Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 02-ныг хүртэл амраах шийдвэр гаргалаа

Related image

Улсын онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн гаргасан саналыг хэлэлцсэн юм. Коронавирус халдварын дэгдэлт Хятад улсад гараад байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийг түр хаах саналыг ЭМ-ийн сайд Улсын онцгой комисст гаргасан. Улсын онцгой комисс хуралдаж, энэ саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Корона вирусээс сэргийлж сургууль, цэцэрлэгийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл түр хаахаар болжээ.

Энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, “Ирэх долоо хоногийн даваа гарагаас дагаж мөрдөхөөр төлөвлөж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

НӨАТ-ын буцаан олголтын талаар тайлбар мэдээлэл өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хурлаар 20 асуудал хэлэлцэн шийдвэр гаргана гэж Засгийн газрын ХМОНХХ-ээс мэдээллээ.

Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр 15:50 цагт НӨАТ-ын буцаан олголтын талаар тайлбар мэдээлэл өгөхөөр болжээ.

Урамшуулал олгох болсноос хойш НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 35.1 тэрбумыг олгож байсан бол 2019 онд 121.6 тэрбум төгрөг олгосон. Харин энэ онд 146 тэрбум төгрөгийг буцаан олгохоор байгааг Татварын ерөнхий газраас мэдээлээд байгаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын заан Д.Баасандорж: Бид маргалдагч эсвэл өрсөлдөгч талууд биш

Монголын үндэсний бөхийн спорт нь гарал үүслээрээ өнө эртний бөгөөд зөвхөн барилдаан бус спорт, соёл, зан үйл, уламжлалын бүхэл бүтэн цогц юм.Энэхүү дэлхийд гайхагдах, өв соёл уламжлалыг Монгол түмэн дээдлэн хүндэтгэж, сүр жавхаанд даган баяссаар ирсэн.

Монгол өв соёл, уламжлалыг цаашид хадгалан хөгжүүлэхийн тулд Монголын үндэсний бөхийн холбоог 1990 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр байгуулан “Үндэсний бөхийн дэвшилтэт уламжлал” үндэсний бөхийг цаашид олон зууны туршид хөгжин дэлгэрэх оюун санааны болон эд зүйлсийг үндсээр нь бүрдүүлэн хөгжүүлэх, жаяг дэгийн багийн гишүүдийн асуудлыг шийдэх, тэдий хөдөлмөр хамгааллыг хангах, бөхчүүдын нэр хүндийг хамгаалах, соёлт харилцааг төлөвшүүлэх, эв нэгдлийг хангах, хууль ёсны эрх ашгийг хамгаалах” -аар байгуулагдсан билээ.

Гэвч сүүлийн жилүүдэд бөхчүүдын хууль ёсны ашиг сонирхол, үндэсний бөхийн ёс жудаг, эергээр хөгжих, асуудалд ноцтой нөлөөлөхүйц хэд хэдэн асуудлууд гарч үндэсний бөхийн уламжлал алдагдахад хүрээд байхад “Монголын үндэсний бөхийн холбоо” нь өнөөдрийг хүртэл чиг үүрэг, зорилтоо умартан хоорондоо талцан хуваагдаж, шүүхийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлсээр байна.

Мөн түүнчлэнбаяр наадмаас цол авсан бөхчүүдийн цолыг дур мэдэн хураан авсан тохиолдлууд гарсан. Үүндээ тайлбар хийгээгүй. Оноолтыг будилаантуулах асуудал даамжирсаар байгаа. Сэргээшийн асуудалд анхаарал хандуулж гарсан зөрчлийг арилгах тал дээр дуу хоолойгоо илэрхийлэхгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс асуудлуудыг шийдвэрлүүлэхээр “Монголын үндэсний бөхийн холбоо”-ны дүрэмд зааснаар “Цэцдийн зөвлөл”-ийг ирэх хоёрдугаар сарын 10-ны дотор хуралдуулах шаардлагатай тухай мэдэгдлээ.

