Categories
мэдээ нийгэм

Ж.Болдбаатар: Цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудлыг цэцэрлэгээс нь эхлэн онцгой анхаарах шаардлагатай

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн үзлэг” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Зэвсэгт хүчний анги байгууллагын эмч нар болон дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн дарга, Цэргийн штабын бие бүрэлдэхүүн оролцлоо. Засгийн газрын 2017 оны “Иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах, Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн талаар мэдээлэл хийж, санал солилцох зорилготойгоор тус зөвлөгөөнийг зохион байгуулсан юм.

Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлыг дан ганц цэргийн штаб хариуцах бус бүх шатны төр, захиргааны байгууллагууд хамтын ажиллагаагаа дээшлүүлэх хэрэгтэйг Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар тодотголоо. Тэрбээр “Эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хүлээх цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудлыг цэцэрлэг, бага сургуулиас нь эхлэн эцэг эхчүүд, биеийн тамирын багш нар, тухайн дүүрэг, хороодын эмч, эрүүл мэндийн ажилтнууд онцгойлон анхаарч, суурь өвчлөлүүдийг багаас нь оношлон эмчилж байх шаардлагатай байна” хэмээн энэ үеэр хэлсэн.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн цэргийн насны залуусын дунд өвчлөл, эрүүлжилтийн байдлыг хянах “M-Health” программыг нэвтрүүлэн цэргийн насны залуусыг бүртгэж, цэрэг татлагаас чөлөөлөгдсөн болон өвчтэй, эмчлүүлээд эрүүлжиж буй залуусыг үүгээр хянадаг болжээ. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндэд анхаарах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх урт болон богино хугацааны ажлын төлөвлөгөөнүүдийг гарган, эмчлэгдэх боломжтой хүмүүсийг түүж богино хугацаанд эрүүлжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан аж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 11.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Г.Нарантуяа хэллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд шахмал түлшний асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлээ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд шахмал түлшний асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Сайжруулсан түлштэй холбоотой асуудлыг УИХ анхааралдаа авах хэрэгтэй байна. Өнгөрсөн шөнө 3 том хүн 3 хүүхэд угаартсан байна. ”Энержи ресурс” компанийн нүүрсний хаягдлыг барьцуулагчтай холиод шахмал түлш нэртэй юм хийгээд нийт хүн амын тал хувь нь амьдарч байгаа нийслэлдээ туршаад байдаг. Болохгүй байна гээд байхад яагаад зогсоохгүй байгаа юм. Зуух, яндангаас болоод байна гээд яриад байх юм. Сайжруулсан түлшинд ямар нэг хорт нэгдэл байна гэхэд яагаад арга хэмжээ авахгүй байна вэ? Багануурт архины улмаас амиа алдахадбүх байгууллагууд шуурхай арга хэмжээ авч байсан. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Баасан гарагийн үдээс хойшхи чуулганы хуралдаанаар шахмал түлштэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Маргаашийн чуулганаар Засгийн газрын мэдээллийн цагаар С.Бямбацогт гишүүний асуулга хариулах ёстой юм шиг байна есдүгээр сарын 26-нд. С.Бямбацогт гишүүн асуулга тавиад хойшилсоор өнөөдрийг хүрсэн. Түлшний бүтцийг шалгах, онцгой цаашид ямар арга хэмжээ авах талаар УИХ-д сонсох нь зүйтэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хүн амын 50 хувь амьдарч байгаа нийслэлд утаатай, угаартай тэмцэх асуудал байна. Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч байсан хүн эмгэнэл илэрхийлж байна. Эмгэнэл илэрхийлж байгаа хүмүүс бүгд зочид буудалтай. Төрөх гэж байгаа ээжүүдийг Ерөнхийлөгч нарын зочид буудалд байлгаж болохгүй юу. Өдөр бүр түгшүүртэй мэдээ ирж байна. Олон хүн угаартаж байна. Онц байдал зарлах эрх нь УИХ-д байгаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Би гурав, дөрвөн жилийн өмнөөс Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал алдагдлаа. Сахилга хариуцлага, дэг журам гэдэг зүйл алдагдлаа. Ийм учраас УИХ-ын чуулганаар тулгамдсан асуудлаар хаалттай мэдээлэл хийх цаг болсныг хэлсээр ирсэн. УИХ өөрөө хууль тогтоох дээд байгууллага. Сахилга хариуцлагын асуудал улам дордож, хүний амь нас Монголд үнэгүй болчихоод байна. Сүүлдээ утаа, угаарт бөөн бөөнөөрөө үхэж байна. Үүнийг анхаарах хэрэгтэй.

