Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 11-ний Лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: СХД 20-р хороо 35/10 кВ Гэрэл дэд станцаас 10кВ Монгол машин, Нефть, Баруун туруун, Тахилт, Эмээлт, Агуулах, Таван толгой, 3-н цохио, Төмөр зам, Хайрт хаан, тахир соёот, Төмөр зам, Нүүдэл, 121-р сургууль, Буян, Даваа, Улаан богт, Орхон, Ар гүнт, Төмөр зам, Гарам, Гранд Повер ХХК, Шинэ Товчоо, УБ Буян, Агротрак, Тэжээлийн үйлдвэр, Түмэн шувуут, Мобиком, Иргэн Насанжаргал, Алтандорнод ХХК,
СХД 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин Мон Сүү ХХК, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор

СҮХБААТАР ДҮҮРЭГ

10:30-18:00 цагт: СБД 19-р хороо Шадавлин, Арсогоот, Гэр хорооллын гэрэлтүүлэг.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

iPhone 11 хиймэл оюун ухааны тусламжтайгаар зургийг маш тод гаргана

“Apple” компани уламжлалт ёсоор iPhone утасны шинэ загварыг намар танилцуулдаг билээ. Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр iPhone 11 загвараа дэлгэлээ. Уг арга хэмжээнд Apple дагалдах үйлчилгээнүүдээ давхар танилцуулсан. Үүнд дижитал контент болох тоглоомын Apple Arcade болон кино, ТВ цуврал үзэх Apple TV+ зэрэг үйлчилгээ багтсан юм. Мөн шинээр iPad загвар, Apple Watch дараагийн үеийн загварыг танилцуулжээ.

Шинээр гарсан iPhone загварууд нь iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max гэсэн нэртэй. Үнийн хувьд iPhone 11 699$-ээс эхлэх бол iPhone 11 Pro $999, I Phone 11 Pro Max 1099$ үнээс эхэлж байгаа юм. Камер нь маш мэдрэмтгий өргөн өнцөгтэй болж өнгөний сонголт нэмэгджээ. Мөн түүнчлэн A13 Bionic хүчирхэг чипийг тус загварууд өөртөө агуулсан юм.

Дээрх загварууд өмнө жил танилцуулсан iPhone XS, iPhone XS Max болон iPhone XR загваруудтай адилхан хэмжээтэй гарсан. Гэхдээ харагдах байдлаасаа камерууд өөрчлөгдсөн.

i phone 11 зурган илэрцүүд

iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max загварууд гурван төрлийн камертай болсон нь энэ жилийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний хамгийн онцлох үйл явдал нь болсон байна. Түүнчлэн Face ID унших хурд эрс нэмэгдсэн бөгөөд хормын дотор таны нүүрийг таних боломжтой. Энэ үйлдлийг хүчирхэг A13 Bionic чип гүйцэтгэж чадах гэнэ.

Тус чип нь батарей хэмнэх чадамжтайгаараа онцлог. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч утсаа ашиглаж байхдаа шаардлагагүй хэсгүүдээ ажиллуулахгүй байх боломжтой. Шаардлагатай тохиолдолд үндсэн чадамжаа 20% нэмэгдүүлж илүү хурдан ажиллаж чадах гэнэ. Мөн цэнэглэгч нь Type-C оролттой болсон нь онцлох шинэчлэлт бөгөөд ижил төрлийн Type-C хүлээн авах адаптер залгах боломжтой. Ямар нэг хөрвүүлэгчгүй шинэ Macbook загварууд дээр холбож болно.

i phone 11 зурган илэрцүүд“Apple” компани анх удаа өргөн линз болон telephoto авах линз мөн илүү өргөн линз гэсэн хосолсон мэдрэгчтэй камерууд суурилуулж байгаа нь энэ юм.

Түүнчлэн урд камер нь 12 мегапиксел, арынх нь 13 мегапиксел нягтаршилтай болжсон. Өмнөх загваруудаас илүү өргөн линзэн дээр нэмээд 12 мегапиксел болон telephoto зураг дарах мэдрэгчүүд суурилуулсан байна. “Apple” компанийн эдгээр ухаалаг утаснууд камертаа сайжруулалт хийснээр бусад компанийн утаснуудаас өргөн зураг дарж чадахаар болсон хэмээн мэргэжилтнүүд онцолсон. Хэрэглэгчид байгалийн болон харанхуй орчны зураг дарах гэх фото зурагтай холбоотой бүх асуудлыг сайн шийдэж өгсөн хэмээн “Apple”-инхан итгэлтэйгээр танилцуулсан юм.

Орчин болон өнгийг мэдэрдэг ухаалаг камер нь хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг шийдэл болсон байна. Ингэснээр шөнийн цагаар эсвэл гэрэлтүүлэг муутай үед зургийг тод гаргах боломж бүрджээ.

