Categories
мэдээ цаг-үе

Ө.Дэлгэр: Би хүүхдүүдээ хол яв, эрдэм сур, эх орондоо эргэж ир, бүтээлч хүн бай гэж сургадаг

Боловсролын салбарт 60-аад жил хүчин зүтгэж яваа, Монголын анхны хувийн сургуулийг байгуулсан Боловсролын тэргүүний ажилтан Өнөрийн Дэлгэртэй ярилцлаа.


-Таны удам угсаа ямар хүмүүс байв. Багш хүн байсан уу?

-Би боловсролын салбарт оюутан ахуй цагаас эхлэн жараад жил зүтгэж явна. Миний овог Өнөр. Гэхдээ миний төрсөн аав Дарам гэдэг хүн байсан. Би аав ээжээсээ арвуулаа. Би долоо дахь хүү нь юм. Миний аав намайг сургуульд орох үед бурхан болсон. Тэр үед миний нагац ах намайг сургуульд бүртгүүлэхдээ Урианхай ардын уламжлалаар саяхан бурхан болсон хүний нэрийг дууддаггүй заншлыг дагаж ээжийн минь нэрээр овоглосон юм. Ээж минь 100 нас хүрсэн буянтай сайхан буурай байлаа. Аавын минь аавыг Баянбойтог гэж нутгийн ардууд нэрлэдэг байлаа. Учир нь бойтог гутал сайхан оёдог хүн байжээ. Түүний жинхэнэ нэр нь Гөнөзгөөн Цэвэг гэдэг байв. Тухайн үедээ алдартай баян 1500 гаруй адуутай айл байсан. Улаан армид 600 адуу бэлэглэсэн түүх бий. 3000 гаруй хоньтой, 500-гаад үхэр, 50-иад тэмээ бүхий таван хошуу малтай, алдарт уяач хүн байж. Сүүлд нэгдэл байгуулагдахад бүх малаа төрд өгсөн юм. Манай өвөө маш хөдөлмөрч, ер зүгээр сууддаггүй, дандаа арьс шир элддэг байсан бөгөөд 1911 онд арьс ширний хувийн үйлдвэр байгуулж байсан юм билээ. Түүний гол шинж нь бүтээлч, хөдөлмөрч хүн байсан төдийгүй багийн засаг дарга хийхийн хажуугаар шинэ үсгийн багш хийж нутгийн олон ардыг бичиг үсэгт тайлуулсан гэдэг. Түүний энэ хөдөлмөрч чанар нь хойч үедээ өвлөгдсөн. Тухайлбал, миний ах эгч нар бүгд хуучин болон шинэ монгол бичгээр маш сайн бичдэг, уншдаг.

-Тэр зан чанар нь бас танд өвлөгдөж дээ?

– Би ч хөдөлмөрч зангийн тухайд тэдэнд яаж хүрэх вэ дээ. Гэхдээ нэг зүйлийг барьж авбал дуусгахаас нааш салдаггүй.

-Таны хүүхдүүд бас хөдөлмөрч байх даа?

-Тийм ээ. Хүүхдүүд минь бүгд гадаад дотоодын их дээд сургууль төгсөж, өөр өөрийн мэргэжлийн дагуу ажиллаж, амьдарч байна.

-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?

-Би Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрж, өссөн. Баян-Өлгий аймгийн Хоёрдугаар арван жилд тавдугаар анги хүртлээ сурсан. 6-7 дугаар ангиа казах сургуульд сураад эргэж Хоёрдугаар арван жилдээ шилжин ирж тус сургуулиа төгссөн юм. 1960 онд Багшийн дээд сургуульд элсэн суралцаж 1964 онд математикийн багш мэргэжлээр төгссөн.

-Яагаад математикийн багш болъё гэж бодсон бэ?

