Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

​Монголбанкнаас мэдээлэл хийлээ

Image result for монгол банк

Монгол банк олон нийтэд нээлттэй ид, тод байх хариуцлагын хүрээнд сар бүр хэвлэлийн хурал зарладаг. Өнөөдөр ээлжит бусаар сэтгүүлчдэд хэвлэлийн хурал зарлаж, тус банкны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Монгол банкны үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал болон цаашид өөрчлөх, шинээр нэвтрүүлэх ажлуудыг стратегийн хувьд 2017 оноос хойш дараах таван чиглэлд ажилласан байна. Үүнд:

  • Хууль, эрх зүйн орчинг сайжруулах
  • Бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх
  • Хүний нөөцийн чадавхийг сайжруулах
  • Дэвшилтэт технологи, арга ажиллагааг нэвтрүүлэх
  • Хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг оржээ.

Хууль, эрх зүйн орчинг сайжруулах чиглэлийн хүрээнд хоёр хуулийг шинээр боловсруулж, гурван хуульд шинэчилсэн найруулга хийж, дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт зэрэг 10-аад хуульд өөрчлөлт оруулахаар тусгагджээ. Харин бүтэц, зохион байгуулалтын хувьд Монгол банкны шийдвэр нь хамтын байх тогтолцоог бүрдүүлж, мэргэжилтнүүд, Захирлуудын зөвлөл, Мөнгөний бодлогын хороо, Хяналтын шалгалтын хороо зэрэг хамтын бүтэц дээр тулгуурлах зарчмыг баримтлахаар болжээ. Үүнээс гадна төлбөр тооцооны газрыг өөрчилж, зээлийн мэдээллийн албыг шинээр байгуулсан байна.

Монгол банк дэвшилтэд технологи, арга ажиллагааг нэвтрүүлэх хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авчээ. Үүнд: цаасгүй технологид шилжүүлэх, их дүнтэй гүйлгээ дамжуулах RTGS системийн хоёр дахь хувилбарыг нэвтрүүлжээ. Хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд Олон Улсын Валютын сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон БНСУ-ын төв банктай хамтран төсөл, хөтөлбөр, зээл тусламжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нэхмэлийн шар байрнуудын дундах авто замын ажил 80 хувьтай байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан наймдугаар сарын 14-ний өдөр Явуулын ажлын байрандаа ажиллаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар болон бусад холбогдох албаны удирдлагуудын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16 дугаар байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж ажилласан.

Энэ үеэр барилгын ажлыг гүйцэтгэж буй гурван компанийг нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орчмын 150 м авто замыг өөрсдийн хөрөнгөөр засах, холбогдох газруудыг хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм. Хотын Захирагчийн энэ саналыг барилгын компаниуд санал нэгтэйгээр дэмжиж, замын ажлыг эхлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар авто замын ажлын гүйцэтгэл 80 хувьтай хийгдэж байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Нэхмэлийн шарын хуучин байрнуудыг шинэчлэн орон сууцны хороолол барих ажил ид дундаа явж байна. Үүнтэй зэрэгцэн авто замын асуудал орхигдсон байсан. Оршин суугчдын зүгээс энэ жил усархаг бороо их орсны улмаас зам талбайд явган хүн явах боломж нөхцөл хэцүү боллоо гэсэн гомдол саналуудыг удаа дараа ирүүлдэг байсан. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга албаны хүмүүсийн хамт биечлэн ирж ажиллан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн. Тэгвэл одоо барилгын ажлыг гүйцэтгэж буй компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд авто замын ажлыг эхлүүлээд ажил нь 80 хувьтай явж байна” хэмээлээ.

Энэ үеэр оршин суугч Ц.Ганхуяг “Хувийн компаниуд өөрсдийн хөрөнгөөр нийгмийн хариуцлагын хүрээнд авто замын ажлыг хийж байгаад баяртай байна. Оршин суугчдадаа хандаж хэлэхэд замын ажил хийгдэж байх энэ хугацаанд тэвчээртэй, хүлээцтэй байхыг хүсье” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Харилцаа холбооны зохицуулах хороо маш хариуцлагагүй ажиллаж байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ зун иргэдээс ШӨХТГ-т аялал жуулчлалын үйлчилгээ болон СӨХ-той холбоотой гомдол олон ирсэн байна. ШӨХТГ-аас СӨХ-д зөвшөөрөл өгч буй төрийн байгууллагуудтай холбоотой ажиллаж байгаа ч, хариуцлага тооцох хууль нь тодорхой бус байгаа аж.