Камер дээр нэмэгдсэн бас нэг сонирхолтой нэмэлт нь урд камер дүрсийг удаашралтайгаар авдаг тохиргоотой болсон гэнэ. Үүнийг “Apple” компани “slofie” гэж нэрлээд байгаа юм. Үүнийгээ залуусын дунд трэнд болох магадлал өндөртэй гэж үзэж байгаа гэнэ.

i phone 11 зурган илэрцүүд

Дээрх шинэ загваруудын урьдчилсан захиалга энэ сарын 13 буюу ирэх баасан гаригт эхлэх ба есдүгээр сарын 20-ноос Apple.com болон Apple-ийн дэлгүүрүүдээр албан ёсоор худалдаалагдах юм.

iPhone 11 Pro болон Pro Max
түлхүүр үзүүлэлт


5.8 болон 6.5 инч бүхий OLED дэлгэц (нэг инчид агуулагдах пиксел 458 “458
ppi”)
• Super Retina
XDR дэлгэц HDR10 болон Dolby Vision, Dolby Atmos формат дэмжинэ
• Gold, Space Gray,
Silver, Midnight Green гэсэн өнгүүдтэй
• 64GB, 256GB, 512GB багтаамжийн сонголттой
• 3 камер нь 4x хүртэл optical zoom хийнэ: Wide, ultra-wide, telephoto линзүүд
• Night mode дэмжинэ
• Deep Fusion технологийн тусламжтай хиймэл оюун ухааны тусламжтай зургийг илүү
тод гаргаж чадна. Удахгүй нэмэгдэх нэмэлт
• Өмнөх iPhone загваруудаас iPhone 11 Pro загвар 4 цагаар илүү харин iPhone Pro
Max загвар нь 5 цагаар илүү цэнэгээ барина
• Face ID илүү хурдан уншина
• Wi-Fi 6 дэмжих ба одоогоор 5G дэмжихгүй
• Урд болон ард камер
хоёулаа 4k бичлэг хийх чадамжтай
• Protrait lighting эффект дээр шинээр “Monochrome” эффект нэмэгдсэн
• iOS 13 систем суулгах
боломжтой
• Fast charging
цэнэглэгч дагалдана
• iPhone 11 Pro 999$
үнээр эхэлж худалдаанд гарна
• iPhone 11 Pro Max 1,099$ үнээр эхэлж худалдаанд гарна

iPhone 11 түлхүүр үзүүлэлт

• 6 төрлийн
өнгө : Хар, Шар, Яагаан, Ногоон болон Product RED тусгай загвар мөн цагаан
• A13 Bionic чип
• 64GB, 128GB, 512GB
багтаамж
• iPhone XR загвараас 1 цаг гаруй илүү хугацаанд цэнэгээ барина
• Face ID илүү хурдан уншина
• Wi-Fi 6 дэмжих ба одоогоор 5G дэмжихгүй
• Хос камерын систем буюу 12-megapixel камер болон линз : wide болон ultra-wide
линзүүд
• Night mode дэмжинэ
• Protrai lighting эффект дээр шинээр “Monochrome” эффект нэмэгдсэн
• iOS 13 систем суулгах боломжтой
• Урд болон ард камер хоёулаа 4k бичлэг хийх чадамжтай
• 699$ үнээр эхэлж
худалдаанд гарна

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Имартынхан Нийслэлийн Онцгой Байдлын газарт хүчилтөрөгчийн төхөөрөмж, аврах дэвжээ бэлэглэлээ

Сүүлийн үед Нийслэлийн онцгой байдлын газар, Онцгой байдлын албаны техник, багаж хэрэгслийн хангамж нэмэгдэж, сайжирч байгаа хэдий ч одоо ч гэсэн хүрэлцээ муутай байдаг байна. Тус нөхцөл байдлыг соргогоор мэдэрсэн Имарт хайпермаркет буюу Скай хайпермаркет ХХК, Солонгосын Имарт Компаний зүгээс хүнд нөхцөлд нийт иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг галын аюулаас хамгаалахын төлөө хөлс хүч, бие сэтгэлээрээ хичээнгүйлэн ажилладаг гал сөнөөгч албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд нь хувь нэмэр оруулах зорилгоор БНСУ-ын Гал сөнөөх албанд ашиглагддаг хамгийн сүүлийн үеийн хүчилтөрөгчийн төхөөрөмж, аврах дэвжээ гэх мэт нийт 60 гаруй сая төгрөгийн үнийн дүн бүхий багаж, хэрэгслийг бэлэглэлээ.

