Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Голын мөс-н зурган илэрц

Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн 12 удаагийн дуудлагаар, 23 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр III сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас төдийлөн өөрчлөгдөөгүй хэдий ч зарим голуудад мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрсэн байна.

Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 1-ныг хүртэл архи худалдаалахгүй

Дөрөвдүгээр сарын 1 хүртэл Өмнөговь аймгийн хэмжээнд архи худалдаалахгүй

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан. Үүнтэй холбогдуулан Өмнөговь аймгийн Онцгой комисс дөрөвдүгээр сарын 1 хүртэл аймгийнхаа хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Постод үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын аюулгүй байдлыг хангажээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор 31 цэгт 38 цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. Эдгээр алба хаагчдын аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэг чиглэлийг тус Цагдаагийн газрын дарга болон зөвлөлийн гишүүд өгсөн байна. Эл шийдвэрийн дагуу нийт алба хаагчдад хамгаалалтын хувцас хэрэгслийг тараан өгч аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

22-ний ням гаригт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 22-нд явагдана

Татварын ерөнхий газраас сар бүр зохион байгуулдаг НӨАТ-ын урамшууллын сугалааны азтаныг шалгаруулах гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 22-ний ням гаригт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдах аж. Иргэд өнгөрсөн сарын 01-29 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 21-ний 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн сугалааны супер шагнал 30 сая төгрөг.

Categories
мэдээ нийгэм

ГИХГ оршин суух зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг 16-наас цахимаар авч эхэлнэ

ГИХГ-н зурган илэрц

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ) мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Covid-19 вирусийн тархалтын улмаас улс орон даяар хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч буюу “Т”, хөдөлмөр эрхлэгч буюу “HG” ангиллын оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг 2020 оны гуравдугаар сарын 16-наас цахимаар (https://evisa.mn) хүлээн авч, шийдвэрлэн хариуг и-мэйл болон мессэжээр илгээх болно. Цахимаар ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэсэн тохиолдолд оршин суух үнэмлэхэд тэмдэглэл хийхгүй бөгөөд тэмдэглэл хийх хугацаа болон бусад мэдээллийг таны цахим хаягаар илгээнэ. Цахим хүсэлтийн лавлах: 1800-1882, 9314-1009″ гэжээ.

Categories
мэдээ нийгэм

ИРГЭД ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!!

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ МЭДЭЭЛЖ БАЙНА

No photo description available.

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР ОНЦЛОХ БАРИМТУУД

Орчин үеийн техник, технологийн дэвшил хөгжлийн шинэ боломж олгохын зэрэгцээ нийгмийн бусад сөрөг үзэгдлүүдийг ч дагуулсаар байна. Тэдгээрийн нэг нь “цахим” гэмт хэрэг юм. Энэхүү гэмт хэргийн талаар хэд хэдэн тодорхойлолт байдаг боловч /компьютер болон цахим сүлжээ ашиглаж бусдын эд хөрөнгө, алдар нэр, хувийн нууц, аюулгүй байдал, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд нь хууль бусаар халдаж буй өөр өөр төрлийн гэмт хэргийн нийлбэр/ хэмээн хамгийн энгийнээр тайлбарлаж болно.

Цахим гэмт хэрэг нь үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгт тооцогддог бөгөөд дэлхийн эдийн засагт жилд дунджаар 1 их наяд орчим ам.долларын хохирол учруулдаг аж. Уг гэмт хэргийг үйлдэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, арга хэлбэр нь илүү боловсронгуй болсоор байна. Иймд цахим гэмт хэрэг гэж юу болох, түүний онцлог шинж чанар, гэмт этгээдүүдийн үйл ажиллагааны талаар ойлголт, мэдээлэлтэй болсноор хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой.

