Categories
мэдээ нийгэм

Газрын нэгдмэл сангийн цахим системийг орон даяар нэвтрүүллээ

Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болж, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг батлав. Үүнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөний цахим систем, үнэлгээ, татвар, төлбөрийн, газрын кадастрын мэдээллийн систем, газрын мониторингийн сүлжээ багтах юм.

Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системийг үндсэн 14 серверт өгөгдлийн сангийн зохион байгуулалтыг хийж, техникийн болон хөгжүүлэлт, туршилтын ажлыг хийсэн бөгөөд төрийн байгууллагууд эрх, үүргийн дагуу хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон.

Энэхүү системийг төрийн байгууллагууд ашигласнаар мэдээллийн ил тод байдал хангагдаж, иргэд олон нийт газрын бодлого төлөвлөлтийн үйл явцын мэдээллийг цаг тухайд нь авч, хэрэгжилтэд хяналт тавьж, хүнд суртал чирэгдэл буурах юм. Газар өмчлөх эзэмших, ашиглах, эрхийн баталгаа, хамгаалалт сайжирч, газрын зөрчил маргаан гарахгүй байх боломж бүрдүүлэх ач холбогдолтой.

Уг системийг байнга сайжруулж, хөгжүүлэх цаашид удирдаж явуулахад жилд 200 гаруй сая төгрөгийн төсөв шаардагдах аж.

Categories
мэдээ нийгэм

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг шинэчлэв

Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болж, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих” журмыг шинэчлэн батлав.

Журамд шинээр батлагдсан Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд зохицуулсан зохицуулалтыг тусган 2019 онд батлагдсан журмын ерөнхий бүтэц агуулгыг алдагдуулахгүйгээр дараах гол зохицуулалтуудыг нэмж оруулжээ.

-Бичил, жижиг, дунд ангилалд хамаарах зээлийн хэмжээг тогтоосон

-Хөнгөлөлттэй зээл олгох хэлбэрийг хуулийн хүрээнд шинэчлэн зохицуулсан

-Дамжуулан зээлдүүлэх арилжааны банкинд тавигдах шаардлагыг бууруулж, өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн

-Хороо, дэд хорооны гишүүнд тавигдах шаардлага бий болгосон

-Орон нутагт олгох зээлийн хэмжээг нэмсэн

-Зээлийн мэдээллийн сан үүсгэх, эргэн төлүүлэх, хяналт тавих үйл ажиллагааны зохицуулалтыг бий болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-үүдэд арга хэмжээ авлаа

Сүхбаатар дүүргийн VII дугаар хороонд байрлах таван түргэн үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагаанд холбогдох улсын байцаагч нар хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүйгээр хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж үйлчилгээ үзүүлж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийг үндэслэн шийтгэврийн арга хэмжээ авч, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй газарт худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан зөрчилд арга хэмжээ авахуулах талаар Сүхбаатар дүүргийн Газрын албанд албан бичиг хүргүүлэн ажиллалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Биокомбинат УТҮГ-ыг шинэчилнэ

Монгол Улсын Засгийн газраас “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх нь зүйтэй хэмээн үзэж, Унгар улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг анх 2016 онд байгуулж, төслийн төсөвт өртгийг нийт 25 сая ам.доллараар тогтсон. Улмаар 2019 онд төслийн төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, зээлийн хэлэлцээрийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсныг батламжилж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Унгар Улсаас Монгол улсад суугаа элчин сайд Михай Галошфай нар гарын үсэг зурсныг 2019 оны 12 дугаар сард УИХ-аас соёрхон баталсан юм.

Иймд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, Унгар Улсын Засгийн газрыг төлөөлж Унгарын Экспорт-Импорт банк хооронд тусгайлсан зээлийн гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах эрхийг холбогдох хүмүүст олгож Ерөнхий сайд захирамж гаргалаа.

Зээлийн хугацаа 17,5 жил бөгөөд нэн хөнгөлөлттэй буюу хүүгүй, үндсэн зээлийн төлбөрөөс эхний дөрвөн жил чөлөөлөгдөх аж.

“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийн хүрээнд Олон улсын үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан вирусын гаралтай вакцин үйлдвэрлэл, био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилгыг тус тус шинээр барьж, өндөр хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоно. Үйлдвэрийн хэвийн найдвартай тасралтгүй ажиллагааг хангах дэд бүтэц, энерги хангамж, инженерийн шугам сулжээний өргөтгөл, шинэ үйлдвэр болон лабораторид ажиллах боловсон хүчний сургалт, дадлагажуулах зэрэг ажлууд хийгдэх юм.

