Categories
мэдээ нийгэм

Казахстанаас ирэх монгол иргэдийг Цагааннуур боомтоор нэвтрүүлэхгүй

Цагааннуур боомт-н зурган илэрц

Улсын Онцгой комисс энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа гадаад улсад суугаа Монгол Улсын иргэдийг агаарын тээврээр Буянт-Ухаа боомт, төмөр зам, авто замын тээврээр Дорноговь аймгийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор нэвтрүүлэхээр шийдвэр гаргасан.

Үүнтэй холбогдуулан Казахстан Улсаас ОХУ-ыг дамжин ирэх иргэдийг Монгол Улсын Цагааннуур боомтоор нэвтрүүлэх боломжгүй болсныг Автотээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвд бичгээр мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Шуурхай штаб”-ын бүрэлдэхүүн 24 цагаар ажиллаж байна

Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг Онцгой байдлын ерөнхий газарт байгуулан ажиллаж байгаа билээ.

Тус штаб нь ажиллагааны, төлөвлөлтийн, санхүү, ар тал, хангалтын, санхүү, захиргааны баг хэсэг бүтэцтэйгээр яам, агентлагийн алба хаагчид 24 цагаар коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний талаарх шийдвэрийг гарган ажиллаж байна.

Шуурхай штабын даргаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бол “Төлөвлөлтийн баг”-ийг Эрүүл мэндийн дэд сайд С.Бямбасүрэн, “Ажиллагааны баг”-ийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, “Санхүү захиргааны баг”-ийг Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөр, “Санхүү, хангалт, ар талын баг”-ийг Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр тус тус ахлан ажиллаж байгаа юм.

өн Шуурхай штабаас гаргасан шийдвэр, бусад мэдээ, мэдээллийг иргэдэд өгөх зорилгоор 1800-1105, 318277, 263354 тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж, иргэдэд мэдээлэл түгээн ажиллаж байна.

Улсын онцгой комиссын шуурхай штаб “Коронавирусын цар тахалаас сэргийлэх, тэмцэх стратеги төлөвлөгөө”, “Коронавирусын халдварын үед гэрээр тусгаарлан ажиглах зөвлөмж, мөн төрийн болон төрийн бус, аж нэгж байгууллагын ажилтан, алба хаагчдыг гэрээр ажиллуулах түр заавар”-ын төслүүдийг боловсрууллаа.

Мөн Сөүл, Токио, Берлин, Москва , Истанбулын тусгай үүргийн нислэгээр ирсэн 986 иргэнийг Хан уул дүүрэг дэх “Зүчи” зочид буудал, ОБЕГ-ын харьяа “Жаргалант” сувилал, Чингэлтэй дүүрэгт “Бага баян” цогцолбор, Баянгол дүүрэгт “Асралт мед” эмнэлэг болон ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт хуваарилан тусгаарлаж, биеийн байдлыг хянах, тандан халдвар, хамгааллын дэглэмийг сахиулан, тусгаарлах байрны үйл ажиллагаанд нь хяналт тавин, удирдлагаар ханган ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам

“Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам”

Коронавируст халдварын голомттой, дэгдэлт гарсан улс орноос ирсэн иргэнийг тусгаарлаж ажиглалтад авахтай холбогдуулан Улсын онцгой комиссоос “Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам”-ыг баталж гаргасан. Тус журамтай та бүхэн эндээс танилцана уу.







Categories
мэдээ нийгэм

Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?

covid19-1.jpg

АЛБАН БАЙГУУЛЛАГАД

• Ажилтан бүр эд зүйлсийг бохирдсон тухай бүр чийгтэй алчуур эсвэл нойтон сальфеткаар арчих
• Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
• Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
• Хана, шал, хатуу гадаргууг угаалгын нунтагтай бүлээн усаар угааж, ахуйн хэрэглээний уусмалаар угаах
• Ариун цэврийн өрөөний тосгуур, суултуур, хана, шалыг 0.2%-ийн белизнагийн уусмалаар өдөр бүр угаах; (1 литр усанд 15 мл белизна хийнэ)
• Улиралд 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх;
• Өрөө тасалгааны цонхыг 2 цаг тутам 10-20 минут нээж, агаар сэлгэх.