Дэлхийн улс орнуудаас АНУ-д цахим гэмт хэрэг хамгийн ихээр үйлдэгддэг бөгөөд Холбооны мөрдөх товчоо жилд 300 мянга орчим, өдөрт 900 гаруй цахим гэмт хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол хүлээн авдаг байна. Хэдийгээр цахим гэмт хэргийн объект өргөн хүрээг хамардаг ч гэмт этгээдүүд богино хугацаанд өндөр ашиг олох боломжтой хэмээн үзэж хувь хүн болон байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг цахим халдлагын бай болгох сонирхолтой байдаг.

Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгт гол төлөв 50-аас дээш насны иргэд, нягтлан бодох бүртгэл, хууль зүйн товчоо, банк, санхүүгийн байгууллага, эмнэлэг зэрэг тусгайлсан үйлчилгээ үзүүлдэг байгууллага өртдөг байна. АНУ-ын хэмжээнд 2018 онд 110 мянга орчим хүн цахим халдлагад өртөж, 1.1 тэрбум ам.долларын хохирол амссан бөгөөд тусгайлсан үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд руу чиглэсэн цахим халдлага нийт халдлагын 22 хувийг, банк, санхүүгийн байгууллагууд руу чиглэсэн халдлага 25 орчим хувийг эзэлжээ.

АНУ-ын хууль сахиулах байгууллагын тайланд бүхий л төрлийн цахим гэмт хэрэг үйлдэгчид жилд 1.5 их наяд ам.долларын хохирол бусдад учруулдаг. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нийт орлого хамгийн багадаа 1.5 их наяд ам.доллартай тэнцэж байгаа нь ДНБ-ий хэмжээ нь 1.6 их наяд ам.доллар бүхий БНАСАУ-ын нэг жилийн орлоготой дүйцэхүйц байна хэмээн дурджээ. Улмаар цахим гэмт хэргийн хохирол жил бүр 11 орчим хувиар нэмэгдэж, ирэх 5 жилийн хугацаанд 3-5 их наяд ам.долларт хүрч болзошгүй хэмээн салбарын мэргэжилтнүүд тооцоолсон байна.

Үүнээс гадна “Facebook”, “Twitter” зэрэг нийгмийн сүлжээг ашиглан цахим гэмт хэрэг үйлдэгчид жилд 3.25 тэрбум ам.долларын хохирол бусдад учруулдаг бөгөөд хохирогчдын тоо жил бүр нэмэгдсээр байна. Энэ төрлийн гэмт хэргийн дотроос нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн нэвтрэх нэр, нууц үг, дансны болон зээлийн картны мэдээлэл зэрэг хувийн мэдээллийг хулгайлах, бусдад зарж борлуулах явдал хамгийн түгээмэл буюу нийт гэмт хэргийн 45-50 хувийг эзэлдэг аж.

Цахим гэмт хэргийн хамгийн түгээмэл хэлбэрүүдэд “фишинг” буюу интернэтээр залилан үйлдэх, “сошиал инженерчлэл” буюу хувь хүний сэтгэл зүйн онцлогийг харгалзан сэдэл /мөнгө хожих, тэтгэлэг авах зэрэг/ өгч, итгэл төрүүлэх замаар мэдээлэл цуглуулах, нууцад нэвтрэх болон компьютерийн сүлжээнд төрөл бүрийн вирус, хортой код тараах зэрэг аргууд багтдаг. Үүнээс гадна цахим шуудан ашигладаг нийт хэрэглэгчдийн хувьд спам халдлага хамгийн эрсдэлтэйд тооцогддог байна.