Манай улс сүүлийн гурван жилд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин 19.7 сая/тун, бог малын мялзангаас сэргийлэх вакцин 32.3 сая/тун, хонийг цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин 23.6 сая/тун гадаадаас импортоор авч нийт 7,5 сая ам.доллар зарцуулжээ.

Биокомбинатыг шинэчилж үйлдвэр байгуулснаар гадагшаа чиглэж буй энэхүү валютын урсгалыг зогсоож, дотооддоо шүлхий, мялзан, цэцэг өвчнөөс сэргийлэх вакцинаар бүрэн хангахаас гадна экспортлох боломж бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Хантавируст халдвар нь хүнээс хүнд халддаггүй учир албан бус мэдээлэлд цочирдохгүй байхыг анхаарууллаа

“Хүнээс хүнд дамждаг хантавируст халдварт өвчин дэгдлээ” гэх мэдээлэл сошиал сүлжээнд тархжээ.

Гэвч хантавируст халдвар нь дэлхий дахинд өргөн тархсан, мэрэгч амьтнаас хүнд халдварладаг, хүнээс хүнд халддаггүй өвчлөл бөгөөд БНХАУ, Европ болон Дунд азийн орнууд, Америкт голомтлон тархсан зоонозын халдварт өвчин гэдгийг ЗӨСҮТ-ээс тайлбарлажээ.

Түүнчлэн голомтлон гардаг улс орнууд уг халдварыг хяналтдаа бүрэн оруулж байнгын тандалт хийж мэдээлдэг. Мэргэжлийн байгууллагууд ч олон улсад бүртгэгдэж буй нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болохуйц үйл явдал, өвчлөлийн мэдээллийг тандаж, сэргийлэх үйл ажиллагааг тогтмол хийдэг аж.

Тиймээс иргэдийг цахимаар явж буй мэдээллүүдийг цочирдож хүлээж авахгүй байх, байнгын бүртгэгддэг, хяналтад авсан өвчлөлийн албан бус мэдээллийг түгээж, нэгнийгээ түгшээхгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 417 812 болжээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 25-ний 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдвар дэлхийн 196 улсад бүртгэгдээд байна. Шинэ коронавирусний халдвараар 18 717 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 417 812-д хүрсэн бол 108 035 хүн эдгэрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Эмийг эмчийн жоргүй олгосон зөрчилд шийтгэл ногдууллаа

МХЕГ-аас иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан 02-15/03 дугаартай удирдамжийн хүрээнд “Задь тун” ХХК-ийн Эмийн санд хяналт шалгалт хийлээ:

Шалгалтаар жор баригч нь эмийг эмчийн жоргүй олгосон зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн хүрээнд шийтгэлийн арга хэмжээ авч бүрэн барагдуулж ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн тусламж авах, мэдээлэл өгөх байгууллагуудын утасны жагсаалт

НЭМҮТ-ийн 119 утсаар иргэдэд COVID-19 халдвартай холбоотой бүх мэдээлэл, зөвлөгөөг өгнө.

Хэрвээ халдварын шинж тэмдэг илэрвэл иргэд өөрийгөө тусгаарлан бусад 100,103 болон Эрүүл мэндийн байгууллагын 24 цагийн утсуудаар мэдээлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаран эмнэлгийн байгууллагад ирэх нь халдвар тархах эрсдлийг улам нэмэгдүүлнэ гэж ЭМЯ-наас зөвлөлөө.

НИЙСЛЭЛИЙН ДҮҮРГҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН УТАСНЫ ДУГААР

  1. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 11-366370 24 цаг
  2. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв 70150049, 99017664 (08:30-17:00), 90648452 (24 цаг)
  3. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв 11-350793 08:30-17:00
  4. Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 88377080, 7021103 24 цаг
  5. Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 99831606 08:30-17:00, 7049103 24 цаг
  6. Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 70232427, 70232611 24 цаг
  7. Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв 98188851 24 цаг, 70180117 08:30-17:00
  8. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв 11-345903 08:30-17:00, 99201202 24 цаг
  9. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 70110278, 70110279 24 цаг
  10. Жаргалант тосгоны эрүүл мэндийн төв 85865240 24 цаг
  11. Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв 98668541, 70490003 24 цаг
  12. Хонхор тосгоны эрүүл мэндийн төв 88106681, 95103104 08:30-21:00
  13. Туул тосгоны эрүүл мэндийн төв 70497103 24 цаг
  14. “Бяцхан тэмүүлэл” хүүхдийн сэргээн засах төв 96658569 24 цаг
  15. “Эрүүл үрс” хүүхдийн сэргээн засах төв 88028381 08:30-17:00
  16. “Хан Туул” хүүхдийн сэргээн засах төв 11-341598 08:30-17:00