Скай Хайпермаркет ХХК нь нийт ажилтан, албан хаагчидтайгаа хамтран нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, “Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяныг сар бүр тогтмол зохион байгуулдаг ба ингэхдээ нийгмийн сайн сайхны төлөө, нийтийг хамарсан ажлуудыг зохион байгуулдаг байна. 2018 онд гэхэд 100 гаруй сая төгрөгийн Сайн үйлсийн ажил хийжээ. Цаашид ч энэ ажлуудаа тасралтгүй үргэлжлүүлэх болно хэмээн Скай хайпермаркет ХХК-нийн гүйцэтгэх захирал Л. Жавзмаа дурдлаа.

Дашрамд дурдахад Имартынхан 4-хөн өдрийн өмнө Хан-Уул дүүрэгт 3 дах салбараа нээсэн бөгөөд Монголдоо хамгийн олон авто зогсоолтой, Хамгийн олон хэрэглэгчид үйлчлэх хүчин чадалтай хайпермаркет юм байна.

Эх сурвалж : http://e-mart.mn/имартынхан-нийслэлийн-онцгой-байдлын-газарт-хүчилтөрөгчийн-төхөөрөмж-аврах-дэвжээ-бэлэглэлээ/

Categories
мэдээ нийгэм

Үхсэн тарваганаас тарваган тахал өвчний нян илэрчээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумд хөдөлгөөнт эргүүл гаргаж хяналт шалгалт хийж байна. Учир нь энэ сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 2-р баг, Ангирлаг уул гэх газарт үхсэн тарваганаас дээж авч аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжлэхэд тарваган тахал өвчний нян илэрчээ.

Баян-Өлгий аймгийн тарваганы нөөц бүхий нутгуудад тарваган тахал өвчний голомттой тул тарвага агнахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлүүлэхийг ард иргэдэд АНХААРУУЛЖ байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Үндэсний төлбөрийн системийн хуулийг хэрэгжүүлсэн

Монголбанкнаас Үйл ажиллагааны дунд хугацааны мөрийн хөтөлбөр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Үйл ажиллагааны дунд хугацааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд төв банк хууль эрхзүйн орчны шинэчлэл хийж, Үндэсний төлбөрийн системийн хуулийг хэрэгжүүлсэн байна. Хуулийн хүрээнд төлбөр тооцоог төв банк зохион байгуулдаг. Төв банкны тухай хуульд өөрчлөлт орсон. Мөн УИХ-д Валютын зохицуулалтын, Эрдэнэсийн сангийн, Активын тухай хуулийг өргөн бариад байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 10 гаруй хуульд өөрчлөлт орлоо. Бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийж, судалгааны байгууллага, сургалт явуулж байгаа. Олон нийтэд санхүүгийн боловсролыг олгоход анхаарч байгаа аж.

“ОУВС-тай хамтарч Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. 2016 оны гуравдугаар улиралд эдийн засаг -1 хувьтай агшиж байсан бол 2019 оны гуравдугаар улиралд 7 хувийн өсөлттэй гарсан. Үүнийг бэхжүүлэх талаар олон улсын санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа” хэмээн Монгол банкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Энэ амралтын өдрүүдэд “Элсэн манхны баяр” болно

“Элсэн манхны баяр-2019” уламжлалт арга хэмжээг есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Монголын 9 гайхамшгийн нэг болох Хонгорын элс Дуут манхны хормойд зохион байгуулна.

Монголын есөн гайхамшгийн нэг Хонгорын элсийг дотоод, гадаадын аялагчдад сурталчлан таниулж, орон нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдын тоог нэмэгдүүлж, аялал жуулчлалын хугацааг уртасган нутгийн иргэдийн бизнесийг дэмжих, ард иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Элсэн манхны баяр”-ыг хийдэг.

Баярын үеэр дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

  • Аймгийн аварга шалгаруулах элсний волейбол
  • Элсэн манхны оргил булаалдах тэмцээн
  • Говь марафон
  • Авто болон мото уралдаан
  • Элсний сумо бөхийн барилдаан
  • Элсэн урлалын баримал
  • “Алтан элс” үдшийн шоу болно.

Categories
мэдээ нийгэм

Прасанна Ди Силваг “Найрамдал” медалиар шагнав

Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Прасанна Ди Силваг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Найрамдал” медалиар шагналаа. Шагналыг ЕТГ-ын дарга З.Энхболд гардууллаа.

Прасанна Ди Силва нь Монгол, Австрали, Армен, Лаос зэрэг улсуудад Олон улсын байгууллагын удирдах албан тушаал хашиж, төрийн болон Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт нийтдээ 17 жил ажилласан туршлагатай.

Манай улсад “Дэлхийн зөн Монгол” Олон Улсын байгууллагын Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан юм.

Харин 2018 оноос Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирлаар ажиллаж байгаа юм.