Гишүүдийн горимын саналд УИХ-ын дарга Г.Занданшатар “Улаанбаатар хотын агаартай холбогдсон асуудал яах аргагүй тулгамдсан асуудал. Үүнд хуулийн дагуу асуулга явуулна” гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг: Монголчууд нэгдэж, МАНАН-аас салахын төлөө тэмцэх хэрэгтэй

Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шударга бусын хонгилоор хэдэн жил явж, ойр орчмын хүмүүсээ шоронд оруулсан хүний хувьд монгол төрд дахин ийм муу муухай зүйл тохиолдуулахгүйн тулд мэдээлэл хийлээ.

Тэрбээр МАНАН бүлэглэлийн ард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан М.Энхболд байгаа. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн албан тушаалд байхдаа МАН болон АН-ыг холбосон бүлэглэлээр монгол төрийг самарсан гэдгийг хэлсэн юм.

Толгойлогч нь:

Ц.Элбэгдорж, М.Энхболд

Гардан гүйцэтгэгчид нь хууль хяналтын байгууллагын удирдлагууд:

-Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц.Зоригт

-Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав

-ТЕГ-ын дарга асан Б.Хурц

-Ерөнхий прокурор асан Б.Энх-Амгалан

-АТГ-ын дарга асан Н.Ганболд

-АТГ-ын дарга Х.Энхжаргал

-ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөр

Гар хөл нь улстөрчид:

-Хотын дарга асан Э.Бат-Үүл

-АН-ын дарга С.Эрдэнэ

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг

-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат

-УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай

-УИХ-ын гишүүн С.Бямбацогт

-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

Мөн Н.Алтанхуяг энэ хүмүүс асар их мөнгөтэй. Зөвхөн Ц.Элбэгдорж гэхэд “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалаас жилд 40 тэрбум төгрөгийг ганцаараа авдаг. Мөнгөөрөө дараагийн сонгуулийг ч худалдаж авна. Тиймээс монголчууд нэгдэж, МАНАН-аас салахын төлөө тэмцэх хэрэгтэйг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаар айл өрхүүдэд биечлэн зөвлөгөө өгч байна

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаар болон угаарын хордлогын үед авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөр бүр 10.00, 16.00 цагуудад холбогдох байгууллагуудаас тогтмол албан ёсны мэдээллийг хүргэж байна. 2019 оны аравдугаар сарын 09-ний өдрийн 09.00 цагаас аравдугаар сарын өдрийн өглөөний 06.00 цагийн байдлаар 17 өрхийн 34 иргэн угаарын хийнд хордсон гэх дуудлага өгсөн байна. Дээрх 34 иргэнээс 18 хүүхэд, 16 том хүн байсан. Өнөөдөр өглөөний 06.00 цагийн байдлаар эмнэлэгт есөн том хүн, гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэж мэдээллээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас угаарын хийн хордлогод өртсөн өрхүүдийн хэрэглэж байсан шахмал түлшнээс дээж аван шинжлэхэд ямар нэгэн стандарт зөрчигдсөн зүйл гараагүй. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн болон дүүрэг, хороодын төрийн албан хаагчид 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, иргэдэд сайжруулсан шахмал түлшний зөв галлагааны талаарх зөвлөгөө мэдээллийг гэрээр нь орж биечлэн танилцуулж, зааварлаж байна” хэмээн онцолж хэллээ.

