Categories
мэдээ нийгэм

Шуурганд малтайгаа уруудсан иргэдийг эсэн мэнд олжээ

Image result for шуурга

Баян-Өлгий аймгийн Бугат сумын тавдугаар багийн нутаг дэвсгэр болох “Ангаалах” хэмээх газар 22 настай, эрэгтэй иргэн Ж, 14 настай, эрэгтэй иргэн С нар энэ сарын 23-ны 21:30 цагийн үед малдаа яваад сураггүй болжээ. Тус газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 40 км, сумын төвөөс урд зүгт 40 км-д оршдог. Мөн тухайн үед цасан шуурга шуурга шуурч, харагдах орчин 3 метрээс цаашаа хязгаарлагдаж байжээ.

Иргэд сураггүй болсон тухай мэдээллийг гэр бүлийн хүмүүс аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 23:12 цагт өгсөн байна. Дуудлагын дагуу тус газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн таван алба хаагч, Бугат сумын мэргэжлийн ангийн тав, ар гэрийн хоёр иргэн шөнийн 02:10 цагаас эрэн хайх ажиллагаа явуулж цасан шуурганаар малтайгаа уруудсан иргэдийг уулын цаанаас өнөөдөр өглөө 06:30 цагийн орчимд эсэн мэнд олсон байна.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын Боловсролын яам коронавирусийн халдвартай байгаа үед гадаадын оюутнуудыг дотуур байрнаас нь албадан гаргахгүй байх чиглэл өгчээ

Image result for гадаад хэргийн яам

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам коронавирусийн халдварын дэгдэлтийн үед ОХУ-д үлдэж, хичээл сургуулиа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан гадаадын оюутнуудыг дотуур байрнаас нь албадан гаргах үйлдлийг хийхгүй байхыг их дээд сургуулиудад чиглэл болгожээ. Энэ тухай шийдвэрийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасныг тус улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газруудад өнөөдөр ноот бичгээр мэдэгдсэн болно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье

Он гарсаар Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн зургаан суманд зургаан удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймэрт 22 га ой, 14810 га хээрийн талбай шатжээ.

Тухайлбал,

Энэ сарын 16-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Ширээ нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Номгон багийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчид ажиллаж, унтраасан.

Энэ сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын Хулсан шанд багийн “Бууралын-Айраг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд бүрэн унтраасан.

Энэ сарын 22-ны өдөр Булганаймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Даамайн гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд бүрэн унтраасан.

Энэ сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Тэмээн хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 157 км, сумын төвөөс урд зүгт 35 км/ хээрийн түймэр гарсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон Хөлөнбуйр, Булган сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, алба хаагчид бүрэн унтраасан.

Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өвөрхангай аймагт хүчтэй шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагджээ

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний өдрийн 13:00 цагийн байдлаар Өвөрхангай аймагт хүчтэй шороон шуургатай замын хөдөлгөөнд оролцоход үзэгдэлт хангалтгүй хүндрэлтэй байгаа бол Баян-Өлгий аймагт цас ихээр орж зорчих хэсэг гулгаатай байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд хөдөлгөөнд оролцогчдыг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн зургаан иргэнийг тусгаарлаад байна

“Алтанбулаг” боомтын орох чиглэлээр 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 08.00 цагаас гуравдугаар сарын 24-ний 08:00 цаг хүртэлх хугацаанд:

– ачааны 25 авто машинаар 28 зорчигч /Монгол-10, гадаад-18 /
– албаны 4 машинаар 15 зорчигч /үүнээс Монгол-6, гадаад-9/
-бусад суудлын 5 авто машинаар 8 /Монгол-8/ зорчигч
-явганаар 38 зорчигч /Монгол-38/,

-нийт 34 тээврийн хэрэгсэл болон явганаар 89 зорчигч хил нэвтэрсэн бөгөөд тус алба нь зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авч үзлэг, тандалт хийж /албаны болон ачааны автомашины жолоочоос бусад нийт 46 зорчигчоос/ сэжигтэй тохиолдлоор эмчлэн тусгаарлахаар 4 зорчигчийг Дархан-Уул аймаг руу, хоёр зорчигчийг Орхон аймаг руу тус тус шилжүүлсэн. Үлдсэн 40 зорчигч болон өмнөх шөнө орж ирж хилийн нэвтрэх цэгийн тусгаарлах өрөөнд байрлаж байсан 2 зорчигч, нийт 42 зорчигчийг Орхон аймаг руу ажиглалтад авахаар шилжүүлсэн.

