Categories
мэдээ улс-төр

УИХ: Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байсан бөгөөд маргаан гарсан учраас өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураасан. Хамгийн сүүлд найм дахь зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан ч олонхын дэмжлэг авч чадаагүй. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Иргэдийн хувь мэдээлэл болох регистрийн дугаар, нэр гэх мэт хувь хүний мэдээллийг ажлыг хэсэг дээр намуудад өгөхгүй байх санал гаргасан бөгөөд чуулганы хуралдаанд олонхын дэмжлэг авч чадаагүй. Тиймээс энэхүү саналаар горимын санал гаргаж, хүчингүй болгохыг хүсч байна” гэсэн юм. Энэхүү заалт нь иргэдэд сонгогчдын нэрсийн жагсаалтыг намуудад олгохгүй байх заалт байсан ч хүчингүй болж байгаа юм. Ингээд энэхүү саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байна. Мөн үүний дараа Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг хасах саналыг байнгын хорооноос гаргажээ. Энэхүү заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллага 2019 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ

Онцгой байдлын байгууллага 2019 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ

Онцгой байдлын байгууллага өнөөдөр 2019 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа.

Тус хуралд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин оролцож, Онцгой байдлын албаны үйл ажиллагааг дүгнэн үг хэллээ. Тэрээр “Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төр, засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр өмнөө тавьсан зорилго, зорилтоо амжилттай биелүүлж, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэж, төр, засаг, иргэд, олон нийтийн талархлыг хүлээж ирснийг өнөөдөр тэмдэглэн хэлэхэд сэтгэл хангалуун байна. Монгол Улсын Засгийн газар гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулахад бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын нийгмийн асуудлыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, та бүхэнтэйгээ нягт хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд манай улсад үер усны аюул, уул, уурхайн осол, ой, хээрийн түймэр зэрэг гамшиг, осол нэлээдгүй тохиолдсон хэдий ч бид бүхэн учирсан сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж, төрийн үйлчилгээг ард иргэддээ түргэн шуурхай хүргэхийн зэрэгцээ гамшгаас хамгаалах салбарын өөрчлөлт, шинэчлэлийг ч амжилттай хэрэгжүүллээ. Цаашид ч Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно” гэлээ.

Онцгой байдлын байгууллага 2019 онд цэргийн албыг хэвшүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гэсэн хоёр зорилтыг дэвшүүлж, дэвшүүлсэн зорилтоо 98,5 оноогоор буюу “А” үнэлгээтэй биелүүллээ.

Улсын хэмжээнд 2019 онд гарсан нийт 4990 удаагийн аюулт үзэгдэл ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1932 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 63.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ё.Отгонбаяр: АНУ-ын зах зээлд манай улс 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний татварын хөнгөлөлт эдэлдэг

Монгол Улсaас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяртай ярилцлаа.


-Саяхан манай улсад АНУ-ын сангийн дэд сайд айлчилж Монгол Улсыг саарал жагсаалтаас гарахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Ямар дэмжлэг бидэнд үзүүлэх вэ?

-АНУ-ын сангийн яамны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлыг хариуцсан орлогч сайд Маршал Билингсли манай улсад айлчлаад буцлаа. Монгол Улс өнгөрөгч аравдугаар сард саарал жагсаалтад орсон.

Саарал жагсаалтад орсон үндсэн шалтгаан бол гишүүн орнуудад тавигддаг шууд биелүүлэх шаардлагаас дөрвийг нь биелүүлээгүй гэж байгаа юм. Энэ дөрвөн шаардлагыг биелүүлэхэд АНУ-аас шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх, хүн сургаж өгөх, сургалтыг Монголд явуулахад хүн авчрах зэрэг туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Одоогоор тэрхүү дөрвөн шаардлагаас хоёр нь биелчихсэн.

Нэгдүгээрт, үй олноор хөнөөх зэвсгийг түгээн дэлгэрүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг УИХ шинэчлэн баталлаа. Парисын хурал явж байх үед дөнгөж энэ хууль батлагдаж байсан учраас үр дүнгээ тооцуулж чадаагүй. Одоо үр дүнг нь тооцуулах боломжтой.

НҮБ-ын аюулгүй зөвлөлийн хориг арга хэмжээний тогтоол гэж байдаг. Тэр хориг арга хэмжээний тухай тогтоолоор БНАСАУ-ын ажиллах хүчийг арванхоёрдугаар сарын 22-ноос өмнө нутаг дэвсгэрээсээ гаргах ёстой гэж заасан. Энэ ажил үндсэндээ бас л биелчихсэн. Тиймээс бид хоёр зүйл заалтыг нь биелүүлчихсэн гэж үзэж болно.

Харин одоо хийх шаардлагатай хоёр ажил байгаа. Нэгдүгээрт, банк бус санхүүгийн байгууллагууд, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг иргэд байгууллагуудын орлогод хяналт тавих юм. Түүгээр дамжиж мөнгө угаах юм уу сэжигтэй санхүүжилтүүд явахгүй байх хяналтыг тавихтай холбоотой асуудал байгаа.

Тэгэхээр эхлээд бид эрсдэлийн үнэлгээгээ гаргаад дараа нь журмаа боловсруулж хэрэгжүүлэх ёстой. Энэ тал дээр АНУ-ын сангийн яамны ажилтан манайд ирчихсэн ажиллаж эхэлсэн.

Энэ арга хэмжээгээ хийгээд хяналтын тогтолцоогоо үр дүнтэй ажиллаж байгаагаа харуулах ёстой юм. Үүнд иргэдийн хамтын ажиллагаа нэлээд шаардлагатай болно. Хоёрдугаарт, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэргийг илрүүлэх, мөрдөн байцаах, ял оноох явцыг эрчимтэй болго гэж байгаа. Манайд энэ ангиллын гэмт хэрэг нээгддэг мөртлөө шийдэгддэггүй гээд байгаа.

Тэгэхээр манайхыг мөнгө угаахтай үр дүнтэй тэмцэж чадахгүй байна гэж үзээд байгаа юм. Жишээ нь, хил дамнуулан их хэмжээний бэлэн мөнгө авч гарах, оруулж ирэх асуудлуудтай тэмцэх шаардлагатай. Энэ тал дээр СЗХ, Сангийн яам, Хууль зүйн яам, ШЕЗ зэрэг олон байгууллагын хамтын ажиллагаа шаардагдана. Сая Засгийн газрын хурлаар энэ асуудал хэлэлцэгдээд Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.

-Энэ ажлууд хийгдээд эхэлчихвэл саарал жагсаалтаас манайх хэдийд гарах вэ?

-Бид ирэх жилдээ багтаж саарал жагсаалтаас гарах зорилт дэвшүүлж ажиллаж байна. АНУ-ын талаас ч техникийн туслалцаа дэмжлэгээ аваад ажил хэргээ үр дүнтэй хийвэл ирэх жил саарал жагсаалтаас гарах бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

-Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахгүй байх тал дээр таныг нэлээд ажилласан гэж сонссон. Саарал жагсаалтад орохгүй байх бололцоо байсан уу?

-Миний хувьд саарал жагсаалтад оруулахгүй байх тал дээр туслалцаа дэмжлэг үзүүлээч гэж АНУ-ын засаг захиргаатай ажилласан. Дөрвөн асуудлаа эртхэн шийдсэн бол манайх саарал жагсаалтад орохгүй байх боломж байсан байх.

Өнгөрсөн зунжин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцээд өөр хууль хэлэлцэж амжаагүй. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эсрэг хуулиа бид үндсэндээ үнэлгээ нь гарч байхад хэлэлцэж байсан. Одоо түргэхэн саарал жагсаалтаас гарах нь л чухал. Ингэснээр эдийн засагт сөрөг үр дагавар аль болох бага үүснэ.

Энэ тал дээр АНУ-ыг туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа. Гэхдээ АНУ гэдэг нэг л улс. Тэнд олон улсууд байгаа. Тэр улсуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Сая зохион байгуулагдсан элчин сайдуудын зөвлөгөөний үеэр холбогдох албан тушаалтнууд элчин сайд нарт холбогдох улс орнуудад энэ талаар мэдээлэл өгч ажиллахыг хүссэн.

-Ерөнхийлөгч өнгөрөгч долдугаар сард АНУ-д айлчилсан. Монгол Улс АНУ-тай стратегийн түншлэлтэй боллоо. Энэхүү айлчлалд таны нөлөө их байсан. Ерөнхийлөгчийн айлчлалыг дүгнэж хэлэхгүй юу?

-2019 оны хувьд Монгол Америкийн харилцаанд эргэлт гарсан он гэж хэлж болно. Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгч Трамптай яриа хэлэлцээ хийсэн. Хэлэлцээр бидний санаснаас нэлээд урт, дэлгэрэнгүй болсон.

Хамгийн гол үр дүн нь хоёр орны хооронд стратегийн түншлэлийн тухай тунхаг бичиг гаргалаа. Энэ бол 2016-2020 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусчихсан арга хэмжээ байсан. АНУ 16 улстай стратегийн түншлэлтэй. Манай улсын хувьд таван улстай стратегийн түншлэлтэй.

Дэлхийд 200 гаруй улсаас бид нэлээд онцлог нөхцөл рүү орж ирж байгаа юм. Энэ бол Монгол Улсын гуравдагч хөршийн үзэл баримтлалын хүрээнд хийгдэж байгаа ажил. Монгол Улсын цаашдын бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал зэрэг ойлголтуудад олон улс биднийг дэмжиж байвал хэрэгтэй. Мөн гуравдагч хөршийн худалдааны хууль санаачлагдан АНУ-ын конгресст өргөн баригдсан.

Энэ хуулийг урагшлуулахад Ерөнхийлөгчийн айлчлал нэлээд түлхэц болсон. Өөрөөр хэлбэл, АНУ-ын ерөнхийлөгч нь дэмжиж байна гэдэг тэр хуулийг конгресст хэлэлцэх явцад гүйцэтгэх засаглал нь шууд нөлөөлөхгүй ч конгрессын гишүүд нь дэмжих байх гэж бодож байгаа.

Сая АНУ-ын ерөнхийлөгчийг огцруулахтай холбогдсон үйл явц өрнөчихсөн болохоор манай хуулийг одоохондоо хэлэлцэж чадахгүй байна. Энэ хууль он гараад нэг тийшээгээ болох байх. Одоо энэхүү хууль маань конгрессын доод төлөөлөгчдийн танхимд 48 хүн санаачлагчаар орсон. Америк нэлээд улстөржсөн байгаа өнөөгийн нөхцөлд хоёр гол улс төрийн намын дэмжлэгтэй хууль гэдэг утгаар амжилттай явчих байх гэсэн бодолтой байгаа. Сенатад 15 сенатор санаачлагчаар орсой. Энэ бүгдээс харахад манай хууль хэлэлцэгдээд эхэлбэл батлагдах бүрэн магадлалтай.

-Гуравдагч хөршийн хууль хэрэгжсэнээр манайд эдийн засгийн ямар боломжууд нээгдэх вэ?

