Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр: Иргэдийн бухимдалтай холбоотойгоор бид сэтгэл заслын зөвлөмж гаргаад түгээж байна

Image result for ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр

УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр, “Иргэдээ татан авахтай холбоотой нарийн заавар зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудын цахим хуудсанд албан ёсоор байршуулна. Заавар зөвлөмжтэй танилцаж, дагаж мөрдөх хэрэгтэй. Тусгаарлалтад орж байгаа иргэдийн ачааг тодорхой хугацаанд тусгаарлах тул хувийн ариун цэврийн зүйлс болон эм тариагаа өөртөө авах ёстой. Ачаанаасаа юм авна гэдэг асуудал байхгүй. Хувийн зохион байгуулалтдаа анхаараарай. Шуурхай штаб дөрвөн том бүлэгт хуваагдан ажиллаж, иргэдийг хүлээж авах боломжтой тусгаарлах байруудын судалгааг гаргасан.

Өчигдөр Москвагаас Улаан-Үдэд 200 орчим монгол иргэн ирсэн. Иргэдээс Шуурхай штабын утсанд маш их бухимдсан дуудлага ирж байгаа. Сэтгэл заслын зөвлөмж гаргаад түгээж байна. Тайван байх нь чухал” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ц.Сандуй батлан даалтаар гарчээ

А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэм буруутайд тооцон, дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан билээ. Давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргаад байсан юм.

Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт Ц.Сандуй батлан даалтаар гарсан байна. Харин А.Ганбаатарыг үргэлжлүүлэн хорьж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Т.Бадрал: Гурван удаагийн тусгай нислэгээр 750 гаруй иргэнийг авчирна

Image result for ОБЕГ-ын дарга Т.Бадрал

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Нийт 4,805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ дипломат төлөөлөгчийн газруудад гаргажээ. Олон улсын хэмжээнд 100 гаруй улс иргэдээ бусад улс орноос татаж авч байна. Дөрөвдүгээр сарын 2-нд 08:00 цагт БНСУ руу дараагийн ээлжийн тусгай үүргийн онгоц илгээнэ. 3-нд Япон улс руу, 4-нд 08:30 цагт БНСУ руу тусгай үүргийн онгоц илгээнэ. Гурван удаагийн тусгай нислэгээр 750 гаруй иргэнийг эх оронд нь авчрах боломжтой гэж үзэж байна хэмээн мэдэгдлээ.” гэв. Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдэд хоёр үндсэн шаардлагыг тавина. Үүнд:

  1. Тусгаарлах байранд байх 21 хоногийн төлбөрийг төлнө.
  2. Байгаа улс орондоо шинжилгээнд хамрагдсан байх. Шинжилгээний бичгийг үндэслэж, онгоцонд суух зөвшөөрлийг өгнө гэдгийг анхаарууллаа.
Categories
мэдээ нийгэм

Эрсдэлийн үнэлгээ хийлээ

Монгол Улсад коронавируст халдварын тархах эрсдэлийн зургаа дахь шатны үнэлгээг өчигдөр буюу 03 дугаар сарын 25-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ.

Эрсдэлийн үнэлгээг Шадар сайдын 2017 оны А\08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ХМХГ, ЗӨСҮТ болон ДЭМБ-ын хамтарсан ажлын хэсэг явуулсан юм.

Үнэлгээний дүн, тайлан, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг Улсын Онцгой комисст хүргүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УОК өнөөдөр хуралдана

Улсын Онцгой комиссын 14 дэх удаагийн хуралдаан өнөөдөр 14:00 цагаас хуралдана.

Хуралдаанаар иргэдийн тусгаарлах хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2,126 иргэн ажиглалтад байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

COVID 19 өвчнийг тархаахгүй байх тусгаарлалтын хугацаа 14 хоног байгаа юм.


Categories
мэдээ нийгэм

Г.Нэргүй: Угаар мэдрэгчээ салгамааргүй байна

НЗДТГ-аас ээлжит мэдээллээ хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд угаарын хийнд хөнгөн хордсон зургаан өрхийн 11 иргэнд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Долоон хүүхэд, дөрвөн том хүн байна. 11 дуудлагын шалтгаан: гурав нь яндагийн сойлтыг хаасан, нэг нь түлшээ буруу түлсэн. Хоёр тохиолдол нь ханан пийшингийн битүүмжлэл алдсан.

Нийслэлийн иргэдэд өнгөрсөн жил 180 мянга орчим төслийн зуух тараасан. Стандартын зууханд галлагаа зөв хиймээр байна. Мөн угаар мэдрэгчийг зай дууссан гэсэн шалтгаан салгаж байна. Угаар мэдрэгчийн баталгаат хугацаа хоёр жил. Он гарсаар эмнэлэгт угаарын дуудлагаар 32 хүн хэвтэн эмчлүүлээд гарсан . Одоогоор нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж байна..

