Categories
мэдээ нийгэм

Махны үнэ өмнөх оноос 34 хувиар өссөн үзүүлэлттэй байна

-МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ОРЛОГО ӨМНӨХ ОНООС 331 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ-

Монголбанкнаас өнөөдөр /2019.09.27/ Монгол Улсын 2019 оны III улирлын инфляцийн тайланг танилцууллаа. Улсын хэмжээнд наймдугаар сард инфляци 8.9 хувьтай байсан бол Улаанбаатар хотын хэмжээнд 10.5 хувьтай гарсан байна. Энэ нь Төв банкны төсөөллөөс 0.5 хувиар өндөр гарчээ. Инфляци өсөхөд махны үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Өнгөрсөн жилүүдэд 7, 8, 9 сард махны үнэ буурдаг байсан бол энэ жилийн долдугаар сард махны үнэ өсч, өмнөх оны түвшнээс 2000 гаруй төгрөгөөр буюу 34 хувиар өндөр гарчээ.

Мөн наймдугаар сард хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурдаг байсан бол энэ жил эсрэгээрээ шинэ ногооны үнэ нэмэгдсэн. Энэ нь инфляцийн хэлбэлзлийг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. Сүүлийн 2-3 сарын дотор инфляцид нөлөөлж буй хүчин зүйлийн нэг нь төрийн зохицуулалттай, бараа бүтээгдэхүүн орж байгаа аж. Үүнд, өнгөрөгч тавдугаар сараас наймдугаар сарын хооронд дулаан, хүйтэн ба халуун ус, цахилгаан, их дээд боловсролын төлбөр нэмэгдсэн учраас инфляци 0.8 хувиар өсгөхөд нөлөөлжээ.

Өөр нэг хүчин зүйл нь дотоодын аялал жуулчлал. Долдугаар сард дотоодын аялал жуулчлал 63 орчим хувиар өсчээ. Ингэснээр инфляци 0.6 нэгж хувиар нэмэгдсэн гэдгийг эдийн засагчид тайлбарлалаа. Эдгээр дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн нь нийт инфляцийн 5.3 хувийг эзэлж байгаа аж. Өнгөрсөн жилийн найм, есдүгээр сард инфляци бага түвшинд байсан бол энэ оны есдүгээр сард инфляци 8.9 хувиас нэг их буухгүй гэсэн төсөөлөлтэй байгаа талаар Мөнгөний бодлогын төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд хэлж байв.

-2019 ОНД ДНБ 37.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ГАРАХ УРЬДЧИЛСАН ТӨСӨӨЛӨЛТЭЙ БАЙНА-

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар Мөнгөний бодлогын захирал Б.Баярдаваа танилцуулж, мэдээлэл өглөө. Тодруулбал, “Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Үндсэн чиглэлийг олон нийтэд танилцуулах ажлыг эхлүүлж байна. Эдийн засгийн өсөлт буюу бодит ДНБ-ийг 5.1-6.3 хувьтай байхаар авч үзлээ. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэж буй инфляцийг 2020 оны дөрөвдүгээр улиралд 7.2 хувьтай, 2019 оны эцэст найман хувьтай байхаар авч үзсэн. Харин эдийн засгийн өсөлт энэ жилийн хувьд долоон хувьтай гарах болов уу гэсэн төсөөлөлтэй байна. Нэрлэсэн ДНБ 2019 онд 37.2 их наяд төгрөгийн гүйцэтгэлтэй гарах болов уу гэсэн урьдчилсан төсөөлөлтэй байна.

Мөнгөний нийлүүлэлтийн үзүүлэлтийн хувьд М2 мөнгөний нийлүүлэлт жилийн өсөлтийн дүнгээр 2020 онд 15 хувьтай байхаар авч үзсэн. Энэ жилийн хувьд 16.2 хувьтай байна. Үүнд, нөөц мөнгөний жилийн өсөлтийн хэмжээ энэ жил 0.8 хувьтай байх бол 2020 онд 6.9 хувьтай байхаар авч үзлээ. Эдийн засаг руу гарч байгаа нийт зээлийн хэмжээ 2018 оноос 2019 онд нийтдээ 14 орчим хувиар, ирэх жил 12-13 хувийн өсөлттэй байхаар авч үзсэн. Харин төлбөрийн тэнцлийн хувьд энэ жил ДНБ-ий 2.6 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байхаар, ирэх жил 3.2 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар төсөөлөлтэй байна. Мөн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн ирэх жилийн хувьд ДНБ-ий 29.6 хувьтай тэнцүү байгаа. Нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 32.1 хувьтай байхаар төсөөлж байгаа” гэсэн юм.

