Categories
мэдээ нийгэм

Япон улсын виз мэдүүлэгчдийн анхааралд

Image result for japan flag

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал амарна. Үүнтэй холбогдуулан доорх хуваарийн дагуу ажиллахыг мэдэгдэж байна.

Энэ оны визийн мэдүүлгийг 12 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хүлээн авах ба 12 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрүүдэд зөвхөн визний хариуг буцаан олгоно. Иймд та бүхэн оны эцэс болон ирэх оны эхээр Япон Улсад зорчихоор төлөвлөж буй бол явах өдрөө сайтар тооцон визээ мэдүүлнэ үү.
Даваа Мягмар Лхагва Пүрэв Баасан Бямба Ням
2019/12/16 2019/12/17 2019/12/18 2019/12/19 2019/12/20 2019/12/21 2019/12/22
ажиллана ажиллана ажиллана ажиллана ажиллана амарна амарна
2019/12/23 2019/12/24 2019/12/25 2019/12/26 2019/12/27 2019/12/28 2019/12/29
ажиллана ажиллана
2019 оны мэдүүлэг авах сүүлийн өдөр
Зөвхөн визний хариу олгох Зөвхөн визний хариу олгох 2019 оны ажлын сүүлийн өдөр амарна
амарна
2019/12/30 2019/12/31 2020/1/1 2020/1/2 2020/1/3 2020/1/4 2020/1/5
амарна амарна амарна амарна амарна амарна
амарна
2020/1/6 2020/1/7 2020/1/8 2020/1/9 2020/1/10 2020/1/11 2020/1/12
ажиллана ажиллана ажиллана ажиллана ажиллана амарна амарна
Жич: 12 дугаар сарын 23, 24-ны өдрүүд мөн 2020 оны 1 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд ачаалал ихтэй байх тул визээ аль болох эрт мэдүүлэхийг хүсье.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны

Консул, Харуул хамгаалалтын хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн цагдаагийн албанд 20 автомашин хүлээлгэн өглөө

Тодруулбал, өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ онд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 4633 хэрэг буюу 19.4 хувиар буурчээ. Мөн гэмт хэрэг илрүүлэлт 10.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь 2019 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийг цаг алдалгүй илрүүлж, таслан зогсоох ажлыг сайжруулахын тулд авч хэрэгжүүлсэн олон ажлуудын үр дүн гэдгийг НЦУГ-ынхан болоод Нийслэлийн удирдлагууд онцоллоо.

Тухайлбал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Р.Дагва хэлсэн үгэндээ “Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан гэсэн үзүүлэлттэй энэ амжилтаа ирэх жил улам бататган гэмт хэргийг бууруулах, илрүүлэлтийг сайжруулахын төлөө ажиллах ёстой. Өнөөдрийн бидний тайлангийн хурал ч ирэх жилд амжилттай ажиллахын эхлэл гэж ойлгож байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас энэ оны эхэнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр Олон нийтийн цагдаа, урамшилт эргүүл, Оюутан цагдаа ажиллуулах санхүүжилтийг шийдвэрлэсэн нь тодорхой үр дүнгээ өгсөн ажил болсон. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр тэрбум найман зуун далан есөн сая гаруй төгрөгийн төсөв батлагдсан нь өмнөх оны төсвөөс 24 буюу 575.2 сая төгрөгөөр нэмэгдүүлж чадсан нь мөн үр дүнгээ өгсөн.” гэлээ

Мөн өнөөдрийн тайлангийн хурлын үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зориулж Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс, . Эдгээр автомашинуудыг дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд хуваарилснаар иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэлд богино хугацаанд очих боломж бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Төрийн бүх төрлийн үйлчилгээг гар утаснаасаа авдаг болно

Төрийн үйлчилгээний хураамжийг И-баримт аппликэйшнээр төлөх боломжтой болсон нь иргэд банканд дугаарлах шаардлагагүй болж, цаг хугацаагаа хэмнэсэн шийдэл болжээ.

Өөрөөр хэлбэл иргэд И-баримт аппликэйшнээр татварын буцаан олголтоо авахаас гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх захиалах, авто тээврийн хэрэгслийн татвар төлөх, улсын бүртгэлийн лавлагаа авах зэрэг одоогоор төрийн 18 төрлийн үйлчилгээ, 20 төрлийн лавлагаа авах боломж бүрдээд байна. Цаашлаад төрийн бүх төрлийн үйлчилгээг гар утаснаасаа авдаг болох энэхүү ажлыг үе шаттайгаар нэвтрүүлэх юм. Дээрх үйлчилгээнүүдийг гар утаснаасаа авахын тулд иргэд өөрийн утсан дээрх И-баримт аппликэйшн руу нэвтрэн “Төрийн үйлчилгээ” цэсийг сонгон хүссэн үйлчилгээгээ идэвхжүүлнэ. Үүний дараагаар харилцагч төлбөр төлөх арилжааны банкаа сонгон тухайн банкны интернэт банкаар, эсвэл Social Pay зэрэг дижитал хэтэвчний тусламжтайгаар үйлчилгээний хураамжаа төлөхөд л хангалттай.