-Хуулийн гол үзэл санаа нь ноолууран бүтээгдэхүүн, сүлжмэл бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт эдлүүлэх юм. Манайх далайд гарцгүй учраас манайд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн АНУ-ын зах зээл дээр гарахын тулд далайд гарах тээврийн зам хэрэгтэй болно. Тэгэхээр бид далайд гарцтай оронтой өрсөлдөхийн тулд илүү хямд байх ёстой.

Хэрвээ манай бүтээгдэхүүн татваргүй ордог болчихвол хөнгөлчихсөн байгаа татвар тээврийн зардлын илүүг нөхөөд адилхан үнэтэй бүтээгдэхүүнтэй болох юм. Бид үнэхээр чанартай хийж чадаж байвал өрсөлдөх боломж бий болно гэсэн үг.

Зах зээлийн хувьд маш ергөн боломж нээгдэж байгаа. Жишээ нь, Говь компани өнгөрөгч есдүгээр сард төлөөлөгчийн газраа Америкт нээсэн. Говь компанийн удирдлагууд маш сайн борлуулалттай явж байгаа гэж хэлж байна лээ. Тэр зах зээл хөндөгдөөгүй цоо шинэ зах зээл. Говь компанийн цаана олон ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид байгаа.

Тэдэнд Америкийн зах зээлд гарахад нь хэрхэн туслах талаар АНУ-ын талтай ярилцсан. Ирэх оноос USAID-ийн шугамаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх шийдвэр гаргасан. Мэргэжлийн маркетингийн хүмүүсийг мөнгөөр хөлслөөд манай компаниудад АНУ-ын зах зээлд гарахад юуг анхаарах талаар зөвлөгөө өгөх юм.

-Манай улсаас АНУ-д татваргүй гаргадаг хэд хэдэн бүтээгдэхүүн байдаг. Бизнес эрхлэгчид маань үүнийг хэрхэн ашиглаж чадаж байна вэ?

-Манай бизнес эрхлэгчид аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлээд АНУ-ын зах зээлд борлуулахад манайх татварын хөнгөлөлт эдэлдэг. Татварын хөнгөлөлт эдэлдэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Бид арьс ширээ боловсруулаад аяны цүнх үйлдвэрлэн АНУ-ын зах зээлд борлуулахад татвар төлөхгүй. Эдгээр зүйлсээ сайн ашиглах хэрэгтэйг Америкийн тал хэлж сануулж байгаа.

Хууль батлуулахгүйгээр бэлэн боломж байгааг хэлэх нь зүйтэй. Сая Элчин сайд нарын зөвлөгөөнөөр Булгиар ХХК-ийн үйлдвэртэй танилцах үед арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны хүмүүс ирсэн байсан. Бид холбоо харилцаа тогтоох тухай ярилаа. Энэ онд Дэлхийн банкны байранд Монголд үйлдвэрлэв үзэсгэлэн гаргасан. Маш олон үйлдвэрлэгчид оролцсон. Үр дүнтэй ч болсон.

-Монгол Улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр голлон ямар асуудал хэлэлцэв?

-Гадаад харилцааны салбарт ямар бэрхшээл үүсэж байгаа талаар ярилцсан. БСШУСЯ-тай тусгайлан уулзалт хийлээ. Энэ салбар бүх улс орнуудтай томоохон хамтын ажиллагаанд орж явдаг. Манай улсаас АНУ гэхэд 3,500 хүн сурч байна. HU band Америкт маш амжилттай аялан тоглолт хийлээ. Энэ бол үргэдэж алга болохгүй баялаг. Энэ чиглэлийн экспортыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.

Солонгосын к-поп жилийн 5 миллиард доллар олдог. Бид цаашдаа энэ чиглэлийн экспортыг аж нэмэгдүүлэх талаар ярилцсан. Ганцхан урлагийн тоглолтоор хязгаарлахгүй л дээ. Ирэх жил морин хуурын чуулгыг АНУ-д тоглолт хийлгүүлэхээр бэлдэж байна.

Намайг энд байх хугацаанд хамтлаг дуучид уулзаж байна. Ирэх онд динозаврын үзэсгэлэн гаргая гэдэг зорилт тавьж байгаа. Он гарангуут АНУ руу хууль бусаар гарсан динозаврын хоёр том хэсэг яс ачилтад орно. Дахиад хоёр ч яс буцаагдах асуудал хөндөгдсөн. БСШУСЯ-ны удирдлагуудад манайд яс байгаа юм чинь олон мянган доллар зарж тэндээс дахиад авчирч байхаар тэнд нь үзэсгэлэн гаргая гэсэн санал тавьсан.

Дахиад ч олон яс байна гэсэн мэдээлэл байгаа. Ачигдаж байгаа яс америкийн шүүхийн процессоор дамжаад АНУ-ын засаг захиргаа, шүүхэд нь 450 мянган ам.доллар төлж байж авч байгаа. Яс болгоныг тэгж авахгүй байх л даа. Гэхдээ бид аль болох зөв замаар бүрдүүлье гэж ярьж байгаа юм. Ингэхээр аялал жуулчлал болон улсад ч орлого болж ирнэ.

-Манай хоёр улсын хоорондын визний асуудал хэр хөндөгддөг вэ. Америкийн тал визний асуудал дээр манай улсад ямархуу хандлагатай байдаг юм бэ?

-Мэдээж хэрэг манай тал АНУ-д визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавьдаг. Тэрхүү нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хэд хэдэн чухал алхмууд хийх ёстой. Нэгдүгээрт, одоо зорчиж байгаа иргэд АНУ-ын хууль тогтоомжийг зөрчихгүй байх тухай асуудал. Энэ асуудлын хүрээнд Хариуцлагатай аялъя аян хоёр талаасаа хамтарч өрнүүлсэн. Энэ аяны хүрээнд 2018 оны байдлаар визний хугацааг зөрчиж байгаа зөрчил хоёр дахин буурсан.

Зөрчлөө бууруулаад ирэхээр АНУ дараагийн алхмаа хэрэгжүүлнэ гэж байгаа юм. Дараагийн алхам нь урагшилсан. Өөрөөр хэлбэл, Н2 буюу хөдөлмөрийн ангиллын визээр Монгол Улсын иргэд зорчоод эхэлсэн. Одоогийн байдлаар 200 гаруй иргэн АНУ-ын мужуудад хөдөлмөр эрхэлж байна. Энэ бол богино хугацааны хөдөлмөр эрхлэх улирлын ажлын виз.

Энэ визээр зорчиж байгаа иргэд визнийхээ хугацааг зөрчихгүй байх хэрэгтэй. Визийн дүрэм зөрчвөл Америкаас гарч чадахгүй. Гарчихвал эргээд орж чадахгүй. Насан туршийн асуудал болно. Тиймээс иргэд визний хугацаандаа зорчиж байх хэрэгтэй. Энэ бүгд амжилттай өрнөөд байвал дараагийн алхмаа хийж болно шүү дээ. Зарим нэг визийн онцгой дэглэмтэй мужуудад Монгол Улсын иргэдийг визгүй зорчуулах асуудлыг судалж үзээч гэх хүсэлт тавьсан.

Түүнчлэн 2019 онд манай хоёр орны түүхэнд анх удаа консулын зөвлөгөөн хийсэн. Монгол Улсын зорчиж байгаа иргэдийнх нь тоо бага учраас ажлын журмаар шийдэж болно гэж олон жил явсан. Иргэд маань хариуцлагатай зорчоод эхлэхээр АНУ-ын тал зөвлөгөөн зохион байгуулж байгаа юм.

– Сүүлийн үед манай улсын дипломатууд хар тамхины хэрэгт холбогдсон талаар ихээхэн дуулдах болсон. Энэ тухайд та юу хэлэх вэ. Ер нь дипломатууд үүргээ сайн гүйцэтгэж байна үзэж байна уу?

-Энэ бол гэмт хэрэг. Тэр хүн тухайн орныхоо хууль тогтоомжийг зөрчиж байна. Энгийн тамхины наймаа ч гэмт хэрэг ш дээ. Энэ асуудал дээр тэмцэнэ гэдгээ яамны удирдлага болоод Ерөнхий сайд ч анхааруулж хэлж байна лээ. Хяналт тавьж чадахгүй бол Элчин сайдыг нь эргүүлнэ дуудна гэсэн. АНУ-д ийм асуудал гарч байгаагүй байх. Би лав дуулаагүй. Европт олон улсууд байдаг учраас хил гаалийн журмыг нь зөрчих зүйлс гарч байгаа.

Зарим нь кадр дипломатууд биш. Өөр байгууллагаас томилогдсон хүмүүс ийм зүйл хийж байна гэж ярьж байгаа. Өмөөрөх сэдэв биш. Бүх насаараа энэ ажилд бэлтгэгдээд ажиллаж байгаа хүмүүсийн нэр хүндийг булингартуулж байгаа нь харамсалтай. Гадаад яамны үндсэн ажилтнууд дотроос тийм тохиолдол гараагүй.

-АНУ болон манай улсын харилцаа ямар түвшинд явж байна вэ?

-Харилцаа бүх салбарт идэвхтэй явж байна гэж хэлэхэд болно. Сая ирсэн сангийн сайд сүүлийн найман cap сүүлийн найман жил ирснээс олон хүн ирсэн гэж байна шүү хэмээн хошигнож байна лээ.

2019 онд гэхэд АНУ-ын батлан хамгаалахын сайд томилогдоод анхны гадаад айлчлалаа Монголд хийсэн. Тэр бол чухал ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл. АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлыг асуудал хариуцсан зөвлөх нь анх удаагаа Монголд айлчилсан. Одоо албан тушаал дээрээ байхдаа Монголд ирж байсан тохиолдол байхгүй.

Энэ бүхэн хоёр орны харилцлаа ямар идэвхтэй байгааг харуулж байгаа юм. Манай цэргийн албан хаагчдыг сургах, дадлагажуулах, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоход нь бэлтгэлийг нь хангаж өгөх, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг идэвхтэй ажлууд явж байгаа.

Дутагдаад байгаа асуудал маань эдийн засгийн хамтын ажиллагаа гэж үзэж байгаа. Эдийн засгийн хамтын ажиллагаан дээр Америкийн тал ноолуур дээр урагшаа алхам хийгээд өгч байна. Мөн тус улсаас стандарт хангасан зүйлс оруулж ирэх бололцоо байгааг хэлж байгаа. Манай бизнес эрхлэгчид л идэвхтэй ажиллах хэрэгтэй. Цаашдаа ХАА-н салбарт хамтарч ажиллах нь зүйтэй. Маш их боломж байгаа гэж үзэж байгаа.