Мөн иргэдийн ашиглаж байгаа ханан пийшингийн битүүмжлэл муу, ан цав үүссэн, зай завсар ихтэй яндангийн сойлт хийсэн, зориулалтын хавхлагыг авч хаясан, янданг хэт намхан хийсэн гэх зөрчлүүд илэрч байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүллээ.

Шахмал түлшний буруу хэрэглээнээс болж иргэд угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаатай холбогдуулан нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан, дүүрэг хорооны ажилтнууд гэр хорооллын айл өрхүүдээр явж түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажиллаж байгаа.

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас өдөрт хоёр удаа мэдээлэл хийх юм.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэл үүссэн тул албан захидал явуулж байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавих гишүүн байсангүй. Тиймээс зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулт байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Мөнх-Оргил “Санхүүгийн зохицуулах хороо 7210 субъектийг хянах юм байна. Тэгээд ажлын орон тоог 10 хүнээр нэмнэ гэж байна. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй” гэсэн санал хэллээ.

Зарчмын зөрүүтэй саналын санал хураалт явуулж дууссаны дараагаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улс саарал жагсаалтад орох бодит эрсдэл үүссэн. Энэ талаар Бангконгт болсон хурлаар ажлын төлөвлөгөө авсан. Ийм учраас холбогдох байгууллагын саналаар УИХ-аар холбогдох байгууллагад энэ хуулийг баталж байгаа тухай албан бичиг явуулж байгааг мэдэгдэж байна. Санхүүгийн зохицуулах хороонд орон тоо нэмж байгаа. Үүнтэй холбоотой хууль бус ажилчдыг Монгол Улсаас албан гаргаж байгааг мэдэгдсэн албан захидал явуулж байгааг мэдэгдье” хэмээв.

Ингээд чуулганы хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн орон нутгийн цагаар 09:00 цагт БНКаУ-ын нийслэл Нурсултан хотын “Нурсултан Назарбаев” Олон улсын нисэх буудалд газардлаа.

Монгол Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсаас БНКаУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга, БНКаУ-ын Худалдааны сайд Бахыт Султанов, Гадаад хэргийн дэд сайд Шахрат Нурышев болон бусад албаны хүмүүс угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн далбааг мандуулав.

Албан ёсны айлчлал энэ сарын 10-12 ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казакстан Улсын Анхны Ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаев нарт бараалхана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын цариг тавьж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 8-9-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций /Тавантолгой/ сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл баригдаж буй 414.6 км төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийн удирдах албан тушаалтнууд ажиллав.

  • Өмнөговь аймгийн Цогтцэций талаас 11 аж ахуйн нэгж,
  • Дорноговь аймгийн Мандах сумын нутагт 8 аж ахуйн нэгж,
  • Дорноговь аймгийн Зүүнбаян талаас 9 аж ахуйн нэгж,
  • Дээрх болон бусад хэсгүүдэд Зэвсэгт хүчний 7781, 7782, 110, 339 дугаар ангийн цэрэг, офицерүүд үүрэг гүйцэтгэн, цалинтай ажиллаж байна.

Хувийн аж ахуйн нэгжүүд төмөр замын далангийн ажил гүйцэтгэхэд тулгарч буй томоохон бэрхшээлгүй, дулаан цаг агаартай тул нэгдүгээр сарын эхэн хүртэл, зарим аж ахуйн нэгж өвлийн улирал харгалзахгүй ажиллахаар болжээ. Мөн компаниуд гүйцэтгэлдээ тааруулан хөрөнгөө тухай бүрт нь шийдвэрлүүлэх, чанартай гүйцэтгэлд үндэслэн дараа, дараагийн далангийн ажил гүйцэтгэх баталгаатай болох зэрэг саналтай байлаа. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох албан тушаалтнуудад гүйцэтгэл өндөртэй, хуваариас түрүүлж ажлаа гүйцэтгэж буй компаниудын дараагийн ажлыг баталгаажуулах, зарим аж ахуйн нэгжийн хүн, хүчийг нэмэгдүүлэх үүрэг, даалгавар өглөө.

