Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 20 гэхэд айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж дуусна

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгдөг. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар цахимаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хордсон нийт долоон өрхийн 22 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авч, нэг иргэн Улсын төв нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийслэлийн иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт нийт 64999 угаарын хий мэдрэгч тараахаас 57105 ширхэгийг айл өрхүүдэд суурилуулан 87.9 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд угаарын хий мэдрэгчийг тараахдаа олон хүн бөөгнөрүүлэхгүй байх үүднээс айл өрхүүдэд нэгбүрчилэн очиж тарааж байна. Мөн зуслангийн бүсэд очиж суурилуулсан. Дөрөвдүгээр сарын 20 гэхэд гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг 100 хувь тараана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/168 дугаар захирамж гарч томуу, томуу төст өвчний тархалт, коронавирусийн халдвараас сэргийлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн үүрэг хариуцлага, ухамсарыг нэмэгдүүлэх зорилгоор гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд 1802 ажилтан, албан хаагчид нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн 243 маршрутаар хяналт тавьж, 16994 иргэнд зөвлөмж танилцуулан, 14976 иргэнд зөвлөмж тарааж, нус шүлсээ хаях, ил задгай газар бие засах, хог хаяж орчныг бохирдуулсан 7359 иргэнд анхааруулга, санамж зөвлөмж өгч, 764 аж ахуйн нэгж байгууллагад ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Цахим хэтэвч ашиглая

Агаар дуслын замаар дамжин халдварладаг COVID-19 вирус цаасан мөнгөөр дамжин халдварлах боломжтой юу?

Энэ нь онолын хувьд боломжтой ба бэлэн мөнгөний дэвсгэртэд олон төрлийн нян, микроб амьдарч байдаг. Эрүүл мэндийн дэлхийд нэр хүнд бүхий “The New England Journal of Medicine” сэтгүүлд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нийтлэгдсэн судалгаагаар халдварт вирус нь агаарт 3 цаг, хуванцар болон металл гадаргуу дээр хамгийн урт буюу 72 цаг харин картон цаасан гадаргуу дээр 24 цаг тэсвэртэй байдаг байна.

Шинэ коронавирусний хувьд ханиах, найтаах, эсвэл халдвар тээгчийн хүрсэн газар ойртож, вирусний тоосонцорыг нүд, хамар, амандаа хүргэж халдвар авч байна. Одоохондоо бэлэн мөнгөөр дамжин халдварласан тохиолдлыг тогтоох боломжгүй байгаа юм. Улс орнууд коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор карт болон төлбөрийн системийг ашиглахыг уриалж байгаа ба АНУ бусад халдвартай улс орноос ялангуяа Ази, Европоос ирж буй цаасан мөнгөн дэвсгэртийг арав хоног тусгаарлах шийдвэр гаргасан бол Өмнөд Солонгос болон БНХАУ-д банкуудад бэлэн мөнгө тараахаас өмнө халдваргүйжүүлж, зөвхөн ариутгасан болон шинэ мөнгөн дэвсгэрт гаргахыг зөвшөөрнө гэж зарлав. Харин судлаачид Австралийн полимер мөнгөн дэвсгэртүүд дээр вирус амьдрах чадвартай эсэхийг хараахан тогтоогоогүй бөгөөд бэлэн мөнгөний гүйлгээнд хориг тавих талаар хэлэлцэж байна.

ДЭМБ-аас бэлэн мөнгөний талаар албан ёсны байр суурь илэрхийлээгүй байгаа ч тус байгууллагын төлөөлөгч Их Британийн Daily Telegraph сонинд “COVID-19 вирус нь хэд хоногийн турш цаасан мөнгөн дэвсгэрт дээр амьдрах чавартай, халдвар авах магадлалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй тул цахим төлбөрийн системийг ашиглах нь зүйтэй” хэмээсэн. Түүнчлэн бусад эрүүл мэндийн мэргэжилтнүүд ч мөн адил бизнес болон худалдаа эрхлэгчдэд бэлэн мөнгөний хэрэглээг багасгаж, дижитал банк ашиглахыг уриалж байна. Монголын банк санхүүгийн байгууллагуудын зүгээс ч гэсэн энэ төрлийн уриалга гаргаад байгаа бөгөөд иргэдэд банкны үйлчилгээг онлайнаар, зардал багатай, шуурхай хүргэж, цахим хэтэвч буюу төлбөрийн карт, гар утаснаас гадна цахим мөнгө ашиглан төлбөр тооцоо хийх боломжуудаа сурталчилж байна. Үүний зэрэгцээ цахим гүйлгээний шимтгэлийг тодорхой хугацаанд бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлбэл иргэд цахим төлбөрийн системийг түлхүү ашиглах боломж бүрдэж, халдвар бэлэн мөнгөөр дамжих эрсдэл буурах боломжтой.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Инфографик: Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Терроризмтой тэмцэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Монгол Улсад терроризмтой тэмцэх чиглэлээр Терроризмтой тэмцэх тухай хууль /2004/, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль /2013/, Эрүүгийн хууль /2015/, Зөрчлийн тухай хууль /2017/ болон Засгийн газрын 2019 оны 54 дүгээр тогтоол /Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам/ зэрэг хэд хэдэн хууль, тогтоол үйлчилж байгаа боловч цаашид Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагааг сайжруулах, терроризмтой тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүссэн.