1.Сүүлийн 10 жил аймаг дүүргийн баяр наадмаас цол авсан бөхчүүдийн цолыг хураах, буцаан олгох зэрэг асуудалд дур мэдэншийдвэр гаргах

2. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна гэж заасан боловч өнөөдрийг хүртэл үүн дээр анхаарал хандуулахгүйн улмаас үзэгч болон бөхчүүд байх ёстой зүйл мэтээр хүлээн зөвшөөрөх

3. Монголын үндэсний бөхийн холбооны дүрэмд Цэцдийн зөвлөл жилд нэг хуралдана. Шаардлагатай үед нэмэлт хурал хийж болно гэж заасан ч 2018 оны гуравдугаарсарын 24-нөөс хойш хуралдаагүй бөгөөд үндэсний бөхийн нэр хүндтэй холбоотой хэд хэдэн асуудалд дугарахгүй, хуралдахгүй байгаа нь чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байна.

Иймд үйл ажиллагааг идэвхжүүлэх, өөрсдийн эрх ашгийг хамгаалах үүднээс Улсын аварга Н.Батсуурь, Улсын аварга Г.Санжаадамба нарын нийт 262 бөхийн гарын үсэгтэй мэдэгдлийг шаардлага болгон өргөн барилаа.

Монгол Улсын гарьд Б.Гончигдамба: “Энэ цаг үед барилдаж буй бөхчүүдэд олон асуудал тулгарч байна. Тиймээс бид Монголын бөхийн холбоонд мэдэгдэл хүргүүлэхээр нэгдсэн. “Хэрэв хуралдахгүй бол Цагаан сарын барилдаанд барилдахгүй”. Сэргээш хэрэглэж байгаа бөхчүүд, зарж борлуулж байгаа хүмүүс буруутай. Мөн хэрэглэж байхад нь арга хэмжээ авахгүй байгаа Бөхийн холбоо буруутай. Үүнийг хуулийн байгууллага шалгахыг хүсэж байна.” хэмээн үзэл бодолоо илэрхийллээ.

Монгол Улсын аварга С.Батсуурь: “Олон жил талцал хуваагдлыг цэглэж, бөхчүүд маань өнөөдөр нэгдэхийн төлөө гарын үсэг зурсан. 2003 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хууль хоцрогдсон. Үүнийг цаг үетэйгээ нийцүүлж, шинэчлэх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд камерийн хяналттайгаар шинжилгээ өгч байгаа. Дэлхий нийтээр допингтой тэмцэж байхад Монголд энэ асуудал даамжирсаар байгаа нь бөхчүүдийг талцал хуваагдалд хүргэж байна.

Тэрнээс баруун, зүүн аймгаараа талцаж буй асуудал энд байхгүй”

Допингийн шинжилгээний тухайд Монгол Улсын арслан Ц.Содномдорж: “Их эе хуралдах цаг болсон байна. Эд барилдаж байгаа бөхчүүдийн эрх ашиг алдагдаж байна. Шударга үнэн алдагдаж байна. Энэ бүгдийг цэглэж, цаашдаа нэгдэж Үндэсхий бөхийн холбоогоо эвтэй авч явья гэж бодож байна. Мөн допингийн талаар “Энд ирсэн бөхчүүд бүгд шинжилгээнд орсон. Бид бүгд камерын өмнө зөвхөн дотуур хувцастайгаа байж байгаад эмчийн хяналт дор шинжилгээнд ордог”. Энд ямар нэг будлиан гарах боломжгүй гэж үзэж байна”

Монгол Улсын заан Д.Баасандорж: “Цэцдийн зөвлөлийг хуралдуулж ээлжит бус “Их эе”ээ хийхийг хүсэж байна. Бид маргалдагч эсвэл сөргөлдөгч талууд биш. Допингийн шинжилгээ авах үйл явцыг тодорхой болгох хэрэгтэй. Тухайлбал, унасан бөх нь гэрчээр ордог байх, итгэмжлэгдсэн лабораториос гадна хөндлөнгийн хяналт, эмч баг оруулах хэрэгтэй”

Б.НОМИНЗУЛ

Categories
мэдээ нийгэм

​”Улаанбаатар-Эдийн засгийн форум”-ыг хоёрдугаар сарын 07-нд зохион байгуулна

“Улаанбаатар-Эдийн засгийн форум”-ыг 2015 оноос хойш НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац хамтран зохион байгуулж ирсэн.

