Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа IV сард болно

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдана. Цахим дуудлага худалдааны давуу тал нь оролцохыг хүссэн хүн бүр интернетэд холбогдсон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан дуудлага худалдаанд байршил харгалзахгүй оролцох боломжтой юм. Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж нь хүсэлтээ 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 04 дүгээр сарын 08-ны өдрийн 08:30 цагийн хооронд www.mle.mn цахим системээр бүртгүүлнэ.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  1. Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/;
  2. Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/

Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд мессежээр болон имэйлээр мэдэгдэнэ. Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.

Нэг иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа тус бүрт тушаана.

Дуудлага худалдааны дэнчин, тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Дэнчингийн үнэ, НГЗБТ-ний дугаар бичих

Дуудлага худалдааны үнийн саналыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагаас эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, оролцогч тус бүрд газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.

Холбоо барих утас: 7777-1285, 315712, 89050093

Дуудлага худалдаагаар олгох газрын байршил, зориулалт, дуудлага худалдааны анхны үнэ

Дүүрэг

Хороо

Газрын байршил

Зориулалт

Газрын хэмжээ /га/

Дуудлага худалдааны анхны үнэ нийт /төг/

1

Баянзүрх

5

Эрдэнэтолгой дээр

Үүрэн холбооны станц

0.009

2 381 219

2

Баянзүрх

11

Ургах наран хорооллын зүүн хойд уулан дээр

Үүрэн холбооны станц

0.007

631 553

3

Баянзүрх

11

Хуучин эмэгтэйчүүдийн хорих ангийн хойд талын толгой дээр

Үүрэн холбооны станц

0.01

842 214

4

Баянзүрх

20

Хуандайн аманд

Аялал жуулчлал

2.0

88 720 000

5

Сонгинохайрхан

2

Толгойтын эцсийн тойргийн зүүн хойд уулан дээр

Үүрэн холбооны станц

0.034

1 524 686

6

Сонгинохайрхан

21

Баруун турууны давааны баруун хойд талд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

0.5

1 500 800

7

Сонгинохайрхан

21

Ар Шижирийн аманд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

0.5

13 648 000

8

Сонгинохайрхан

21

Батсүмбэрийн зам дагуу, 347-р зөрлөг

Шатахуун түгээх станц

0.5

115 400 000

9

Хан-Уул

21

Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

0.4

45 309 200

10

Хан-Уул

21

Нисэх зурвасын урд талд

Өвлийн хүлэмжийн аж ахуй

3.3

146 128 000

11

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

0.5

9 650 000

НИЙТ

9.26

493 807 672

Categories
мэдээ нийгэм

Эцэг, эхчүүдээ дүрмээ ягштал хэрэгжүүлээрэй

Улсын хэмжээнд 2018 онд гэртээ байхдаа осол гэмтэлд өртсөн 0-15 насы 20428 хүүхэд бүртгэгдсэнээс санамсаргүй осол 19042 бүртгэгдсэн бол 2019 онд 23301 осол гэмтэлд өртсөнөөс санамсаргүй осол 21893 бүртгэгдсэн байна.

Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих анхаарлаа бүү сулруулаарай.





Categories
мэдээ нийгэм

ЗАХИРАМЖ ЗӨРЧИН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСАН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ. Тус шалгалтаар хөл хорио тогтоосон үед хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжүүд илэрлээ. Иргэн “Б овогтой Т” захирамжийг зөрчин авто угаалгын үйл ажиллагаа явуулж байсныг, иргэн “Н овогтой А” барилгын материалын үйл ажиллагаа явуулж байсныг, иргэн “Д овогтой Н” мөн адил барилгын материалын үйлчилгээ, иргэн “Г овогтой Г” үсчний үйл ажиллагаа явуулж байсныг тус тус илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЛАА

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагын 1512 обьектын 128912 мкв, ус түгээх байр, орон сууцны дундах хогийн цэг, автобусны буудал, хогийн сав зэрэг нийтийн зориулалтын хэрэгцээнд байдаг эрсдэл бүхий объектуудын орчны 10779 мкв талбайг хамруулан халдваргүйжүүлэлтийг 2-3 удаагийн давтамжтайгаар хийлээ.

Дээрх ажлыг ахуйн шавж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 36 аж ахуйн нэгж гүйцэтгэж, 43 хороодын ажилтан, албан хаагчид хамтран ажиллаж, Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт тавин ажиллаа.

Тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс байрладаг Интер ХХК-ийн 9 давхар обьектын 4500 мкв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлгүүллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Д.Баярсайхан: Зарим ББСБ хүү, үндсэн төлбөр дээр хөнгөлөлт үзүүлж байна

Image result for finans

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, “Активын журмын ангиллаар зээлийг дөрөв ангилдаг. Хугацаа хэтэрсэн зээлийг 120 хоног хүртэлх хугацаанд “Хугацаа хэтэрсэн ангилал”-д оруулахгүй. Хямралын үед муу зээлд ангилагдвал иргэн, ААН дараагийн эх үүсвэр авах боломжгүй болдог. Үүнийг шийдэж байна гэсэн үг. ББСБ, ХЗХ-ны хувьд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хоёроос олон удаа өөрчлөлт оруулбал зээлийн ангилал буурдаг бол энэ хугацаанд хэдэн ч удаа хуваарьт өөрчлөлт оруулах боломжийг олгож байна. 29 ББСБ шимтгэл хураамжаа тэглэсэн. Мөн нэмэгдүүлсэн хүү, алданги тооцохгүй болсон байна. Зарим байгууллага хүү, үндсэн төлбөр дээр хөнгөлөлт үзүүлж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн 1050 байгууллагуудтай онлайнаар албан бичиг солилцох боломж бүрдлээ

Аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн 1050 байгууллагуудтай онлайнаар албан бичиг солилцох боломж бүрдлээ

Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд байгууллага хоорондын албан бичгийг цахимаар солилцдог болсон талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Мэдээллийг Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, “Newsonic” компанийн захирал Д.Анхбаяр, Архивын газрын технологийн газрын дарга Х.Төмөрбаатар нар хийв.

Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Дижитал Монгол” хөтөлбөрийн хүрээнд цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх, хэрэглээг дэмжих болон олон улсад тархаад буй шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор аж ахуйн нэгжүүд нийслэлийн харьяаны 1050 байгууллагуудтай онлайнаар тоон гарын үсгээр баталгаажсан цахим албан бичгийг солилцоход бэлэн болжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч М.Халиунбат “Нийслэл 2014 оноос “Ухаалаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг, 2016 оноос төрийн ажлыг цахимжуулах ажил эрчимтэй хийгдсэний үр дүнд 54 үйлчилгээг ард иргэддээ цахимаар хүргэдэг болсон. Тэгвэл удахгүй ард иргэдтэйгээ харьцдаг үндсэн платформ болох Ulaanbaatar.mn хаягаа шинэчлэн хүргэх гэж байна” гэлээ.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Бид нийслэлийн 1100 гаруй байгууллагуудын дотоод албан хөтлөлтийг 2016 оноос цахимжуулж эхэлсэн. Энэ хугацаанд 800 мянга гаруй бичгийг хоорондоо солилцжээ. Албан бичгийг 1-2 хоногт, нэг албан бичгийг хүргүүлэх зардал 1500 төгрөг байсан. Харин цахим хэлбэрээр онлайнаар харилцсанаар нийслэлийн албан бичиг хүргэлтийн зардлыг 40-50 хувь бууруулсан. Нийслэлтэй харьцаж байгаа байгууллагууд, аж ахуйн нэгжүүд “Смарт оффис” системийг ашиглаж цахимаар албан бичгээ боловсруулж илгээх, солилцох боломж бүрдэж байна” гэв.

“Смарт оффис” системийг ашиглахын тулд аж ахуйн нэгжүүд Тоон гарын үсгийн Гэрчилгээ олгогч байгууллагаас тоон гарын үсгийн гэрчилгээ авсан байх шаардлагатай бөгөөд https://smartoffice.mn эсвэл нийслэлийн http://ulaanbaatar.mn/ цахим хуудасруу хандаж “Албан бичиг” цэсийг сонгон бүртгүүлснээр хандах эрхтэй болно гэдгийг “Newsonic” компанийн захирал Д.Анхбаяр онцолж хэлсэн юм.

Энэхүү ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүд нь тоон гарын үсгийн Гэрчилгээ олгогч байгуулагаас олгосон Тоон гарын үсгийн е-Токен төхөөрөмжөө ашиглан, “Смарт Оффис” /https://smartoffice.mn/ системээр дамжуулан нийслэл, дүүргийн харьяа байгууллагууд руу болон өөр хоорондоо албан бичиг илгээх, хүлээн авах, хянах боломжтой болж байгаа юм.

Аж ахуйн нэгжүүдээс цаасаар хүлээн авдаг албан бичгийг ийнхүү цахимжуулснаар нийслэлийн албан бичгийн харилцаа 100 хувь цахим хэлбэрт шилжиж байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирус (Covid-19) халдварын нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14:00 цагийн байдлаар мэдээллээ. Тус өвчнөөр 7898 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 195724-д хүрсэн бол 82498 хүн эдгэрчээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 174 мянган толгой мал хорогджээ

Том малын зүй бус хорогдол 2020 оны эхний 2 сард улсын хэмжээнд 174.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 8.1 (4.9 хувь) мянгаар нэмэгдсэн байна. Харин 2020 оны 2 дугаар сард 125.3 мянган толгой мал хорогдсон нь эхний 2 сард хорогдсон малын 72.0 хувийг эзэлж байна.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл

  • Хонь 80.1 мянга,
  • Ямаа 71.1 мянга,
  • Үхэр 13.9 мянга,
  • Адуу 8.8 мянгаар,
  • Тэмээ 81 толгой хорогдсон байна.

Нийт хорогдсон малын 40.9 хувийг ямаа, 46.0 хувийг хонь эзэлж байна.

image

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

​Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна

Image result for Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

“Цар тахлын үеийн бэлэн байдлыг нэгдүгээр сарын сүүлээс хойш зарласан. Үүнээс хойш гарсан санхүүгийн хүндрэлийг судалж байна.Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хувь иргэний хэрэглээний зээл байдаг. 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна. Хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй. Хэрэглээний зээлд машины лизинг, цалингийн зээл, ипотекийн зээл хамаарна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусын тав дахь тохиолдлын ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарлажээ

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-yаас өнөөдрийн шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Иран, Испни, БНСУ, Герман, АНУ, Африкт КОВИД-19 халдвар хурдацтай тархаж байна.

Монгол Улсад өчигдөр КОВИД-19 тав дахь халдвар бүртгэгдлээ. Тухайн иргэн гуравдугаар сарын 15-нд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэй байсан. Халдвар авсан эмэгтэйтэй ойрын хавьтал болох 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна.

Шинэ коронавирусний халдвар төдийгүй амьсгалын замын өвчнөөс сэргийлэхийн тулд даарахгүй байхыг зөвлөдөг. Тиймээс нэн тэргүүнд хувцсаа нимгэлэхгүй байх, даарч дархлаагаа бууруулахгүй байхыг зөвлөж байна” гэв.