-Тэр их учиртай. Би хоёр жил казах сургуульд сураад эргээд хоёр жилийн дараа монгол сургууль руугаа ортол математик, монгол хэлний хичээлдээ муу гарчихлаа. Тэр үедээ “Сургуулиа орхиё, би сурахгүй юм байна” гэж бодоод гутранги байлаа. Тэгтэл Улаанбаатараас нэг хүү шилжиж ирээд миний хажууд суулаа. Тоог гайхалтай боддог. Аз болоход тэр хүү манай хамар хашаанд байдаг байлаа. Тэр цагаас хойш бид байнга хамт тоглоно, ноцолдоно. Хүүхэд хүүхдээсээ нэрэлхэхгүй асуудаг шүү дээ. Нэг өдөр тэр надад хэлж байна. “Чи ер нь урьд ангийн математикийн хичээл юу ч мэддэггүй юм байна ш дээ” гэхээр нь “Би казах сургуульд байсан юм аа” гэхэд тэр “чи математикийн ном олоод ир ээ” гэж надад хэлсэн. Өмнөх ангийн ном аваад унших ёстой л байсан юм байна лээ. Түүнийгээ санадаггүй л юм байна лээ. Тэгээд найзтайгаа хоёулаа уншдаг боллоо. “Эхлээд чи өөрөө унш. Асуух юм гарвал асуугаарай” гэв. Нэлээд хэдэн хуудас уншлаа. “Болчихмоор юм байна шүү дээ. Би сурч чадахаар юм байна” гэлээ. “Чадахгүй яадаг юм бэ. Ингээд уншаад надаас асуугаад байгаарай” гэж надад хэлэв. Тэр хүүхэд шилжиж ирсэн нь надад их аз болсон. Би 31 хүүхэдтэй ангид хамгийн хойно нь сууна. Биеэр жаахан том. Сурлага муутай учир ангийн хүүхдүүд намайг тоодоггүй байлаа. Нэг өдөр тооны хичээлийн дэвтрээ уншиж байтал “тахиа туулай 49, тэдгээрийн хөлийн тоо 100 гэсэн бодлогын бодолт /(49-х)*2” гэсэн зүйлтэй таардаг юм байна. “Энэ чинь одоо тооноос үсэг хасаад юу болж байна аа” гэж бодогдлоо. “49-х”= бол тахианы толгойн тоо юм байна. хоёроор үржүүлэхээр тахианы хөлийн тоо гарчээ. Х- ээр туулайн толгойн тоо, х*4-өөр туулайн хөлийн тоо гарсан байна. (49-х)*2+4х=100 нийлээд тахиа, туулайн хөлийн нийлбэр тоо гарч байгааг нэг л өдөр мод хагалж байхдаа гэнэт л “Энэ чинь зүгээр тэмдэглэж л байгаа юм байна шүү дээ” гэсэн бодол төрсөн. Энэ бодлогыг өөрөө бодсон, өөрөө ухаарсан учраас болдог юм байна, чадах юм байна гэж хүч орсон. Тэгээд л бага багаар ахиад байсан. Гуравдугаар улирлын амралтаар би математикийн хичээлдээ онц гарлаа. Багш “Дэлгэр ээ, чи их хурдан ахиж байна” гээд толгойг минь иллээ. Хүүхдүүд над руу хараад л. Муу сурдаг хүүхэд багшаараа магтуулна гэдэг хүүхдийн хувьд гайхамшигтай зүйл. Энэ нь надад бие даах аргыг сургасан. Тэгээд би есдүгээр анги төгсөөд аравдугаар ангид орох жилээ аравдугаар ангийн бүх тоогоо, бүх бодлогоо бодоод очиж байлаа. Миний хоцрогдол надад их тус болсон. Хоцрогдлыг өөрөө нөхөж болдог, сурч болдог гэсэн итгэлийг надад өгсөн юм.

-Тэр үеэс математикийн багш болъё гэж шийдсэн юм уу?

-Би аравдугаар ангиа онц төгссөн. Намайг М.В.Ломоносовын нэрэмжит сургуульд яв гэлээ. Тэр үед аав минь бурхан болчихсон, ээж олон малтай ганцаараа учир “Ээждээ тус болдог юм билүү, сургуулиас гардаг ч юм билүү” гэтэл ээж минь надад “Чи сургуулиас гарч болохгүй. Чи Монголдоо сур” гэж байна. Тэгээд би багшийн мэргэжил сонгосон. Яагаад гэвэл би математиктаа муу гарч байсан ч математикийг сурч чадсан. Юм мэдэхгүйн зовлонг биеэрээ туулсан учраас сонгосон юм. Юм мэдэхгүйсээд байх ч юу байхав, учраа олдоггүй юм байна лээ. Тиймээс хүүхдэд тус болъё гэж математикийн мэргэжлийг сонгосон.

-Багш болоод өөрийн бодож байсан шигээ хүүхдүүдэд ойлгуулж чадаж байв уу?