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсанаар дараах ач холбогдолтой:

  • Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээний тогтоолыг даруй хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/, Ази, номхон далайн бүсийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх;
  • Монгол Улсын хэмжээнд терроризмоос сэргийлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэгтэй Зохицуулах зөвлөлийн бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулалт, зөвлөлийн гишүүн байгууллагын терроризмоос сэргийлэх, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг боловсронгуй болгох, уг ажиллагаанд оролцогч алба хаагчийн эрх зүйн байдал, баталгааг дээшлүүлэх;
  • үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах зэрэг.

Улсын Их Хурлын Тамгын газар

Categories
мэдээ нийгэм

Импортын хүнсний улаан буудайн чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна

НМХГ-аас импортоор орж ирж буй хүнсний улаан буудайн чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж ажиллаж байна.

Хяналт шалгалтад Алтан тариа ХХК, Милл хаус ХХК, Эрдэнэт фүүд ХХК-ийн эхний ээлжийн ОХУ-аас зохих зөвшөөрлийн дагуу импортлож буй 28 вагон 1700 тн орчим хүнсний улаан буудайнаас дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч дээж авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хүнсний улаан буудайн чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэхийг тодорхойлуулахаар хүргүүллээ. Шинжилгээний хариу хүлээгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Гал унтраах автомашинаар халдваргүйтгэл хийв

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гал унтраах зориулалтын автомашинаар нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгал халдваргүйтгэлийг өнгөрсөн амралтын өдрүүдэд хийжээ.

НОБГ-ын харьяа анги, байгууллагуудын Гал унтраах зориулалтын автомашинуудаар нийт 158.8 км гудамж талбайд халдваргүйтгэл хийсэн байна. Ариутгал халдваргүйтгэлийг автомашин хүрэх боломжгүй гэр хороолол, орон сууцны хорооллын нарийн гудамж, зам, хүүхдийн тоглоомын талбай, амралт зугаалгын тохижилттой талбай, сүүдрэвч, бохирдол ихтэй булан тохой, үерийн хамгаалалтын далан суваг зэрэг газруудад хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020.03.30​-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх таван пост ажиллаж байна

Дорнод аймгийн хэмжээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх таван пост ажиллаж байна. Тухайлбал, Хэрлэн, Ялалт, Баянтүмэнгийн гүүр, Баян-Уул, Цагаан-Овоо, Баян-Уул чиглэлийн зам, Гурванзагал, Дашбалбар, Чойбалсан чиглэлийн замууд дээр энэ сарын 26-наас эхлэн постууд гараад байгаа. Постод Онцгой байдал, Байгаль орчны газар, Хэрлэн сумын ЗДТГ, Цагдаагийн газар, Гадаадын иргэн харьяатын газрын төлөөлөл томилогдон ажиллаж байгаа аж.

Дээрх хяналтын цэгүүд тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдлыг шалгаж, хөдөө орон нутагт зорчиход машины дээд эд ангид хуримтлагдсан өвсийг авах зориулалттай сэтгүүр төмрийг жолооч нарт олгож, анхааруулга санамж хүргэж байна. Энэ сар гарсаар Дорнод аймгийн хэмжээнд зургаан удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Өмнө гаргасан хөл хорионы шийдвэрүүдийг IV сарын 30 хүртэл үргэлжлүүлнэ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан уриалга гаргалаа

Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан танилцуулж байна. Тэрбээр, “Covid-19 эрчимтэй тархаж байгаа тул өмнө гаргасан хөл хорионы шийдвэрүүдийг IV сарын 30 хүртэл үргэлжлүүлнэ. Тухайлбал, олон нийт цуглаж болох газар, фитнес, спорт зал, сургалтын төв, саун, амралт, баар, цэнгээний газар, сүм хийд, соёл урлагийн газрын үйл ажиллагаанд тавьсан хөл хориог IV сарын 30 хүртэл сунгаж байна. Цаг агаар дулаарч байгаа нь коронавирусийн халдвар тархах магадлалыг өндөрсгөж байгаа тул хөл хориог сунгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

ШУУД: Хотын дарга С.Амарсайхан мэдээлэл хийж байна

Хотын дарга С.Амарсайхан мэдээлэл хийж байна

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн удирдлага цаг үеийн ажлуудад хяналт тавин хороодод ажиллав

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн удирдлага цаг үеийн ажлуудад хяналт тавин хороодод ажиллав. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж, суурилуулах ажлын явц, хороодын Шуурхай штабын үйл ажиллагаа, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх “Эргүүл” арга хэмжээ, ариутгал, халдваргүйтгэлийн ажлуудад хяналт тавьж, холбогдох үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.

Дүүргийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу нийслэлийн 40, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын 476, дэргэдэх хэлтэс, нэгжийн 42 нийтдээ 558 албан хаагч өчигдрөөс эхлэн угаарын хий мэдрэгчийг ашиглах заавар, зөвлөмжийн хамт айл өрхүүдэд тарааж, суурилуулах ажлыг эхлүүлэн 72 цагийн хугацаанд 9633 айл өрхөд бүрэн суурилуулж дуусгахаар ажиллаж байна.