Categories
мэдээ нийгэм

Шалгалтаар сургуулийн цайны газруудын 60 гаруй хувь нь ариун цэврийн шаардлага хангаагүй зөрчил илэрчээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууны танилцуулснаар өнгөрсөн 14 хоногийн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллагад нийт 1661 өргөдөл гомдол ирсэн байна. Үүний хүрээнд хяналт шалгалт хийхэд 641 зөрчил илэрч, 216 эрх зүйн баримт бичиг үйлдэн, 120 гаруй сая төгрөгийн торгууль ноогдуулав.

“Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 115, төрийн бус өмчийн 90 сургуулийн цайны газарт хяналт шалгалт хийхэд 60 гаруй хувь нь ариун цэврийн шаардлага хангаагүй, 58 хувь нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрчээ.

Нийт 95 албан шаардлага, 65 албан даалгавар өгч, 31 цайны газарт 21.5 сая төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Мөн зарим сургуулийн цайны газрыг цуцлах санал хүргүүлжээ.

Categories
гадаад мэдээ

Итгэл үзүүлэх асуудал хөндөгдсөн ч албаа орхихгүй гэв

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон засгийн газар нь өөрт нь итгэл үзүүлэх асуудлыг хөндлөө ч албаа орхих бодолгүй байгаа гэдгээ мэдэгджээ. Энэ сарын 31-нийг хүртэл тэрээр Брекситийн асуудлаар бүхий л талаар хүчин чармайх болно” гэжээ. “The Sunday Times”-д дурдсанаар Европын холбоо нь Брекситийн асуудлыг нааштай шийдэж чадахгүй бол гараа хумхин зүгээр суухгүй гэсэн байна. Аравдугаар сарын 16-17-нд Бельгийн нийслэл Брюсельд Европын холбооны дээд хэмжээний уулзалт болох аж. Уг чуулганаар Их Британи тус байгууллагаас гарах асуудлыг хэлэлцэх юм. Б.Жонсоны мэдэгдэж буйгаар хэрэв уг асуудлыг нааштай шийдэх боломжгүй бол уг асуудлыг гурван сараар сунгахыг Засгийн газраасаа шаардах гэнэ. Мөн цагдаа нар өөрийг нь баривчлахаар Даунинг стрит-10-т байрладаг өргөөнийх босгыг давах хүртэл огцрохгүй гэжээ. Б.Жонсон саяхан Евро комиссын дарга Жан Клод Юнкерт Умард ирландын хилийн асуудлаарх британичуудын саналыг уламжилжээ.

Иракт Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, 113 хүн амиа алджээ. Өнгөрсөн бямба гаригт гэхэд нийслэл Багдадад таван хүн амиа алджээ. Жагсагчид авлига болон ажилгүйдлийн түвшин хэт өндөр, нийгмийн халамж үйлчилгээ нь муу байгаад бухимдаж эсэргүүцлийн хөдөлгөөнөө эхлүүлээд буй. Ард иргэд амьдрах нөхцөлийг нь сайжруулах, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг нь шийдвэрлэж өгөхийг эрх баригчдаасаа шаардаж байгаа юм. Мөн хөдөлмөрийн зах зээлийг

Categories
мэдээ нийгэм

“Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалт эхэллээ

ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газар, Давтан сургалт сэргээн заслын төвийн хамтран зохион байгуулж байгаа “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.

Сургалтад төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, Эрэн хайх, аврах ангийн салбарын бүлгийн дарга нарын 20 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль эрхзүйн орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, удирдлагын тогтолцоо, шаардлага, баримт бичиг боловсруулах сэдвийн хүрээнд явагдах тус сургалт энэ сарын 09-нийг хүртэл үргэлжилнэ.

Categories
гадаад мэдээ

АНУ, Умард Солонгосын төлөөлөгчдийн уулзалт үр дүнгүй болжээ

Шведийн Лидинге аралд өнгөрсөн бямба гаригт АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид уулзсан ч зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Тэдний уулзалт найман цаг гаруй үргэлжилжээ.

