Categories
мэдээ нийгэм улс-төр

ЧУУЛГАН: Эрүүгийн хуулийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийнэ.

Уг хуулийн төслийн талаар гишүүд өмнөх чуулганы хуралдааны үеэр асуулт асууж, үг хэлж дууссан тул зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураах юм.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад шуурхай албаны автомашин олгов

Монгол Улсын Засгийн газрын 419 дүгээр тогтоолоор улсын нөөцөөс өвөлжилт хүндэрсэн зарим аймаг, сумдад шуурхай албаны автомашиныг олгохоор шийдвэрлэсэн.

Шуурхай албаны автомашин гардуулах ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Өлзийт сумын ЗДТГ, Булган аймгийн Сайхан сумын ЗДТГ-т УАЗ Хантер загварын автомашин, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Есөнзүйл сумын ЗДТГ, Булган аймгийн Онцгой байдлын газар, Сайхан сумын ЗДТГ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги, Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газруудад тус тус УАЗ Фургон автомашиныг гардууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Элчин сайд нарын ээлжит зөвлөгөөнд оролцож буй ДТГ-ын тэргүүн нар өчигдөр хүнс болон хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн төлөөллийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд экспортлоход дэмжлэг үзүүлж ажиллах боломжийн талаар уулзаж ярилцав. Засгийн газраас 2018 онд “Монгол Экспорт” хөтөлбөрийг баталж, үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, нэмүү өртөг өндөртэй экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.


Үүнтэй холбогдуулан ДТГ-ын тэргүүн нар арьс шир боловсруулах, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Дархан Минж ХХК” болон “Булигаар ХК”-ийн үйлдвэртэй танилцаж, боловсруулсан арьс ширээс гадна эцсийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нэвтрүүлэхэд тулгарч буй хүндрэл болон цаашдын боломжуудын талаар санал солилцов. Цаашид арьс шир үйлдвэрлэлийн салбарын хувьд мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж бэлдэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, олон улсын стандартыг нэвтрүүлэх, гадаад зах зээлд бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зэргээр тал бүрийн дэмжлэг, хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.


ДТГ-ын тэргүүн нар мөн “АПУ” компанийн Сүүний үйлдвэр болон төв үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, монголын уламжлалт хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цаашлаад гадаад зах зээлд нэвтрэхэд технологийн шинэчлэлийг хэрэгжүүлж, зах зээлийн болон стандартын шаардлага, боломжийн талаар судалж, хамтран ажиллахаар тохиров. АПУ компани нь ОХУ-ын “Татспиртпром” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, бараа бүтээгдэхүүнээ ОХУ-ын зах зээлд экспортлохоор ажиллаж байгаа бол “Сэнгүр” бүтээгдэхүүн нь ӨМӨЗО-ны зах зээлд хэдийн борлуулагдаж эхлээд байгаа юм.


Categories
мэдээ нийгэм

Автозамын хяналтын цэгт 54 албан хаагч 24 цагаар ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхлэн нийслэл хот руу түүхий нүүрс нэвтрүүлэх, нийслэлд түүхий нүүрс түлэхийг хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчид хяналт тавин ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэл хот руу нэвтрэх найман автозамын хяналтын цэгт нийт 54 албан хаагч 24 цагаар хяналт тавин ажиллаж, нийслэл рүү түүхий нүүрс оруулахаас урьдчилан сэргийлж байна. Аравдугаар сараас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 262.8 тн түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлэн, хураажээ.

Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн төлөө түүхий нүүрс оруулахгүй, түлэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хороо Үндэсний статистикийн хороотой хамтран судалгаа хийнэ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд 2019 оны аравдугаар сарын 10-ны өдөр орсон өөрчлөлтийн дагуу үнэт металл, үнэт чулууны эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааг Хороо зохицуулахаар болсон.

Санхүүгийн зохицуулах хороо эдгээр арилжаа эрхлэгчид, газруудыг бүртгэлжүүлэх, мэдээллийн сан үүсгэх зорилгоор Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, хамтарсан судалгаа хийх гэрээг өнөөдөр үзэглэв.

Энэ нь Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулах чухал ажил бөгөөд уулзалтын үеэр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн, Далд эдийн засгийн хэмжээг тооцож буй талаар Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ, судалгааны газрын дарга А.Дэмбэрэл нар мэдээлэл хийж, харилцан санал солилцсон.

Мөн Банкнаас бусад санхүүгийн салбарын статистик мэдээллийг ил тод болгох, сайжруулах чиглэлээр болон үнэн бодитой, зөв судалгаанд үндэслэсэн системтэй мэдээллийн санг бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Академич Б.Бямбааг 100 сая төгрөгөөр шагналаа

Монгол Улсын Засгийн газраас Шинжлэх Ухаан технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг академич Б.Бямбаад олгохоор шийдвэрлэж, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг шагналыг “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлээрээ хүртэж буй Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Бямбаад Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд биечлэн гардуулж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэж, үг хэлэв.

