Categories
мэдээ нийгэм

“Даншиг наадам-Хүрээ цам 2019” наадмаар “Батцагаан” хийд нээлтээ хийлээ

Шашин соёлын “Даншиг
наадам-Хүрээ цам 2019”
наадам өчигдөр Төв цэнгэлдэх
хүрээлэнд тав дахь жилдээ
боллоо. Энэ жилийн наадмыг
Жахар цам харайх, монгол
түмний их шүтээн Очирваань
бурхны тахилгаар нээлээ.
“Даншиг наадмын хамгийн
гол зүйл нь цам харайх
билээ. Цам нь ад, зэтгэр,
гай хөнөөлийг даран сөнөөх
учир агуулгатай зүйл юм.
Цам цамнахдаа гар, хөл,
биеийн олон хөдөлгөөнөөр
дотоод сэтгэлийн бясалгалыг
илэрхийлэхийн зэрэгцээ
хортон дайсан, ад зэтгэрийг
догшдын үйлдлээр даран
сөнөөж буй хөдөлгөөнүүдийг
үзүүлдэг. Мөн энэ үед нууц
тарнийн хатуу зан үйл болох
“Линга” эвдэх, “Жахар”,
“Сор” залах зэрэг үйлийг
үйлддэг. Цамын бүжиг бол
шашны өв соёлын аугаа
их утга учир бүхий ёслол
төгөлдөр үзүүлбэр. Цам нь
буяныг эрхэмлэгчийн сүсгийг
арвитгаж, нүгэлт нугуудын
зүрхийг шимшрүүлдэг үйл
юм. Цам харайх ёслолыг
үзэх гэхээсээ илүү сүсэглэн
биширч, залбирал мөргөл
үйлдэхээр сүсэгтэн олон
ирдэг билээ.
Өнгөрсөн жил Даншиг
наадам Хүй долоон худагт
болж байсан бөгөөд
энэ жилийн наадмыг
Гандантэгчинлэн хийд бие
даан зохион байгуулж байна.
Түүнчлэн Монголын шашин
соёлын Даншиг наадмыг
дотоод, гадаадын жуулчид
үнэ төлбөргүй үзэж, сонирхдог
гэдгээрээ онцлогтой болж
байна.
Зуу гаруй жилийн өмнө их
хүрээнд тэмдэглэдэг байсан
даншиг наадмаар дамжуулан
үндэсний соёл, зан заншлыг
олон нийтэд сурталчлах,
сүсэгтэн олонд зориулсан
буддын шашны зан үйлийг
сэргээх боломжийг бүрдүүлж
байгаа бөгөөд гадаадын
жуулчдын тоог нэмэгдүүлэх
зорилготой наадам юм.
Сүүлд 2015 оноос эхлэн
Монголын анхдугаар Богд
Өндөр гэгээн Занабазарын
мэндэлсний 380 жилийн ойг
тохиолдуулан 100 жилийн
өмнө Их хүрээнд тэмдэглэдэг
байсан Даншиг наадмыг
сэргээн тэмдэглэж эхэлсэн
билээ.
Энэ жилийн наадмаар
“Батцагаан” Цогчэн дуганы
нээлт, “Самвад III” олон улсын хурал, “Даншиг наадам-Хүрээ
цам 2019” гэсэн салбар
наадмыг зохион байгууллаа.
“Даншиг наадам-Хүрээ
цам 2019” наадам үзэхээр
ирсэн иргэн Д.Нэргүй
“Монголын уламжлалт ёсыг
залуу үеийнхэнд маш сайн
сурталчилмаар байна. Болж
өгвөл Ерөнхий боловсолын
сургуулийн программд
оруулж өгөх хэрэгтэй. Тэгвэл
дэлхий нийтэд сурталчилахад
тустай гэж боддог юм. Шашин
төрөө хүндлэх ёсыг хүүхэд
залуучууд бүгдээрээ мэдэж
байх ёстой. Бүх нийтээрээ
мэддэг, дээдэлдэг баймаар
байна. Өнөөдөр наадамд
ирсэн хүмүүс цөөхөн
харагдаж байна. Олон
байсан бол хичнээн сайхан.
Цаашдаа энэ наадамд аймаг
аймгаас, дүүргүүдээс гээд бүр
хуваарилж байгаад хүмүүсийг
наадам үзүүлдэг уриалдаг
ирүүлдэг болгох хэрэгтэй юм
шиг санагдсан. Энэ тал дээр
хотын дарга анхаарч ажиллах
хэрэгтэй боловуу. Хамгийн
гол нь Даншиг наадам бол
олон түмэнд хүртээлтэй,
Монголоо гэсэн сэтгэгдлийг
төрүүлэхүйц уламжлалт зан
заншлын ач холбогдолтой
наадам шүү дээ”.