Max гаргахын тулд АНУ-ын стандартын шаардлагад нийцсэн мал эмнэлэгтэй байх ёстой. Энэ асуудлыг идэвхтэй ярьж байна. Ирэх онд энэ чиглэлд ажлууд хийнэ гэсэн бодолтой байгаа. Манай талаас Таван толгой компани IPO гарвал АНУ-ын хөрөнгө оруулагчдыг татаж оруулж ирэхэд ихээхэн анхаарч ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэл холбогдсон ослуудын статистик

Image result for авто осол

Монгол Улсад сүүлийн 15 жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 5,041 хүний амь нас хохирч, 11,020 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон тоон үзүүлэлт байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1,227 удаа үйлдэгджээ.

Үүнээс нийслэлд 547, орон нутагт 680 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх оны үетэй харьцуулахад гэмт хэрэг зургаан хувиар өсөж, хэргийн улмаас нийслэлд 84, орон нутагт 240, нийт 324 хүн амь насаа алдаж, 1,004 хүн гэмтсэн байна. эмт хэргийн улмаас үүссэн эрсдлийн тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулан үзэхэд нас барсан хүний тоо 24 нэгжээр буюу 8 хувиар, гэмтсэн хүний тоо 107 нэгжээр буюу 11 хувиар тус тус өсжээ.

Хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн орон нутгийн замд гарсан ослын тоон үзүүлэлтүүд


Хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэл холбогдсон ослыг орон нутгаар авч үзвэл:

2016

2017

2018

2019

Аймаг

Хэрэг

Аймаг

Хэрэг

Аймаг

Хэрэг

Аймаг

Хэрэг

Завхан

1

Завхан

1

Баянхонгор

1

Завхан

2

Төв

2

Төв

4

Дархан-Уул

1

Ховд

1

Сэлэнгэ

2

Дорноговь

1

Өвөрхангай

1

Дархан Уул

1

Өмнөговь

1

Говь-Алтай

1

Орхон

1

Орхон

1

Сэлэнгэ

2

Булган

2

Төв

1

Архангай

1

Ховд

1

Сэлэнгэ

1

Хэнтий

1

Орхон

1

Нийт

4

Нийт

10

Нийт

8

Нийт

10

Зам тээврийн болсон газар, цаг:


Чиглэлээр:

2016 он

2017 он

2018 он

2019 он

Чиглэл

Хэрэг

Чиглэл

Хэрэг

Чиглэл

Хэрэг

Чиглэл

Хэрэг

Баян-Өлгий-Улаанбаатар

1

Улаанбаатар – Хөвсгөл аймаг Мөрөн сум

2

Улаанбаатар – Орхон аймаг Баян-Өндөр сум

3

Улаанбаатар – Дорноговь аймаг Замын-Үүд

1

Завхан аймаг Улиастай сумаас –Улаанбаатар

1

Дархан-Уул аймаг – Улаанбаатар

1

Орхон аймаг Баян-Өндөр сумаас -Улаанбаатар

1

Улаанбаатар-Увс аймаг Улаангом сум

1

Улаанбаатар – Орхон аймаг.Баян-Өндөр сум

1

Завхан аймаг – Улаанбаатар

1

Улаанбаатар-Увс аймаг Улаангом сум

1

Өвөрхангай аймаг – Улаанбаатар

1

1

Улаанбаатар – Дархан-Уул аймаг

1

Улаанбаатар – Говь-Алтай аймаг Есөнбулаг

1

Хөвсгөл аймаг Мөрөн сумаас – Улаанбаатар

1

Говь-Алтай аймаг Есөнбулаг – Улаанбаатар

1

Улаанбаатар – Дорнод

1

Орхон аймаг Баян-Өндөр сумаас -Улаанбаатар

1

1

Улаанбатар – Өмнөговь аймаг Ханбогд сум

1

Улаанбаатар – Хөвсгөл аймаг Мөрөн сум

1

Завхан аймаг Улиастай сум – Улаанбаатар

1

Улаанбаатар – Хөвсгөл аймаг Мөрөн сум

1

Улаанбаатар – Дорнод

1

Улаанбаатар –Төв аймаг Цээл сум

1

Улаанбаатар – Дархан-Уул аймаг .Шарын гол

1

Улаанбаатар – Сэлэнгэ аймаг

1

Хэнтий аймаг- Улаанбаатар

1

Сэлэнгэ аймаг – Улаанбаатар

1

Ховд аймаг Жаргалант сум-Улаанбаатар

1

Тээврийн цагдаагийн алба

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Инкубаторын бүртгэл эхэлжээ

Инкубаторын бүртгэл эхэллээ

Гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүхий л боломж нөөцөөрөө дэмжих зорилготой “Бизнесийн инкубатор хөтөлбөр”-ийн 2020 оны бүртгэл албан ёсоор эхэллээ.

Инкубаторын үндсэн зорилго нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад орших аж.

Categories
мэдээ нийгэм

“E-POLICE” апп ашиглан 377 зөрчил илрүүлжээ

Image result for e-police

Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police” аппликейшнийг гаргажээ. Энэхүү аппликейшны тусламжтайгаар арваннэгдүгээр сарын 15-30-нд 377 зөрчлийг илрүүлсэн байна.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, “Зогс” шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас зохиомол түгжрэл үүсэж, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгодог гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус аппликейшнийг нэвтрүүлжээ

Categories
мэдээ нийгэм

“Гэр хорооллын үнсийг ангилан ялгаж дахин боловсруулах” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр болж, “Гэр хорооллын үнсийг ангилан ялгаж дахин боловсруулах” төслийг танилцуулж хэрэгжүүлэхээр дэмжжээ.

“Монгол Улсын Засгийн газраас 2018 онд 62 дугаар тогтоолоор Нийслэлийн төвийн 6 дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн бөгөөд сайжруулсан түлшнээс гарч байгаа үнсийг дахин боловсруулах, түүнийг энгийн хог хаягдлаас ангилж, тээвэрлэх үйл ажиллагааны зохион байгуулалтыг бий болгох, хэрэгжүүлэх төслийг нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа. Нийслэлийн 202,000 гаруй айл өрхөөс жилд 168 мянган тонн үнс гарах тооцоо судалгаа гарсан бөгөөд ажлын хэсгийн зүгээс үнс дахин боловсруулах боломжийн талаарх судалгааг хийн ажиллаж байгаа бөгөөд барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран сайжруулсан түлшнээс гарч байгаа үнсээр явган замын хавтан, бродьюр, эко хавтанг хийж туршжээ.

2019 онд Нийслэлийн байгаль орчны газраас дулааны цахилгаан станцуудын үнсийг газрын нөхөн сэргээлтэд дүүргэгч материалаар ашиглах судалгаа хийж, ногоон байгууламж байгуулах ажлыг туршсан.

Энэхүү туршилтын зэрэгцээ сайжруулсан түлшнээс гарсан үнсийг ШУА-ын Хими химийн технологийн хүрээлэн, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны лабораториудад өгч шинжлүүлж байна.

Уг шинжилгээгээр үнсний физик, химийн үзүүлэлт, цацрагийн хэмжээ тодорхойлогдох юм. Энэхүү төслийг хэсэгчилж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дүүрэг бүрээс нэгээс хоёр гэр хороог сонгон авч, тухайн хорооны айл өрх, ААНБ-ын үнсийг эх үүсвэр дээр ангилан ялгах, тээвэрлэх ажил хийгдэнэ. Үнс тээвэрлэх үйл ажиллагааг одоогийн хог тээврийн компаниуд задгай тэвштэй хогны машинаар 14 хоногт 1-2 удаа тогтмол хуваарийн дагуу ачиж, цуглуулах юм. Агаарын бохирдлыг бууруулах түүн дундаа PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээг бууруулах,амьдрах орчинд сөрөг нөлөөллийг багасгах зэрэг нийгэмд үр өгөөжөө өгөх төслийг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд дэмжлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Ганзориг: Гурван саяулаа мундаг байх реформыг найман жилийн дотор хийх боломжтой

“Голомт” банкны гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.


-Манай улсад боловсролын реформ хийх боломж үнэхээр байна уу?

-Бүрэн дүүрэн боломж байна. Монгол хүмүүс маш хурдан сэргэлт авах юм байна гэдгийг “Голомт”-ын 2000 ажилтнаас харсан. Зөв залуурдаж чиглүүлээд өгвөл оюуны потенциал, сэтгэл зүйн хүчин чадал 100 хувь байна. Ажлаа аваад “Дэлхийн түвшний өрсөлдөх банк болно” гэхэд минь хэн ч итгээгүй. Харин ажлаа өгөөд гарахад бүгдээрээ “Одоо гялалзуулаад өгнө өө” гээд үлдсэн. Одоо ч араас ярьж байна. “Захирал аа, олон улс руу тэлнэ гэсэн яасан бэ, Узбекистан, Мьянмар, Вьетнамын зах зээл рүү ороод Голомт дээр хийсэн гоё юмаа давтаж хийнэ гэсэн яав аа, та юун боловсролын реформ яриад явчихав” гэсэн утгатай гомдол тээсэн үгс хэлж байна л даа. “Голомт”-д ажиллаад удирдаж яваа банкаа илүү гоё болгоод яваад байж болох байсан. Гэхдээ эдийн засагч хүнийхээ хувьд хийхээр төлөвлөж, зорьсон ажил байгаа учраас ажлаа өгсөн юм.

-Удирдсан банкныхаа үйл ажиллагааг яаж сайжруулсныг чинь гадарлах хүний хувьд бас нэг зүйл тодруулмаар байна. Нэгэнт бүрдүүлсэн орон зай, хүрсэн өндөрлөгтөө дахиад жаахан байхсан гэсэн бодол төрж байгаагүй юу?

-Хувь хүн талаасаа албаа үргэлжлүүлээд хашаад явах хүсэл байлгүй яахав. Банкны хувь нийлүүлэгчид, харилцагчид талаас ч тийм сонирхол, санал байсан. Ашиг нь өсч байр суурь нь нэмэгдэж, захирлууд нь мундаг болсон банкийг үргэлжлүүлээд удирдаад явахыг хэн ч хүснэ. Логикийн хувьд бодоод үзэхэд шилдэг захирлуудаараа ажлаа хийлгээд жаахан амсхийх үе мөн үү гэвэл мөн л дөө. Хувь хүн тал минь ингэхийг хүсч байсан ч мэргэжлийн тал маань зөвшөөрөөгүй. Ер нь олонх хүний хувьд мэргэжлийн тал шийдвэр гаргагч байдаг. Голомт гээд том банкинд өндөр өсөлт гарч байхад бусад олон компани ч ийм өсөлт үзүүлж чадна. Улсын хэмжээнд компаниудаа ийм чадалтай болгох ганц л арга бий. Тэр нь боловсролын систем. Монголын боловсролын систем дэлхийн хамгийн шилдэг боловсролын систем байх боломжтой, үүнийг боловсролын реформ хийх замаар шийдэхэд асуудал байхгүй, реформыг бид өөрсдөө хийж чадна гэдгийг итгүүлэхийн тулд ажлаа өгөөд бүтэн цагаар ажиллахаас аргагүйд хүрсэн. Үүний хажуугаар тэтгэврийн реформ хийх, хөрөнгийн захаа хөгжүүлэх, зээлийн хүүг бууруулах стратегиа үргэлжлүүлэх гээд хийхээс аргагүй өөр олон ажил бий. Хэн нэг нь цаг гаргаж дуугарч, хөөцөлдөж, хийхгүй л бол зээлийн хүү буухгүй, баялгийн шударга хуваарилалт явагдахгүй, хөрөнгийн зах хөгжихгүй, компаниудад чадалтай боловсон хүчин нийлүүлэгдэхгүй юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлгосон. Ийм том асуудлууд шийдлээ хүлээж байхад амин хувиа хичээгээд сууж чадаагүй юм.

