Categories
мэдээ нийгэм

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчнийхэн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

ЗХЖШын даргын тушаалаар өвөлжилт хүндэрсэн Завхан аймгийн Баянтэс, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Асгат, Тосонцэнгэл, Их уул, Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Цэцэрлэг суманд энэ сарын 8-ны өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай томилгоот бүрэлдэхүүн таван нэгж техникээр өвс, тэжээл хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байна.

Аймгийн онцгой комиссын мэдээлснээр хөрсөн дээр -34 хэм хүйтэрсэн, нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь цагаан зудад нэрвэгдсэн, 3 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд цаг агаарын байдал цасан шуургатай, цасны зузаан аймгийн урд хэсгээр 30-40 см, хойд хэсгээр 50-60 см хүрч байгаа аж. Цаг агаар хүндэрсэн эдгээр сумдад үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай томилгоот бүрэлдэхүүн нь цаг ямагт автомашины бэлэн байдлыг хангаж, аюулгүйн ажиллагааны зааварчилгааг мөрдөн ажиллаж байна. Хэдийгээр уул даваа, цас ихтэй газарт үүрэг гүйцэтгэхэд бага хэмжээний эвдрэл, гэмтэл гарч байгаа хэдий ч малчдад өвс, тэжээл хүргэх ажлыг бие бүрэлдэхүүн амжилттай гүйцэтгэсээр байна гэж БХЯ-наас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс коронавирусээр өвчилбөл хүндрэх эрсдэлтэй

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг ДЭМБ анхааруулж байна. Иймд:

  • Эмчийн хяналтад тогтмол байх
  • Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
  • Холбоо барих хүний утасны дугаартай байх
  • Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
  • Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух
  • Сайн унтаж амрах
  • Тайван стрессгүй, ядрахгүй байх
  • Дулаан хувцаслах, даарахгүй байх
  • Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Олон нийтийн газраар явахгүй байх
  • Амны хаалт зүүх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандана уу.
Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Тохирсон эм гарах хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өгч байгаа

Image result for ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

ЭМЯ-наас сургууль, цэцэрлэгийн карантиныг IV сарын 30-н хүртэл сунгах саналтай байгаагаа өчигдөр мэдэгдсэн. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед авдаг түгээмэл арга хэмжээ бол хол хорио, хөдөлгөөн хязгаарлах байдаг. Энэ жишгээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хөл хориог үргэлжлүүлэх саналтай байгаа. Хөл хориог нэг өдрөөр алдаж тогтооход өвчний тархалт 40 хувиар нэмэгдэнэ гэдэг тооцоо бий. Эрдэмтэн, судлаачдын зүгээс “COVID-19″ халдварын эсрэг вакцин, эмчилгээнд яв цав тохирсон эм гарах хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжүүдийг өгч байгаа. Тийм учраас хүүхдүүдээ, иргэдээ хамгаалахын тулд хөл хориог сунгах саналтай байгаа. 5-6 сарын дараа вакцинтай болох магадлалтай. Дахин дэгдэлт гарахаас өмнө вакцинтай болчих байх гэсэн найдлага байна” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Ирэх даваа гарагаас 65 мянган угаар мэдрэгчийг дахин тараана

Ирэх даваа гарагаас 65 мянган угаар мэдрэгчийг дахин тараана

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгдөг билээ. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-оргил, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар цаг үеийн асуудлаар цахимаар мэдээлэл өглөө.

Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 4 өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Ххурандаа Г.Нэргүй “Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их гардаг. Иймд эрсдэлтэй саруудад зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг иргэддээ анхааруулж байна” гэв. Мөн дулааны улирал ирж байгаатай холбогдуулан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж агаарын солиболцол өөрчлөгдөж, угаартах эрсдэл нэмэгддэг учраас угаарын хий мэдрэгчээ унтраахгүй байхыг сануулсан юм.

Монгол Улсын нийт газар нутгийн 49 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа бол нийслэл хотын нутаг дэвсгэрийн тухайд хот орчмын уул, голын сав газрын 50-70 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор томоохон газруудын сав газар, цас ихтэй нутгуудаар шар усны үер буух эрсдэлтэй бий. Иймд иргэд, аж ахуйн нэгжид шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулж байна. Шар усны үертэй холбоотойгоор нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулаад байгаа юм.

Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид Улаанбаатар хотын гурван авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, таван хяналтын цэгүүдэд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд 24 цагаар хяналт тавьж ажиллаж буй.НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-оргил “Өнгөрсөн өдрүүдэд нийт 28900 тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт хийлээ. Үүнээс 592 тонн нүүрс тээвэрлэсэн 17 тээврийн хэрэгсэл, зөвшөөрөлтэй нэвтэрсэн 1152 тонн нүүрс тээвэрлэсэн 54 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоор дамжин өнгөрсөн. Өнгөрсөн өдрүүдэд нийслэл хотод түүхий нүүрс түлсэн зөрчил илэрсэнгүй” гэв.

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын шуурхай штабын албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн үзлэг хийж, иргэдийн халууныг хэмжиж, холбогдох асуумж, зөвлөгөөг өгч байна. Шинэ коронавирусын халдвар болон томуу, томуу төст өвчний тархалтаас сэргийлэхэд 1398 төрийн албан хаагч, 420 чиглэлд ажиллаж, 1308 зөрчил илрүүлжээ. НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр хэлэхдээ “Монгол Улсад коронавирусын сэжигтэй тохиолдол 258 бүртгэгдсэнээс ажиглалтад 1337 хүн бий. COVID-19 онош тогтоогдсон иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд хяналт тавин ажиллаж байгаа” гэв.

Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Нийслэлийн Засаг даргын нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаях, ил задгай бие зассан иргэдэд хариуцлага тооцож, хяналт тавьж ажиллах захирамжийн хүрээнд холбогдох албаныхан хяналт тавьж ажиллаж байна.Түүнчлэн НОБГ-ын 22 машин болон ТҮК-ийн хог ачдаг машинуудын дуут дохиогоор угаарын хийнээс сэрэмжлүүлсэн зөвөлгөөг хүргэж байна.Иргэдийн зүгээс зөвлөмж зөвлөгөө, сэрэмжлүүлгийн талаарх мэдээлэл авахыг хүсвэл “Service center” төвийн 70119400 утсаар авч болох юм” гэлээ.

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10:00-16:00 цаг болгон өөрчилжээ. Иргэдийн хувьд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр биечлэн ирэхгүйгээр төрийн 14 байгууллагын 95 нэр төрлийн үйлчилгээг www.mgov.mn сайтад хандаж цахимаар авах боломжтой юм байна.

Цахим хурлын үеэр иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд асуулт асуух бүрэн боломжтой юм. Энэ удаагийн хурлын үеэр иргэдийн зүгээс угаарын хий мэдрэгч аваагүй айл өрхүүдэд дахин тараах эсэх талаар асууж тодруулахад, нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “65 мянган угаарын хий мэдрэгч БНХАУ-ын Эрээн хотод ирсэн байгаа. Гаалийн бүрдүүлэлт хийгдээд явж байна. 65 мянган угаарын хий мэдрэгчийг ирэх даваа гарагаас иргэдэд тараана” хэмээн хариуллаа.

Categories
мэдээ нийгэм

АН-ын зөвлөл Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Зөвлөлөөс Засгийн газарт зээлийн эргэн төлөлтийг гурван сараар хойшлуулж байгаа нь бодитой хэрэгжүүлсэн арга хэмжээ биш гэдгийг УИХ дахь АН-ын зөвлөл шаардлагадаа дурджээ.


Categories
мэдээ нийгэм

Иргэд төрийн 14 байгууллагын 95 нэр төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

Иргэд шинэ коронавирус /КОВИД-19/-ийн халдварт өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлж, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр биечлэн ирэхгүйгээр төрийн 14 байгууллагын 95 нэр төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой юм.

Иргэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хэрхэн авах талаарх зөвлөмж, мэдээллийг “Хотын дарга сонсож байна 1800-1200” мэдээлийн утсаар ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авч болно. Мөн дээрх тусгай дугаарын утсаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг авч, төрийн байгууллага, албан тушаалтанд хандан өргөдөл, гомдол гаргах боломжтой.

ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ҮЗҮҮЛЖ БУЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ

Байгууллага

Үйлчилгээний нэрс

www.mgov.mn цахим системээр үзүүлэх үйлчилгээ

1

Улсын бүртгэлийн ерөнхий газар

Төрсний бүртгэлийн лавлагаа

2

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа

3

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа

4

Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа

5

Регистрийн дугаарын тухай лавлагаа

6

Регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай лавлагаа

7

Овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа

8

Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа

9

Үндэсний энгийн гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа

10

Үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа

11

Иргэний үнэмлэхийн лавлагаа

12

Оршин суугаа хаягийн лавлагаа

13

Цахим бүртгэлд хамрагдсан эсэх лавлагаа

14

Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа

15

Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа

16

Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа

17

Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа

18

Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа

19

Хуулийн этгээд татан буусан эсэх лавлагаа

20

Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа

21

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (тийм үгүй)