Улаанбаатар хотод тулгарч буй олон асуудлыг тус форумаар ярилцаж, шийдэл, гарц, боломжийн талаар хэлэлцдэг онцлогтой.Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг талуудын оролцоотойгоор хэрхэн шийдэж болох гарц, боломжуудын талаар эрэлхийлдэг. 2015 оноос хойш зохион байгуулагдаж буй энэхүү үйл ажиллагааны талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан болон бусад холбогдох албаны төлөөлөл НЗДТГ-т мэдээлэл хийлээ.

“Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” арга хэмжээг хоёрдугаар сарын 07-нд Корпорейт конвеншн центрт зохион байгуулна. Энэ жилийн “Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” нь:

  • Улаанбаатар хотын эдийн засаг, хөрөнгө оруулалт
  • Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл
  • Улаанбаатар хотын хөгжил
  • SMART CITY
  • “Нэг хот- Нэг стандарт” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд явагдана.

Форумын үеэр нийслэл хотод хэрэгжиж буй томоохон төслийг оролцогчдод танилцуулахаас гадна хувийн хэвшилтэй хамтарч хийх төсөл хөтөлбөр, бизнес эрхлэгчдэд олгож буй боломжоо танилцуулах аж. Мөн хотын удирдлага, газар хэлстийн дарга нар оролцогчидтой уулзаж, шууд ярилцан тулгарч буй асуудлаараа санал солилцох боломж олгоно.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа “Форумыг зохион байгуулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Саяхан НИТХ-аар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн дэд хөтөлбөрийг баталсан. Энэ удаагийн форумаар энэхүү бодлогын баримт бичгийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар чухалчлан хөндөхөөр төлөвлөсөн. Манай холбогдох агентлаг, газрууд хоёрдугаар сарын 07-ныг хүртэл форумтай холбоотой мэдээллийг иргэдэд хүргэсээр байх болно” хэмээн ярилаа.

Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч Ч.Ганхуяг “Улаанбаатар худалдааны танхим 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж байгаа асуудлыг зохицуулах, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр ажиллаж байна. Үр дүн гарч байгаа боловч цаашид илүү нягт ажиллаж, Улаанбаатарчууд өөрсдөө бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах нь илүү чухал. Өнөөдөр тулгамдсан маш олон асуудал байгаа учраас энэ бүгдийг форумаар дамжуулан ярилцах хэрэгтэй” гэлээ.

Улаанбаатар хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан “Форум хотын эдийн засаг, хөрөнгө оруулалт болон “Ухаалаг хот” гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Улаанбаатар хотын хөгжлийн корпораци дээр бүртгэл явагдаж байгаа. Ирэх долоо хоногоос бүх төрлийн бүртгэлийн системүүдээ ашиглалтад оруулж эхэлнэ. Мандатын үнийг бүртгэл эхэлхэд эцэслэн гаргана. Нийт 1000 оролцогчтой байхаар төлөвлөсөн. Улаанбаатар хотын худалдааны танхим гардан зохион байгуулж байгаа учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид оролцох саналаа ирүүлж байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналын дагуу Онцгой комисс хуралдана

Хятад улсад гарсан коронавирусийн халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргажээ. Сайдын саналыг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Энэ дагуу Шадар сайд Ө. Энхтүвшингээр ахлуулсан Улсын онцгой хуралдах гэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хоггүй шинэлцгээе” аян үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээ, цуглуулалт, тээвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрээр “Хоггүй шинэлцгээе” аяныг зохион байгуулахаар болсон. Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар, 9 дүүргийн Засаг дарга, асуудал хариуцсан Орлогч дарга, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өгч, аяны хүрээнд дараах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Үүнд:

-Дүүргүүдийн Засаг дарга нар өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ одоо үүсээд байгаа хог хаягдал, ачилт хийгдэхгүй удсан хог хаягдлыг 01 сарын 25-наас өмнө тээвэрлэх ажлыг зохион байгуулах.