Албаны зорилгоор хил нэвтэрсэн 15 зорчигчоос эрүүл мэндийн асуумж судалгаа авч, эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул зөвлөмж өгч хилээр нэвтрүүлсэн. Мөн Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгах 3 тээврийн хэрэгслийн 5 жолооч, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын гаалийн хяналтын талбайд ачаа буулгах 4 тээврийн хэрэгслийн 4 жолооч /гадаад/-ыг эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулан эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хил нэвтрүүлж хүчний байгууллагын хяналтад шилжүүллээ.

Дээрх хугацаанд “Алтанбулаг” боомтын гарах чиглэлээр:

– ачааны 12 авто машинаар 12 зорчигч /Монгол-2, гадаад-10/
– албаны 4 машинаар 14 /үүнээс Монгол-6, гадаад-8/
– Бусад суудлын 6 авто машинаар 9 /Монгол-5, гадаад-4/
– явганаар 1 гадаад зорчигч
– нийт 22 тээврийн хэрэгсэл болон явганаар-36 зорчигч нэвтэрсэн бөгөөд эдгээрээс Монгол Улсын таван иргэнийг хилийн нэвтрэх цэгээс буцааж бусад жолооч, зорчигчдод зөвлөмж сэрэмжлүүлэг өгч хилээр нэвтрүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

32.015 М.КВ талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комиссын даргын 2020 оны 03 сарын 12-ны өдрийн 02 дугаар албан даалгаврын хүрээнд дүүргийн хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн билээ.

Тухайлбал шинэ коронавирус ‘’COVID-19’’-ийн халдварын тархалтболон мал амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн төрийн захиргааны байгууллагуудын 17.104 м.кв талбайд, 28 хорооны 14.911 м.кв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байна.

Ариутгал, халдваргүйжүүлэлтийг “Баяндэмбэрэл” ХХК хийж байгаа бөгөөд “Монгол улсад 2019 онд ашиглаж болох ахуйн хортон шавьж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалт, тоо хэмжээ”-нд орсон ДП-2Т 0,04 хувийн уусмалаар тусгай зориулалтын уураар мананцар үүсгэн, шүршиж хийсэн аж.

Дашрамд, хоёр дахь удаагийн давтан ариутгалыг өнөөдрөөс эхлэн хийж байгаа бөгөөд, халдваргүйжүүлэлтийг хийхдээ Монгол Улсын стандарт “MNS 5161-3:2002, MNS 5161-1:2002”-ыг баримтлан ажиллаж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар /Ковид-19/ 2020.03.24-ны 11:00 цагийн байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Гадаадад суугаа Монголчууддаа зориулав

Image may contain: text

(СOVID-19)-өөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж, мэдээллийг ЭМЯ-ны фэйсбүүк хуудас, вэб сайтаас авах боломжтой. Мөн 119, 88086829, 1800-200, 11-323002 дугаарын шуурхай утас 24 цагаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

​Говь-Алтай аймагт өнөөдөр дахин 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Image result for газар хөдлөлт

Говь-Алтай аймагт өнөөдөр дахин 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайд 20-ны өдрийн 11.03 цагт 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Уг газар хөдлөлтөөс хойш өнөөдрийн байдлаар нийт 400 гаруй удаагийн давтан газар хөдлөлт ажиглагдаад байгаа талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтууд хүчингүй болсон тул Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолын үндэслэлд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтуудаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зохицуулалтыг тодорхой тусгаагүй улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Улсын Их Хурал энэ дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болон уг төлбөрийг ямар хувь хэмжээгээр, хэрхэн давхардуулалгүй ногдуулах тухай зохицуулалтыг ойлгомжтойгоор нарийвчлан тусгасан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан болно.

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал дамжуулан борлуулсан этгээд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх бөгөөд уг төлбөрийн баримтад ашигт малтмалын нэр төрөл, ангилал, тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг тусгасан байна. Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч нөөц ашигласны төлбөрийн баримт, суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасч тооцно гэж зааж өгсөн.

Ингэснээр ашигт малтмал олборлосон, худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэг л удаа давхардуулахгүйгээр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлсэн.