Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тусгай үүргийн онгоцоор ирэх зорчигчдын ар гэрийнхнийг төрийн байгууллагуудын үйлчилгээнд хүндрэл учруулахгүй байхыг хүслээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр хийж, COVID-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээлэв.

Ойрын хугацаанд тусгаарлагдаад буй сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

Тэрбээр “Дорноговь аймагт кемпэд тусгаарлагдсан 54 иргэний шинжилгээний сорьц өчигдөр өглөө ирсэн. Шинжилгээгээр коронавирус илрээгүй.

Ингэснээр хамгийн эгзэгтэй гэж үзсэн ойр хавьтлын 269 хүнээс шинжилгээ авч дууслаа.

  • Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлан хяналт шинжилгээ хийж байна.
  • Гуравдугаар сарын 13-нд хяналтад орсон хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй” гэлээ.

Түүнчлэн Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ аймагт нийт 53 хүнийг ажиглалтад авч, тусгаарласан талаар мэдээлэв.

Энэ үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хэрхэн хангасан талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 1,328 иргэнийг ажиглалтад авч хянаж байна. Одоогоор 609 тохиолдол ажиглалтад байна. Харин энэ хугацаанд 290 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

Дархан-Уул аймагт өчигдөр шөнө сэжигтэй гурван тохиолдол нэмэгдсэн. Эдгээр нь Бээжин, Австрали, Тайландаар дамжин зорчсон гэр бүлийн хоёр хүн, Тайланд, Тайваниар явсан нэг хүн байгаа. Мөн өчигдөр Сэлэнгэ аймагт 10 сэжигтэй тохиолдол нэмэгдлээ.

Өмнөговь, Дорноговь аймгуудад хяналтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байгаа.

Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоор энэ сарын 13, 14-нд орж ирсэн иргэдээс тусгаарлалтад 59 хүн байна. Халуурсан, шүд өвдсөн гэх өгүүлэмжтэй нэг иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан. Бусад иргэн нь сургуулийн болон МСҮТ-ийн дотуур байранд байгаа” гэв.

Өнөөдөр БНСУ-аас хүндэтгэн үзэх шалтгаанаар эх орондоо ирэх эхний ээлжийн иргэдийг авчрах гэж байна. Тэднийг хүлээн авахад бэлэн байдлыг хэрхэн хангасан болон хаана тусгаарлах талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ “Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрсөн. Бидэнд өгсөн урьдчилсан мэдээллээр 16:20 цагт Улаанбаатарт газардана гэсэн тооцоололтой байна. Үүгээр 250 зорчигч ирнэ. Зорчигчдыг хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангасан.

Зайлшгүй шаардлагатай тохиолдлыг ХӨСҮТ очиж авна. Харин хагалгаанд орсон, жирэмсэн, эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдээ Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана. Харин бусад тохиолдолд ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэггүй бол тусгаарлах байранд тусгаарлах юм” хэмээв.

Түүнчлэн тэрбээр зорчигчдын ар гэрийнхнийг төрийн байгууллагуудын үйлчилгээнд хүндрэл учруулахгүй байхыг хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сарын 16-ны 07:00 цагаас авто замын хөдөлгөөнийг нээнэ

Image result for Автозамын Постууд

Улсын онцгой комиссын шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн: “Засгийн газраас гадаад улсад байгаа иргэдээ татаж авах ажлыг зохион байгуулж байна. Тусгай үүргийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор 250 орчим иргэнийг авчирна. Онгоц 16:05 цагт Улаанбаатарт бууна. Энэ онгоцоор ирсэн иргэдийн 203-ыг Хан-Уул дүүрэгт байрлах Эх саран сувилалд авна” гэв.

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр: Маргаашийн өглөөнөөс буюу гуравдугаар сарын 16-ны 07:00 цагаас авто замын хөдөлгөөнийг нээж, хэвийн үргэлжлүүлнэ. Харин зах, худалдааны төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг Нийслэлийн онцгой комисс хуралдан шийднэ” гэдэг мэдээлэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

​Коронавирусний халдар хэрхэн дамждаг вэ

Коронавирусний халдар хэрхэн дамждаг вэ?

  • Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар
  • Бохир гар, эд зүйлсээр дамжих замаар

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Халуурах – 88%
  • Хуурай ханиалгах – 68%
  • Ядарч сульдах – 38%
  • Цэр гарах – 33%
  • Амьсгал давчдах – 19%
  • Булчин өвдөх – 15%
  • Хоолой өвдөх – 14%
  • Толгой өвдөх – 14%
  • Бөөлжих-5%
  • Хамар битүүрэх-5%
  • Гүйлгэх-4%

Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Коронавирусийг намжаасан Хятадын туршлага

Ухань хотын төв, гудамж талбайд “БНХАУ яллаа”, “Ухань яллаа” гэсэн гэрэлт тууз өлгөж иргэдийнхээ сэтгэл санааг дэмжжээ

Шинэ төрлийн коронавирус БНХАУ-д дэлгэрч аюулын харанга дэгдээж байсан цаг саяхан. Өнөөдрийн байдлаар БНХАУ, тэр дундаа өвчний голомт болсон Ухань хотод нөхцөл байдал намжиж, тэд коронавирусийг цурманд оруулаад байна.

Харин энэ цаг мөчид манай улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдлээ. Иймд бид айдгаа ардаа орхисон Хятадын туршлага юу байв, тэд ямар арга хэмжээнүүд авав гэдгийг харах нь зүйтэй юм.

Ингээд коронавирус гарсан цагаас хойш БНХАУ ямар арга хэмжээнүүд авсан талаар Талын дуу хоолой, http://mn.cctv.com, CRI зэрэг хэвлэлүүдээр цацагдсан мэдээллүүдийг тоймлон хүргэе.

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос иргэдэд дархлаагаа дэмжих, даарахгүй байх, хувийн ариун цэврийг сайн сахих, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, хүн ихтэй газруудаар зорчихгүй байх, амны хаалт тогтмол зүүхийг хамгийн түрүүнд зөвлөсөн байна. Мөн халуурах, ханиалгах зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэйг анхааруулжээ. Улмаар галт тэрэг, нисэх онгоц, метроны буудлуудад биеийн халуун хэмжигч байршуулж, тахлын голомтод яаралтай хөл хорио тогтоосон байна.

АгААрын цЭргийнхЭн ЭМчилгЭЭний БАгийг УхАнь рУУ ТЭЭвЭрлЭжЭЭ

Өдөр тутамд халдвар авагчдын тоо нэмэгдэж байсан учир эмч, эмнэлгийн ажилчдын ачаалал тэр хэрээр ихэсчээ. Иймд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, нэмэлт хүч болгож эмч нарыг илгээж эхэлсэн байна. Тэднийг агаарын цэргийнхэн өвчний голомт руу тээвэрлэсэн байна.

Эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс Уханьд долоо хоногт багтаан эмнэлэг барихын сацуу, спорт цогцолборыг нь түр эмнэлэг болгон ашиглажээ. Мөн Бээжинд коронавирусийн эсрэг тусгай эмнэлэг барьж эхэлсэн байна.

Төдийгөөс өдий хүртэл Хятадын мужуудаас Ухань руу шаардлагатай будаа, жимс, ногоо, эд материал зэргийг хандивлажээ. Өмнөд Монголоос л гэхэд 200 тонн хонины мах, 100 тонн үхрийн мах, 100 тонн гахайн мах, 200 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн бэлэглэсэн аж.

ЭмчЭЭс үнЭ

төлбөргүй зөвлөгөө авах утсыг ажиллуулжээ

Тэд нийтийн тээвэр, аж ахуйн нэгж, ажлын байр гээд бүхий л дээд зэргийн газарт ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ. Вирусийн ид дэгдэлтийн үед гадуур гарахдаа өмссөн хувцас, гутал, цүнх, гар утас зэргээ ариутгах нь чухал болохыг ч анхааруулсан байна. Үүнтэй зэрэгцээд олон нийтийг тайван байхыг уриалж, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх лавлах утас ажиллуулахыг үүрэгджээ. Мөн Хөх хотын 18 эмнэлэг интернэтээр дамжуулан иргэдэд үйлчилж эхэлсэн байна. Шаардлагатай хүмүүс шууд утсаар тусгай эмчтэй холбогдож, үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжийг ч нээжээ. Харин эмч нарт аливаа өвчтөн дээр очихдоо бүрэн хамгаалалтын хувцастай очихыг сануулжээ.

