Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас нөөцийн мах худалдаалж эхэлнэ

Image result for нөөцийн мах

III сарын 9-ны даваа гаригаас эхлэн Улаанбаатар хотын зургаан дүүргийн 279 цэгт нөөцийн махыг худалдаалж эхэлнэ. 2020 онд нийт 20 мянган тонн мах нөөцлөх үүрэг өгснөөс одоогийн байдлаар 13 мянга 200 тонн махыг нөөцөлжээ. Үнийн хувьд нэг килограммыг нь 7700-6200 төгрөгөөр худалдаалах аж.

  • Үхрийн мах- 7700 төгрөг
  • Хонины мах- 6700 төгрөг
  • Ямааны мах- 6200 төгрөг
Categories
мэдээ нийгэм

ОХУ дахь Монгол оюутнуудыг гадуур гарахгүй байхыг анхаарууллаа

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас тул улсад суралцаж байгаа оюутан залуусыг аль болох олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байхыг анхаарууллаа. Хэрвээ гэнэтийн таагүй зүйл тохиолдвол Элчин сайдын яамны 8-495-690-6792 дугаарт холбогдохыг зөвлөж байна.

ОХУ-д шинэ коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдал хүндэрч байгаатай уялдан Оросын иргэдийн, ялангуяа оюутан, залуучуудын дунд халдвар өндөртэй байгаа орнуудын иргэдийг өөлөх, дарамтлах, улмаар биед нь халдах явдал сүүлийн үед мэр сэр гарч байгаа тул оюутан залуучууд та бүхнийг (монгол иргэдийг бусад орны иргэдтэй андуурах, ялгахгүй байх магадлалтай тул) шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг зөвлөж байна. Ялангуяа амралт, баярын өдрүүдэд үзвэр, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхгүй байхыг, түүнчлэн оюутны дотуур байрныхаа орчинд ч болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (COVID-19) гэж юу вэ?

No photo description available.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!!

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ МЭДЭЭЛЖ БАЙНА

Амьтнаас хүнд халдварласан 7 дахь төрлийн шинэ коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын халдварт өвчин.

Халдвар хэрхэн дамждаг вэ?
• Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар
• Бохир гар, эд зүйлсээр дамжих замаар
Ямар шинж тэмдэг илрэх вэ?
• Халуурах – 88%
• Хуурай ханиалгах – 68%
• Ядарч сульдах – 38%
• Цэр гарах – 33%
• Амьсгал давчдах – 19%
• Булчин өвдөх – 15%
• Хоолой өвдөх – 14%
• Толгой өвдөх – 14%
• Бөөлжих-5%
• Хамар битүүрэх-5%
• Гүйлгэх-4%
Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байна.

Хэн илүү өвчилж байна вэ?

Бүх насны хүн өвчилж байна. Өндөр настан, архаг хууч өвчтэй ялангуяа зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихэсдэг хүмүүс хүндрэх тохиолдол их байна.

Коронавируст халдвар хаанаас үүсэлтэй вэ?

n-CoV нь сарьсан багваахайн коронавирустэй 96%, панголины коронавирустэй 86-92% ижил байгааг тогтоожээ.

Эпидеми (дэгдэлт) гэж юу вэ?

Халдварт өвчин тухайн улс оронд голомтолж, хүн амын дунд өргөн хүрээгээр тархахыг хэлнэ.
Пандеми (цар тахал) гэж юу вэ?
Халдварт өвчин дэлхийн ихэнх улс оронд олон хүнийг хамран өргөн хүрээгээр тархахыг хэлнэ.

Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн сэргийлэх вэ?

• Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглах
• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
• Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
• Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
• Гараа сайтар савандаж угаах
• Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
• Амны хаалт зүүх
• Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
• Гадуур явахдаа бээлий өмсөх
• Олон хүн цугларсан газраар явахгүй байх
• Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
• Сайн унтаж амрах
• Тайван стрессгүй байх
• Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
• 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
• Шүлсээ хаяхгүй байх

Ямар хүн өөрийгөө гэртээ хэрхэн тусгаарлах вэ?

1. Халдвар гарсан улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана.
2. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана. Үүнд:
• Гэрээсээ гарахгүй байх
• Гэртээ зочин урихгүй байх
• Аль болох тус тусдаа байх
• Амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
• Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
• Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
• Сайн унтаж амрах
• Тайван стрессгүй байх
• Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих
• Дасгал хөдөлгөөн хийх
• Бие тавгүйрхсэн тохиолдолд ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1800-2000, ЭМЯ-11-323002 утсаар зөвлөгөө авах

Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ?

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг ДЭМБ анхааруулж байна. Иймд:
• Эмчийн хяналтад тогтмол байх
• Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
• Холбоо барих хүний утасны дугаартай байх
• Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
• Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух
• Сайн унтаж амрах
• Тайван стрессгүй, ядрахгүй байх
• Дулаан хувцаслах, даарахгүй байх
• Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх
• Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
• Олон нийтийн газраар явахгүй байх
• Амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах

Аж ахуйн нэгж, байгууллага юуг анхаарах вэ?

• Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
• Өвчлөл гарсан бүс нутагт томилолтоор явуулахгүй байх
• Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
• Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
• Хурал уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх
• Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах
• Хурлын дараа шал, ширээ, сандал зэрэг хатуу гадаргууг сайтар цэвэрлэх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах
• Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх
• Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх
• Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цай ажилчиддаа өгөх
• Хоолны газар ажилчдыг цөөн тоогоор ээлжлэн үйлчлэх
• Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй байх
• Ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг амны хаалтаар хангахад дэмжлэг үзүүлэх
• Ариун цэврийн өрөөнд саван, халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах
• Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээ өдөрт 4-өөс доошгүй удаа хийх
• Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах

Коронавируст халдвар (COVID-19)-ын эмчилгээ:

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед шинж тэмдгийн болон вирусийн эсрэг эм, өргөн хүрээний антибиотик эмчилгээ хийж байна.
Олон орны эрдэмтэн судлаачид уг өвчний эсрэг вакцин болон шинэ эм гарган авахаар туршилт судалгаа хийж байна. Вирусийн эсрэг өвөрмөц эм түрүүлж гарах төлөвтэй байна. БНХАУ энэ оны 6-р сард, ДЭМБ 12-18 сарын дараа вакцин бэлэн болно гэж мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) нөхцөл байдлын мэдээ

No photo description available.

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын удирдлагад хариуцлага тооцжээ

Энэ оны гуравдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч “Б” нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Дээрх асуудалд Цагдаагийн ерөнхий газраас ажлын хэсэг томилогдон албаны шалгалт явуулж, дүнг 2020 оны гуравдугаар сарын 6-ны өдөр даргын зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Тус хуралдаанаар Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Батзориг нарыг алба хаагчдадаа тавих өдөр тутмын хяналтаа сулруулсан, удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнээд албан тушаал бууруулсан юм.

Галт зэвсэгтэй харьцах үеийн аюулгүй ажиллагааны заавар, журмыг зөрчсөн тус цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Батсуурийг албанаас дутагдлаар халж, холбогдох хэргийг нь АТГ-т хуулийн дагуу шалгуулахаар шийдвэрлэжээ.

Мөн хуралдаанаас алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, шалган зааварчлах, мэргэжлийн удирдлагаар хангах, галт зэвсгийн хадгалалт хамгаалалт, ашиглалтад хяналт тавих үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр нийт 10 албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулж хариуцлага тооцлоо.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Сүхбаатар Хэнтий, аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагаатай газар дээр нь биечлэн танилцаж, алба хаагчидтай уулзалт хийж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол Улсын 24 иргэнтэй хамт ОУ-ын хуралд оролцсон Канадын иргэнээс COVID-19 илэрсэн”

Эрүүл мэндийн яамнаас гаднын улс оронд зорчихгүй байх зөвлөгөөг өгсөөр байгаа боловч манай иргэд өвчлөл гарсан улсад зорчиж байнга хүндрэл учруулж байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Бид нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн халдвар бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байх тухай зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаж байна. Гэтэл манай иргэд олон улсын хурлуудад очиж оролцож байна.

Тухайлбал, Хоёрдугаар сарын 23-28 хооронд АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагдсан 60 гаруй орны 6,000 төлөөлөгч оролцсон Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форумд манай улсаас Remax компанийн 24 хүн оролцжээ.

Тэд гуравдугаар сарын 3-5 хооронд буцаж ирэхэд нь тусгаарласан бөгөөд нийт 16 хүнийг ХӨСҮТ-д ажиглалтад авсан. Үлдсэн найман хүнийг ирэхэд нь тусгаарлана.

Тусгаарлагдаад байгаа иргэд тусгаарлалтад байхдаа олон улсын форумд оролцсон гэдгээ хэлээгүй.

Гэтэл тэдгээр иргэдтэй хамт тус хуралд оролцсон Канад улсын иргэнээс коронавирус илэрсэн нь батлагдсан байна.

Тиймээс тухайн улс өөрийн үүргээ ухамрсарлаж, тус хуралд оролцсон Монгол Улсын төлөөллүүдийг анхаарна уу гэсэн албан бичиг ирүүлсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангахыг уриалсан НҮБ-ын төрөлжсөн байгууллагын тэргүүдийн мэдэгдэл

Image result for нүб

Монгол Улс, Улаанбаатар хот; 2020 оны 3-р сарын 8-ны өдөр – Монгол Улс болон дэлхий дахин дахь эмэгтэйчүүд эрхэм чанартай, эрх чөлөөтэй, ялгаварлан гадуурхалтгүйгээр амьдрах эрхтэй. Жендэрийн эрх тэгш байдал нь хүний эдэлвэл зохих эрх төдийгүй тогтвортой хөгжил, энх тайван, аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төлөөлөгчийн газрын зүгээс Монгол Улсын Засгийн газар эмэгтэйчүүдийн эрхийг ахиц дэвшилтэйгээр биелүүлэхээр хичээж зүтгэж байгааг гүнээ сайшааж байна. Бид жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хууль зүйн орчныг сайжруулж, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг арилгах, ажлын байрны бэлгийн дарамтыг эцэслэх хууль баталж мөрдөж байгаа нь сүүлийн жилүүдэд гарсан цөөнгүй дэвшил хэмээн цохон тэмдэглэж байна. Төрийн зүгээс ижил үнэлэмж бүхий хөдөлмөрт адил цалин хөлс олгох, ажил, мэргэжлээр үл ялгаварлах, ажлын байранд бүх төрлийн дарамт, хүчирхийллийг хориглох зэрэг олон улсын хөдөлмөрийн талаарх жишигтэй нийцүүлж, хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хуулиа шинэчлэн найруулж байгааг сайшааж байна. Мөн Монгол Улс нь эхийн эндэгдлийг 2/3 хувиар бууруулах зорилтод хүрсэн есхөн улсын нэг гэдгийг цохон тэмдэглэж байна.

Энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн “Би бол эмэгтэйчүүдийн эрхийг бодитоор биелүүлэх тэгш байдлын төлөөх үеийнхэн” гэсэн сэдвийн дор аливаа жендэр, нас, угсаа, арьс үндэс, улсын хүн бүрийг нэгтгэх зорилгоор бид бүхний хүсэж буй жендэрийн эрх тэгш ертөнцийг бий болгох үйл ажиллагаанд уриалжээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш “Эмэгтэйчүүдийн тэгш оролцоогоор л дамжуулан бид бүх хүн төрөлхтний оюуны нөөц, туршлага, санаанаас үр шим хүртэнэ. Эмэгтэйчүүдийн тэгш оролцоо нь тогтвортой байдалд амин чухал төдийгүй зөрчилдөөнөөс сэргийлж, тогтвортой, бүгдийг тэгш хамруулсан хөгжлийг хөхиүлэн дэмждэг. Жендэрийн тэгш байдал бол илүү сайн ертөнцийг бий болгох урьдач нөхцөл билээ” хэмээн батлан хэлжээ.

Монгол Улсын Засгийн газар жендэрийн тэгш байдалд чиглэсэн чухаг үйл ажиллагаа зохион байгуулсан ч Монгол Улс дахь эмэгтэйчүүд бодлогын түвшинд хангалттай төлөөлөлгүй, жендэрт суурилсан хүчирхийлэлд өртдөг, хүүхэд харах хувилбарт үйлчилгээ зэрэг байгууламж, үйлчилгээ болон нийгэмд тэгш оролцоог хангадаг уян хатан ажиллах соёлоор цаг ямагт дутаж байна.

Бээжингийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр баталсан 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төлөөлөгчийн газар тус улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг тэлэх эмэгтэйчүүдийн үлэмж бололцоог дэмжиж, хөрөнгө оруулахыг Монгол Улсын Засгийн газар, нийгмийн бусад этгээдэд уриалж байна. Бид хууль тогтоомжид жендэрийн тэгш байдлыг тусгайлан заах замаар эмэгтэйчүүдийн тэгш төлөөллийг баталгаажуулах, жендэрт суурилсан хүчирхийллийг арилгах төрийн механизмийг бэхжүүлэх, төрөл бүрийн арга замаар хувь хүний зан үйлийг өөрчлөх, охид, эмэгтэйчүүдийг тэгш оролцуулдаг ажлын байрны, сургуулийн соёл бий болгох, эрсдэлд орж, байнга жендэрт тулгуурласан заналхийлэл, хүчирхийлэлд өртөх хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийг хамгаалах шаардлагатай юм. Жендэрийн тэгш байдлыг улам хангасан бодлогыг дэмжих, орон нутаг дахь эмэгтэйчүүдийг мэдэлжүүлэх замаар шударга ёсыг тогтоох нь орон нутгийн жендэрийн тэнцвэргүй нөхцөлийг бууруулахад амин чухал болно. Түүнчлэн шилжин суурьшигч эмэгтэйчүүдийг хамгаалахад анхаарвал зохино. Учир нь шилжилт хөдөлгөөнөөс үүдэж, эмзэг байдал улам нэмэгдэх, хүний наймаа зэрэг илүү ноцтой эрсдэл дагуулдаг онцлогтой билээ. Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төлөөлөгчийн газар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2019 онд боловсруулсан Хүчирхийлэл, дарамтын тухай 190-р конвенцыг баталж байгаатай уялдан, Засгийн газар хүн бүрийн хүчирхийлэл, дарамтгүй хөдөлмөрлөх нөхцөлөөр хангуулах эрхийг баталгаажуулахын тулд тус гэрээг соёрхон батлах, хөдөлмөрийн тухай харилцааг зохицуулсан хуулиа шинэчлэх батлахыг уриалж байна.

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төлөөлөгчийн газар өөрийн төрөлжсөн байгууллагуудаар дамжуулан, өөрсдийн түншлэгчидтэй хамтран цаашид ч дэмжиж туслах, хууль зүйн орчин, байгууллагыг бэхжүүлэх, хэрэгцээ бүхий хүмүүст хүрэх үйлчилгээг сайжруулах, мөн нийгмийн тогтсон хэм хэмжээ, зан үйлийг өөрчлөх болон улам тэлж буй жендэрийн тэгш бус байдлыг арилгах замаар хүчирхийлэл, хүний эрхийн зөрчлийн суурь шалтгаанд чиглэж ажиллахаа илэрхийлж байна. Бид жендэрийн тэгш байдлыг улам сайжруулах, эмэгтэйчүүдийн оролцох, өөрийн амьдралаа ямарваа нэгэн айдас, гачигдалгүйгээр залах, өөрийн хүсэж байгаа боломж, бололцоогоор бүрэн хангасан, зүй ёст, шударга, аюулгүй нийгмийг цогцлоох чадварыг дэмжих болно.

Categories
мэдээ нийгэм

​Цаг агаар: Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Өнөө шөнө Завхан, Архангайн зүүн, Хөвсгөлийн зүүн өмнөд, Булган, Сэлэнгийн өмнөд, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.

Шөнөдөө Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр, өдөртөө Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө төвийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурч, шөнөдөө Говь-Алтайн нурууны өвөр бэлээр, маргааш өдөр говь тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны гуравдугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна,цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 граус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 21-26 градус, өдөртөө 14-19 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 7-12 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус орчим байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Өмнөговийн зүүн, Дорноговийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 12-14 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 9-11 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

УОК хуралдаж байна

Image result for УОК

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар түр зогсоосон олон улсын нислэгүүдийн хугацааг үргэлжлүүлэн сунгах эсэх, “Covid-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын талаар ярилцах юм. Тухайлбал,

  • Монгол Улс- БНСУ, Монгол Улс-Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг сунгах эсэх
  • Европоос ирэх зорчигчдын тоог хязгаарлах
  • Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зогсоох эсэх
  • “Covid-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ
  • Нүүрс тээвэр, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-аас эхлүүлэх эсэх
  • “Covid-19”-ийн халдвартай холбоотойгоор иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлж буй хандив зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Готов оо, айлд зочлохгүй шүү. Гэртээ ороорой”

Хувьтай хүн хулгана жилийг үзнэ ээ гэдэг. Дэлхий нийтээрээ аюулт өвчнөөр шаналж байгаа энэ үед Монгол ганцаараа торойн үлдсэнийг харахад хувьтай ард түмэн гэхээс өөрөөр хэрхэн баясах билээ. Ам цагаан хулгана жилээ айх аюулгүй, өвдөх өвчингүй угтахын тулд бүх нийтээр бус, халуун ам бүлээрээ тэмдэглэсэн нь монгол түүхнээ үлдэх нэгэн онцлог явдал яахын аргагүй мөн. Хөгтэй, хөөртэй, дурсамжтай явдлууд энэ л Цагаан сараар ихэд дэлгэрсэн нь коронавирус гэх өнөөх айхавтар өвчнөөс сэргийлсэн хөл хориотой холбоотой байв.

Ялангуяа хөдөө сумдын зарим нутагт хөл хорио хамгийн чанга, хатуу үйлчилснийг хол, ойрын зочин гийчид ам уралдан ярьж байна.

ЦАГААН ХООЛОЙГООР САНУУЛГА ӨГСӨН ТАРИАТЫНХАН

Архангай аймгийн Тариат суманд Шинийн нэгэн ойртож зарим айл золголтод бэлджээ. Харин төр засгийн шийдвэрийг хатуу биелүүлэх үүрэг хүлээсэн сумын захиргаа цаг тутамд эргүүл гаргаж, хэдэн гудамжаа хяналтдаа бүрэн авсан юмсанж. Шинийн нэгний өглөө болж аав ээж, ах дүүстээ золгох хүсэлтэй зарим иргэд хашаанаасаа гаруут эргүүлийн машин цагаан хоолойгоор “Готов оо, гэртээ буцаж ор. Золголт хийхгүй шүү” хэмээн хатуу анхааруулжээ. Мэдээж нутгийнхан нэгнээ андахгүй. Багаар нь, гудамжаар нь, тоотоор нь, бүр хочоор нь хэлэхэд бэлэн цэцэн улс хойно. Ийн сум даяар зарлуулсан Готовынх гэртээ ухасхийн орж, сумын бусад иргэдэд ч анхааруулга болсон нь гарцаагүй. Тэр айхавтар хяналтыг мэдсэн нутгийнхан хашааныхаа хаалгыг онгорхой байлгахаа больж, “Хэрэв хаалга онгорхой байвал золголт хийсэн гээд торгож магадгүй” гэж хаширлах хөгшид ч байсан гэнэ.

Тариаттай төстэй хөгжилтэй явдлууд бусад нэлээд олон суманд болжээ. Хэнтийн Биндэр, Орхоны Баян-Өндөрийнхөн гэрийнхээ үүдэнд “манаачтай”-гаар Сар шинийг өнгөрөөсөн гэнэ. Золголт хийхээр гэрээсээ гарсан Сараа хүүхнийг хочоор нь дуудаад гэрт нь буцааж оруулсан тухай нутгийнхан ам уралдан ярьж байна.


ХӨЛ ХОРИО ЗӨРЧСӨН ИРГЭДИЙГ ХААНААС Ч ОЛДОГ ЦАГДАА НАР

Аймаг, сумаас гарах постууд дээр аль ч орон нутгийнхан хамаг хүчээ төвлөрүүлсэн билээ. Учир нь хөл хорионы үед орон нутгаасаа гарахыг хориглосон шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргаад байв. Тиймээс Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл постууд дээр гарч хяналт тавьсан юм. Аль ч орон нутагт хулгайн зам гэж бий. Нутгийнхны гаргасан зам л даа тэр. Тэр замаараа гараад хөдөө багт байгаа ахан дүүстэйгээ золгохоор зориг шулуудсан хүмүүс ч энэ Сар шинээр цөөнгүй байжээ. Булганы Могодод сумаасаа яаж ч гарах гээд цагдаатайгаа нүүр тулчихаад байсан тохиолдол гарчээ. Шөнө оройн цагаар хулгайн замаар гэрлээ унтраагаад явсан нэгэн гэр бүл хэсэг яваад л цагдаагийн машинтай халз тулчихсан гэнэ. Постууд маань тэгж л ажилласан хэрэг.

Пост дээр өөр ч олон хэрэг мандсан. Хот руу орохын тулд жирэмсэн хэмээн хувцсан дотроо юм чихэж албаны хүмүүсийг зальдахыг оролдсон Багануурын бүсгүй бас л хүмүүсийг хөгжөөгөөд авав.

Зөвхөн сум, баг гэлтгүй аймаг, нийслэлд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн төрийн албан хаагчдаараа ард түмэн бахархах учиртай.


ТЭД ИРЖ ЯВНА…

Аймаг орон нутаг, нийслэл рүү орохыг түр хориглоод байсан шийдвэрийн хугацаа дуусч өчигдөр өглөө 06:00 цагаас постууд нээгдсэн билээ. Бараг 21 аймгаас нийслэлийг зорьсон цуваа өчигдөржин үргэлжиллээ. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 40 мянган иргэн нийслэлийг зорьж буй нь тэр аж. Тэдгээр цувааг сошиал орчинд ихэд хошигносон постууд хөвөрлөө. “Хотынхон минь бэлтгэлтэй байгаарай, Дорнодооос очигсод”, “Бид очиж явна” гэх мэт.

“ТА НАР ЖААЗТАЙ ЗУРГАА МИНИЙ КАМЕР ДЭЭР БАРЬЧИХСАН ЮМ УУ”

Хөл хорио тогтоосонтой холбогдуулан олон түмнийг цахим золголт хийхийг төр засгийнхнаас эхлээд бизнесийнхэн ч уриалаад байв. Үүнийг дуулгавартай хэрэгжүүлсэн хүмүүс ч олон байв. Нэгэн бүсгүй ажлынхантайгаа цахимаар золгож, золголт үргэлжилсээр вино задлан утасны цаанаас нэгэн зэрэг дуу дуулалдаж байгаа хамт олон ч байлаа.

Шинийн нэгний өглөө үндэснийхээ хувцастайгаа видео чаат хийж байгаа нэгэн гэр бүлийн зураг одоо ч сошиал орчинд олон түмний ерөөлийг дүүргэж байна. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр гурван хүүхдийнхээ хамт идээ будаа зассан ширээнийхээ ард зураг авахуулж буй мэт сууцгаан ахан дүүстэйгээ цахим золголт хийжээ. Төрт ёсоо дээдэлсэн, үлгэр жишээч гэр бүлийн эзэгтэйтэй холбогдон монгол түмнээ баясгасан тэрхүү зургийн талаар тодруулсан юм.


-Сар шинийн мэнд хүргэе. Халдварт өвчинтэй холбоотой бүх нийтээр хөл хорио тогтоолоо. яг энэ үед монголын уламжлалт шинийн баяр тохиосон. Танайх шинийн баярыг ихэд хүндэтгэж тэмдэглэдэг айл бололтой. энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авав?