Зэвсэгт хүчний ангийнхан мөн төмөр замын суурь бүтцийн ажлаа төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, зарим зөрлөгт орон сууц, удирдлагын байр зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байна.

Тавантолгойн төмөр зам холбогдох тул хүчин чадлыг нь нэмэгдүүлж буй Зүүнбаян өртөөнд далангийн ажил үргэлжлэхээс гадна төмөр зам тавих үе угсрах баазыг барьж, байгуулж дуусжээ. Улмаар Зүүнбаян чиглэлээс эхлэн төмөр замын цариг тавьж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлд ажилласныхаа дараа ажилчдын амьдрах орчныг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, Сайншандын МСҮТ-д түшиглэн хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжилтэй болгож, бүтээн байгуулалтын ажилд оролцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох сайд, дарга нарт өгөв.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, бригадын генерал Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо.

Зарлигийг танилцуулж, цол олгох ёслол Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт болж, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож буй цэргийн байгууллагын ажилтан, алба хаагчид оролцлоо.

“Генерал цолыг Зүүнбаянд олгосон нь та бүхэнд урам зориг өгөх гэсэн зорилготой” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодотгоод 1947-1949 оны үед ЗХУ /тухайн үеийн нэрээр/-ын Наушки өртөөнөөс Улаанбаатар хот хүртэл 400 км төмөр замыг хоёр жилийн дотор барьж дуусгасан байдаг талаар ярилаа. Улмаар 2019 онд буюу техник, технологи хөгжсөн өнөө үед ижил хэмжээний замыг барьж, байгуулж байгаа тул төлөвлөсөн хугацаанд нь бүтээн байгуулалтын ажлаа дуусгах хэрэгтэй гээд нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэв.

Categories
мэдээ нийгэм

Байгальд орхисон шашны эд зүйлсээ авахыг мэдэгдье

Нийслэлийн Байгаль орчны газраас олон нийтийн байгууллагуудтай хамтран ногоон бүсийн ойн сан бүхий газарт ургаа модонд уясан хадаг, байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдлаар байрлуулж орхисон шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэж, устгах ажлыг 2019 оны аравдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулах тул шаардлагатай эд, хэрэгслээ авахыг урьдчилан анхааруулж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Төрөх гэж байгаа ээжүүдийг Ерөнхийлөгч нарын зочид буудалд байлгаж болохгүй юу