машин үйлдвЭрийн компаниуд амны хаалт үйлдвЭрлЭжЭЭ

Тахал гарснаас хойш амны хаалтны үйлдвэрүүд уртасгасан цагаар, зарим нь 24 цагаар ажилласан байна. Тэр дундаа Чүнчинь, Хөх хотын амны хаалтны үйлдвэрүүд иргэдийг амны хаалтаар хангахын тулд үйлдвэрлэлээ огт зогсоогоогүй байна. Зарим аж үйлдвэрүүд бүтээгдэхүүний шугамаа өөрчлөн ажиллаж, тахлын эсрэг ханцуй шамлан орсон тухай мэдээлэл ч анхаарал татаж байлаа. Зарим ажлын хувцасны оёдлын үйлдвэрүүд хамгаалалтын хувцас үйлдвэрлэж эхэлсэн бол машин үйлдвэрлэдэг компаниуд ч хариуцлагаа ухамсарлан маск үйлдвэрлэжээ. Хунань муж эмчилгээнд хэрэглэх тусгай хамгаалалттай нүдний шилийг үйлдвэрлэж байгаа бол Хэбэй мужийн үйлдвэр өдөрт хамгаалалтын 26 мянган хувцас үйлдвэрлэн 24 цагийн дотор Уханьд хүргэж байгаа аж.

Онлайн оффисыг ажиллуулж байна

Хэдий коронавирусийн тархалт нэмэгдэж байсан ч тариалалтууд хэвийн үргэлжилжээ. Харин тахлын дэгдэлт нэмэгдэх үеэс эхлэн Хятадын ихэнх компаниуд онлайнаар ажил үүргээ гүйцэтгэх болсон байна. Эдгээр компанийн ажилтнууд муж, бүс нутгийн ялгамжгүйгээр онлайнаар өөрийн оногдсон ажил үүргээ төвөггүйхэн биелүүлж байгаа аж. Ингэснээр ажлын бүтээмж нь илт сэргэсэн болохыг ч хэвлэлүүд онцолжээ. Мөн энэ нь халдварын онцгой нөхцөл байдалд хүмүүсийг нэг дор цуглуулах, замын ачаалал, олон нийтийн хөл хөдөлгөөнийг нэмэгдүүлэхгүй байх давуу талтай гэж үзжээ. Иймээс онлайн оффис ажиллагаа хэсэг хугацаанд үргэлжлэх хандлагатай байгаа аж. Нэг жишээ дурдахад, 190 мянган ажилтантай дэлхийн 172 улсад салбартай “HUA­WEI” компани хоёрдугаар сарын 3наас эхлэн өөрийн бүтээсэн онлайн хоёр программаараа дамжуулан байгууллагын болон олон улсын хурлуудыг хийжээ. Тус компани коронавирусийн хүнд хэцүү нөхцөл байдалтай холбогдуулан “WeLink” хэмээх тэрхүү онлайн оффисын программаа олон нийтэд үнэ төлбөргүй ашиглуулахаа ч мэдэгджээ. Түүнчлэн сургуулиуд онлайнаар хичээлээ явуулж эхэлсэн байна. Зөвхөн хичээл гэлтгүй элдэв төрлийн цахим сургалтууд ч энэ үед нэмэгджээ.

Худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагааг

хориогүй

Ухань хот ногооны задгай захуудыг нээж оршин суугчдын хүнсний хэрэглээг хангасан тухай мэдээлэл ч хэвлэлүүдэд гарчээ. Манай улсын хувьд зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хумих шийдвэр гаргаж буй. Ингэснээр цөөн тооны нээлттэй худалдааны төвүүдэд ихээр хүн цуглах эрсдэлтэйг ч зарим иргэн онцолж байгаа. Хятадын хувьд энэ асуудлыг тооцож худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрүүдийг бүгдийг нь ажиллуулж, бараа бүтээгдэхүүнээр сайтар хангаж байжээ. Нийтийн тээврийг ч улам ихээр явуулж эхэлсэн байна. Энэ нь цөөн тооны нийтийн тээвэрт олноор суух эрсдэлийг тооцсон хэрэг юм.