-Тэр үед зургадугаар ангийн математикийн хичээлийг арифметикаар шалгалт авдаг байлаа. Манай ангиас хоёр хүүхэд муу гарчихлаа. Нөгөө ангийн багшийг Металов гэдэг байлаа. Бас математикийн багш. Тэдний ангид муу гарсан хүүхэд байсангүй. Тэгээд би бодлоо. Бодох тал дээр би Металов багшаас илүү л дээ. Арифметикаар ч бодно, тэгшитгэлээр ч бодно. Надаас бодлого асуудаг байхгүй юу. Надад ямар дутагдал байсан гэхээр заахдаа ярих маягаар л явдаг байж. Одоогоор бол багш төвтэй сургалт. Хүүхдэд ойлгуулах арга нь Металов багш надаас илүү байж. Би тэр тал дээр дутуу юм байна гэдгийг ойлгосон. Мэддэг хэрнээ заах арга барилаа олоогүй. Баахан юм тайлбарлаад хаячихдаг, самбарт биччихнэ. Ойлгосон уу гэхээр хүүхдүүд худлаа ойлгосон л гэдэг. Хүүхдийн нүдний гал асахгүй, баяр баяслыг мэдэрч чадахгүй байсан юм. Тэгэхээр би муу багш. Мэдэхийн хувьд мэддэг, өгч чаддаггүй. Нөгөө талдаа арга барилаар их хоцрогдолтой багш. Хуучин юмаа давтаад л… Тэгээд бодсон юм… Энэ хүүхэд над шиг математик ойлгохгүй зовж байгаа, эднийг яаж би сургах вэ, Арга барилаа өөрчлөх юм байна гээд багштай холбоотой зүйлийг маш их уншсан л даа. Тэгээд өөртөө шаардлага тавьж арга барилдаа шинэчлэл хийсэн. “Арифметикийн бодлогыг хэрчмээр бодохгүй гэсэн шинэ арга зүйг боловсруулж, улсын хэмжээнд туршлага болгон түгээн дэлгэрүүлсэн”. Энэ аргаар ном бичиж, нийтийн хүртээл болгохоор шамдан ажиллаж байна.

-Та хувийн сургуулиа хэзээ байгуулсан юм бэ?

-1990 онд байгуулсан. Яг ардчилал эхэлдэг жил би Дархан-Уул аймгийн Долдугаар сургуулийн захирал байлаа. Манай хүү нэг герман хүн дагуулж ирсэн юм. Сургууль байгуулна, надад багш мэргэжилтэй хүн хэрэгтэй гэж тэр герман хүн хэлсэн. Анх тэр нөхөртэй хамт Долдугаар сургуульд хоёр анги нээсэн. Дөч гаруй хүүхэдтэй. 1992 оны үед захирлыг сонгуулиар сонгодог боллоо. Сонгуульд залуучууд надтай өрсөлдлөө. Би гурван саналаар ялсан юм. Тэгсэн надтай өрсөлдсөн хүү “Та олон жил багшилсан. Одоо залуучууддаа өг” гэлээ. Би ялчихсан ч “Өгье, та нар ав” гээд өгсөн. Дотроо жаахан дургүй л байлаа. Шинээр байгуулагдсан сургуульд ажиллая гэж бодон, ажлаас чөлөөлөгдсөн.

-Танай сургуулийн сургалтын системийн онцлог юу вэ?

-Анх сургууль байгуулахад надад нэг зүйл бодогдсон. Монголын багш нар бүтээдэг юм байна. Стандарт өгдөг юм байна. Нэг л зүйл дутуу байдаг. Гадаад хэлийг заасан шиг зааж, өгсөн шиг өгч чаддаггүй. Хэл гэдэг агуу юм. 1990 оноос нээлттэй боллоо шүү дээ. Би сургууль байгуулна, гэхдээ гадаад хэл заадаг сургууль байгуулна гэж мөрөөдсөн. Үүнд минь Дархан-Уул аймгийн үе үеийн дарга бүгд сайхан сэтгэлээр хандаж, их тусалсан. Тэгээд л олон зуун шавьтай болсон. Монголын арваннайман аймагт миний шавь нар байдаг. Тэгээд л Монгол Улсын төрийн бус өмчийн анхны дунд сургууль Дархан- Уул аймагт 1993 онд байгуулагдсан юм.

-Гадаад хэлийг танай сургууль ямар стандартаар заадаг вэ?