22

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа

23

Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа

24

Авто тээврийн үндэсний ТӨҮГ

Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа

25

Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах

26

Татварын ерөнхий газар

Татварын өрийн үлдэгдлийн тухай лавлагаа

27

Байгууллагын татварын тооцоотой эсэх тухай тодорхойлолт

28

Татварын тайлангаа тушаасан эсэх тухай лавлагаа

29

Тендерийн тодорхойлолт

30

Иргэний тодорхойлолт

31

Цагдаагийн ерөнхий газар

Жолооны үнэмлэхийн лавлагаа

32

Галт зэвсэг эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа

33

Жолоодох эрхийн оноо шалгах

34

Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт

35

Хуулийн этгээд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт

36

Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт

37

Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт

38

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй эсэх тодорхойлолт

39

Нийгмийн даатгалын ерөнхий газар

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

40

Иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт

41

Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт

42

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа

43

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тодорхойлолт

44

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай өрхийн тодорхойлолт (Нийслэл)

45

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай өрхийн тодорхойлолт (Орон нутаг)

46

Хүүхдийн мөнгө тэтгэмж олгох тодорхойлолт олгох

47

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Бүрэн дунд боловсролын гэрчилгээний лавлагаа

48

Дээд боловсролын гэрчилгээний лавлагаа

49

Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв

Торгуулийн мэдээлэл харах

My.dulaan.mn /70047005/ цахим системээр үзүүлэх үйлчилгээ

50

“Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК

Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох техникийн нөхцөл олгох

51

Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох

52

Дулааны эрчим хүчийг тооцох, хэмжих хэрэгсэлийг суурилуулах техникийн нөхцөл олгох

New.tog.mn /70047004, 341892/ цахим системээр үзүүлэх үйлчилгээ

53

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК

Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгох

54

Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл сунгах

55

Цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийн нэр шилжүүлэх

56

Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл нөхөн авах

57

Цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийн зориулалт өөрчлөх

58

Цахилгаан дамжуулах агаарын шугам болон кабелийн шугам, дэд станц зөөж байршил өөрчлөх

www.eservice.ulaanbaatar.mn цахим системээр үзүүлэх үйлчилгээ

59

Захирагчийн ажлын алба

Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл шинээр олгох

60

Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл сунгах

61

Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгох, нэр шилжүүлэх

62

Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах

63

Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах

64

Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгох, нэр шилжүүлэх

65

Улирлын түр үйлчилгээнд спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох

66

Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн эрх сэргээх

67

Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хаягийн өөрчлөлт хийх

68

Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг сунгах

69

Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн эрх сэргээх

70

Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл шинээр олгох, нэр шилжүүлэх

71

Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн захирлын нэр солих

72

Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн эрх сэргээх

73

Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хаясан, үрэгдүүлсэн гэрчилгээ дахин олгох

74

Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн эрх сэргээх

75

Нийслэлийн Архивын газар

Ажилласан жилийг тодорхойлох лавлагаа олгох

76

Төрийн архивт баримт хадгалагдаагүй тодорхойлт

77

Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа олгох

78

Тогтоол захирамжийн лавлагаа олгох

79

Цалингийн лавлагаа олгох

80

Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар мэдээлэл бэлтгэх

81

Орон сууцны зориулалт өөрчилсөнтэй холбогдох лавлагаа

82

Архитектур төлөвлөлтийн даалгаврын лавлагаа олгох

83

Нотариатын лавлагаа олгох

84

Акт дүгнэлтийн лавлагаа олгох

85

Орон нутгаас шилжиж ирсэнтэй холбогдох лавлагаа

86

Цагаатгалын лавлагаа олгох

87

Шүүхийн шийдвэрийн лавлагаа олгох

88

Өмч хувьчлалтай холбогдох лавлагаа

89

Хурлын тэмдэглэлийн лавлагаа олгох

90

Нас барагсадын бүртгэлийн лавлагаа

91

Уншлагын танхимын үйлчилгээ

92

Ерөнхий боловсролын сургууль төгссөнтэй холбогдох лавлагаа

93

Худалдан авах ажиллагааны холбогдох баримтын лавлагаа

94

Банк санхүүгийн холбогдох баримтын лавлагаа

95

Нийслэлийн Байгаль орчны газар

Худаг гаргах хүсэлт

Categories
мэдээ нийгэм

Тусгаарлах байранд байгаа иргэдэд 10:00-16:00 цагийн хооронд эргэлт оруулна

Image result for ОБЕГ-

Улсын онцгой комиссын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн, “Цар тахлаас сэргийлэх стратеги төлөвлөгөөг Улсын онцгой комиссын шуурхай штабаас боловсруулж дууслаа. Тусгай үүргийн нислэгээр гадаад улсаас нийт 986 иргэнийг авчирсан. Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өнгөрсөн шөнө 01:00 цагт буусан. Нислэгээр ирсэн 252 иргэн болон нисэх багийн 15 хүн буюу нийт 267 хүнийг хүлээн авч биеийн байдлыг хянаж, тусгаарлах байранд хуваарилан байрлуулах ажиллагааг үүрийн 04:00 цаг хүртэл хийж гүйцэтгэлээ. 11 боомтоор 557 тээврийн хэрэгслээр орж ирсэн 332 монгол иргэнийг тусгаарлаад байна. Тусгаарлах байранд байгаа иргэдийн санал хүсэлтийг үндэслэн 10:00-16:00 цагийн хооронд тусгаарлах байранд байгаа иргэдэд эргэлт оруулахаар боллоо. Эргэлтээр оо сойз, ариун цэвэр, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг оруулна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Үзвэр үйлчилгээ, сүм хийдийн барилга байгууламжид хяналт шалгалт хийлээ

Үзвэр үйлчилгээ, сүм хийдийн барилга байгууламжид хяналт шалгалт хийлээ

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үзвэр үйлчилгээ, сүм хийдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2020 оны 02 дугаар сарын 20-аас 03 дугаар сарын 10-ныг хүртэл зохион байгууллаа.

Дэлхийн дахинд дэгдээд буй шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор Архангай, Говь-Сүмбэр, Өмнөговь, Сэлэнгэ, Ховд зэрэг аймгуудын Засаг даргын захирамжаар үзвэр үйлчилгээ, сүм, хийдийн үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоосон ба эдгээр аймгуудад үйл ажиллагаа явуулж буй үзвэр үйлчилгээ, сүм, хийдийн барилга байгууламжид хяналт шалгалтыг захирамж, тушаал, шийдвэр цуцлагдсны дараа шалгахаар ажиллаж байна.

Хяналт шалгалтад нийт 249 үзвэр үйчилгээ, сүм хийдийн барилга байгууламж хамрагдснаас гамшиг осол, гал түймэр гарч болзошгүй 2038 зөрчил дутагдлыг илрүүлж, хяналт шалгалт хийх явцад 461 зөрчлийг арилгуулсан. Бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, танилцуулгыг бичиж, эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллалаа.

Шалгалтаар дохиоллын систем суурилуулсан боловч ашиглалтын явцад мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийгээгүй, акт дүгнэлт, барилгын нөөц гарц болон зам гарцан дээр эд зүйл байрлуулсан, агааржуулалт, утаа зайлуулах системийн ашиглалтын хэвийн байдлыг хангаж ажиллаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй, цахилгааны утсаар монтажласан, цахилгаан байгууламжийн өрөө тасалгааны хаалганд цахилгааны аюулгүй байдлаас хамгаалах санамж, тэмдэг, тэмдэглэгээ болон зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг тэмдэглэгээг хүний нүдэнд ил харагдахуйц газар байрлуулаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ноолуурын үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийж байна.

Ноолуурын салбар тодорхой цаг хугацаатай бизнес. Гуравдугаар сарын сүүлчээр түрүүчийн аймгууд ноолуураа бэлтгэнэ. Ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж, 10 орчим хувийг бүтээгдэхүүн болгон экспортод гаргажээ. Энэ жил цогц арга хэмжээний үр дүнд энэ байдлыг өөрчлөхөөр боллоо. Төр, засаг ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэхээр үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор Хөгжлийн банкаар дамжуулж 300 тэрбум төгрөгийг олгоно. Нэмэгдэл 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэнэ. Ингэснээр ноолуурын 50 хувийг дотооддоо борлуулна. Ноолуур бэлтгэгч үйлдвэрүүдэд 3-5 хувийн зээл олгоно. Хөгжлийн банк 10 хувийн зээл олгодог. Зээлийн хүүгийн дундах зардлыг төр хариуцна. Тиймээс ноолуур бэлтгэлээ төрийн зохицуулалттай хийхэд үйлдвэрүүд, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллана. Ноолуур бэлтгэх үйлдвэрүүдийн нэрийг зарлана. Малчдадаа эргээд урамшуулал олгоно. Малчдаас бэлтгэх ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулагхүй байх зорилт тавьж байна хэмээлээ.