-Боловсролын реформ хийх ажил чинь ямархуу байна вэ. Сүүлд уулзсанаас хойш юу амжуулав?

-Сая тантай уулзахаас өмнө гадаадын боловсролын мэргэжлийн хүмүүстэй уулзлаа. Эхний ээлжинд боловсролын чиглэлээр сонирхдог судалдаг хүмүүстэй нэгдсэн ойлголтод хүрэх гэж яваад л байна. 100 хүн над шиг хараад, над шиг итгэл үнэмшилтэй болчихвол энэ зуугаа 10 мянга, 100 мянга болгохын төлөө зүтгэнэ. 2020 онд Ерөнхий сайд болох хүн бидэн шиг итгэл үнэмшилтэй бол бүр сайн үр дүн гарна. Тэр үед боловсролын реформ хийх бүрэн бэлтгэлтэй байх юмсан.

-Цээжлэлтэд суурилсан боловсролын системийг халаад сэтгэл зүйд суурилсан боловсролын системтэй болъё гэсэн санааг чинь хэд хэдэн удаа сонссон. Сүүлийн үед жудаггүй хөгшид олширлоо гэсэн шүүмжлэл сонсогдох болж. Боловсролын систем сэтгэл зүйд суурилаагүйтэй холбогдсон кейс мөн үү?

-Тэгж харж болно. Уг нь хувь хүний сэтгэл зүй нас ахих тусам гэгээрдэг, боловсордог. Боловсролыг бид буруу ойлгоод байдаг л даа. Дунд сургуулийг боловсрол гэж ойлгодог. Дунд сургууль бол боловсролын өчүүхэн хэсэг. 2040 онд монгол хүн дэлхийд хэн гэж танигдах юм бэ гэсэн асуултын хариу л боловсрол. Бид сүүлийн гучин жил өөрсдийгөө дэлгүүрээс хулгай хийдэг, гадаадад хар ажил хийдэг, гудамжинд нус цэрээ хаядаг, улстөрчид нь авлигач гэж дэлхийд тунхаглалаа. 1990 онд дэлхийд монгол хүний тухай ойлголт ийм байгаагүй. Социалист, хаалттай систем байсан учраас монгол хүн хэн бэ гэсэн ойлголт дэлхийд байгаагүй. Боловсролын реформ гэхээр дунд сургуулиуд дээр очоод хичээлийн хөтөлбөр гаргах гэсэн ойлголттой хүн олон байна. Тийм биш.

-Нуулгүй хэлэхэд би ч гэсэн ойлгож яваа хүмүүсийн нэг. Реформ хийхийн тулд яг ямар ажлууд хийх шаардлага байна вэ, нүсэр ажил өрнөх нь ээ?

-600 гаруй ажлыг нэг зэрэг хийнэ. Тэр ажлуудын нэг хэсэг нь гэхэд л та бид хоёрын сая хөндсөн монгол хүн дэлхийд хэн гэж танигдах вэ гэдэг асуултаас ургаж гарч ирнэ. Япон хүнийг цаг баримтлагч, герман хүнийг чанар, еврей хүнийг бизнесийн ур ухаан, англи хүнийг шинжлэх ухаан гэж дэлхий хардаг. Тэгвэл монгол хүн хэн юм бэ гээд асуухаар хэний ч санаанд шууд буух зураг нь эерэг байх учиртай. Монгол хүн бол гайхамшигтай хөдөлмөрч, стратегич, монгол хүн бол хүнлэг ч гэдэг юм уу. Үүнийг бид реформ хийхдээ тодорхойлж бий болгоно. Үүн дээр анзаарах нэг өнцөг бий. Бид байхгүй юмыг хайгаад байна л даа.

-Жишээ нь юуг?

-Чингисийн үед байгаад алга болчихсон юмыг хайгаад байна. Коммунизмын үед монгол хүн бол мундаг гэсэн эерэг зураг бүтээхийн тулд төлөвшил бий болгохыг оролдсон тал бий.

-Хуучин нийгмийн үеийнх шиг сайн хүнийг бүтээнэ гээд хүмүүжил энэ тэр ярьж сурталдаад лав үр дүнд хүрэхгүй байх, тийм үү?

-Санал нэг байна. Бид монгол хүний эерэг дүрийг хүүхэд байхаас нь эхлээд бүтээнэ. Энэ цаг үед эцэг, эхчүүд хүүхдээ бүтээж чадаж байна уу, эмээ өвөө нар зөв үлгэрлэж яваа юу гээд харахад олон өнгийн хариу гарна. Төлөвшлийн хувьд гээд харахад л хүн насан туршдаа боловсордог. Үүнийг л боловсрол гэнэ. Ахмад нь ахмад шиг, дунд насныхан нь дунд насныхан шиг байх ёстой. Өнөөдөр залуус нь ахмадуудынхаа туршлага мэдлэг ухааныг хүндлэхгүйгээр доромжилж, дунд насныхан нь залуу үеийнхээ толгой дээр нь гишгэж урам зоригийг нь мохоож, хөгшчүүл нь сонгуулийн үеэр мөнгө харж саналаа өгч байгаа бол эмгэнэл, үндэсний оюуны хоосрол. Тэгэхээр боловсролыг бүх шатанд анхаарахаас аргагүй. Сургуульд нь зөв боловсрол өглөө ч, хичээлээ тараад суусан такси нь бохир, жолооч нь ааштай байвал тэр хүүхэд боловсрохгүй. Гэтэл жолоочийн харилцааг таксины аппликэйшнээр шийдчихэж болно. Товчхондоо миний хувьд коммунизм байгуулах тухай яриагүй. Америк, Английн ардчиллыг л ярьж байгаа. Манайд ардчиллыг буруу ойлгосон учраас анархизм болчихоод байна. Ямар ч чиг, зорилгогүй, дуртай цагтаа нүүгээд явах гэж байгаа хүмүүсийн нэгдэл шиг байж болохгүй л дээ. Бидэнд төр гэж бий.

-Төр нь төр шиг биш болчихлоо гэсэн шүүмжлэл давтамжтай дуулддаг. Ийм үед доороо хэчнээн зөв зүйтэй юм ярьж, санаачлаад нэмэргүй юм биш үү?

-Төр дотор хувь хүмүүс орж ирээд суучихсанд л хамаг асуудал байгаа юм. Мэргэжилтэн тал нь давамгайлах ёстой болохоос хувь хүн нь давамгайлсан, хувь хүнийхээ эрх ашгаар явдаг хүн дарга хийгээд суухаар анархизм болоод байна л даа.

-Төрийн албан хаагчдын цалин бага болохоор авлига цэцэглэдэг гэх мэт шалтгаан бий. Энэ мэт суурь асуудлаа шийдэхгүйгээр та бид хоёрын яриад суугаа анархизм арилахгүй байх аа?

-Хувь хүний хэрэгцээг нь хангаад шийдчих асуудал гэж харж байна. Шүүгч, цагдаа, прокурор гээд бүгдийг нь хэнээс ч мөнгө харахааргүй болгох тийм ч хэцүү биш. Монголын ирээдүйг бэлдэж байгаа багш нар гэхэд л маш бага цалинтай. Эндээс Монголын төр засаг өнгөрсөн 30 жилийн турш ирээдүйгээ яаж анхаарсан бэ гэдэг нь тод харагдана. Ирээдүйг бэлдэж яваа хүмүүсийг хамгийн ядуу, хамгийн бага үнэлэмжтэй хүмүүс болгочихоод сууж байгаа нь өөрөө асуудал. Боловсролын реформоор бид багш гэдэг хүнийг нийгэмд байх ёстой өндөр байр сууринд нь аваачна. Эдийн засгийн агуулгаар ч тэр, философи утгаар нь ч тэр. Би багш нарын гэр бүлээс гаралтай. Хуучин нийгэмд багш гэдэг хамгийн өндөр цалинтай, эрхэм хүн байсан. Одоо энэ үнэлэмж өөрчлөгдсөн. Наад зах нь л хамгийн чадалтай оюутнууд нь банкир, бизнесмэн болох гэж тэмүүлдэг болчихсон. Багш болох гэж тэмүүлдэг нь тун цөөхөн дөө. Энэ хандлага бол бидний 30 жил хийсэн бүтээлийн үр дүн. Үүнийг өөрчлөхийг л реформ гээд байгаа юм. Дахиад хэлэхэд миний хийнэ гэж яриад яваа реформ бол маш өргөн хүрээтэй, нийгмийн бүх анги, давхарга, сонирхлын бүлэг рүү орно.

-Өмнө нь асуусан ч дахин тодруулмаар нэг асуулт байна. Боловсролын систем сэтгэл зүйд яагаад суурилах ёстой гэж, бид одоо ямар системээр явж байна вэ?

-Монголын өнөөгийн дунд, их сургуулийн систем бол 1850-иад оны үед Англид үүссэн цээжлэлтэд суурилсан систем. Коммунистууд Английн системийг хуулж аваад коммунист өнгө аяс оруулаад хөгжүүлсэн систем. Хүн төрөлхтөн 1970-аад оноос сэтгэл зүйд суурилсан боловсролын систем рүү шилжиж эхэлсэн. Америк, Англи, Финлянд, Сингапур сэтгэл зүй рүү суурилсан систем рүү шилжчихсэн. Энэ улс орнууд хүний боловсролын суурь хүчин зүйл нь сэтгэл зүй гэдгийг олж харсан. Гэтэл өнөөдөр монголчууд тоо их бодвол ухаантай болно гэж харж байна. Энэ бол коммунизмын үед хийсэн тархи угаалт. Шинжлэх ухаанч иргэд бэлтгэнэ гэсэн зорилготой боловсролын системтэй байсан учраас тэр үед тэгж харж байсан юм. Өнгөрсөн зуунд хийсэн тархи угаалт өнөөг хүртэл хүмүүсийн далд ухармсарт яваад байна л даа. Эцэг, эхчүүд хүүхдээ тоогоор нүдвэл ухаантай болно гэж бодож байна. Энэ ойлголт худлаа гэдгийг дэлхий даяар өчнөөн олон зуун сэтгэл зүйн шинжлэх ухааны судалгаанууд хийгээд баталчихсан. Тоо сайн мэддэг хүн гэр бүлээ дажгүй авч явж, улс орондоо хувь нэмэр оруулдаг гэдэг нь батлагдаагүй. Харин сэтгэл зүйн боловсролтой хүн тэр тоог биеэ дааж байгаад ч хамаагүй сурчихдаг гэдгийг олон судалгааны үр дүнгээс харж болно. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэн бодох чадвар, сэтгэл зүйн төлөвт суурилсан систем чухал гэдэг нь батлагдсан. Манайхан “Санаа зөв бол заяа зөв, зөв төлөвшил хандлага чухал, шударга хүнийг л ажилд авмаар байна” гэж ярьдаг даа. Энэ бүхнийг нэгтгэвэл ерөөсөө л сэтгэл зүйд суурилсан боловсролын систем. Хүнийг бид дайчин болгож хүмүүжүүлэх учиртай. Тоочин болгож хүмүүжүүлэх нь бидний хорь дахь зорилт.

