Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын сав газраар болон цас ихтэй нутгуудаар шар усны үер бууж болзошгүй байна

Монгол орны нийт газар нутгийн 49 хувь нь цасан бүрхүүлтэй дундаж зузаан нь 18 см, цасан дахь усны нөөц 12.8 км3 байна. Жишээлбэл Увс нуур, Тэс голын сав, Завхан голын сав, Хэрлэн голын сав нутгаар 80-90 хувьд нь цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц дунджаар 2.55 км3 бол Булган гол, Идэр гол, Дэлгэрмөрөн, Шишхэд, Чулуут, Хануй, Орхон, Туул, Хараа зэрэг голын сав нутгаар 50-70 хувь нь цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц дунджаар 0.52 км3 байна.

Ойрын өдрүүдэд өдөртөө дулаарч байгаатай холбоотойгоор дээр дурдсан голуудын сав газраар болон цас ихтэй нутгуудаар шар усны үер бууж болзошгүй байна. Иймд шар усны үерээс урьдчилан сэргийлэх, өвөлжилт хүндэрсэн нутгуудаар гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэмийг устгах, гэр хороолол, нүхэн жорлонгуудын халдваргүйүүлэлтийг зохих журмын дагуу хийхийг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэн үйлдвэр, үйлчилгээний газрууд нээгдэнэ

Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн дагуу энэ сарын 10-16-ны өдрүүдэд зарим худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа юм. Энэхүү захирамжийн үйлчлэл маргааш дуусч, захирамжид дурьдагдсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа цагийн хуваарийнхаа дагуу хэвийн явагдах боллоо.

Захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бараа бүтээгдэхүүний 55 их дэлгүүр, бүх төрлийн барааны 495 дэлгүүр болон үсчин гоо засал, хувцас засвар, гэр ахуйн модон эдлэл, ахуйн электрон засвар, хими цэвэрлэгээ зэрэг нийт 4759 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Энэ хугацаанд нийт 4759 аж ахуйн нэгж, иргэний 153575 ам метр талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн байна.

Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот руу орох, нийслэл хотоос гарах автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг маргаашнаас нээж, найман шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Тусгаарлах байрны төлбөрийг ATM-аар төлсөн иргэд 51-263583, 99042699, 89045225, 99159079 утсаар яаралтай холбогдоно уу

Image result for telephone

Тусгаарлах байр, хоолны зардлыг ATM-аар төлсөн иргэд гүйлгээний утга дээр овог, нэр, регистрийн дугаар зэрэг холбогдох мэдээллийг бичээгүйн улмаас хэн, хаанаас, ямар зориулалтаар мөнгө хийснийг мэдэх боломжгүй байна.

Иймд тусгаарлах байр, хоолны зардлыг ATM-аар төлсөн иргэд 51-263583, 99042699, 89045225, 99159079 дугаарын утаснуудад яаралтай холбогдоно уу.

Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирусний халдвараар 5612 хүн нас бараад байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 15-ны 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусний халдвараар 5612 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 151620-д хүрсэн бол 73652 хүн эдгэрчээ.

Categories
мэдээ нийгэм

COVID-19-ийн талаарх мэдээлэл өгөх 119 дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж эхэллээ

Коронавируст халдвар буюу COVID-19-ийн талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх 119 дугаарын утсыг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулж эхэллээ.

Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Өнөөдрөөс эхлэн НЭМҮТ-ийн 119 гэсэн яаралтай утсыг 24 цагаар ажиллуулж эхэллээ. Энэ утсаар COVID-19 халдвартай холбоотой бүх мэдээлэл, зөвлөгөөг өгнө.

Хэрвээ халдварын шинж тэмдэг илэрвэл иргэд өөрийгөө тусгаарлан бусад 100,103 болон Эрүүл мэндийн байгууллагын 24 цагийн утсуудаар мэдээлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаран эмнэлгийн байгууллагад ирэх нь халдвар тархах эрсдлийг улам нэмэгдүүлнэ” гэсэн юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ АВАХ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БАЙГУУЛЛАГУУДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ:

НИЙСЛЭЛИЙН ДҮҮРГҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН УТАСНЫ ДУГААР

  1. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 11-366370 24 цаг
  2. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв 70150049, 99017664 (08:30-17:00), 90648452 (24 цаг)
  3. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв 11-350793 08:30-17:00
  4. Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 88377080, 7021103 24 цаг
  5. Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 99831606 08:30-17:00, 7049103 24 цаг
  6. Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 70232427, 70232611 24 цаг
  7. Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв 98188851 24 цаг, 70180117 08:30-17:00
  8. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв 11-345903 08:30-17:00, 99201202 24 цаг
  9. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 70110278, 70110279 24 цаг
  10. Жаргалант тосгоны эрүүл мэндийн төв 85865240 24 цаг
  11. Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв 98668541, 70490003 24 цаг
  12. Хонхор тосгоны эрүүл мэндийн төв 88106681, 95103104 08:30-21:00
  13. Туул тосгоны эрүүл мэндийн төв 70497103 24 цаг
  14. “Бяцхан тэмүүлэл” хүүхдийн сэргээн засах төв 96658569 24 цаг
  15. “Эрүүл үрс” хүүхдийн сэргээн засах төв 88028381 08:30-17:00
  16. “Хан Туул” хүүхдийн сэргээн засах төв 11-341598 08:30-17:00