АНХААРАХ:

• Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгалах
• Хэт мэдрэг, харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
• Жавелион, хлорсепт зэрэг халдваргүйжүүлэлтийн бодисыг гэрийн нөхцөлд хэрэглэж болохгүй.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас найман хүний амь нас хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн долоо хоногт нийт 738 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 551-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтсэний 1 хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 6 хүний амь нас хохирсон бөгөөд 1 хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -8
  • Мөргөлдөх-2
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр-6
  • Унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.03.16-ны өдрийн 20 цаг 46 минутын орчим СХД-ийн 7 дугаар хороо Баянхошууны замд Toyota Prius маркийн О жолоочтой замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 19 настай, эмэгтэй М, 21 настай, эмэгтэй А, 21 настай, эрэгтэй Ж, 17 настай, эрэгтэй З нар гэмтсэн. Зорчигч 19 настай, эмэгтэй М нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан,

2020.03.16-ны шөнийн 23 цаг 27 минутын орчим Төв аймгийн Лүн сумын Рашаант 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 24 настай эрэгтэй Э-гийн амь нас хохирсон,

2020.03.17-ны өдрийн 12 цаг 00 минутын орчим Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг “Дугантын отог” гэх газар шороон замд улсын дугааргүй Супер Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 26 настай эрэгтэй Ц-гийн амь нас хохирсон,

2020.03.17-ны өдрийн 17 цаг 40 минутын орчим Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 45 настай эрэгтэй А-гийн амь нас хохирсон,

2020.03.19-ний өдрийн 08 цаг 20 минутын орчим Төв аймгийн Аргалант сумын хөшөөт 2-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota Ipsum маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч 7 настай эмэгтэй З-гийн амь насыг хохироосон,

2020.03.19-ний өдрийн 13 цаг 50 минутын орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 39 настай эрэгтэй Г-гийн амь нас хохирсон,

2020.03.19-ний шөнийн 23 цаг 40 минутын орчим Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн нутаг дэвсгэрт асфальтан замд улсын дугааргүй Чансаа маркийн мотоцикл онхолдож, жолооч 49 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 8 зөрчил бүртгэгдсэн.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 20,3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 24,1 хувиар, гэмтсэн хүн 53,3 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 62,5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, өвлийн улиралд мотоциклтой хөдөлгөөнд оролцохгүй байх, баталгаатай зам харгуйгаар замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарь

Шинэ коронавирус /КОВИД-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10:00-16:00 цаг болгон өөрчиллөө. Иргэд шинэ коронавирус /КОВИД-19/-ийн халдварт өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлж, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр биечлэн ирэхгүйгээр төрийн 14 байгууллагын 95 нэр төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой юм.

Иргэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хэрхэн авах талаарх зөвлөмж, мэдээллийг “Хотын дарга сонсож байна 1800-1200” мэдээлийн утсаар ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авч болно. Мөн дээрх тусгай дугаарын утсаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг авч, төрийн байгууллага, албан тушаалтанд хандан өргөдөл, гомдол гаргах боломжтой.

ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ҮЗҮҮЛЖ БУЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ

Байгууллага

Үйлчилгээний нэрс

www.mgov.mn цахим системээр үзүүлэх үйлчилгээ

1

Улсын бүртгэлийн ерөнхий газар

Төрсний бүртгэлийн лавлагаа

2

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа

3

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа

4

Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа

5

Регистрийн дугаарын тухай лавлагаа

6

Регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай лавлагаа

7

Овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа

8

Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа

9

Үндэсний энгийн гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа

10

Үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа

11

Иргэний үнэмлэхийн лавлагаа

12

Оршин суугаа хаягийн лавлагаа

13

Цахим бүртгэлд хамрагдсан эсэх лавлагаа

14

Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа

15

Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа

16

Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа

17

Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа

18

Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа

19

Хуулийн этгээд татан буусан эсэх лавлагаа

20

Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа

21

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (тийм үгүй)

22

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа

23

Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа

24

Авто тээврийн үндэсний ТӨҮГ

Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа

25

Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах

26

Татварын ерөнхий газар

Татварын өрийн үлдэгдлийн тухай лавлагаа

27

Байгууллагын татварын тооцоотой эсэх тухай тодорхойлолт

28

Татварын тайлангаа тушаасан эсэх тухай лавлагаа

29

Тендерийн тодорхойлолт

30

Иргэний тодорхойлолт

31

Цагдаагийн ерөнхий газар

Жолооны үнэмлэхийн лавлагаа

32

Галт зэвсэг эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа

33

Жолоодох эрхийн оноо шалгах

34

Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт

35

Хуулийн этгээд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт

36

Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт

37

Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт

38

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй эсэх тодорхойлолт

39

Нийгмийн даатгалын ерөнхий газар

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

40

Иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт

41

Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт

42

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа

43

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тодорхойлолт

44

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай өрхийн тодорхойлолт (Нийслэл)

45

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай өрхийн тодорхойлолт (Орон нутаг)

46

Хүүхдийн мөнгө тэтгэмж олгох тодорхойлолт олгох

47

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Бүрэн дунд боловсролын гэрчилгээний лавлагаа

48

Дээд боловсролын гэрчилгээний лавлагаа

49

Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв

Торгуулийн мэдээлэл харах

My.dulaan.mn /70047005/ цахим системээр үзүүлэх үйлчилгээ

50

“Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК

Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох техникийн нөхцөл олгох

51

Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох

52

Дулааны эрчим хүчийг тооцох, хэмжих хэрэгсэлийг суурилуулах техникийн нөхцөл олгох

New.tog.mn /70047004, 341892/ цахим системээр үзүүлэх үйлчилгээ

53

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК

Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгох

54

Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл сунгах

55

Цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийн нэр шилжүүлэх

56

Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл нөхөн авах

57

Цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийн зориулалт өөрчлөх

58

Цахилгаан дамжуулах агаарын шугам болон кабелийн шугам, дэд станц зөөж байршил өөрчлөх

www.eservice.ulaanbaatar.mn цахим системээр үзүүлэх үйлчилгээ

59

Захирагчийн ажлын алба

Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл шинээр олгох

60

Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл сунгах

61

Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгох, нэр шилжүүлэх

62

Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах

63

Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах

64

Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгох, нэр шилжүүлэх

65

Улирлын түр үйлчилгээнд спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох

66

Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн эрх сэргээх

67

Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хаягийн өөрчлөлт хийх

68

Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг сунгах

69

Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн эрх сэргээх

70

Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл шинээр олгох, нэр шилжүүлэх

71

Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн захирлын нэр солих

72

Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн эрх сэргээх

73

Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хаясан, үрэгдүүлсэн гэрчилгээ дахин олгох

74

Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн эрх сэргээх

75

Нийслэлийн Архивын газар

Ажилласан жилийг тодорхойлох лавлагаа олгох

76

Төрийн архивт баримт хадгалагдаагүй тодорхойлт

77

Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа олгох

78

Тогтоол захирамжийн лавлагаа олгох

79

Цалингийн лавлагаа олгох

80

Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар мэдээлэл бэлтгэх

81

Орон сууцны зориулалт өөрчилсөнтэй холбогдох лавлагаа

82

Архитектур төлөвлөлтийн даалгаврын лавлагаа олгох

83

Нотариатын лавлагаа олгох

84

Акт дүгнэлтийн лавлагаа олгох

85

Орон нутгаас шилжиж ирсэнтэй холбогдох лавлагаа

86

Цагаатгалын лавлагаа олгох

87

Шүүхийн шийдвэрийн лавлагаа олгох

88

Өмч хувьчлалтай холбогдох лавлагаа

89

Хурлын тэмдэглэлийн лавлагаа олгох

90

Нас барагсадын бүртгэлийн лавлагаа

91

Уншлагын танхимын үйлчилгээ

92

Ерөнхий боловсролын сургууль төгссөнтэй холбогдох лавлагаа

93

Худалдан авах ажиллагааны холбогдох баримтын лавлагаа

94

Банк санхүүгийн холбогдох баримтын лавлагаа

95

Нийслэлийн Байгаль орчны газар

Худаг гаргах хүсэлт

Categories
мэдээ нийгэм

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна

Хаврын улирал эхэлж гэр, байшингийн гадаад, дотоод агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэг энэ үед Нийслэлийн Засаг дарга “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346 тоот захирамж гаргасан. Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар болон бусад холбогдох албаны байгууллагууд энэ талаарх мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж ажиллаж байна.

Тэгвэл өнөөдөр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Баянгол дүүрэгт ажиллаж, захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд ямар ажил хийж хэрэгжүүлж байгаатай танилцлаа. Эхлээд дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, холбогдох албаны хүмүүсээс хийж хэрэгжүүлж байгаа ажлын явцын мэдээ, мэдээллийг сонслоо. Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, яндангийн таталт муудан угаартах эрсдэл ихэсдэг хавар, намрын улиралд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад Нийслэлийн Засаг даргаас үүрэг болгосон. Энэ дагуу бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Иргэд маань дулааны улирал эхэлж байна гээд анхаарал болгоомжоо сулруулж огт болохгүй. Яндан, пийшингээ хөөлөөгүйн улмаас угаартах эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайтар хангаж ажиллаарай” хэмээн ярилаа. Баянгол дүүргийн Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Мөнхзул “Түүхий нүүрстэй холбоотойгоор Шуурхай штабыг байгуулж ажиллаж эхэлсэн. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ шуурхай штабын ажлыг хоёр дахин нэмж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Мэдээ, мэдээллээ цаг тухай үед нь нийслэлийн шуурхай штабт мэдээлж ажилладаг. Мөн дүүргийн албан хаагчид дүүргийн нутаг дэвсгэрт эргүүлд гарч байна” гэлээ.

Дараа нь нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал болон холбогдох албаны хүмүүс Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажиллаж, айл өрхүүдэд пийшин, зуух, яндангаа хөөлөх болон бусад шаардлагатай зөвлөмж, зөвлөгөөг өгч ажилласан юм. Энэ үеэр тус хорооны иргэн Х.Сосор “Тавантолгой” ХХК-д дуудлага өгч ханын пийшингээ хөөлүүлж байв. нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал иргэний санал сэтгэгдлийг сонсож, зөв галлагааны зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

НҮБ: Ой болон биологийн олон янз байдлыг хамгаалъя!

Ой-н зурган илэрц

Монгол Улс дахь НҮБ-аас олон улсын ойн өдөрт зориулан уриалга гаргажээ

Ой болон биологийн олон янз байдлыг хамгаалъя!

Манай дэлхийн хуурай газрын гуравны нэгийг эзлэх ой нь нийт ургамал, амьтан, шавж хорхойн төрөл зүйлийн амьд организмын 80 гаруй хувийнх нь амьдрах орчин болдог амин чухал үүрэгтэй экосистемүүдийн нэг юм. Ой болон бусад эмзэг экосистемийг тогтвортой удирдаж, нөөцийг зөв ашиглах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон өнөө болон ирээдүй хойч үеийн хөгжлийг зөв чиглүүлэх үндэс мөн. Түүнчлэн ой нь ядуурлыг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй.

Нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны гээд олон талын ач холбогдолтой ойн сан маань сүүлийн жилүүдэд эрчимтэй доройтон, хомстож байна. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын ойн өдөр болгон зарласан бөгөөд энэ өдрийг ойн олон талт ач холбогдлыг ойлгуулах, сурталчлан таниулах зорилготойгоор дэлхий даяар тэмдэглэж ирлээ. Энэ жил энэхүү өдрийг “Ой болон биологийн олон янз байдал” сэдвийн хүрээнд дэлхий нийтээр тэмдэглэнэ.

Монгол орны 13 сая га талбай бүхий ойн сан нь даян дэлхийн экосистемийн нэн чухал хэсэг бөгөөд олон төрлийн хөхтөн амьтан, жигүүртэн шувуу, хэвлээр явагч, хоёр нутагтан зэрэг амьтдын амьдрах орчин, нүүдэлч малчид, орон нутгийн иргэдийн орлого амьжиргааны эх үүсвэр, түлээ мод, өвс тэжээлийн нөөц болдог билээ.

Ойг хамгаалах нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон талт ач холбогдолтой учраас НҮБ нь Монгол Улсын Засгийн газартай ойн доройтлыг бууруулах, ойн тогтвортой менежментийг хөгжүүлэхэд хамтран ажилласаар ирсэн билээ. “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөр” зэрэг үндэсний хэмжээний баримт бичгүүдэд Монгол Улсын ойн салбарын бодлогод тусгасан байдаг.

Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар ойн санг хамгаалах олон улсын хүчин чармайлтад нэгдэж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ойн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтийн мод тарих өдрийг санаачлан, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон нь ард иргэдийн зан үйл, хандлагыг өөрчлөхөд ихээхэн нөлөөлж байна.

Уг салбарт ахиц дэвшил арвин гарсан ч дэлхий дахины хэмжээнд гарч буй ой хээрийн түймэр, хөнөөлт шавж, ашигт малтмалын хэт олборлолт, нөөцийн зохисгүй менежмент, уур амьсгалын өөрчлөлт зэргээс үүдэн ойн мод устах, доройтох аюул Монгол Улсад ч нүүрлээд байна. Эдгээр эрсдэлд биологийн олон янз байдал хамгийн их өртөж, экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүрээд байна. 2019 онд нийтлэгдсэн НҮБ-ын тайланд биологийн олон янз байдал урьд өмнө байгаагүй хурдтайгаар устаж, “дэлхийн аль ч өнцөгт байгаа хүний амьдралд маш ноцтой нөлөөлөх хэмжээнд хүрээд байна” гэж онцолжээ.

Хэрэв бид яг ОДОО хариу арга хэмжээ авч ажиллавал ой модоо аврах боломжтой. Энэ үйлсэд эрдэм шинжилгээний байгууллага, бодлого боловсруулагч, орон нутгийн иргэд, иргэний нийгэм болоод хүн бүрийн оролцоо шаардлагатай. Эдийн засаг, байгаль орчин, нийгмийн гээд хоорондоо нягт уялдсан олон асуудлыг бид ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлснээр шийдвэрлэж чадна.