Батлагдсан төсвөөр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оноос 331 тэрбум төгрөг, төсвийн зардал 2271 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төсвийн алдагдал энэ онд өмнөх жилээс 5.5 нэгж хувиар сулрах төлөвтэй байгааг мэргэжилтнүүд яриандаа дурдаж байв.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид спортын гурван төрлөөр аваргуудаа шалгарууллаа

Алба хаагчдын бие бялдрын байнгын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллэх идэвх, сонирхлыг өрнүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос “Эрүүл агаар – Хөдөлгөөн – Эрүүл мэнд” сэдэвт өдөрлөгийг Төр хурхын аманд зохион байгууллаа.

Өдөрлөгт ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах анги 105, Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төв зэрэг нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын бие бүрэлдэхүүн оролцсон юм.

Алба хаагчид олс таталт, хөлбөмбөг, хөгжөөнт буухиа гэсэн 3 төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

Хөгжөөнт буухиа тэмцээний тэргүүн байрт Үндэсний аврах бригадын баг тамирчид олс таталтын тэмцээний тэргүүн байрт Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн хамтарсан баг, хөлбөмбөгийн тэмцээний тэргүүн байрт ХУД, БЗД, СБД-ийн Онцгой байдлын хэлтсийн хамтарсан багууд тус тус шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзал боллоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр есдүгээр сарын 26-ны өдөр болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх хүрээнд өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ цөмийн зэвсгийг бүрэн устгах нь цөмийн зэвсгийг ашиглах, түүний учруулж буй заналхийллээс хамгаалах цорын ганц баталгаа гээд цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэв.

Цөмийн зэвсэггүй бүсийг байгуулах нь зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгийг бүрэн устгах үр дүнтэй арга зам бөгөөд манай улс цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн нь энэхүү үйлсэд оруулж буй тодорхой хувь нэмэр, хүчин чармайлтыг илэрхийлж байгааг онцлов.

Нью-Йорк хотноо ирэх 2020 онд болох Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ (NPT)-ний хэрэгжилтийг хянан хэлэлцэх бага хурлын хүрээнд болох “Цөмийн зэвсэггүй бүсүүд болон Монгол Улс” 4 дүгээр бага хурлын үндсэн зохицуулагчаар манай улс ажиллаж байна.

Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг 2014 оноос жил бүр тэмдэглэж байна. Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдөр нь хүн төрөлхтөнд цөмийн зэвсгийн учруулж буй аюул занал, цөмийн зэвсгийг бүрэн устгах зайлшгүй шаардлагыг олон нийтэд таниулах зорилготой.

Энэ жилийн өндөр түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы дарга Тижжани Мухаммад-Банде, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес, гишүүн орнууд, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцов.

Categories
мэдээ нийгэм

Баянхошууны тойргоос Жанцан дэлгүүр хүртэлх замыг бүрэн хаана

Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо буюу Баянхошууны тойрог буудлаас Баянхошуу Жанцан дэлгүүрийн буудал хүртэлх хөдөлгөөнийг 2019.09.28-ны 23:00- 2019.09.29-ний 07:00 цаг хүртэлх хугацаанд бүрэн хаана.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд Хувьсгалчдын гудамжны авто замын сэтэлгээ, гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажил хийж гүйцэтгэх тул иргэд зорчигчид та бүхэн тус хугацаанд түр замаар зорчих болсныг мэдэгдэе.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Шинжлэх ухааны салбарт цогц шинэчлэл хийнэ

Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал Төрийн ордонд болж байна. 800 гаруй эрдэмтэн, судлаач салбарынхаа ололт, амжилт, алдаа дутагдлаа дүгнэн төрөөс батлан хэрэгжүүлж байгаа шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэн, цаашдын хөгжлийн зорилтоо тодорхойлох юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хурлын нээлтэд оролцон үг хэлэв. Тэрээр өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт, технологийн дорвитой шинэчлэлт хийгдээгүй. Аль ч Засгийн газар “шинжлэх ухаанаа дэмжинэ”, “шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлнэ” гэж амладаг ч “мөнгөтэй болохоороо дэмжинэ” гэсэн амиа аргацаасан байдлаар өнөөг хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөв.

Монгол хүн оюуны өндөр чадавхитай гэдгийг дэлхийд харуулж байгаа өсвөр үеийнхэн, эрдэмтэн судлаачдаа дэмжих, ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг гэж Ерөнхий сайд үзэж байна. Засгийн газар цаашид шинжлэх ухааны салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх, төлөвлөлтийг нь оновчтой, тодорхой болгох, материаллаг бааз, тоног төхөөрөмж, санхүүжилт, хүний нөөцийн чадавхи, менежмент зэрэгт анхаарч, цогц шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг хэлэв.

Шинжлэх ухааны салбарт 4300 орчим хүн ажилладаг бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны 65 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Манай улсад нэг сая хүнд оногдох эрдэм шинжилгээний ажилтны тоо 549 орчим байгаа нь дэлхийн дунджаас гурав дахин бага гэсэн үг юм. Өнгөрсөн онд энэ салбарт 36 тэрбум төгрөг зарцуулсан нь Ази тивийн дунджаас 10, дэлхийн дунджаас 14 дахин доогуур байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Автобусны жолооч явган зорчигчийг дайрж амь насыг нь хохироожээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.09.23-26-ны өдөр нийт 1286 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 868-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 32 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 9 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж бэртсэн байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2019.09.25-ны өдрийн 19:00 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 1-р багийн нутаг “Дух толгой” гэх газар шороон замд DAEWOO-150 маркийн мотоцикл онхолдож, жолооч Р нас барсан.

2019.09.25-ны өдрийн 17:00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2-р багийн нутаг асфалтан замд Тоёото Приус маркийн автомашин онхолдож, жолооч Ш нас барсан.

2019.09.24-ний өдрийн 11:13 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 39-р дунд сургуулийн урд автобусны буудал дээр Daewoo маркийн автобусны жолооч Ч нь явган зорчигч Б-г мөргөж амь насыг хохироосон.

Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 20, мөргөлдөх хэлбэрээр 6, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 тус тус бүртгэгдсэн байна

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 124 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 9 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 2,8 хувиар, гэмтсэн хүний тоо 52,3 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 2 дахин ихэссэн бол нас барсан хүний тоо 25 хувиар тус тус буурсан байна.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ын даргын тушаалаар хурандаа Э.Бөхбатыг ажлаас нь чөлөөлжээ

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулж МЭДЭГДЭЛ гаргаж, өөртэй нь холбоотой асуудалд хариуцлага хүлээж албан тушаалаасаа түр түдгэлзэж, хууль хяналтын байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн.

Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хурандаа Э.Бөхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч асан Биата Транкман-ыг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч асан хатагтай Биата Транкман-ыг үүрэгт ажлаа дуусгаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НҮБ нь Монгол Улсын хөгжилд, тэр дундаа нийгмийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тухайлбал, эх, хүүхдийн эндэгдлийг дорвитой бууруулж Мянганы хөгжлийн зорилтыг хангасан улс орны нэг болоход чухал үүрэг гүйцэтгэсэн талаар дурьдлаа. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт ундны усны хангамж, орчны эрүүл мэнд, эрүүл мэндийн боловсрол гэх мэт өргөн цар хүрээтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ агаарын бохирдол, түүнээс үүдэлтэй хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар шийдвэр гаргагчдын анхааралд хүргэж, хариу арга хэмжээ авах талаар онцгой хичээл зүтгэл гаргаж ажилласныг онцлон тэмдэглэв.

Хатагтай Биата Транкман Монгол Улсын засгийн газрын бүх түвшинд ажиллаж байгаа олон хүний хүчин чармайлтын үр дүнд Монгол Улс Мянганы хөгжлийн эрүүл мэндийн зорилтоо биелүүлсэн 9 улсын нэг болсон гэдэгтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр тэргүүлж Азийн хөгжлийн банк, манай улсын Сангийн яам, Эрүүл мэндийн яам хамтран ажилласны үр дүнд Тогтвортой хөгжлийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлт буюу ТХЗ-ыг хангахад чиглэсэн төсвийн төлөвлөлтийг хийсэн талаар дэлгэрэнгүй танилцуулж, эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд ЭМЯ-ны манлайлал, оролцоо чухал байсныг онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хатагтай Транкман-д НҮБ-ын Суурин зохицуулагчийн албан тушаалыг хаших хугацаандаа Монгол хүний эрүүл мэндийн төлөө онцгой анхаарч хичээн ажилласанд нь салбарын болон өөрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, түүний цаашдын ажилд амжилт хүссэнээр уулзалт өндөрлөв.

Categories
мэдээ улс-төр

Намрын чуулганыг ирэх сарын 1-нд нээнэ

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар энэ сарын 30-нд буюу ирэх даваа гарагт ээлжит бус чуулганыг хаах шийдвэр гаргасан байна. Харин ирэх сарын 1-нд намрын чуулганыг нээх юм.

2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

1/Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль;
2/Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;
3/Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;
4/Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл;
6/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;
7/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;
8/Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;
9/Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
10/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
11/Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
12/Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
13/Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
14/Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
15/Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
16/Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
17/Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
18/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
19/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
20/Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
21/Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
22/Өмгөөллийн тухай хуулийн төсөл;
23/Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
24/Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;
25/Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
26/Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
27/Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл;
28/Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
29/Бусад.

Categories
мэдээ нийгэм

Зургаан шуудай самар нэвтрүүлэхийг завдсан зөрчил илрүүлжээ

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/772 дугаар захирамжийн хүрээнд Сонгино-Хайрхан дүүргийн Эмээлт товчоонд 09 дүгээр сарын 24-25 нд Чингэлтэй дүүрэг дэх МХХ-ийн БОХ-ын улсын ахлах байцаагч Г.Цэцэгдэлгэр 24 цагийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 239 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, Хөвсгөл аймгаас зөвшөөрөлгүй тээвэрлэсэн 6 шуудай буюу 200 кг орчим самрыг илрүүлэн шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.