Categories
мэдээ нийгэм

Д.Анар дэлхийн аварга боллоо

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, Монгол улсын харцага Д.Анар “Казак кураш бөх”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-д түрүүлж, дэлхийн аварга боллоо.

Тус тэмцээн Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо энэ сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд 33 орны 300 гаруй бөх оролцсон байна.

Д.Анар нь Монголд Улсад анх удаа зохион байгуулагдсан “Казах курес бөх”-ийн Ази тивийн АШТ болон “Киргизийн курош бөх”-ийн Ази тивийн нээлттэй тэмцээнд тус тус аварга болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

​Э.Макрон тэтгэврээсээ татгалзжээ ​

Францын Засгийн газрын тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар хэрэгжүүлж буй бодлогыг эсэргүүцсэн жагсаал гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

Тус улсын төрийн тэргүүн Э.Макрон тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг эсэргүүцсэн энэ жагсаалын үеэр хийсэн мэдэгдэл нь дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаад буй. Тэрбээр Францын хуульд заасны дагуу бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсны дараа өөрт нь ногдох сар бүрийн тэтгэвэр болох 6220 еврогийн тэтгэврийг авахгүй гэдгээ мэдэгджээ. Учир нь ард иргэдийн бухимдлыг хүргээд буй тэтгэврийн хуулийг стандартчилах ёстой гэж үзэн ийм арга хэмжээ авсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Э.Макрон шагналын тусгай горим эдэлдэг тус улсын цорын ганц эрх мэдэлтэн болох талаар онцолжээ. 1955 оны хуулиар төрийн тэргүүнүүд бүрэн эрх нь дуусгавар болсны дараа бүх насаараа сард 6220 еврогийн тэтгэвэр авдаг аж. Э.Макроны хувьд бүрэн эрхийн хугацаа нь 2022 онд дуусгавар болно. Үүний дараа тэрээр тэтгэвэр авахаас татгалзсанаар бусдад үлгэр дуурайл болох гэнэ.

1955 онд баталгаажуулсан энэхүү хуулийг цаашид Францын ямар ч ерөнхийлөгч ашиглахгүй байхыг тэрээр хүсч байгаа аж. Дашрамд дурдахад, энэ сарын эхнээс Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн давалгаа өрнөх болсон. Эрх баригчид зарим нь буулт хийж, тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэхийг 2027 он болгон хойшлуулсан ч эсэргүүцэл намжихгүй хэвээр буй юм.

Үйлдвэрчний эвлэлүүд эрх баригчид тэтгэврийн шинэчлэлийн төслөөс нэг мөр татгалзах хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Шуурхай албаны автомашин хүлээлгэн өглөө

Онцгой байдлын ерөнхий газраас НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах 105-д шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өглөө. Тус шуурхай албаны автомашиныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, нийслэлийн Аврах анги 105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайханд гардуулсан юм.

Ингэснээр гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдлээ.