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд нь байгалийн нөөцийн менежмент, ялангуяа ойн нөөцийн тогтвортой байдлыг хангах, Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенцын хүрээнд гарсан “Айчи”-ийн зорилтыг хангахад чиглэсэн хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Тухайлбал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь ойн тогтвортой менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх REDD+ хөтөлбөрийг хэрэгжүүлж, ойн нөхөн сэргээлт, ойжуулалтыг дэмжин, ойн доройтлоос урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай үр бүтээлтэйгээр хамтран ажиллаж байна.

Гэвч цаашид бид зорилгоо улам батжуулж, алдаж боломгүй үнэ цэнэтэй бүхэл бүтэн экосистем болсон ой болон биологийн олон янз байдлаа хадгалж үлдэх нь чухал юм.

Тиймээс Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас та бүгдийг өнөө болон ирээдүйн хойч үеийнхээ төлөө ширхэг мод бүрийг хийгээд түүнийг хүрээлэн буй амьд бичил организм бүрийг хайрлан, хамгаалах үйлсэд нэгдэхийг уриалж байна.

Categories
мэдээ спорт

Спортын бүх арга хэмжээнүүд зогсонги байдалд орлоо

Дэлхийгээр хурдацтай тархаж буй коронавирус хэмээх тахал олон нийтийг хамардаг спортын бүх том арга хэмжээнүүдийг зогсоолоо. Долоохон хоногийн өмнө ямар ч өвчин зовлон ирсэн хамаагүй, үзэгчгүй ч гэлээ тоглолтоо үргэлжлүүлээд байх болно гэж ярьж мэдэгдэж байсан зарим нэг спортын салбарынхан бодит аюулын өмнө аргагүй л өвдөг сөхөрч байна. Салбар тус бүрээр нь тоймлоё.

НБА

Ердөө тавхан хоногийн өмнө Леброн Жэймс “Хэрвээ аюул хажууд ирвэл үзэгчгүй танхимд би л лав тоглохгүй гэж хэлсэн нь бодлогогүй үйлдэл байжээ. Мэдээж би бусдын эрх ашгийг бодоод хоосон зааланд тоглолгүй яахав” гэж хэлж байсан бол одоо бүр үзэгчгүй танхимд ч тоглох боломжгүй боллоо. Анхлан “Юта Жааз” багийн төвийн тоглогч франц эр Руди Гобероос коронавирусийн нян илэрч улмаар уг багийн үлдсэн гишүүдийг нягтлан шалгаваас гол од болох Донован Митчелль бас халдварласан нь тогтоогдоод шуурчихлаа. Ийм үед албаны хүний үгийг л сонсох ёстой. НБА-гийн ерөнхий комиссар Адам Сильвэр “Эрхэм хүндэт сагсан бөмбөг сонирхогчид оо. Бид дэлхий нийтийг цочирдуулж буй цар тахалын улмаас НБА-гийн улирлын тоглолтуудыг 30 хоногийн хугацаатайгаар түр зогсоож байна. Бид байдал нааштай эргэсэн тохиолдолд улирлын тоглолтуудыг сэргээнэ гэсэн бодолтой байгаа. Иймд финалийн тоглолтууд зургадугаар сард, эс бөгөөс долдугаар сард ч эхэлж магадгүй. Энэ жилийн улирал дуусчихлаа гэж хэлэх болоогүй, цагийн байдал хэрхэн өрнөх вэ гэдгийг тэвчээртэй ажиглацаая” гэж албан хуудсандаа бичиж үлдээсэн байх.

