Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Улаанбаатар хотод 43, Дорноговь аймагт 80 хавьтал нийт 123 хавьтлыг илрүүлэн тусгаарласан

Image result for ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

“COVID-19” халдварын анхны тохиолдолтой хавьтал болсон 123 хүнийг илрүүлэн тусгаарлах ажил зохион байгуулж буй талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.

“Дорноговь аймгийн Улаанбадрах сумын “Бадрах Энержи” компанид тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу эерэг гарч шинэ коронавирус илэрсэн. Ингэснээр Монгол Улсад COVID-19 халдварын тохиолдол бүртгэгдсэнийг өнөөдөр зарлаж байна. Батлагдсан энэ тохиолдол нь Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Бид сэжигтэй шинж тэмдэг эхэлснээс хойш хавьтлыг тодорхойлох тандалт судалгааг хийсэн бөгөөд одоогоор Улаанбаатар хотод 43, Дорноговь аймагт 80 хавьтал нийт 123 хавьтлыг илрүүлэн тусгаарлаж, тандалт, судалгаа шинжилгээ, эмчийн үзлэг хийх ажлыг зохион байгуулж байна. Харин 2020 гуравдугаар сарын 7-нд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй. гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэнийхээ аюулгүй байдалд санаа зовж буйгаа Францын Элчин сайд илэрхийлэв

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч Франц Улсын иргэнээс COVID-19 шинэ коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдгүүд илэрч, шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлж, санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Улсын онцгой комиссын гишүүний хувьд УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй мэдээлж, цаашид тархалтыг Монгол Улсад төдийгүй уг иргэний зорчсон, дамжсан улс оронд урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдүүлэх, холбогдох байгууллагуудаас өгч буй зөвлөмж зааврыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч хамтран ажиллахыг хүсэв.

Францын Элчин сайд тус улсын иргэн коронавирусийн халдвар авсан тухай мэдээлэл гарсантай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр уг асуудалтай хамааралгүй иргэний зураг бүхий буруу ташаа мэдээлэл гарч байгаад эмзэглэж, тухайн иргэний аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлж, зохих арга хэмжээ авахыг манай талаас хүслээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ДҮҮРГҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН УТАСНЫ ДУГААР

Image result for ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВүүд

1 Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 11-366370 24 цаг

2 Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв 70150049
99017664 08:30-17:00
90648452 24 цаг
3 Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв 11-350793 08:30-17:00
4 Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 88377080
7021103 24 цаг
5 Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 99831606 08:30-17:00
7049103 24 цаг
6 Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 70232427
70232611 24 цаг
7 Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв 98188851 24 цаг
70180117 08:30-17:00
8 Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв 11-345903
08:30-17:00
99201202 24 цаг
9 Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 70110278
70110279 24 цаг
10 Жаргалант тосгоны эрүүл мэндийн төв 85865240 24 цаг
11 Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв 98668541
70490003 24 цаг
12 Хонхор тосгоны эрүүл мэндийн төв 88106681
95103104 08:30-21:00
24 цаг
13 Туул тосгоны эрүүл мэндийн төв 70497103 24 цаг
14 “Бяцхан тэмүүлэл” хүүхдийн сэргээн засах төв 96658569 24 цаг
15 “Эрүүл үрс” хүүхдийн сэргээн засах төв 88028381 08:30-17:00
16 “Хан Туул” хүүхдийн сэргээн засах төв 11-341598 08:30-17:00

Categories
мэдээ нийгэм

​Нийслэлийн прокурорын газраас Ш.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 хүнийг хээл хахууль авах, өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас Ш.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 хүнийг хээл хахууль авах, өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 09.00 цагт товлолоо гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Хэргийн тухайд сануулахад, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч Ш.Мөнгөншагай нарын 15 хүнийг эрүү, иргэний хэрэгт өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар хууль хяналтын байгууллагын албан тушаалтанд хээл, хахууль өгсөн, зуучилсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Уг хэрэгт таван шүүгчийг холбогдуулаад байгаа бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар 1,445,200 ам.доллар хураан авсан юм.

