өчигдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр нэг нийт хоёр сэжигтэй тохиолдол шинээр бүртгэгдсэн. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэн Турк, Солонгос улсад аялсан өгүүлэмжтэй. Хэдийгээр гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарласан ч дараа нь уушгинд хатгааны шинж тэмдэг илэрсэн учраас Сэлэнгэ аймгийн эмнэлэгт тусгаарлалаа. Мөн түүний ойрын хавьтлын долоон хүнийг тусгаарласан. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол бол ОХУ-аас ирсэн оюутан. Тусгаарлалтын хугацаанд шинж тэмдэг илэрсэн учраас хавьтал байхгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм

Истамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг олгож эхэлнэ

Өнөөдөр 3 дугаар сарын 19-ны Истамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг олгож эхэлнэ. Зорчигчийн иргэний үнэмлэхийн хуулбар, тээшийн дугаар бүхий хуудас болон ачааг авах хүн өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарын хамт ирж авна.

Бичиг баримт дутуу бол тээш олгох боломжгүйг анхаарна уу.

Та бүхэн 14 цагаас Чингис хаан нисэх буудлын баруун талд байрлах Карго төвөөс ирж авна уу.
Холбогдох утас: 90565690