Categories
мэдээ нийгэм

67 цахим тоглоомын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлуулах саналыг хүргүүллээ

НМХГ-аас 67 газрын цахим тоглоомын үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээг цуцлуулах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүллээ.

Тодруулбал, Засгийн газрын 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын “интернэт кафены үйл ажиллагаа явуулж байгаа газарт цахим тоглоом тоглуулахыг хориглоно” заалтыг зөрчин нийтийн зориулалттай орон сууцанд интернэт кафегаар ажиллахаар улсын байцаагчийн дүгнэлт гарсан газруудад цахим тоглоомын үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээ олгосон 28 газар, 2017-2020 онд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гараагүй цахим тоглоомын газарт үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээ олгосон 39 газар багтжээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ 18001105 тусгай дугаарын утас нэмэлтээр ажиллуулж эхэллээ

Шинэ коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн утсанд иргэд ихээр холбогдон хэт ачаалал үүсгэж бусад яаралтай мэдээлэл, дуудлага хүлээн авах боломжгүй байна.

Иймд гамшгийн нөхцөл байдлын мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаг үеийн холбогдолтой мэдээллийг хүргэх тусгай дугаарыг нэмэлтээр ажиллуулж эхэллээ.

Иргэд та бүхэн 18001105 дугаарт суурин болон гар утаснаасаа шууд холбогдож, мэдээ, мэдээлэл авах боломжтой боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар: БНСУ-аас дөрвөн удаагийн нислэгээр 1000 иргэнээ татна

Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн чиглэлийн дагуу хүндэтгэх шалтгаантай 1000 иргэнээ БНСУ-аас тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа нисгэж авна.

Мөн Япон Улсаас дээрх шалтгаантай иргэдээ авахаар шийдвэрлэв.

Монгол иргэдийн тухайн оронд оношлуулах зардлыг Засгийн газраас гаргах бөгөөд авчирсан иргэдийг 14 хоног тусгаарлаж оношлох юм байна.

Харин иргэдийн ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг өөрсдөөр нь хариуцуулах шийдвэр гаргажээ.

Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байгаа гэдгийг Засгийн газрын ХМОНХ-ээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хандивын зарцуулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх талаар зөвлөмж хүргүүлжээ

Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ төрлийн “Ковид-19” вирусийн халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд бэлэн мөнгө, эд материал өгөх, үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэрэг хандивыг Улсын онцгой комисс, эрүүл мэнд, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудад сайн дурын үндсэн дээр өгч байна.

Иймд дээрх хэлбэрээр нийтийн албанд өгсөн сайн дурын хандивыг хүлээн авах, захиран зарцуулахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг чанд мөрдөх, орлого, зарцуулалтын талаар иргэд, олон нийт нээлттэй мэдээлэл авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийн тайлан гаргах, хууль тогтоомж зөрчиж авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 01/2634 тоот албан бичгээр хүргүүлэв.

Тусламж, хандивын зарцуулалт ил тод, нээлттэй болсноор аливаа авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, олон нийтийн итгэл батжих ач холбогдолтой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн лавлах утас

Image may contain: text

Image may contain: text

No photo description available.

No photo description available.

Image may contain: text

Image may contain: text

Image may contain: text

No photo description available.


Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Хөшигийн хөндий-Мандалговь-Даланзадгадын автозамын уулзвар явган шуургатай байна

Image result for шуурга

Урд чиглэлийн Улаанбаатар-Хөшигийн хөндий-Мандалговь-Даланзадгадын автозамын уулзвар явган шуургатай байна. А40 дугаартай дээрх чиглэлийн автозамын уулзвар өнөөдөр 09.00-12.00 цагийн байдлаар явган шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Тиймээс орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг АТҮТ, ТЦА-наас анхааруулж байна.

Түүнчлэн Төв аймгийн Эрдэнэ сумын чиглэлийн зам, Баян даваа орчимд яг одоо авто замын гадаргуу цас ихтэй, халтиргаа, гулгаа үүсээд байна. Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк: Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувь болголоо

Image result for монголбанк

Бодлогын хүүг бууруулах, төгрөгийн заавал байлгах нөөцийн хувийг багасгах болон бодлогын хүүний коридорыг шинэчлэн тогтоох тухай

Дугаар: 2020/01 Огноо: 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр

Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргалаа.

