Categories
мэдээ нийгэм

Дараах газрууд 3-р сарын 16-ныг хүртэл ажиллахгүй

Үйлчилгээний байгууллагууд-н зурган илэрц

Хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд /Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр

  • Зах, худалдааны төвийн хүнс, ахуйн хэрэглээний бараанаас бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, хүргэлтийн үйлчилгээ
  • Бүх төрлийн хүргэлтийн хоолны үйлчилгээ
  • Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг салбарууд /үсчин, гоёлын гоо засал, хувцас засвар, гутал захиалга, засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, цоож, цаг, нүдний шил засварлах, түлхүүр олшруулах, цүнх захиалга, засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, худалдаа, гэрэл зураг авах, угаах үйлчилгээ, айл нүүлгэх үйлчилгээ/
  • Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд автомашины худалдаа, авто сэлбэгийн худалдаа, бүх төрлийн авто засвар, бусад үйлчилгээ
  • Смарт карт цэнэглэгч, борлуулагч цэгээс бусад төрлийн түргэн үйлчилгээний цэгүүд
Categories
мэдээ нийгэм

Улаанбуудайн урамшуулалд 21.4 тэрбум төгрөг олгов

Өнгөрсөн оны ургацаас 223 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлсэн 757 ААН, иргэнд 21.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгоод байна.

Засгийн газраас баталсан “Мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 12 аймгийн 802 ААН, иргэн гурил үйлдвэрлэлд 247.8 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлжээ. Үүнд 22.9 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоос материалын бүрдүүлэлт, гурил үйлдвэрлэгчдээс авсан судалгаа, шалгалтын дүнг үндэслэн 757 ААН, иргэнд урамшуулал олгоод байгааг ХХААХҮЯ мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭРҮҮГИЙН ТАВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ

атг-н зурган илэрц

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт буюу 2020 оны 3 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 47 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 8 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээх, 3 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Мөн 508 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 8 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлж 495 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 439, мөрдөн байцаалтын 56 хэрэг байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Чинбат: Халдварт өвчин, вирусийг бусдад зориудаар тараасан бол тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгэдэг


Цагдаагийн ерөнхий газрын нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албаны зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбаттай ярилцлаа.


-Шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа хорио цээр, хязгаарлалын үед иргэд, олон нийт ямар үүрэг хүлээх вэ?

-Дэлхий нийтэд хурдацтай тархаж буй шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбогдуулан уг халдвараас урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг өвчний аюулаас хамгаалах зорилгоор Монгол Улсын төрийн байгууллагуудаас хорио цээрийн дэглэм тогтоож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын арга хэмжээг төрийн эрх бүхий байгууллагаас хуулийн хүрээнд шийдвэр, захирамж байдлаар гаргаж иргэд, хуулийн этгээдэд тодорхой үүрэг хариуцлагыг хүлээлгэж, төрийн байгууллагуудад зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг даалгаж байна.

Дээр дурдсан хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын үед иргэдийн зүгээс ганцхан өөрийн эрх ашиг бус нийтийн эрх ашгийг хүндэтгэн, хууль тогтоомж, хорио цээрийн дэглэм тогтоосон шийдвэрт тусгагдсан хэм хэмжээг сахин биелүүлж, зөрчихгүй байх үүрэгтэй.

-Хорио цээр тогтоосон үед иргэд үүргээ биелүүлээгүй, дэглэм зөрчсөн үед ямар хариуцлага хүлээх вэ. Энэ талаар хуулийн ямар зохицуулалт байдаг вэ?

-Зөрчсөн тохиолдолд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан.

Мөн хорио цээр тогтоосон үед төрийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалттай.

Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, мөн төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан, төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн зохицуулалт байдаг.

-Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор илт худал мэдээлэл тараах, олныг төөрөгдүүлэх, айдаст автуулах, хүний нэр төрд халдах тохиолдол их гарч байна. Энэ тохиолдолд иргэнд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Халдварт өвчинтэй холбогдуулан илт худал мэдээлэл тарааж хүний нэр төрд халдсан бол Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван cap хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан.

Мөн бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусийг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд хуульчлан тогтоосон байдаг.

Иймд юуны өмнө иргэд төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага, алба хаагчдаас өгч байгаа санамж, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг даган мөрдөх нь зүйтэй гэж хэлмээр байна. Мөн дээрх тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй.

-Иргэдийн зүгээс хорио цээрийн үед дэглэм зөрчсөн ямар зөрчил гаргаж байна вэ?

-Цагдаагийн байгууллагын хяналтаар хорио цээрийн дэглэм зөрчин олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан, жагсаал, цуглаан зохион байгуулсан хууль бус үйлдлүүд нэлээдгүй илэрч, холбогдох цагдаагийн байгууллагуудаас шалгах ажиллагаа явуулж байна.