Хөлбөмбөг

Итали хөлбөмбөгийн ертөнцөд том байр суурь эзэлдэг орон. Тэнд коронавирусийн тархалт ямархуу байгааг бүгд мэднэ. Чухам тэндээс эхлээд хар мөр сунайж эхэлсэн. Эхлээд дөрөвдүгээр лигийн “жижиг” хөлбөмбөгч халдварлаж дээшлээд “Сери А”-гийн томчуул хүртэл өвчлөөд эхэллээ. “Ювэнтүүс”-ийн Ругани хэдий үндсэн багийн бүрэлдэхүүнд багтдаггүй ч гэлээ тэдэнтэй хамт бэлтгэл хийгээд гүйж л байгаа хойно Роналду мэтийнхэнд халдварлах боломжтой юу гэвэл боломжтой. Тэгээд ч ганц нэг тойрог үзэгчгүй тоглож байсан италичууд Ерөнхий сайдынхаа тогтоолоор бүх лигээ хааж байна. Испанийн “Реал”Мадрид багийн сагсан бөмбөгчдийн дундаас бас нян илэрсэнтэй холбогдуулаад хөлбөмбөгчид нь хөл хорионд орчихлоо. Тиймээс Испанийн хөлбөмбөгийн Ла Лигийн хоёр тойргийн тоглолтуудыг түдгэлзүүлж байна. Хэрвээ байдал эс дээрдвээс аварга багийг зарлахгүйгээр энэ улирлыг дуусгана гэж ярил-цаастай. Ийм тохиолдолд Испани багуудын алдагдал 678 сая евро болох юм билээ. Англичууд үзэгчдийнхээ өмнө тоглож байсан хамгийн сүүлчийн улс болох нь. “Арсенал”-ын ерөнхий дасгалжуулагч Артета, “Челси”-гийн хагас хамгаалагч Хадсон-Одои нарынх батлагдаж “Ман Сити”-гийн Менди (бас франц) гэр бүлээс нь нян илэрсэн шалтгаанаар карантинд орчихоод байхад Английн Премьер лиг хаагдахгүй овоо удлаа. Тэгээд л хаагдчихлаа. Одоохондоо дөрөвдүгээр сарын 04-н хүртэл гэж зарлана билээ. Аваргуудын лиг, Европа лиг зэргийг бас л тодорхойгүй хугацаагаар хаачихсан. Европ тивд үзэгчтэй(том хотуудад нь 5000-аас дээш үзэгч байршуулахгүй) тоглож буй ганц лиг нь Оросын Премьер лиг юм уу даа. Швейцарь, Хорват, Норвеги, Чех мэтийн “жижиг” лигүүд бүрмөсөн хаагдсаныг дурдах илүүц биз.

Хоккей

Дэлхийд мөсөн хоккейн хоёр том лиг бий. Нэг нь хойд Америкт нөгөөх нь Орост. “Дэлхий дахинаа өрнөж буй үйл явдалтай холбогдуулан, НХЛ-ын захирлуудын зөвлөл, эрүүл мэндийн шинжээч нарын хамтарсан хурлаас дараахь шийдвэрийг гаргаж байна. Бид өнөөдрөөс эхлэн НХЛ-ын бүх тоглолтыг тодорхойгүй хугацаагаар цуцлах шийдвэрт хүрсэн бөгөөд хэзээ байдал тогтворжиж та бүхний эрүүл ахуй аюулгүй байх нөхцөл бүрдэнэ, тэр үед нь улирлаа үргэлжлүүлэн Стэнли цомоо гардуулах болно” гэж комиссар Гэри Бэттмэн баасан гаригт мэдэгдсэн. Харин КХЛ буюу Орос дахь лиг плей офф нь эхэлсэн тул, тэгээд ч Орос оронд тахалын шуурга харьцангуй намжигдмал байгаа учраас үзэгчгүй үргэлжилж байгаа. Трамп АНУ-аас болон улс руу Шенгений улсуудын иргэдийг оруулахыг хориглосон нь тавдугаар сард зохиогдох хоккейн ДАШТ хүртэл нөлөөлнө гэж ОУХХ-н тэргүүн Фазель хэлсэн байна лээ. Тэгээд ч уг тэмцээн тахал овоо тархсан Швейцарьт зохиогдох хуваарьтай байгаа нь асуудлыг хүндрүүлэх аж. “Асуудал хүндэвтэр байгаа. Швейцарийн засгийн газраас ямар шийдвэр гарах нь вэ, НХЛ-д тоглодог хоккейчид нутаг буцаж чадах нь уу үгүй юү гэдэг асуудлаас шалтгаалан хоккейн ДАШТ зохиогдох үгүйг шийднэ” гэж Фазель дурдсан.

Газрын теннис

Маш их улсуудаар хэсч завгүй тоглодог хүмүүс бол яах аргагүй теннисчид. Улирлынх нь график хоногийн зай үгүй бичигдэж нэг тивээс нөгөөх рүү хэсүүчлэн тоглодог тэднийг коронавирус тээгч амьд хүмүүс гэж үзэх бүрэн боломжтой. Тэгээд ч ганцаараа явдаггүй багаараа ажилладаг тул теннисний улирал бас л энд тэндгүй хаагдаж байна. Өдийд уг нь Индиан-Уэллс дуусаад Майами Мастерст тоглож байх ёстой ч бүгд цуцлагдсан. Тэгээд ч зогсохгүй таван долоо хоногийн туршид ямар ч теннисний тэмцээн байхгүй гээд АТР-ын удирдлага журамлалаа.