Монголд ажиллах хугацаандаа Прасанна Ди Силва нь нийгэм, эдийн засаг, боловсрол, хүүхэд хамгаалал, хөдөө аж ахуй, гадаад харилцааны салбарт олон чухал ажлыг санаачлан хэрэгжүүлж Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан учир “Найрамдал” медалиар шагнаж буй аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах
хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ цаг-үе

Энэ намрын “эморсон” малнаас болгоомжил ЖОЛООЧ НАР АА!

Өнгөрсөн амралтын өдөр “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай Өмнөговь аймагт зорчиж яваад автомашины осолд орж амь насаа алдаж, хамт явсан хоёр хүн бэртэж эмнэлэгт хүргэгдэв. Хэрэг явдал орой болсон бөгөөд зам дээр байсан тэмээг мөргөсний улмаас ийн осолджээ. Автомашин “базсан цаас” мэт болж, өнхөрсөөр замын хажуугийн жалга руу орж тогтсон байна. Тэмээний амьдын жин 350-650 кг татдаг. Намрын тарган тэмээ үүнээс ч илүү жин дарах нь бий. Тиймээс шулуун зам дээр хурдтай явж байсан автомашин хагас тонноос илүү жинтэй зүйлийг эрчээрээ мөргөснөөр хор хохирол нь хүний амьтай дүйх хэмжээнд гарсан бололтой.

Энэ зун, намрын нэг онцлог гэвэл хар ялаа, дэлэнч маш их байна. Шинжлэх ухааны нэршлээр нь дуудвал урын бөөс буюу хайлаас модны үндсэн гол хортон шавьж гэнэ. Товчхондоо, хар ялаа гэхэд болох аж. Тал хээрийн бүсэд байгаа бутлаг ургамал, өвс болон модонд үүсч, үрждэг байна. Энэ жил хур бороо элбэг байсан тул өвс сайн ургасан. Үүнтэй холбоотой юм уу, ямартаа ч хар ялааны нүүдэл нийт аймаг, тэр дундаа зүүн болон говийн бүсээр илүүтэй байгааг эрдэмтэд анхааруулав. Зарим аймагт хар ялаа ургамал, мал амьтанд битүү шавж, мөн иргэдийн амар тайван байдлыг алдагдуулах болжээ. Тухайлбал, Дорнод аймагт хар ялааны нүүдэл бууж, хүний нүд, ам, хамар руу шигдэж, тэнгэрт бужигнасан хөө тортог мэт болж харагдаж байгааг орон нутгийнхан хэлсэн. Аймгийн захиргаанаас хар ялааг устгах зорилгоор химийн бодис цацсан ч үр дүнд хүрээгүй байна. Эрдэмтэн судлаачид ч хар ялааг хор цацаж устгаж барахгүй, удахгүй жамаар дуусна гэж зөвлөв.

Хамгийн гол нь хар ялаанаас үүдэлтэй нэг гамшиг нь малыг “мэдрэлгүй” болгодог аж. Хүн бол хар ялаанаас дайжиж цонхоо торолж, нүүр, амаа битүүлэх зэргээр аргаа олно. Харин хар ялаанд ээрүүлсэн мал амьтан нь хүнээр бол байж суух аргагүй болдог байна. Ингэснээр жаахан сэвэлзүүр салхи гарахад сөрж харайлгана. Доороо бусгаж, хөрвөөх, шилгээх зэргээр байж болох бүхий л “арга хэмжээ”-г авдаг бололтой. Жишээ нь, хар ялаанд ээрүүлсэн тэмээ хаанаас жаахан салхи сэвэлзэнэ. Тэр зүг рүү тэшээд алга болдог байна. Яг энэ нөхцөл байдлаас болж Өмнөговьд дээрх авто осол болсон байх магадлалтай аж. Өөрөөр хэлбэл, замын хажууд хэвж, тайвуухан зогсож байдаг тэмээ хар ялаанаас зугтаж гэнэт өмнө нь гараад ирнэ гэж төсөөлөөгүйгээс болж осол гарсан байж мэднэ.