Иргэн Н.Наран “Наадам
сайхан болж байна. Би дахиж
тэмдэглэж эхэлснээс нь
хойш дандаа үздэг юм. Энэ
жилийн наадмаар “Батцагаан”
хийдийн нээлт боллоо. Ийм
хийд Монголд байтугай
Азидаа цөөхөн байгаа байх.
Би Цам харайх ёслолыг үзэх
дуртай. Шашин шүтлэг гэдэг
бол соёл байх ёстой. Би өөрөө
Монголын түүхийн хичээлийг
30 жил зааж байна. Шашин хурал, “Даншиг наадам-Хүрээ
цам 2019” гэсэн салбар
наадмыг зохион байгууллаа.
“Даншиг наадам-Хүрээ
цам 2019” наадам үзэхээр
ирсэн иргэн Д.Нэргүй
“Монголын уламжлалт ёсыг
залуу үеийнхэнд маш сайн
сурталчилмаар байна. Болж
өгвөл Ерөнхий боловсолын
сургуулийн программд
оруулж өгөх хэрэгтэй. Тэгвэл
дэлхий нийтэд сурталчилахад
тустай гэж боддог юм. Шашин
төрөө хүндлэх ёсыг хүүхэд
залуучууд бүгдээрээ мэдэж
байх ёстой. Бүх нийтээрээ
мэддэг, дээдэлдэг баймаар
байна. Өнөөдөр наадамд
ирсэн хүмүүс цөөхөн
харагдаж байна. Олон
байсан бол хичнээн сайхан.
Цаашдаа энэ наадамд аймаг
аймгаас, дүүргүүдээс гээд бүр
хуваарилж байгаад хүмүүсийг
наадам үзүүлдэг уриалдаг
ирүүлдэг болгох хэрэгтэй юм
шиг санагдсан. Энэ тал дээр
хотын дарга анхаарч ажиллах
хэрэгтэй боловуу. Хамгийн
гол нь Даншиг наадам бол
олон түмэнд хүртээлтэй,
Монголоо гэсэн сэтгэгдлийг
төрүүлэхүйц уламжлалт зан
заншлын ач холбогдолтой
наадам шүү дээ”.
Иргэн Н.Наран “Наадам
сайхан болж байна. Би дахиж
тэмдэглэж эхэлснээс нь
хойш дандаа үздэг юм. Энэ
жилийн наадмаар “Батцагаан”
хийдийн нээлт боллоо. Ийм
хийд Монголд байтугай
Азидаа цөөхөн байгаа байх.
Би Цам харайх ёслолыг үзэх
дуртай. Шашин шүтлэг гэдэг
бол соёл байх ёстой. Би өөрөө
Монголын түүхийн хичээлийг
30 жил зааж байна. Шашин
соёлыг бүх хүн мэдэж байх
ёстой зүйл. Ялангуяа соёлоо
мэдчихвэл тэртэй тэргүй
шашныг мэддэг болно. Залуу
үеийнхэнд дутуу ойлгуулаад
байна. Азиуд гэлтгүй дэлхий
даяараа бүгдээрээ мэдэж
байх ёстой. Энэ наадам бол
гайхалтай ховор наадам,
шашин соёлын үнэт өв юм.
Үүнийг сайн мэдэж ойлгоосой
гэж хүсч байна” хэмээн
сэтгэгдлээ хуваалцлаа.
Төв цэнгэлдэх
хүрээлэнгийн гадна талбайд
аж ахуйн нэгжүүд худалдаа
үйлчилгээ явуулж байв.
Хуушуур, шорлог хийж байв.
Зарим нь Монгол бичгээр
хүний нэр бичиж үйлчилнэ.
Хүүхдийн тоглоомууд,
бэлэг дурсгалын зүйлс
худалдаалагдаж байлаа.
Даншиг наадам гэлтгүй
жил жилийн Улсын их баяр
наадмаар нэг иймэрхүү өнгө
төрх харагддаг. Яг л тэр өнгө
төрх харагдаж байсан.
Хүрээ цам Даншиг
наадмын баярт зориулсан
хүчит 256 бөхийн барилдаанд
Хөвсгөл аймгийн Галт сумын
харьяат улсын өсөх идэр
начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж,
Даншигийн арслан цолны
болзол хангалаа. Баянхонгор
аймгийн Баянбулаг сумын
хаьряат, улсын харцага
Н.Золбоо үзүүрлэж Даншигийн
заан цол хүртэв. Завхан
аймгийн харьяат аймгийн
арслан Ш.Пүрэвгарьд, Говь-
Алтай аймгийн харьяат
аймгийн харцага Г.Гантулга
нар их шөвөгт шалгарчээ.

