Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн сав, баглаа боодлын олон улсын байгууллагын дэд ерөнхийлөгч С.Атталах: Бид “Хүчит шонхор” захын задгай махны бөөний худалдааг хараад үнэхээр шоконд орсон

Зүүн гараас И.Берхмаер, А.Атталах

Дэлхийн сав, баглаа боодлын олон улсын байгууллага Австрийн Вена хотод байдаг. Тус байгууллагын дэд ерөнхийлөгч, Ливаны Ерөнхий сайдын зөвлөх А.Атталах, ерөнхий нарийн бичгийн дарга И.Берхмаер манай оронд арваад хоног ажиллаад ирэх баасан гаригт буцна. Дээрх төлөөлөгчид НҮБ-ын Аж үйлдвэрийн байгууллагын байгууллагаас ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд иржээ.


-Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцана уу?

-Монголын нүүдлийн соёл иргэншил, түүх, олон талт нөхцөл нь маш сонирхолтой байлаа. Улаанбаатар хот өндөр хөгжилтэй, хөдөө орон нутаг нь маш сайхан байгальтай нь харагдсан. Бид мах, сүү үйлдвэрлэдэг болон зарим сав баглаа боодлын компаниудтай танилцсан. АПУ компанийн савлагаа дэлхийн өндөр түвшинд хүрсэн, тэр бүү хэл миний нутаг Ливанд ч байхгүй технологийг харсан. Мах, сүү боловсруулах технологи өндөр байгаа нь сүпермаркетуудаар явахад анзаарагдсан.

-Бүгд л сайхан сав баглаатай байна уу?

-Үгүй шүү. Бид Хүчит шонхор захын задгай махны бөөний худалдааг хараад үнэхээр шоконд орсон. Эрүүл ахуйн доод түвшинд худалдаа хийж байна.

-Та бүхний айлчлалын зорилго?

-НҮБ-ын Аж үйлдвэрлэгчидтэй хамтраад сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, мах үйлдвэрлэгчдэд зориулсан олон улсын түвшинд хэрхэн сав баглаа боодлын маркетинг, менежмэнт, үнэлгээг хэрхэн хийх талаар зөвлөгөө өгөх, мөн Монголын сав баглаа боодлын холбоог Дэлхийн сав баглаа боодлын байгууллагад элсүүлэх асуудлаар ирсэн.

-Төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзсан уу?

-ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, дэд сайд Ж.Сауле, ЭМЯ-ны төлөөлөгч, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын төслийн зохицуулагч Г.Мөнхболор, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Болдбаатар нартай уулзсан. Тэд нааштай хүлээж авсан.

-Та бүхэн ирсэн зорилгоо биелүүлсэн үү?

-Давуулан биелүүлсэн гэж бодож байгаа. Монгол дахь НҮБ-ын Аж үйлдвэрийн байгууллагын төлөөлөгчид уулзалтуудыг маш сайн төлөвлөж, их хэмжээний мэдээлэл авсан завгүй өдрүүд байлаа.

-Айлчлалын дүнгээс монголчууд юу хүлээх вэ?

-Бид Монголд ажилласан тайлангаа хүргүүлнэ. Бид Монголд сав баглаа боодлын түвшин ямар байгааг тодорхойлсон. Хүнсний бүтээгдэхүүнд хэрэглээд байгаа цэнхэр хуванцар савнуудын асуудлыг хэрхэн шийдэх арга замыг олно. Мөн олон улсын түвшинд ямар туршлага байгааг та бүхэнд зөвлөмж хүргүүлнэ. Зөвлөмжийг хэрэгжүүлснээр жижиг, дунд үйлдвэр хөгжихөд тус болох байх. Бидэнд асуудлыг шийддэг шидэт саваа байхгүй болохоор нэг амьсгаагаар асуудлыг шийдэхгүй. Гэхдээ зөвлөмжийг хэрэгжүүлснээр нэг алхам урагшилна.

-Та бүхэнд ямар шийдэл байна?

-Бидний үзэж буйгаар сав, баглаа боодлоо дотооддоо үйлдвэрлээд улмаар экспортлох бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Дэлхий дахинд хуванцар сав баглаанаас татгалзаж байхад манайд эсрэгээрээ шинэ бүтээгдэхүүн гарах тусмаа хуванцар сав хэрэглэх нь нэмэгдэж байна.

