Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монголын Ногоон Нам “Ногоон сонголт” уриан дор сонгуульд оролцоно

Монголын улс төрийн ууган намуудын нэг Монголын Ногоон Нам 2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд бие даан оролцохоор шийдвэрлэж өнөөдөр буюу 2020 оны 3-р сарын 23-ны өдөр 2020-2024 онд хэрэгжүүлэх Мөрийн хөтөлбөрөө УИХ-ын сонгуулийн тухай хууль болон Төрийн аудитын тухай хуулийн дагуу Үндэсний Аудитын газарт аудит хийлгэхээр хүргүүллээ.

30 жилийн түүхтэй, улсын дээд шүүхийн улс төрийн намын жагсаалтад гуравдугаарт жагсдаг Монголын Ногоон Нам энэ сонгуульд иргэний нийгэм, бие даагч залуучуудаар эгнээгээ өргөтгөн “Ногоон сонголт” уриан дор, үүсээд буй Монголын нийгэм, эдийн засгийн асуудалд шинэчлэл хийхээр зорьж оролцоно.

Мөрийн хөтөлбөрт хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хөгжилд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, Хүйсийн тэгш эрхийг хангах, тэгш хүртээмж, гарааны ижил нөхцөл, Шинжлэх ухаан, инноваци, технологид зарцуулах санхүүжилтийг ДНБ-ний 1%-д хүргэх, Эрэгтэйчүүдийн боловсролын ялгаатай байдлыг арилгах, хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдийн онцлогт тохируулсан уян хатан цаг, тохируулгатай ажлын байр бий болгох, Сургуулийн өмнөх боловсролын тогтолцоонд эцэг, эх байх, ёс зүйн боловсрол олгох сургалтын хөтөлбөр оруулах, Залуучуудыг ялгаварлан гадуурхалтыг арилгах зэрэг бусад улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгагддаггүй, хөндөгддөггүй асуудлуудыг Иргэний нийгмийн ТББ-уудын эвсэл, мэргэжлийн байгууллагуудын судалгаан дээр үндэслэн багтаажээ.

Categories
мэдээ нийгэм

Цагааннуурын боомтоор өнөөдрийн 21:00 цагаас хойш зорчигч нэвтрүүлэхгүй

Цагаан нуурын боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнийг журамлахын тулд тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийг дуустал үргэлжлүүлээд үүнээс хойш хаах шийдвэрийн Засгийн газраас гаргасан.

Тэгвэл өнөөдөр 13 монгол оюутан Цагааннуурын боомтоор орж ирэх гэж байгаа бөгөөд одоо 170 км яваад хил дээр ирнэ хэмээн Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тэдгээр оюутныг нэвтрүүлээд тус боомтоор зорчигч авахгүй болохыг мөн мэдэгдээд байна. Харин ачаа тээвэр хэвийн явагдах юм.
Categories
мэдээ нийгэм

Цас орж, хүчтэй цасан шуурга шуурахыг анхаарууллаа

Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдлэхийг зөвлөлөө

Монгол орны нийт газар нутгийн 15.8 хувь нь цастай ба дундаж зузаан нь 14 сантиметр, цасан дахь усны нөөц 3.71 шоо.км байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тухайлбал, Увс нуур болон Тэс, Идэр, Шишхэд голын сав газруудын 60-80 хувь нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар 0.64 шоо.км байгаа бол Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Чулуут голуудын савын 30 хувь цастай, цасан дахь усны нөөц 0.55 шоо.км байгаа аж.

Цаашид урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан гол мөрний мөс нимгэрч байгаа тул ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдлэх, гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэм цасны усаар дамжин гол руу орж ус бохирдуулах, өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг авч, цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

​Мөс цөмрөх эрсдэл болон ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэргэжлийн байгууллага болон олон улсын байгууллагын судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувиар буурсан гэсэн таатай мэдээ бий.

Өнгөрсөн гурав хоногийн байдлаар 15 өрхийн 50 иргэн угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон дуудлага иржээ. Урин дулаан цаг ирж, галлагаа багасч байгаа хэдий ч угаарын хий мэдрэгчээ унтраахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй дахин санууллаа. Мөн иргэд гэртээ агаар сэлгэлт хийж, галлагааны зөв зарчмыг дагаж, яндангаа хөөлөн яндангийн хаалтыг хаахгүй байхыг ахуйн хэрэглээндээ мөрдлөгө болгох ёстойг сануулав. Түүнчлэн угаарын хий мэдрэгч дээр тоон үзүүлэлт гардаг. Дуут дохио өгмөгц айл өрхүүд гэртээ агаар сэлгэлт хийж, дохиог унтрахыг хүлээх ёстой юм. Зарим өрх дуут дохиог өөрсдөө унтраасан тохиолдол гарсаар байгааг холбогдох мэргэжилтнүүд хэллээ.

Мөн тэрбээр “Нийслэлийн хэмжээнд шар усны үерийн дуудлага ихэсч байна. Шар усны үерт өртөх эрсдэл бүхий байршилд зөвшөөрөлгүй буусан 3000 гаруй өрх бий. Том, жижиг гол, сайр, жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьших, гуу жалга, далан шуудууг цэвэрлэж, ус урсахад чөлөөтэй болгохгүй бол шар усны үерт өртөх эрсдэл их байгаа юм. Дүүргийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлээр ажиллаж байна. Үүнээс гадна Туул, Тэрэлж голуудын мөс хайлж байгаа тул мөс цөмрөх аюул бий. Мөн хаврын хуурайшилттай энэ үед ой хээрийн түймэр ихэсдэг тул иргэд ногоон бүс рүү зорчихгүй байх, хэрэв зорчсон тохиолдолд асаасан үнс нурам, тамхины цог, ил галаа унтрааж байхыг анхааруулж байна” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Дарханд 173 иргэн тусгаарлалтад байна

Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар авто замын “Алтанбулаг-Хиагт”, төмөр замын “Сүхбаатар-Наушки ” боомтоор улсын хил нэвтэрсэн нийт 173 иргэнийг тусгаарлажээ. Гэрийн ажиглалтад тусгаарласан хүн байхгүй байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 38 иргэн 14 хоногийн ажиглалтын тусгаарлах хугацаа дуусаж тусгаарлалтын байрнаас гарсан.
Цагдаагийн газраас тусгаарлах байрнуудын гадна хамгаалалтад давхардсан тоогоор 35 алба хаагч, 3 автомашинтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд ажиглалтын байранд эмч 5, сувилагч 4, үйлчлэгч 4, 2 тогооч ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм

Хаврын шар усны үерийн болзошгүй эрсдлийг буурууллаа

НОК-ын ажлын хэсэг 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хаврын шар усны үерт автаж болзошгүй эрсдэл бүхий Нийслэлийн 6 хорооны нутаг дэвсгэрт ажиллалаа.

Ажиллах явцдаа БЗД-ийн 10, СБД-ийн 14, ЧД-ийн 17, 18, СХД-ийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хөрсний болон булаг шандын ус хальж, халиа дошоо үүссэнээс шар усны үерт автах нөхцөл бүрдсэн, далангийн хамгаалалтынг зурвас зөрчсөн байдлыг шалгаж, мөсийг далан руу түрэх, сувгийн урсацыг сайжруулах, ус урсах гольдрол, ховил татуулах, мөсийг ухаж ачуулах зэрэг шийдвэрүүдийг газар дээр нь гаргаж, эрсдлийг буурууллаа.

Мөн Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын харъяа далангийн хамгаалалтын зурвас зөрчиж, далан дотор айлууд буусан, даланг нарийсгаж хашлага хийсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлж, арилгахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Бээжин хотод буух олон улсын нислэгүүд шинэ горимоор зорчигч тээвэрлэнэ

Сүүлийн үед БНХАУ-ын хэмжээнд “COVID-19” халдварын тохиолдол гадаадаас ирж буй иргэдээс илэрч байгаатай холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Бээжин хотод буух олон улсын нислэгийг нислэг үйлдэж буй агаарын тээврийн компаниас хамааран дараах 12 нисэх буудалд буулгаж, зорчигчдыг шалган нэвтрүүлэх болсон байна. Үүнд:

Агаарын тээврийн компани

Шилжүүлэн буулгах нисэх буудал
(First Point of Entry)

Air China (CA)

Тянжинь, Шижяжуан, Хөххот, Шэньян, Далянь, Шанхай, Чиндао, Жөнжөү, Ши-ань

China Southern Airlines (CZ)

Шэньян, Жинань

Hainan Airlines (HU)

Тайюань

Emirates (EK)

Шанхай

Etihad Airways (EY)

Ши-ань

Ethiopian Airlines (ET)

Тайюань

Korean Air (KE)

Чиндао

Aeroflot (SU)

Тянжинь

Asiana Airlines (OZ)

Далянь

Malaysia AirAsiaX (D7)

Жөнжөү

Thai Airways International (TG)

Шижяжуан

Singapore Airlines (SQ)

Наньжин

Олон улсын нислэгээр очиж буй зорчигчид эрүүл мэнд болон хил, гаалийн үзлэгт хамрагдаж, ачаагаа хүлээн авч, эрүүл мэндээр тэнцсэн зорчигчид хуваарьт нислэгээрээ Бээжин хот руу нисч, олон улсын нисэх буудалд буусны дараа зорчигчийг өөрийх нь зардлаар 14 хоног тусгаарлахаар болсон байна. Харин агаарын тээврээр очиж буй ачааны хувьд гаалийн үзлэг, бүрдүүлэлт Бээжин хотод буусны дараа хийгдэнэ.

Бээжин хотоор дамжин нисч буй зорчигчдын хувьд зорчигчийг нисэх буудлаас гаргахгүй байхаар зохицуулж, нисэх буудлын дамжин өнгөрөх хэсгийн хоолны газрууд болон дэлгүүрүүд ажиллахгүй байгаа тул зорчигч шаардлагатай хүнсний зүйлээ өөрөө бэлтгэх хэрэгтэй ажээ.

Монгол, Хятадын хилийн хөдөлгөөнийг түр зогсоосон тул манай улсын иргэд БНХАУ-аар дамжин нутаг буцах зорилгоор дэлхийн бусад улсаас Хятад улс руу хийгдэж буй нислэгээр зорчих боломж хумигдсан байна.

Сүүлийн үед БНХАУ-ын хэмжээнд “COVID-19” халдварын тохиолдол гадаадаас ирж буй иргэдээс илэрч байгаатай холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Бээжин хотод буух олон улсын нислэгийг нислэг үйлдэж буй агаарын тээврийн компаниас хамааран дараах 12 нисэх буудалд буулгаж, зорчигчдыг шалган нэвтрүүлэх болсон байна. Үүнд:

Агаарын тээврийн компани

Шилжүүлэн буулгах нисэх буудал
(First Point of Entry)

Air China (CA)

Тянжинь, Шижяжуан, Хөххот, Шэньян, Далянь, Шанхай, Чиндао, Жөнжөү, Ши-ань

China Southern Airlines (CZ)

Шэньян, Жинань

Hainan Airlines (HU)

Тайюань

Emirates (EK)

Шанхай

Etihad Airways (EY)

Ши-ань

Ethiopian Airlines (ET)

Тайюань

Korean Air (KE)

Чиндао

Aeroflot (SU)

Тянжинь

Asiana Airlines (OZ)

Далянь

Malaysia AirAsiaX (D7)

Жөнжөү

Thai Airways International (TG)

Шижяжуан

Singapore Airlines (SQ)

Наньжин

Олон улсын нислэгээр очиж буй зорчигчид эрүүл мэнд болон хил, гаалийн үзлэгт хамрагдаж, ачаагаа хүлээн авч, эрүүл мэндээр тэнцсэн зорчигчид хуваарьт нислэгээрээ Бээжин хот руу нисч, олон улсын нисэх буудалд буусны дараа зорчигчийг өөрийх нь зардлаар 14 хоног тусгаарлахаар болсон байна. Харин агаарын тээврээр очиж буй ачааны хувьд гаалийн үзлэг, бүрдүүлэлт Бээжин хотод буусны дараа хийгдэнэ.

Бээжин хотоор дамжин нисч буй зорчигчдын хувьд зорчигчийг нисэх буудлаас гаргахгүй байхаар зохицуулж, нисэх буудлын дамжин өнгөрөх хэсгийн хоолны газрууд болон дэлгүүрүүд ажиллахгүй байгаа тул зорчигч шаардлагатай хүнсний зүйлээ өөрөө бэлтгэх хэрэгтэй ажээ.

Монгол, Хятадын хилийн хөдөлгөөнийг түр зогсоосон тул манай улсын иргэд БНХАУ-аар дамжин нутаг буцах зорилгоор дэлхийн бусад улсаас Хятад улс руу хийгдэж буй нислэгээр зорчих боломж хумигдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэг, ЕБС-ийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг баталлаа

Томуу болон томуу төст өвчлөлийн шалтгаанаар сүүлийн жилүүдэд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг 2-4 долоон хоногоор түр зогсоох шийдвэрүүд гарч байсан бол энэ оны 01 дүгээр сарын сүүлээр дэлхий нийтийг хамарсан COVID-19 томуугийн цар тахал нь хүн амын эрүүл мэнд төдийгүй эдийн засаг, нийгмийн харилцаанд ноцтой үр дагавар учруулж, ихээхэн хохирол үзүүлж байна.

Иймд БСШУС-ын сайд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/140 дүгээр тушаалаар “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах арга хэмжээний төлөвлөгөө, удирдамж”-ийг баталлаа.

Цар тахлын улмаас үүсэх аюул гамшгийг хохирол багатай даван гарах, урьдчилан төлөвлөж бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх цогц үйл ажиллагааны чадавхыг бүрдүүлэхэд энэхүү төлөвлөгөө, удирдамж чиглэж байгаа юм.

Сурагчид, бага насны хүүхдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чадварыг эрүүл мэндийн боловсролоор дамжуулан олгохоос гадна эрүүл дадал хэвшил төлөвшүүлэхэд гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдын дэмжлэг чухал болохыг онцолж байна.

Удирдамж нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд сургууль, цэцэрлэгийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хоёр төрлийн хяналтын хуудас, сургууль, цэцэрлэгийн орчныг цэвэрлэх болон халдваргүйжүүлэх зааварчилгааг тусгасан байна.

Цаашид тус яамнаас энэхүү төлөвлөгөө, удирдамжийг хэрэгжүүлэхэд боловсролын байгууллагын багш, удирдах ажилтныг сургах, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд дүүрэг, хороодын хэсгийн ахлагч, төрийн албан хаагчдаар дамжуулж хүргэнэ

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж эхний ээлжинд ирсэн 70 мянган өрхөд суурилуулж заавар зөвөлгөөг нь хүргэсэн. Гэвч үлдсэн угаарын хийн мэдрэгчийг үйлдэрлэгч БНХАУ-д шинэ төрлийн короновирусний халдвар тархаж, үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаанд зогссонтой холбоотойгоор угаар мэдрэгчийг үйлдвэрлэх, тээвэрлэн ирэх, айл өрхүүдэд тараах асуудал хойшилсон байсан.

Хэд хоногийн өмнөөс эхлэн угаар мэдрэгчийн үйлдвэр хэвийн ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр Улаанбаатар хотод дараагийн ээлжний 65 мянган ширхэг угаар мэдрэгчийг Нийслэлийн Онцгой байдлын газар, НАБТГ хүлээн авч айл өрхөд хүргэхээр төлөвлөж байна.

Тус угаар мэдрэгчүүдийн хувьд үйлдвэрээсээ битүүмжлэгдэн гарч, Монгол Улсын хил дээр дахин ариутгал халдваргүйжүүлэлт хийн нэвтрүүлсний дараа өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газарт мөн ариутгал халдваргүйжүүлэлт хийн хүлээн авчээ.

Улсын онцгой комиссын шуурхай штабын шийдвэрээр эдгээр 65 мянган угаар мэдрэгчийг айл өрхүүдэд хүргэхэд олон хүний хөл хөдөлгөөн үүсэх эрсдэлтэй байгаа тул тодорхой хугацаанд хойшлуулж, олон хүн төвлөрүүлэхгүйгээр дүүрэг, хороодын хэсгийн ахлагч, төрийн албан хаагчдаар дамжуулж хүргэхээр төлөвлөсөн.

Тиймээс угаарын хийн мэдрэгчийг тараах хүртэл иргэд та бүхэн хаврын дулааны улирал эхэлж, гэр байшингийн гадна, дотно агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэгтэй холбогдуулан зуух пийшингийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангаа хөөлж, гэртээ агаар сэлгэлт тогтмол хийж байхыг сануулья.

Мөн угаар мэдрэгч дуугарсан тохиолдолд даруй цонх хаалгаа нээж, агаар сэлгэлт хийх бөгөөд угаар мэдрэгчийг унтрааж болохгүй гэдгийг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжүүлж байна.