Categories
мэдээ нийгэм

Маргааш монгол хүн сансарт ниссэний 39 жилийн ойн өдөр

Маргааш монгол хүн сансарт ниссэний 39 жилийн ойн өдөр. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибеков нар 1981 оны III сарын 22-ны өдөр 14.58 цагт Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ. Тэд сансарт дэлхийг 124 удаа тойрч, III сарын 30-нд амжилттай газардсан юм. Монгол Улс өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Ж.Гүррагчаа сансарт ниссэн Монголын анхны, ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдэн үлджээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням явагдана

НӨАТ-ын азтан маргааш тодорно

НӨАТ-ын урамшууллын III сарын сугалааны тохирол 22-ны ням гаригт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та энэ оны II сарын 1-29-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа III сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн супер шагналын эзэн 30 сая төгрөг хожно.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д оршин суугаа Монгол иргэдийн анхааралд

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ-н зурган илэрц

Тус ЭСЯ БНСУ-д оршин сууж байгаа иргэдээс утас, фэйсбүк, мэйлээр ирүүлсэн нутаг буцах тухай хүсэлтийг Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Онцгой Комисст тухай бүр танилцуулж ирсэн. Энэ дагуу эхний тусгай үүргийн нислэг 3 дугаар сарын 15-нд хийгдсэн.

Цаашид нутаг буцах хүсэлтэй олон хүмүүс байгаа тул эдгээр иргэдийн тодорхой тоо, судалгааг гаргаж Улсын Онцгой Комисст хүргүүлэхээр төлөвлөж байна. Иймд иргэд дараах холбоосоор орж судалгаанд хамрагдана уу. Судалгааг үнэн зөв, тодорхой бөглөж ирүүлэхийг хүсье. СУДАЛГААНД ХАМРАГДАХ ХОЛБООС:

https://forms.gle/wv1AbXT4RPrB2SY7A

Цаашид нутаг буцах хүсэлтэй иргэдийн судалгааг нэгдсэн мэдээллийн санд төвлөрүүлэх тул нутаг буцах асуудалтай холбоотой хүсэлтийг иргэдээс биеэр, утсаар, цахим шуудан, фэйсбүк, цахим хуудсаар дамжуулан хүлээж авахгүй болохыг мэдэгдье!
*** 3 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд бүртгэлд хамрагдсан иргэд судалгаанд хамрагдах шаардлагагүй болно.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Categories
мэдээ нийгэм

Тусгай зөвшөөрөлгүй 46 сүм хийдийн үйл ажиллагааг зогсоох саналаа НИТХ-д хүргүүлжээ

НМХЕГ-н зурган илэрц

Сүм хийд, мөргөлийн газруудын үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр зогсоох, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх тухай захирамжийн хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 662 сүм хийдийн удирдлагуудад захирамжийг хүргүүлж, хяналт тавин ажиллажээ. Энэ үеэр тусгай зөвшөөрөлгүй холбогдох хуулийн байгууллагад бүртгэгдээгүй хууль бус үйл ажиллагаа явуулж буй 46 сүм хийдийг илрүүлсэн байна.

Түүнчлэн тусгай зөвшөөрлийг нэг сүмийн нэр дээр авсан боловч салбар сүм байгуулан ажиллаж үйл ажиллагаагаа албан ёсоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд бүртгүүлээгүй сүм хийдүүд ч байжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 6 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ватиканы католик шашны төлөөлөгчийн газрын харъяа МС Тереза эх ахмадын асрамжийн төв” нь албан ёсны бүртгэл байхгүй. Энд нэн ядуу амьдралтай харж хандах хүнгүй орон гэргүй 22 иргэнийг байрлуулан асрамж халамжийн үйлчилгээ явуулж байгаа боловч холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна.

Зарим сүм хийд нь тусгай зөвшөөрөлд заасан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж байгаа аж.

Иймд тусгай зөвшөөрөлгүй 46 сүм хийдийн үйл ажиллагааг зогсоох саналаа НИТХ-д хүргүүлсэн тухайгаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавируст халдварын үед сэтгэлзүйгээ хамгаалъя

Аливаа гамшгийн үед хүн бүр эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахад бэлэн байх ёстой. Тиймээс хөл хорионд байгаа иргэдэд болон голомтот ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд зориулсан зөвлөмжийг хүргэж байна.


Categories
мэдээ нийгэм

Наурызын баяраар Өлгий хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана

Науриз-н зурган илэрц

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын XII хуралдаанаар аймгийн төв болон сумын төвүүдэд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг энэ сарын 26-ны өдөр хүртэл сунгажээ.

Мөн аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Наурызын баяр буюу III сарын 22-ны өдөр аймгийн төвд хүнс болон малын зах зэрэг хүмүүс олноор цугларах газруудын үйл ажиллагааг зогсоож, тухайн өдөр өглөөний 10:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл Өлгий хот дотор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН ТҮҮХЭН ТОВЧООН НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЧЭЭ

ТЕГ-ын Тусгай архиваас 1922 онд Дотоодыг хамгаалах газар байгуулагдсан цагаас эхлээд 1990 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар хүртэлх хугацаанд Тагнуулын байгууллагыг удирдаж байсан сайд, дарга нарын хөрөг түүхийг өгүүлсэн “Тагнуулын байгууллагын дарга нарын түүхэн товчоон /1922-1990/” номыг хэвлэн гаргалаа.

1922 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Тагнуулын байгууллагыг нийт 31 дарга, сайд удирдаж байснаас хошууч генерал Ж.Баатар, бригадын генерал Д.Гэрэл нар 2 удаа даргаар томилогдсон байна. Тагнуулын байгууллагын 98 жилийн түүхийн хугацаанд тус байгууллагыг маршал цолтой 1, генерал цолтой 19, гавьяат цолтой 1, докторын зэрэгтэй 2 хүн удирдсан.

Энэ бүтээл тагнуулын түүх судлал хийгээд Монголын тагнуулын байгууллагыг удирдаж байсан төрийн зүтгэлтнүүдийн намтар судлалд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн (Covid-19) халдвараас сэргийлэх аргууд

Иргэн бүр халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь тун чухал юм.

  • Амны хаалт тогтмол хэрэглэх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Олон нийтийн газраар явахгүй байх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Хүйтэн ус, мөстэй ундаанаас татгалзах
  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
  • Давс, чихэр, өөх тос багатай хоол хүнс хэрэглэх
  • Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
  • Нэг аяга, тавагнаас хоол идэхгүй байх
  • Дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх
  • Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх
  • Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Тайван, стрессгүй байх
  • Гэртээ зочин урихгүй, айл хэсэхгүй байх
  • Гадаад улс оронд зорчиж ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглах
  • Коронавируст халдвараар өвчилсөн хүнтэй ойрын хавьтал болсон, эсвэл халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, цэр гарах, амьсгал давчдах, булчин, хоолой, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очихгүй байх.
  • Нэн даруй 119, 100, 8008-6829, 7028-4393 болон өрх, дүүрэг, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын утсанд хандаж, зөвлөгөө мэдээлэл авна уу.
Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨР тохиож байна

1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан. Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг билээ. Аливаа ард түмний “соёлын толбо”, онцлог яруу найргаар илэрхийлэгддэг бөгөөд яруу найраг нь бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинэчлэгдэн хөгждөг жамтай. Эцэг өвгөдөөс уламжлан ирсэн яруу найргийн үг хэллэг нь гүн гүнзгий утга агуулга болон хэзээд хуучрашгүй сургаалийн шинжийг агуулдаг бөгөөд Их хүмүүн Б.Ренчин “Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, чин зоригт дээдсийн минь өв их эрдэнэ” хэмээн эх хэлнийхээ яруу сайхан магтан хэлсэн байдаг. Дэлхийн яруу найргийн өдрийн мэндийг үе үеийн яруу найрагчиддаа болон яруу найраг сонирхогч бүх хүмүүстээ хүргэе!

Categories
мэдээ соёл-урлаг

Залуу хийлчдийн уралдаанд амжилт гаргасан сурагчдад 9-12 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

хийл-н зурган илэрц

БНЧУ-д болсон “Косиан” сангийн нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд амжилт гаргасан сурагчдад 9-12 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор Засгийн газрын III сарын 11-ны хуралдаанаар шийдвэрлэжээ.

  • Тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ч.Цэцэнд 19 сая төгрөг,
  • Хоёрдугаар байрын шагналт, ОХУ-ын Гнесний нэрэмжит Хөгжмийн коллежийн сурагч Т.Удвал, Хүүхдийн ордны хийлийн дугуйлангийн сурагч Т.Эсүй нарт тус бүр 14 сая төгрөг,
  • Гуравдугаар байр эзэлсэн Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ж.Нарансоёмбо, Ө.Мишээл нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгох юм байна.

Мөн БНХАУ-ын Учао хотод болсон олон улсын циркчдийн наадмаас мөнгөн медаль хүртсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд 40 сая, Монте-Карлогийн дэлхийн циркчдийн их наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын циркчдийн холбооны уран бүтээлчдэд 34 сая төгрөг тус тус олгохоор болжээ.