Уламжлалт болон Европын анагаах ухааныг уялдаатай хэрэглэжээ

Уг халдвар гарсны дараа Хятад улсын дарга Си Жиньпин “Уламжлалт болон Европын анагаах ухааныг хамт чухалчилж, уялдаатай хэрэглэх”ийг шаарджээ. БНХАУын эрүүл мэндийн салбарынхан ч энэ чиглэлийн дагуу ажилласан байна. Хятадын уламжлалт анагаах ухааны салбарынхан өмнө нь халуурах, гүйлгэх, сэтгэл санаа хямрах гэх мэт шинж тэмдэг илэрсэн өвчтөнд “Уушгийг цэвэрлэж, хорыг тайлах шингэн”ийг тусгайлан боловсруулжээ. Тэдний хэрэглэж заншсан энэхүү шингэн нь халдвар авсан энгийн шинж тэмдэгтэй өвчтөнөөс эхлээд биеийн байдал нь хүндэрсэн өвчтөнд ч сайн үйлчилжээ. Тахлын талаар Хятадын академич Жун Наньшань “Коронавирусийн тархалтыг тогтоон барих, гадагшаа түгэн дэлгэрэхээс сэргийлэх гол байсан бол одоо гаднаас орж ирэхийг сэргийлэх нь чухал болно. Иймээс хилийн хяналт шалгалтын арга хэмжээг бэхжүүлэх хэрэгтэй” гэдгийг ч онцолжээ.

ЭмчилгЭЭний

ухаалаг роботуудыг Уханьд ажиллуулав

Сүүлийн өдрүүдэд 5G-тэй холбосон эмчилгээний ухаалаг роботуудыг Уханий Ше Хэ зэрэг эмнэлэгт нэвтрүүлэн ажиллуулж эхэлжээ. Эмчилгээний зориулалттай ухаалаг роботууд ариутгал, цэвэрлэгээ, хүргэлт зэрэг үйлчилгээ үзүүлж, халдвар дахин дамжих эрсдэлийг бууруулж байгаа аж. Мөн Шанхай, Шандүн, Гансү зэрэг газрын халдварын эсрэг ажиллаж байгаа эмнэлэгт уг роботуудыг нэвтрүүлжээ.

Ялгаварлан гадуурхсан үг хЭллЭгЭЭс зайлсхийж, нийгмийг талцуулахгүй байх нь чухал

Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Хятадын хэвлэл мэдээллийн ихэнх байгууллагууд онлайнаар ажлаа амжуулж байгаа аж. Гэхдээ цөөн тооны хэвлэлүүд газар дээрээс нь нөхцөл байдлыг сурвалжилж хүргэсэн байна. Мэдээж тэд олон нийтэд бодит мэдээлэл хүргэхийн төлөө ажилласан нь дамжиггүй.

Шинэ коронавирусийн дэгдэлт нэмэгдэхийн хэрээр худал цуурхал ихээр тарж, нийгмийг айдаст автуулах болсон. Энэ ч үүднээс Олон улсын сэтгүүлчдийн сүлжээнээс зөвлөмж гаргаад байгаа билээ. Зөвлөмждөө аливаа нөхцөл байдлыг гоёчилж, дүгнэж, анхаарал татах гэж бичихийн оронд бодитоор хүргэхийг чухалчил хэмээжээ. Мөн сэтгэл хөдлөл, ойрын хүрээллийнхээ нөлөөнд авталгүй аль болох олон эх сурвалжтай байхыг зөвлөсөн байна. Ялгаварлан гадуурхсан үг хэллэгээс зайлсхийж, нийгмийг талцуулахгүй байх, мэргэжлийн хүний үгийг сонсохдоо ч анхаарах ёстойг дурджээ. Хүнд хэцүү цаг үед бэлтгэсэн мэдээ, мэдээлэл бүр олныг шуугиулсан байх албагүй гагцхүү үнэн зөв, бодит, шуурхай, тасралтгүй байхыг зөвлөсөн байна.

Уханьд дайчлагдан ирсэн 42600 эмч сүүлчийн өвчтөнүүдЭЭ үдЭн гаргаж байна

Ийнхүү Ухань хотод өвчлөлийн тоо эрс буурч, түр эмнэлгүүдийг хааж эхлээд байна. Эмч нар Уханьд дайчлагдан ирэхдээ дахин гэр бүлтэйгээ уулзаж чадахгүй байх вий гэсэн айдастай байсан бол энэ бүхэн ард хоцорчээ. Тэд баяр хөөртэйгөөр амны хаалтаа тайлж, сүүлчийн өвчтөнүүдээ үдэн гаргаж байна. Уханьд бусад муж хотуудаас 42600 эмч дайчлагдан ирсэн юм.