Мөн тусгаарлагдсан иргэдээс ахуйн нөхцөлөө голж төрийн албан хаагчид, эмнэлгийн ажилтнуудын шаардлагыг эсэргүүцэх, доромжлох зэрэг хууль бус үйлдлүүд гарч, уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тохиолдлууд бий.

Иргэд маань аливаа асуудалд хүлээцтэй хандаж, нийтийн эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй. Хорио цээрийн дэглэмтэй холбогдон их хэмжээний хөрөнгө, зардал гарч байгаа гэдгийг онцгой ухамсарлах хэрэгтэй байна. Монгол Улсын иргэний хувьд жаахан ч гэсэн “эх оронч” байх шаардлагатай. “Эх оронч” байна гэдэг энгийн жижиг зүйлээс эхэлдэг.

-Цагдаагийн байгууллагаас хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Төрийн эрх бүхий байгууллагуудаас шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотой бодит мэдээллүүдийг иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр тогтмол хүргэж байна.

Үүнтэй зэрэгцэн төр засгаас авч хэрэгжүүлж буй хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын арга хэмжээг мушгин гуйвуулах, гамшиг, аюулын талаар иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл түгээх, өвчний халдвар, төрийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг зориуд гуйвуулж улмаар хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээд, төрийн байгууллагуудын ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг тараах зэрэг хууль бус үйлдлүүд цахим сүлжээнд олноор гарч, цагдаагийн алба хаагчид холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дээрх хууль бус үйлдлүүдийг шалгах ажиллагааг явуулж Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэн, хууль зөрчсөн цахим хуудсыг хаах арга хэмжээг авч ажиллаж байна.

Мөн цагдаагийн байгууллагаас шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотой мэдээ, мэдээллийг нийтэлсэн тохиолдолд сэтгэгдэл бичих боломжгүй тохиргоотойгоор цахим сүлжээнд байршуулах, илт худал, иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн, айдаст автуулсан мэдээ, мэдээллүүд болон сэтгэгдлийг хязгаарлах талаар арга хэмжээ авч ажиллах чиглэлээр вэб сайтын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран шаардлага хүргүүлээд байна.

-Ер нь хорио цээр, аюул, эрсдэлийн үед олон нийтийн сэтгэл зүй ямар хэмжээнд байх ёстой вэ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Аливаа аюул, эрсдэлтэй холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоосон үед ард иргэд маань тайван амгалан байж, бодит бус мэдээлэлд автахгүй байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа санамж, зөвлөгөөг чанд мөрдөх нь зүйтэй.

Ер нь аливаа аюул заналхийлэл, эрсдэлийг эв нэгдэл, сахилга бат, дэг журам, нэгдсэн удирдлагатай байж л хохирол багатай давна. Мөн зөвхөн өөрийн эрх ашгийг нэгдүгээрт тавих биш нийтийн эрх ашиг, нийгмийн аюулгүй байдал, хайртай дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хамгийн түрүүнд эрэмбэлэх нь зүйтэй.

Categories
мэдээ нийгэм

Т.Гантөмөр: Нөөцийн махыг өнөөдөр 279 цэгээр худалдан борлуулж эхэлнэ

Нөөцийн мах-н зурган илэрц

Нөөцийн махыг хэзээнээс борлуулж эхлэх талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр дараах тайлбар хийлээ. Тэрээр, “Нийт 15 ААН 13,000 тонн мах бэлтгэн, зориулалтын агуулахад хадгалж байгаа. Товлосон ёсоор гуравдугаар сарын 9-нд нөөцийн махыг худалдаанд гаргах байсан боловч COVID-19 халдвараас сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд импорт, экспортын хүндрэлээс үүдэн нөөцийн махыг савлах уутны асуудал жигдрээгүй байна. Тиймээс дотоодын бололцоонд тулгуурлан хөл хорио тавигдах хүртэл хугацаанд уутаа бэлдсэн. Түүнчлэн бэлтгэсэн махаа хадгалж буй агуулахууд нь Налайх, Сонгинохайрхан дүүргийн 32, 21 дүгээр хороонд буюу шалган нэвтрүүлэх товчооны гадна талд байрлаж байгаа. Улсын Онцгой комиссын өчигдрийн шийдвэрээр шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих хөдөлгөөнийг хаасан тул дээрх асуудлыг УОК-т танилцуулж, шийдвэрлүүлсэн. Ингэснээр өнөөдөр 15:00 цагаас 279 цэгээр худалдаалан борлуулж эхэлнэ” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

“Тэнгэрийн зам”, “Дүүжин тээвэр” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Алсын хараа-2050”, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасан “Тэнгэрийн зам”, “Дүүжин тээвэр” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан сэтгүүлчдэд мэдэээв.