-Дэлхий дахин ч хуванцар савнаас татгалзаж чадахгүй л дээ. Гол нь хэрэглэсэн саваа дахин боловсруулах асуудал. Хэрэглэсэн сав чинь дараагийн бүтээгдэхүүний түүхий эд. Энэ нь байгаль орчинд ээлтэй, хаягдлын менежмэнтийн асуудал. Дэлхийн хог хаягдлын байгууллагын бодлого бол хаягдлыг дахин боловсруулах. Австрид хог хаягдлыг дахин боловсруулах том бизнес. Монголд ч энэ орон зай байгаа гэж харж байна.

-Бид сав баглаа боодлоор хятадуудтай өрсөлдөж чадах болов уу?

-Ливан улс танайхтай ижил төстэй. Гурван сая хүн амтай. Тэгээд танайд сав, баглаа боодлын түүхий эд ховор болохоор өрсөлдөхөд эргэлзээтэй.

-Танай байгууллагад элсэх нь манай экспортод нөлөөлөх болов уу?

-Дэлхийн сав баглаа боодлын байгууллагад элссэнээр дэлхийн сав, баглаа боодлын стандартад суралцана. Бас манай байгууллагын шагнал байдаг. Түүнийг хүртсэнээр тухайн бараа, бүтээгдэхүүнийн сав баглаа боодол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө. Мөн энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Бидэнд бусад оронд мэргэжилтэн бэлдэх томоохон төсөл бий.

-Ямар шагнал байх вэ?

-Компаниуд, оюутнуудын дунд зарладаг хоёр төрлийн уралдаан байдаг.

-Оюутнууд яагаад олоцох гэж?

-Сав баглаа боодлын чиглэлээр суралцаж байгаа оюутнууд дизайн, үйлдвэрлэлээр оролцдог.

-Энэ уралдаанд яаж оролцох вэ?

-Эхлээд дотооддоо энэ хоёр төрлийн тэмцээнийг зохион байгуулах ёстой. Шалгарсан нь олон улсын тэмцээнд оролцоно.

-Танай байгууллагад манай улсыг хэн төлөөлөх вэ?

-Монголын сав, баглаа боодлын нэгдсэн холбоо төлөөлөх болов уу.

-Эхний ээлжинд бид ямар алхам хийх хэрэгтэй вэ?

-Сав баглаа боодлыг шалгаж, хянадаг лаборатори байхгүй байгаа нь өөрөө асуудал. Ийм лабораторийг байгуулснаар хүнсний аюулгүй байдлын чанарын шаардлагыг хангана. Дээр нь байгаль орчинд учруулах хөнөөлийн хэмжээг тодорхойлно. Заавал олон лаборатори байгуулах шаардлага байхгүй. Салбарын үйлдвэрүүд нэгдэж байгуулж болно.

-Жишээлбэл?

-Бяслаг үйлдвэрлэгч компаниуд дундаа нэг лаборатори байгуулаад ашиглаж болно.

Categories
мэдээ нийгэм

Харилцан мэдлэг, туршлагаа хуваалцаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургагч багш нарын нэгдсэн дадлага сургалтыг зохион байгуулж байна.

This image has an empty alt attribute; its file name is 159A4878-1024x682-1024x682.jpg

Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалтын удирдлага, зохион байгуулалт, алба хаагчдын сургалт зохион байгуулах ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус сургалтад дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалх сургалт аргазүйн төвийн сургагч багш нар хамрагдаж, харилцан туршлагаа солилцож байгаа юм.

Сургалтаар гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлын үр дүнг хэлэлцэж, мэргэжилтэн, сургагч багш нарын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн түвшинг алба хаагч нэг бүрээр үнэлж дүгнэнэ

Categories
мэдээ цаг-үе

“Victoria’s Secret”-тэй холбоотой ДУУЛИАН

Охид бүсгүйчүүдийн хайртай брэндүүдийн нэг болох “Victoria’s Secret”-тэй холбоотой дуулиан дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхааралд өртөөд байна. Загварын ертөнцийн хамгийн чадварлаг, хамгийн дур булаам загвар өмсөгчдийг шалгаруулж авдаг, босго өндөртэй тус компанийг тойрсон элдэв асуудал одоо ч тасрахгүй байгаа аж.