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёр тоглолтыг хойшлуулжээ

Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг гуравдугаар сарын 26-нд Тажикистан улсын шигшээ багтай, мөн тус тоглолтоос таван хоногийн дараа дэлхийн шилдэг багуудын нэг Япон улсын шигшээ манай улсад зочлон тоглох байлаа. 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эдгээр тоглолтын өмнө Үндэсний шигшээ баг гуравдугаар сарын 6-22-нд Катар улсад бэлтгэл хийх байсан ч Улсын Онцгой комиссын зөвлөмжийн дагуу нислэгээ цуцлан Катар улсад хийх бэлтгэлийг хойшлуулсан юм.

Катарын хөлбөмбөгийн холбоо ч нөхцөл байдлыг ойлгож товлосон бэлтгэлийг хэдийд ч тус улсад хийх боломжтойг мэдэгджээ. Тиймээс дэлхий нийтийг цочроосон коронавирусын халдвар хурдтай газар авч байгаа энэ үед тамирчид, дасгалжуулагчдын эрүүл мэндийг хамгаалах, аюултай нөхцлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын хөлбөмбөгийн холбооноос Азийн хөлбөмбөгийн холбоонд хүсэлт гаргасан юм. Азийн хөлбөмбөгийн холбоо ОУХБХ-нд хандаж, шуурхай хуралдсанаар өчигдөр албан ёсны шийдвэр гарлаа. Тус шийдвэрийн дагуу хуваарьт тоглолтоо хойшлуулах хүсэлт гаргасан холбоодын саналыг ОУХБХ болон АХБХ дэмжсэн бөгөөд хэзээ явагдахыг ОУХБХ болон АХБХ-ноос ойрын үед шийдвэрлэнэ. Харин тоглолтоо хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн холбоод ОУХБХ болон АХБХ-ны зөвшөөрөлтэйгөөр, эрүүл мэндийн бүхий л хэм хэмжээ шаардлагыг хангасан нөхцөлд, хоёр тал зөвшөөрсний үндсэн дээр тоглолтыг явуулах боломжтой гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Түргэн хоол болон хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авах санал гаргалаа

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар шаардлагатай тохиолдолд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж өргөн хэрэглээний зах, худалдааны төвүүдийн ажлын цагийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Энэ үеэр нийслэлийн Онцгой комиссын зарим гишүүнээс халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон хүнийг хамарсан хурал зөвлөгөөнийг онлайн хэлбэрээр хийж, түргэн хоол болон хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авах санал гаргалаа.

Categories
мэдээ спорт

Боксчин Б.Чинзориг Олимпын эрх авлаа

Эрэгтэйчүүдийн 63 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, Энэтхэгийн боксчин Каушик Маништэй хүч сорин 3:2-оор /29:28, 28:29, 30:27,29:28, 28:29/ ялж Олимпын эрх авлаа.

Ийнхүү ОУХМ Б.Чинзориг Монголын боксчдоос “Токио-2020” Олимпын эрх авсан анхны тамирчин болов. Хүрэл медалийн болзол хангасан Б.Чинзориг өнөөдөр орон нутгийн цагаар үдээс өмнө мөнгөн медалийн төлөө Узбекистаны боксчин Абдураимов Елнуртай тулалдана.

Өчигдөр буюу гуравдугаар сарын 9-ний үдээс өмнө хүрэл медалийн төлөө эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Т.Болортуул, Австралийн тамирчин Н.Скайэтай тулалдаж 0:5-аар /30:27, 30:27, 30:25, 30:27, 30:27/ ялагдлаа.