-Манай сургуулийн англи хэлний хичээлийг Сингапурын сургалтын стандарт, хөтөлбөр, сурах бичгээр, герман хэлний хичээлийг Германы дунд сургуулийн хөтөлбөр, стандарт, хөтөлбөр, сурах бичгээр, япон хэлний хичээлийг Японы дунд сургуулийн хөтөлбөр, стандартаар явуулдаг онцлогтой. Манай сургуулийн англи хэлний хөтөлбөр, стандартыг АНУ-ын Денверийн их сургуулийн профессор Деннис Билхойд гэдэг эрдэмтэн манай сургууль дээр ирж монгол багш нарын хамт таван жил боловсруулж, хөтөлбөр стандартыг 2008 оноос эхлэн хичээллэж байна. Манай сургуулийн англи хэл заадаг, монгол багш нарыг гадаадын мэргэжилтэн багш нарын түвшинд хүргэж заадаг болохоор Сингапур, герман, Япон, Америк, Швейцарийн олон улсын сургуульд жил, хагас жилээр багшлуулж, мэргэжил арга зүйг дээшлүүлж, хамтын гэрээгээр ажилладаг. Энэ нь манай сургуулийн холыг харсан, үр өгөөжтэй, том бодлого юм. Манай сургуулийг одоогоор 700-гаад хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшиж, дэлхийн 17 оронд сурч, төгсөн, суралцаж гадаад болон дотоодод ажиллаж амьдарч байна. Зөвхөн Оюу толгойд манай сургуулийн 54 төгсөгч ажилладаг. Бид багш ажилчдынхаа хүүхдүүдийг өөрийн сургуульд үнэгүй сургаж, дотоод гадаадын их сургуульд 100 хувь төлбөрийг нь даан сургаж нийгмийн асуудлыг шийддэг гэх мэтээр манай сургуульд олон давуу тал бий.

-Хүүхдийг багаас нь тоонд дуртай болгохын тулд эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?

-Хамгийн гол нь математикийн хичээлийг зааж байгаа багш гол үүрэгтэй, сурагч мэрийн сурах үүрэгтэй, эцэг эх туслан дэмжиж өгвөл үр дүн гарна. Хамгийн гол нь суралцагч эрдэм мэдлэгийг чухалчилж, өөрөө мэдлэгийг бүтээж, бие даан сурах хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй.

-Танай сургууль ямар нэртэй юм бэ?

-Дархан-Уул аймгийн Гадаад хэлний сургалттай 19 дүгээр сургууль. Зарим хүмүүс Дарханы герман сургууль л гэдэг юм. Германуудтай анх байгуулсан болохоор тэгдэг л байх. Зарим нь Дэлгэр багшийн сургууль гэдэг. Олон нэртэй л дээ.

– Таны хөдөлмөрийг төр их үнэлсэн байх даа?

-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Эрх чөлөөний одон, Боловсролын тэргүүний ажилтан зэрэг гавьяа шагналыг төрөөсөө хүртсэн.

-Эцэг эх, багш нарт хандаж хэлэх үг байгаа байх?

Хүний амьдрал баялаг. Гэхдээ хүн бүхэн өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө зөв сонголт хийж, сурч мэдэж, боловсрохын төлөө хичээх хэрэгтэй. Мэдлэг, боловсрол бол хүний насан туршид үр хүүхэд, шавь нарт өвлөгдөх үнэтэй өмч юм. Эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид бид хамтдаа эх орныхоо ирээдүй болсон үр хүүхэд, шавь нарынхаа төлөө ихийг бүтээхийн ерөөлийг өргөе.

Г.НЯМДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн

Аргын тооллын есдүгээр сарын 12, Бархасбадь гариг. Билгийн тооллын 14, хар хулгана өдөр. Өдрийн наран 06:24 цагт мандан 19:12 цагт жаргана. Энэ өдөр шинэ барилга ашиглалтад оруулах, худалдаа наймаа хийх, гэрлэх, тус хэрэгтэй үйлийг хийхэд сайн. Төлгө тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авахад харш.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн.

Categories
мэдээ нийгэм

Какүрюү М.Ананд, Такакейшо, Окиноүми нар Аки башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны дараа 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Сэкиваке Такакейшо, Маэгашира Окиноүми нар нэг ч унаагүй Аки башёг тэргүүлж явна.

Өнөөдөр Их аварга Какүрюү М.Ананд, Ичиножёо А.Ичинноровтой барилдан төвөггүйхэн давснаар дөрөв дэх даваагаа авсан бол Ичиножёо аваргад унаснаар 1 даваа, 3 унаатай байна. Гүржийн бөх Озэки Точиношин энэ өдөр дахин унаснаар 2 даваа, 2 унаатай боллоо.