Нөгөөтэйгүүр, манай залууст амьдралын туршлагаас үүдэлтэй дадал зуршил алга. Зам тээврийн хууль, дүрмэнд жолооч ямар тохиолдолд давуу эрхтэй хөдөлгөөнд оролцох тухай заасан байдаг. Гэтэл уг заалтыг нь мал амьтан хүртэл мөрдөх ёстой гэж ойлгодог юм уу зам дээр мал бэлчиж байхад хурдаа хасалгүй сигналдаж давхисаар байгаад очоод нэгийг нь тоншчих жишээтэй. Гэтэл үхэр замын дунд ороод хэвээд зогчихдог зөрүүд “хог”. Цаанаас нь аварга ачааны автомашин, эсвэл жижиг тэрэг сигналаа яаж ч чарлуулж ирээд падлийгүй. Эсвэл зам гарах гэж яваад гэнэт эргэж “солиорно”. Энэ үед хойгуур нь сүнгэнэчихнэ гэж эндүүрсэн жолооч хагас тонн жинтэй амьтантай халз тулсан тохиолдол тоймгүй. Бог мал бол хар ялаанаас дайжиж сүргээрээ огло хайрайгаад л өмнөх зам дээр гараад ирдэг байна. Адуу бүр аюултай. Ялаанд ээрэгдсэн адуу толгойгоо сажилсаар харайж цовхчоод ороод ирдэг гэнэ. Нөгөөтэйгүүр, адуун сүрэг замаар хөндлөн гарч байх үед сигнал өгч тасалж гарах гэж оролдвол гүүгээ харамласан азарга шил цонхыг чинь хатуу туурайгаараа “тэгшлээд” өгөхөөс буцахгүйг анхаарахад илүүдэхгүй. Залуусын дунд мода болсон эморол гэж үг бий дээ. Хүн бүр янз янзаар ойлгож, тайлбарладаг ч ерөнхийдөө орчноосоо тасарч бодолд автах, эсвэл өөрийгөө эвдэж гэнэт үг, үйлдлээрээ цовхичоод ирэх нь эморлын нэг хэлбэр гэнэ. Үүнтэй адил хар ялаанд ээрүүлсэн мал амьтад тайвуухан идээшлэхийн оронд салхи сөрж харайлгах, эсвэл шилгээх зэргээр аргаа барж байгаа нь нэг ёсны эморол юм. Наргиантай мэт боловч залуусын чихэнд хонх уяхын тулд тэдний үг хэллэгийг ийн ашиглаж байна. Зам тээврийн осол үл анзаарагдах жижиг зүйлсээс ч үүсдэг гэдгийг санах нь зүйтэй.

Уг нь Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар орон нутгийн замд зорчиж яваад мал дайрсан бол хариуцлагыг нь малчин хүлээх заалттай юм билээ. Гэвч малчин энэ зүйл заалтаар шийтгэл хүлээж, хохирол барагдуулсан тохиолдол бараг байдаггүй аж. Тиймээс засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно гэсэн зүйл заалт бий хэмээн давхиж байгаад мал амьтан мөргөж авто осол гаргавал өөрөө л хохироод үлдэх нь байна. Түүнчлэн, хөдөөнийхөн малаа хариулгагүй хаядаг зуршилтай. Ялангуяа, бод малыг хариулж, нэхэл дагал болно гэж байхгүй. Дур хүрвэл холоос нэг дуран тавина. Энэ нөхцөл байдлыг тооцсон ч жолооч нар анхаарал болгоомжтой зорчиж, замтай ойрхон, мөн зам дээр байгаа мал амьтанд ойртож ирээд хурдаа хасч, шаардлагатай бол зогсож аюулгүй өнгөрөх шаардлагатай. Сигнал өгвөл явчихна, эсвэл зогсож байгаа юм чинь явахгүй биз, өмнүүр нь гарчихъя гэх зэргээр малын бодлыг уншиж, дүгнэлт гаргаж, үйлдэл болгож хэрхэвч болохгүй.

Сүүлийн жилүүдэд орон нутгийн зам сайжирсан. Баруун бүсийн ганц хоёр аймгийг эс тооцвол бүх аймаг хатуу хучилттай авто замаар холбогдсон. Зам сайжирснаар дотоодын аялагчид орон нутгаар тэнүүчлэх нь эрс нэмэгдлээ. Мэдээж зам сайхан тул хурдтай давхина. Ялангуяа, шөнө автомашины хөдөлгөөн хамгийн сийрэг, цагдаа байхгүй тул газар сайн хорооно хэмээн хаазаа гишгэдэг. Гэтэл хүмүүсийн ой тоонд төдийлөн буудаггүй нэг эрсдэл болох мал улаан зам дээр нь гарч ирснээр авто осол гарах нөхцөл бүрдэж байна. Замын хажууд хэвтэж байсан мал автомашины дуу, гэрэлд цочин гэнэт зам хөндлөн гараад ирж байгаа юм. Иймээс хар ялаанаас болж “эморсон” малаас болгоомжилж сэрэмжтэй, тогтуун яваарай.

Г.БАТЗОРИГ

Categories
энтертаймент-ертөнц

“37-Р ТОЧКА” ОАУСК энэ сарын 21-нээс эхлэн NTV болон STAR телевизээр үзэгчдэд хүрнэ

“Фантастик продакшн”-ы 10 жилийн ой, “Скайтел” группийн 20 жилийн ойд зориулан бүтээсэн “37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны кино өнгөрсөн бямба гарагт нээлтээ хийлээ.

Тус киноны нээлтийн өдөр Фантастикийн залуус “37-Р ТОЧКА” киноныхоо эхний гурван ангийг хураангуйлан танхим дүүрэн үзэгчдэд хүргэлээ.

