Categories
мэдээ нийгэм

Оршин суугаа газартаа 1-ээс доошгүй жил суусан байх гэсэн журмыг хүчингүй болгов

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ажиллагаа явуулсны үндсэн дээр ерөнхий боловсролын сургуульд шилжин ирэгсдээс байрны гэрчилгээ, ордер шаарддаг, тухайн хаягтаа 1 жилээс дээш хугацаагаар оршин суусан байх шалгуур нь хүний сурч боловсрох эрхэд халдсан үйлдэл байх тул Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газарт буюу Нийслэлийн захирагчийн албанд зөрчлийг арилгуулах шаардлага хүргүүлсэн билээ.

Тус шаардлагыг биелүүлсэн тухай хариуг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Э.Содномжамц комисст хүргүүлсэн байна.

2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн ХЭҮК-ын гишүүний шаардлагатай танилцаж, Нийслэлийн Боловсролын газарт тодорхой арга хэмжээ авч ажиллах чиглэл өгснөөр, тус газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/45 дугаар тушаалаар баталсан журмын 4.4-т заасан “Оршин суугаа газартаа 1-ээс доошгүй жил суусан байх” гэсэн журмыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нийслэлийн дугаар сургуультай холбогдох асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлбарыг үүгээр хүргүүллээ гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэд олон нийтийн саналыг үндэслэн газар чөлөөлөх ажлууд үргэлжилж байна

“Газрын зөрчил арилгах талаар авсан зарим арга хэмжээний талаар Газрын зөрчил арилгах ажлын хүрээнд Баянгол дүүрэгт 46, Баянзүрх дүүрэгт 34, Сонгинохайрхан дүүрэгт 40, Хан-Уул дүүрэгт 16, Чингэлтэй дүүрэгт 38, Багануур дүүрэгт 32, Налайх дүүрэгт 2 байршлыг чөлөөлсөн. 263 байршилд 449 объект чөлөөлснөөс 346 хашаа хайс, 8 өргөтгөл, 32 түц, 63 граж контайнер байна. Түүнчлэн иргэдийн саналын дагуу газар чөлөөлөх ажлууд үргэлжилж байна. Мөн хорооллын дундах авто замын 87 байршилд орц гарц нээсэн. Нийтийн эзэмшлийн 31 байршилд 4152 м.кв талбай, явган хүний зам хаагдсан 56 байршилд 10189 м.кв талбайг чөлөөлөөд байна” хэмээн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхманлай мэдээлэл хийлээ.

Шуурхай зөвлөгөөнд өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт биелэлтийн танилцуулга мэдээллийг сонссоны дараа нийслэлийн зарим дүүрэг хороодын Засаг дарга нар тулгамдаж байгаа асуудлуудаар санал хэллээ. Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийг чирэгдүүлж, төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргах явдлыг төрийн байгууллагын бүх шатанд таслан зогсоох, ажил эрхэлж байсан албан тушаалтнуудаас нийслэлийн өмчөөс зохион байгууллттай хулгайлсан, өмч хөрөнгө шамшигдуулсан асуудлыг хууль шүүхийн байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “ Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоолын хэрэгжилтийг хангах, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд болон цаг үеийн бусад асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Дүүрэг хороодын Засаг дарга нар ажлын уялдаа холбоогоо нэгтгэж хамтарч ажиллах хэрэгтэй. Шат шатандаа ажилдаа эзэн байж иргэдийн аюулгүй ажиллаж амьдрах орчин нөхцлөөр хангаж ажилла.Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшийг түгээх борлуулах ажилд дүүрэг хороодын Засаг дарга нарыг идэвхи санаачлагатай ажиллаж, нөөцлөх, тээвэрлэх түгээх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хэрэгжүүлэгч агентлагууд, харъяа газруудад хандан “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгах саналуудаа энэ сарын 30-ны өдөр нэгтгэж өгөхийг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Түймрийн голомтоос дөрвөн иргэнийг авран хамгаалжээ

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Автозамчдын 30-р байр, Монполимент группын оффист гал гарч байна гэсэн дуудлага өдрийн 15:04 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтайгаар 01:20 цаг ажиллаж, 16:30 цагт обьектын галыг бүрэн унтраасан. Гал түймрийн голомтоос дөрвөн иргэнийг авран хамгаалсан байна.

Галын шалтгаан нөхцлийг тогтоохоор Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна

2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Тэрээр “2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженер хангамжийн болон холбогдох бусад байгууллагуудад 16 чиглэлээр үүрэг даалгавар өгөхөд нийт 1311 арга хэмжээг авч ажилласан байна.

Инженер хангамжийн байгууллагуудад өгсөн үүрэг даалгаврын 84 хувь гүйцэтгэлтэй байна. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна. Автозамын борооны ус ихээр тогтдог зургаан байршлын ус зайлуулах шугамын засвар шинэчлэлтийн ажил 71 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна” гэлээ.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” онөаатүг-т шилжиж ирсэн 18 сургууль, цэцэрлэгүүдийн халаалтын зуухнаас өндөр эрсдэлтэй 8 сургууль цэцэрлэг нь 2019-2020 оны өвлийн их ачааллыг давахад хүндрэлтэй байгаа тул шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэх хэрэгтэй байгааг дуулгасан юм.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг энэ сарын 13-нд түр хаана

БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтуудыг энэ сарын 13-нд түр хаахаар болжээ. Тодруулбал, Замын-Үүд, Хавирга, Баянхошуу, Сүмбэр, Бичигт, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган, Даян хилийн авто замын боомтуудыг хаана гэдгийг Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан уулын бэлд байрлах хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэл, дүүргийн салбар комисс, холбогдох албаны хүмүүс, хэлмэгдэгсэд, тэдний хань, үр хүүхдүүд, ач зээ нар өнөөдөр цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга П.Цэрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга М.Баярмагнай, ЦАУЗБУК-ын нарийн бичгийн дарга Д.Ууганбаатар, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн ИТХ-ын Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Мөнхцэцэг болон Сонсголон, Толгойт, Сонгино цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын удирдлагууд оролцов.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хороонд байрлах Хамбын овоонд зул өргөж, лам хуврагууд ном хурлаа. Зул өргөх ёслолд дүүргийн удирдлагууд болон хэлмэглэгсэд, тэдний үр хүүхдүүдийн төлөөлөл, иргэд оролцов.