Тэрбээр, Танд болон танаа хамт олон, судлаачдын багт дахин баяр хүргэж, эрдэм судлалын их ажилд нь амжилт хүсье. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Бямбаагийн тус бүтээл нь Мал эмнэлгийн хүрээлэнд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хийгдсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүн юм. Тус бүтээл нь үндэсний баялаг болсон мал сүргийг паразиттах өвчнөөс эрүүлжүүлэх төдийгүй паразит зооноз, бэтэг, финоз зэрэг хэд хэдэн аюулт өвчнөөс хүн амыг хамгаалах, цаашлаад үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон үр нөлөө үзүүлэх ажил болсон гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.

Академич Б.Бямбаагийн бүтээсэн Авермонмек, Альмонзол эм бэлдмэлүүд үйлдвэрлэлд нэвтэрч, дотооддоо үйлдвэрлэх болсноор гадаадын ижил төстэй бүтээгдэхүүн худалдаж авах үнэтэй харьцуулахад даруй 147.4 тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгосон гэж эдийн засагчид тооцоолон гаргасан нь энэхүү бүтээлийн үнэ цэнэ, ач холбогдлыг илтгэн харуулж байгаа юм.

Цаашид Монгол Улсын Засгийн газраас шинжлэх ухааны салбарт гарч байгаа дэвшилтэт, шинэлэг ажлууд, эрдэмтэн мэргэдийнхээ шинэ мэдлэг, оюуныг бий болгох хичээл зүтгэлийг дэмжиж хамтран ажиллах болно гэлээ.

Академич Б.Бямбаа хэлэхдээ уг шагнал нь шинжлэх ухаанчдад урам зориг, итгэл хүлээлгэж байна гээд, Төрөөс шинжлэх ухааны салбарт анхаарлаа хандуулж, салбарын нэгдсэн чуулганыг зохион байгуулж, бодлогын болон санхүүжилтийн дэмжлэг үзүүлж буй Ерөнхий сайд, салбарын сайд нарт талархал илэрхийлээд, хичээн ажиллана гэсэн юм.

“Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлийн мөн чанар нь нэг нь нөгөөгийнхээ үр дүнг нөхөн улам бүр лавшруулан залгамжит байдлыг хангасан иж бүрдэл, үйлчилгээний өндөр идэвхитэй эм бэлдмэлийг үйлдвэрлэх хэд хэдэн цуврал технологийг бий болгосонд оршино.

Монгол Улсын мал сүрэгт шимэгчлэн амьдарч үхэл хорогдол, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг гадар 54, дотор 178, нийт 232 зүйлийн шимэгчээр үүсгэгддэг паразиттах өвчнийг эмчлэх, сэргийлэх технологийг бий болгохдоо тэдгээр шимэгчдийн биологийн онцлог, оршин амьдрах ерөнхий зүй тогтлыг нээн илрүүлж, амьдралыг нь малын бие махбодид таслан зогсоох онолын шийдлийг олж тогтоосон явдал юм.

Малын гадар, дотор паразитийг устгах, тэдгээрээс сэргийлэх үйлчилгээтэй “Авермонмек”, цагаан хорхойг малын биеэс гадагшлуулан туулгах үйлчилгээтэй “Альмонзол” бэлдмэлүүдийн технологи нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн орчин үеийн тэргүүний түвшинд зохион бүтээгдсэнийг Монгол Улсын малын эм бэлдмэл шалгах, баталгаажуулах улсын лаборатори болон дэлхийн референт (лавлагаа) лабораторид хянан магадлагаа хийж тогтоожээ.

Энэхүү технологи нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн өнөөдрийн түвшинд бий болсон түүхий эдийн шинж чанарт үндэслэн, олон найрлагат эм бэлдмэлийг зохион бүтээх орчин үеийн технологи, техник хэрэгсэл, ноу-хауг ашигласнаараа хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хаягдалгүй, экологийн хувьд цэвэр технологи болсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг шинэчилнэ

Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг шинэчилнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Тус асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Улаанбаатар хотод 2019 оны эхний байдлаар нийт 387,4 мянган өрх байгаагаас 44,8 хувь буюу 173526 өрх нь нийтийн орон сууцанд амьдарч байна. Нийтийн орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээ, техник технологийн шинэчлэлийн ажлыг Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Чандмань Налайх ОНӨААТҮГ болн хувийн хэвшлийн 82 контор хариуцаж байгаа аж. Улаанбаатар хотод 1200 гаруй Сууц өмчлөгчдийн холбоо бүртгэлтэй байдаг бөгөөд орон сууцны дээвэр, лифт, орц, зоорийн давхар гадна фасад зэрэг дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг байна.