Тус киноны ерөнхий найруулагч Б.Тамир нээлтийн өдрөө хоолой зангируулан байж бүгдэд талархал илэрхийлж, бие биедээ халуун баярыг хүргэцгээлээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр мөн Фантастик продакшны жүжигчин Э.Одбаяр, найруулагч Р.Эрхэмбүрэн, зураглаач Г.Гүенбаатар, гэрлийн найруулагч, жүчигчин Э.Батнямбуу нарын эрхмүүд Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан юм.

Хүний амьдралд юу хамгийн чухал вэ? гэдгийг анги бүрээрээ үзэгчдэд мэдрүүлэхийг зорьсон “37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны кино 9-р сарын 9-ний Даваа гарагаас эхлэн SkyGO аппликэйшн болон Скаймедиа видео сангаар дамжуулж үзэгчдийн хүртээл болж эхэлсэн байна. Мөн үзэгчдэдээ зориулан тус киноны эхний ангийг SkyGO аппликэйшнээр үнэ төлбөргүй үзэх боломжийг нээж өгчээ. Харин телевиз үзэгчид маань 9-р сарын 21-нээс эхлэн NTV болон STAR телевизээр тус киног хүлээн авч үзэх боломжтой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мандухай: Хар тамхины наймаа бол хувиа хичээсэн хүмүүсийн улс үндэстнийхээ эсрэг үйлдэж буй гэмт хэрэг

-ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ХҮҮХДИЙН НОЙР, ХООЛНЫ ДУРШИЛ ӨӨРЧЛӨГДӨЖ, БИЕИЙН ЖИН ШАЛТГААНГҮЙ ХАСАГДАЖ, ЦАРАЙ ТӨРХӨӨР ИДЭЭТ ҮРЭВСЭЛ ИХ ГАРДАГ-

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухайтай ярилцлаа.


-Хар тамхитай тэмцэх газраас нэг шөнийн дотор хоёр цэнгээний газарт л шалгалт явуулахад 24 иргэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ. Яагаад хар тамхины хэрэглээ өдрөөс өдөрт өсөж байна вэ?

-Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 181 хэрэгт 319 иргэн холбогдож шалгагдаад байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бага зэрэг өссөн үзүүлэлт харагдаж байна.

Ер нь жил ирэх тусам л энэ төрлийн гэмт хэргийн гаралт өсөж байна л даа. Хэд хэдэн шалтгааны улмаас энэ төрлийн гэмт хэргийн гаралт өсөж байна. Нэгдүгээрт хүүхэд, залуучууд хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийн талаар ойлголт муу, өөрийн бие махбод эрүүл мэндэд учирч болох эрсдэлийн талаар мэдлэггүйгээс болж энэ төрлийн бодисын хэрэглээ олширсон байна.

Хоёрдугаарт, цагдаа, гааль зэрэг холбогдох байгууллагын үйл ажиллагаа энэ чиглэлд илүү эрчимжиж байгаатай ч холбож үзэж болох юм. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхийн тулд Цагдаагийн байгууллага, Хил, Гааль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрууд нягт уялдаа холбоотой хамтарч ажиллаж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Гэвч хамгийн чухал зүйл бол “Хар тамхи таныг үхэл, эсвэл шоронд л хүргэнэ” гэдгийг залуучууд ухамсарлах хэрэгтэй байна. Хар тамхи хэрэглээд, донтогч болоод энэ зүйлд урвуу татагдаад сайн сайхан яваа жишээ огт байдаггүй шүү дээ, бүгд л нэг бол нас барж, нэг бол шоронд орж, эрэмдэг зэрэмдэг болж эмнэлгийн орон дээр нүд аньдаг талаар хүмүүс сонсож л байсан байх.

Тийм учир хар тамхины хор уршиг, эрүүгийн хариуцлагын талаар дэлгэрэнгүй, үнэн зөв ойлголттой, бусдын нөлөөнд автдаггүй, эрүүл, зөв амьдралын хэвшилтэй хүн энэ хорт бодисоос холуур явж чадна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй гэмт хэргийн статистик мэдээллээс харахад өсвөр насныхан, залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт ихээхэн холбогдож байна. Нийт шалгагдаж байгаа хүмүүсийн 90 орчим хувийг 18-35 насны хүмүүс эзэлж байна.

Шалтгаан нөхцөлийг судлахад өсвөр насны хүүхэд залуучууд бусдыгаа даган дуурайж, найз нөхдийн хүрээлэл дунд гадуурхагдахаас эмээж, зугаа цэнгэлийн үед сэтгэл хөдлөлдөө автаж, нэг нь нөгөөгөө ятгаж хамгийн анх хар тамхи хэрэглэсэн байгаа юм. Энэ бүгдээс харахад монголчууд бид үр хүүхдээ өөрийн гэсэн амьдралын зөв үзэл бодолтой, зорилготой буруу, хууль бус зүйлд үгүй гэж хэлж чаддаг хүн болгож төлөвшүүлэх нь чухал гэдэг нь энэ жишээнээс харагдаж байна.