-Тэгэхээр таны яриад байгаа системийг энгийнээр багцаалдвал ерөөсөө л зөв хүмүүсийг бэлдэх юм байна гэж ойлголоо…?

-Тэгж ойлгож болно. Хүнлэг, багаар ажиллаж чаддаг, зорилгынхоо төлөө цуцашгүй тэмцдэг, улс орноо хайрладаг, гэр бүл, дүү нараа авч явж чаддаг, муу зуршлуудаа хаяж, зөв зуршлуудыг бий болгодог, сэтгэл хөдлөлөө хянах чадвартай хүмүүсийг бэлтгэнэ. Энэ систем дээр нэмэх нь тоо, уран зохиол, хими гээд бүгдийг заана. Энэ хичээлүүдээ заахдаа л саяны чадваруудыг олгоод явна. Өнөөдөр Улаанбаатарт байгаа Бритиш сургууль долоон настай хүүхдээр “Чингис хаан гэж хэн бэ” гэдэг эссэг долоон хоногийн хугацаа өгөөд бичүүлж байна. Гэтэл улсын сургуульд долоон настай хүүхдээр үржүүлэхийн хүрд цээжлүүлж байгаа. Ameri­can school-ийн уран зохиолын хичээл дээр Америкийн уран зохиолчийн бүтээлийн цаад агуулга, философийг бичүүлж байхад манай улсын сургуулийн сурагчид шүлэг цээжилж уран яруу уншаад дүн авч яваа нь нуух хаах бодитой үнэн. Монголд ажилладаг хувийн сургуулиуд барууны системийг бидний хажууд авчраад ямар ч байсан туршилт хийж хичээллэж байна. Тэгэхээр эхлээд америк, бритиш, япон сургуулиа судалъя. Дундаас нь монгол хүнд тохирох хамгийн сайн хөтөлбөрийг гаргаж ирээд дунд сургуулиуддаа нэвтрүүлье. Энэ л реформ.

-Манай өнөөдрийн цээжлэлтэд суурилсан боловсролын системийн нийгэмд үзүүлж байгаа хамгийн эмзэглэмээр нөлөөлөл гэвэл та юуг онцлох вэ?

-Харвардын эрдэмтдийн сэтгэл зүйн чиглэлээр хийсэн нэг судалгаа бий. Хүүхдүүдийг нэгдүгээр ангид сурах гээд ороод ирэхэд нь л багш өөрийн мэдэлгүй далд ухамсартаа гурав ангилчихдаг гэнэ. Амархан, дундаж хэцүү гээд. Амархан хүүхэд гэдэг нь хурдтай сурдаг, ой тогтоолт сайтай, багшийн хэлсэн үүрэг даалгаврыг биелүүлдэг хэсэг. Дундаж хүүхэд гэдэг нь ойлгоц удаан, тэгсгээд явдаг, бидний хэлж заншсанаар бол “алтан гурав”-ууд. Хэцүү нь хөдөлгөөнтэй, үгэнд ордоггүй, юм ойлгож сурахдаа төвөгтэй нөхөд. Гучин хүүхэдтэй ажиллаж байгаа багш ингээд хүссэн хүсээгүй аравхан хүүхэдтэйгээ ажиллаад явчихдагийг эрдэмтэд судлаад тогтоочихож. Манайд жилд 500 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсдэг гэж багцаалдъя. Товчхондоо бид дөнгөж нэгдүгээр ангид нь 500 мянган хүүхдийнхээ 200 гаруй мянгыг нь шууд жагсаалаас гаргачихдаг байх нь. Миний яриад байгаа систем бол 500 мянган хүүхдээс нэгийг нь ч хаяхгүй систем. Харвардын судалгаа хийсэн эрдэмтэд “Яагаад нэгдүгээр ангид хөл тавьсан хүүхдүүдийн гуравны хоёрыг нийгмийн хариуцлагагүй, идэвхгүй, бүтээмжгүй бүлэг рүү шидэж, яагаад муу хүүхэд гээд ангилчихаж байгаа юм бэ” гэсэн асуултыг тавиад үргэлжлүүлээд судалж л дээ. “Өнөө гуравны хоёр үнэхээр тийм муу байна уу” гээд судлаад үзтэл “Хэн нь ч муу биш. Ердөө сэтгэн бодох ажиллагаа нь өөр хүүхдүүд” гэсэн хариу гарч. Манай өнөөдрийн боловсролын систем ангид суусан, багш ярьдаг систем. Энэ системийг хүлээж авдаг сэтгэл зүй, сайн хүлээж авдаггүй сэтгэл зүй байна гэнэ. Түүнээс биш хүүхэд нь тэнэг гэсэн асуудал байхгүйг тогтоож.

-Хүүхдүүд сэтгэл зүйн талаасаа яг ямар ялгаатай байдаг юм бол. Сэтгэл зүйн ялгаатай хүүхдүүдэд онцлогт нь тохируулж хичээл заавал үр дүн зуун хувь байх нь, тийм үү?

-Тийм. Хүн сэтгэл зүйн дөрвөөс таван хэв шинжид хуваагддаг. Эдгээр хэв шинжийн аль нь ч буруу биш. Жишээ нь нухацтай боддог, аливааг уг углуургаар нь ойлгодог хүн байна. Тэр хүнд үржүүлэхийн хүрд цээжлэхийг заагаад нэмэргүй. Учир нь тэр хүн шүтэлцээ, уялдаа холбоог нь ойлгох хүсэлтэй. Цээжлэх нь сонирхолгүй. Энэ хүн агуу стратегич байж мэдэх хүн. Гэтэл бид үржүүлэхийн хүрдээ цээжлээгүй гээд муу тавиад гаргачихдаг. Долоон настай бяцхан зүрхийг “Чи муу хүн” гээд баалчихаж байгаа юм. Ингээд долоохон настайд нь сэтгэл зүйн яргалал үйлдээд хаячихдаг. Долоон настай хүүхдэд “Чи муу хүн” гээд хэлчихвэл “Үгүй” гэж эсэргүүцэхгүй. Эхлээд гайхна. Хэсэг хугацааны дараа “муу” гэдэгтэйгээ эвлэрдэг. Тэгээд ес, аравтайдаа “Би муу, тэнэг хүн юм байна” гээд тархиндаа кодолчихдог. Үүнийг сэтгэл зүйн ухаанд судлаад “сурмал цөхрөл” гээд тодорхойлчихсон.

-Сурмал цөхрөлтэй болчихсон хүүхэд эргээд сайжрах уу, нийгмийн идэвхтэй хэсэг рүү орж чадах болов уу?

-Нэгэнт сурмал цөхрөлтэй болчихвол бүх зүйл дуусна. Монгол Улс нэг мундаг стратегичээ ингээд алдчихдаг. Түрүүн ярьсан сэтгэл зүйн дөрөв, таван хэв шинжээс багшийн хэлснийг хурдтай тогтоодог, нухацтай боддоггүй хүмүүс нь тоогдоод яваад байдаг. Өнөөдүүл нь ажил дээр гараад ирэхээрээ юу ч чаддаггүй. Наад зах нь шийдвэр гаргаж мэддэггүй.

-Яагаад?

-Багш нь байхгүй болчихоор тэр. Зүй нь тэр хүн маш сайн ажилтан байхгүй юу. Удирдагч хүн гэдэг өөр. Асуудаг, багшийгаа үгүйсгэдэг, яагаад гэж лавладаг. Багш суурьтай боловсролын систем ийм хүмүүсийг байхгүй болгочихдог. Хүмүүсийг дагуулах гэж байгаа ирээдүйн лидер асуудаг л хүн байна. Яагаад ийм байх ёстой юм гэж эргэлзэж асууж байж хүмүүсийг араасаа дагуулна. Тэрнээс биш өгсөн үүрэг даалгаврыг робот шиг биелүүлдэг хүн удирдагч болж чадахгүй. Би аль нэгийг нь зөв, буруу гээгүй. Зүгээр л өөр хүмүүс гэдэг утгаар нь ярьж байгаа юм. Сэтгэл зүйн таван хэв шинжтэй хүүхдүүдийг нэг багшид даатгаад “За чи гурван сарын дотор тоо заа” гэдэг бол дэндүү шударга бус. Таван өөр төрлийн хүнд яаж таван янзаар заах билээ. Нэг л янзаараа заагаад явахаас аргагүй.

-Тэгвэл сэтгэл зүйн таван өөр хэв шинжтэй хүүхдэд нэг хичээлийг таван янзаар заах ямар гарц шийдэл байна?

-Сургалтын материалыг бүгдийг нь дижитал руу оруулаад хүүхэд бүрийн хэв шинжид тохирсон маягийн арга барилаар хичээл заах боломжтой. Дижитал бол боловсролын реформын нэг хэсэг. Хурдтай сэтгэдэг хоёрдугаар ангийн сурагч дөрөвдүгээр ангийн бодлого бодоод сууж болно. Нухацтай нь нэгдүгээр ангийнхаа тоон дээр сууж байг л дээ. Гэхдээ үр дүнд нь хоёулаа юм сурна. Яг одоогийн системээр бол хурдтай хүүхдийг нухацтай хүүхэдтэй нь зэрэгцүүлчихээр нухацтай нь тэнэг болчихоод байгаа юм. Хүүхэд хичээлээ ойлгохгүй болонгуутаа хүлээн зөвшөөрөгдөхийн тулд сахилгагүйтдэг. Сургах арга барил тэр хүүхдийг ингээд сургуульд дургүй болгочихдог. Энэ хүүхдийг сэтгэл зүйд суурилсан боловсролын системээр аврах боломжтой.

-Таван өөр янзын сэтгэл зүйд зориулаад таван янзын дижитал боловсролын контентыг бий болгоно гэсэн үг үү?