Харин Орон сууц, нийтийн аж ахуйн конторууд нь аж ахуйн нэгж байгууллагыг ус, дулаан, цахилгаанаар хангах, түгээх үйлчилгээ тохируулга, засварыг хариуцдаг аж. Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэхэд дулаан түгээх, дулаанаар зохицуулалтай хангах болон ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ эрхлэх хоёр төрлийн тусгай зөвшөөрлийг олгодог байна. Нийслэл хотод 2019 оны байдлаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй 61, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөлтэй 82 хувийн орон сууцны контор үйл ажиллагаа явуулж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хувийн хэвшлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага болон Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаа холилдсон, тодорхойгүй байдал үүсч байна.Орон сууцны ашиглалт засвар үйлчилгээг хариуцсан байгууллагын бүтэц зохион байгуулалтын нэгдсэн бодлого алдагдсанаар орон сууцны ашиглалтыг СӨХ-гүй орон сууцны контор, Орон сууцны конторгүй СӨХ, ашиглалтын контортой СӨХ хариуцдаг бүтэцтэй болоод байна. Энэ давхардсан тодорхойгүй бүтцээс үүдэж хэрэглэгчид, оршин суугчид хохирч байна” гэлээ. Цаашид эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, тусгай зөвшөөрөлгүй конторын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрөл олгох цуцлахад орон нутгийн Засаг захиргааны байгууллагын саналыг авч байх, үйлчилгээ нь доголдсон орон сууцны контор болон Буянт Ухаа-1, 2 хорооллын орон сууцны ашиглалт үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т шилжүүлэх талаар саналыг Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ. Зөвлөлийн гишүүд уг саналыг дэмжиж хуулийн дагуу арга хэмжээг авах ёстой гэдэг байр суурьтай байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг яаралтай шинэчлэн баталж 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгав.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй баригдсан гараашуудыг албадан буулгаж эхэллээ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 39 дүгээр байрны хойд тал, 40 дүгээр байрны зүүн тал, түргэн тусламжийн 102 төвийн авто баазын өмнө талд зөвшөөрөлгүй баригдсан тоосгон 20 гараашийг албадан буулгаж байна.

Тус орчинд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/750 тоот захирамжаар 6 дугаар хорооны цогцолбор барилга барих 500 мкв газрыг дүүргийн нэр дээр олгосон байдаг.
Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

5700 жилийн настай “бохь”-ноос зажилж байсан хүнийх нь мэдээллийг сэргээжээ

Данийн эрдэмтэд чулуун зэвсгийн үеийн хус модны давирхайнаас түүнийг бохь болгон зажилж байсан хүний мэдээллийг генетикийн аргаар сэргээж чадсанаа өчигдөр зарлажээ. Уг “бохь”-нд 5,700 орчим жилийн өмнө амьдарч байсан хүнийг тодорхойлоход хангалттай генетикийн материал хадгалагдаж байсан гэнэ. Судалгааны үр дүнд давирхайг зажилж байсан хүн нь Европын эх газраас Скандинавын хойгийн төв хэсэгт нүүдэллэн амьдарч байсан хүмүүсийн нэг байсныг тогтоожээ.

Эрдэмтдийн Лола гэж нэрлэсэн охин цэнхэр нүд, бараан өнгийн үс, бараан арьстай байсан гэж дүгнэсэн байна. Тэрээр “бохь” зажлахаасаа өмнө хамгийн сүүлд ойн самар, зэрлэг нугасны мах идсэн байжээ. Харин сүүний төрлийн хүнс огт хэрэглээгүй байна. Давирхайг Данийн өмнөд хэсгийн Силтхольмд хийсэн археологийн малтлагаар илрүүлж байжээ. Энэ газар нь намаг шавар ихтэй тул эртний олдворууд маш сайн хадгалагдаж үлдсэн байдаг гэнэ.
“Бид анх удаа хүний яснаас өөр зүйлээс эртний хүний генетикийн мэдээллийг тайлан уншиж чадлаа” гэж судалгаанд оролцсон Копенгагены их сургуулийн профессор Ханна Шройдер мэдэгджээ. Тэдний судалгааны тайлан өчигдөр “Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн юм.

https://www.facebook.com/groups/2073433636226907/?fref=nf

Categories
мэдээ нийгэм

Угаарын хийн хордлогын дуудлагагүй хоножээ

Угаарын хийн хордлогын дуудлагагүй хоножээ

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын мэргэжилтэн Д.Өнөрбат нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой комиссын 07 дугаар захирамжаар батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар хамтран хөдөлгөөнт эргүүлийг төвийн зургаан дүүрэгт хийж байна. Хөдөлгөөнт эргүүл нь шахмал түлшний хэрэглээ, түгээлт, борлуулалт, хангалт зэрэгт болон түүхий нүүрс хэрэглэхгүй байхад хяналт тавьж ажиллаж байна. Мөн сайжруулсан шахмал түлш борлуулж байгаа 386 цэгийн түлшний нөөц, сайн картгүйгээр борлуулалт хийхгүй байх тал дээр хяналт шалгалтын ажлыг 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл өдөр бүр зохион байгуулж ажиллана. Анх удаа угаарын хийн хордлогын дуудлага ирээгүй 24 цагийн турш тайван хонолоо” гэв.

Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 23-наас эхэлж байна. Амралттай холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдээ гэрт нь үлдээхдээ зуух, пийшингийн зөв галлагааны зөвлөмжийг сайтар зааж, зөвлөн галын аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон анхааруулсан юм.