Яг одоо таны хүүхдэд хэн нэгэн ямар нэгэн төрлийн хар тамхи санал болгоход үгүй гэж зоригтой хэлээд, буруу хараад алхаж чадах болов уу.

-Манайд энэ төрлийн гэмт хэргийн ялын бодлого нь ямар байдаг юм бэ. Урд хөршид цаазаар авдаг бол ОХУ-д бүх насаар хорих ялтай байдаг шүү дээ?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой аливаа үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг” гэж үзэн шалган шийдвэрлэдэг.

Гэмт хэргийн шинжээс шалтгаалан зорчих эрхийг хязгаарлах болон 1-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэдэг. Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүс хорих ял шийтгэгдэж, эрх чөлөөгөө хязгаарлуулдаг. Нэг жил хоригдсон ч, арван жил хоригдсон ч тухайн хүн өөрийн хамгийн үнэт зүйл болох эрх, эрх чөлөөгөө хязгаарлуулна гэсэн үг. Тийм учир эрх чөлөөгөө хязгаарлуулан аливаа гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэгдэнэ гэдэг нь хүний амьдралд учирч болох хамгийн том хар толбо байх ёстой.

Монгол залуус маань үүнийг л ойлгож ухамсарлах хэрэгтэй байна. Хэзээ ч бусдад мэдэгдэхгүй юм шиг, хэзээ ч хууль хяналтын байгууллагад баригдахгүй юм шиг л бодож явдаг. Нэг л өдөр гарт нь гав зүүгдэж, шүүгчийн захирамж уншигдана гэдгийг ухаарахгүй юм даа.

-“Xар тамхи бол баячуудын хэрэглээ” гэсэн ойлголт манайханд байдаг. Хар тамхины хэрэглээ хавтгайрсан нь та бүхний гүйцэтгэх ажиллагаанаас харагдлаа. Энэ төрлийн бизнес эрхлэгчид амьжиргааны түвшин дундаж иргэдийг овоо хараандаа авчихав уу?

-Хар тамхины төрлийн бодисууд харилцан адилгүй үнэ, ханштай байдаг. Мэдээж тэр бол хар зах зээлийн үнэ ханш. Хар тамхитай тэмцэх газарт бүртгэгдэж байгаа гэмт хэргүүдэд судалгаа хийж үзэхэд нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна. Хар тамхи бол баячуудын хэрэглээ гэсэн ойлголт ард хоцорсон.

Энэ жил бүртгэгдсэн нийт холбогдогч нарын 62 орчим хувийг тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс эзэлж байна. Хар тамхины наймааг бизнес гэж хэлж болохгүй, аливаа бизнес нийгэм, олон түмэнд тодорхой үр өгөөжтэй, ач тусаа өгдөг байх ёстой гэж боддог. Хар тамхины наймаа бол амин хувиа хичээсэн хүмүүсийн улс үндэстнийхээ эсрэг явуулж буй үйл ажиллагаа гэж ойлгох хэрэгтэй.

Нэг юм хэлэхэд энэ төрлийн гэмт хэргийг хэн нэгнээр хүчээр үйлдүүлсэн, айлган сүрдүүлэн хар тамхи заруулсан, хэрэглүүлсэн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Бүгд л хийж байгаа хууль бус үйлдлээ ойлгож, мэдэж, хүсэж үйлдсэн байдаг юм.

-Хэдэн сая төгрөгийн үнэтэй мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг ажил хөдөлмөр эрхэлдэггүй нөхдүүд ямар арга замаар олж авдаг юм бол?

-Янз бүрийн л арга замаар хэрэглэж байна. Ихэвчлэн найз нөхдийн хүрээнд анхны удаа энэ төрлийн бодисыг хэрэглэж үзэж байна. Зарим тохиолдолд тухайн хүн мансууруулах эм. сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтийн нэг хэсэг нь өөрөө болж гэмт хэрэгт хамтран оролцоод, тухайн бодисоо олж авч хэрэглэх тохиолдол ч гарч байна. Хар тамхины хэрэглээнээс болж, донтогч, гэмт хэрэгтэн болж, эрүүл мэндээрээ насан туршдаа хохирч, утга учиргүй амьдралаар амьдарч эхэлж байна гэсэн үг.

-Хар тамхи үндэстнийг мөхөөдөг аюултай зүйл. Манайд өнөөдөр тэдэн хүн хэрэглэж байна гэсэн тоо, судалгаа байдаг уу?