Б.ОЮУНЖАРГАЛ

Гэрэл зургуудыг ц.мягмарсүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулсан саналаа татлаа​

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө өнөөдөр буцаан татлаа. Энэ тухай албан бичгээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгч төслөө татан авч буй тухай албан бичигт:

“УИХ улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хуульзүйн зөрчил, маргаантай эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан, улстөрчдийн дахин сонгогдох явцуу ашиг сонирхлыг гүйцээн хангасан байдлаар хэлэлцэж, улс оронд бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус 30 жилийн хугацаанд тодорсон алдаа завхралыг үргэлжлүүлэх ач холбогдол муутай хувилбарыг ард түмэнд тулгахаар шийдвэрлэлээ.

Миний бие УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс оронд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх тодорхой ач холбогдолтой зохицуулалт тусгагдсан гэж үзэн орхигдсон асуудлуудын хүрээнд өөрийн санал төслийг хүргүүлэн, хямрал бэрхшээлийг шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй.

Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг олгох, УИХ-ын гишүүдэд сайдын ажлыг давхар эрхлэхийг хориглох, сонгуулийн тогтолцоог тодорхой тогтвортой болгох, 76 гишүүний тоог нэмэгдүүлж, ард түмний жинхэнэ элч төлөөлөгч байх боломжийг бүрдүүлэх зэрэг ач холбогдол бүхий өөрчлөлтүүд бүгд хасагдлаа. Иймд миний бие Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд оруулсан өөрийн санал, төслөө хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч буйгаа үүгээр мэдэгдье” гэжээ

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Эссэн хотын орлогч дарга Петр Рензелийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Чинзориг, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, Төслийн эмнэлгийн эрүүл ахуйн холбооны дэд ерөнхийлөгч, Хукомед компанийн халдварын хяналт сэргийлэлтийн дарга Волтер Попп, Эссэн хотын Яаралтай түргэн тусламжийн халдварт өвчний тасгийн дарга Иорг Шпросс, Хукомед компанийн микробиологийн лабораторийн эрхлэгч Михайл Россбург болон холбогдох албаныхан оролцов.

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Улаанбаатар хот болон ХБНГУ-ын Эссэн хотууд 2012 онд хэлэлцээр байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн. Уг хэлэлцээрийн хүрээнд Монголын эрүүл мэндийн байгууллагаас 130 гаруй эмч, сувилагч Герман улсыг зорьж ажлын туршлага солилцсон. Мөн жилдээ 4-5 удаа Герман эмч, сувилагчид Монголд ирж зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгааг уулзалтаар талууд онцлон ярилцлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлууд жил ирэх тусам өргөжин тэлж байгаад баяртай байна. Мөн энэ оноос хамтын ажиллагааныхаа хүрээг боловсролын салбараар өргөжүүлэхээр болсонд таатай байна. Цаашдаа бид иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах энэ төслийн үр дүнг илүү амжилттай болгохын тулд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бүх талаар нээлттэй байх болно” хэмээлээ.