ГАДААДЫН ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УТАСНЫ ДУГААР

  1. SOS medica 91913122
  2. Интермед 80105577

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УТАСНЫ ДУГААР

  1. Эрүүл мэндийн яам 323002
  2. Улсын 1-р төв эмнэлэг 99463372, 80060103
  3. Улсын 2-р төв эмнэлэг 70150233, 70150234
  4. Улсын 3-р төв эмнэлэг 77000351, 77000352, 99037227
  5. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 80809102, 80809105
  6. Халдварт өвчин судлалын үндэсний төв 100, 80086829
  7. Зоонозын өвчин судлалын үндэсний төв 70284393, 70282853
  8. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 89096900
  9. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 18002000, 98983630
  10. Цус судлалын үндэсний төв 70136504
  11. Геронтологийн үндэсний төв 350804, 350802
  12. Эрүүл мэндийн хөгжлийн төв 70128801, 89880111
  13. Гэмтэл согог судлалын үндэсний төв 70187797, 70180136
  14. Арьсны өвчин судлалын үндэсний төв 93086485, 70135045
  15. Эмгэг судлалын үндэсний төв 313820, /08.30-17.00/
  16. Хүүхдийн төв сувилал 360735
  17. Хавдар судлалын үндэсний төв 88877539, 70162529, 99124740

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УТАСНЫ ДУГААРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

  1. Архангай 70332973
  2. Баян-Өлгий 70424299
  3. Баянхонгор 70440006, 70442878
  4. Булган 70343228
  5. Говь-Алтай 70484067, 70483066
  6. Говьсүмбэр 70543021
  7. Дархан-Уул 70374157
  8. Дорноговь 86868875
  9. Дорнод 70583355, 91950355
  10. Дундговь 70593951
  11. Завхан 70462146
  12. Орхон 70355212
  13. Өвөрхангай 70323536, 94997721
  14. Өмнөговь 88532103
  15. Сүхбаатар 70518003
  16. Сэлэнгэ 70363588
  17. Төв 70272225
  18. Увс 70453149
  19. Ховд 70432526
  20. Хөвсгөл 70384005, 70383334
  21. Хэнтий 70562906
Categories
мэдээ нийгэм

Дараагийн долоо хоногийн теле хичээлийн хуваарь













Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоцоор ирэх зорчигчдыг угтаж авах боломжгүй

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл, Берлин-Москва, Токиогоос Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоцоор ирж байгаа зорчигчдыг Чингис хаан Олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолын талбайгаас ХӨСҮТ болон тусгай бэлтгэгдсэн тусгаарлах байр руу тусгаарлах тул нисэх буудал нь угтан авах иргэдэд үйлчлэхгүй болохыг анхаарна уу.

COVID19 вирусний халдвараас урьдчилан сэргийлж зорчигчдын ар гэрийнхэн нисэх буудалд ирж хүндрэл учруулахгүй байхыг хүсье.

Зорчигчдын тээшийг ариутгал хийж тодорхой хугацааны дараа хүлээн авагчдад утсаар мэдэгдэн зохион байгуулалттайгаар олгох болно.

Categories
мэдээ нийгэм

Үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа маргаашаас хэвийн үргэлжилнэ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2020 оны гуравдугаар сарын 10-нд А333 тоот захирамж гаргаж үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг гурвадугаар сарын 16-ныг хүртэл хугацаанд түр зогсоосон билээ.

Захирамжийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан Нийслэлийн хэвлэлийн албаны дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад “Шинээр захирамж гаргаагүй нөхцөлд энэ хугацаанд өөрчлөлт орохгүй. Тиймээс үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа маргаашаас хэвийн үргэлжилнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос асуумж авна

Улс, хотын хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг маргааш буюу даваа гарагийн өглөөний 07:00 цагаас нээхтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхаарна уу.

Шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар судалгаа авах бөгөөд тухайн хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал, хүлээгдэл бий болох тул иргэд жолооч нар эмх цэгцтэй ажил үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Токио, Берлин, Москвагаас тусгай нислэгээр ирэх иргэдийн анхааралд

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон улаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 08:55 цагт Токио-Улаанбаатарын чиглэлд үйлдэж, орой 19:20 цагт Улаанбаатарт буух бол мөн өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэгдэнэ.

Иймд тус нислэгүүдээр ирэхээр бүртгүүлсэн, тасалбараа авсан иргэд өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 15:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу.

Тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, 14 хоногт нийт 700000 төгрөг байна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.