-Тэгнэ. Ингэвэл багш бүх хүүхэдтэй ажиллах боломжтой болно. Багшийн ажил арай хөнгөхөн, үр бүтээлтэй, аз жаргалтай болно. Хүүхэд бүртэй тулж ажиллахыг дижитал боловсролын системээр хийчихэж байгаа юм. Эцэг, эх хүүхдийнхээ сургалтыг явцыг аппликэйшнээр хянаад явчихна. Социалист нийгэмд төр засаг “Одооноос эхлээд хүүхдэдээ битгий санаа зов, төр хариуцна, зүгээр л хамтрал нэгдэл, улсын үйлдвэрийнхээ ажлыг хий” гэчихсэн. Тухайн үедээ зөв арга байсан бол одоо тийм биш. Гэтэл өнөөдөр аав, ээжүүд яг тэр үеийнхээрээ хүүхдээ сургуульд өгсөн л бол болоо гэж бодож байна. Тархи угаалт гэж ийм хүчтэй. Хүүхдийг нь сургаж байгаа боловсролын систем еврей, хятад, японы боловсролын системтэй харьцуулахад ямар хол хоцорсныг төсөөлөх ч үгүй, сонирхох ч үгүй явж байгаа. Боловсролын реформоор эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ тулж ажилладаг болгоно. Эцэг, эхийн үүрэг зорилгыг ухамсарлуулж, ойлгуулж, танин мэдүүлнэ. Хоёр, тав арван настай хүүхэдтэй яаж харилцаж, хүмүүжүүлэх, дурлал хайрын асуудалтай тулгарахад ямар зөвлөгөө дэм өгөх гээд сэтгэл зүйн бүх зэвсэглэл, технологиор эцэг эхчүүдийг хангаж өгнө.

-Ийм реформ дэлхийд өмнө нь хийгдэж байсан уу?

-Хийгдэж байгаагүй. Бусад улсын хувьд шинэчлэл хийгдэж байгаа. Америк, Англид маш алгуур, 200 жилийн турш хийгдэж яваа. Шинэчлэл гээд байгаагийн цаад утга нь энэ. Өөрөөр хэлбэл, угаасаа сайн системийг бага багаар сайжруулж явахыг шинэчлэл гэдэг. Дампуурсан системийг найман жилийн дотор дэлхийн түвшинд авчрах нь реформ.

-Таны яриад байгаа реформ наймхан жилийн дотор хийгдчих эд үү?

-Тэгнэ.

-Төдийгөөс өдий хүртэл засаг төрийн хэмжээнд анхаарч хараад шийдчихэж болоогүйн цаад шалтгаан нь юу юм бол?

-Үе үеийн төр засгийн лидерүүд энэ реформоос айж ирсэн. 2020 оноос лидерүүд маань үндэсний их зөвшилцөлд хүрээд хийчих байх аа. Юуны өмнө шинэ засаг гарахаараа л өмнөх засгийнхнаа барьж шоронд хорьж хийдэг муухай үлгэрлэлээ хаях хэрэгтэй. Шинээр дарга болвол өмнөхийнхөө бөгсийг ухах ёстой гэсэн сэтгэлгээнээсээ салмаар байгаа юм. Харамсалтай нь өнөөдөр бөгс ухалт соёл болох гээд байна л даа. Компанийн гүйцэтгэх захирал, төрийн дарга болохоороо хийдэг эхний ажил өмнөхийнхөө бөгсийг ухах, эрүү үүсгэж цагдаад өгөх болох гээд байгаа нь хатуухан хэлэхэд эмгэнэл. Бидний өмнө байгаа ажил бол боловсролын реформ. Түүнээс биш бидний ард үлдсэн өмнөх дарга биш. Мэдээж буруу зөрүү юм хийснийг нь өршөөж болохгүй. Хулгайлж, ууж, идсэн нь үнэн бол шийтгээд, шийдээд явах ёстой. Улстөрчийн байр суурь, хүрсэн өндөрлөгийг нь харвал туршлагаа хуваалцаж, зөвлөгөө өгөөд сууж байх ёстой нь тав, долоо, найман жилээр сэжигтэн, яллагдагч болчихдог жишиг газар авчихлаа л даа. Одоо байгаа дарга нартай уулзаад санаа, шийдэл ярья гэхээр өмнөх үеэ намнаад завгүй яваа юм шиг зураг харагдаад байгаа.

-Боловсролын реформ ярьсных нэг асуултыг үлдээж боломгүй байна. Сургуулийн сурагчдын дунд зохиодог олимпиадын тухайд та юу хэлэх вэ. Тооны олимпиадад түрүүлсэн нь сургуулийн од болоод бусад нь дарагдаад яваа анзаарагддаг. Таны яриад байгаа боловсролын реформ хийгдвэл олимпиад, элдэв уралдааны агуулга, хандлага бас дагаад өөрчлөгдөх байх..?

-Түрүүн онцолсон сэтгэл зүйн тав, зургаан хэв шинжид тохирсон таван өөр янзын уралдаан байх ёстой. Түргэн боддог сэтгэдэг нь хурдан бодолтоороо өрсөлдөг. Нухацтай удаан боддог нь сургуулийнхаа сайн сайхны төлөө нухаж бичсэн эссэгээрээ уралдаг. Тусч чанар, хүнлэг сэтгэлээрээ тодрог. Өнөөдрийн хувьд таны хэлсэн шиг математикийг томьёо сайн мэддэг, хурдан боддог хүүхэд түрүүлээд сургуулийн бахархал болоод явдаг. Гэтэл нохойны амь аварсан, мод тарьсан, усанд живж байсан хүүхдийг аварсан сурагч яагаад сургуулийн од болохгүй байгаа юм бэ гэдэг бодох л асуудал. Бид өнөөдөр тоочдыг бэлдэх гээд байгаа юм уу, улс орны лидер, хариуцлагатай иргэдийг бэлдэх гээд байгаа юм уу гэсэн асуултыг өөрсдөдөө тавих хэрэгтэй л дээ. Улс даяар тооны нэг аварга байна биз, тэр бидэнд тийм сонин биш. Миний хувьд улс даяараа, гурван саяулаа чаддаг чаддаг зүйлээрээ аварга байгаасай гэж хүсч байна.


Categories
мэдээ нийгэм

12 дугаар сарын 20-нд болох үйл явдлууд

Нийслэлийн Иргэний танхимд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 2019 оны тайлангийн хурал болно. Утас: 96686335

09.00 цагт Засгийн газрын XI байрны Дугуй танхимд МСНЭ, Солонгосын сэтгүүлчдийн холбоо, БНСУ-ын Сhung-Ang их сургуультай хамтран “Fact Check” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас : 99736725, 90109907

09.00 цагт СТӨ-нд ОБЕГ-ын 2019 оны ажлаа дүгнэх тайлангийн хурал болно. Утас: 99007969, 86150069, 88249813

09.00 цагт МУИС-ийн Номын санд “МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2019” хурал болно. Утас: 99717977

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт “Кемпински” зочид буудалд ЦЕГ, НСНЭ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр хийж буй ажлаа танилцуулна.

Categories
мэдээ цаг-үе

Туяана: Хүн өөрийгөө таньж, амжилтад хүрч, үнэ цэнээ мэдрэхэд хамгийн их нөлөөлдөг зүйл бол өнгө

Загвар зохион бүтээгч, стилист, гоо сайханч гэдэг үгтэй бид хэдийнэ танил болж,бүр байнгын үйлчлүүлэгч болчихсон явна. Харин сүүлийн үед өнгөний артист гэдэг мэргэжил, ийм үйлчилгээ амьдралд хүчтэй орж ирж байна. Баруунд бол арваад жилийн өмнөөс ийм үйлчилгээ нэвтэрчээ. Та бүхэндээ өнгөний артист Туяана буюу Д.Отгонтуяатай энэ талаар хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.


-Таныг Германд олон жил ажиллаж амьдарч байгаад ирсэн гэж сонссон. Тэнд юу хийж байв?

-Би Германд ахлах сургуулиа төгссөн. Дараа нь ангийн багшийнхаа зөвлөснөөр Берлин хотод загварын сургуульд орсон. Манай ангийн багш намайг сайн зурдаг, загварлаг хувцасладаг гээд ийм чиглэлийн сургуульд орохыг зөвлөж, бүр өөрөө очиж бүртгүүлсэн байсан. Тэнд хоёр семестер сураад Германы баруун гэгддэг Штутгарт хотод загварын бас нэг сургууль руу шилжин суралцсан. Дараа нь гоо зүйч, гоо сайханчаар сурч,стилист, сэтгэл зүйч, имижмейкер мэргэжлээр Мюнхен хотын “Styling academy”-д нэлээд цаг хугацаагаа зарцуулан байж суралцсан даа.

-Яг ямар мэргэжилтэй гэсэн үг вэ?

-Ахлах сургуулиа төгссөнөөс хойш гоо зүйч, гоо сайханч, стиль имижмейкер гэсэн мэргэжлээр арваад жил суралцаж, гоо сайхан, гоо зүй, сэтгэл зүйч, стиль имижээр гээд тус тусад нь авч үзвэл олон мэргэжилтэй. Хамгийн сүүлд өнгө судлалын ангийг төгссөн. Тэнд нэг анги төгсөөд нэмж суралцмаар бол дараагийнх руу нь орж сураад байдаг. Нэлээд олон жил сурлаа, олон ч мэргэжил эзэмшлээ. Одоо ажлын байран дээр гараад үзүүлээд өгнө гэж байхад багш маань дахиад өнгө судлал, нэмж сураадах гэсэн юм. Би одоо хангалттай гээд цааргалах маягтай, харин багш маань хүссэн хүнийг энэ ангид авдаггүй. Цөөхөн гарын шавь нараа оруулдаг гэснээр хоёр жил шахам энэ чиглэлээр нэмж суралцсан юм. Намайг сурч байхад Мюнхений дөрвөн орос хүүхэн ирж, хоёр нь стилистийн зөвлөгөөгөөр юм худалдаж авна гээд дэлгүүр явсан. Нэг нь хувцсаа тааруулж чаддаггүй болохоор биеийн бүтцээ тодорхойлуулъя гэсэн. Нөгөөх нь би өнгө мэддэггүй, өнгөө тодорхойлуулъя гэсэн. Өнгө гэдэг зүйлийг би хүнийг яаж нээж, гэрэлтүүлж өгдөг гэж мэдээгүй байсан үе л дээ. Багш намайг туслахыг хүссэн болохоор би өнгөний сонголт хийж өгсөн. Өөрт нь таарах өнгөн дээр тэр хүүхэн гэрэлтэж, хачин гоё болж байхад тохирохгүй өнгөн дээрээ ядруу гутруухан харагдаж байсан. Дахиад өөр өнгөн дээр очихоор дунд зэргийн байдаг л нэг орос хүүхэн болж байв. Ингэж л анх өнгөний гайхамшгийг мэдэрч байсан даа. Багш маань тавхан хүүхэд сонгож авахдаа нэгд нь намайг багтаасанд би үргэлж талархдаг. Нэг мэргэжил эзэмшээд нэг л болоогүй мэт нэмж сураад байсан маань ч учиртай байсан байж гэж одоо санадаг. Чухал өнгө судлалын ухааныг олж, өнгө тодорхойлдог артист болох гэж энэ урт замыг туулжээ гэж санадаг. Одоо сурсан мэргэжлүүдийнхээ дагуу тухайн хүнд тохирсон хувцасны загвар гаргаж өгнө. Мөн өдөр тутмын амьдралын стиль загвар, нүүр будалт, имижмейкерээс гадна өнгө тодорхойлох чиглэлээр “Tuy­ana codе agency” салоноо ажиллуулж байна.