“Хотын зам” компанийн судалгаа, шинжилгээнд тулгуурлан нийслэлийн А бүсэд 6-12 метрийн өндөрт 10 гаруй км урт, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, 27 орох, гарах цэгтэй зам барих “Тэнгэрийн тойрог” төслийг хэрэгжүүлэх болжээ. Замыг Сансарын аюулгүйн тойрог-Зүүн 4 зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хан-Уул дүүрэг-Нарны гүүр-Баруун 4 зам-Гэсэр сүм-100 айл-Сансарын тойрог гэсэн чиглэлээр барих аж. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр автозамын түгжрэл 46.5 хувиар, агаарын бохирдол 20 хувь буурна хэмээн тооцсон гэдгийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэв.

Тэрбээр, “800 сая ам.доллараар тавих энэхүү зам замаар зорчих нийтийн тээврийн хэрэгсэл бүрээс нэг ам.долларын төлбөр авахад зургаан жилийн дотор санхүүжилтээ нөхөх боломжтой. Төслийг зураг төсөл боловсруулах, зам тавих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй, 25 жилийн хугацаатай концессын гэрээгээр барих юм” гэлээ. Төслийг 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой гэсэн тооцоолол байгаа” гэлээ.

Нью-Йорк, Москва, Анкара зэрэг томоохон хотод хэрэглэж буй “Дүүжин тээвэр” төслийг Олон улсын хөгжлийн ассоциацийн 60.7 сая еврогийн зээлээр хэрэгжүүлнэ. “Дүүжин тээвэр” нь Баянхошууны уулзвар-Ханын материал-3, 4 дүгээр хорооллын эцэс буюу 4.9 км зорчих юм. Нэг удаа 8-10 хүн тээвэрлэх боломжтой энэхүү тээврээр өдөрт 22 мянган хүн зорчино хэмээн тооцжээ. Төслийг хэрэгжүүлэх зээл 40 жилийн хугацаатай, жилд 0.76 хувийн хүүтэй юм. Энэхүү төслийн төлөвлөлт, ТЭЗҮ-г НЗДТГ-т хийж байгааг ЗТХ-ийн сайд дурдлаа.

Categories
мэдээ нийгэм

​Сэтгэцийн эмч нар зөвлөж байна

сэтгэц-н зурган илэрц

Нийтэд түгээгээрэй. Дүүрэн сөрөг постууд дунд хэрэгтэй зүйл нь байх болов уу.
Эерэг ба сөрөг стрессийн үед #бидний_үзүүлж_буй_хариу_урвал нь тухайн хүний өвчлөх эсэхийг шийддэг.
#Дархлааны үйл ажиллагаа сэтгэл санаатай нягт холбоотой.
Сэтгэл санааны байнгын дарамт, стресс, хэт ачаалал дархлаа тогтолцооны үйл ажиллагааг дарангуйлдаг. Хүний дархлааны эд, эрхтэн симпатик мэдрэлийн ширхэгээр торлогдсон байдаг.
Сэтгэл түгшил, стрессийн үед кортизол, кортикостероид, эндорфин зэрэг бодисууд их хэмжээгээр ялгарах ба эдгээр нь дархлаа дарангуйлах нөлөөтэй нь тогтоогдсон байдаг. Кортизол ихээр ялгарах нь үрэвслийн эсрэг урвалыг саатуулна.
#Тиймээс дараах зүйлийг өдөр тутмын амьдралдаа анхаарах хэрэгтэй. Үүнд:
• Алжаал тайлах дасгал, биеэ суллах дасгал хийх
• Эерэг бодолтой байх, аюул бэрхшээл тулан ирсэн ч тайван байж, сэтгэлээ зөв удирдах
• Сахилга бат дархлааны үйл ажиллагааг дэмждэг, ажлаа төлөвлөж цаг тухайд нь хийж гүйцэтгэх
• Дасан зохицох байдлаа сайжруулах
• Эрүүл мэндийн хичээлийг цэцэрлэг, бага сургуулиас эхлэн тогтмол оруулах, мэдлэгийг дээшлүүлэх,
• Гамшгийн үеийн сургалтыг бага наснаас нь эхлэн хүн бүрт тогтмол, системтэй олгох
• Нийгмийн эерэг харилцаанд байх, эерэг дэмжлэгтэй байх зэрэг нь чухал юм.
#Та гэртээ төдийгүй ажил дээрээ бие биендээ найрсаг хандаж, аливаад уужуу ухаантай, эерэг хандлагатай байж аз жаргалыг түгээх нь биеийг тамиржуулахад тусална.
#Зохистой зөв хооллолт буюу эслэг болон антиоксидантаар баялаг хүнс хэрэглэх, сайн унтаж амрах, чанартай нойр, тохирсон дасгал хөдөлгөөн нь дархлааны үйл ажиллагааг дэмждэг.
#Сэтгэл санаа ба дархлаа тогтолцоо нягт уялдаатай байдаг учир сэтгэлийн тэнцвэрт байдлыг хангах энгийн дасгалыг хийж сурах хэрэгтэй.
#Амьсгалын дасгал нь сэтгэлийг төвлөрүүлж, тархийг амраахад тусална. Зураг зурах, ном унших, дуртай хөгжмөө сонсох, сонгодог урлагийг сонирхох зэрэг өөрийн хийх дуртай зүйлээ хийх нь сэтгэл санааг амраахад тусална.