Categories
мэдээ нийгэм

Налайхын замд бүртгэгдсэн осол буурчээ

Баянзүрхийн товчооноос Налайх чиглэлд зам засварын шинэчлэлийн ажил хийгдэж зорчих хэсгийг түр замаар холбон хөдөлгөөнийг зохицуулж байна.

Үүний үр дүнд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн осол 66.3 хувь, гэмт хэрэг 77.8 хувь, нас барсан хүн 100 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан түр завсарлалаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд байгалийн баялагтай холбоотой заалтад “Стратегийн орд, байгалийн баялгийг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх заалтад нийцүүлэн түүний үр өгөөжийг дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрхзүйн үндсийг хуулиар тогтооно” гэж найруулан өөрчлөхөөр болсон байна. Энэ саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Ингээд чуулганы хуралдаан эхлэх гэж байгаатай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг түр завсарлуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан гишүүдийн 68.4 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй холбогдуулан Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Хэлэлцэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Дараагаар нь хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Ерөнхийлөгчөөс Ард нийтийн санал асуулга явуулах саналыг ирүүлсэн. Үүнийг хамтатган хэлэлцвэл хуулийн дагуу болох уу гэсэн тайлбар авъя гэлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Хуулийн хэлтсийн зөвлөх н.Түвшинжаргал “Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулгатай холбогдуулан саналаа өргөн барьсан. Хуулиараа Ерөнхийлөгч анхны хэлэлцүүлгээр саналаа өргөн барих заалттай. Гэвч Ерөнхийлөгч анхны хэлэлцүүлгийн дараа өргөн мэдүүлсэн. Мөн өргөн барьсан санал зөрчилтэй бол байнгын хороо дахин хэлэлцэнэ” гэлээ.

Ингээд Д.Тогтохсүрэн гишүүний гаргасан горимын саналыг гишүүд санал хураалтаар дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

​Монголын хүүхдийн спортын наадмын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ

Монголын хүүхдийн спортын VI наадмын нээлт өнөөдөр Буянт-Ухаа спорт ордонд боллоо. Энэхүү наадмын шигшээ тоглолтууд энэ сарын 7-ноос Улаанбаатар хотноо эхэлсэн юм.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож баг, тамирчдад амжилт хүсч үг хэлэв. Тэрбээр “Хүүхдийн спортын хөгжлийг дэмжих, өсвөрийн тамирчдын ур чадвар, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, дасгалжуулагчдын ажлын үнэлэмжийг сайжруулах зорилгоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг байсан Монголын хүүхдийн спортын наадмыг хоёр жил тутамд зохион байгуулдаг байхаар Монгол Улсын Засгийн газраас 2018 онд шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэр нь өсвөр үеийнхний дунд биеийн тамир, спортын арга хэмжээний тоо, чанарыг нэмэгдүүлэх, тэмцээн, наадамд өргөнөөр хамруулах, ур чадвартай тамирчдыг эрт нээн илрүүлэх, үндэсний шигшээ багийн залгамж халааг бэлтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал дэмжлэг болно гэж үзэж байна. Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос хүрэлцэн ирсэн, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулах ирээдүйн олимп, дэлхийн аварга болох өсвөрийн тамирчдын шилдгийн шилдгүүд хуран цугларсан Монголын хүүхдийн спортын VI наадам эхлэж байгаад Засгийн газрын тэргүүний хувьд баяртай байна.

Цаашид Засгийн газар биеийн тамир, спортоор дамжуулан хүүхэд залуучуудыг ирээдүйдээ итгэл үнэмшилтэй, бие даан амьдрах чадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай, эх оронч үзэл бодолтой, эрүүл чийрэг иргэн болгон төлөвшүүлэхэд онцгой анхаарлаа хандуулан ажиллах болно” хэмээгээд баг тамирчдад амжилт хүсэв.

Монголын хүүхдийн спортын VI наадам анх удаа 34 спортын төрлөөр зохион байгуулагдаж, 5600 өсвөрийн шилдэг тамирчин оролцож байгаа нь хүүхдийн спортын наадмын түүхэнд дээд амжилт болон тэмдэглэгдэж байгаагаараа онцлог юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Volkswagen шинээр үйлдвэрлэсэн цахилгаан автомашинаа танилцууллаа

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн автомашины шилдэг брэндүүдийн нэг Volkswagen шинэчлэгдсэн лого бүхий шинэ автомашинаа танилцууллаа.

Volkswagen ID.3 загвар бол тус компанийн үйлдвэрлэж албан ёсоор танилцуулж буй хамгийн анхны цахилгаан автомашин юм. Цаашид ID цахилгаан машинуудыг цувралаар үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.

Шинэчлэгдсэн лого нь өнгөцхөн харахад хуучнаасаа нэг их ялгагдахааргүй боловч анхааралтай ажиглавал V, W хоёр үсийг салангид байдлаар бүтээжээ.