Өнгөрсөн онд Victoria’s Se­cret брэндийн маркетингийн албаны захирал Эд Разек “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа загварын шоуны үеэр трансжендер болон plus size загвар өмсөгч алхуулах бодолгүй байгаагаа дурдсан. Үүний дараа тэрээр асар их шүүмжлэлд өртсөн төдийгүй энэхүү шуугианаас болж L Brands компанийн ерөнхий захирал Ян Сингер ажлаа өгч байв. Харин энэ сарын эхээр Бразилийн жүжигчин, трансжендер загвар өмсөгч Валентина Сампайо тус компанид ажиллах болсон нь бодлогодоо өөрчлөлт оруулсны илрэл бололтой. Өдгөө 22 настай В.Сампайо “Victoria’s Secret”-ийн сурталчилгаанд оролцох болсноор тус брэндийн анхны трансжендер модель болж байгаа юм.

“Victoria’s Secret” компани 1995 оноос хойш зохион байгуулж ирсэн “Victoria’s Secret” загварын шоуг энэ жил цуцлах болсноо албан ёсоор мэдэгджээ. Уг шоуг жил бүр зул сарын баярын өмнө зохион байгуулдаг. Дунджаар 800 сая хүн үздэг гэж байгаа. Гэтэл өнгөрсөн онд ердөө 3.3 сая хүн үзсэн нь 2001 оноос хойш эхлэн телевизийн сувгаар дамжуулагдсан загварын шоуны түүхэн дэх хамгийн доод үзүүлэлт болжээ.

Ийм шийдвэр гаргах болсон талаараа “Victoria’s Secret” брэндийн толгой компани болох L Brands-ын гүйцэтгэх захирал Лесли Векснер тайлбар хийсэн байна.

Тэрбээр “Бид Victo­ria’s Secret-ийн уламжлалт форматыг дахин авч үзэхээр шийдсэн. Урагш тэмүүлж, хөгжин дэвшихэд телевизийн суваг тохиромжгүй болж байна. Бид хөгжихийн тулд хувьсан өөрчлөгдөх ёстой” гэжээ.

Мөн энэ сарын дундуур тус компанид ажилладаг 100 гаруй загвар өмсөгч байгууллагынхаа ажилчдын эсрэг гомдол мэдүүлжээ. Тэд ажлын байран дээр бэлгийн дарамт үзүүлдэг талаар гомдол гаргасан байна. Загвар өмсөгчдийн энэхүү зоригтой алхмыг “Times up” хэмээх феминист хөдөлгөөн дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Загвар өмсөгчид компанийнхаа удирдлагад хандан загвар өмсөгчдөд ажлаа хийхэд нь саад болохгүй байх эрх зүйн орчин бүрдүүлж өгөх, аюулгүй байдлыг хангахыг шаарджээ.

Жеффри Эпштэйн Д.Трампын хамт

“VICTORIA’S SECRET” БРЭНД БҮТСЭН ТҮҮХЭЭС

1977 онд Калифорни мужийн Сан Франциско хотод Стэнфордын Бизнесийн сургуулийг төгсөгч Рой Рэймонд “Victoria’s secret”-ийг үүсгэн байгуулжээ. Тэрбээр эхнэртээ бэлэг авахаар дэлгүүр орох үед нь ирээдүйн бизнесийн санаа нь төрсөн гэдэг. Рой дотуур хувцасны тасагт ороход “царай муутай” хувцаснууд байснаас гадна худалдагч нь урилгагүй зочин мэт хандаж байсан нь түүнд тун тухгүй санагдсан гэдэг. Үүнийг ажигласан тэрээр эхнэртэйгээ хамт 80 мянган ам.долларын зээл авч, анхны дэлгүүрээ нээж байж.

