Categories
мэдээ нийгэм

“Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Халх голын байлдааны бодит үнэнийг өнөөдөр гэрэл зургаар харуулж байгаа нь түүх үнэнээрээ байх нь ямар үнэ цэнэтэй байдаг гэдгийг өнөө үеийнхэнд таниулсан арга хэмжээ болж байна. Монгол Улсын тусгаар тогтноол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмний амар амгалан амьдралын үнэ цэнийг бий болгохын тулд тулалдаж явсан цэрэг дайчдын эрэлхэг үйл хэргийг хэзээ ч, хэн ч мартаж бологүй гэдгийг сануулсан чихал ач холбогдолтой арга хэмжээ гэж бодож байна. Ялангуяа бидний хойч үе болсон хүүхэд багачууд, залуучуудад тусгаар тогтнолоо хайрлан хамгаалж, илүү их нандигнаж байх ёстой гэдгийг таниулахад ихээхэн хувь нэмэр оруулж буй учраас өнөөдрийн үзэсгэлэн зохион байгуулж буй та бүхэнд талархал дэвшүүлье. Монгол, Оросын ах дүүгийн найрамдалт түүхэн харилцаа улам өргөжин хөгжиж, үүрд батжин бэхжихийн ерөөлийг өргөе” хэмээв.

МОНЦАМЭ агентлагийн архивт хадгалж буй “Дайсны байлдааны нисэх онгоц сөнөсөн газар дээр”, “Зөвлөлт-Монголын цэрэг тулалдааны өмнө”, БНМАУ-ын Маршал Х.Чойбалсан Зөвлөлт-Монголын дайчидтай уулзаж байна”, Халх голын байлдаанд олзлогдсон япон цэргүүдийн хувийн эд зүйлс, Монгол Улс, ОХУ-ын зэсвэгт хүчний терроризмын эсрэг “Сэлэнгэ-2015” хамтарсан хээрийн сургууль зэрэг 20 гаруй гэрэл зураг, Оросын талаас “Монгол Улсын нутаг дэвсгэрт байрласан Зөвлөлтийн Армийн нэгдүгээр бүлэглэлийн командлагч Георгий Жуков”, “Халх голын тулалдааны үеэр Зөвлөлт, Монголын дайчдын олзолсон зэр зэвсгийн үзэсгэлэн”, “Халх голын орчимд Улаан армийн цэргүүдэд олзлогдсон япон цэргүүд”, “Зөвлөлтийн офицерууд олзлогдсон япончуудыг Халх голын байлдааны үеэр байцааж байгаа нь” зэрэг 36 гэрэл зургийг дэлгэн үзүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Тогтмол угаалга хийж эхэлснээр малаас гарах мах, ноосны гарц нэмэгджээ

Орон даяар мал угаалгыг тогтмол хийж эхэлснээр махны гарц 15 хувиар, ноосны гарц 30 орчим хувиар нэмэгджээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тодорхой төлөвлөгөө, хуваарийн дагуу улс орон даяар аян болгон зохион байгуулж байх талаар Засгийн газраас тодорхой шийдвэрийг гаргаcaн юм.

Засгийн газрын шийдвэрийн ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхии газраас аймаг орон нутгийн удирдлага орон нутгийн мал эмнэлгийн газрууд хамтран мал, амьтны шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилготой мал угаалгын ажлыг орон даяар тодорхой тогтсон хугацаанд өргөн хүрээтэй зохион байгуулах ажил 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Мал сүргийг тарилга, туулгалт, угаалга, боловсруулалтын арга хэмжээнд тогтоосон хугацаанд нь бүрэн хамруулснаар арьсны шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлж, арьс, ширний чанар болон ноос ноолуурын гарцыг мэдэгдэхүйц хэмжээгээр сайжруулахад чухал ач холбогдолтой байдаг.

Арьсных нь 70 хувь нь чанарын шаардлага хангахгүй байсан малыг угаалгад хамруулснаар арьсны гэмтэл үгүй болж, чанар нь 1-3 зэрэглэлээр дээшилж, махны гарц 15 хувь хүртэл нэмэгдэж байгааг малчид ярьж байна.