Хятад, Европ чиглЭлийн галт тэрэгний 90 хувь нь хэвийн ажиллаж эхлэв

Өвчний тархалт их байх үед зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоосон ч дэс дараалалтайгаар сэргээж эхэлжээ. Хятадын Хөгжил шинэчлэлийн хорооноос энэ сарын 8нд “Хятад, Европ чиглэлийн галт тэрэгний 90 хувь нь хэвийн ажиллаж эхэллээ. Ирээдүйд Хятадын төр засгаас холбогдох бодлого боловсруулж, Хятад, Европ чиглэлийн галт тэрэгний аюулгүй, тогтвортой байдлыг хангаж ажиллана” гэсэн байна.

Си Жиньпин: Эдийн засаг, нийгмийн хөгжлийг даруй хэвийн байдалд оруулахын тулд хичЭЭх хЭрЭгтЭй

Түүнчлэн ХКНын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо гуравдугаар сарын 4ний өдөр хуралдаж нөхцөл байдлаа дүгнэжээ. Энэ үеэр Хятад улсын дарга Си Жиньпин “Бид эхний ээлжинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих нөхцөл байдлыг сайн зүгт эргүүлж, үйлдвэрлэл, амьдралын дэг журам сайжирч байна. Бид энэхүү сайн хандлагыг цаашид бэхжүүлж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг даруй хэвийн байдалд оруулахын тулд хичээж ажиллах хэрэгтэй байна” гэжээ.

Мөн “Үйлдвэрлэлээ сэргээж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулж, олон улсын төрөлжсөн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй. Тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээх ажлыг сайтар хийж, дэлхийн ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтвортой байлгахад хүчин чармайлт гаргах шаардлагатай юм. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг нухацтай хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээх, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд идэвхтэй туслан, гадны санхүүжилттэй томоохон төслүүдийн хэрэгжилтийг ахиулах хэрэгтэй” хэмээжээ. Мөн сэтгэл хөдлөл, ойрын хүрээллийнхээ нөлөөнд авталгүй аль болох олон эх сурвалжтай байхыг зөвлөсөн байна.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ нийгэм

Улсын нөөцөөс дахин өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад олгох тухай хүсэлтийг тавьжээ

Завхан аймгийн нийт сумдад 02, 03 дугаар саруудад их хэмжээний цас орсны улмаас тал газраа 40-60 см, уулархаг газраа 60-80 см, гуу жалгандаа 1-2 м цастай болж үелсэн мөсөн бүрхүүл тогтож, хаваржилт хүндрэх төлөвтэй байна.

Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул, Тэс, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Тэлмэн, Түдэвтэй, Цагаанхайрхан, Яруу, Идэр, Улиастай. Алдархаан, Цагаанчулуут зэрэг сум цагаан зудтай, 4 сум цагаанаар зудархуу ангилалд багтан 24 сумын хэмжээнд 18 мянган толгой мал хорогдоод байгаа юм.

Аймгийн Онцгой комисс, аймгийн Засаг даргын зүгээс улсын чанартай зам даваануудыг нээх, Тэс, Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул, Асгат, Баянхайрхан, Нөмрөг сумдад зам, даваа онгойлгоход шаардлагатай хүн хүч, машин механизмыг дайчлан далпуу татаж, зам онгойлгох ажлыг зохион байгуулж байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг өнгөрсөн 02 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд баруун аймгуудад ажиллах үеэр тус аймагт 803 тонн өвсийг үнэгүйгээр, 905 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн билээ.

Завхан аймгийн Засаг даргын саналаар тус шийдвэрийг албажуулахаас өмнө буюу сар шинийн баяраас өмнө малчны хотонд хүргэхийг зөвшөөрсөн болно.

Иймд Завхан аймгийн Онцгой комиссоос улсын нөөцөөс олгосон дээрх өвс, тэжээлийг сар шинийн баярын өмнө өвөлжилт хүндэрсэн сумдадаа хуваарилж, малчдын хотонд хүргэх ажлыг зохион байгуулсан байна.

Монгол Улсын Шадар сайдын дээрх шийдвэрийг 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн хурлаар албажуулж, бусад аймгуудын хамтаар 8.3 мянган тонн өвс, тэжээл хуваарилахаар шийдвэрлэсэн болно.