Categories
гадаад мэдээ

Д.Трампад итгэл үзүүлэх асуудлын эргэн тойронд

АНУ-ын ерөнхийлөгч
Д.Трампад итгэл үзүүлэх
эсэх асуудал дэлхийн хэвлэл
мэдээллийн хэрэгслийн
анхаарлыг татаад буй.
Конгрессын доод танхим
болох Төлөөлөгчдийн
танхим саяхан Д.Трампыг
огцруулахыг хүлээн зөвшөөрч,
холбогдох бичиг баримтыг
хэлэлцүүлэхээр Сенатын
танхимд өргөн барьсан.
Улмаар тэрээр албан үүргээ
гүйцэтгэх хугацаандаа өөрт
нь итгэл үзүүлэх асуудал
хөндөгдсөн гурав дахь
ерөнхийлөгч болоод буй.
Төлөөлөгчдийн танхим түүнийг
шүүхэд өгөх зорилгоор санал
хураалт явуулж олонхын
санал авсан. Тодруулбал,
санал хураалтын дүнгээр
бол түүнийг импичментийн
асуудлаар шүүх нь зүйтэй гэж
үзсэн билээ. Харин Цагаан
ордны тэргүүн өөрийг нь
буруутгах болсон үндэслэлийг
няцааж, энэ бол улс төрийн
явуулга гэж үзээд байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн
сонгууль ирэх онд болно.
Д.Трампын гол өрсөлдөгч нь
АНУ-ын дэд ерөнхийлөгч асан
Жо Байден. Д.Трамп түүний
хүү Хантертай холбоотой
хэргийг шалгаж өгөх хүсэлтийг
Украины ерөнхийлөгч
В.Зеленскийд тавьсан байдаг.
Харин Конгрессын зүгээс
түүний энэхүү үйлдлийг
албан тушаалаа урвуулан
ашигласан гэж буруутгаж
байгаа юм. Өөрөөр хэлбэл,
ирэх сонгуульд өөрийнх нь гол
өрсөлдөгч гэгдэх Жо Байденыг
унагах үүднээс башир арга
хэрэглэсэн гэх. Тодруулбал,
Украины нэгэн компанийн
ТУЗН-ын гишүүн гэгдэх Жо
Байдены хүүтэй холбоотой
хэргийг шалгуулахаар
Украины төрийн тэргүүнд
дарамт шахалт үзүүлсэн нь
хууль зөрчсөн хэрэг гэж үзэж
байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт
Конгрессын доод танхим буюу
Төлөөлөгчдийн танхим уг
асуудлыг хэлэлцэн түүнд
итгэл үзүүлэхийг хүлээн
зөвшөөрсөн. Одоо Конгрессын
дээд танхим болох Сенатын
танхимын гишүүд хүлээн
зөвшөөрвөл тэрээр огцрох
боломжтой болж байгаа
юм. Юутай ч Д.Трамп дээрх
үйл явдлыг эрс няцаагаад
“Энэ бол хуурамч мэдээ.
Утсаар ярих үед миний яриаг
Америкийн болон гадаадын
тусгай албад сонсож байх
магадлалтай тул би илүү
дутуу юм огт яриагүй” хэмээх
тайлбарыг өгчээ.

Хэрэв эрх мэдлээ
буруугаар ашиглаж, Украинтай
холбоотой шуугианаар
Конгресст саад учруулсан
гэдэг нь тогтоогдвол асуудал
үүсэх магадлалтай аж.

Цагаан ордны тэргүүний
хувьд уг асуудалд өндөр
ач холбогдол өгч байгаа
нь тодорхой. Тухайлбал,
өнгөрсөн пүрэв гаригт
шүүхээс түүнд тулгаж байгаа
хоёр асуудлыг батлахын
тулд хэлэлцүүлэг зохион
байгуулсан байдаг. Үүнтэй
зэрэгцэн Д.Трамп өглөөний
арван цагаас өмнө твиттерт
87 удаа жиргэсэн тухай мэдээ
хөвөрчээ. Тухайн өдрийн
төгсгөлд түүний жиргээ
123-д хүрсэн гэжээ. Түүнээс
гадна өнгөрсөн ням гаригт
Төлөөлөгчдийн танхимын
дарга Ардчилсан намын
гишүүн Нэнси Пелосигийн
эсрэг гүтгэлгийн шинжтэй
бүдүүлэг няцаалтыг ч хийсэн
гэх. Энэ талаар Д.Трамп
“Нэнсигийн шүд унаж байна.
Түүнд бодох цаг ч алга” гэж
хэлсэн бичлэгийг олонд ил
болгосон. Энэ үйлдэл нь
АНУ-ын ерөнхийлөгчийн эсрэг
улс төрийн шүүх хурал нь их
өвөрмөц нөхцөлд болох нь
гэсэн хардалтыг төрүүлээд
буй.

Д.Трампыг огцрохыг шаардав

Нью-Йоркийн гудамжинд
саяхан 100 гаруй хүн
ерөнхийлөгч Д.Трампыг албан
тушаалаас нь огцруулахыг
шаардан жагссан. Жагсаалд
1000 гаруй хүн энэ санаачилгад
нь нэгдсэн гэх.

19 настай оюутан Серена
Херцог “Би энэ жагсаалыг
үүсээд байгаа асуудлыг
шийдвэрлэх, цаашлаад
бидний ирээдүйд нөлөөлнө
гэж үзэж байгаа тул энд байна.
Миний хамгийн их хүсч байгаа
асуудал бол Хүрээлэн буй
орчны тухай хууль” гэжээ.

Таймс Сквер өргөн
чөлөөнд цугларсан жагсагчид
“Трамп огцор болон Трамп
хуулиас дээгүүр биш” гэж
хашгирч байжээ.

Д.Трампыг шүүх хурлын дүрмийг баталжээ

АНУ-ын Төлөөлөгчдийн
танхимын хууль сахиулах
хороо ерөнхийлөгч Д.Трампыг
албан тушаалаас нь
огцруулах талаар хэлэлцэх
мэтгэлцээнийг зургаан цаг
хийхээр товложээ. Энэ
үеэр түүнийг Сенатын улс
төрийн шүүхээр оруулахыг
шийдвэрлэх зорилгоор
Шүүхийн хорооны баталсан
санал хураалтын шийдвэрийг
хэлэлцсэн байна.

Мөн Төлөөлөгчдийн
танхим эрх мэдлээ хэтрүүлэн
ашигласан болон Конгрессын
ажил д саад учруул сан
шалтгаанаар Д.Трампыг
огцруулах шийдвэрийг батлах
санал хураалтыг өнгөрсөн
долоо хоногт явуулсан.

Мөн Сенатыг Д.Трампын
эсрэг чиглэсэн шийдвэр
батлагдсаны дараа энэ
хэргийг шүүх прокуроруудыг
томилох тогтоолыг батлахыг
зөвшөөрсөн юм. Түүнээс
гадна гишүүдийн маргааныг
шийдвэрлэж ерөнхийлөгч
Д.Трампыг АНУ-ын түүхэн дэх
хийсэн үйлдлийнхээ төлөө
буруутгагдсан гурав дахь
ерөнхийлөгч болгох санал
хураалтыг эхлүүлсэн талаар
мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Эцэг, эхчүүд сургуулийн автобусыг үргэлжлүүлэн явуулж, тоог нь нэмэхийг хүслээ

Нийслэл хотод энэ оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн “Хүүхдийн автобус” үйлчилгээнд гарч эхэлснийг Баянгол дүүргийн иргэн С.Гэрэлмаа миний бие талархан хүлээж авсан билээ. Миний зээ 24 дүгээр сургуульд сурдаг. Ээж, эмээ хоёр нь ээлжлээд л зөөнө. Ээжийнх нь ажил их, охиноо хүргэж өгчихөөд л ажилдаа очихоор байнга хоцорно, ээжийг нь ажлаас нь хоцроохгүйн тулд эмээгийн үүргээ гүйцэтгэж би зөөнө. Азаар их сайхан шийдвэр гарч “Хүүхдийн автобус”-ыг явуулдаг болгосноор түмний олон мянган үрс, тэр дундаа алслагдсан хороонд амьдардаг бага ангийн сурагчид сургуульдаа очихдоо, сургуулиас гэртээ хүрэхдээ аюулгүй зорчдог болжээ. Энэхүү буянтай сайхан ажлыг санаачилж, хэрэгжүүлсэн Нийслэлийн удирдлагуудад талархаж байгаагаа уламжилж байна.

Энэ удаад та бүхэн 33 чиглэлд 40 автобус гаргаж 3000 орчим хүүхэд тээвэрлэж байгаа юм байна. Тэгвэл ирэх хичээлийн жилд чиглэлийн болон автобусны тоогоо нэмж, улам олон хүүхдэд ээлтэй зорчих боломжийг олгоорой гэж хүсье. Учир нь “Хүүхдийн автобус”-ны ачаар олон арван аав, ээжүүд сэтгэл тайван ажлаа хийж, хүйтэнд унаа тэрэг олдохгүй гэхгүй, хүүхэд өртдөг зам тээврийн ослын хэрэг буурч байгаа гэж иргэн миний бие итгэж байгаа юм. Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2020 он гаргаад нийтийн тээврийн салбарт 200 автобус шинээр авна” гэж ярьж байсан. Үүнийг ажил хэрэг болговол нийслэлийн хамгийн том асуудлын нэг болох нийтийн тээврийн хүртээмжийн асуудал шийдэгдэх юм. Ажил хэрэг болгоорой гэж Б.Отгонсүх дарга болон нийслэлийн удирдлагууддаа захимаар байна. Энэ мэт олон гэр бүл, үр хүүхдэд ач тустай ажил хийсэн хотын удирдлагууддаа ажлын амжилтыг хүсье.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны иргэн С.Гэрэлмаа

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Маргааш Төв талбай дахь сүлд модны гэрлийг асааж, мөсөн гулгуурын талбайг нээнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлтийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд маргааш 18:00 цагт болно. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцоно.

Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн гулгуурын талбай нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, 3D лазер нь үзүүлбэр толилуулагдах юм. Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа аж.

Өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, иргэдийн гэр бүлээрээ ая тухтай амарч, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүтээгдсэн энэхүү мөсөн хотхонд зочилсон иргэд дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн хотхоныг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд үнэ төлбөргүйгээр тэшүүрээр гулгах боломжтой.

Өвөрмөц шинэлэг шийдэлтэй энэхүү мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбат нарын уран бүтээлчид бүтээж байгаа бөгөөд сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Тоног төхөөрөмжийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Тоног төхөөрөмжийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тус төслийн хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Бүгд найрамдах Беларусь улсын Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн дэд дарга Иван Анатольевич Вареница нар гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын 71 нэгж, техник нийлүүлэгдэх юм.

Ингэснээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудад MNS 6412:2013 стандартын дагуу гал түймэр унтраах зориулалтын автомашины хангалт 14.4% хувиар нэмэгдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсаас гадаадад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсаас гадаад улс орнуудад суух Элчин сайд нар болох Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, БНПУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Энхболд нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсаас гадаад орнуудад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, томилогдсон улс орнуудынхаа Монгол Улстай харилцах гадаад харилцааг шинэ шатаар ахиулж, Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, улсынхаа хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж ажиллахыг хүслээ. Мөн тэрбээр Монгол Улсын Зам, тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарын томилогдон суугаа улс орнуудтай зам, тээврийн салбарын хүрээнд хэрэгжүүлэх, хамтрах, анхаарах шаардлагатай ажлуудын талаар ярилцаж, санал солилцов.

Б.Энх-Амгалан сайд Монгол Улсын Засгийн газар болон дээрх улс орнуудын Засгийн газар хооронд хийсэн Автотээвэр, Агаарын тээврийн хэлэлцээрүүдийг шинэчлэн байгуулах, зорчигч эргэлтийг нэмэгдүүлэх, нислэгийн код хуваах, эдгээр улсуудад зам, тээврийн салбарын, тэр дундаа далайн тээврийн боловсон хүчнийг сургах, дадлагажуулах, богино хугацааны сургалтад хамруулах, шинэ дэвшилтэт техник технологийг эх орондоо нэвтрүүлэх, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулж ажиллахын чухлыг онцлоод, хилийн чанадад эх орноо төлөөлөн суух их үйлсэд нь амжилт хүслээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд шалгарсан бүтээлүүд

Монгол Улсын СГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Дамбадаржаагийн Намсрайн нэрэмжит “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд шалгарсан бүтээлүүд.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

Image result for бенгалын гал

Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг.

Тиймээс зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх,

Сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх,

Цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх,

Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.