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Categories
мэдээ нийгэм

Франц иргэнийг ХӨСҮТ-д авчирч тусгаарлан эмчилж байна

ХӨСҮТ-н зурган илэрц

Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан, шинэ коронавирусийн халдвартай болох нь эхний шинжилгээгээр тогтоогдсон Франц улсын иргэнийг Улаанбаатарт өнөөдөр өглөө авчирчээ. Түүнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилгээг эхлүүлээд байгааг аж.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар шинэ коронавирусийн тархалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Шинэ коронавирусийн тархалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Ө.ЭНХТҮВШИН

2.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Categories
мэдээ нийгэм

Ломбард, үсчин, гутал засвар, хими цэвэрлэгээ ажиллахгүй

Нийслэлийн Онцгой комиссooc дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 16-ны өглөөний 07 цаг хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Эдгээр үйлчилгээний газруудад үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдлийг НМХГ-ын улсын /ахлах/ байцаагчид хүргүүлж эхэллээ. Үүнд:

✅Хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд /Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр,

✅Зах, худалдааны төвийн хүнс, ахуйн хэрэглээний бараанаас бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, хүргэлтийн үйлчилгээ

✅Бүх төрлийн хүргэлтийн хоолны үйлчилгээ

✅Ломбард

✅Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг салбарууд /үсчин, гоёлын гоо засал, массаж, хувцас засвар, гутал захиалга, засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, цоож, цаг, нүдний шил засварлах, түлхүүр олшруулах, цүнх захиалга, засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, худалдаа, гэрэл зураг авах, угаах үйлчилгээ, айл нүүлгэх үйлчилгээ/

✅Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд автомашины худалдаа, авто сэлбэгийн худалдаа, бүх төрлийн авто засвар, бусад үйлчилгээ

✅Смарт карт цэнэглэгч, борлуулагч цэгээс бусад төрлийн түргэн үйлчилгээний цэгүүд

⚠️Зохицуулсан цагийн хуваарийн дагуу 22.00 хүртэл ажиллах газрууд:

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, кофе шоп, түргэн хоолны газрууд хуучин зохицуулж байсан цагийн хуваарийн дагуу ажиллана.

УОК, НОК-оос гаргасан шийдвэрийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан иргэн аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд буюу харъяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст мэдээлнэ үү. Та бүхэн төрөөс гаргасан шийдвэрийг дагаж, хайртай хүмүүсээ эрсдэлд орохоос сэргийлж, хувийн ариун цэврээ сахиж, иргэний үүргээ биелүүлээрэй.

Нийслэлийн Онцгой комиссooc дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 16-ны өглөөний 07 цаг хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Эдгээр үйлчилгээний газруудад үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдлийг НМХГ-ын улсын /ахлах/ байцаагчид хүргүүлж эхэллээ. Үүнд:

✅Хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд /Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр,

✅Зах, худалдааны төвийн хүнс, ахуйн хэрэглээний бараанаас бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, хүргэлтийн үйлчилгээ

✅Бүх төрлийн хүргэлтийн хоолны үйлчилгээ

✅Ломбард

✅Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг салбарууд /үсчин, гоёлын гоо засал, массаж, хувцас засвар, гутал захиалга, засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, цоож, цаг, нүдний шил засварлах, түлхүүр олшруулах, цүнх захиалга, засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, худалдаа, гэрэл зураг авах, угаах үйлчилгээ, айл нүүлгэх үйлчилгээ/

✅Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд автомашины худалдаа, авто сэлбэгийн худалдаа, бүх төрлийн авто засвар, бусад үйлчилгээ

✅Смарт карт цэнэглэгч, борлуулагч цэгээс бусад төрлийн түргэн үйлчилгээний цэгүүд

⚠️Зохицуулсан цагийн хуваарийн дагуу 22.00 хүртэл ажиллах газрууд:

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, кофе шоп, түргэн хоолны газрууд хуучин зохицуулж байсан цагийн хуваарийн дагуу ажиллана.

УОК, НОК-оос гаргасан шийдвэрийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан иргэн аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд буюу харъяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст мэдээлнэ үү. Та бүхэн төрөөс гаргасан шийдвэрийг дагаж, хайртай хүмүүсээ эрсдэлд орохоос сэргийлж, хувийн ариун цэврээ сахиж, иргэний үүргээ биелүүлээрэй.