-Төвийн бүсийн аж ахуйн нэгж, байгууллагууд болон орон сууцны хорооллын хог хаягдлыг оройн 20:00 цагаас өглөөний 05:00 цагийн хооронд тээвэрлэх

-Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2020 оны 01-р сарын 24-ний өдрөөс 02-р сарын 20-ны өдрийн хооронд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх, гэрлийн шонг угаах, шон дээр наасан зарлал, наалтыг хуулах нийтийн эзэмшлийн эд хогшил, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс хашлагыг угааж цэвэрлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаягийн байгууламжуудыг угаах, өнгийг сэргээх зэрэг чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэн оролцуулах, хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын хог тээвэрлэлтийг сайжруулах ажлуудыг хийх эхэллээ.

Дүүрэг, хороодын Засаг дарга нар өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ одоо үүсээд байгаа хог хаягдал, ачилт хийгдэхгүй удсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна.





Categories
мэдээ нийгэм

​Хүмүүнлэгийн байгууллагууд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгуудад тусламж хүргэнэ

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын ерөнхий газар өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэнтэй холбоотойгоор аймгуудын Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газруудад тус тус УАЗ Фургон автомашиныг гардуулсан. Мөн үүний адилаар өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэнтэй холбоотойгоор хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд зарим арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлжээ.

Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс зудын эрсдэл өндөртэй аймаг, сумдын нэн эмзэг бүлгийн 1000 малчин өрхөд бэлэн мөнгө, малчдад нэн шаардлагатай малын эм бэлдмэлүүдийг олгох тусламжийн ажлыг эхлүүлжээ.

Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эрт арга хэмжээний тусламжийг эмзэг бүлгийн 500 малчин өрхөд үзүүлэхээр болсон байна. НҮБ-ын Хүүхдийн сан өнгөрсөн оны 12 дугаар сард өвөлжилт хүндэрсэн Завхан аймгийн дөрвөн сумын хүүхдүүдэд мөнгөн тусламж олгож байсан бол цаашид тус аймгийн 23 суманд хүүхдийн мөнгөнд нэмэлт санхүүжилт олгохоор болсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

Д.Тогтохсүрэн: Н.Номтойбаяр гишүүний асуудлыг УИХ-д нууцын нууцлалын зэрэглэлтэй өргөн барьсан

“Бүлгийн ээлжит бус хурлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Н.Номтойбаярын гишүүний тайлбарыг сонслоо. Бүлгийн эцсийн шийд гараагүй, түр завсарласан. Н.Номтойбаяр гишүүний асуудлыг УИХ-д нууцын нууцлалын зэрэглэлтэй өргөн барьсан. Тиймээс хаалттай хуралдсан. Мөн Халдашгүй байдлын дэд хороо 15:30 цагаас хаалттай хуралдана” гэв.

Мөн сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.


-Халдашгүй байдлын дэд хороо шийдвэр гаргахгүй удаж байгаа нь тус хороог ахалж буй Ц.Нямдорж сайдын ашиг сонирхол байна гэж ярих гишүүн байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Халдашгүй байдлын дэд хороо нь анхнаасаа таван гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаад хуралдъя гэж шийдсэн юм байна лээ. Өнөө өглөө Ч.Улаан сайд ирсэн тул хуралдахад бэлэн. Бүлгийн хурлаар олон талын мэдээллийг сонссон байгаа.

-Монгол Ардын намын удирдах зөвлөлөөс ямар нэг шийдвэр гарсан уу?

-Намын дарга албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ намын даргын хувьд Н.Номтойбаяр гишүүнийг өөрөө өргөдлөө өгөөд, шалгуучих гэсэн хүсэлт тавьсан. Гишүүн өөрөө ч дахин бодож үзье гэсэн байгаа.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгалтын ажиллагааг явуулж байна

Их хэмжээний бэлэн мөнгөтэй явж байсан ОХУ-ын иргэнийг зохион байгуулалттайгаар дээрэмдсэн хэргийг тагнуулын байгууллагын ажилтнууд үйлдсэн гэх мэдээл гараад буй.

Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс дараах мэдээллийг өглөө.

Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр үл таних 4 хүн хүч хэрэглэн 50,000 доллар, 2,500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй.

Энэ этгээдүүд ТЕГ-т ажилладаг тул Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2020 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан баривчлан саатуулж, Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгалтын ажиллагааг явуулж байна.

Уг дээрмийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ галт зэвсэг хэрэглэсэн гэсэн нь ташаа мэдээлэл болно.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна

Хүйтэн сэрүүний улиралд хүний биеийн дархлаа суларч хүүхдүүд ханиаданд нэрвэгдэх нь элбэг. Амьсгалын замын олон зүйлийн өвчний хор, хамрын вирус, тахалын вирус зэргээс болж үүсдэг. Эдгээр вирус нь гадаад орчин болон хүний хамар хоолой орчим үргэлж байдаг бөгөөд даарах, хөлрөх, ядрах зэргээр биеийн эсэргүүцэх чадвар сулрахад идэвхжиж өвчин үүсгэгч болон хувирдаг. Тэдгээр нян нь амьсгалын замаар нэвтрэн халдварлах тул ханиадтай орчинд очсоноор дамждаг.

ХАЛУУРЧ БАЙВАЛ БҮЛЭЭН ШИНГЭН ТАСРАЛТГҮЙ ӨГӨХ

Хүүхэд 38, 38,5 хүртэл халуурах нь хэвийн. Учир нь хүүхдийн дархлаа нь гадны вирустай тэмцэж байгаа хэрэг. Энэ хугацаанд эцэг эхчүүд сайн анхаарах хэрэгтэй.
Гэрийн температурыг мэдэрч хувцаслах, толгойд нь хүйтэн жин тавих, бүлээн шингэн тасралтгүй өгөх. Шингэн зүйл их өгөх тусам хүүхдийн халуун хөлс, шээсээр нь дамжин гадагшилдаг.

НУСЫГ ТОГТМОЛ ЦЭВЭРЛЭХ

Нус гоожих нь хүүхдийн дархлааны систем ажиллаж байгааг илтгэх ба хамгийн гол нь нусыг тогтмол цэвэрлэж, хүүхдийн хамрыг амьсгалахад саадгүй байхад туслах хэрэгтэй.
Тусгай зориулалтын цэвэрлэдэг бодис, савыг ашиглаж болох ба хүүхдийг нусаа нийж сургахад анхаарах хэрэгтэй. Нэг нас хүрсэн хүүхдэд нусаа нийх дадлыг эзэмшүүлэхийн тулд та долоо хоног тасралтгүй оролдоход сурч эхэлнэ.

ВИРУС БА НЯН

Эмч нар нянгийн гаралтай, вирусын гаралтай, шинэ төрлийн гээд л онош тавихаар эцэг эхчүүд толгой нь эргэдэг. Хүүхэд нян, вирусын алинд нь ч шууд өртөх боломжтой ба дархлаа нь сайн ажиллаж байвал хүндэрдэггүй.

Дархлаа сул байвал ам, хамраар дамжаад залгиур эрхтнүүд, цаашлаад уушги гээд улам хүндэрдэг. Вирусын халдвар авсан хүүхдийн дархлаа мууддаг учир энэ үед бусад нян, вирусыг эсэргүүцэх чадваргүй болдог учраас ханиад улам хүндэрдэг байна.
Нян, вирусын халдварыг хоол хүнс бохир гар, агаар зэргээр авч байдаг.

АРИУН ЦЭВРИЙГ САЙН САХИХ

Хүүхэд нян, вирусыг зөвхөн цэцэрлэгээсээ авдаг юм биш. Учир нь, аав ээж, эмээ өвөө, ах эгч та өөрөө вирус тээгч. Та ханиад хүрээгүй, өвдөөгүй байгаа ч нян, вирус тээгч гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та автобусанд явж байхдаа, гар барихдаа, ер нь гаднаас авч буй нян, вирусээ тээсээр гэртээ ордог. Улмаар хүүхдээ үнсч эрхлүүлэх, хамт тоглох төдийд та нян, вирусээ тэдэнд халдааж байдаг.

Иймээс та гэртээ ороод нүүр гар, ам хамраа заавал угаа, гэрийн хувцас заавал өмсөх хэрэгтэй. Гар утсанд маш их нян, вирус наалдсан тул утсанд хүүхдээ ойртуулах хэрэггүй.

