Categories
мэдээ улс-төр

Гадаадаас ажиллах хүч авах асуудлыг хойшлууллаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдаж дуусаад, гарсан шийдвэрээс танилцуулж байна.

Улсын онцгой комиссийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах УОК-ийн шийдвэрийг ЗГ-аас дэмжлээ.

Мөн гадаадаас ажиллах хүч авах асуудлыг хойшлууллаа.

Цагаан нуурын боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнийг журамлахын тулд тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг 3 дугаар сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэл үргэлжлүүлээд үүнээс хойш хаана.

Алтанбулагийн боомтоор орж ирэх хүмүүс их байгаа тул журамлах шаардлага байна.

Ингэхдээ ирэх долоо хоногийн Бямба гарагийн 06 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаахаар шийдвэрлэлээ.

Хилийн боомтоор зорчих хөдөлгөөн их байна. Иймд нэг хэсэгтээ гадаадын жуулчид авахгүй байхаар шийдвэр гаргасан ба уг ажлыг хойшлуулж байна.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 5-н хүртэл буюу 14 хоног орон даяар халдваргүйжүүлэлт хийхээр боллоо” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хорио цээрийн хугацаанд гэрийнхээ аюулгүй байдлыг шалгаарай

Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан 2018 оны 121/А/780/ дугаар тушаалаар Олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 15-ныг “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” Үндэсний өдөр болгон тэмдэглэх болсон.

Энэ жил улсын хэмжээнд COVID-19 вирусээс болж өндөржүүлсэн бэлэн байдал зарласан тул “Хүүхэд эрхэм хэрэглэгч-2020” арга хэмжээг цахим орчинд, хэвлэл мэдээллийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулах, ингэхдээ гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байгаа юм. Учир нь өнгөрсөн онд улсын хэмжээнд 0-15 хүртэлх насны 23301 хүүхэд гэртээ осол гэмтэлд өртсөн бөгөөд үүнээс 2189 нь санамсаргүйгээр гэмтэж бэртсэн. Мөн 4013 хүүхэд гэртээ түлэгдэж гэмтсэн гэх харамсалтай мэдээ байна. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд хөл хорио тогтоож, хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор гэртээ байгаа хүүхэд осол гэмтэлд өртөх магадлал улам бүр нэмэгдэж байгаа. Иймээс ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ аяны хүрээнд Монгол Улсын хэмжээнд анх удаа айл өрх бүрийг гэрийн аюулгүй байдлаа шалгах, хангахад уриалсан уриалга хөдөлгөөнийг өрнүүлж буй бөгөөд мэргэжлийн байгууллагаас гаргасан аюулгүй байдлын үзүүлэлтийг шалгах загвар жагсаалтыг цахим орчинд түгээсээр байна.

Иймд эцэг эхчүүдийг “Миний гэр-Аюулгүй орчин” үнэлгээний хуудасны дагуу гэрийнхээ орчин нөхцөлийг үнэлэх, хүүхдээ хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРААС уриалж байна.

Түүнчлэн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар “Голден Жим” фитнес клубтэй хамтран “Хүүхэд эрхэм хэрэглэгч” уриан дор хүүхэд багачуудыг гэр бүлийн орчинд эрүүл идэвхтэй амьдралд суралцуулах үүднээс Олон улсын “ЗУМБА КИДС” хөтөлбөрийг цахим хэлбэрээр хүргэж байгаа. Иймээс та бүхнийг ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын албан ёсны цахим хуудсаар дамжуулан тус хөтөлбөрт гэр бүлээрээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Хорио цээрийн хугацаанд гэрийнхээ аюулгүй байдлыг шалгаарай

Categories
мэдээ нийгэм

Зарим нутгаар шороон болон цасан шуурга шуурна

шороон болон цасан шуурга шуурна-н зурган илэрц

ЦУОШГ-аас ирүүлсэн 2020 оны гуравдугаар сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 6-11 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сэтгэл зүйн бэлэн байдал гэж юу вэ?

• Албаны эх сурвалжаас үнэн, бодит мэдээлэл авч, ухаалаг байх

• Өөрийн бодол болон бусдын буруу ташаа мэдээлэл тараахгүй, цуу ярианд автахгүй байх

• Хэн нэгийг буруутгаж, ялгаварлан гадуурхахгүй байх

• Өндөр настан, архаг хууч өвчтэй хүнийг анхааран халамжлах

• Хэт сүржигнэж, бусдыг үймээн самуунд уриалахгүй байх

• Урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн хэрэгжүүлэх

• Өвчнийг ялан дийлэх итгэл найдвар, эв нэгдэлтэй байх.

Categories
мэдээ нийгэм

“COVID-19” Гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Өнөөдөр НӨАТ-ын азтан тодорно

НӨАТ-ын азтан маргааш тодорно

НӨАТ-ын урамшууллын III сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2020 оны хоёрдугаар сарын 1-29-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн супер шагналын эзэн 30 сая төгрөг хожно.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оржээ

Суудлын Галт тэрэг-н зурган илэрц

Монгол Улсын хэмжээнд онц байдал зарласантай холбогдуулан орон нутгийн чиглэлийн зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлтүүд орлоо. Тус хуваарийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны даваа гарагийн 17 цагаас эхэлж тодорхойгүй хугацаанд мөрдөх аж. Үүнд:

Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн №286/285-р зорчигчийн галт тэрэг аялахгүй. /Жич: Замын-Үүдийн 276/275-р галт тэрэгтэй-Сайншанд, Бор-Өндөрийн галт тэрэг нэгдэж аялна./
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 278-р зорчигчийн галт тэрэг Баасан гарагт 16:30 цагаас аялахгүй.
Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлийн рэйлбус №301/302-р галт тэрэг аялахгүй.
Улаанбаатар-Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн №273/274-р зорчигчийн галт тэрэг аялахгүй. /Жич: Сүхбаатарын 263/264-р галт тэрэгтэй-Эрдэнэт, Шарынголын галт тэрэг нэгдэж аялна.
Олон улсын бүх чиглэлд зорчигчийн галт тэрэг аялахгүй.

Улаанбаатар-Бор-Өндөр-Сайншанд-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд өдөр бүр №276/275-р галт тэрэг аялна. /Жич:Бор-Өндөр чиглэлд Пүрэв, Бямба гарагт явна./

– Улаанбаатараас 17:15-д хөдөлнө.
– Сайншандад 03:42-д ирнэ.
– Бор-Өндөрт 05:30-д Баасан, Ням гарагт ирнэ.
– Замын-Үүд-09:15-д ирнэ.

– Замын-Үүдээс 18:05-д хөдөлнө.
– Сайншандаас 23:45-д хөдөлнө.
– Бор-Өндөрөөс 23:55-д Баасан, Ням гарагт хөдөлнө.
– Улаанбаатарт 10:43-д ирнэ.

Улаанбаатар-Дархан-Шарынгол-Эрдэнэт-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд өдөр бүр №263, 604, 312/264, 603, 311-р галт тэрэг аялна.

– Улаанбаатараас 20:35-д хөдөлнө.
– Дарханд 02:05-д ирнэ.
– Сүхбаатарт 04:36-д ирнэ.
– Эрдэнэтэд 07:45-д ирнэ.
– Шарынголд 09:15-д ирнэ.

– Сүхбаатараас 20:55-д хөдөлнө.
– Эрдэнэтээс 18:35-д хөдөлнө.
– Шарынголд19:50-д хөдөлнө.
– Дарханд 00:10-д хөдөлнө.
– Улаанбаатарт 06:00-д ирнэ.

Улаанбаатар-Дархан-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд өдөр бүр №271/272-р галт тэрэг аялна.

– Улаанбаатараас 10:45-д хөдөлнө.
– Дарханд 17:31-д ирнэ.
– Сүхбаатарт 19:41-д ирнэ.

– Сүхбаатараас 07:15-д хөдөлнө.
– Дарханаас 09:27-д хөдөлнө.
– Улаанбаатарт16:30-д ирнэ.

Дархан-Шарынгол- Дархан чиглэлд өдөр бүр №605/606-р галт тэрэг аялна.

– Шарынголоос 07:50-д хөдөлнө.
– Дарханд 09:40-д ирнэ.

– Дарханаас 15:50-д хөдөлнө.
– Шарынголд 18:15-д ирнэ.

Улаанбаатар-Зүүнхараа-Улаанбаатар чиглэлд өдөр бүр №281/282-р галт тэрэг аялна.

– Улаанбаатараас 17:45-д хөдөлнө.
– Зүүнхараад 22:01-д ирнэ.

– Зүүнхараагаас 07:42-д хөдөлнө.
– Улаанбаатарт12:05-д ирнэ.

Эрхэм зорчигч Та тасалбарын төв болон галт тэргээр үйлчлүүлэхдээ амны хаалт, гар ариутгагчийг тогтмол хэрэглэж эрүүл мэндээ эрсдэлээс хамгаалаарай.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ОНЦЛОХ БАРИМТУУД

Орчин үеийн техник, технологийн дэвшил хөгжлийн шинэ боломж олгохын зэрэгцээ нийгмийн бусад сөрөг үзэгдлүүдийг ч дагуулсаар байна. Тэдгээрийн нэг нь “цахим” гэмт хэрэг юм. Энэхүү гэмт хэргийн талаар хэд хэдэн тодорхойлолт байдаг боловч /компьютер болон цахим сүлжээ ашиглаж бусдын эд хөрөнгө, алдар нэр, хувийн нууц, аюулгүй байдал, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд нь хууль бусаар халдаж буй өөр өөр төрлийн гэмт хэргийн нийлбэр/ хэмээн хамгийн энгийнээр тайлбарлаж болно.

Цахим гэмт хэрэг нь үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгт тооцогддог бөгөөд дэлхийн эдийн засагт жилд дунджаар 1 их наяд орчим ам.долларын хохирол учруулдаг аж. Уг гэмт хэргийг үйлдэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, арга хэлбэр нь илүү боловсронгуй болсоор байна. Иймд цахим гэмт хэрэг гэж юу болох, түүний онцлог шинж чанар, гэмт этгээдүүдийн үйл ажиллагааны талаар ойлголт, мэдээлэлтэй болсноор хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой.

Дэлхийн улс орнуудаас АНУ-д цахим гэмт хэрэг хамгийн ихээр үйлдэгддэг бөгөөд Холбооны мөрдөх товчоо жилд 300 мянга орчим, өдөрт 900 гаруй цахим гэмт хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол хүлээн авдаг байна. Хэдийгээр цахим гэмт хэргийн объект өргөн хүрээг хамардаг ч гэмт этгээдүүд богино хугацаанд өндөр ашиг олох боломжтой хэмээн үзэж хувь хүн болон байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг цахим халдлагын бай болгох сонирхолтой байдаг.

Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгт гол төлөв 50-аас дээш насны иргэд, нягтлан бодох бүртгэл, хууль зүйн товчоо, банк, санхүүгийн байгууллага, эмнэлэг зэрэг тусгайлсан үйлчилгээ үзүүлдэг байгууллага өртдөг байна. АНУ-ын хэмжээнд 2018 онд 110 мянга орчим хүн цахим халдлагад өртөж, 1.1 тэрбум ам.долларын хохирол амссан бөгөөд тусгайлсан үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд руу чиглэсэн цахим халдлага нийт халдлагын 22 хувийг, банк, санхүүгийн байгууллагууд руу чиглэсэн халдлага 25 орчим хувийг эзэлжээ.

АНУ-ын хууль сахиулах байгууллагын тайланд бүхий л төрлийн цахим гэмт хэрэг үйлдэгчид жилд 1.5 их наяд ам.долларын хохирол бусдад учруулдаг. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нийт орлого хамгийн багадаа 1.5 их наяд ам.доллартай тэнцэж байгаа нь ДНБ-ий хэмжээ нь 1.6 их наяд ам.доллар бүхий БНАСАУ-ын нэг жилийн орлоготой дүйцэхүйц байна хэмээн дурджээ. Улмаар цахим гэмт хэргийн хохирол жил бүр 11 орчим хувиар нэмэгдэж, ирэх 5 жилийн хугацаанд 3-5 их наяд ам.долларт хүрч болзошгүй хэмээн салбарын мэргэжилтнүүд тооцоолсон байна.

Үүнээс гадна “Facebook”, “Twitter” зэрэг нийгмийн сүлжээг ашиглан цахим гэмт хэрэг үйлдэгчид жилд 3.25 тэрбум ам.долларын хохирол бусдад учруулдаг бөгөөд хохирогчдын тоо жил бүр нэмэгдсээр байна. Энэ төрлийн гэмт хэргийн дотроос нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн нэвтрэх нэр, нууц үг, дансны болон зээлийн картны мэдээлэл зэрэг хувийн мэдээллийг хулгайлах, бусдад зарж борлуулах явдал хамгийн түгээмэл буюу нийт гэмт хэргийн 45-50 хувийг эзэлдэг аж.

Цахим гэмт хэргийн хамгийн түгээмэл хэлбэрүүдэд “фишинг” буюу интернэтээр залилан үйлдэх, “сошиал инженерчлэл” буюу хувь хүний сэтгэл зүйн онцлогийг харгалзан сэдэл /мөнгө хожих, тэтгэлэг авах зэрэг/ өгч, итгэл төрүүлэх замаар мэдээлэл цуглуулах, нууцад нэвтрэх болон компьютерийн сүлжээнд төрөл бүрийн вирус, хортой код тараах зэрэг аргууд багтдаг. Үүнээс гадна цахим шуудан ашигладаг нийт хэрэглэгчдийн хувьд спам халдлага хамгийн эрсдэлтэйд тооцогддог байна.

АНУ-ын “Accenture securtiy” байгууллагын 2019 оны “Кибер гэмт хэргээс учирсан хохирол”-ын талаарх тайланд дурдсанаар “фишинг” болон “сошиал инженеринг” хэлбэрийн халдлагад өртсөн байгууллагын тоо 2018 онтой харьцуулахад 16 хувиар өсч, нийт цахим халдлагад өртсөн байгууллагын 85 хувийг эзэлж байна. Харин хортой код ашиглаж үйлдсэн халдлагын улмаас 2018 онд 2.6 сая ам.долларын хохирол учирсан нь өмнөх оноос 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Цахим валют/криптовалют буюу бидний хэлж заншсанаар “Биткоин” хэрэглээнд нэвтэрсэн нь иргэдийн төлбөр тооцоог хөнгөвчилсөн ч нөгөө талаар цахим болон бусад гэмт хэргийн гаралтад нөлөөлөх хүчин зүйл болж байна. Гэмт этгээдүүд интернэт орчин дахь цахим мөнгө-санхүүгийн залилан төдийгүй хүний болон эд эрхтний наймаа, хар тамхи, галт зэвсгийн худалдаа, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах зэрэг хууль бус үйлдэлдээ биткоин ашиглахыг илүүд үзэж байна. Австралийн их сургуулийн судалгаагаар, биткоин нь цахим гэмт хэрэгтнүүдийн төлбөрийн хамгийн таатай хэрэгсэл бөгөөд жилд 76 орчим тэрбум ам.долларын биткоин гүйлгээ хийгдэж байгаа нь АНУ, Европын Холбооны орнууд дахь хар тамхи, мансууруулах бодисын хууль бус худалдаанаас олох ашиг орлоготой тэнцэж байна хэмээн дүгнэжээ. АНУ-ын цахим аюулгүй байдлыг хангах байгууллага 2021 он гэхэд криптовалют ашиглан үйлдэгдэх цахим гэмт хэргийн тоо мэдэгдэхүйц хэмжээгээр өсөх бөгөөд нийт криптовалютын гүйлгээний 70 орчим хувь нь гэмт хэрэгтэй холбоотой байна хэмээн тооцоолжээ.

Иймээс улс орнууд цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд АНУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон шинжээчид цахим аюулгүй байдлыг хангах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 17.4 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн үзсэн байна. Мөн олон улсын цахим аюулгүй байдлын зах зээлийн судалгаагаар, 2017-2021 онд цахим аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулагдах нийт хөрөнгө 1 их наяд ам.доллараас давах бөгөөд цахим аюулгүй байдлын мэдлэг олгох сургалтын зардал л гэхэд 2027 онд 10 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцжээ.

Манай улсын хувьд цаг тутамд өсөн нэмэгдэж буй компьютер, ухаалаг утасны хэрэглээг дагаад цахим гэмт хэргийн тоо жил бүр нэмэгдэж, 2016 онд 97, 2017 онд 195, 2018 онд 659, 2019 оны 5 сарын байдлаар 384 буюу нийт 1,335 цахим гэмт хэрэг бүртгэгджээ. Эдгээрээс дийлэнх нь эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүүхдүүд байдаг бөгөөд энэ нь цахим гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэлбэрийн талаар мэдлэг дутмаг, бага насны хүүхдэд тавих хараа хяналт сул зэргээс үүдэлтэй юм. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэгт “Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэсэн, борлуулсан, хор хөнөөлт программ хангамж бүтээсэн, ашигласан, тараасан тохиолдолд 2,700-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хэмээн цахим гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг хуульчилсан байдаг.

ТЕГ

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх Наурыз баярын мэндчилгээ дэвшүүллээ

Урин цагийн эхлэл, казах түмний түүхэн уламжлалт Наурыз баярын мэндчилгээг нийт казах иргэддээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Жилдээ ганц тохиох энэ өдөр бол хүн бүр өөдрөг сэтгэлтэй байхыг эрхэмлэн дээдэлж, эв нэгдэл, сайн сайхныг бэлгэддэг нь уугуул ёс заншил, унаган төрх соёлоо хадгалж явааг харуулсан онцгой баярын өдөр юм.

Дэлхийг нөмөрсөн аюулт вирусийг дарахын тулд иргэн бүр хариуцлагатай байж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг баярын энэ өдөр дахин уриалж байна.

Та бүхний ажил, амьдрал ямагт өөдрөг байж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж, буян заяа тань зүйл бүрээр өрнөн дэлгэрч явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД,

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ

Categories
мэдээ нийгэм

Гадаадад суугаа Монголчуудад

Image may contain: text

(COVID-19)-ын тухай үнэн зөв мэдээлэл өгөх, түгээмэл асуултад хариулах ЧатБот буюу автомат хариулагч 24 цагаар ажиллаж байна Энэхүү прогррамыг

☑️Эрүүл Мэндийн Яам
☑️Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
☑️Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
☑️ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтэс
☑️UNICEF Mongolia
☑️Chatbot.mn гэсэн фэйсбүүк, хуудас болон пэйжүүдээс авах боломжтой