Мал угаалгад малчдыг аль болох бүрэн хамруулахын тулд суурин болон, зөөврийн угаалгын ваннаар хангах, хөдөлмөр хүн хүчийг хэмнэсэн орчин үеийн арга, технологитой хослуулах боломжийг салбар яам байнга эрэлхийлж байна. Алслагдмал, хүн хүч цөөтэй айл өрхөд хүрч үйлчлэх бог мал угаалгын зөөврийн тоног төхөөрөмжийг олон улсын стандартын дагуу монгол инженерүүдийн бүтээснээр 2018 онд 225 сумын, 2019 онд 91 сумын мал эмнэлгийн нэгжүүдийг хангах ажлыг зохион байгуулсан. Мөн суурин угаалгын цэгүүдийг нэмэгдүүлэхээр ажиллаж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймагт олон тооны усны шувуу үхжээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн “Бага нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 430 км-т, сумын төвөөс баруун зүгт 280 км-т/ “Бага нуур”-ын усанд 30 орчим усны шувуу /бор галуу, цахлай, алаг нугас/ үхсэн байна. Мөн 20 орчим шувуу өвчилсөн байдалтай байна гэсэн мэдээллийг тус сумын Засаг дарга Ч.Батдөл 08.30-ны өдрийн 13:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой комисс 08.31-ний өдрийн 08:00 цагт хуралдаж, ажлын хэсэг (Онцгой байдлын газрын 2, Цагдаагийн газрын 5, Зооноз өвчин судлалын төвийн 2, Мал эмнэлэг үржлийн газрын 2, Эрүүл мэндийн газрын 1, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 1, Ус цаг уур орчны шинжилгээний газрын 1, нутгийн захиргааны байгууллагын 2, нийт 14 алба хаагч, 2 автомашинтай очиж 09.01-ний өдрийн байдлаар үхсэн шувуудаас дээж авч, шинжилгээнд хүргүүлэхээр бэлдэж, мөн үхсэн шувуудыг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

60 дугаар сургуулийн зөрчлийг арилгуулж, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авчээ


Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар дээврийн хаялга төмөрнүүд салхинд хуурч унаснаас шалтгаалан арван анги танхим, урлаг заал, коридор, ариун цэврийн өрөөний таазнаас ус гоожиж, цахилгааны масс үүсэн улмаар тог цахилгаангүй болсон, цахилгааны утас тасарч ил задгай гарсан зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн байна.

Мөн сургуулийн хашаа буюу биеийн тамирын талбайтай зэрэгцээ “Смарт таун хотхон”-ны барилгын ажил гүйцэтгэгч компани нь орчны аюулгүй байдлыг хангаж хашаа, хамгаалалт хийгээгүй байгааг, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид мэдэгдэн аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авчээ.





Categories
мэдээ нийгэм

Хамтарсан дадлага, сургууль эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байгаа “Ажиллагааны үеийн удирдлага” сэдэвт онол, дадлагын сургалт өнөөдөр НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд эхэллээ.

Сургалтад нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг Франц Улсын сургагч багш нар удирдан явуулж байна.

Энэ хүрээнд Монгол болон Франц улсын аврах ажиллгааны талаар танилцуулж, харилцан туршлага мэдээлэл солилцох юм. Сургалт энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийв

БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, уламжлалт найрсаг харилцааг ахиулах зорилгоор Монгол улсын БСШУСЯ, НЗДТГ, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хамтран “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээг есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Энэхүү цуврал арга хэмжээний нээлт өнөөдөр Монголын уран зургийн галерейд боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дарга, дэд сайд Жян Жаньгуо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын газрын дарга Бай Юйган, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар болон хоёр орны хүндэт зочид төлөөлөгчид, үзэсгэлэнг үзэж сонирхохоор ирсэн иргэд, олон нийт оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үйл ажиллагааны нээлтэд хэлсэн үгэндээ “Хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид та бүхэндээ хоёр орны найрамдалт харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн хугацаанд манай хоёр орны найрамдалт харилцаа худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг гээд олон салбарт өргөжин хөгжиж ирсэн. Улаанбаатар хот бол БНХАУ-ын Бээжин, Хөх хот зэрэг хотуудтай 1992 оноос хойш хамтын ажиллагаа эгч, дүүгийн харилцаатай хамтран ажиллаж байна. Хотууд жил бүр харилцан соёлын өдрүүдийг зохион байгуулж, ард түмний ёс заншил, өв уламжлал, үүх түүхээ харилцан сурталчилж, танилцуулдаг уламжлал тогтсон. Цаашдаа хоёр орны найрамдалт харилцаа улам өргөжин хөгжихийн ерөөл дэвшүүлээд үзэсгэлэнгийн арга хэмжээнд нь амжилт хүсье” хэмээлээ.

Энэ удаагийн арга хэмжээ нь уран сайхны тоглолт, үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношлогоо, аялал жуулчлалын салбарын танилцуулга, спортын тэмцээн уралдаан зэрэг олон салбарыг хамарч буй юм.