ХАНИАД, ХАТГАЛГААНЫ ВАКЦИН

Вакцин хийлгэх нь дэлхийн эрүүл мэндийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд энэ нь насан туршийн баталгаа болж чадахгүй. Вакцин хийлгэсэн нэг жилдээ л үйлчилгээтэй.
Вакцин тариулснаас хойш нэг сарын дараа үйлчилж эхэлдэг бөгөөд та сарын эхэнд тариулсан гэж бодвол дараа сарын эхнээс эхлэн тариулсан вакцин тань таныг хамгаалж эхэлнэ. Тиймээс ханиад томууны улирлыг тооцож урьдчилан хийлгэх нь зөв.

ГАДУУР ДАГУУЛЖ ЯВАХГҮЙ БАЙХ

Хүүхэд зөвхөн цэцэрлэгтээ явж, эсвэл гэртээ байдаг бол нян, вирусын халдвар авах боломж тэр хүрээндээ л яригдана. Гэтэл та хэдэн хүн цугласан газарт хүүхдээ авч очно, тэр хэмжээгээр халдвар авах магадлал нэмэгдэнэ.

САЙН УНТУУЛАХ

Хүүхэд унтахад дархлааны систем нь идэвхждэг. Хүүхэд оройны 21:00-22:00 цагийн хооронд унтсан байх шаардлагатай. Учир нь хүний хангалттай нойр авах цаг 22:00-02:00 цаг байдаг байна.

ХАЛУУН БҮЛЭЭН УСАНД ОРУУЛАХ

Зарим эцэг, эхчүүд хүүхэд ханиадтай гээд өмссөн хувцсыг нь ч тайлахаас эмээж, хөлөрсөн хувцастай нь байлгадаг. Гэтэл тийм биш. Ханиадны эхний шинж тэмдэг илэрч буй яг тэр үед унтахынх нь өмнө сугаар нь татахуйц халуун бүлээн усанд 30 орчим минут суулгаад дулаан хувцаслаж, хучаад унтуулах хэрэгтэй. Халуун бүлээн ус хүний биеийн дулааныг нэмэгдүүлж, дархлааг идэвхжүүлдэг байна. Ингэснээр нян, вирустэй тэмцэх биеийн чадвар нэмэгдэнэ. Хүүхдийн арьсны нүх сүв онгойж, хүүхэд амгалан тайван унтах боломж бүрдэнэ.

ДАРХЛААГ НЬ ДЭМЖИХ

Хүүхдийг сайн унтуулж, дуртай хоолыг нь хийж зохистой идүүлэх хэрэгтэй. Антиоксидант агуулсан нэрс, аньс, чацаргана, бусад шингэн зүйл маш сайн уулгаж, шингэнийг халуун бүлээн уулгах нь маш чухал. Мөн алим жигнэж өгч болно.

ЭМЧИЛГЭЭГ ГҮЙЦЭД ДУУСГАХ

Халуурсан хүүхдийн тань халуун буух төдийд бүү тайвшир. Хатгалгаа бол багадаа нэг сарын хугацаанд шимэгддэг. Энэ хугацаанд эмчилгээ, сувилгаа маш чухал. Эмч бичиж өгсөн аливаа эмийг өг гэсэн хоног хугацаанд нь өгч дуусгахгүй бол өвчин дутуу эдгэх шалтгаан болдог. Ингэснээр дахин нян, вирусын халдвар авах аятайхан хөрс бүрдэж байгаа хэрэг. Мөн олон дахин дутуу эмчлэх нь уушгины архаг өвчинд өртөх эрсдлийг өндөр болгодог байна.

ЗААВАЛ ЭМЧИД ХАНДААРАЙ

Утас, компьютерийн цаанаас эмч ч зөвлөгөө өгөхөд бэрх байдаг атал ээжүүд олон нийтийн сүлжээнд хүүхдийн биеийн байдлаа бичээд зөвлөгөө хүсэх нь элбэг. Хүүхэд бүрийн бие өөр, өвчний шалтгаан нөхцөл оо учир мэргэжлийн эмч л эдгээх эмчилгээ хэлэх ба магадгүй таны онлайн зөвлөгчийн зөвлөгөө байдлыг улам хүндрүүлэхийг үгүйсгэхгүй. Тиймээс зөвхөн эмчид хандаарай.

У.МӨНХ-ЭРДЭНЭ