Categories
мэдээ нийгэм

Улаангомд хөл хорио тогтоожээ

Image result for увс аймаг

Увс аймгийн онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хурлын шийдвэрийн талаар аймгийн Засаг дарга Д.Батсайхан, “Гуравдугаар сарын 2-нд Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын халдвар илэрсэн. Тэр хүнтэй онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын 67 настай ирсэн гуравдугаар сарын 5-нд Улаанбаатар-Улаангом чиглэлийн “Аэро Монголиа”-гийн онгоцоор Увс аймагт ирсэн. Улаангомд нэг хоноод Бөхмөрөн сумын Хар алтат багийн нутаг Ямаат гэдэг газар зураг авч, дөрвөн хоног ажилласан.

Аймгийн онцгой комиссоос Улаангомд бүхэлд нь хөл хорио тогтоож байна.Мөн уулзсан, хавьтсан хүмүүсийг тогтоож, зураглал хийгээд байж байна. Тухайн иргэн нь Ямаат гэдэг гэдэг очоод Эрдэнэбаатар гэдэг айлын хажуу гэрт дөрвөн хоног байрлаж байгаа. Байгалийн зураг авдаг хүн юм байна.

Тухайн хүн нь Франц улсын иргэнтэй зэрэгцэж сууж ирсэн нь тогтоогдсон учраас халдвар авсан байх өндөр магадлалтай. Тиймээс Улаангомын иргэд болгоомжтой байх шаардлагатай. Хэрэв халуурч, бие нь тавгүй болбол ЭМГ-ын 70453149 гэдэг утсаар холбогдож зөвлөгөө авах хэрэгтэй. Одоогоор тухайн иргэн жолооч, орчуулагчийн хамт дөрвүүлээ байгаа. Биеийн байдал нь хэвийн байгаа гэсэн мэдээлэл ирсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл шүүх хурал зарлахгүй

Image result for ШЕЗ

Монгол Улсад 2020 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар Коронавируст халдвар (COVID-19) бүртгэгдсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт Шуурхай арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүллээ. Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, Улсын онцгой комисс, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэрт нийцүүлж шүүн таслах ажиллагааны зохион байгуулалттай холбоотой шийдвэр гаргах, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг тус албан бичигт дурдлаа.

Шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зарлахгүй байх, товлогдсон хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн оролцогчид нэн даруй мэдэгдэх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөв.Мөн нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхийн цахим шуудангаар хүлээж авах, шүүхийн байранд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахих, халдварын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр шүүхээр үйлчлүүлэгчдэд хандаж уриалга гаргах зэргийг Тамгын газруудад даалгалаа. Коронавируст халдвар (COVID-19) тархахаас урьдчилан сэргийлж Шүүхийн төрөлжсөн архив 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 8.30-15.30 цагт иргэдэд үйлчилгээ үзүүлэх болсныг мэдэгдлээ. Хаяг: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 31, Түшээ дээд сургуулийн байрны 4 дүгээр давхарт

Categories
мэдээ нийгэм

Францын иргэний нэгдүгээр хавьтагч болох Британийн иргэнийг Увс аймагт тусгаарлажээ

Image result for увс аймаг

III сарын 2-нд Москва-Улаанбаатар чиглэлийн нислэлээр ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Францийн иргэний нэгдүгээр хавьтагч болох Британийн иргэнийг Увс аймагт тусгаарлаад байгаа мэдээллийг тус аймгийн ЗДТГ-ын албан хаагч фэйсбүүк хуудастаа бичжээ. Түүнийг Хотгорын уурхайн орчимд тусгаарласан гэжээ.

Categories
мэдээ нийгэм

О.Ариунтуяа: ДЭМБ-ын төлөөлөл Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь үнэн

Энэ сарын 2-нд ДЭМБ-ын урилгаар ХБНГУ-ын “ASB” байгууллагын баг Монгол Улсад ирсэн бөгөөд мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр ажиллаж байгаа.

Багийн гишүүд COVID-19-ийн халдвар авсан нь тогтоогдсон Франц улсын иргэнтэй нэг онгоцоор ирсэн талаар эх сурвалж мэдээлсэн бөгөөд тус онгоцонд 121 зорчигч байжээ. Зөвлөх багийнхан нийслэлийн дүүргийн эмнэлгүүд болон Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллажээ.

ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа: “ДЭМБ-ын төлөөлөл Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь үнэн. Зөвлөх багийн зургаан хүн Монголд ирснээс нэг нь нутаг буцсан. Франц улсын иргэнээс тухайн үед шинж тэмдэг илрээгүй. Үлдсэн таван хүн нь ажиглалтын хугацаа үргэлжилж байгаа. Нийт ирсэн зорчигчоос өнөөдөр шинжилгээ авсан. Хариу маргааш гарна” гэжээ.

Тэдгээр мэргэжилтнүүдийг эхний шатны шинжилгээгээр шинэ коронавирус илэрсэн Франц улсын иргэнтэй нэг онгоцонд зорчиж ирсэн гэдэг мэдээлэл гарсан юм.

Categories
мэдээ нийгэм

Франц улсын иргэний үйлчлүүлсэн газруудыг хааж, халдваргүйжүүлж байна

Шинэ коронавирусын халдвар илэрсэн франц иргэний явсан газруудыг хааж, хамгаалалтад аван ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна.

image

Тэрээр гуравдугаар сарын 2-нд Монгол Улсад ирснээсээ хойш Улаанбаатар хотын “Баянгол” зочид буудал, “Веранда”, “Ариг”, “Назка” ресторан, ICC Tower-т очиж үйлчлүүлсэн тул иргэд өөрсдийгөө тусгаарлан, сэжигтэй шинж тэмдэг илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Увсад Англи улсын иргэнээс сэжигтэй тохиолдол илэрчээ

Увс аймагт COVID-19 халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ. Тодруулбал, COVID-19-ын халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй нэг онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын иргэн “Аэро монголиа” авиа компанийн онгоцоор Увс аймагт гуравдугаар сарын 5-нд ирсэн гэдгийг тус аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлжээ.

Сэжигтэй тохиодлоор бүртгэгдсэн уг иргэн Улаангомд “Ундармал улаан сарнай” ресторанд хоол идэж, “Хишигт 1, 2” дэлгүүрээр үйлчлүүлсэн аж. Увс аймгийн онцгой комисс хуралдаж байна.

Categories
мэдээ нийгэм

УОК хуралдаж байна

Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор цаашид авах арга хэмжээний талаар Улсын онцгой комисс хаалттай хэлэлцэж байна.

Үүний өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газар хуралдсан билээ. Засгийн газрын хуралдаанаар олон улсын нислэгийн тодорхой хэсгийг хязгаарлах тухай асуудал яригдсан гэх мэдээлэл байна.

Гадаадын нислэгийг хязгаарлах эсэхээс гадна коронавирусийн халдварыг газар авхуулахгүй байх арга хэмжээний талаар УОК-ын хурлаар хэлэлцэн шийдвэр гаргах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймагт 17.00 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдахгүй

Аймгийн Засаг даргын 03 дугаар сарын 08-ны өдрийн А/174 дүгээр тогтоолоор аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааг 17.00 цагаас хойш худалдан борлуулахыг хориглосон. Одоогоор энэ төрлийн зөрчил гараагүй, тайван байгааг холбогдох байгууллагууд мэдээлэв.

Тодруулбал, тусгай зөвшөөрөл бүхий хүнсний дэлгүүр, ААНБ-ын архи согтууруулах ундаа худалдах цагийн хуваарийг

08.00-17.00 цаг хүртэл, харин хүнсний худалдаанаас бусад буюу нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч, тусгай зөвшөөрөлтэй ААНБ-ын цагийн хуваарийг 08.00-20.00. цаг хүртэл байхаар тусгажээ.

Энэхүү цагийн хуваарийн өөрчлөлт 03 дугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн галт тэрэгний хөдөлгөөнийг дахин зогсоов

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдааны шийдвэрийн дагуу, орон нутгийн бүх чиглэлийн галт тэрэг аялахгүй болсныг УБТЗ ХНН-ээс мэдэгдлээ.

Тодруулбал, 3 дугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн 3 дугаар сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл орон нутгийн хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг зогсоосон тул Орон нутгийн чиглэлд зорчигчийн галт тэрэг аялахгүй болохыг мэдэгджээ.

Дээрх хугацаанд зорчигчийн галт тэргээр зорчихоор тасалбар худалдан авсан зорчигчдын тасалбарыг шимтгэл хураамжгүй буцаалт хийнэ. Төмөр замын тасалбар худалдах бүх кассанд очиж буцаалт хийх боломжтойг мэдээллээ

Өнөөдрийн орон нутгийн чиглэлд аялах бүх галт тэрэг явахгүй болсон тул тасалбараа яаралгүйгээр буцаах боломжтой. Өнөөдөр аялах Улаанбаатар-Эрхүү чиглэлийн № 305-р галт тэргээр зөвхөн гадаадын иргэнийг тээвэрлэнэ. Холбогдох утас 1900-1949 гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 119 дугаарын утсыг 24 цагаар ажиллуулна

Covid-19-ийн халдвартай холбоотойгоор зөвлөгөө, мэдээлэл авахдаа ХӨСҮТ-ийн 100, 80086829, яаралтай тусламжийн 103 болон бусад эрүүл мэндийн байгууллагуудтай утсаар холбогдох боломжтой. Мөн өнөө оройноос эхлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 119 дугаарын утсыг 24 цагаар ажиллуулах юм.

Covid-19-ийн халдвартай холбоотойгоор дараах утсаар холбогдон мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой
1 Эрүүл мэндийн яам 323002
2 Улсын 1-р төв эмнэлэг 99463372, 80060103
3 Улсын 2-р төв эмнэлэг 70150233, 70150234
4 Улсын 3-р төв эмнэлэг 77000351, 77000352, 99037227
5 Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 80809102, 80809105
6 Халдварт өвчин судлалын үндэсний төв 100, 80086829
7 Зоонозын өвчин судлалын үндэсний төв 70284393, 70282853
8 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 89096900
9 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 18002000, 98983630
10 Цус судлалын үндэсний төв 70136504
12 Геронтологийн үндэсний төв 350804, 350802
13 Эрүүл мэндийн хөгжлийн төв 70128801, 89880111
14 Гэмтэл согог судлалын үндэсний төв 70187797, 70180136
15 Арьсны өвчин судлалын үндэсний төв 93086485, 70135045
16 Эмгэг судлалын үндэсний төв 313820, /08.30-17.00/
17 Хүүхдийн төв сувилал 360735
18 Хавдар судлалын үндэсний төв 88877539, 70162529, 99124740