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) хариуцлагагүй ажиллаж байна. Бид өнгөрсөн хугацаанд “Mobicom”, “Unitel”-д шалгалт хийсэн. Гэнэт үйлчилгээндээ өөрчлөлт оруулдаг, Data багцаа, үнээ өөрчилдөг зэрэг зөрчил их гарлаа. Эдгээрт зөрчлийн хэрэг үүсгэж, холбогдох торгуулийг ногдуулсан. ХХЗХ энэ асуудлыг дахин гаргахгүй байх тал дээр анхаарал тавьж байгаа гэж найдаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжаас цогцос олджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төв цэвэрлэх байгууламжийн хоёрдугаар сараалжны хэсэгт хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлага Онцгой байдлын ерөнхий газар энэ сарын 9-ний 11:14 минутад иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 11:42 цагт очиж, тус цэвэрлэх байгууламжийн хоёрдугаар сараалжны 1.5х2 метрийн хэмжээтэй төмөр хийц дээр нэр, нас харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Ноён уулыг улсын тугай хамгаалалтад авахаар шийдвэрлэв

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ноён уулыг улсын тугай хамгаалалтад авахаар шийдвэрлэжээ.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авч, дархан цаазат болгон ангилал ахиулахаар боллоо. Ноён уултай холбоотой асуудал олон жил яригдсан. Тухайн газарт таван аж ахуйн нэгжид нийт 12 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд зарим нь одоо ч үйл ажиллагаагаа явуулж байгаа. 1995 онд Ноён уул орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байхад лиценз давхцаж олгосон асуудал байна. Үүнийг хууль хяналтын байгууллагад шалгуулна. Зарим аж ахуйн нэгж байгалиас орлого олох хэмжээгээрээ сүйтгэчихээд улсад их хэмжээний татвар төлсөн гэж ярьдгаа болих хэрэгтэй. Их мөнгө төлсөн гэдэг ч байгальд учруулсан хохирол түүнээс нь их байна” гэлээ.

Түүнчлэн хяналт шалгалтын явцад Ноён уулын орчимд хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан болон хууль бусаар материал цуглуулан лиценз авсан байвал тухайн ажилд оролцсон албан тушаалтан холбогдох аж ахуйн нэгжид хариуцлага хүлээлгэж, учруулсан хохирлыг төлүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Хамгаалалтын ажилтан бусдад буу тулган сүрдүүлжээ

Машинаа холдуулаагүй гэж гар буугаар бусдыг сүрдүүлэн хэрэг өчигдөр гарсан байна. Тодруулбал өчигдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт “Их хар сүлд” гэх бичиг бүхий машинтай хүмүүс хүн рүү буу тулгаад байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.=Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчдыг очиж шалгахад “Их хар сүлд” харуул хамгаалалтын албанд ажилладаг 25 настай эрэгтэй Э нь машинаа холдуулсангүй гэж иргэн Ө-тэй маргалдаж, хийн буу гаргаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулжээ.

Уг хэргийн ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд эд мөрийн баримтаар нэг буу, хоёр сумыг хураан авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Налайх, Хайлаар дүүрэг ачаа тээвэр, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

Монгол Улсын нийслэлийн Налайх дүүрэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүргийн Засаг дарга нар хоёр дүүргийн харилцаа, хамтын ажиллагааны санамж бичиг энэ сарын 5-нд байгуулжээ.

Хайлаар дүүргийн Засаг дарга Са Гүө Вэнь тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 05-нд Налайх дүүрэгт айлчлах үеэрээ дээрх санамж бичгийг байгуулсан юм. Ингэснээр, Налайх дүүрэг нь Хайлаар дүүрэгтэй салбар бүрт, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл, ачаа тээвэр, аялал жуулчлалын чиглэлд түлхүү хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлэх боломж нээгдэж байна.

Санамж бичиг байгуулах үеэр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, “Дүүрэг хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа зэрэг тодорхой чиглэлд бодит ахиц гаргахад хоёр тал мэрийх нь чухал. Үүний тулд байнгын харилцаатай байж, нэг нэгнээ харилцан дэмжиж туршлага солилцож байх хэрэгтэй. Хоёр тал цэцэглэн хөгжихийн төлөө нягт ажиллана гэдэгт итгэж байна” хэмээн онцоллоо.