“Өнгөрсөн хугацаанд эмнэлгүүдийн халдваргүйжүүлэлт, яаралтай түргэн тусламжийн эмч нарыг бэлтгэхэд анхаарч ажилласан. Цаашдаа эмч, эмнэлгийн ажилчдын сургалтын талд төвлөрч ажиллах сонирхолтой байна” гэж Герман улсын Эссэн хотын орлогч дарга Петр Рензел ярилаа.

Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлж, хамтран ажиллахаар санал нэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 60 жилийн ойн баярын нээлт боллоо

Төвлөрсөн дулаан хангамж үүсч хөгжсөний 60 жил, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын үйл ажиллагаа өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Баярын нээлтэд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Л.Тлейхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан болон бусад холбогдох албаныхан оролцов.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Нийслэл хотын төвийн зургаан дүүрэгт тархан байрлах 10500 гаруй барилга объектыг төвлөрсөн дулаанаар найдвартай хангаж, иргэд оршин суугчдыг тав тухтай амьдруулах ариун үйлсэд 60 жилийн турш зүтгэсэн их хотын мөнхийн галыг манагч Дулааны сүлжээний байгууллагын хамт олондоо түүхт ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Хотыг хөгжүүлэх 1995, 2000, 2010 оны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг бий болгож газар доорх инженерийн байгууламжийн ашиглалт, үйлчилгээ, засварыг найдвартай хариуцаж, хотын амин судас болсон дулаан хангамжийн салбарыг нэр хүндтэй авч яваа Улаанбаатар Дулааны сүлжээний хамт олондоо нийслэлчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн Нийслэл хотын тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах үйлсэд идэвх санаачилгатай ажиллаж бодитой хувь нэмэр оруулж байгааг дурдах нь зүйтэй. Тухайлбал, Баянхошуу дэд төв, Яармаг, VII хороолол, Их засаг их сургууль, Маахуур толгой зэрэг хотын агаарын бохирдол ихтэй бүсүүдэд 200 гаруй халаалтын зуухыг зогсоож төвлөрсөн дулаанд холбоод байгааг онцлох нь зүйтэй” хэмээсэн юм.

Анх есөн ажилтан 10 км урт шугам, 80 орчим хэрэглэгчидтэйгээр ажлын гараагаа эхлүүлж байсан , “Улаанбаатар дулааны сүлжээ” компани өнөөдөр Улаанбаатар хотод 2760 аж ахуйн гэрээтэй хэрэглэгч, ОСНААУГ-ны харъяа гурван түгээх төвийн хэрэглэгчдэд үйлчлэх 16 төв, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч 60 гаруй компанийн 10 мянга гаруй барилга объектыг жилийн дөрвөн улирлын турш дулаан эрчим хүчээр хангахаас гадна Монгол Улсынхаа 21 аймгийн төвийг дулаан хангамжийн горимын тооцоо тохируулга зүгшрүүлгийг хариуцан ажиллаж байна.

Түүхт ойн баярын үеэр хотын Захирагч С.Амарсайхан идэвхи санаачлагатай ажилласан зарим ажилтан албан хаагчдыг цол тэмдэгээр шагнаж, баярын бичиг гардууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ынхан саналуудаа татаж, Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс татгалзлаа

Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Мурат нар оролцож, улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлуудын талаар байр сууриа илэрхийлэв.

АН-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт зарчмын 25 саналыг хүргүүлсэн. Гэвч АН-ын хүргүүлсэн гол гол заалтууд хэлэлцүүлгийн үеэр унасан.

Тухайлбал:

  1. Ерөнхийлөгчийг УИХ болон орон нутгийн ИТХ-ын өргөтгөсөн хуралдаанаас сонгох.
  2. Сонгуулийн холимог тогтолцоог сонгож, намуудын хариуцлага, зохион байгуулалтыг сайжруулах. Цаашлаад УИХ-ыг зохион байгуулалт, хариуцлагатай байлгах.
  3. Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бүрэн хангах ёстой.
  4. Сумын Засаг даргыг иргэдээс сонгох
  5. Ерөнхий сайдын бие даасан байдал, гүйцэтгэх засаглалыг чадавхжуулах Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй.
  6. Төсөв, татвар, хураамжтай заалтууд тухайлбал, Засгийн газрын өр 60 хувиас дээшгүй байх зэрэг заалтуудыг МАН-ынхан унагаасан.