-.Мансуурах донтой иргэдийн талаар төрийн бус байгууллагын албан бус судалгаа байдаг. Мөн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй хүмүүсийг бүртгэж, судалгаа хийж байна.

Цаашид улам нарийн тандалт судалгаа хийж, албан ёсны тоо баримтыг гаргахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.

-Өсвөр насны хүүхдүүд хүрээллээс хамаараад хар тамхины хэрэглэгч болж байгаа талаар та яриандаа дурдсан. Хэрэглэсэн хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Эцэг эхчүүд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Эцэг эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа улам сайжруулах хэрэгтэй байна. Гадуур хаагуур тэнээд байна, хичээлээ хийсэн үү, тамхи татаад байгаа юм биш биз дээ гэж ууртай ширүүн хэдэн үг хэлснээрээ хүүхдэдээ хараа хяналт тавьж байна гэж бодож байвал эндүүрэл. Ялангуяа өсвөр насны үр хүүхэдтэйгээ нээлттэй чөлөөтэй ярилцаж, шүүмжлэлгүй үзэл бодлыг нь сонсож, зөв зүгт нь залах хэрэгтэй байна.

Миний хүүхэд ямар хүн болж төлөвшиж байна вэ гэдгийг дотроос нь нэг харах хэрэгтэй. Хүүхэд бүр гаднаа харагдаж байгаа шигээ байдаггүй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ зан ааш, амьдралын хэв маягт гарч байгаа өөрчлөлтүүдийг сайн анзаарах нь чухал. Нойр хоолны дуршил өөрчлөгдөх, биеийн жин шалтгаангүй хасагдах, царай төрхөөр идээт үрэвсэл их гарч, эдгэхгүй байх зэрэг гадна шинж тэмдгүүд илэрч болно.

Гэвч хамгийн том шинж тэмдэг зан авирт гарна, нэг бол гэнэт их нээлттэй сэргэлэн цовоо байх, эсвэл эсрэгээрээ гутранги үг дуу цөөнтэй болох ч тохиолдол байдаг. Мөн үр хүүхдээ ямар хүмүүстэй найзалж нөхөрлөж байгааг сайн мэддэг байх хэрэгтэй шүү эцэг эхчүүд ээ.

Үр хүүхдийнхээ сайн найз нь байж чадвал аливаа гэмт хэрэг, эрсдэлээс үр хүүхдээ хол байлгаж чадна.

-Хар тамхи хэрэглэснийг тогтоодог тестийг гадуур худалдаалдаг уу. Үнэ ханш нь ямар байдаг вэ?

-Энэ талаар манай байгууллагын зүгээс удахгүй албан ёсоор мэдэгдэх болно.

-Хар тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд Хар тамхитай тэмцэх газраас шат дараатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Тухайлбал, бид шөнийн цэнгээний газруудад хяналт шалгалт явуулж байна. Үр дүнд нь шинэ хэрэглэгч нарыг илрүүлж, хүүхэд залуучуудад сэрэмжлүүлэг өгч байгаа.

Мөн цахим хуудсаараа дамжуулан хүүхэд залуучууд, эцэг эхчүүд гээд зорилтот бүлэг рүү чиглэсэн мэдээ мэдээлэл, ойлголт өгөх ажлыг зохион байгуулж байна. Үүнээс гадна Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагын алба хаагч нарт хар тамхины хор уршгийн талаар мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулж байна.

Дан ганц нийслэл хот гэлтгүй хөдөө орон нутагт ч цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтнүүдээр дамжуулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зорилтот бүлэг рүү чиглүүлэн зохион байгуулж байна.

-Манайд үйл ажиллагаа явуулдаг кино театр, видео сангуудад мансууруулах бодисыг сурталчилсан бүтээл цөөн тоогоор байдаг. Энэ иргэдэд сэдэл төрүүлэх тохиолдол байдаг шүү дээ. Эдгээр байгууллагуудтай хамтарч ажилладаг уу?

-Цагдаагийн байгууллагаас телевизүүд, кино театрууд, видео сан гээд нийт 53 байгууллагад албан мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэлд “Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль”-д заасны дагуу олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой кино, контентыг олон нийтэд түгээхгүй байх, энэ төрлийн гэмт хэргийг өөгшүүлэхгүй байх тухай зааж, хэрэв энэ төрлийн гэмт хэргийг өөгшүүлсэн агуулга бүхий кино, нийтлэл видео сан, сайтад нь байгаа тохиолдолд устгах, олон нийтэд хүргэхгүй байх арга хэмжээ авахыг мэдэгдсэн.

Үр дүнд нь хоёр кино театр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг сурталчилсан хоёр киног олон нийтэд хүргэхээ зогсоож, нэг кабелийн суваг хар тамхины хэрэглээг харуулсан киногоо видео сангаас хассан байгаа.