-Баярлалаа. Манайх Цагаан сар, Улсын наадам зэрэг үндэсний баярт нэлээд ач холбогдол өгдөг айл. Халдварт өвчинтэй холбоотой Цагаан сар тэмдэглэхгүй байхыг уриалж хөл хорио тогтооход баярласан. Яагаад гэвэл нэг, хоёрдугаар сард тахлаас гадна ханиад хатгаа маш их байсан. Манай хүүхдүүд дандаа сургууль цэцэрлэгийн насных. Тийм болохоор баяраар бүгд ханиад хүрч өвдөж зовоох байх гэсэн айдастай байлаа. Нөгөөтэйгүүр бид баярыг хавтгайруулан тэмдэглэдэг нь таалагддаггүй. Настай хүмүүст дарамт болж , залуус залхаж төвөгшөөсөн байдалтай тэмдэглэдэг болсон шүү дээ сүүлийн үед. Урьд жилүүдэд их цэвэрлэгээ хоол унд ууц өвчүү чанах таваг тариагаа бэлдэх, оёдол гээд нэлээд ачаалалтай бэлддэг байлаа. Шинийн гурван хүртэл айл хэсээд, дөрөвнөөс л гэртээ хүн оруулдаг. Өөрсдөө салж унатлаа ядарсан хүмүүс байдаг байлаа (инээв). Энэ жилийн цахим золголт ёстой их таалагдсан. Энэ хэвээрээ хэвшээд хавтгайруулж туйлширч тэмдэглэдэг нь багасаасай.

-Цахим золголтын зургийн талаар ярихгүй юу. хүмүүс золголт хийхгүй юм чинь гээд назгайдуу байсан нь дийлэнх. гэтэл та бүхэн үндэсний хувцсаа өмсөн гэр бүлээрээ ах дүүстэйгээ цахимаар ярилцаж байсан?

-Нэлээд эрт гэр бүлийнхэндээ зориулж шинэ дээл, цамцнууд оёод бэлдчихсэн байсан. Цагаан сар бол уламжлалт том соёл бас бидний ээж ааваасаа авсан мөн хүүхдүүддээ үлдээх өв шүү дээ. Тиймээс тэмдэглэхгүй юм чинь гээд зүгээр орхиж өнгөрүүлж болохгүй. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг дээ. Ноднингийн Цагаан сараар бид хүүхдүүдийн бас нөхрийн маань амралт таараад гэр бүлээрээ Хужиртад амарсан. Бүгдээрээ “Дэмий юм байна” гэж санал нэгдсэн. Хүүхдүүдэд маань гэр бүлийн дулаан уур амьсгал сайхан дурсамж үлдэхгүй юм байна лээ. Тиймээс дараа жил ч тэрний дараагийн жилүүдэд ч бас шинэ дээл хувцасаа оёж бэлдээд ёс төртэй тэмдэглэнэ ээ.

-Хүмүүс тэр зургийг хараад жаазтай зураг шиг хэмээн шоглож байсан. Түүнд эмзэглээгүй биз дээ. Тийм байдлаар хичнээн хүнтэй цахим золголт хийсэн бэ?

-Цахимаар түгсэн зурагны хувьд бол бид өглөө эрт хөгшчүүд ахмадуудтайгаа цахимаар золгож дуусчихаад байсан. Гэтэл бид нарт зураг авч өгөх хүн олдохгүй сандал дээр ном давхарлаж тавьчихаад гар утсаа тогтоогоод зургаа авах санаатай сууж байтал дүү маань чатаар залгаад ороод ирсэн. Биднийг харчихаад цочсон. “Та нар жаазтай зургаа миний камер дээр барьчихсан юм уу” гээд л. Хариуд нь би “Бид нарт зураг авч өгөх хүн байдаггүй ээ. Зургаа авчих санаатай сууж байлаа” гээд л золгоцгоосон доо. Жаазтай зураг шиг гэж хэлсэнд гоморхоогүй ээ. Хэдийгээр бидний зөвшөөрөлгүй тэр зургийг янз бүрийн фэйсбүүк группт тавьж олон хүний хандалт авч байсан ч муу муухай үг хэлсэн, бичсэн хүн байгаагүй ээ. Бүгд л сэтгэлийн сайхан ерөөл өргөж байсанд талархаж байна гэсэн юм.

Б.ЭНХЗАЯА