Харин үдээс хойш эмэгтэйчүүдийн 60 кг-д хүрлийн төлөө ОУХМ М.Намуун, Энэтхэгийн Б.Симранжиттай тоглож 0:5-аар /30:27, 30:27, 29:28, 29:28, 30:27/ хожигдсон бол эрэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ өмнөх өдөр ялагдсан ч Олимпын 5 дахь эрхийн төлөө өчигдөр Индонезийн тамирчинтай хүч үзэж 5:0-ээр /29:28, 29:28, 29:28, 29:28, 30:27/ яллаа. Тэрбээр одоо Ираны тамирчинг ялбал олимпын эрхээ өвөртлөх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пунсалдулам: Монголчууд ямар нэгэн өвчин гарахад саахалтын зайтай нутагладаг байсан


Түүхийн ухааны доктор, профессор Б.Пунсалдуламтай Улаанбаатар хотын түүхийн талаар ярилцлаа.


-1639 онд Хутагтын Өргөөний шавыг анх тавьсан цагаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх эхэлдэг. Үүнээс хойш Улаанбаатар хот түүхэндээ хэдэн удаа бууриа сэлгэсэн бэ?

-1639 онд тэр цагийн Халхын Түшээт хан аймгийн нутаг, одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Ширээт Цагаан нуур хэмээх газар Халхын шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжилсөн. Тэр үеэс л Хутагтын өргөөг тойрч өргөсөн шавь нар, харьяат албатууд тойрч буун, нэг ёсны суурьшил үүссэн түүхтэй. Цаашлаад энэ газар Монголын шарын шашны төв болж, гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болсон юм. Хутагтын Өргөө байгуулагдсан цагаасаа хойш 22 газар, 28 удаа нүүдэллэсэн байдаг.

-Яагаад ингэж олон нүүдэллэх болов?

-Судлаачид өөр өөрөөр тайлбарладаг. Нэг газар төвлөрөн суухад хүн малын ундны ус, малын бэлчээр, түлшний мод зэргийг хангахад бэрхшээлтэй байсан тул нүүдэллэдэг байсан гэж үзэх хүмүүс ч бий. Нөгөө хэсэг нь улс төрийн учир холбогдол, нүүдэлчин зан байдалтай холбож тайлбарладаг.

Хутагтын өргөө гэх энэ газар Өргөө, Номын хүрээ, Их хүрээ хэмээн нэршиж, 1912 оны хоёрдугаар сарын 7-нд Богд хааны зарлигаар Нийслэл хүрээ болсон байдаг.

-1911 онд монголчууд Манж Чин улсын эрхшээлээс ангижраад төр улсын тусгаар тогтнолоо байгуулсан. Их хүрээнийхэн “мах магнаг болж, манай ноён чөтгөр боллоо” гэж ярьцгаадаг байсан гэдэг. Тэр үед монголчууд эдийн засаг, худалдаа наймаанд орсон байсан уу?

-Ер нь Монгол орон дэлхийн эдийн засгийн зах зээлийн хүрээнд малын түүхий эдээрээ татагдаад орчихсон байсан. Монголчууд мал аж ахуй эрхлэхийн хамт, газар тариалан эрхлэх, жин тээх, худалдаа арилжаа хийх, газраа түрээслүүлэх гэх зэргээр ашиг олох болсон. XX зуун эхэн үе гэхэд Монголын нийгэмд хөдөлмөрөө үнэлэн амьдрах хотын борчууд үүссэн байсан. Борчууд гэдэг ядуу хүмүүс биш. Тэд бол дархан, оёдолчин, эмээл, хазаар зэрэг олон төрлийн эд зүйлсийг хийх мэргэжил эзэмшсэн хүмүүс юм.

1911 он тусгаар тогтнол олсны дараагаас монголчууд дөнгөж олж авсан тусгаар тогтнолоо дэлхийн улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулах асуудал эн тэргүүний зорилт байсан.

Дараа нь эдийн засгаа хөл дээр нь босгохыг зорьж, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар давсны үйлдвэр, гар үйлдвэр, газар тариалангийн хөгжлийг шинэ шатанд гаргахыг зорьж эхэлсэн. Харамсалтай нь эдийн засгийн хөгжлийг өөд татах санхүү мөнгөний боломж бололцоо хэцүү байсны улмаас энэ ажлууд эхлэл төдий хэмжээнд зогссон.

-1924 онд Улаанбаатар нэртэй болсон. Нэрээ солих шаардлага гарсан гэсэн үг үү?

-1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Анхдугаар их хурлаар Нийслэл хүрээний талаар хэлэлцсэн. Улс төрийн ахмад зүтгэлтнүүд хуучнаараа байх нь зөв гэж үзсэн.

Гэтэл энэ хурал дээр өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн байгаа юм. Олон ч санаа гарсан гэдэг. Жишээ нь, монголчуудын баатарлаг тэмцлийг үзүүлсэн утгаар нийслэлийг Баатар гэж нэрлэх санал ч гарч байсан юм билээ. Харин Улаанбаатар гэж нэрийдсэн нь тухайн цаг үеийн улс төрийн өнгө аяс нөлөөлсөн. Гэхдээ Улаанбаатар хэмээн нэрлэснээр Монголын тусгаар тогтнол, монголчуудын бүтээн байгуулалт ололт амжилтад ямар нэгэн саад нөлөө үзүүлээгүй.

-Монголчууд эрт дээр үеэс тахал өвчин гарахад хэрхэн урьдчилан сэргийлдэг байсан бэ?

-1842 онд Оросын Газар зүйн нийгэмлэг байгуулагдсан цагаас XX зууны эхэн хүртэл Оросоос Монголд аянчин, жинчин судалгааны 100 гаруй хүмүүс ирсэн байдаг. Тэдний бичсэн тэмдэглэл, номонд монголчууд ямар нэгэн өвчин гарахад саахалтын зайтай нутагладаг байсан тухай дурддаг.

Мөн монголчуудын байгальтайгаа дасан зохицох, харьцах чадвар агуу. Өвчин гарсан үед гэрийн авдар, сав, эдлэлүүдээ хээр орхиод хэд хоногийн дараа авчирдаг байсан байгаа юм. Тэр хугацаанд эд эдлэлүүдэд наалдсан нян бактери нарны туяанд үхэж цэвэршдэг байна.

Ингэсэн тохиолдолд буцаад айл саахалтаараа буудаг. Мөн Зарлигаар Тогтоосон Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны дагаж явуулах Хууль зүйлийн бичигт “Ховор гарах өвчтэй хүн хүний гэрт хэвтэж түүнээс өвчин наалдсаар хүн үхэхэд хүргэвээс гурван ест малаар торго.

Өвчин наалдсан хүн илаар болбоос нэгэн ест малаар торго. Цөмийг нь наалдсан наалдагдсан хүний гэрт өгөгтүн хэмээн заасан байдаг. Энэ ялын ест мал гэдэг тоо нь өөр өөр хэмжээтэй байжээ. Жишээ нь, Халх Журам-д ест-ийг дөрвөн бод, таван бог, малын нас нь цөм шүдлэн хэмээн заадаг бол, Монгол Цаазын бичигт ялын естийг морь-2, шар үхэр-2, үнээ-2, гуна-2, бяруу-1 хэмээн тогтоож өгсөн байдаг.

Энэ бол их өндөр тоо шүү дээ. Ийм их хариуцлага хүлээлгэж байжээ. Мөн айл гэр өвчтэй бол үүдэндээ улаан дээс уядаг. Ингэж үүдэндээ дээс уяж улаан даавуу уях нь социализмын үед ч байсан. Энэ бүгд өвчтэй бол айлд очиж болохгүй, мөн өвчтэй айл ч хүн оруулж болохгүй гэдгийг гэдгийг сануулдаг буй хэрэг ажээ.

-XIX зууны сүүл XX зууны эхээр нийслэл хот жуулчдын нүдэнд өртдөг байсан. Чухам юуг нь илүү онцолдог байсан юм бол?