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Элчин сайдын яам байгуулах тухай зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын даргыг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Сайжруулсан нүүрсийг хэлэлцэх шаардлагатай байна. “Энержи ресурс” компанийн нүүрсний хаягдлаар яагаад шахмал түлш хийсэн бэ. Тухайн үед Н.Алтанхуягийг Багануурын нүүрсийг оруулж ирж Улаанбаатарын агаарыг бохирдуулж байхад би шүүмжилж байсан. Улаанбаатар хотын 48 хороог энэ асуудал хамаараад байна. Сайжруулсан нүүрсэнд ямар нэг хорт нэгдэл байгаад бна гэхэд яагаад арга хэмжээ авахгүй байна вэ? Багануурт архины улмаас амиа алдахад төр шуурхай арга хэмжээ авч байсан. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна хэмээв.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Баасан гаригийн үдээс хойшхи чуулганы хуралдаанаар шахмал түлштэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. УИХ-ын гишүүн С.Бямбацогт шахмал түлшний асуудлаар асуулга тавьсан хэмээв. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “З.Нарантуяа гишүүний Малын хулгайтай тэмцэх хуулийн төсөл хууль бус. Өөрийнхөө бланк дээр болгоод өргөн барьсан байна. Малын хулгайтай тэмцэх гэсэн биш хулгай хийж байгаа юм шиг ёс суртахуунгүй зүйл гаргасанд харамсаж байна. Засгийн газраас санал ирснийг хувилаад өгсөн байна. Бүх бланк миний нэр дээр явж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Засгийн газрын мэдээллийн цагаар С.Бямбацогт гишүүний асуулга хариулах ёстой юм шиг байна. С.Бямбацогт гишүүн есдүгээр сарын 26-нд асуулга тавиад хойшилсоор өнөөдрийг хүрсэн. Шахмал түлшний хэрэглээтэй холбоотой 88 айл өрхийн 174 иргэн угаарт өртсөн байна. 12 иргэн хэвтэн эмчлүүлж 6 иргэн харамсалтайгаар нас барлаа гэсэн тоон мэдээллийг авсан. Түлшний бүтцийг шалгах, цаашид ямар арга хэмжээ авах талаар сонсох нь зүйтэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Миний ажлын хэсэг ахалж байгаа хуулийн төсөл хэлэлцэх асуудлын дарааллын сүүлж оржээ. Эрүүл мэндийн даатгалын хуулиар хорт хавдартай тэмцэх асуудлыг оруулж байгаа. Нийслэлд утаатай, угаартай тэмцэж байна. Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч байсан хүн эмгэнэл илэрхийлж байна. Төрөх гэж байгаа ээжүүдийг Ерөнхийлөгч нарын зочид буудалд байлгаж болохгүй юу. Баянгол, Улаанбаатар, Шангрила гээд олон зочид буудалд Ерөнхийлөгч нарт байгаа. Авахдаа ямар зөвөөр авсан биш. Баянгол, Улаанбаатар зочид буудлыг олон нийтийн болгож, яаралтай арга хэмжээ авахад ашигламаар байна. Өдөр бүр түгшүүртэй мэдээ ирж байна. Олон хүн угаартаж байна. Онц байдал зарлах эрх нь УИХ-д байгаа. Зочид буудлуудыг хулгай хийж л авсан шүү дээ. Төрөх ээжүүдийн ирээдүй чухал шүү.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Би гурав, дөрвөн жилийн өмнөөс Монгол Улсын аюулгүй байдал алдагдлаа. УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийе гэж хэлж байсан. УИХ өөрөө хууль тогтоох дээд байгууллага. Өөрсдөө хуралдаа ирж байх ёстой. Сахилга хариуцлагын асуудал улам дордож, хүний амь нас Монголд үнэгүй болчихоод байна. Хар тамхиар, байшингаас үсэрч, баавгайнд бариулж, үхэж байна. Сүүлдээ утаа, угаарт бөөн бөөнөөрөө үхэж байна. Үүнийг анхаарах хэрэгтэй. Үүнийг маргааш нухацтай ярих хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-УИХ-ын гишүүн хууль санаачлах, батлах, хяналт тавих үндсэн гурван үүрэгтэй. Хяналт тавих үүргээ бид байнгын хороон дээр хэлэлцүүлэг хийж, асуулга тавьж хэрэгжүүлдэг. Монгол Улсын хэмжээнд утаатай болсон. Шахмал түлшийг хэрэгжүүлэх явцад асуудал гарлаа. Асуулга сонсгол маргааш зөрчилдөж байна гэж магадгүй. Учир нь сарын хугацаанд хариу ирүүлэх ёстой гэдэг. Тиймээс асуулгыг хойшлуулахгүй байхад анхаараарай, УИХ-ын Тамгын газар. Засгийн газар асуулгын хариултаа яаралтай бэлдэж өгөөрэй Анхаарал тавихгүй бол болохгүй байна.

Гишүүдийн горимын саналд УИХ-ын дарга Г.Занданшатар “Гишүүдийн яриад байгаа Улаанбаатар хотын агаартай холбогдсон асуудал яах аргагүй тулгамдсан асуудал. Үүнд хуулийн дагуу асуулга явуулна хэмээлээ.