Формула-1

Авто уралдааны хаан төрөл F-1 эхлээгүй байхдаа хаагдаж байна. Эхний ээлжинд Австралийн, Бахрейн, Вьетнамын Гран приг цуцалчихлаа. Эд бүгд гуравдугаар сар ба дөрөвдүгээр сарын эхээр зохиогдох байсан юм. Аль эрт Шанхайн Гранприг хойшлуулаад байсан дээрээ нэмээд шүү дээ. Макларен багийн нэг ажилтан коронавирустэй байсан нь батлагдаж үргэлжлээд уг багийн 14 ажилтан хөл хорионд орсон зэргээс шалтгаалан эхний Гранприг цуцалж байна гэсэн. Гэхдээ наймдугаар сарын дундуур амардаг хэсэг хугацаандаа цуцлагдсан уралдаануудыг зохиох боломжтой. Хэрвээ тахал намжвал шүү дээ.

За тэгээд уран гулгалтын ДАШТ, сагсан бөмбөгийн Евролиг, Трамплины Дэлхийн цом, Хойд Америкийн хөлбөмбөгийн Аваргуудын лиг, цанын АНУ-дахь Дэлхийн цомын ээлжит гараа зэрэг нь бүтэн цуцлагдаж Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, “Токио-2020” зуны олимп гэсэн хоёр том тэмцээний хувь заяа бүрхэг хэвээр үлдэж байх шив дээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар сангийн тэлэх бодлого явуулж болох ч санхүүжүүлэх нөөц байхгүй


Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор ихэнх төрлийн бизнес хүнд байдалд орсон. Энэ үед Засгийн газраас төсвөө танаж, шаардлагагүй зардлуудаа эрэмбэлж хойшлуулахын оронд сангийн тэлэх бодлого хэрэгжүүлж эдийн засгаа сэргээх алхам хэрэгжүүлэх нь оновчтой хэмээн тайлбарлаж буй. Сангийн сайд ийм агуулга бүхий мэдэгдэл хийсэн. Энэ талаар эдийн засагч О.Эрдэнэ-Өрнөхийн байр суурийг сонирхов.


-2020 оны төсөвт олон соёлын төв барих зэргээр шаардлага багатай хөрөнгө оруулалтууд их багтсан. Ихэнх эдийн засагч эдгээрийг танаж, зардлаа бууруулах замаар хямралыг сөрөн гарах ёстой хэмээж буй. Харин Засгийн газар эсрэгээр сангийн тэлэх бодлого хэрэгжүүлэх чиглэлтэй байх шиг байна. Ийм боломж нь бий юү?

-Санхүүгийн ийм нөхцөл байдлын үед сангийн тэлэх бодлого явуулах ёстой буюу төр төлөвлөж буй ажлуудаа энэ чигээр нь үргэлжлүүлж, дээрээс нь нэмэлт хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн санаа явж байна. Хэрэв зардлаа нэмэгдүүлэх замаар сангийн тэлэх бодлого баримтална гэж байгаа бол төсөв тодотгохоос өөр арга байхгүй. Сангийн тэлэх бодлого баримталж болно. Гэхдээ бодит нөхцөл байдлыг үнэлбэл энэ нь боломжтой юу гэвэл эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, 3 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталчихсан байгаа. Гэтэл 1, 2,3 дугаар сарын нүүрсний экспортын орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байна. Энэ нь төсвийн орлогыг баталсан хэмжээнд байлгаж чадахгүй. Үүнээс үүдэлтэйгээр сангийн тэлэх бодлого явуулж болох ч санхүүгийн нөөц боломж Монгол Улсын Засгийн газарт байна уу гэх том асуулт гарна. Миний хувьд байхгүй гэж харж байна. Гэхдээ Сангийн сайдын мэдэгдэл дотор Ирээдүйн өв санг дурдаад байна лээ. Тэгэхээр Ирээдүйн өв санд төвлөрсөн хөрөнгийг ашиглаж төсөвт тодотгол хийх замаар Засгийн газрын худалдан авалтыг нэмэгдүүлэх байдлаар зарцуулах боломжтой гэж хараад байх шиг байна. Энэ нь цаг үедээ нийцсэн зайлшгүй алхам мөн үү.