-Нүүдлийн мал аж ахуй дэлхийн зах зээл рүү орсон учраас гадаад ертөнц биднийг сонирхож эхэлсэн. Нөгөөтэйгүүр монголчуудын ахуй амьдрал, шашин, байгальтай харьцах мэдлэг зэрэг өвөрмөц соёл гадныхныг татаж байсан. Монголоор жуулчилсан хүмүүс Монголын хот, хүрээ хийдийг өнгө алагласан их сонин сайхан байсан тухай тэмдэглэдэг.

Учир нь Монгол, Төвд, Европ, Хятад хийцийн сүм дуган, барилга, хийцийн байгууламжууд хийц маяг донж хэлбэрээрээ алаглаж харагддаг байна л даа. Жуулчид Оросын Консулын дэнж, Хятадын наймаачин хот, Монголын гандан хүрээ хийдүүдийг үзэж бүгд өөр өөрийн хэв маягтай, өнгө хийцтэй байсан учраас сонирхлыг нь их татсан байна.

Үүнээс гадна тухайн үед Монголд ирж байгаа жуулчдын хамгийн их хувийг оросууд эзэлдэг. Оросууд XVII зууны үеэс дэлхийн зах зээлийн системд орж үйлдвэрлэлийг хөгжүүлэх болсон. Ийм учраас тэдний хүнсний болоод хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхэд хэрэглэх түүхий эдийг Монголоос авах арга замыг судлах эрж хайхын тулд олноороо ирэх болжээ.

-1954 оноос Хот төлөвлөлт явагдаж олон барилга байгууламж барьсан. Гэтэл сүүлийн үед түүхэн дурсгалт газруудаа нураах зүйл гарч нийгэмд бухимдал үүсэж байх шиг. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй явж ирсэн. Хотыг хөгжүүлэх 1954,1961, 1975, 1986, 2002, 2013 оны төлөвлөгөөнүүд бий. 1975 оны төлөвлөгөөгөөр тус хотод 400 мянган хүн амьдарна хэмээн төлөвлөж байжээ. Энэ нь тухайн үеийн тооцоо шүү дээ.

Түүнээс биш Улаанбаатар хотыг төлөвлөгөөгүй явж ирсэн гэж хэлж болохгүй л дээ. Харин хотын төлөвлөгөөнд саад гэх үү сөрөг зүйл нь 1990 оноос хойших шилжилтийн үеийн замбараагүй байдал нөлөөлсөн. Энэ үед газар олголтыг судалгаагүй буруу аргаар олгогдсон зэрэг олон учир байдлаас болоод барилга байгууламжууд замбараагүй баригдсан тал бий гэж боддог.

Миний хувьд түүхч хүн учраас түүхийн хуучны байшин савыг аль болох үлдээх арга замыг сонгох хэрэгтэй хэмээн боддог. Эдгээр дурсгал нь бидний туулсан замыг өгүүлдэг шүү дээ.

-Одоогийн Сүхбаатарын талбай, Бөхийн өргөө, Баруун дөрвөн зам, Урт цагаан зэрэг газруудын сууринд өмнө нь ямар барилга байгууламжууд байсан юм бэ?

-1938-1946 он хүртэл Улаанбаатар хотын төвийг хөгжүүлэх бодлогын асуудлыг Монгол Улсын Засгийн газар баталж шийдвэрлэсэн байгаа юм. Үүгээр Улаанбаатар хотын төв бий болсон. Одоогийн Засгийн газрын ордон бол хуучнаар Бөмбөгөр ногооны байран дээр байна. Монголын анхны дөрвөн замын уулзвар одоогийн Холбооны шуудангийн энд байсан.

Дүрслэх урлагийн музейн сууринд Өндөр хоршоо гэж газар байсан. Мөн Бөхийн өргөөний орчимд Санхүүгийн гудамж зэрэг байлаа. Цаашлаад Урт цагааны сууринд тухайн үеийн зээлийн хоршоо, худалдааны төвүүд, Гандэнтэгчинлэн хийдээс нарны гүүр хүртэл борчууд, хэрмэлүүдийн хороо гэж явдаг байлаа. Борчууд, хэрмэлүүд гэдэг одоогийнхоор бол жижиг дунд үйлдвэрлэгчид юм л даа.