Тиймээс АН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан саналуудаа татаж авах шийдвэр гаргажээ. Ингэснээр АН-ынхан цаашид Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгийг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат албан ёсоор хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Вьетнам Улсыг таниулах үзэсгэлэн худалдаа нээгдлээ

Монгол Улс дахь Вьетнам улсын ЭСЯ-наас Вьетнам Улсыг таниулах үзэсгэлэн худалдаа “Blue Sky Hotel & Tower” зочид буудлын гуравдугаар давхарт эхэлж байна.

Үзэсгэлэн худалдаанд Монгол-Вьетнамын 65 жилийн түүхэн үйл явдлыг харуулсан гэрэл зураг болон Вьетнам үндэсний хувцас, гар урлалын бүтээгдэхүүнийг олон нийтэд дэлгэн үзүүлэх юм.

Мөн Хо Ши Миний нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургууль болон Монгол Улс дахь Вьетнамын ЭСЯ-наас жил бүр хамтран зохион байгуулдаг, Вьетнам болон тус улсын ард түмний тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой тэмцээнд шагналт байранд шалгарсан бүтээлүүдийг энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Вьетнамын нийгэм эдийн засгийн хөгжлийн ололт амжилтыг харуулсан онцгой нийтлэлүүд уг үзэсгэлэнд гарах аж.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 10260 тонн сайжруулсан шахмал түлш борлуулжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өчигдөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлтийн ажлын явцыг шалгаж, “Таван толгой түлш” ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг шалгалаа.

“Өнөөдрийн байдлаар 361 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулахаар гэрээ байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар 165 мянган тонн шахмал түлш нөөцөлсөн. Жижиглэнгийн цэгүүдэд 21 мянган тонн түлшийг нөөцөлсөн. Одоогийн байдлаар нийт найман шугамаар 2300-2500 тонн шахмал түлшний үйлдвэрлэл явуулж байна. Энэ сардаа багтааж нэмэлт хоёр шугамыг ашиглалтад оруулснаар өдөрт 2900 тонн шахмал түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна” хэмээн “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав. Мөн өнөөдрийг хүртэл 10260 тонн шахмал түлш борлуулсан, иргэдийн зүгээс цэгүүдэд түлшгүй гэсэн гомдол ирээгүй талаарх мэдээллийг өглөө.

Уулзалтын үеэр шахмал түлш тээвэрлэх зарим компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцсон юм. Тээвэрлэлт хийх компаниудын зүгээс тодорхой хэдэн шалтгаануудыг дурдаад шахмал түлшийг нөөцлөх, зөөх, ачихад асуудалгүй гэдгээ хэлсэн юм.

Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй цэгийг өдөр бүр шаардлагатай сайн түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, ХАНГАМЖИЙН БААЗ – ДУНДЫН ХАНГАМЖИЙН ТӨВ – ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ гэсэн шат дамжлагаар хэрэглэгчдэд сайжруулсан түлшийг тасралтгүй хүргэх юм байна. Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликешнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Таван толгой түлш” ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой аж.

Уулзалтын төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан дундын агуулах болон гэрээ байгуулсан цэгүүдэд нэмж шахмал түлш нөөцлөх, хэсгийн ахлагч нартай нарийн холбоотой ажиллаж гэрээ байгуулан ажиллахыг албаныханд үүрэг болголоо. Мөн тэрбээр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахын хэрээр шахмал түлшний хадгалалт нөөцлөлтөнд анхаарах хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Олон тооны идлэг шонхор, ногтруу шувуу барьсныг илрүүлжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид авто тээврийн шалган бүртгэх товчоо, хяналтын цэгүүдэд 24 цагаар ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг, Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоох авто тээврийн шалган бүртгэх товчоогоор

Шувуу тээвэрлэсэн гадаадын болон монгол иргэд БОАЖЯ-наас 50 идлэг шонхор шувуу соёлын зориулалтаар барих зөвшөөрөл авсан ч орон нутгийн Засаг даргатай гэрээ байгуулаагүй, эрх бүхий албан тушаалтнаар идлэг шонхор шувуу барьсан тухай акт үйлдүүлээгүй, амьтны нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсвийн дансанд тушаасан баримтгүй байжээ. Мөн 30 ногтруу барих зөвшөөрөлтэй ч зургаан шувуу нэмж барьсан зэрэг зөрчил гаргасан аж. Холбогдох албаныхан шувууг нийслэлийн Байгаль орчны газрын Ан амьтан асрах төвд байршуулан, эзэн холбогдогчийг нь байцааж, бичиг баримтыг нь шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