Энэ талаар БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ким Мён Гиль “Хэлэлцээрийн ширээнд “гар хоосон” ирсэн АНУ-д бид сэтгэл дундуур байна. Тэд хэлэлцээ хийх ямар ч бэлтгэлгүй байна. Тиймээс хэлэлцээг зогсоож, он дуустал хийхгүй байхыг зөвлөсөн” хэмээн онцолжээ. Умард Солонгосын төлөөлөгчид хэлэлцээг дуусгалгүйгээр уулзалтын танхимыг орхин гарчээ. Ким Мён Гиль урьд нь Умард Солонгос баллистик пуужингийн туршилтыг үргэлжлүүлэх эсэх нь Вашингтоноос шууд хамаарна гэж мэдэгдэж байсан удаатай. Тэрбээр “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах болон итгэлцлийг бий болгоход чиглэсэн алхмыг бид түрүүлж хийсэн. Хэрэв АНУ үүнд чин сэтгэлээсээ хандвал бид цөмийн зэвсгээс ангижруулах алхмуудыг нухацтай хэлэлцэж, дараагийн шатанд шилжих боломжтой болно” гэж байжээ.

АНУ-ын эрх баригчид Швейдэд хийсэн хэлэлцээ бүтэлгүйтсэн гэх Пхеньяны мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгаа аж. Мөн Швед дэх АНУ-ын элчин сайд Билл Мартин энэ мэдээлэлд тайлбар өгөх боломжгүй гэв. Умард Солонгосын төлөөлөгчдийг Ким Мён Гиль тэргүүлсэн агаад тэд Пхеньянаас Бээжингээр дайран Стокгольмд хүрэлцэн очжээ. Харин АНУ-ын төлөөлөгчдийг БНАСАУ-ын асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Стивен Бигун ахалсан юм байна.

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн АНУ, БНАСАУ-ын удирдагчдын анхны түүхэн уулзалт өнгөрсөн оны зургадугаар сард Сингапурт болж байв. Харин хоёр дахь уулзалт өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Вьетнамын Ханой хотноо болсон ч талууд тохиролцоонд хүрч чадалгүйгээр тарцгаасан билээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн зун хоёр Солонгосын цэрэггүй бүсэд гэнэтийн уулзалт хийсэн нь дэлхийн анхаарлын төвд байв.

Categories
мэдээ нийгэм

АН зөвлөл: Иргэдийн хэрэглээнээс болж угаартсан гэх увайгүй оролдлогоо болих хэрэгтэй

АН-ын зөвлөл хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцжээ. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шахмал түлшний асуудлаар, түүхийн дурсгалт соёлын өвийн барилга байгууламжид халдаж байгаа, Ард нийтийн санал асуулгын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан цаашид АН-ын зөвлөл ямар байр суурь баримтлах уу гэдгээ тус зөвлөлтийн хурлаараа хэлэлцжээ. Шахмал түлшний хэрэглээтэй холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар Ардчилсан намын зөвлөл Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэ тухай Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Сүүлийн хэдэн хоногт шахмал түлшний хэрэглээнээс үүдэж нийтээрээ угаартах, хордох цаашлаад хүний амь нас хохирсон үйлдэл гарч байгаа тул шахмал түлшний хэрэглээ зохистой байгаа эсэхийг дахин шалгах, иргэд олноороо хордох аюул, бодит нөхцөл байдал үүссэнийг анхаарах шаардлагатай байна. Шахмал түлшний хэрэглээний асуудлаар шинжилгээний байгууллагууд дүгнэлтүүдээ гаргасан хэдий ч тэдгээр дүгнэлт нь бүрэн хангалттай эсэх нь мөн эргэлзээ дагуулж байна. Шахмал түлшний стандарт, найрлагын талаар олон нийтэд мэдээлэл хангалтгүй байгаа. Шахмал түлш хэрхэн хэрэглэх талаар иргэдэд зөвлөмж, сургалт хийгээгүй атлаа иргэдийн хэрэглээнээс болсон гэж хэлэх увайгүй оролдлогоо болих хэрэгтэй. Шахмал түлшнээс үнэргүй, өнгөгүй, маш хортой бодис ялгарч байгаа нь зөвхөн айл өрхүүдэд биш агаарын дэгдэлтээр нийт массад нөлөөлөх эрсдэлтэй” гэв.