Categories
мэдээ улс-төр

Улс төрийн нам улсын хэмжээнд бодлогоо дэвшүүлж үйл ажиллагаа явуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр гарсан зарчмын зөрүүтэй заалтуудтай холбогдуулан найруулгын шинжтэй засвар хийх хэлэлцүүлэг хийлээ.

Үндсэн хуулийн төсөлд “Улс төрийн нам улсын хэмжээнд бодлогоо дэвшүүлж үйл ажиллагаа явуулна” гэж өөрчилснийг холбогдох байнгын хороо дэмжжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг гол шинэчлэл нь шүүх засаглалын хараат бус байдлыг бий болгох байсан. Гэвч өнөөдөр шүүх засаглал нэг хүний хараат болчихлоо. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн хараат болчихлоо. Бүх шатны шүүгч, ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилдог боллоо. Нэр бүхий 62 гишүүний төсөл дэх заалтын хамгийн гол заалт дээр бид унагаасан. Уг нь намын бүлэг дээр 100 хувь дэмжих заалтыг унагаасан. Энэ бол аугаа том хуйвалдаан. Өнөөдрөөс эхлээд бид шинэ хонгилын түүхийг бичиж эхлэх гэж байна. Би хуйвалдаанд оролцсон УИХ-ын гишүүдэд тун харамсаж байна. Тэр дундаа манай намын гишүүд. Намынхаа нөхдийн нүүрийг эргэж харах нүүртэй байх хэрэгтэй. Өнгөрсөн жил Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой ил тод нөлөөлсөн асуудлыг оруулж ирэхэд хүчээр унагааж, улс орны хөгжлийг боомжилсон асуудлыг оруулж ирсэн. Нэг хүн тэр чигээрээ бяртай байдаггүй юм. Бяртай хүн болгоны үүдийг сахиж хүн амьдардаггүй юм. Энэ шүүх засаглалын заалтыг өөрчлөхгүй бол авлигыг таслах зогсоож чадахгүй боллоо. Цаашдаа үе үеийн Ерөнхийлөгч нарт хонгилын түлхүүр ирэх нь.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Нам сонгууль бүр дээр бодлого, хөтөлбөрөө гаргаад өрсөлдөнө гэсэн агуулгатай өөрчлөлт оржээ. Үүнийг дэмжиж байна. Манай улсын хэмжээний бодлогыг намууд дэвшүүлж ажиллах нь зөв.

Ийнхүү гишүүд үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. УИХ-ын дэгийн хуулиар гишүүдийн 3/2-ын буюу 51 гишүүний саналаар дэмжсэнээр хүчинтэй болох юм. Санал хураалтад 60 гишүүн оролцсоноос 55 нь дэмжиж, уг заалт дэмжигдэв.

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай конвенцид нэгдэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний Лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.


Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазтай болгоно

Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэрт дамнан оршдог Ноён уул орчмын газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авсан байдал, орчмын газарт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумд буюу хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг дамнасан байгалийн тогтоцтой, археологийн үнэт олдвор, ашигт малтмалын нөөц бүхий уул юм. Ноён уулыг анх 1995 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-аас орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг бол 2015 онд уг жагсаалтаас хасч хилийн заагийг өөрчлөн тогтоосон байжээ. Үүнийг мөн онд цуцалж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-аас санал гаргаж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 11187,05 га газрыг Байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сум дахь 650,0 га газрыг Дурсгалт газрын ангиллаар тус тус УИХ-ын шийдвэрээр улсын тусгай хамгаалалтад дахин авчээ.

Байгалийн нөөц, ашигт малтмал бүхий мөн археологийн онцгой ач холбогдолтой энэхүү дурсгалт газрын хилийн заагийг дахин өргөтгөх, ангиллыг ахиулж, улсын дархан цаазат газар болгож, Ноён уул орчимд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв. Энэ талаар судалж танилцуулахыг БОАЖ-ын сайдад даалгав.

Ноён уул орчмын газарт 1995-2010 оны хугацаанд ашигт малтмалын 12 тусгай зөвшөөрлийг иргэд аж ахуй нэгжид олгосон байна.