Мөн Хайлаар дүүргийн Засаг дарга Са Гүө Вэнь, халуун дотноор хүлээн авч буйд нь талархал илэрхийлээд, Хайлаар дүүргийн талаар товч танилцуулав. Тус дүүрэг нь 350 мянган хүн амтай, сүүлийн жилүүдэд эко хот болон хөгжиж байна. Түүнчлэн аялал жуулчлалын салбарт түлхүү анхаарч ажиллаж байгаа бөгөөд Хайлаар-Улаанбаатар чиглэлийн шууд нислэлийг долоо хоногт гурваас илүү явуулах талаар холбогдох албаныхантай хэлэлцэж байгааг цохон тэмдэглэв. Тэрбээр, “Налайх дүүрэгтэй бид ачаа тээврийн салбар болон аялал жуулчлалын салбарт маршрут гаргаж, хоёр талын ААН-үүдийг холбож өгөх зэргээр харилцаагаа өргөжүүлэх боломж байна. Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар цаашид бидний найрсаг харилцаа ахин нэг шат ахина гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Орлогч дарга С.Тунгалаг, тус дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Б.Батжаргал нарын албаныхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгт зургаадугаар сард болсон Монгол- Орос- Хятадын 15 дахь удаагийн эдийн засаг, худалдааны форумд оролцсон. Мөн форумын хүрээнд өрнөсөн Үзэсгэлэн худалдаанд тус дүүргээс найман жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцож бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулсан юм. Энэ үеэр Хайлаар дүүргийн Засаг дарга Налайхын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дараагийн үзэсгэлэнд илүү өргөнөөр оролцохыг хүссэн юм. Мөн хоёр дүүргийн Засаг дарга нар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тухай хэлэлцэж тохироод байв.

Categories
мэдээ нийгэм

“Намрын ногоон өдрүүд-2019” долоо хоног үргэлжилнэ

“Мишээл экспо” төвд энэ сарын 18-24 -нд “Намрын ногоон өдрүүд-2019” шинэ ногоо болон баяжуулсан хүнсний худалдааг зохион байгуулна.

Энэхүү яармаг худалдааны үеэр шинэ ургацын хүнсний ногооны болон баяжуулсан хүнс, Атар-60 жил, үндэсний хоол, мах, сүүний анхдугаар аян, органик хүнсний өдөрлөгүүд тус тус болно. Эдгээр өдөрлөгийн зорилго нь иргэдийн эрүүл аюулгүй хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, хэрэглэгчдэд шинэ ургацын дээжийг шууд нийлүүлэн худалдаалах юм.

Монгол Улсад, Атар газар эзэмшсэний 60 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэ удаагийн яармаг худалдааг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн уриан дор зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөт бөхийн ДАШТ-д Э.Сумъяаг явуулахаар зөвшилцөв

Монголын чөлөөт бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн залуу тамирчин М.Пүрэвтунгалаг эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ДАШТ-д оролцох эрхээ авсан ч Монголын чөлөөт бөхийн холбоо түүний оронд Э.Сумъяаг оролцуулахаар шийдвэрлэсэн нь маргаан үүсгээд байсан юм.

Гэвч эцсийн шийдвэр өнөөдөр гарч хоёр тал Э.Сумъяаг дээрх тэмцээнд явуулахаар зөвшилцөв.

Өнөөдөр болсон хэвлэлийн хуралд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, М.Пүрэвтунгалагийн аав Мөнхбат нар байлцсан юм.

Тэмцээн энэ сарын 14-22-ны хооронд Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотод болно.Манай улсаас чөлөөт бөхийн төрөлд 20, сонгомол бөхийн төрөлд хоёр тамирчин оролцох бөгөөд тэд нөгөөдөр хүлгийн жолоо залах юм.

Categories
мэдээ нийгэм

Наадамчдын зам дагуух 200 метр замыг өнөө шөнө хаана

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/926, 2017 оны А/300 дугаар захирамжаар автозам, тохижилт, ногоон байгууламж ашиглах хамгаалах журмыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын орон сууцны барилга, МИАТ ТӨХК-ийн дундын ус дулааан дамжуулах гадна шугамыг шинэчлэн, засварлах ажлыг авто замын зорчих хэсэг сүвлэн гүйцэтгэх зөвшөөрөл олгосон боловч хучилтын хавтан эвдэрсэн, сувагт шороо орсны улмаас засварын ажил хийгдээгүй.

2019 оны есдүгээр сарын 10-ны Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан дээр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн 2019 оны есдүгээр сарын 11-ний 23:00 цагаас 2019 оны 09 дүгээр сарын 12-ны 07:00 цагийн хооронд хийж гүйцэтгэн нөхөн сэргээлтийг эргэн танилцуулах нөхцөлтэйгөөр зөвшөөрөл олгож байна.