Иймд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж буй Улсын Онцгой комиссоос зудтай аймаг, сумдад дахин 8.3 мянган тонн өвс, тэжээл хуваарилсан гэх мэдээлэл ташаа болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Улсын нөөцөөс дахин 579 тонн өвс, 450 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад олгох тухай хүсэлтийг Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 3-р сарын 01-ний өдөр Улсын Онцгой комисст тавиад байгаа болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Чимэдбат: Иргэд албан хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй, хүндрэл учруулж байгаа зүйл алга

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.


-Хөл хорио тогтоогоод буй энэ үед цагдаагийн алба хаагчид ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

-Цагдаагийн байгууллага коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сар шинийн баярын өмнөөс авахуулаад л өнөөдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Цаашдаа ч ажиллах болно. Иргэдийг ая тухтай амьдрах, зорчих нөхцөл бололцоог хангаад 520 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Мөн төрийн байгууллагын холбогдох ажилчид ч цагдаа нарын хамтаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, товчоодоор нэвтрэх үед тээврийн хэрэгслийг шалгах, бичиг баримтыг шалгах чиглэлээр ажиллаж байна.

Иргэдийн зүгээс төрийн албан хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй, хүндрэл учруулж байгаа зүйл алга.

-Сар шинийн өмнө хөл хорио тогтооход баталгаат бус, хулгайн замаар иргэд зорчих зөрчил илэрч байсан. Энэ тал дээр ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Тээврийн цагдаагийн албан хаагчид хулгайн буюу батлагдаагүй замд хяналт тавьж ажиллаж байгаа. Постоос постын хооронд явж байгаа тээврийн хэрэгслийг шалгахдаа өмнөх постод бүртгүүлсэн байна уу, хэдэн хүн тээвэрлэж байгаа зэрэгт хяналт тавиад явж байна. Хүн тээвэрлэх журам зөрчсөн, зөвшөөрснөөс гадна хүн тээвэрлэж гаргах гэсэн зөрчлүүд цөөн тоогоор бүртгэгдэж байгаа. Үүнийг газар дээр нь арилгаж ажиллаж байна. Орон нутгийн замд зөвшөөрөлгүй, хулгайн замаар зорчиж, цасанд сууж байгаа зөрчлүүд цөөн гарч байна. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заагдсанаар арга хэмжээ авна. Цагдаагийн байгууллагын зүгээс арга хэмжээ авах, тулгаж шаардахаас илүү урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг нь тайлбарлах, дахин зөрчил гаргахгүй байх тал дээр арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна.

-Хөл хорио тогтоосон ч постоор нэвтрэх гэсэн иргэд олон байна лээ. Ямар шалгуураар нэвтрүүлж байна вэ?

-Стандартын дагуу шаланзаар шатахуун тээвэрлэж яваа, их хэмжээний хүнс зориулалтын дагуу тээвэрлэж яваа тохиолдолд шалгаад шууд нэвтрүүлж байгаа. Цагдаагийн байгууллага шалгаад хүндэтгэх шалтгаантай иргэдийг холбогдох зөвшөөрлийн дагуу нэвтрүүлсний дараа үзлэгт хамруулж ажиллаж байна.

-Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдынхаа аюулгүй байдалд хэрхэн анхаарал тавьж байна вэ?

-ТЦА-ны тухайд үүрэг гүйцэтгэж, иргэдтэй тулж ажиллаж байгаа алба хаагчдад хамгаалалтын цагаан хувцсыг өгч байгаа. Мөн ядраахгүй байх талаас нь тодорхой хугацаанд халуун хоол, аарц, чацаргана гэх мэт зүйлээр хангаж байна. Үүнээс гадна 2-3 төрлийн витамин өгч, гар ариутгагч зэрэг хэрэглээний зүйлсээр тогтмол хангаж ажиллаж байна. Манайх өөрсдөө эмнэлэгтэй, эмчтэй. Үүгээрээ дамжуулаад алба хаагчдадаа зөвлөмж хүргүүлж ажиллаж байгаа. Алба хаагчдын ар гэрийнхэн талархалтай байна.

-Иргэдийн зүгээс алба хаагчдыг хэр ойлгож байх юм. Цай хоолоор дайлж байгаа тухайгаа цахимд нийтэлсэн нь олон тааралдсан?