Categories
мэдээ нийгэм

Дулааны шугамын худгаас дахин цогцос олджээ

Image result for дулааны худаг

Баянгол дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны шугамын худгаас цогцос олджээ. Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн хажууд дулааны шугамын худагт цогцос байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр 13:16 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу, Нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч, 1 автомашинтай 11 км замыг туулан 13:39 цагт тухайн газарт очиж, 60 настай, эрэгтэй М-ийн цогцсыг 39 минут ажиллаж гарган авч, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын генералууд ЗХУ-ын маршал К.К. Рокоссовскийн хөшөө, музейн нээлтэд оролцов

ЗХУ-ын гарамгай жанжин, ЗХУ, БНПАУ-ын төр, цэргийн нэрт зүтгэлтэн К.К. Рокоссовскийн мэндэлсний 125 жилийн ой энэ сарын 21-ний өдөр тохиосон байна. Ойн хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод дурсгалын хөшөөг нь босгон, “Эх орны баатар” нэртэй музей нээлтээ хийжээ.

Хүндэтгэлийн ёслолд “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.

Дэслэгч генерал Ц.Тогоо нээлтийн үеэр хэлэхдээ “К.К. Рокоссовский 1926-1928 онд Улаанбаатар хотод цэргийн сургагчаар ажиллахдаа БНМАУ-ын Ардын хувьсгалт цэргийг эмхлэн байгуулах, бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан” гэдгийг тодотгов. Манай улс ЗХУ-ын маршал К.К.Рокоссовскийг Д.Сүхбаатарын одон, Балдааны гавьяаны Улаан тугийн одон, “Найрамдал”одонгоор шагнасан түүхтэй.


“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны удирдлагууд ОХУ-ын “Дайчин нөхөрлөлийн холбоо”-той хамтран ажиллах талаар уулзалт хийсэн байна. “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-г эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэн хөгжүүлэх, ард иргэдээ соён гэгээрүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор байгуулсан. Холбооны тэргүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажилладаг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Гэрийн нөхцөлд архи хуурамчаар үйлдвэрлэж байсныг илрүүллээ

ЭЦГ НМХГ-тай хамтран Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрийн нөхцөлд нэр бүхий компаний архийг хуурамчаар үйлдвэрлэж байсан нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар зориулалтын бус газарт архи үйлдвэрлэх нь хориотой, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус архины найрлага, сав баглаа боодол, зэргийг тодруулахаар ажиллаж байна.

Иймд иргэд энэ төрлийн бүтээгдэхүүн худалдаж авахдаа лацны бүрэн байдал, хаяг шошго хуучин эсэх, үйлдвэрлэсэн хугацаа, механик бохирдолт, шилний сэв, зэргийг сайтар харж, гар дээрээс хууль бусаар зарагдаж буй согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг анхаарууллаа.





Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.12.21-22-ны өдөр нийт 562 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 432-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-9
  • Мөргөлдөх хэлбэрээр -2 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2019.12.21-ний өдөр 19.20 цагийн орчим Өмнөговь аймаг Ханбогд сумын Жавхлант баг /Ухаа худаг уурхайгаас гашуун Сухайт хилийн боомт хүртэл нүүрсний зам/ асфальтан замд Тоyota prius маркийн автомашин Nord Benz маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 37 настай, эрэгтэй Б нас барсан.

2019.12.22-ны өдөр 06.59 цагийн орчим Дорноговь аймаг Өргөн сум “Цагаан хаалга” гэх газар /сумын төвөөс баруун тийш 5 км/ асфальтан замд Toyota Premio маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй М нас барсан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Categories
гадаад мэдээ

Афганистаны ерөнхийлөгч улиран сонгогдлоо

Өнгөрсөн есдүгээр сарын 28-нд болж өндөрлөсөн Афганистаны ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар тус улсын хараат бус Сонгуулийн хороо өчигдөр танилцуулжээ.

Байгууллагын тэргүүн Хава Алам Нуристаны мэдээлснээр одоогийн ерөнхийлөгч Ашраф Гани 50.64 хувийн санал авч тэргүүлжээ. Тухайн үед сонгуульд 1.9 сая сонгогч санал өгөх эрхтэй байж. Ашраф Ганигийн гол өрсөлдөгч байсан Афганистаны ерөнхий сайд асан Абдулла Абдулла 39.52 хувийн саналаар удаалжээ.

Харин Афганистаны можахедуудын тэргүүн асан Гульдбеддин Хекматияр 3.85 хувийн санал авч гуравдугаарт орсон байна. Г.Хекматияр тухайн үедээ сонгуульд луйвар орсон нь сонгуулийн тухай хуулийг зөрчсөн явдал хэмээгээд санал хураалтыг дахин тоолуулахыг шаардаж байв.

Санал хураалтын урьдчилсан дүнг аравдугаар сарын 19-нд зарлах байсан ч санал тоолох ажиллагаанд саад учирсан гэх шалтгаанаар хойшлогдсон юм байна. Өнгөрсөн ням гаригт хараат бус Сонгуулийн хороо ийнхүү албан ёсоор дүнгээ танилцуулжээ.

Categories
гадаад мэдээ

​Их Британийн парламент Брекситийн тухай хуулийг сайшаан дэмжлээ​

Их Британийн Нийтийн танхим өнгөрсөн баасан гаригт болсон ээлжит хуралдаанаараа ерөнхий сайд Б.Жонсоны өргөн барьсан Брекситийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал хураасан байна.

Санал хураалтын дүнгээр 358 хууль тогтоогч дэмжиж, 234 нь эсэргүүцжээ. Хуулийн төсөлд зааснаар Их Британи Европын холбооноос 2020 оны нэгдүгээр сарын 31-нд гарах ёстой аж. Дээрх хуулийн төслийг хэлэлцэх асуудал урьд нь дөрвөн ч удаа хойшлогдож байв. Тухайлбал, Их Британийн ерөнхий сайд асан Т.Мэй албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа Брекситийн тухай Европын холбоотой зөвшилцсөн хэлэлцээрийг парламентаар батлуулах гэж гурван удаа оролдсон ч бүтэлгүйтсэн. Мөн одоогийн ерөнхий сайд Б.Жонсон оролдлого хийсэн нь талаар болсон. Харин энэ сарын 12-нд болсон Их Британийн парламентын сонгуулиар консервативчууд олонх суудалтай болсон нь дээрх асуудлыг эцэслэн шийдэх боломж гарч ирсэн байна.

Өөрөөр хэлбэл, Консерватив намын хууль тогтоогчдын санал болгосон ямар ч саналыг парламентаар батлуулах нөхцөл бүрдсэн аж.

Сануулахад, 2016 онд Их Британид бүх нийтийн санал асуулга болж британичууд Европын холбооноос гарах хуулийн төслийг дэмжсэн билээ. Үүний дагуу 2019 оны гуравдугаар сарын 29-нд Их Британи Европын холбоог орхих ёстой байсан ч тухайн үед Т.Мэйн Засгийн газрын үед парламентын зүгээс дэмжлэг авч чадаагүй тул хойшлогдсон билээ. Мөн өнгөрсөн аравдугаар сард Б.Жонсон Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр сонгогдсоны дараа дээрх асуудлыг хэлэлцсэн бүтэлгүйтэж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Нэргүй: Өнөөдрөөс эхлэн түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт өдөр бүр түгээлт хийнэ

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын мэргэжилтэн Д.Өнөрбат нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой комиссын даргын “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” 07 дугаар захирамжаар батлагдсан хуваарийн дагуу түүхий нүүрсний хяналт, сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалт, сайн картын хэрэглээнд нийслэлийн Цагдаа удирдах газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газрын нийт 24 албан хаагч зургаан техник хэрэгсэлтэйгээр өдөр бүр 11:00 цагаас 24:00 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлээр хяналт, шалгалт хийж ажиллаж байна. Өнөөдрөөс эхлэн түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай 27 (ЗИЛ-131) автомашинаар өдөр бүр түгээлт хийхээр боллоо. Мөн түүхий нүүрсний хяналт шалгалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас илрүүлэн хурааж, битүүмжилсэн нүүрсийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид борлуулж, иргэдэд үнэ өртгийг олгох ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажлуулсан ажлын хэсэг дүүрэг тус бүрт зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 100 гаруй тонн түүхий нүүрсийг худалдан авсан” гэлээ.

Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдээ гэрт нь үлдээхдээ зуух, пийшингийн зөв галлагааны зөвлөмжийг сайтар зааж, зөвлөн галын аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон анхааруулсан юм.