Categories
мэдээ нийгэм

А.Ганбаатар, Ц.Сандуй нарын шүүх хурал энэ сарын 22-нд болно

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагт эхэллээ.

Шүүх хуралдаанаар Яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 22 өдрийн 09:30 минутад товлогдсон байна.

Categories
мэдээ нийгэм

Дараах замыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа

Замын хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах зорилгоор дараах автозамыг нэг чигийн хөдөлгөөнд оруулжээ.

Өнөөдөр /2019.10.07/-өөс эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Гурвалжингийн гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээс ТЭЦ-3 станц руу салдаг 4 замын уулзварын чигээрээ болон зүүн гар тийш эргэдгийг болиулж нэг чигийн хөдөлгөөнд оруулсан байна.

Иймд иргэд жолооч та бүхэн тэмдгийн дагуу хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Нарны гүүрний замын хөдөлгөөнийг 16:00 цагаас нээнэ

Нарны гүүрний зорчих хэсгийн хөдөлгөөнийг засах ажил өнөөдөр буюу аравдугаар сарын 7-нд дуусч 16:00 цагийн үед замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэнэ гэж Улаанбаатар зам засварын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Бүргэдийн баяр”-ыг 2200 гаруй жуулчин үзэж сонирхжээ

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, БОАЖЯ, Бүргэдийн холбоо хамтран “Бүргэдийн баяр-2019” арга хэмжээг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн 14 сумын 90 гаруй бүргэдчин оролцож, хурд хүч авхаалж самбаа, бүргэдээ биедээ дасгасан байдал, ан агнахад сургасан байдлаараа өрсөлдлөө.

Өнгөрсөн онд гадаадын 1000 орчим жуулчин энэхүү арга хэмжээг ирж сонирхсон бол энэ жил 2200 гаруй жуулчин ирж, казах түмний шувуучлах ан агнуур, соёл уламжлалтай танилцжээ.

Бүргэдээр ан хийх нь амьдрал ахуйн хэрэгцээг хангах төдийгүй, бас уламжлалт зан үйл, баяр наадам, уралдаан тэмцээнийг илүү сонирхолтой болгодог. Бүргэдийг барьж гэршүүлэхийн тулд, дэгдээхэй байхад нь барьж авах, зэрлэг бүргэдийг барьж гаршуулах гэх хоёр аргыг хэрэглэдэг ба бүргэдээр ан хийж гаршуулан сургахад нарийн арчилгаа, маш их хичээл зүтгэл шаарддагаас гадна, бүргэдийн хөлийн уяа, нүдний даруулга, суурин суудал, ац тулгуур, арьсан бээлий, тэжээлийн уут, аяга таваг зэрэг тусгай зориулалтын хэрэглэлүүд заавал байх шаардлагатай байдаг байна.






Categories
мэдээ нийгэм

Иргэдийн дунд “Аврагч” нөхөрсөг тэмцээнийг 21 дэх жилдээ зохион байгууллаа

Орхон аймгийн Онцгой байдлын газраас байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, ард, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 21 дэх жилдээ “Аврагч” нөхөрсөг тэмцээнийг аймгийн багийн иргэдийн дунд зохион байгууллаа.

Тус тэмцээнд аймгийн 21 багийн 1680 гаруй иргэн оролцож, гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах мэдлэгээ сорьсон юм.

Иргэд 3,5 км замыг туулахдаа газар хөдлөлтийн голомт, ой хээрийн түймэр, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, авто осол, химийн бодис алдагдсан үед авах арга хэмжээ зэрэг дадлагын талбайд даалгавар гүйцэтгэж, аваргуудаа шалгаруулсан байна.

Тэмцээний нийлбэр дүнгээр гутгаар байрт Баян-Өндөр сумын “Урт булаг” баг, дэд байрт Баян-Өндөр сумын “Цагаанчулуут” баг, тэргүүн байрт Жаргалант сумын баг шалгарчээ.