Засгийн газар 2020 онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого баримтална

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Өнгөрсөн жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдийн засгийн өсөлтийг сэргээх, төсөв санхүүгийн орчныг эрүүлжүүлэх, сахилга батыг чангатгах “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогын дүнд эдийн засгийн өсөлт 2018 онд 7,2 хувьд хүрчээ. 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт буюу 8 хувьд хүрэхээр байгаа аж. Түүнчлэн 2018 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсөв 27,8 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Бизнесийн орчин сайжирч хөрөнгө оруулалт 30 хувиар өсөж, экспортын хэмжээ нэмэгдэж, зээлийн хүү 16,9 хувь хүртэл буурчээ.

Ирэх онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлд үргэлжлүүлж, дараах зарчмыг баримталж ажиллана. Төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлж,алдагдлыг үе шаттай бууруулах, Бизнес хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын хуулийн шинэчлэл хийнэ. Гаалийн шинэчлэлтийг дуусгаснаар гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, байгалийн баялгийн татвар хураалтыг сайжруулна. Өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг бүрэн дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх зарчим баримталж ажиллана гэв.

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдэнэ

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болов.

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдсэнээр тус байгууллагын гишүүн болон гишүүн бус АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг нийт 21 улстай конвенцид тусгагдсан харилцааг үүсгэх боломж бүрдэнэ. Тус конвенци нь 19 зүйлтэй, ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхдээ гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгажээ.

Монгол Улс дэлхийн 11 улстай ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээ байгуулж, Ялтан шилжүүлэх тухай Берлиний болон Европын зөвлөлийн конвенциудад тус тус нэгдэн орсон. Энэ хүрээнд дээрх зарим улсуудад ял эдэлж байгаа өөрийн орны иргэдээ шилжүүлэн авсан бөгөөд одоо ч ОХУ, Япон улсаас тус бүр нэг иргэнээ шилжүүлж авах ажиллагааг явуулж буй.


Товч мэдээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг баталж, Засгийн газрын тогтоол гаргав. Хэлэлцээр байгуулснаар олон улсын терроризмын талаар мэдээлэл солилцох, террорист ажиллагааг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах зэрэг олон талын боломжтой болох юм.

Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний … дугаар ангийн албан тушаалын нийт дөрвөн байрны 91 айлын орон сууцыг хувьчлахаар шийдвэрлэж хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтаас хасав. Тус байранд оршин суугчид нь одоо ажиллаж байгаа болон чөлөөнд гарсан цэргийн албан хаагчид байна. Оршин суугчид нь “Байр эзэмшигчдийн түр хороо”-г байгуулж үе үеийн засгийн газарт оршин сууж буй орон сууцаа хувьчилж, өмчлөн авах хүсэлтийг удаа дараа гаргасаар ирснийг өнөөдөр эцэслэн шийдвэрлэв.

Энэ сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг зохион байгуулна. Тус хуралд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгав

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол батлав. Ойг тэмдэглэх хүрээнд жилийн турш 30 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай болгохын тулд цогц шийдэл, шинэчлэлт хийхээр дэд бүтцийн төсөл боловсруулснаа НЗДТГ-аас танилцуулав. Нийтийн тээврийн үйлчилгээний маршрутын бүтцийг үндсээр нь өөрчилж, шинэчлэн төлөвлөх, цахилгаан соронзон тээвэр нэвтрүүлэх, хүн ам сийрэг бүсүүдэд дүүжин замын тээвэр хийх, тусгай замын автобус явуулах, үйлчилгээний төлбөр төлөлтийн системийг боловсронгуй болгох аргачлалыг боловсруулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн төсөв-Иргэдийн оролцоо” сургалт боллоо

НЗДТГ-ын дэргэдэх “Ил тод Улаанбаатар академи” зөвлөлдөх ардчиллын танхим, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-тэй хамтран “Нийслэлийн төсөв-Иргэдийн оролцоо” сэдэвт хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төсвийн мэргэжилтнүүд, иргэний нийгэм, иргэдийн төлөөлөл оролцжээ. Тус сургалтаар иргэдийн оролцоот төсөвлөлтийн олон улсын туршлагаас танилцуулж, Улаанбаатар хотод иргэдийн оролцоог бүрэн хангахад тулгамдаж буй асуудал хийгээд түүнийг шийдэх боломжуудыг хэлэлцэж, иргэдийн оролцоот төсөвлөлтийн загвар цахим платформыг ашиглан дасгал ажил хийлээ. Сургалтыг удирдан явуулсан БНОУХ-гийн Засаглал, авлигын эсрэг олон улсын хөтөлбөрийг хариуцсан ахлах менежер Эггиар Лизундиа “Өнөөдрийн энэ сургалт бол авлигын эсрэг НЗДТГ-ын санаа санаачилгыг дэмжиж, ил тод байдал, сайн засаглалыг хөгжүүлэхээр 2014 онд эхэлсэн БНОУХ-гийн хөтөлбөрийн үйл ажиллагаа юм. Нийслэлийн удирдлагын зүгээс иргэдийн оролцоог үр дүнтэй явуулахыг зорьж буй бөгөөд уг сургалт маань ашиглагдахуйц хэрэгтэй мэдээ мэдээлэл, арга хэрэгслийг танилцуулсан гэж итгэж байна” гэж хэллээ.