АНУ-ын “Accenture securtiy” байгууллагын 2019 оны “Кибер гэмт хэргээс учирсан хохирол”-ын талаарх тайланд дурдсанаар “фишинг” болон “сошиал инженеринг” хэлбэрийн халдлагад өртсөн байгууллагын тоо 2018 онтой харьцуулахад 16 хувиар өсч, нийт цахим халдлагад өртсөн байгууллагын 85 хувийг эзэлж байна. Харин хортой код ашиглаж үйлдсэн халдлагын улмаас 2018 онд 2.6 сая ам.долларын хохирол учирсан нь өмнөх оноос 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Цахим валют/криптовалют буюу бидний хэлж заншсанаар “Биткоин” хэрэглээнд нэвтэрсэн нь иргэдийн төлбөр тооцоог хөнгөвчилсөн ч нөгөө талаар цахим болон бусад гэмт хэргийн гаралтад нөлөөлөх хүчин зүйл болж байна. Гэмт этгээдүүд интернэт орчин дахь цахим мөнгө-санхүүгийн залилан төдийгүй хүний болон эд эрхтний наймаа, хар тамхи, галт зэвсгийн худалдаа, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах зэрэг хууль бус үйлдэлдээ биткоин ашиглахыг илүүд үзэж байна. Австралийн их сургуулийн судалгаагаар, биткоин нь цахим гэмт хэрэгтнүүдийн төлбөрийн хамгийн таатай хэрэгсэл бөгөөд жилд 76 орчим тэрбум ам.долларын биткоин гүйлгээ хийгдэж байгаа нь АНУ, Европын Холбооны орнууд дахь хар тамхи, мансууруулах бодисын хууль бус худалдаанаас олох ашиг орлоготой тэнцэж байна хэмээн дүгнэжээ. АНУ-ын цахим аюулгүй байдлыг хангах байгууллага 2021 он гэхэд криптовалют ашиглан үйлдэгдэх цахим гэмт хэргийн тоо мэдэгдэхүйц хэмжээгээр өсөх бөгөөд нийт криптовалютын гүйлгээний 70 орчим хувь нь гэмт хэрэгтэй холбоотой байна хэмээн тооцоолжээ.

Иймээс улс орнууд цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд АНУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон шинжээчид цахим аюулгүй байдлыг хангах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 17.4 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн үзсэн байна. Мөн олон улсын цахим аюулгүй байдлын зах зээлийн судалгаагаар, 2017-2021 онд цахим аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулагдах нийт хөрөнгө 1 их наяд ам.доллараас давах бөгөөд цахим аюулгүй байдлын мэдлэг олгох сургалтын зардал л гэхэд 2027 онд 10 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцжээ.

Манай улсын хувьд цаг тутамд өсөн нэмэгдэж буй компьютер, ухаалаг утасны хэрэглээг дагаад цахим гэмт хэргийн тоо жил бүр нэмэгдэж, 2016 онд 97, 2017 онд 195, 2018 онд 659, 2019 оны 5 сарын байдлаар 384 буюу нийт 1,335 цахим гэмт хэрэг бүртгэгджээ. Эдгээрээс дийлэнх нь эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүүхдүүд байдаг бөгөөд энэ нь цахим гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэлбэрийн талаар мэдлэг дутмаг, бага насны хүүхдэд тавих хараа хяналт сул зэргээс үүдэлтэй юм. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэгт “Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэсэн, борлуулсан, хор хөнөөлт программ хангамж бүтээсэн, ашигласан, тараасан тохиолдолд 2,700-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хэмээн цахим гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг хуульчилсан байдаг.

ТЕГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр Пи тооны өдөр

пи тооны тухай-н зурган илэрц

Пи тоо нь ойролцоогоор 3,14159-тэй тэнцүү бөгөөд Математикийн хамгийн чухал тогтмолуудын нэг юм. Энэ тоо нь Евклидийн геометрт аливаа тойргийн уртыг түүний диаметрт хуваасан харьцааг илэрхийлдэг. Мөн тойргийн талбайг түүний радиусын квадратад хуваасан харьцаагаар ч илэрхийлж болдог. Пи нь математик болон байгалийн шинжлэх ухааны бусад олон томъёонуудад хэрэглэгддэг. Пи тоо нь иррационал тоо бөгөөд энэ нь таслалын арын орнууд 3,1415926535897932… нь давтагдахгүйгээр төгсгөлгүй үргэлжлэнэ гэсэн үг. Математикийн түүхийн туршид π-г өндөр нарийвчлалтайгаар тодорхойлж, түүний шинж чанарыг судлах гэсэн ихээхэн хүчин чармайлтууд зарцуулж ирсэн. Грек үсэг π (ихэвчлэн пи гэж бичдэг) нь периметр гэсэн Грек үгнээс гаралтай. Магадгүй Виллиам Жонс 1706 онд энэ үсгээр тэмдэглэсэн бөгөөд сүүлд хэдэн жилийн дараа Леонард Эйлер үүнийг түгээмэл болгосон. “π”-г Грекээр пи гэж дууддаг. Математикийн шинжлэх ухааны хамгийн чухал тогтмолуудын нэг Пи (π) тоо нь 3.14-тэй тэнцдэгийн учраас 3 дугаар сарын 14-нийг Пи өдөр хэмээдэг билээ.

Categories
мэдээ нийгэм

Тусгаарлах байрны төлбөр төлөхдөө дараах зүйлсийг анхаарна уу

Төлбөр төлөхдөө доорх загварын дагуу шилжүүлэг хийнэ үү.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийг тусгай нислэгээр эх орондоо авч ирэхээр болсонтой холбогдуулан дараах мэдээллийг хүргүүлж байна.

1. БНСУ-аас тусгай нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 14 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна.

  • Иргэдийг 14 хоног тусгаарлах байр /эмнэлэг,сувиллын газар/, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 700000 төгрөг,
  • Дотоод хэргийн их сургуулийн оюутны байранд /цэргийн хуарангийн зохион байгуулалттай байр/ тусгаарлагдах бол 40000 төгрөг буюу нийт 560000 төгрөг
  • 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 настай хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 420000 төгрөг байна.

Доорх загварын дагуу дээрх төлбөрийг БНСУ-аас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.

Жич: Холбогдох мэдээллийг 18001105, 51-262022, 318277, 263354 тоот утаснаас лавлах боломжтой.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн яамнаас ​МЭДЭГДЭЛ гаргажээ

эрүүл мэндийн яам-н зурган илэрц

Коронавирусийн халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлд Эрүүл мэндийн салбар бүтэн 3 сар гаруй хугацаанд унтаж амрахыг умартан ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд коронавирус илрүүлэх оношлуурыг үйлдвэрлэсэн өдрөөс хойш гуравхан хоногийн дотор гаднаас авчирч 500 гаруй сэжигтэй тохиолдлыг шинжилж, 1000 гаруй хүнийг ажиглалтад авч, онош үгүйсгэн ажиллаж байна.

Коронавирусийн халдвар илэрсэн Францын иргэнийг илрүүлэн эмчлэхийн зэрэгцээ ойрын хавьтлын хүмүүсийг цагдаа, хүчний байгууллагатай хамтран илрүүлж, шинжилгээнд бүрэн хамрууллаа. Ингэхэд ойрын хавьтлын 171, түүнд үйлчилсэн 36, нийт 207 хүний шинжилгээний хариу сөрөг гарч вирус илрээгүй сайхан мэдээтэй байна. Харамсалтай нь сүүлийн үeд коронавирустэй гадны иргэнийг эрүүл мэндийн салбар хилээр нэвтрүүлсэн тухай ташаа мэдээлэл түгээгээд зогсохгүй түүнтэй 2 дугаар хавьталд орсон гэх хурган дарга хөл хорионоос оргосонд бас л салбар буруутай мэтээр бичих боллоо.
Хилээр нэвтрэгсдийг хянах, хорионоос оргогсдыг манах үүрэг эрүүл мэндийн салбарт байхгүй. Иймд аюулт өвчнөөс хүн ардаа хамгаалахын төлөө цаг наргүй хүчин зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтан, эмч, мэргэжилтнүүдийн урам зоригийг энэ мэт худал хуурмаг мэдээлэл, гүтгэлэг, доромжлолоор мохоохгүй байхыг хүсьe!

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