Жилийн инфляци 2020 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 5.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.0 хувь байна. Эдийн засгийн өсөлт саарах хандлага үргэлжилж, эрэлтийн шалтгаантай инфляци тогтвортой байх төлөвтэй байна. Харин импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт удаашрах тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хэлбэлзэл үүсч болзошгүй.

Ковид-19 вирусын тархалттай холбоотой тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сулран, эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдэлийг бий болгож байна. Цаашид эдийн засагт үзүүлэх нөлөө нь Ковид-19 вирусын тархах цар хүрээ болон үргэлжлэх хугацаа, вирусын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна. Экспортын орлого буурах эрсдэл нэмэгдэж байгаа хэдий ч хэрэглээний импорт агших хандлага үргэлжилж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом буурсан нь төгрөгийн ханшинд үзүүлэх дарамтыг зөөлрүүлэхээр байна.

Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлс болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн зуучлалыг дэмжих, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын багц шийдвэр гаргав.

Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна. Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Categories
мэдээ нийгэм

Зарим худалдаа үйлчилгээний газруудыг түр зогсоолоо

Зарим худалдаа үйлчилгээний газруудыг түр зогсоолоо

Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг нь энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоох талаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Уг захирамжийн талаар нийслэлийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан хэвлэлийн бага хурлыг нийслэлийн “Хэвлэл мэдээллийн төв”-д анх удаа цахим хэлбэрээр хийлээ. Хэвлэлийн хуралд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, НЦГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Л.Амармөрөн, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар оролцож мэдээлэл өгөв.

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай А/333 тоот захирамжийг гаргасан байна. Захирамжийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоохоор болсон байна.

Захирамжийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бараа бүтээгдэхүүний худалдаалдаг 55 их дэлгүүр, бүх төрлийн барааны 495 дэлгүүр болон үсчин гоо засал, хувцас засвар, гэр ахуйн модон эдлэл, ахуйн электрон засвар, хими цэвэрлэгээ, алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүр, ломбард, гэрэл зургийн үйлчилгээ, автомашин, авто сэлбэгийн худалдаа, барилгын зах гэх мэт нийт 4825 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож ариутгал халдваргүйжүүлэлт хийх юм байна.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх тархалт хүрээг нь нэмэгдүүлэхгүйн тулд үйл ажиллагааг түр зогсоосон үед аж ахуйн нэгжүүд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгж болон айл өрхүүд хэрхэн халдваргүйжүүлэлт хийх талаарх зөвлөмж тарааж байгаа. Иргэд гэртээ өдөртөө 3-5 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, хувийн ариун цэврийг сайтар хангах, олон нийтийн газраар зорчихгүй байх, сайн чанарын хоол хүнс хэрэглэх, халуун бүлээн цай уух хэрэгтэй” гэв.

Аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий гэрээт байгууллагуудаар хийлгэх юм байна. Харин нийтийн эзэмшлийн зам талбайн ариутгалыг агааршуулагч машин, агаарын хийгээр орон зайг ариутгадаг орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг ашиглан хийхээр төлөвлөжээ. “Нийслэлийн 180.8 км урттай хатуу хучилттай автозам, 9.2 сая ам метр нийтийн эзэмшлийн талбайг ариутгана” хэмээн Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэллээ.

Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авч ажиллах юм байна. Мөн гамшгийн хэмжээнд ажиллаж буй энэ үед худал мэдээ мэдээлэл тараах, төрийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх аж. “Бидний зүгээс иргэдийг аль болох торгож, хуулийн хариуцлага хүлээлгэхээс илүүтэйгээр сануулах, зөвлөх, мэдээлэл өгч ажиллаж байгаа. Иргэд маань төр засгаас хэрэгжүүлж буй ажлуудыг ойлгож, хүлээцтэй хандаж, ухамсартайгаар хүлээн авч байгаа” хэмээн НЦГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Л.Амармөрөн ярилаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хүнсний захаас бусад үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, таван өдрийн турш ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Иргэд хүнсний хомсдол үүсэх мэтээр буруу ташаа ойлгож их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүй, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Нарантуул, Дүнжингарав, Сандэй зэрэг томоохон худалдааны төвүүдийн хүнс, ахуйн хэрэглээний тасгууд ажиллах юм байна. Харин бусад төрлийн бараа үйлчилгээний тасаг цэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Хөл хорионы үед Итали улсад түр оршин суух эрхийн хугацаа нь дуусаж байгаа Монгол Улсын иргэдийн анхааралд

Итали Улсын Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээр тус улсын бүх газар нутаг, засаг захиргааны нэгжийн хэмжээнд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, олон нийтийн арга хэмжээ, бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэл зогсоохоор болсон.