-Иргэд хоол цай, хуурай идэх юм алба хаагчдад өгч байна. Энэ бол өөрсдийнх төлөө зогсож байгаа залуусыг дэмжих сайхан сэтгэл. Нөгөө үзүүрт цагдаагийн байгууллага алба хаагчдаа эрүүл ахуй талаас нь анхаарч, ямар нэгэн шинжилгээнд ороогүй хоол хүнс хэрэглэхийг татгалзсан. Өөрсдөө чанар, ариун цэврийн шаардлага хангасан, тэжээлтэй хоолыг тогтмол хугацаанд алба хаагчдадаа өгөөд хэвшсэн байгаа. Иргэдийн зүгээс ирж байгаа халуун аарц, чацарганыг хэрэглэж байгаа.

Улсын онцгой комисс, засгийн газрын зүгээс аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зориулж гаргасан журмыг мөрдөж цагдаагийн алба хаагчийг доромжлохгүй, тулган шаардахгүй байна гэдэг иргэдийн ухамсар дээшилсэн, алба хаагчдын ажиллах нөхцөл байдал хангагдаж байгаа гол хүчин зүйл. Энэ өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал нийслэлд эрс буурч байна. Хурд хэтрүүлж замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй, онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцоод хэрэггүй. Мэдээж зөвшөөрөлтэй орон нутгийн замд зорчиж байгаа бол тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаж, өөрөө дулаан хувцаслах хэрэгтэй байна.

Улс даяар тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчин Дархан-Уул аймгаас хулгайн замаар зөвшөөрөлгүй автомашин хөлслөн ирж постын ойролцоо буун явганаар пост нэвтрэхийг оролдсон хариуцлагагүй 22 иргэнийг Шарын голын пост дээр саатуулжээ.

Сумын шуурхай штаб нэгдсэн журмаар тэдгээр хүмүүсийг сумын Эрүүл мэндийн төвд авчирч анхан шатны үзлэг хийн, асуумж авч иргэн бүр хариуцлагатай байх талаар анхааруулга, зөвлөгөө өгчээ. Ийм төрлийн зөрчил гаргаж, сумын шуурхай штабт хүндрэл учруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу тухайн иргэнийг 150.000 төгрөгөөр торгох хуулийн заалттай.


Categories
мэдээ цаг-үе

“Баярлалаа” гэж хэлэх тийм хэцүү юм уу

Лифтэнд суутал нэг их холоос тун ганган, царайлаг бүсгүй “хүлээгээрэй” гээд яаравчлан алхаж байна. Хаалгыг нь барьж хүлээгээд оронгуут нь байдгаараа сайхан царайлж хартал “гурав дээр дарчих” гээд болчихдог юм даа. Хөөе, би түүний барлаг юм уу. Гадна өнгөө хотын соёлд тохируулж засч чаддаг болсон бол дотоод “өнгөө” өөрчлөх цаг болчихсон гэдгийг зарим залуучууд ойлгох хэрэгтэй болжээ. Баярлалаа гээд хэлчихэд бөөн зардал гарчих мэт харам байж болохгүй ээ. Ямар ч насны хүнээс их, бага үйлчилгээ авсан л бол гялайлаа, баярлалаа гээд хэлээд сурчих нь хувь хүний боловсрол, соёлтой холбоотой гэдгийг ухамсарлаж, хүмүүжих цаг ирчихсэн шүү гэдгийг ялангуяа хот газар суурьшаад удаагүй хүмүүст яаж ойлгуулах вэ. Энд тэндгүй “юу байна” гэж мэндлээд “ярья, ярья” хэмээн салдаг, агаа, аниа гэх шорон, оронгийн үгээр авгайлах хүмүүс Монголын маань “амар байна уу”, “тавлаг байна уу” гэх мэт уламжлалт мэндчилгээнүүдийг маань гээж ажаа, амбаа гээд хүндлэлийн нэрсүүдийг санахгүй шахуу болсон энэ цагт ядаж баярлалаа гэдэг үгээ хаяхгүй амьдарчих юмсан.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Бүх аз жаргалын дээд нь нойрондоо сайн байх