“БНХАУ-ын 70 жил”, “Манай найрамдал”, “Түмэн газрын цайны зам” гэрэл зургийн үзэсгэлэн, “Хятадын хатгамлын урлагийн бүтээлийн үзэсгэлэн”, “Монгол морины урлагийн бүтээлийн үзэсгэлэн” уран зургийн үзэсгэлэн гэсэн таван хэсгээс бүрдсэн нийт 150 гаруй үзмэр дэлгэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Мастeруудын олон улсын гүйлтийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан мастeруудын олон улсын гүйлтийн V их наадмын 40-49 насны ангилалд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, бэлтгэл ахлах ахлагч Д.Ариунжаргал мөнгөн медаль хүртлээ.

This image has an empty alt attribute; its file name is 69653002_498000431014094_877887484191571968_n.jpg

Тус тэмцээний 40-49 насны ангилалд олон улсын 20 гаруй тамирчин оролцож, хурд хүчээ сорин, аваргуудаа шалгаруулсан байна.

Ахлах ахлагч Д.Ариунжаргал нь Онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил ажилласан бөгөөд Онцгой байдлын албаны баг, тамирчдаа төлөөлөн мэргэжлийн уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог тэргүүний шилдэг алба хаагчдын нэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олголоо

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 05 дугаар сарын 03-ны 45 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланг хүлээн авч дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус Мэргэжлийн зөвлөл”-ийн анхдугаар хуралдааныг зохион байгууллаа.

Мэргэжлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд ОБЕГ, ЭМЯ, БХБЯ, УУХҮЯ, ЗТХЯ, БОАЯЖЯ, МХЕГ, ДХИС-ийн 20 гаруй төлөөлөл оролцож, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хүсэлт ирүүлсэн 24 аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцсэн юм.

Эдгээр тусгай зөвшөөрөл хүссэн байгууллагуудаас дараах байгууллагуудад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрх олгохоор хуралдаанаар шийдвэрлээд байна.

Үүнд:

-“Эс Эс Ай Эм ЭН” ХХК-д байгаль, хүрээлэн буй орчин, үйлдвэр, үйлчилгээ,

-“Эрсдэл судлалын төв” НҮТББ-д байгаль, хүрээлэн буй орчин, үйлдвэр, үйлчилгээ,

-“Гамшиг, гал түймрээс хамгаалах Монголын нийгэмлэг” НҮТББ-д дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ,

-“Гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний үндэсний төв” НҮТББ-д уул уурхай, байгаль, хүрээлэн буй орчин,

“Монголын галын инженер техникчдийн холбоо” НҮТББ-д үйлдвэр, үйлчилгээ,

-“Хиймэл нуур” ХХК-д байгаль, хүрээлэн буй орчны чиглэлээр тус тус эрсдэлийн үнэлгээ хийх эрх олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сургалтад 45 ажилтан, алба хаагч хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг, АНУ-ын Элчин Сайдын яамтай хамтран “Монгол улсад парамедик бэлтгэх, гэмтэгчдийг эмнэлэг хүртэл тээвэрлэх арга зүй” сэдэвт сургалтыг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд зохион байгуулж байна.

Сургалтад ОБЕГ, НОБГ, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг болон I, II шатны эмнэлгийн нийт 45 ажилтан, алба хаагч оролцож байгаа юм. Энэ сарын 05-ныг хүртэл үргэлжлэх тус сургалт нь эмнэлэг хүртэл тусламжид оролцогч байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, гэмтэгчдийг тээвэрлэх эмч мэргэжилтнүүдийн арга зүйг сайжруулах зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Баатархүү: Улаанбаатар хотын замыг хоёр өдөр бүрэн хаана гэдэг нь ташаа мэдээлэл

Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлан ирэхтэй холбоотой мэдээллийг өчигдөр орой гаргасан. Гэвч нийгмийн сүлжээнд худал ташаа мэдээлэл тарааж, иргэдийг төөрөлдүүлж, бухимдуулж байна.

Улаанбаатарын хотын замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаана гэдэг бол ташаа мэдээлэл. Зочны явах чиглэлийн тодорхой замуудыг богино хугацаанд хаана.

Аливаа улсад өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид айлчлан ирэхэд аюулгүй байдлыг нь тухайн улсын цагдаагийн байгууллага хангадаг. Тиймээс энэхүү үүргээ гүйцэтгэхийн хамт иргэдийг аль болохчирэгдүүлэхгүй, удаан хугацаанд зам хаахгүйгээр зохицуулалт хийнэ.

Ямар замыг хэсэгчлэн хаахыг 96.3 радиогоор тухай бүрт нь мэдээлэл өгнө.

Өнөөдөр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.