ГАДААДЫН ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УТАСНЫ ДУГААР

  1. SOS medica 91913122
  2. Интермед 80105577

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УТАСНЫ ДУГААР

  1. Эрүүл мэндийн яам 323002
  2. Улсын 1-р төв эмнэлэг 99463372, 80060103
  3. Улсын 2-р төв эмнэлэг 70150233, 70150234
  4. Улсын 3-р төв эмнэлэг 77000351, 77000352, 99037227
  5. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 80809102, 80809105
  6. Халдварт өвчин судлалын үндэсний төв 100, 80086829
  7. Зоонозын өвчин судлалын үндэсний төв 70284393, 70282853
  8. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 89096900
  9. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 18002000, 98983630
  10. Цус судлалын үндэсний төв 70136504
  11. Геронтологийн үндэсний төв 350804, 350802
  12. Эрүүл мэндийн хөгжлийн төв 70128801, 89880111
  13. Гэмтэл согог судлалын үндэсний төв 70187797, 70180136
  14. Арьсны өвчин судлалын үндэсний төв 93086485, 70135045
  15. Эмгэг судлалын үндэсний төв 313820, /08.30-17.00/
  16. Хүүхдийн төв сувилал 360735
  17. Хавдар судлалын үндэсний төв 88877539, 70162529, 99124740

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УТАСНЫ ДУГААРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

  1. Архангай 70332973
  2. Баян-Өлгий 70424299
  3. Баянхонгор 70440006, 70442878
  4. Булган 70343228
  5. Говь-Алтай 70484067, 70483066
  6. Говьсүмбэр 70543021
  7. Дархан-Уул 70374157
  8. Дорноговь 86868875
  9. Дорнод 70583355, 91950355
  10. Дундговь 70593951
  11. Завхан 70462146
  12. Орхон 70355212
  13. Өвөрхангай 70323536, 94997721
  14. Өмнөговь 88532103
  15. Сүхбаатар 70518003
  16. Сэлэнгэ 70363588
  17. Төв 70272225
  18. Увс 70453149
  19. Ховд 70432526
  20. Хөвсгөл 70384005, 70383334
  21. Хэнтий 70562906
Categories
мэдээ нийгэм

Эм, эмнэлгийн хэрэгслийг тодорхойгүй эх сурвалж болон цахимаар худалдаж авахгүй байхыг анхаарууллаа

Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-аас нийтийн эрүүл мэндэд аюул учруулах хуурамч эм, эмийн зүйл, эмнэлгийн хэрэгслийг тодорхойгүй эх сурвалжаас, ялангуяа цахим худалдаагаар худалдаж авахгүй байхыг анхааруулж байна. Эдгээр барааг хэрэглэх нь хүний амь насанд аюул учруулна.

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-тэй тэмцэж байгаа энэ үед гэмт хэргийн бүлэглэл, хууль бусаар болон хуурамч бараа нэвтрүүлэх явдал гарсаар байгаа нь гаалийн байгууллагууд зорчигчдын эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ, хууль бус үйлдэлтэй тэмцэх арга хэмжээг илүү өргөн хүрээнд зохион байгуулах хэрэгцээ, шаардлагыг бий болгож байна. ДГБ-ын Зөрчлийн мэдээлэл солилцох сүлжээнд ирүүлсэн гишүүн орнуудын мэдээллээс харахад хуурамч эм, эмнэлгийн хэрэгсэл, түүний дотор амны хаалт, гар ариутгах хэрэгслийн зөрчил нэмэгджээ.

БНХАУ, ХБНГУ, Индонез, Уганда, Украин, Их Британи, АНУ, Вьетнамын Гааль болон хууль сахиулах байгууллагууд сүүлийн гурван долоо хоногийн дотор энэ төрлийн зөрчлийг илрүүлэн ДГБ-ын Зөрчлийн мэдээлэл солилцох сүлжээнд мэдээлэл ирүүлжээ.