-Загвар зохион бүтээгч, стилист гэхээр бид ямар мэргэжил гэдгийг мэддэг. Харин өнгө тодорхойлогч гэхээр содон сонстож байна. Өнгө тодорхойлно гэж яадаг юм, тайлбарлаж өгөөч?

-Энэ бол шинээр гарсан залуухан, орчин үеийн мэргэжлүүдийн нэг. Мэргэжил болоод 10 гаруй жил болж байна. Австрийн Йоханес Иден гээд мундаг доктор, профессорын олон жилийн судалгаа, шинжилгээний үр дүнд бий болсон олон ажлын нэг нь энэ өнгө тодорхойлох мэргэжил юм. Гэхдээ судалгаагаа бүрэн дуусгаж амжилгүй жараад оны сүүлээр насан эцэслэхэд түүний шавь АНУ-ын иргэн Кэрол Жексон наяад оноос үргэлжлүүлэн судалж, 1985 онд “Color me Beautiful” номоо гаргасан байдаг. Өнгөний талаарх цоо шинэ ойлголт ухагдахууныг гаргаж ирснээр олон зүйлийг өөрчилсөн. Холливудын алдартай жүжигчид болон найруулагч нарын амжилт ч энэ өнгөтэй холбоотой байдаг гэж болно. Тэдний бүтээл яаж тийм амьд, амьдралд ойр, хүмүүсийн сэтгэлд хүрээд байдгийн нэг нууц нь тэд өнгөний гайхамшгийг уран бүтээлдээ, амьдралдаа хэрэглэж чаддагт оршдог. Өнгө бол тухайн хүнийг дотроос нь гэрэлтүүлж, нээж, гаднаас нь чимж өгдөг. Хүн өөрийгөө таньж, амжилтад хүрч, үнэ цэнээ мэдрэхэд хамгийн их нөлөөлдөг зүйл бол өнгө.

-Их олон төрлийн өнгө байдаг. Тэр өнгө болгон хүмүүст зохих уу. Эсвэл хүнд өөрийн гэсэн өнгө байдаг уу?

-Өнгө болгон хүнд зохино гэж байхгүй. Тухайлбал, шар өнгө гэхэд чиний шар, миний шар, тэр хүний шар гээд өөр өөр өнгөтэй. Жаахан жаахан туяагаараа ялгаатай байдаг. Туяа нь бага зэрэг өөр болохоор чиний шар өнгө өөрчлөгдөөд миний шар өнгө болчих жишээтэй. Өөртөө тохирсон туяатай шар өнгөө өмсөхөөр хүн үнэхээрийн гоё харагддаг. Дотроосоо гэрэлтсэн гоо үзэсгэлэнтэй, эрч хүчтэй маш сайхан харагддаг. Үнэтэй авсан ч бай, хямд авсан ч бай тухайн даавууг гэрэлтүүлж явах нь гол биш өөрөө дотроосоо гэрэлтэж явах нь хамгийн чухал юм билээ.

-Хүн болгон өөр өөрийн өнгөтэй гэлээ. Хүний өнгийг яаж тодорхойлдог вэ?

-Өнгө тодорхойлоход нэлээн цаг хугацаа шаардагдана. Өнгөө тодорхойлуулах хүн урьд өдрөөсөө улаан вино болон өнгөлөг найрлагатай хүрэн манжин, луувангийн жүүс уухгүй ирэх хэрэгтэй. Энэ нь тухайн хүний цусанд шингэж арьс, нүдэнд нөлөөлснөөр өнгө буруу тодорхойлогдох гээд байдаг. Нүүрэндээ будаггүй байх хэрэгтэй. Йоханес Идений гаргасан сэтгэл зүйн кодтой тусгай алчуур, Кэрол Жексоны гаргаж ирсэн картуудын тусламжтай 2-6 цагийн турш судалж байж, тухайн хүнийг дотроос нь гэрэлтүүлэх өнгийг сонгож тодорхойлдог. Тусгай толь, алчуурууд, гэрэлтүүлэг зэрэг мэргэжлийн стандарт хэрэгслүүд байдаг л даа. Заавал ийм стандарт хэрэгслийн тусламжтай хүний өнгийг тодорхойлно.

-Хүн өөртөө зохицох, таарах өнгөө тодорхойлууллаа гэхэд яг тэр өнгийн хувцас хэрэглэлээ л хэрэглэнэ гэсэн үг үү?

-Өнгөө тодорхойлуулсны дараа амьдрал маш хялбар болдог. Тухайн хүний өнгийг тодорхойлоод би өнгөнийх нь картыг гарын авлага болгож өгдөг. Би Европт ажиллаж байхдаа ийм карт өгдөггүй байсан. Сургуулиа төгсөөд багшийнхаа “Women style” нэртэй лоунжид туслахаар ажилладаг байсан. Манай багш ч бас ийм карт өгдөггүй байсан. Ер нь ямар ч стилистүүд ийм карт өгдөггүй юм билээ. Яагаад гэхээр манайд өнгөний код нь алдаатай бараа, хувцас хэрэглэл их ирдэг. Манайхан арай хямдыг нь бодоод буруу кодтой хувцас аваад ирдэг. Буруу зөв кодтой гэдийг нь ялгах бас амаргүй л дээ. Гэтэл хоорондоо хэзээ ч авцалдахгүй өнгөнүүдийг хооронд нь нийлүүлээд хийчихсэн бол тэр ямар ч гоё загвартай байгаад хүнийг сайхан харагдуулдаггүй. Өнгөн дээр анхаарч байгаагүй брэндүүд эхнээсээ дампуурлаа зарлаад эхэлчихсэн. Алдартай том брэндүүд аль хэдийнэ өнгө судлалыг ашиглаад эхэлсэн яваа. Европт бол ямар ч дэлгүүрт орсон дөрвөн улирлын өнгөөр нь ялгаад, ханаа хүртэл чимэглэсэн байдаг. Өөрийнхөө өнгийг мэдсэн байхад ороод л шууд сонголт хийгээд авах боломжтой. Манайд ийм зүйл байхгүй болохоор би үйлчүүлэгчддээ өнгөнийх нь картыг өгдөг юм. Хоорондоо үл ялиг ялгаатай тэр олон өнгөнөөс өөрийнхөө өнгийг ялгадаг болтол бас хугацаа хэрэгтэй. Тэр хүртэл нь миний карт маш том дэм болдог.

Хүн өнгөө мэдсэн байхад цаг хугацаа, мөнгөнд маш хэмнэлттэй болно. Хэрэглэхгүй хэрэгтэй хэрэггүй зүйл худалдаж авахаа болино. Мөн өөрт хэрэггүй зүйлд шунах шунал дарагддаг. Бид олон өнгө мэддэг боловч солонгын долоон өнгөнөөс хэтэрдэггүй, энэ долоогоос өөр өнгө мэддэггүй. Тиймээс дандаа бусдыг дуурайж хувцасладаг. Хажуугаар зөрж байгаа бүсгүй, эсвэл дэлгүүрийн моделийг хараад өөрийгөө яг л тэгж харагдана гэж боддог. Харамсалтай нь тийм биш байдаг. Ингэж л сонголтоо хийдэг болохоос өөрт зориулагдсан сайхан өнгөнүүдээ мэддэггүй.

-Өнгөө олбол үнэхээр хялбар болох юм байна. Өөрт зохицох өнгөний хувцсаа авахаас гадна нүүр будалт, хувцасны зохих загварыг нь мөн гаргаж өгдөг гэсэн үү?

-Тэгнэ. Тухайн хүнд зохицох бүхнийг гаргаж өгнө. Ингэснээр хүн насан туршдаа өөрөө өөрийгөө олно л гэсэн үг. Та эмээ болсон ч тэр стиль, тэр өнгөөрөө л байна. Чиний ясны бүтцийг хэн ч хөрөөдөж авахгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өнгөө тодорхойлуулна, стиль имиж гэдэг бол чи өөрөө. Түүнээс биш өнөөдөр нэг даашинз, гутал өмсөөд ч юм уу, гэнэт зоримог хувцаслаад өөртөө итгэлтэй болдог юм биш. Өөрөө итгэж, өөрийгөө нээнэ гэдэг бол тэр чигээрээ амжилт дагуулдаг. Энэ амжилтыг хүн стиль имижээрээ гаргаж ирдэг. Чи эвтэйхэн харагдаж, чи өөрийн өнгөөрөө туяарч байвал л карьер амжилт чамайг ар араасаа дагадаг. Ийм л учиртай.

-Та нэг ярилцлагадаа “өнгө бол хувь тавилан” гэж хэлж байсан. Тэгтэл хүнд нөлөөлнө гэж байх уу?

-Энэ бол үнэхээрийн үнэн юм билээ. Өнгөө тодорхойлуулж, өөрийн өнгөө олсон хүн үнэхээр сайн сайхан явдаг. Өнгөөр хүнийг уурлуулж, тайтгаруулдаг. Өнгөөр л хүн өөрийгөө чимдэг шүү дээ. Өнгөгүй ертөнц бол аймшигтай. Хар, саарал, цагааныг өнгө биш гэдэг. Эд бол сэтгэл зүйн хувьд тайтгарал өгдөг, хэн ч харсан, яахав нэг хүн байна л гэж харагдуулдаг өнгө. Ялангуяа минималистын санал болгодог хар саарал бол уйтгартай өнгө. Манай нөхцөлд нэг их сайн тохирдоггүй. Өнгөөрөө хувцаслаад өөрийнхөө дотоод мөн чанар, өнгөөрөө гэрэлтээд явж байхад хүнд бүх хүмүүс эелдэг ханддаг, хүндэтгэдэг дагаад ажил үйлс нь тэгширдэг. Тэгэхээр өнгө бол хүний хувь тавиланг шийддэг, өнгөө олсон хүн бүгдийг зөв голдрилоор нь авч явна аа л гэсэн үг.

-Бүх хүнд таардаг өнгө гэж байх уу?

-Байдаг. Саарал, хар, цагаан хүн болгонд таарна. Гэхдээ тэр бол өнгө биш. Өнгө биш юм өмссөн хүн яаж харагдах вэ? Галзуугийн эмнэлэгт яагаад цав цагаан өнгө зонхилдог, сэтгэл санаагаар унасан хүнийг яагаад улаан өрөөнд оруулдаг гэвэл энэ бол өнгөний засал юм. Манай монголчууд бол бүрэг, даруухан улс. Ийм зан араншинтай хүн хар саарал өнгийн хувцас өмсвөл бүр л бүрэг болно.

-Монголчууд маань өнгөний талаар хэр мэддэг юм бол. Танд олон хүн хандаж байна уу?