БНОУХ нь Монгол Улсад авлигатай тэмцэж, сайн засаглалыг хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод Авлигад өртөх эрсдэлийн үнэлгээг 2014, 2018 онд хийсэн бөгөөд уг судалгааны үр дүнд үндэслэн, нийслэлийн авлигын эсрэг стратегийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд ил тод хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилттой уг сургалтыг зохион байгуулсан аж.

Categories
мэдээ нийгэм

Айлын малчин хүний амь хөнөөгөөд шатаасан хэрэг гарчээ

Говь-Алтай аймгийн цагдаагийн газар 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цаг 45 минутад “Манай хамаатан Б-нь өөрийн нөхөрт 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шатахуун хүргэж өгөөд буцсан ба түүнээс хойш сураггүй алга болсон” гэх дуудлага иржээ.

Дуудлага мэдээллийг хүлээн авч тус аймгийн Есөнбулаг сум Наран багт очин үзлэг шалгалт, эрэн хайх ажлыг зохион байгуулсан бөгөөд алга болсон иргэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө автомашинтайгаа шатаж нас барсан байдалтай олдсон байна.

Мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдын хамтаар ажлын хэсэг гарган ажилласан байна.

Шалгалтаар: Иргэн ”Б” нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хээр машины шатахуун дуусч зогссон нөхөртөө шатахуун хүргэж өгөөд буцаж явах замдаа 1995 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, Говь-Алтай аймг Есөнбулаг суманд айлын мал малладаг “Б” гэгчтэй тааралдаж улмаар уг этгээд хохирогчийн амь насанд халдан галдан шатаасан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Хэргийг ямар шалтгааны улмаас үйлдсэн зэргийг Аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.

Уг хэргийг үйлдсэн гэж сэрдэгдэн цагдан хоригдсон этгээд нь урд өмнө 2019 оны 04 дүгээр сард Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхээр танхайн хэргээр торгох ялаар шийтгүүлж байжээ. Уг хэрэгтэй холбогдуулан хэвлэл, мэдэээллийн хэрэгслээр “нөхөр нь эхнэрийнхээ амь насанд хүрсэн” гэж ташаа мэдээлэл гарч байсан. Гэвч энэ нь худал мэдээлэл болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар 2020 онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого баримтална

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний Лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазтай болгоно

Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэрт дамнан оршдог Ноён уул орчмын газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авсан байдал, орчмын газарт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумд буюу хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг дамнасан байгалийн тогтоцтой, археологийн үнэт олдвор, ашигт малтмалын нөөц бүхий уул юм. Ноён уулыг анх 1995 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-аас орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг бол 2015 онд уг жагсаалтаас хасч хилийн заагийг өөрчлөн тогтоосон байжээ. Үүнийг мөн онд цуцалж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-аас санал гаргаж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 11187,05 га газрыг Байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сум дахь 650,0 га газрыг Дурсгалт газрын ангиллаар тус тус УИХ-ын шийдвэрээр улсын тусгай хамгаалалтад дахин авчээ.

Байгалийн нөөц, ашигт малтмал бүхий мөн археологийн онцгой ач холбогдолтой энэхүү дурсгалт газрын хилийн заагийг дахин өргөтгөх, ангиллыг ахиулж, улсын дархан цаазат газар болгож, Ноён уул орчимд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв. Энэ талаар судалж танилцуулахыг БОАЖ-ын сайдад даалгав.

Ноён уул орчмын газарт 1995-2010 оны хугацаанд ашигт малтмалын 12 тусгай зөвшөөрлийг иргэд аж ахуй нэгжид олгосон байна.

Засгийн газар 2020 онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого баримтална

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Өнгөрсөн жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдийн засгийн өсөлтийг сэргээх, төсөв санхүүгийн орчныг эрүүлжүүлэх, сахилга батыг чангатгах “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогын дүнд эдийн засгийн өсөлт 2018 онд 7,2 хувьд хүрчээ. 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт буюу 8 хувьд хүрэхээр байгаа аж. Түүнчлэн 2018 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсөв 27,8 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Бизнесийн орчин сайжирч хөрөнгө оруулалт 30 хувиар өсөж, экспортын хэмжээ нэмэгдэж, зээлийн хүү 16,9 хувь хүртэл буурчээ.

Ирэх онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлд үргэлжүүлж, дараах зарчмыг баримталж ажиллана. Төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлж,алдагдлыг үе шаттай бууруулах, Бизнес хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын хуулийн шинэчлэл хийнэ. Гаалийн шинэчлэлтийг дуусгаснаар гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, байгалийн баялагийн татвар хураалтыг сайжруулна. Өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг бүрэн дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл хөтөлбөрүүдийг эхлүүэх зарчим баримталж ажиллана гэв.

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдэнэ

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болов.

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдснээр тус байгууллагын гишүүн болон гишүүн бус АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг нийт 21 улстай конвенцид тусгагдсан харилцааг үүсгэх боломж бүрдэнэ. Тус конвенци нь 19 зүйлтэй, ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхдээ гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгажээ.

Монгол Улс дэлхийн 11 улстай ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээ байгуулж, Ялтан шилжүүлэх тухай Берлиний болон Европын зөвлөлийн конвенциудад тус тус нэгдэн орсон. Энэ хүрээнд дээрхи зарим улсуудад ял эдэлж байгаа өөрийн орны иргэдээ шилжүүлэн авсан бөгөөд одоо ч ОХУ, Япон улсаас тус бүр нэг иргэнээ шилжүүлж авах ажиллагааг явуулж буй.

Товч мэдээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг баталж, Засгийн газрын тогтоол гаргав. Хэлэлцээр байгуулснаар олон улсын терроризмын талаар мэдээлэл солилцох, террорист ажиллагааг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах зэрэг олон талын боломжтой болох юм.

Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний … дугаар ангийн албан тушаалын нийт дөрвөн байрны 91 айлын орон сууцыг хувьчлахаар шийдвэрлэж хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтаас хасав. Тус байранд оршин суугчид нь одоо ажилалж байгаа болон чөлөөнд гарсан цэргийн албан хаагчид байна. Оршин суугчид нь “Байр эзэмшигчдын түр хороо”-г байгуулж үе үеийн засгийн газарт оршин сууж буй орон сууцаа хувьчилж, өмчлөн авах хүсэлтийг удаа дараа гаргасаар ирснийг өнөөдөр эцэслэн шийдвэрлэв.

Энэ сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг зохион байгуулна. Тус хуралд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгав

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол батлав. Ойг тэмдэглэх хүрээнд жилийн турш 30 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай болгохын тулд цогц шийдэл, шинэчлэлт хийхээр дэд бүтцийн төсөл боловсруулснаа НЗДТГ-аас танилцуулав. Нийтийн тээврийн үйлчилгээний маршрутын бүтцийг үндсээр нь өөрчилж, шинэчлэн төлөвлөх, цахилгаан соронзон тээвэр нэвтрүүлэх, хүн ам сийрэг бүсүүдэд дүүжин замын тээвэр хийх, тусгай замын автобус явуулах, үйлчилгээний төлбөр төлөлтийн системийг боловсронгуй болгох аргачлалыг боловсруулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үдийн цай хөтөлбөрийн тарагнаас гэдэсний халдвар үүсгэгч бактер илэрчээ

Нийслэлийн 84 дүгээр сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж “Коко десерт” ХХК-ийн үйл ажиллагааг шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байсан зөрчил илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тараг зөөвөрлөхөд ашиглаж байсан сав болон таргийг лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрчээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдадаа биеийн тамирын хувцас “шахсан” тухай мэдээллийг шалгаж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн багш, удирдлагууд сурагчдадаа 55 мянган төгрөгийн үнэ бүхий биеийн тамирын хувцас авахыг шаардсан тухай гомдол НМХГ-т ирсэн байна.

Мэдээллийн дагуу СХД-ийн 12 дугаар сургууль болон Хан-Уул дүүргийн сургуульд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгах ажиллагааг эхлүүлжээ.