Хаврын хуурайшилт эхэлсэн учраас иргэд та бүхнийг анхаарал сэрэмжтэй байхыг хүсье. Ойн тухай хуульд гуравдугаар сарын 20-оос зурагдугаар сарын 10 есдүгээр сарын 10-аас арваннэгдүгээр сарын 10 хүртэл түймрийн онцгой аюултай үе гэж үздэг учраас иргэдийг ногоон бүс рүү нэвтрэхийг хуулиар хориглосон байдаг. Ногоон бүсэд гал гаргах, шар өвс шатаах юм бол зөрчлийн тухай хуулиар торгууль ноогдуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хуулийн заалттай хэмээн мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах тухай” асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Тэрбээр “Засаг даргын Зөвлөлийн 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн хуралд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй Монгол дахь барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний хэмнэлтийн төлөвлөгөө боловсруулах ажлын явцын талаар танилцуулсан. Засаг даргаас тус төслийн 2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Багануур, Багахангай, Налайх дүүргийн сургууль, цэцэрлэгийг хамруулах асуудлыг судалж, дараагийн зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгосны дагуу өнөөдрийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцүүлж байна. Энэ хүрээнд Захирагчийн ажлын алба нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн багийнхантай хамтран ажиллаж, 2020 онд Налайх дүүргээс нэг цэцэрлэгийг хамруулан хэрэгжүүлэх шийдвэр гарсныг танилцуулж байна” гэлээ.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын явцын талаар мэдээлэл хүргэлээ

Дараа нь хуралдаанаар “Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын тухай” асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах зорилгоор дөрвөн чиглэлээр нөөцийн махыг бэлтгэж байна. Мөн нөөцийн мах худалдах хүнсний дэлгүүрийг зорилтот бүлгийн хүн амын тоо, байршил, шаардлага хангасан хөргүүр, хөлдөөгчтэй, Е баримт хэвлэгч пос терминал төхөөрөмжтэй газруудад хуралдан борлуулж байна. Түүнчлэн махны үнийг тогтвортой байлгах зорилгоор шаардлагатай тохиолдолд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг томоохон зах, худалдааны төвүүдэд зохион байгуулахад төлбөр хураамжийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр онцолж хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Махны борлуулалт, үнэтэй холбоотой хөндлөнгийн хяналтыг мэргэжлийн байгууллагууд сайн тавьж ажилла. Эрүүл ахуйн шаардлага хангасан газар худалдан борлуулалт хийхэд мөн хяналт тавих шаардлагатай” хэмээлээ.

Онцгой эрх бүхий 24 цагийн хариуцлагатай зохицуулагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа

Мөн хуралдаанд “Сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүрсний хэрэглээ, түүний зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах онцгой эрх бүхий 24 цагийн хариуцлагатай зохицуулагчдын үүрэг гүйцэтгэсэн тухай” танилцуулга мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ.

Онцгой эрхтэй 24 цагийн хариуцлагатай зохицуулагчдын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээллийг нэгтгэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэх, зохицуулагчдыг мэдээллээр хангах, тухайн ээлжинд ажиллах зохицуулагчийн ажил, үүргийн хуваарь боловсруулах, судалгаа тандалт хийлгэх, газар дээр нь үзэж танилцах цэг салбарыг сонгох зэрэг үндсэн үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албан хүлээж, зохион байгуулалтыг хийжээ. Хариуцлагатай зохицуулагч нар нийслэлийн Онцгой комиссын гишүүд болон НЗДТГ, УБЗАА, НОБГ, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийг сайжруулсан түлшний захиалга, савлагаа, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын өдөр тутмын мэдээ, мэдээллээр хангаж ажилласан байна.

“Хариуцлагатай зохицуулагчдыг ажиллуулснаар сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 380 орчим цэгийн түлшний мэдээллийг өдөр тутам хянах, нийслэлийн удирдлагыг үнэн бодит мэдээллээр хангах, түлшийг “Сайн карт”-аар борлуулах хувийг дээшлүүлэх, харьяа газар, агентлаг нь шахмал түлш борлуулах цэгийн байршлыг дүүрэг, хороо болон “Тавантолгой” ХХК-тай хамтран оновчтой тодорхойлох зэрэг олон үр дүн гаргаж ажиллалаа” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр онцолж хэллээ.

Хотын Захирагч С.Амарсайхан “Агаарын бохирдлыг бууруулах ажилд онцгой үүрэг гүйцэтгэж ажилласан бүх шатны ажилтан, албан хаагчид, иргэддээ талархсанаа илэрхийлье. Нийслэлийн хэмжээнд 24 цагийн шуурхай штаб байгуулж ажилласны үр дүн гарсан гэж үзэж байна. Шат шатны удирдлагууд, ажилтан, албан хаагчдыг хөдөлмөр зүтгэлийг бодитой үнэлэх хэрэгтэй. Гэхдээ цаашид бид өвөлжилтийн бэлтгэл ажлаа одооноос эхлэн сайн хангаж ажиллах шаардлагатай. Дүүргийн удирдлагуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, ирэх өвөл түлшний борлуулалт, тээвэрлэлт, түгээлтийг дүүрэг дүүрэгтээ сайн зохион байгуулж ажиллахад нь онцгой анхаарах үүргийг өгөх нь зүйтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Я.Буянжаргал: Дархан-Уул аймагт хоёр иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан

Image result for Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдрийн байдлаар нийт 3500 хүнийг тусгаарлаж, одоогийн байдлаар 2126 иргэн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагийн дотор Дархан-Уул аймагт 23 хүн тусгаарлагдсан. Хоёрыг нь сэжигтэй тохиолдол гэж үзэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлаад байна. Тухайн хоёр иргэний нэг нь Монгол, Тайланд, Макао, Камбож, Турк, Москвагаар дамжиж явсан. 37.2 хэмийн халуунтай, хоолой өвдсөн зовуурьтайгаар тусгаарлагдсан.Одоогоор халуун нь буурсан. Хоёр дахь иргэн нь бие зарайж байна гэсэн зовуурьтайгаар Якутаас дамжиж ирсэн. Замын-Үүдээр 33 иргэн орж ирснийг мөн тусгаарласан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Hалайх дүүрэгт хяналт тандалт хийгдэж байна

Хяналтын 2 цэг дээр НМХГ, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нийслэлийн агентлагийн албан хаагчид хяналт тандалтын үйл ажиллагааг гардан гүйцэтгэж, Нийслэл рүү болон орон нутаг руу чиглэсэн тээврийн хэрэгсэлд 2 талдаа хяналт тавьж, иргэн бүрийн биеийн халууныг хэмжиж, холбогдох асуумжийг аван зөвлөгөө өгч, зөвлөмж тараан ажиллаж байна.
2020 оны 3-р сарын 25-ны 06.00 цагаас 03 сарын 26-ны 06.00 цагийн хооронд 2 товчоогоор орсон 2583, гарсан 2304, нийт 4887 тээврийн хэрэгсэл; орсон 6633, гарсан 6250, нийт 12883 зорчигч хяналт тандалтанд хамрагдсан. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийслэлээс Монгол улс дахь олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран зорчигчдын хөдөлгөөнд тандалт судалгааг тус дүүрэгт байрлах хяналтын 2 цэг дээр хийж, судалгаан дээр Нийслэлийн агентлагийн албан хаагчид ажиллаж байна. Урсгал хөдөлгөөний бүртгэлийг дамжин өнгөрч байгаа иргэн бүрээс авч байгаатай холбогдуулан түгжрэл үүсч замын ачаалал ихэсч байна. Орж ирж байгаа дотоодын болон импортын 36 тээврийн хэрэгсэлээр мах, махан бүтээгдэхүүн 12.7 тн, гурил, гурилан бүтээгдэхүүн 45 тн, хүнсний ногоо 129 тн, дайвар бүтээгдэхүүн 9.4 тн, адуу 22 толгой, бог мал 33 толгой, арьс шир 9225 ш, хэрэглээний мод 180 мкуб нэвтрэхэд хяналт хийлээ. Хяналт тандалт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Янжмаа: ОХУ гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нэг долоо хоногийг бүх нийтийн амралт болгов

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Тэрбээр хэлэхдээ “Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч иргэддээ хандан мэдэгдэл хийж, гуравдугаар сарын 30-ны өдрөөс нэг долоо хоногийг бүх нийтийн амралт болгосон байна. Уг арга хэмжээний гол зорилго нь хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байх гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Путин онцолсон байна.

Украин улс нэг сарын хугацаатай онц байдал зарлалаа. Энэ хүрээнд гуравдугаар сарын 27-ноос эхлэн агаарын болон төмөр замын хилээ хааж байна.

Финланд улсын нийслэлд халдвар голомтлон гарч байгаатай холбогдуулан нислэлийг тойрсон бүсэд хөл хорио тогтоолоо. Одоогийн байдлаар тус улсад бүртгэгдсэн халдварын тоо 880, нас баралт 3 байна.

Арабын Нэгдсэн Эмират улсад өнөөдрөөс эхлэн Ням гараг хүртэл оройны 20:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хугацаанд нийтийн тээвэр болон хүмүүсийн хөдөлгөөнийг бүрэн хориглож, гудамж талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийхээр болсон байна.

БНСУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ халдвар 104, нас баралт 5 бүртгэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд тус улсад гаднаас халдвар импортлогдон ирэх тохиолдол нэмэгдэж байгаа учраас энэ Баасан гарагаас эхлэн АНУ-аас ирэх иргэд өөрийгөө 14 хоног тусгаарлах журам мөрдүүлэхээр болсон.

Гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаарх ЮНЕСКО-ийн мэдээгээр дэлхийн 165 улс үндэсний хэмжээнд боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байна. Үүн дээр 10 гаруй улс хэсэгчилсэн байдлаар зогсоогоод байгаа. Ингээд нийтдээ 1.5 тэрбум буюу нийт суралцагсдын 87 хувь сургууль завсардсан байдалтай байна” гэв.