Categories
мэдээ нийгэм

Я.Буянжаргал: Халдвартай иргэн амны хаалтаа зүүн, хүүхдээ хөхүүлж болно

Image result for ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал

ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: “I сараас хойш нийт 3325 хүн тусгаарлагдаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Өнөөдрийн байдлаар 2057 иргэн тусгаарлан, ажиглалтад байгаа. Ажиглалтад байгаа иргэдтэй хамт 297 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Халдвар эхээс урагт дамжих, төрөлхийн гажиг бий болох гэсэн зүйл одоогоор нотлогдоогүй учраас халдвартай иргэн амны хаалтаа зүүн, хүүхдээ хөхүүлж болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Айлын хот руу галзуу чоно дайрчээ

Image result for чоно

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1-р багт айлын хот руу дайрсан чоныг устгаж дээж авч шинжлүүлэхэд галзуу өвчин туссан нь батлагджээ. Чононд хазуулсан малыг устгаж тухайн газарт 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Хаврын улиралд зэрлэг амьтдын зан араншин өөрчлөгддөг учраас бага насны хүүхдийг нохойноос хол байлгах, тэжээвэр нохойдоо хоол өгөхдөө анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Сэлэнгэ аймагт хоёр, Орхон аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлагдан хяналт хийж байна

Image result for ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү

ЭМЯ-наас “СOVID-19” халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “III сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 22 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй. Одоогоор 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байна. Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнд ч коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 289 хүн тусгаарлагдан хяналтад байна. Энэ сарын 23-нд “Алтанбулаг” боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт хоёр, Орхон аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлагдан хяналт хийж байна. Сорьц ирж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэг СӨХ-ын үйл ажиллагаанд хяналт тавив

Баянзүрх дүүрэг СӨХ-ын үйл ажиллагаанд хяналт тавив

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын ‘’Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт, шалгалт зохион байгуулах’’ тухай А/138 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Засаг даргын орлогч Т.Батцогтоор ахлуулсан ажлын хэсэг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй 20 гаруй сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт тавьсан байна.

Тодруулбал, шинээр баригдсан барилга бүхий барилгын компани, сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг давхар эрхэлж буй хувийн орон сууцны конторын судалгаанд үндэслэн тус байгууллагуудад иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг танилцуулж, шийдвэрлэх арга хэмжээг түргэн шуурхай авч ажиллахыг үүрэг болгов.

Мөн шинээр баригдсан барилгын компаниудыг сууц өмчлөгчдийн холбоогоо хуулийн хүрээнд байгуулж, бүх гишүүдийн хурлыг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш хуралдуулах чиглэл өгөв хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АНУ-аас Монгол Улсад 3.3 тэрбум төгрөгийн тусламж өглөө

Image result for Элчин сайд Майкл Клечески

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурал болж байна. Хуралд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески оролцлоо. Тэрбээр “АНУ-ын Засгийн газраас “COVID-19″ халдварын эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч байгааг энд мэдэгдэж байна. АНУ-аас үзүүлж буй уг тусламжийг эрсдлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах, дүн шилжилгээ хийхэд ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэхэд зориулах юм. Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажил өндөр сэтгэгдэл төрүүлж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

29,2 сая толгой эх малын 7,4 хувь төллөжээ

03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар төллөвөл зохих 29,2 сая толгой эх малын 7,4% буюу 2,2 сая эх мал төллөөд байна. Төллөсөн хээлтэгчийн 2,3% нь бод, 97,3% нь бог малын хээлтэгч байна. Улсын хэмжээнд өнөөдрийн /2020.03.20/ байдлаар 2.2 сая төл хүлээн авч, төл бойжилт 98,4%-тай байна. Улсын хэмжээнд оны эхний нийт малын 0,5% нь зүй бусаар хорогдсон байна. Нийт малын 0,5% хорогдсон нь хэвийн хорогдолд тооцогдож байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улаанбаатар зоо & Аквариум”-ын үйл ажиллагаа зогссоноос 200 гаруй амьтны амь эрсдэлд ороод байна

Хан-Уул дүүрэгт байрладаг “Улаанбаатар Зоо & Аквариум” амьтны хүрээлэн хөл хорионы үеэр уйл ажиллагаагаа зогсоосны улмаас санхүүгийн хүндрэлд орчихоод байна. Тиймээс тус хүрээлэнгийнхэн амьтанд хайртай хүмүүс, олон нийтээс хандив тусламж хүсэж байгаа юм.

Коронавирусийн халдвартай холбоотойгоор үйл ажиллагаагаа өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зогсоогоод байсан юм.

Эхний хоёр сарын хугацаанд хүрээлэнгийн хамт олон дотоод нөөц бололцоогоо ашиглаж, амьтдын хоол тэжээлээс эхлүүлээд, ажилчдын цалин хөлс, ашиглалтын зардлаа зохицуулж ирсэн ч энэ сарын дунд үеэс нөхцөл байдал хүндэрч, цахилгаан, дулааны төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрчээ.

“Үүд хаалгаа бариад хоёр сарыг ардаа хийлээ. Гэсэн ч түрээс, дулаан, цахилгаан, ус, амьтдын хоол хүнс, асаргааны зардал, мал эмнэлгийн зардал тогтмол гарч, бид санхүүгийн маш хүнд байдалд ороод байна.

Дулаан, цахилгаан, ус тасарвал манай амьтны хүрээлэнд маш том эрсдэл үүсэж 40 гаруй нэр төрлийн загас, 20 гаруй нэр төрлийн далайн амьтад, 20 орчим төрлийн хэвлээр явагч амьтан, 20 гаруй нэр төрлийн жигүүртэн шувуу, 30 гаруй нэр төрлийн амьтад, нийт 200 гаруй амьтан амьдрах нөхцөлгүй болно.

Манай үйл ажиллагаа хэвийн ажиллаж эхлэх үед бид үүссэн өр, төлбөрийг барагдуулж ажиллах болно. Иймд манай амьт-ны хүрээлэнгийн дулаан, цахилгаан, усыг таслахгүйгээр дэмжлэг үзүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэж “Улаанбаатар Зоо & Аквариум”амьтны хүрээлэнгийн захирал Б.Оргил энэ сарын 18-ны өдөр хүрээлэнгийнхээ албан ёсны пэйжээр холбогдох газруудад хандаж хүсэлт тавьсан байна.

Мөн хандивын дансаа байршуулж, өгөөмөр сайхан сэтгэлтэй хүмүүсээс тусламж гуйж байгаагаа илэрхийлжээ.

Хүмүүс хандивын дансаар мөнгө шилжүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд ирсэн хандивын мөнгөөр амьтдадаа нэн шаардлагатай байгаа хүнс, тэжээл, бэлдмэлийг нь авч өгчээ. Одоогоор тус хүрээлэн үйл ажиллагаагаа зогсоож, өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа учир гаднаас хүн дотогш нэвтрүүлэхгүй байгаа юм байна.

Зөвхөн амьтан маллагчид, малын эмч нарыг дотогшоо тусгай хамгаалалтын хувцастай нэвтрүүлж байгаа аж.

“Улаанбаатар Зоо & Аквариум” амьтны хүрээлэнгийн захирал Б.Оргилтой уулзаж ярилцлаа.

-Танай хүрээлэн байгуулагдаад хэдэн жил болж байна вэ?

-Нээгдээд хоёр жил, хоёр cap болж байна.

-Танайх хамгийн эхний хөл хориогоор л үйл ажиллагаагаа зогсоожээ?

-Тэгсэн. Нэгдүгээр сарын 24-нд хаалгаа барьсан.

-Хаалгаа барьсан гэдэг чинь нэгдүгээр сарын 24-нөөс хойш ямар ч орлогогүй байгаа гэсэн үг биз?

-Ямар ч орлогогүй байгаа. Бид хоёр сарын хугацаанд бүгдийг өөрсдөө болгочихлоо л доо. Тэгээд үнэхээр болохоо байгаад хүмүүсээс хандив тусламж гуйсан юм.

-Амьтад, шувуудын хоол тэжээлийг гаднаас захиалж авчруулдаг уу?

-Шувууны хоолыг Хятадаас захиалж авчруулдаг юм. Бас загасны хоолыг урдаас захиалгаар авдаг. Амьтдын хоолны хувьд талыг нь урдаас авчруулдаг, үлдсэнийг нь эндээс жимс, ногоогоор болгодог.

-Ховор содон хоол иддэг, хоол нь олдохгүй байгаа амьтан бий юү?

-Өвөрмөц хоол тэжээлтэй амьтан гэвэл манай сармагчин л ёстой есөн шидийн юм иднэ дээ. Бидний хувьд амьтдынхаа хоолыг бол өөрсдөө болгоод л байгаа юм. Ашиглалтын зардал буюу цахилгаан, дулааны төлбөр дээрээ л бид хэцүүдчихээд байна.

-Энэ хүнд үед банк-зээлдэгч, түрээслэгч-түрээслүүлэгч хоорондоо аль болох уян хатан нөхцөлтэйгөөр зохиц гэдэг чиглэлийг төрийн зүгээс өгөөд байгаа?

-Манайх Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, УБЦТС ХК-д албан бичиг өгсөн юм. Тэд төлбөрөөс чөлөөлөх боломжгүй гэсэн албан хариу өгсөн л дөө. Тэгээд бид аргаа бараад амьтны хүрээлэнгийнхээ пэйжид нөхцөл байдлаа дэлгэж, хандив тусламж гуйсан юм.

Олон хүн тэр мэдээллийг шэйрлэж нийтэд тараасан л даа. Тэгтэл Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас манайхыг дуудаад “Дараагийн төлбөр гарахад ямар ч байсан таслахгүй байх арга хэмжээ авч өгье” гэсэн хариу өгсөн.

Хөнгөлөлт үзүүлж чадахгүй нь, харин төлбөрөө дараа нь төлөхдөө бага багаар цувуулдаг ч юм уу, тиймэрхүү байдлаар төлөх гэрээ хийж болно гэсэн нааштай хариу өгчихөөд байж байна.

-Хөл хориог дахиад сунгачихлаа шүү дээ?

-Тэглээ. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл. Тэгэхээр нөхцөл байдал дахиад л хүндрэх нь.

-Танай хүрээлэнгийн цахилгааны төлбөр сард хэдэн төгрөг гардаг вэ?

-Цахилгааны төлбөр сардаа 4-5 сая төгрөг гардаг юм. Дулааны төлбөр 2.5-3 сая төгрөг. Усны төлбөр сард сая орчим. Тэгээд бодохоор манай ашиглалтын зардал сард арав гаруй сая төгрөг болчихоод байдаг юм. Дээрээс нь түрээс төлдөг. Харин манай түрээслэгчийн зүгээс энэ хүнд нөхцөлд түрээсийг тэглэчихсэн байгаа.

-Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжид мал амьтан, гэрийн тэжээмэл амьтдаас хол бай, бүү ойрт гээд байгаа. Тэгэхээр хөл хорио тавигдсан ч танайд эцэг эхчүүд нэг хэсэгтээ хүүхдээ дагуулж ирэхгүй байх сөрөг нөхцөл байдал гарч мэдэх нь байна шүү?

-Нээгдлээ гэхэд эхний нэг cap үйлчлүүлэгч ирэхгүй байх гэж бодож байгаа шүү дээ. Хэдийгээр карантинтай байгаа, үйлчлүүлэгчгүй болсон, олны хөл гишгэхгүй байгаа ч гэсэн бид тогтмол хугацаанд нь мал эмнэлгээ дуудаж, вакцин хийлгэдэг амьтдаа вакцинд нь хамруулаад л, үзлэгтээ ороод л явж байна. Халдваргүйжүүлэлтээ ч цаг тухайд нь хийж байгаа. Хүрээлэн дотроо амьтан маллагч, тэжээгч, асрагчид нь ажиллаж байгаа.

-Өдөрт хүрээлэнгийн 200 гаруй амьтан хэдий хэрийн хэмжээний хоол иддэг юм бэ?

Зарим амьтдыг өдөрт хоёр удаа хооллоно. Өдөрт дөрөв ч хооллодог амьтан байгаа.

Жишээ нь, сармагчинг бид өдөрт дөрөв хооллодог шүү дээ. Өглөө нэг, өдөр хоёр, орой нэг хооллоно. Том амьтдаа өдөрт 2-4 удаа хооллочихоод байдаг юм гэв.

Нэг өдрийн хоолны зардал нь 300 гаруй мянган төгрөг болдог аж.

Та бүхэн “Улаанбаатар Зоо & Аквариум” хүрээлэнгийн хамт олонд туслахыг хүсвэл Бат-Өлзийгийн Оргил ХААН БАНК- 5034945856 тоот дансанд хандив өргөж болох юм байна.

Тус хүрээлэн нь байгуулагдсан цагаасаа хойш цэцэрлэг, сургуулийн олон зуун хүүхдийг хүлээн авч үйлчилсэн бөгөөд эцэг, эхчүүд, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс талархал хүлээгээд байгаа чухал газруудын нэг юм.

Categories
мэдээ нийгэм

Булган аймагт гарсан ойн түймрийг цурманд оруулав

Image result for ойн түймэр

Хаврын хуурайшилттай энэ үед ойн болон хээрийн түймэр гарах тохиолдол их байна. Гуравдугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын нутагт хээрийн түймэр гарч, 320 га талбай шатсан. Өчигдөр мөн тус аймгийн Хөлөнбуйр сумын төвөөс урд зүгт 35 км-т орших Баян-Өлзийт багийн “Тэмээн хад” гэдэг газар хээрийн түймэр гарсан байна. Энэ тухай дуудлагыг гуравдугаар сарын 23-ны өдрийн 10:35 цагт онцгой байдлын алба хүлээн авжээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын ЭХАА-ийн бүлгийн 11 алба хаагч, нэг автомашин, Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газраас 18 иргэн, хоёр автомашин, Булган сумын Засаг даргын Тамгын газраас 22 иргэн, гурван автомашин, нийт 51 хүн, зургаан автомашинтай ажиллаж мөн өдрийн 18:00 цагт цурманд оруулж, 19:24 цагт бүрэн унтрааж Хөлөнбуйр сумын Засаг дарга У.Ганхуягт хүлээлгэн өгсөн аж.

Уг гал түймэрт 1,800 га талбай өртөж шатжээ.

Мөн гуравдугаар сарын 22-нд Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Даамайн гүүр” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсныг тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нэг автомашин, орон нутгийн 24 иргэн, гурван автомашин, нийт 36 хүн, дөрвөн автомашинтай унтраахаар ажиллаж тухайн өдрийн 19:45 цагт цурманд оруулсан бүрэн унтраахаар цэвэрлэгээ хийн ажиллаж байна. Уг гал түймэрт 13 га ойн талбай шатсан байна.

Хаврын хуурайшилттай үед:

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Дууссан гал асаагуур зэргээ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

ЭСЯ: Их Британид 21 хоногийн хөл хорио тогтоосон тул тус улсад оршин сууж буй иргэн Та журмыг чанд мөрдөнө үү

Image result for ИБУИНВУ

Британийн Ерөнхий сайд Б.Жонсон 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 20:30 цагт мэдэгдэл хийж, ИБУИНХУ-д коронавируст халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа явдлыг сааруулах үүднээс улс даяар хөл хорио тогтоосноо зарлав. Хөл хорио гурван долоо үргэлжлэх бөгөөд иргэдийг дараах дөрвөн тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахыг хориглолоо.

  • Хүнсний дэлгүүр, эмийн сан орох
  • Өдөрт нэг удаа биеийн тамирын дасгал хийхээр гарах
  • Эмнэлэгийн тусламж эрэх, бусдыг асрахаар гарах
  • Гэрээсээ ажиллах боломжгүй бөгөөд зайлшгүй ажлын байрнаасаа ажил үүргээ гүйцэтгэх шаардлагатай хүмүүс ажилдаа явах.

Мөн уг захирамжийн хүрээнд хүнснээс бусад бүх төрлийн дэлгүүр, номын сан, тоглоомын болон спортын задгай талбай, сүм, мөргөлийн газруудын үйл ажиллагааг хааж, нэг өрхийн биш хоёроос олон хүн нэг дор цугларах, оршуулгаас бусад бүх төрлийн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглов.

Хөл хорионы хэрэгжилтэд цагдаагийн алба хаагчид хяналт тавих бөгөөд илэрсэн зөрчилд торгууль ногдуулах ажээ. Хөл хориог сунгах эсэх асуудлыг гурван долоо хоногийн дараа тухай үеийн нөхцөл байдлаас хамаарч шийдвэрлэх юм байна.

Иймд Британид оршин суугаа Монгол Улсын иргэн Та өнөөдрөөс тогтоосон энэ түр журмыг чанд мөрдөхийг уриалж байна.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яам

Categories
мэдээ нийгэм

Жолооч нар замд гарахдаа бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна

ac93be1d66a92957314a8f93b2319c0a1d24d5ad-6pxtt6oaplge0z3xc6hxllouyplg28pm1n6e234a0xs-6tytnxwifkl8x73vh78mr4ux5d0ht0xntbz4ccpbakg.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө Увсын нутаг, Завханы хойд хэсгээр, маргааш буюу 24-нд Хөвсгөлийн зүүн хэсэг, Завханы нутаг, Булганы хойд хэсгээр, 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, салхи секундэд18-20 метр хүрч ширүүснэ. Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.