“Victoria’s secret” алдартай болохын хэрээр хүмүүс Виктория гэж хэн болох, түүний нууц нь юу юм гэж дор бүрнээ гайхаж байжээ. Рой Рэймондын эхнэрийг Виктория гэдэггүй байж. Тэрбээр XIX зуунд амьдарч байсан хатан хаан Викториагийн нэрээр ийн нэрлэжээ. Зугаа цэнгэл хөөсөн Викториа хатан хаан нөхрөө өнгөрснөөс хойш дөчин жил ганцаар амьдарсан гэдэг. Энэ хугацаанд цөөнгүй эртэй нэр холбогдсон аж. Хатан хааны гайхалтай галбирын нууц нь корсет, галбиржуулагч хувцас байсан гэдэг. Тиймээс л Рой Рэймонд компаниа Victoria’s Secret буюу “Викториагийн нууц” хэмээн нэрлэжээ.

ТЭРБУМТАН АГСАН Ж.ЭПШТЭЙН “VICTORIA’SSECRET”-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ҮНЭНЧ НАЙЗ НЬ БАЙЖЭЭ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, тус улсын ерөнхийлөгч асан Билл Клинтон нарын найз, тэрбумтан Жеффри Эпштэйн шоронд энэ сарын 10-нд амиа хорлосон билээ. Түүнийг хүний наймааны хэрэгт сэжиглэж байв.

Эпштэйнийг бага насны хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашигласан, 25 хүнийг бэлгийн мөлжлөг хийхийг шаардсан зэрэг хэргээр түр саатуулсан байдаг. Тэрээр 1980-аад он “Victoria’s Secret”-ийн үүсгэн байгуулагч Лесли Векснертэй хамтрах болсон агаад түүний үнэнч найз нь төдийгүй зөвлөх нь байсан талаар зарим эх сурвалж онцолжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт рүү нэмэлтээр галт тэрэг явуулахгүй байхаар шийдвэрлэжээ

Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замыг засаж буйн улмаас галт тэргээр зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Улмаар Эрдэнэт өртөөнөөс наймдугаар сарын 10-аас Улаанбаатар-Эрдэнэийн чиглэлд мягмар, пүрэв, бямба гаригт 21:40 цаг, Эрдэнэтээс-Улаанбаатарын чиглэлд лхагва, баасан, ням гаригт 21:15 цагт нэмэлт галт тэрэг гарган, зорчигчдыг тээвэрлэж байсан юм.

Есдүгээр сар гарсаар зорчигчдын ачаалал буурсантай холбогдуулан өнөөдрөөс эхлэн Эрдэнэт рүү нэмэлтээр галт тэрэг явуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хоригложээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын 1-н хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хоригложээ.

Ингэхдээ зөвхөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ойн сангаас хус модны самарыг зөвхөн ахуйн зориулалтаар бэлтгэж ашиглахыг зөвшөөрсөн байна. Харин бусад аймаг, сумдын ойн сангаас хуш модны самрыг аль ч зориулалтаар бэлтгэж, ашиглахыг хориглосон байна. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Архангай, Өвөрхангай, Булган, Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Увс, Хэнтий аймгийн засаг дарга болон Нийслэлийн засаг дарга нарт даалгажээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Америкийн аврагчид хамтарсан дадлага сургууль хийнэ

GJ1A1234.jpg“Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран 8 дах удаагаа Дорноговь аймагт энэ сарын 09-21-ний өдрүүдэд зохион байгуулна.

Дорноговь аймгийн хувьд говь хээр хосолсон нутагтай, хүн малын гоц халдварт өвчин их тохиолддог, 4,6-35 м/с-ийн хүчтэй цасан болон шороон шуурга шуурдаг байгаль цаг агаарын өвөрмөц онцлогтой бүс нутаг.

Мөн хойд, урд хоёр гүрнийг холбосон төмөр зам дайран өнгөрдөг, дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн, хүн амын суурьшил нягтрал ихэсч байгаа нь сүүлийн үед байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул, ослын тоо, давтамж ихсэх хандлагатай байгаа юм.

Тиймээс гадаад улс орон, олон улсын байгууллагуудтай туршлага солилцож, шинэ дэвшил, шинэ санаа, шинэ туршлагыг Монгол Улсын гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх дадлага сургуулиудыг хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Дадлага сургуулийн үеэр Сайншанд сумын иргэдийг нүүн шилжүүлэх, хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг аврах, хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх, үйлдвэрийн барилгад химийн ослын үед болон галт тэрэгний ослын үед аврах ажиллагааны дадлага, сургуулиудыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Өмнөд Бүсийн төв Өмнөговь, Зүүн бүсийн төв Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газруудын аврагчид АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын аврагчидтай хамтран гүйцэтгэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэгийн визийн журамд өөрчлөлт орж,бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болов

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын визийн журамд өөрчлөлт орж, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн визийн ангилал үл харгалзан бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болжээ.