ДГБ, Интерпол, Европолоос 2020 оны 3 дугаар сарын 3-10-ны хооронд хамтран зохион байгуулсан “Pangea XIII” ажиллагааны үеэр, Гааль, Цагдаа болон бусад хууль сахиулах байгууллагууд 37,258 хуурамч эмийн хэрэгсэл, түүний дотор 34,137 мэс заслын маск илрүүлжээ.

“Pangea XIII” ажиллагааны үеэр АНУ-ын Гааль, хил хамгаалах алба “COVID-19” оношлуурыг Их Британаас шуудан илгээмжээр Лос Анжелесийн Нисэх онгоцны буудлын олон улсын шуудан илгээмжийн хэсгээр “Цэвэршүүлсэн усны сав” нэртэй, 191 ам. долларын үнэтэй хуурамч бичиг баримт бүрдүүлэн илгээснийг илрүүлжээ. Онц байдал тогтоосон үед хууль бусаар бараа нийлүүлэх замаар мөнгө угаах, худалдааны луйвар их хэмжээгээр гарч, улам бүр идэвхжиж байгааг харуулсан нэг жишээ юм. Энэ зөрчлийг Их Британийн Лондон хотын Цагдаагийн газрын Оюуны өмчийн эрхийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг зохицуулах төв байгууллага болон АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газрын хамтын ажиллагааны хүрээнд илрүүлж 300 орчим оношлуур, түүнийг хэрэглэхэд зориулсан 20 литр химийн бодисыг хураан авч, гэмт хэрэгт холбогдсон этгээдийг баривчилжээ.

Дэлхийн хэмжээнд онц байдал зарласан энэ үед зах зээл дээр эм, хамгаалалтын хэрэгсэл, түүний дотор маск (амны хаалт), нэг удаагийн бээлий, хамгаалалтын хувцас, хэрэгслийн хууль бус худалдаа нэмэгдсээр байна. Иймд дэлхийн улс орнууд экспортын зөвшөөрлийг энэ төрлийн бараанд бүр болон түр хугацаанд олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгожээ. Тухайлбал, Вьетнам, Европын Холбоо, Бразил, Энэтхэг, ОХУ, Серби, Украин гэх мэт.

ДГБ-аас олон улсын болон үндэсний хэмжээнд нэвтрүүлж буй туршлага, эрх зүйн зохицуулалт, зөрчил, бусад мэдээллийн талаар шуурхай холбоо барин ажиллах холбоо баригчдын жагсаалт, холбогдох эрх зүйн зохицуулалт, ДЭМБ-ын холбоос, COVID-19 сүүлийн үе чиг хандлага, шинэ төрлийн мэдээллийг нэн даруй солилцох, өөрөөр хэлбэл бүхий л мэдээллийг нэг доороос авах мэдээллийн дэд хуудсыг relevant section of the WCO’s website бий болгон, баяжуулж байна. Өнөөдрийн байдлаар Бельги, Болгар, Канад, Чили, Чех, Финланд, ХБНГУ, Грек, Шинэ Зеланд Улсын гаалийн байгууллага өөрсдийн хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг байршуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх болон зөрчлийн оноогоо сэргээлгэх заавар

Цагдаагийн ерөнхий газраас тээврийн хэрэгсэл жолоодох эрх болон зөрчлийн оноогоо сэргээлгэх зааврын тухай мэдээллийг хүргэж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан бол

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас эрхээ хасуулсан этгээд төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа 6 цагийн сургалтад хамрагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа
  2. Эрүүл мэндийн тодорхойлолтыг http://license.police.gov.mn/media/law/a5.jpg татан авч харъяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлнэ. Эрх сэргээгдсэн тохиолдолд ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхим болон Дүнжингарав, Драгон төвд байрлах “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д очиж жолооны үнэмлэх захиална.
  3. Жолооны үнэмлэхний мөнгө 12,500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк – Төрийн сан, Хүлээн авагч байгууллага – ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого, Гүйлгээний утга – овог, нэр, регистрийн дугаар/

Зөрчлийн оноо дууссан бол

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос бусад байдлаар жолоодох эрхээ хасуулсан этгээд төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа 2 цагийн сургалтад хамрагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа

Төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа зохион байгуулж буй сургалтын хуваарь, хаяг: