Categories
мэдээ цаг-үе

Сансрын бөмбөлөг гэж юу вэ?


1783 онд хийсэн анхны туршилтыг үзэх гэж 300 мянган хүн цуглаж байжээ

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулж өнөөдөр Сүхбаатарын талбай дээрээс сансрын бөмбөлөг хөөргөх гэж байгаа билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Марса” Монголын сансар судлалын хөгжүүлэлтийн төвтэй хамтран, ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл сансарт” уралдаан зарласан бөгөөд шалгарсан бүтээлийг сансрын бөмбөлөгт хийж 38 мянган метрийн өндөрт хөөргөх юм. Тусгай зориулалтын сансрын бөмбөлөг дотор Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг болох Хангарди, мөн гэнэтийн байдлаар сонгогдсон нийслэлийн 380 иргэний нэрс байх аж. Сансрын уг бөмбөлөг нь нийслэлийн агаарын чанарын талаарх мэдээллийг цуглуулж, шинжлэх ухааны томоохон даалгаврыг биелүүлэх зорилготой юм. Ингэснээр Улаанбаатар хот төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөсөн дэлхийн хоёр дахь нийслэл болж байна. Сансрын бөмбөлгийг 2016 оноос хойш тасралтгүй амжилттай ажиллаж байгаа Монгол, Коосэн технологийн коллеж, Япон улсын ЧИБА-гийн технологийн их сургуулийн хамтарсан баг хөөргөнө.

Бөмбөлгүүд тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгээд хагардаг

САНСРЫН БӨМБӨЛӨГ ГЭЖ ЮУ ВЭ?

Сансрын бөмбөлгүүдийг олон улсад хэт өндрийн бөмбөлгүүд гэж нэрлэдэг. Уг бөмбөлгүүдийг ихэвчлэн гели, устөрөгчөөр хөөргөдөг бол зарим тохиолдолд метанаар дүүргэдэг юм байна.

Хэт өндрийн бөмбөлгүүдийг цаг агаарыг шинжлэх зорилгоор хөөргөдөг бөгөөд агаар мандлын дээд хэсэгт туршилт хийх зорилгоор ашигладаг. Харин сүүлийн үед ийм бөмбөлгүүдийг радио дамжуулагч, камер, хиймэл дагуулын навигацийн систем зэрэгт өргөн ашиглах болжээ.

Анх 1783 онд устөрөгчөөр дүүргэсэн бөмбөлгүүдийг агаар мандалд хөөргөх туршилтыг Францын физикч Жак Чарльз, Роберт нар хийж байсан түүхтэй юм байна. Анхны туршилтыг үзэх гэж тухайн үед 300 мянган хүн цуглаж байжээ. Бөмбөлөг амжилттай хөөрч, үүлнээс дээш гарч чадсан ч 45 минутын дараа Парисаас 20 км-ийн зайтай газарт буусан аж. 1930-1960 оны хооронд хэт өндрийн бөмбөлгийг физикчид идэвхитэй судалж, олон удаагийн туршилж хийжээ. Тэр дундаа том гүрнүүд армидаа хэт өндрийн бөмбөлгийг ашиглах оролдлогыг идэвхитэй хийж байжээ.

1960 онд 31300 метрийн өндөрт хэт өндрийн бөмбөлгийг хүргэсэн нь дээд амжилт болж байсан бол түүнээс хойш 2012 онд “Red Bull Stratos” 38969 метр, 2014 онд 41419 метрт тус тус хүрсэн нь одоогийн дээд амжилт болоод байна.

Сансрын бөмбөлөг хүрэх ёстой цэгтээ очсон хойно түүнээс зүүсэн камер, бусад төхөөрөмжүүд нь үүргээ гүйцэтгэж эхэлнэ. Ойрын зайн өгөгдөл дамжуулах, зураг, бичлэг хийх зэргээр ажиллана. Мөн зарим тохиолдолд одон орончид ч сансрын бөмбөлгөөр дамжуулж судалгаа хийдэг юм байна.

Үүргээ гүйцэтгэж буй хэт өндрийн агаарын бөмбөлөг

Хэт өндрийн бөмбөлгийг харилцаа холбоонд ийнхүү ашиглахаас гадна сансрын аялал жуулчлалд ч ашиглаж эхэлж байна. “Zero2infinity”, “World View Enterprises” зэрэг хувийн компаниуд эрдэм шинжилгээ, судалгаанаас гадна арилжааны зорилгоор ашиглах, сансрын аялал жуулчлалд зориулсан хүнгүй, нисгэгчгүй бөмбөлгүүдийг үйлдвэрлэхээр судалж байгаа аж.

Энэ чиглэлээр сурч байгаа оюутнууд, сонирхогчдын хувьд 30000 метрийн өндөрт хөөрдөг бөмбөлгүүдийг түгээмэл ашигладаг бөгөөд зарим нэр хүндтэй их сургуулиудын хичээлийн хөтөлбөрт ийм төрлийн хичээл албан ёсоор багтдаг юм байна. 1964 онд Герман, 1967 онд Финланд улсад сансрын бөмбөлгөөр бичлэг хийсэн нь дэлхийн анхны тохиолдлууд гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Сансрын бөмбөлгийг хөөргөхөөс өмнө заавал туршилтад оруулсан байх ёстой. Хүйтэн агаарт тэсэх, чийг усанд норохгүй байх, чичиргээ доргилт зэргээр давах мөн бөмбөлөг гэмтэл аваад хаа нэгтээ уналаа гэхэд зүүсэн төхөөрөмжүүд нь үргэлжлүүлэн ажиллаж байх ёстой зэрэг сорилтыг давах ёстой байдаг юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Монгол төрийг гутааснаараа Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр огцрох ёстой!” хэмээжээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гарагийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

НИТХ-аас
“Нийслэлийн нутаг дэвсгэрт
хэрэгжүүлж буй сайжруулсан
шахмал түлшний хэрэглээ,
анхаарах зарим асуудлууд”
сэдэвт ерөнхий хяналтын
сонсголыг өчигдөр зохион
байгууллаа. Энэ тухай нэг, дөрөвдүгээр нүүрнээс уншиж сонирхоорой.

“Монголд 800 хятад орогнож
байсны цаад учир юу вэ” нийтлэлийг нэг, долдугаар нүүрнээс, УИХ-ын гишүүн
Б.Пүрэвдоржтой
ярилцсаныг нэг, хоёрдугаар нүүрнээс уншаарай.

Манай сонины Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрний бичлэг нийгэмд дуу хоолой болж байдаг билээ. Мягмар гарагийн дугаарт “Монгол төрийг гутааснаараа Үндсэн хуулийн
Цэцийн дарга Д.Одбаяр огцрох ёстой!” нийтлэл хэвлэгдлээ.

11 дүгээр нүүрэнд “Эмч”, 12 дугаар нүүрэнд “Танин мэдэхүй” булангууд хэвлэгдлээ. Энэ удаагийн “Танин мэдэхүй”-гээр 5G сүлжээний талаар бэлтгэн уншигчдадаа хүргэж байна.

13 дугаар нүүрнээс Монголын Үндэсний
фронтын тэргүүн,
бэлтгэл хошууч Генерал
Б.Баярмагнайтай
хийсэн ярилцлагын үргэлжлэлийг уншаарай.

15 дугаар нүүрнээс Н.Батсуурь аваргын хуримын тухай болон дуучин Т.Ариунаагийн удахгүй тавих тоглолтын талаар уншиж мэдээрэй.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад мал арвижина

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 5, Ангараг гариг. Билгийн тооллын 9, улаан морь өдөр. Өдрийн наран 07:41 цагт мандан 17:29 цагт жаргана. Энэ өдөр нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, (нөхөр сэлт), хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах зэрэгт сайн. Байшин сууц тохижуулах, морь худалдах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад мал арвижина.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Зүүн хойд Азийн орнуудын байгалийн хий болон хий дамжуулах хоолойн асуудлаар зарим улсын төлөөлөгчидтэй уулзлаа

“Зүүн хойд Азийн орнуудын байгалийн хий болон хий дамжуулах хоолой” форумын ээлжит хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус форумын Ерөнхийлөгч Нобуо Танака тэргүүтэй гүйцэтгэх хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Зүүн хойд Азийн эдийн засаг, хүн ам нэмэгдэхийн хэрээр эрчим хүч, байгалийн хийгээр хангах асуудал улам бүр чухал сэдэв болж буйг талууд онцлоод, энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад Монгол Улсын оролцоо чухал гэдэгтэй санал нэгдсэн юм. Жишээ нь, ОХУ-аас БНХАУ-руу Монгол Улсаар дайруулан 1100 орчим км урт хийн хоолой татах нь хамгийн дөт зам бөгөөд Япон, Солонгос зэрэг хэрэглэгч орнуудад эрчим хүч нийлүүлж, үнийг бууруулах боломжтой гэж тооцоолж байгаа юм. Энэ асуудлаар уулзалтад оролцсон БНХАУ, БНСУ, ОХУ болон Японы эрдэмтэн судлаачид өөр, өөрийн байр суурийг илэрхийлж, дэлгэрэнгүй ярилцлаа.

Тус байгууллага нь Зүүн Хойд Азид байгалийн хий дамжуулах хоолойн сүлжээ байгуулахтай холбоотой стратеги, байгалийн хийг ашиглахад бий болох үр ашгийг судладаг бөгөөд форумын хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хийн зах зээлийн тухай чухал мэдээллүүдийг бүрдүүлдэг тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хийн хоолойг Монгол Улсаар дайруулах асуудалд нухацтай хандаж, нягт хамтран ажиллахыг форумын оролцогчдоос хүссэн юм.

Categories
мэдээ спорт

Ази тивийн залуучуудын боксын АШТ Улаанбаатар хотод болно

Азийн боксын холбоо (ASBC)-той Монголын боксын холбоо хамтран Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээнийг “Буянт Ухаа” спортын ордонд энэ сарын 10-17-нд зохион байгуулна.

