Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгсдийн дурсгалд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ


Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар болон бусад нам, төрийн зүтгэлтнүүд, хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ар гэрийхэн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ. 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдэлтэд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалд төрийн тэргүүнүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг билээ.

Улс төрийн хэлмэгдүүлэлтэд 36 мянга орчим хүн өртсөнөөс одоогийн байдлаар 31 гаруй иргэний нэр төрийн сэргээж, улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн болохыг тогтоож цагаатгаад байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд 2018 оны 1-р сарын 12-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулснаар цагаатгуулах тухай өргөдөл гомдлыг хүлээн авах хугацааг 2020 оны 12-р сарын 31 хүртэл сунгасан байна.

Мөн улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/ , эсвэл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40 сая төгрөг тус тус олгохоор тусгасан. Одоогийн байдлаар хуулийн хүрээнд 794 хүнийг өдөр тутмын сонинд зарлаж, нөхөн олговорт 3,2 тэрбум төгрөгийг олгожээ.


Categories
мэдээ нийгэм

Ч.Алтанхуягийг АТГ-аас баривчилжээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг болон тус газрын удирдлагын шатны хоёр хүнийг өнгөрсөн шөнө АТГ-аас сэжигтнээр татан баривчилжээ. Яг ямар үндэслэлээр эдгээр хүмүүсийг баривчилсан нь тодорхойгүй байгаа бөгөөд АТГ-аас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Categories
энтертаймент-ертөнц

Кинонд хос болж жүжиглээд бодит амьдрал дээр ч хос болж хувирсан алдартнууд

Кинонд хос болж жүжиглэсний дараа нэг нэгэндээ дурлаж, үерхэж байсан хосууд дундаас хамгийн алдартайг нь сонгож, танилцуулахаар бэлтгэлээ.

Роуз Лесли ба Кит Харингтон (Game of Thrones)

rouz lesli kit зурган илэрцүүд

“Game of Thrones” цувралд хос болж жүжиглэдэг залуус бодит амьдрал дээр нэг нэгэндээ дурлаж, үерхэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн зургадугаар сарын 23-нд хуримаа хийсэн билээ.

Кэану Ривз ба Шарлиз Терон (Sweet November)

keanu reeves charliz theron зурган илэрцүүд

Тэд 1997 онд танилцсан ч, 2001 онд “Sweet November” кинонд хамтран тоглохдоо, сэтгэл алдарч, болзож эхэлсэн. Гэвч удалгүй хосууд харилцаагаа дуусгасан тухай мэдэгдэл гаргасан юм.

Эштон Катчер ба Мила Кунис (70-аад оны шоу)

ashton kutcher and mila kunis зурган илэрцүүд

Тэд бол Холливудын хамгийн тогтвортой хосуудын нэг юм. Жүжигчид анх 1998 онд цацагдсан “70-аад оны шоу” киноны зураг авалтын үеэр танилцаж, тэд 2015 онд гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон.

Райан Гослинг ба Рейчел МакАдамс (Тэмдэглэлийн дэвтэр)

Холбоотой Зураг

Киноны зураг авалт дууссаны дараа хосууд болзож эхэлсэн байна. Тэдний хайр дурлалын харилцаа 2004 онд эхэлж, 4 жилийн дараа дуусгавар болсон юм.

Чаннинг Татум, Женна Дьюан (Step Up)

Channing Tatum and Jenna Dewan зурган илэрцүүд

Тэд 2006 онд “Step Up” кинонд тоглохдоо танилцаж, 2009 онд хуримаа хийсэн. Гэвч 9 жил хамт амьдарч, нэг охинтой болсны эцэст хосууд маань хэдхэн сарын өмнө салсан билээ.

Майли Сайрус ба Лиам Хемсворт (The Last Song)

miley cyrus liam hemsworth зурган илэрцүүд

Дуучин бүсгүй болон жүжигчин залуу нь “The Last Song” кинонд тоглохдоо нэг нэгэндээ дурлаж, тухайн цаг мөчөөс тэдний хайрын түүх эхэлсэн юм. Тэд 2012 оноос болзож эхэлсэн ч, 2013 онд салсан. Харин 2016 онд эргэн нийлж, сүй тавьсан байсан ч, саяхан ахин хоёр тийш болсон билээ.

Роберт Паттинсон ба Кристен Стюарт (Twilight)

Холбоотой Зураг

“Twilight” киноны гол дүрийн жүжигчид 2008-2013 хооронд хамт байсан ч, Кристен Стюарт өөр нэгэн найруулагчтай учир битүүлгээр хамт байгаа зураг нь дэлгэгдсэнээс болж, салсан хэмээдэг. Тэд хамтран жүжиглэх олон жилийн гэрээтэй байсан учир салсан ч, кинондоо тоглож дуусгасан аж.

Брэд Питт ба Анжелина Жоли (Mr. & Mrs. Smith)

brad pitt angelina jolie зурган илэрцүүд

Тэд 2005 онд анх “Mr. & Mrs. Smith” кинонд хамтран тоглож, нэгэндээ сэтгэл алдарчээ. Тухайн үед Брэд Питт нь жүжигчин Женнифер Анистонтой сүй тавьсан байсан учир, олны хэл ам ширүүн байж, Жоли, Пит хоёрыг шүүмжлэх хүмүүс цөөнгүй байсан. Эцэстээ тэд 2014 онд гэрлэж, зургаан хүүхдийн эцэг эх хэмээгдэх болсон ч, 2016 онд гэрлэлтээ цуцлуулсан билээ.

Блейк Лайвли, Райан Рейнольдс (Green Lantern)

blake lively and ryan reynolds зурган илэрцүүд

Ногоон дэнлүү киноны дараа тэдний нөхөрлөл нь романтик харилцаа болж, 2012 онд хуримаа хийсэн юм. Тэд одоогоор хоёр хүүхдийн эцэг эх болжээ.

Categories
мэдээ нийгэм

Яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоноглосон машин хүлээлгэн өглөө

Увс аймгийн Эрүүл мэндийн байгууллагад БНСУ-аас дөрвөн ширхэг яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоноглосон машин хүлээлгэн өгчээ. Өнгөрсөн хавар тус аймгийн Засаг дарга Д.Батсайхан БНСУ-ын Пусан хотод айлчлах үеэр “Сайхан хүмүүс” олон нийтийн байгууллагаас автомашин, шаардлагатай эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмжийг үе шаттайгаар нийлүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу эхний ээлжийн дөрвөн машиныг аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Өндөрхангай, Зүүнхангай, Завхан сумдад ийнхүү хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр алслагдсан сумын ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх юм.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас гаалийн байцаагчдын авсан авилгын бичлэгийг задаллаа

АТГ-аас Дорноговь аймаг дахь гаалийн байцаагч нарын 2015-2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн явцад хийсэн бичлэгийг олон нийтэд задалж сенсааци дэгдээлээ.

БНХАУ-аас оруулж ирж буй импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүйгээр хахуул авсан хэрэгт гаалийн байцаагч шалгагдаж, шалгалтын үеэр хахуульд авсан мөнгөө ор болон паарны ард нуух зэрэг үйлдэл гаргажээ. 90 тонн ачааг хяналт, шалгалтгүйгээр хилээр гаргасныхаа төлөө 4.5 сая төгрөгийн хахууль авсан нэг удаагийн үйлдэл нь энэ аж. Хилээр татвар, бүртгэлгүй орж ирсэн бараа нь нийтдээ улсад 28.2 сая төгрөгийн татвар төлөх ёстой байжээ.

Гаалийн байцаагч нарын хууль бус үйлдэл арилахгүй, одоо ч хэвээр байгаа шударга бус үйлдэл гарсаар байгаа учир үүнийг таслан зогсоохын тулд бид ийнхүү ажиллаж байна гэдгийг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү хэллээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр: Гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн УИХ Үндсэн хуульд гар хүрэх эрхгүй

УИХ-д суудалгүй намын төлөөллүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Одоо хэлэлцэгдэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 17 нам, 100 гаруй иргэний хөдлөгөөн, эрдэмтэн судлаачид хамтран эсэргүүцээд байна. Тиймээс Үндсэн хуульд итгэл даасан парламент “гар хүрдэг” дэлхийн жишиг бий. Гэтэл гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн УИХ Үндсэн хуульд “гар хүрэх” эрхгүй гэсэн дүгнэлт, шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлсэн байна. Харин энэ шаардлага нь үр дүнд хүрч, Ерөнхийлөгч саналаа татаж авсан талаар мэдээллээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “УИХ-ын гишүүд өөрсдийнхөө тоо, ажиллах хугацааг нэмэх гэж оролдоод тэр нь уналаа. Тэд өөрсдөө үүнийг унагаасан юм биш. Ард түмэн шүүмжилсэн учраас яаж ч чадахгүй саналаа унагааж байна. Өчигдөр Ерөнхийлөгч өөрийнхөө саналыг татлаа. Энэ болохгүй байгаа зүйлээс өөрийгөө мулталж гаргах гэсэн оролдлого. УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Үүний нэгдүгээр хэлэлцүүлэг дууссаны дараа Ерөнхийлөгч төсөл өргөн барьсан. Хоёрдугаар хэлэлцүүлгээс эхлээд УИХ Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Хоёр төсөл хэлэлцэж болохгүй. Харин УИХ нэг л төсөл байгаа гэдэг. Тэр төсөлд нь УИХ-ын 62 гишүүн бас Ерөнхийлөгчийн санал ч бий. Гэтэл Ерөнхийлөгч саналаа татчихаар энэ төсөл бүхэлдээ нурж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч саналаа татсанаар Үндсэн хуулийн төсөл гэж байхгүй. Одоо УИХ-д хэлэлцэх төсөл байхгүй гэсэн үг. Хууль зөрчсөн утгагүй үйл ажиллагаа үүгээр дуусч байна. Харин УИХ энэ үйл ажиллагааг үргэлжлүүлбэл Үндсэн хуулийн дахин дахин зөрчинө” хэмээлээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал эхлээгүй байна

УИХ-ын чуулган өнөөдөр 11.00 цагт хуралдах тов гарсан ч өнөө хэр эхлээгүй байна. Үүнээс өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ард нийтийн санал асуулгын тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэх аж. Гэвч Төрийн байгуулалтын байнгын хорооны ирц бүрдээгүй байна.

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хаахаар спикерын захирамж гарсан. Гэвч өнөөдөртөө багтаж хэлэлцэх асуудлаа дуусгахгүй бололтой.

Categories
мэдээ нийгэм

Ой зургаан сартай хүү голд осолдож амиа алджээ

Увс аймгийн Ховд сумын Ховд голын усанд /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км-т, сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ 09.08-ны өдрийн 16:30 цагийн үед тус сумын харьяат иргэн Д-гийн хүү /1 нас 6 сартай, эрэгтэй/ живсэн тухай дуудлага энэ сарын 08-нд Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 3 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 18 иргэн, 9 мотоцикл, нийт 24 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр 09.09-ний өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж “Хужир булан” гэдэг газар (гэрээс нь баруун зүгт 3 км-т)-т Ховд голын уснаас цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнээ бүртгэдэг байхыг албаныхан зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманд “Алтан гэрэгэ” гардуулав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг томилолтын хугацаа нь дуусаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс нь олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувиар НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж, хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг зорьж ирснийг тэмдэглээд, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсэн сайн туршлагаа бусад гишүүн оронтой хуваалцаж, олон улсын энхтайвны судалгааны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Хатагтай Б.Транкман Монгол Улс нь Зүүн хойд Азийн бүс нутагт үлгэр жишээ үзүүлж, хүний эрх, хөгжлийн хэм хэмжээг бий болгох чиглэлд ач холбогдол өгч ирснийг цохон тэмдэглээд, бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Д.Цогтбаатар түүнд цаашдын ажилд нь амжилт хүсэж, ГХЯ-ны “Алтан гэрэгэ”-г гардуулав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Засаглалын хэлбэрийг ард түмнээсээ асууя гэж Ерөнхийлөгч хүсч байгаа

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Засаглалын хэлбэрийг ард түмнээсээ асууя гэж Ерөнхийлөгч хүсч байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах санаачлага болгоныг ШИНЭ дэмжиж байгаа. Цөмийн хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах санаачлага гаргасан. Цөмийн хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглох санаачлагыг ШИНЭ нам гаргасан. УИХ-ын гишүүдийн тоог 108, 99 болгох асуудлыг бид эрс эсэргүүцсэний хүчинд унагаж чадсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг таван жилй болгохыг ШИНЭ нам зогсоож чадсан. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлыг ШИНЭ нам санаачилж дэмжүүлж чадсан хэмээв.

УИХ-ын гишүүн Л.Болд: -Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ШИНЭ намын төлөөлөл бид “Монголын ард түмэн баялгийн эзэн болох заалтыг тусгаж чадвал амин чухал өөрчлөлт болно” гэж оролцож байгаа. “Баялгийн эзэд” хөдөлгөөний төлөөлөл бид өнгөрсөн долоо хоногт баялгийнхаа 51 хувийг эзэмших төслийг санаачилж, 20 гишүүн гарын үсэг зурж, УИХ-д хүргүүлсэн. Ард иргэд өөрсдөө баялгаа, стратегийн ордоо эзэмшиж чадах баяр баясгалтай үйл явдал болно хэмээн мэдээлэв.

Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хилсээр хэлмэгдэж байгаа. Гэтэл тэр хоёр дахин хэлмэгдэх нөхцөл бүрдээд байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг шаардаж байна” онцоллоо.