-Коронавирусийн халдварын тархалтад өртсөн орнууд өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлж бодлогын алхмууд хэрэгжүүлж ирсэн байдаг. Харин манай улсын хувьд төсвийн орлого аль хэдийнэ хэдэн зуун сая ам.доллараар тасалдаад байхад Засгийн газар мэдэгдэл төдий зүйл гаргаж, төв банк бодлогын хүүг ёс төдий буулгаад байна. Энэ хурдыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Сангийн яам тодорхой мэдэгдлүүд хийж байна. Гэхдээ энэ үйл ажиллагаа нь хэтэрхий удаан байна. 3-4 хоногийн өмнөөс дэлхийн санхүүгийн зах зээл нэлээн хөдөлгөөнд орж байна шүү дээ. Энэ нь цаанаа газрын тостой холбоотой дайнаас үүдэлтэй. Үүнтэй холбоотойгоор бидний өмнө нь төлөвлөж, таамаглаж байсан бүхэн өөрчлөгдөх боллоо.Тэгвэл Засгийн газар төсөв батлахдаа газрын тос, алт, зэс, нүүрсний ханш ийм байна гэх зэргээр төлөвлөсөн байгаа. Тэгэхээр тэр таамаглалууд биелэхгүй байх магадлал бүрдэж байна. Дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээлийн ийм тогтворгүй үед Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо өдөр тутам ажиллаж байх учиртай. Эрүүл мэндийн яам, улсын онцгой комисс хэрхэн ажиллаж байгаа билээ. Түүн шиг өдөр тутам хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхийн хөрөнгө, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдалд уялдан ажиллах хэрэгтэй. Ямар салбарт ямар чиглэлийн бодлого хэрэгжүүлэх нь бүгд нарийвчлалтай, тодорхой байх учиртай. Үүнийгээ хурдтайгаар явуулах ёстой. Одоо бол маш ерөнхий зүйл ярьж байна шүү дээ. Монголбанк бодлогын хүүг нэгээр бууруулах, заавал байх нөөцийн нормыг 2.5 хувиар багасгах нь зах зээлд маш удаан сигналь болж очиж байгаа. Гэтэл өдөр тутамдаа асуудал босч ирсээр байна. Одоо дулаарч барилга, уул уурхай, цаашлаад газар тариалангийн салбар хөдөлгөөнд орж эхэлнэ. Маш олон салбарын бэлтгэл ажил явагдаж байх үед бид бараг томоохон төсөл бүрт чиглэсэн арга хэмжээнүүдээ авах учиртай. Гэтэл ийм арга хэмжээ авахгүй, ерөнхий мэдэгдлүүд хийгээд байгаа нь хэтэрхий хөшүүн байгааг харуулж байна.

-Төв банкны гол зорилго бол валютын нөөцийг өсгөх. Үүний тулд ам.долларын эрэлтийг бага байлгахын тулд бодлогын өндөр хүүгээр оролдохгүй байх сонирхолтой байгаа. Нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн ч энэ хандлагаа одоо ч хадгалсаар байх шиг. Ер нь бодлогын хүү нэг хувиар буурснаар эдийн засагт нөлөө үзүүлэх үү?

-Маш бага нөлөөтэй. Маш алгуур нөлөөнө. Мэдээж авах ёстой арга хэмжээ мөн үү гэвэл мөн. Гэхдээ яг нарийвчилсан үр дүнтэй, салбарын онцлогт нийцсэн бодлого алга. Сангийн яам, Монголбанкны аль аль нь ийм байна.

-Ам.долларын эрэлт эрс буурсан. Энэ зүй тогтлыг дагаад ханш унах ёстой ч нөхцөл байдал хаашаа эргэх баттай таамаглал алга. Та хэрхэн харж байна вэ?

-Одоо бол ам.долларын эрэлтийн үе шүү дээ. Уул уурхай, барилга зэрэг салбарууд ажил эхлэхийн өмнө гаднаас их хэмжээний татан авалт хийдэг. Ингэснээр ам.долларын эрэлтийн үе эхэлж байгаа. Нөгөө талаас нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр унах болсон. Үүнтэй холбоотойгоор манай улсын импортолж буй шатахууны үнэ буурвал ам.долларын эрэлт тэр хэмжээгээр буурах боломжтой. Тиймээс валютын эрэлт буурах эсэх нь Монгол Улс, ОХУ-ын нефтийн компаниудын хооронд хийгдэх хэлцлээс голлон хамаарна. Тэгвэл энэ хэлцэл нь далд явагддаг. Тиймээс үр дүнг тааварлаж хэлэх боломж хомс байна. Товчхон дүгнэвэл, эрэлт талаасаа ам.долларын ханш буурах боломж харагдаж байгаа. Бууруулах нөхцөл нь нефть бүтээгдэхүүнтэй холбоотой. Мөн 3-4 хоногийн өмнө газрын тосны үнийн дайны донсолгоон дэлхийн бараг бүх индексүүдийг өөрчилж, ам.доллартай харьцаж байгаа бүх ханшийг өөрчилсөн байхад манайд эсрэгээр буюу тогтвортой өсөлттэй байсан. Нөлөөлөл иймэрхүү байгааг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр буурах эсэх дээр тааварлан хэлэх боломжгүй.

Г.БАТ