Өмнө нь хэрэгжиж байсан журмаар эмчилгээний ангиллын визгүй гадаадын иргэд зөвхөн амбулаторийн үйлчилгээ авах боломжтой байсан юм.

БНЭУ-д эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэх иргэдийн хувьд эрүүл мэндийн ангиллын визийг заавал урьдчилан авсан байх шаардлагатай аж.

Энэтхэг Улс 2014 оноос эхлэн цахим виз нэвтрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар бизнес, аялал жуулчлал, эрүүл мэнд гэсэн гурван ангиллын визийг цахимаар олгож байна.

Монгол Улсын иргэд эдгээр гурван ангиллын визийг цахимаар эсхүл Улаанбаатар дахь БНЭУ-ын ЭСЯ-нд мэдүүлэн авах боломжтой гэж Гадаад харилцааны яам, Консулын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Даншиг наадам маргааш Цэнгэлдэх хүрээлэнд болно

“Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын наадам есдүгээр сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Өмнөх жилүүдэд Хүй долоон худагт болдог байсан билээ.

Энэ жилийн наадмыг Гандантэгчинлэн хийд бие даан зохион байгуулахаар болжээ. Уламжлал ёсоор тав дахь жилдээ зохиож буй тус наадмыг дотоод болон гадаадын жуулчид үнэ төлбөргүй үзэж, сонирхож болно. Энэ жил “Батцагаан” цогчэн дуганы нээлт, “Самвад III” олон улсын хурал, “Даншиг наадам-Хүрээ цам 2019” гэсэн хэсгүүдтэйгээр наадмыг зохион байгуулах юм. Гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татдаг Жахар цам харайх болон монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилгаар наадмаа нээнэ. Мөн 256 бөхийн барилдаан болох аж.

Уламжлалт ёсоор тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээ наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр /2019.08.03-04-н/ зохион байгуулах шийдвэрийг Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс гаргасан ч хойшлогдож есдүгээр сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Засгийн газрын шийдвэрээр еспүгээр сарын 3-ныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал тохиосон учраас ажлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон.

Харин есдүгээр сарын 3-ны мягмар ажлын өдрийг есдүгээр сарын 7-ны бямба гарагт шилжүүлсэн. Иймд маргааш буюу бямба гараг нь ажлын өдөр юм. Автомашиныг улсын дугаарын сүүлийн тоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах журмын дагуу мягмар гаригт 2, 7 тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй ч маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Дэлхийн уушиг шатаж байхад санаа тавихыг хүссэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-д айлчилж, Цагаан ордонд зочилсон өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөниийлөгч В.Путинтай утсаар ярьж Сибирьт гарч буй түймрийг унтраахад тусламж үзүүлэх саналыг тавьсан юм. Тухайн үед Путин туслах санал тавьсанд нь талархлаа илэрхийлээд хэрвээ шаардлагатай бол АНУ-ын тусламжийг авахаа илэрхийлж байв.

Тэгвэл энэ талаар ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр хөтлөгчийн асуусан асуултад Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга ийн хариулжээ.

Хөтлөгч: ”Монгол улсын ерөнхийлөгчөөс асуух зүйл байна. Таныг Вашингтонд байх үед ерөнхийлөгч Трамп ерөнхийлөгч Путинтэй утсаар ярьсан. Та Трампыг утсаар яриулах зүйл хийсэн үү?”хэмээн асуужээ. Хариуд нь Ерөнхийлөгч Х.Баттулга ”Том гүрнүүдийн хооронд ойлголцдоггүй зүйлс байдаг юм шиг байна. Бид нэг дэлхий дээр амьдардаг тул Сибирь бол дэлхийн уушиг. Уушиг шатаж байхад та ОХУ-ын Ерөнхийлөгч рүү утасдаад санаа зовж байгаагаа илэрхийлэхийг хүссэн. Ийм л үг хэлсэн”гэлээ.