Тус тэмцээнд эрэгтэй (49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, -91 кг, +91 кг), эмэгтэй (48 кг, 51 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, +81) тус бүр 10, нийт 20 жинд шилдгүүдээ тодруулах аж.

Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээнд 30 орчим орны шилдэг залуу боксчин хүч, ур чадвараа сорихоор мэдүүлгээ ирүүлжээ. Монгол Улсаас эх орондоо болох энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй (эр 7, эм 9) нийт 16 тамирчин хүчээ сорих юм.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмыг зохион байгуулах хорооноос тогтоолоо Ерөнхийлөгчид хүргүүлжээ

Image result for Э.Оюунболд

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд барилдахдаа сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн даваа бүрийг хүчингүйд тооцож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргасныг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин олон нийтэд мэдээлсэн билээ. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос уг тогтоолоо Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.

Тогтоолд, Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нараас сэргээшийн төрлийн хортой бодис илэрсэн тул уг барилдаанд барилдаж давсан даваа тус бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргасныг уламжилсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа

Эрчим хүчний зохицуулах хорооноос аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр зохион байгуулсан энэхүү сургалтад Улаанбаатар хот болон нийт 19 аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн оролцсон юм.

Сургалтын үеэр “Эрчим хүчний талаар баримталж буй бодлого, өнөөгийн байдал”, “Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль”,” Уур амьсгалын өөрчлөлтийн талаар төрөөс баримталж буй бодлого”, “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, дэд хөтөлбөр боловсруулах, төлөвлөгөө, тайлан гаргах”, “Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ” зэрэг багц сэдвийн хүрээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албан тушаалтнууд болон мэргэжилтнүүд мэдээлэл өгч, санал солилцсон юм. Мөн орон нутгийн мэргэжилтнүүдээс гарсан зарим санал хүсэлтийг хүлээн авч холбогдох яам тамгын газарт хүргүүлж, шийдвэрлүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Таван толгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшнийхээ хаяг шошгыг шинэчиллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд үндэслэн сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан билээ. Хяналт шалгалтаар “Таван толгой түлш” ХХК-ийн худалдан борлуулж буй сайжруулсан шахмал түлшний хаяг шошгожилт нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар үйлдвэрлэгч нь бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхдээ түүнийг хэрэглэх заавар, хадгалах, тээвэрлэх, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга, үйлдвэрлэсэн он, сарыг худалдааны баримт бичиг, хаяг, шошго дээр хэрэглэгчид ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байхаар тусгана гэж заасныг мөрдөөгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах талаар Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэний дагуу тус компаний зүгээс сайжруулсан шахмал түлшний хаяг шошгожилтод анхаарч шаардлагын дагуу шинэчлэн өөрчилж, худалдаанд гаргасан байна.
Categories
мэдээ нийгэм

Сургуулийн сэтгэл зүйч бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордицатай уулзлаа.

Сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ өнөө цагийн хүүхдүүд хичээл сургалтаас гадна элдэв төрлийн мэдээлэл, нийгэм, гэр бүлийн орчны нөлөөллөөс шалтгаалж стресс үүсэх, цаашлаад сэтгэл зүйн хямралд орох, гэмт хэрэг, зөрчилд холбогдох асуудал анхаарал татаж эхэлснийг онцлов. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиудыг орон тооны сэтгэл зүйчтэй болгох шаардлагатай гээд хүүхэдтэй ажилладаг сэтгэл зүйчдийг сурган бэлтгэх, тэдний ажиллах орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч, дэмжихийг хүслээ.

Мөн манай улс өсвөр үеийн эрүүл мэндийн боловсролд анхаарал хандуулж, эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр баталж, албаны ёсны сурах бичигтэй бие даасан хичээл болгон үзэж байгааг дурдаад цаашид эцэг, эх, асран хамгаалагчдын эрүүл мэндийг боловсрол, зөв үлгэр дуурайлал, дадал хэвшлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна гэлээ.

Ноён суурин төлөөлөгч эдгээр асуудалд нухацтай хандаж, Эрүүл мэндийн яам болон холбогдох төслүүдийн хүрээнд хамтран ажиллах боломжийг судалж үзэхээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хүнсэнд хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Олон улсын болон улсын шинж чанартай цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу дүүргийн 29 дүгээр хороо, Драгон худалдааны төвд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Монгол Улсын засгийн газрын 2018 оны 189 дүгээр “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” тогтоолыг зөрчиж хүнсний зориулалтын бус сав, баглаа боодол болох 0.035 мм-ээс доош хэмжээтэй буюу 0.006-0.031 мм хэмжээтэй нэг удаагийн нийлэг хальсан уутыг сав баглаа боодолд ашиглаж байсан нь Монгол Улсын Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтыг зөрчсөн байна.

Иймд 4 төрлийн 41500 төгрөгийн үнэ бүхий нийлэг хальсан уутыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр нийслэлийн орон тооны бус зөвлөлд шилжүүлж, цаашид энэ төрлийн уутыг хэрэглэхгүй байхыг анхааруулж ажиллалаа.