Уг шийдвэр гарсантай холбогдуулан Итали улс дахь Монгол Улсын ЭСЯ иргэддээ хандан зөвлөмж, анхааруулга гаргасан байна.

ҮҮНД:

Итали улсын төрийн байгуулагын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд иргэдийн хүнсний хангамжийг хэвийн түвшинд байлгахад онцгой анхаарч, бараа эргэлт, шуудан холбоо, худалдааны тээвэрлэлтийг энгийн горимоор явуулна.

Мөн олон улсын нислэг хуваарийн дагуу явагдах бөгөөд хурдны зам, орон нутгийн нийтийн тээвэр, галт тэрэгний замын хөдөлгөөнд хүчний байгууллага хяналт тавих аж. Иргэд зөвхөн онцгой тохиолдолд тусгай маягт бөглөн хот хооронд зорчих эрхтэй. Ингэхдээ:

1. Эрүүл мэндийн шалтгаанаар,
2. Албан ажлаар /муж, хот захиргааны албан ёсны бичигтэй/,
3. Зайлшгүй шаардлагаар дэлгүүрээр үйлчлүүлэх,
4. Аялал жуулчлалын зорилгоор ирсэн гадаадын иргэн эх орондоо буцах тохиолдол тус тус хамаарна гэжээ.

Монгол Улсад шинэ төрлийн коронавирус (covid-19)-ын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас Улаанбаатар-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Берлин-Улаанбаатар, Улаанбаатар-Нурсултан-Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн хоёр талын хуваарьт нислэгийн 2020 онй 3 дугаар сарын 11-ний өдрийн 12:00 цагаас 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох, Монгол, Оросын хилийн авто замын хилийн боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд болон ОХУ-аас Монгол Улс руу зорчих гадаадын иргэн, харьяалалгүй хүний зорчих хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагаас 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоох зэрэг шийдвэр гаргасан.

Тиймээс Итали улсад аялал жуулчлалын болон 90 хүртэлх хоногоор түр оршин суух эрхийн хугацаа нь дээрх шийдвэрт дурдсан хугацаанд дуусаж байгаа Монгол Улсын иргэд 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөрт багтаан Элчин сайдын яамны шуурхай утас (+39 389 063 4886) болон https://www.facebook.com/MongolianEmbassyItaly/ хуудсаар яаралтай холбогдохыг анхааруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Нохойноос COVID-19 вирус илэрчээ

Хонконг улсад нохойд хийсэн шинжилгээгээр COVID-19 вирус илэрч оношлогдсон тухай мэдээлэл Дэлхий мал амьтны эрүүл мэндийн байгууллага(ДМАЭМБ)(OIE)-ын мэдээллийн санд бүртгэгджээ. Вирусийн халдвар илэрсэн нохойг 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мал эмнэлэгт үзүүлжээ. Мал эмнэлгийн үзлэгээр тус нохойны хамар, ам, шулуун гэдэс, ялгадас зэргээс арчдас, дээж авч шинжилгээнд хамруулахад хамрын болон амны хөндийн дээжнээс оношлуураар COVID-19 вирус илэрсэн байна. Нохойноос эмнэлзүйн өвөрмөц шинж тэмдэг илрээгүй гэв.

Улмаар хоёрдугаар сарын 28, гуравдугаар сарын 02, 05-ны өдрүүдэд авсан нэмэлт шинжилгээгээр мөн COVID-19 вирус илэрсэн байна. Одоогоор вирус илрүүлэх хугацааг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд мал эмнэлэг, хорио цээрийн хяналтад 14 хоног байрлуулах аж.