-Аливаа улс гүрэн нийслэл хот орчимдоо археологийн судалгаа явуулж олсон дурсгалаа өсвөр залуу үе болон гадаад дотоодынхонд танилцуулдаг. Тэгвэл Улаанбаатар хот орчмын археологийн судалгаа тэр дундаа гэр хорооллуудын археологийн судалгааг хэр хийсэн бэ?

-Монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг ард түмэн. Нүүдлийн соёлтой байсан ч гэсэн хотжих соёлтой байсан. НТӨ II зуунаас XVII зууны эхэн хүртэл Монголын газар нутгаар 300 гаруй хот суурины туурь байна. Тухайлбал, Хүннү гүрний үед байсан Луут хот, Нирун улсын нийслэл Мөөмт хот, Эрдэнэ зуу зэргийг дурдаж болно.

Эдгээр хот суурин нь Орхоны хөндийн байрладаг. Энд, зарим нэг хүмүүс, ялангуяа гадаадын хүмүүс ямар хот гэхээрээ 20 гаран удаа нүүдэг байна аа хэмээн асуудаг. Монголчуудын хувьд хотын асуудал нь суурин гэхээсээ илүү улс төрийн төв гэдэг ухагдахуун нь илүү давамгайлдаг хэмээн боддог.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түүх соёлын эд өлгийн дурсгал ихтэй. Үүнийг дурдах гэвэл би барахгүй, тэгээд ч бараг ном биз. 2015 онд ШУТИС-ийн НТС-ийн багш нар СХД-ийн Баянхошуу, 22-ын товчоо, Зүүнсалаа БЗД-ийн Гачуурт, Хуандайн ам зэрэг газарт хайгуул, малтлага хийж Зүүн салаанд Хүннүгийн үеийн 27 булш, хүрэл зэвсгийн үеийн зургаан булш, хиргисүүр олж илрүүлсэн байдаг.

Үүнээс гадна Хүрэл зэвсгийн үед холбогдох Их тэнгэрийн амны хадны зураг, Бэлхийн амны хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал, Туулийн Хар Түнийн ордны тууриас эхлүүлээд олон дурсгал бий.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өглөө

Шинэ коронавирусний халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөө өглөөний /2020.03.10/ 08:00 цагт шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өглөө.

Үүссэн нөхцөл байдлыг хяналтад авахын тулд шуурхай арга хэмжээ авч ажиллах тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын ээлжит бус хуралдаан 10:00 цагаас эхэллээ.

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрөөс ажилдаа орж байна.

Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймагт тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоолоо

Энэ сарын 02-ны “Аэрофлот”-оор Монгол Улсад ирсэн Францын иргэн корнавирусний халдвартай байсныг ХӨСҮТ-ийн шинжилгээгээр тогтоожээ.

Уг иргэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх “Бадрах энержи” компанид энэ сарын 07-нд ажлаар ирсэн бөгөөд 08-нд биеийн байдал халуурч эхэлсэн аж.

Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж Францын иргэнтэй нэг галт тэргээр ирсэн 28 хүний судалгааг авч тусгаарлахаар боллоо. Мөн “Бадрах энержи” компанид ажиллаж байгаа нийт 59 хүнийг тусгаарласан байна.

Мөн аймгийн нутаг дэвсгэрт сумаас сум дамжих, орж, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, өмнө нь нээлттэй байсан фитнес,спортын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргав.

Харин улсын Онцгой комиссоос хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг энэ сарын 10-ны 0.007 цагаас 16-ны 07.00 цаг хүртэл хаасан.

Иргэд шаардлагагүй бол гадуур хэсэхгүй байх, айж сандралгүй тайван байж, амны хаалтаа зүүн, гараа байнга угааж байхыг Онцгой комиссоос анхааруулав.