-Би Германд олон жил амьдарч байгаад хоёр жилийн өмнө Монголдоо ирсэн болохоор найз нөхөд, хамаатан садан ч цөөн. Анх ирэхдээ ганцхан Их дэлгүүрээс өөр дэлгүүр мэддэггүй,хаа холоос таксидаж, их дэлгүүрээс хүнсээ цуглуулаад буцдаг байсан. Гэрийнхээ дэргэд дэлгүүртэй ч гэж мэддэггүй байсан тэр үеэ бодвол харин ч олон найз нөхөдтэй, олон үйлчлүүлэгчтэй боллоо. Манайхан нэг нь ирж өнгөний сонголтоо хийлгээд дараа нь гэрийнхэн, найз нөхдөө дагуулаад ирдэг. Тэгэхээр монголчууд маань их мэдрэмж өндөртэй хүмүүс гэсэн үг. Хүн өнгөө олох хэрэгтэй, өнгөө олсон хүний үйлс бүтдэг юм байна гэдгийг мэдэрч тэр мэдрэмжээ бусдадаа ч гэсэн түгээж байдаг. Германд байхад нэг залуу өнгөө тодорхойлуулъя гээд ирж байсан юм. Тэр хүү тэндхийн томоохон компанид гурван жилийн өмнө ажилд орох боломжоо алдсан ч 23 настайд нь дахин орох боломж гарч иржээ. Оноо нь адилхан 10 залуу байлаа гэхэд тавыг нь л авдаг. Тиймээс сонголт хийх өдөр өөрийн өнгөний хувцсаа өмсөж очих хэрэгтэй гэж хэлсэн. Тэр залуу“Би гурван жилийн өмнө буруу өнгөний хувцас өмсөж очоод азгүйтсэн, одоо би өөрийн өнгөө олж, тийм хувцас өмсөж очихыг хүсч байна” гэсэн. Хэд хоногийн дараа “Туяанаа, чамд баярлалаа. Би ажилдаа тэнцсэн. Үүгээрээ би амьдралын асуудлаа шийдэж чадлаа. Өнгө бол үнэхээр өөр юм байна шүү” гэж хэлж байсан нь мартагддаггүй юм. Одоо дэлхийн томоохон компаниуд ажлын анкет дээрээ өнгөө тодорхойлуулсан уу гэсэн асуумжтай болсон нь өнгөө олсон хүн өөрийгөө олсон байдаг, бусад ажлын хамт олонтойгоо ойлголцоход амар, тэнд халуун дулаан орчин үүснэ гэж үздэг болсонтой холбоотой.

-Шалгалт шүүлэг өгөх, эсвэл том арга хэмжээн дээр үг хэлэх үед хүн өөрийн өнгөний хувцсаа өмссөн байхад өөртөө хавьгүй итгэлтэй байх нь ээ…

-Манай багш өөрт тохиолдсон нэг явдлаа ярьсан нь дандаа санагддаг юм. Нэг удаа багш маш олон салбарын захирлуудад лекц уншихаар болжээ. Өөрийн өнгөний хувцсаа өмсөөд, эрч хүчтэй, итгэлтэй гэгч нь бэлдэж байж. Яг лекцийн цаг болохын өмнөхөн цамцан дээрээ кофе асгаснаас болж өөр өнгийн цамц өмсөөд оржээ. Манай багш бол хэзээ ч сандарч, ичихээр хүн биш. Маш, нүүрэмгий, дүрэлзсэн гал шиг өөртөө итгэлтэй эмэгтэй байдаг юм. Тэгсэн чинь тэр лекц дээр хөлс нь гарч, нүүр нь улайж, гар нь салганаад гайхмаар юм болжээ. Хэдэн минутын дараа завсарлагаанаар туслах нь өөрийнх нь цамцыг угааж цэвэрлээд ирэхээр нь өмсжээ. Завсарлаад ороход багш бичиж тэмдэглэсэн юмаа харалгүй шууд маш итгэлтэйгээр ярьж эхэлсэн, энэ бол ерөөсөө өнгө байсан юм шүү гэж байсан. Өөрийн өнгөө олоод өмссөн хүн ингэж салганахгүй, сандардаггүй гэдгийг би өөрийн биеэрээ мэдэрч байна. Бас олон үйлчлүүлэгч маань хэлдэг. Яагаад гэхээр өнгөө тодорхойлуулсан хүний хамгийн том орган нь тайвширдаг. Хамгийн том орган бол бидний арьс. Арьсанд тайвшрал өгдөг. Тэр байтугай экземтэй хүн эдгэж зүгээр болсон жишээ бий.

-Ямар сонин юм бэ?

-Үнэхээр сонин. Шинжлэх ухаанаар батлагдаад мэргэжил болоод гараад ирсэн зүйл шүү.Хүн өнгөө олохоор 16-20 хэв шинж чиний амьдралд шинээр бэлэг болж ирдэг. Хүссэн хүсээгүй ирнэ. Ийм гоё зүйл. Германд байхад над дээр балетчид болон шинээр нэвтрүүлэгч болж байгаа хүмүүс их ирдэг байсан. Монголд ч гэсэн жирийн бүсгүйгээс эхлээд олны танил одууд ирж байна. Манайд сүлжээний хүмүүс их байдаг юм билээ. Тэр хүмүүс ирж өнгөө тодорхойлуулдаг. Дараа нь надад “Яг өөрийн өнгөө өмсөөд гарахаар хүмүүсийн өмнө гарч яриа хийх, бүтээгдэхүүнээ танилцуулах зэрэгт сандарч салганахаа больчихдог. Үнэхээр гайхалтай” гэж олон хүн талархлаа илэрхийлж байгаа.

-Ордуудын зурхай дээр ийм ийм өнгө зохимжтой гэсэн үг харагдаж байдаг. Энэ танай мэргэжилтэй хэр нийцдэг бол. Таардаг болов уу?

-Тэгж судалж байгаагүй юм байна.Гэхдээ миний ордны зурхай дээрх өнгө надад лав таарч байна лээ. Ордны зурхай дээр нэг хоёр л өнгө байдаг, нэг хоёрхон өнгөөр хүн яаж амьдрах вэ.

-Би загварын хүмүүсээс нэг асуулт асуумаар санагдаад байдаг юм. Амьдрал дээр хэн ч, хэзээ ч өмсөхгүй сонин сонин загварууд хийгээд, тэрийг нь загвар өмсөгчид өмсөөд тайзан дээр алхаж яваа харагддаг. Тийм загварууд байх ёстой юу?

-Этгээд содон буюу Лэди Гага-гийн загвар байна. Элегант буюу эрхэмсэг эмэгтэйлэг загварууд байна. Спортлог буюу чөлөөт, экзотик буюу чамин дэгжин хэрнээ этгээд, романтик, классик гээд олон загварын хандлага, түүнийг илэрхийлсэн брэндүүд байна. Энэ стилийн нэр бол хүний зан характер юм. Хүн бүр үүнийг өмсөнө гэсэн үг биш. Хүн өөрөө өөрийгөө мэргэжлийн хүнээр тодорхойлуулж, олж байж яг тохирох загвараа өмсөж, стиль имижээ бүрдүүлнэ гэсэн үг. Миний ажил бол хүмүүст өөрийгөө олоход нь мэргэжлийн, шинжлэх ухааны үүднээс л тусалдаг гэсэн үг. Стиль, өөрийн өнгөө олсон хүн бол ёстой асч бадарч, ажил төрөл нь бүтэмжтэй байхаас яах вэ. Яаж ч байсан зөв замаар явж, зөв сонголт хийж, зөв хүмүүстэйгээ нөхөрлөдөг юм. Би хувьдаа нөхөрт гараагүй эмэгтэйчүүдийг ирээсэй гэж их боддог юм. Өөрийнхөө өнгийг олчихвол ямар ч байсан буруу хүнтэй нийлэхгүй.

-Бүх насныхан өнгөө тодорхойлуулж болох уу. Та түрүүн хүүхдийнхээ өнгийг тодорхойлсон гэж цухас ярьсан…

-Хүмүүс хүүхдээ авчирч өнгийг нь тодорхойлуулах гэдэг. Уг нь хүүхэд төлөвших ёстой юм. Ядаж л өсвөр насныхан шилжилтийн насаа өнгөрөөчихсөн байх ёстой. Үзэх ёстойгоо үзэж, туулах ёстойгоо туулж төлөвшсөн хойно нь өнгийг нь тодорхойлбол илүү их дотогшоо уншиж болдог. Гэхдээ би хүүгийнхээ хүсэлт, шахалтаар өнгийг нь тодорхойлоод өгсөн. Манай хүү Монголд ирээд хэл мэдэхгүй, хүүхдүүдтэй ойлголцохгүй их хэцүү байсан шиг байгаа юм. Тэгээд “Ээж ээ, та миний өнгийг олоод өг” гэсэн. Хүү маань өөрийн өнгөө олсон, хүүхдүүд ч үнэхээр сайхан харилцдаг болсон. Буруу хэрэг хийсэн үедээ манай хүү бушуухан өнгийнхөө хувцсыг өмсөөд сууж байна. Би харангуут загнах бүү хэл хайр хүрээд эхэлнэ. “Яахав, анзааралгүй ийм хэрэг хийчихээ биз” гэсэн өмөөрөл шууд ороод ирж байгаа юм. Ийм л хөгжилтэй амьдарч байна даа.

-Мэргэжлийн биш хүн өөрийн мэдрэмжээрээ өнгө тодорхойлж болох уу?

-Өнгө тодорхойлох гэдэг бол Европоос гаралтай мэргэжил. Тухайн хэлийг нь эх хэл шигээ сурсан хүн л энэ мэргэжлийг үндсэн утгаар нь сурч, амьдрал дээр утга учиртай авч явдаг. Энэ мэргэжлийг өнгөцхөн сурч, хүний хувь тавилантай холбоотой асуудлыг битгий худлаа хийгээрэй л гэж хэлмээр байна. Сэтгэл судлал, гоо зүйн мэргэжлээр мэргэшиж байж, өнгөний мэргэжлийн сургуульд нь сурч байж л хүний хувь тавиланг гэрэлтүүлэх өнгөний сонголтыг хийж чадна. Өөр маягаар өнгийг нь өнгөцхөн тодорхойлоод өгсөн бол тухайн хүний хувь тавиланг ч буруу тийш нь эргүүлж мэднэ. Тийм учраас бид багшдаа тангараг тавьж байж мэргэжлийн үнэмлэхээ авдаг.

Яг стандартын хэрэгслээ хэрэглэнэ, яг зөв зохистой ажиллана гэж амладаг. Хэрэв хичээл тасалсан бол хасагдана гээд их хатуу сургалттай байсан нь хүний хувьд тавиланд ч нөлөөлөх чухал мэргэжлийг эзэмшиж байсан болохоор тэгж чанд ханддаг байж гэж бодогддог.

-Өнгө тодорхойлох тусгай хэрэгслүүд Монголд зарагддаг уу?

-Үгүй. Монголд байтугай Германд зөвхөн Йоханесийн ач охины зөвшөөрлөөр зардаг. Бид мэргэжлийн кодоо өгч байж захиалж авдаг. Мэргэжлийн биш хүнд өгөхгүй.