256 хүчит бөхийн барилдаанд Ч.Хөхчирэнгэр түрүүлж, даншгийн арслан боллоо

“Хүрээ цам-даншиг наадам 2019″ шашин, соёлын наадам тав дахь жилдээ Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр боллоо.

Түүх, шашин, соёлын биет болон биет бус хэлбэрийг өөртөө агуулсан тус наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж даншгийн арслан цол хүртэж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, улсын харцага Н.Золбоо үзүүрлэн даншгийн заан боллоо.

Их шөвөгт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, аймгийн харцага Г.Гантулга шалгарч, даншгийн начин цол хүртлээ.

Categories
мэдээ нийгэм

Шувуу хамгааллын өдөрлөг боллоо

Хотжилтоос үүдэлтэй байгаль орчны олон асуудлын индикатор, экосистемийн тэнцвэрт байдлыг хангагч, хотын иргэдийн алжаал тайлах, байгальд амрах сэдэл нь болж өгдөг шувууны талаарх дагнасан бүс нутгийн өдөрлөг Улаанбаатар хотод анх удаа боллоо.

Өдөрлөгийн үндсэн зорилго нь Монгол оронд үржээд Хятадын нутагт өвөлждөг нүүдлийн шувууд, мөн бусад суурин шувууг судлах, хамгаалах, сурталчлахад хоёр орны иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, залуу үеийг байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцогч байхыг дэмжих, хоёр орны судлаачдын хамтын ажиллагааг сайжруулах, мөн шувуу ажиглах аяллыг хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Өдөрлөгийн үеэр шувуу судлах, хамгаалах, сурталчлах чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцож шувуу ажиглах, шувуу тодорхойлох, гэрэл зураг авах, шувуутай холбоотой багаж, тоног төхөөрөмжийг танилцуулах, гар болон гэрэл зургийн үзэсгэлэн, хүүхдүүдэд зориулсан олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Монгол орны газар зүйн бүс, бүслүүрээс хамааран шувуудын тархац харилцан адилгүй байдаг бөгөөд манай орны хойноос урагшлах тусам зүйлийн тоо цөөрдөг. Монголчууд шувуу хамгаалах баялаг уламжлалтай хэдий ч уур амьсгалын өөрчлөлт, амьдрах орчны доройтол, өндөр хүчдэлийн шугамд цохиулах зэрэг олон шалтгаанаар цөөрч байна.

Манай орны шувуудын популяцын хандлагыг 2000 онтой харьцуулахад шувууны нийт зүйлийн 64.9 хувь нь тоо толгой тогтвортой, 31 хувь нь тодорхойгүй, дөрвөн хувь нь цөөрөх хандлагатай, 0,1 хувь өсөх магадлалтай гэсэн үнэлгээ гарсан байдаг. Одоогоор Монгол оронд 513 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс таван хувь өвөл орж ирдэг, 10 хувь тохиолдлоор таардаг, 11 хувь нь суурин, 33 хувь нүүдлийн үрждэг, 41 хувь нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг шувууд байна. Эндээс үзэхэд Монгол орны шувуудын 80 гаруй хувь нь нүүдлийн шувууд байна. Үүний шалтгаан нь Монгол орон дэлхийн шувууны нүүдлийн гурван (Зүүн Ази-Австралази, Төв Ази болон Баруун Ази) зам дээр байршдаг явдал юм. Иймд шувуу хамгааллын ажлыг бүс нутгийн улс орнуудтай хамтран явуулах нь илүү ач холбогдолтой байдаг. Нийслэлийн нутаг дэвсгэрт 227 зүйл шувуу бүртгэгдсэнээс өвөлждөг 41 зүйл, нэн ховор 42 зүйл, ховор 69 зүйл, элбэг 42 зүйл, ердийн 71 зүйл шувууд байна.