Коронатай энэ үед та нарынхаа эрүүл мэндэд тустай зөвлөгөө хүргэе. Та нар минь болж өгвөл үд болтол унтаж, үхрийн дуунаар сэр. Дээр нь хоол хоолойгоор чинь давж байвал оройн 18:00 цагаас өмнө хязгаар тавилгүйгээр ид. Хүний эрүүл мэнд төгс байгаагийн хамгийн сайн шинж бол нойр, хоол хоёртоо л маш сайн байх явдал гэнэ. Өглөө нойр чинь хүрээд байвал юу ч бодолгүй үргэлжлүүлээд унт. Өвчин вирустэй энэ үед хаана, хэдүйд ч байсан нойр чинь л хүрвэл шууд унт гэсэн зөвлөгөөг дэлхийн улс орны эмч нар түлхүү зөвлөх боллоо. Энэ зөвлөгөө 50-иас дээш насныханд илүү хамаатайг ойлгоцгооно биз. Бага залуу хүмүүс бол ажил амьдралаа төлөвшүүлэх гэж нойр хоолгүй зүтгэх нь жам ёсны тавилан учраас энэ үгийг дагаж намираад хэрэггүй. Хоолны тухайд эрүүл, ориг… юу юу ч билээ тэр болзлоо хангасан бол илүү сайн. Эцэст нь хэлэхэд, дэлхийн анагаах ухаанаас нойроо дийлэхгүй байгаа хүн л хамгийн тайван амгалан, төвлөрөл гоц сайн, ямар ч ачааллыг төгс даах чадвартай, ер нь бол төгсөрчихсөн байдаг хэмээн тодорхойлжээ. Бүх аз жаргалын дээд нь нойрондоо л сайн байх гэж Японы эрдэмтэн хэлсэн байдаг. Тийм болохоор эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно гэсэн эрт балрын үгийг толгойноосоо авч хаях цаг болж. Хүн бүрийн туйлын хүсэл бол эрүүл байж, урт наслах. Үүний төлөө л амьдардаг. Амьдралын энэ үнэний өөдөөс нойр нь хүрэхээ байчихсан хөгшин хүмүүсийн үгийг сурталдаад яахав. Унтахаас илүү жаргал үгүй болой.

Categories
мэдээ цаг-үе

Ургаж буй ойг энгэрээр нь огтолчихдог цэвдэг сэтгэлтэн байх юм

Монголын газар нутгийн зөвхөн наймхан хувийг ой мод эзэлдэг гэх тоо баримт байдаг юм билээ. Байгаль чимж агаар цэвэршүүлдэг энэ бурханы сайхан бүтээлийг нүдний цөцгий мэт хайрлах ёстой атал хүйтэн цэвдэг хандаж зөвхөн өөрийнхөө хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн сүйтгэж буй цэвдэг сэтгэлтэй ороолонгууд байна аа. Хойд чиглэлийн зуслангуудын нэг болох Яргайтын ам гэж хангайн сайхан хишиг бий. Тэр амны хойд энгэрээр найлааж ургасан холимог ойн дунд (захад нь биш шүү) га илүүтэй газрын модыг яйртал нь тайраад байшин босгочихсон шинэ цагийн баянг харлаа. Анхлан зулзган моднууд хөрснөөс соёолж гуч, дөчин жил урган байж шүхэрлэх хэмжээндээ хүрснийг өөрийн нүдээр харж амьдарсны хувьд харамсахын дээдээр харамсах буюу. Ойн захын модуудыг огтлоод зуслангийн байшин барьчихдаг зэрлэгүүдийг жигшээд байдаг байсан чинь бүр одоо дотор нь орж огтолж байгаад байшин барьчихдаг юм байна шүү. Уг нь ойд босгосон оромж нар үзэхдээ муу, чийгтэй, хорхой шавжинд хурдан идэгддэг, бороо хуртай үед дулаан тогтдоггүй гээд сөрөг талууд байдаг ч гэлээ бусдаас онцгойрч “би ийм чинээлэг” гэдгээ дөвийлгөх гэсэн хүмүүний муйхар санааг зогсоохгүй бололтой. Газар мундсан мэт авирлах ийм хүмүүсийг зүгээр битгий орхиоч, Төр минь.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Зоонозын өвчин судлалын шуурхай баг дуудлагаар халдваргүйжүүлэлт хийв

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шуурхай хариу арга хэмжээний багууд нийт 75 удаа яаралтай дуудлагад үйлчилсэн байна. Ингэхдээ 36 онгоц, 2 вагон, 14 чингэлэг, 29 автобус, тусгаарлах байранд 26 удаа тус тус халдваргүйжүүлэлт хийжээ.

Шуурхай хариу арга хэмжээний нийт найман баг байдаг бөгөөд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг таслан зогсоох үйл ажиллагааны хүрээнд нийт 22801,9 м3 талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.