Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан төрийн байгууллагуудын хаягийг шинэчлэнэ

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас Нийслэлийн Засаг даргын 05 албан даалгаврын хүрээнд барилгын гадна орчны аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар хийсэн судалгааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага” гарын авлагыг эмхэтгэж гаргасан байна. Уг гарын авлагад барилгын талбайн түр хашаа, явган замын саравч, барилгын хамгаалалтын хаалт хашлага,барилгын хамгаалалтын хүрээ, авто замын хаалт, аюулгүйн ажиллагаааны тэмдэг тэмдэглээ, барилгын талбайн хог хаягдал, ачаа тээврийн үйл ажиллагааны аюулгүй байдлын ерөнхий шаардлагууд тусгагдсан аж.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгуудад энэхүү стандарт шаардлагыг хэрэгжүүлж, шинэчлэн сайжруулах үүрэг даалгавар өгсний дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран үзлэг хяналтыг тогтмол хийж зөрчлийг арилгах, хэрэгжилтийг биелүүлж ажиллаж байна хэмээн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Б.Од-Эрдэнэ хэллээ. Мөн “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага”-ыг хангаж ажиллаагүй барилгын компаниу аж ахуй нэгжүүдэд зохих арга хэмжээг авах аж.

Түүнчлэн Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан төрийн бүх байгууллагуудын хаягийг шинэчлэх ажил хийгдэх талаар мэдээллээ.Төрийн байгууллагуудын гадна хаягийн самбаруудын 90 орчим хувь нь хууль журам, стандартад нийцээгүй, төрийн сүлд, соёмбыг буруу дүрслэх, өнгө загвар үсгийн хэмжээг баримтлаагүй зэрэг алдаатай байгаа аж. Энэ ажлын хүрээнд нийт гурван загварыг баталсан бөгөөд ирэх сарын 15-ны дотор бүх төрийн байгууллагуудад хаягаа шинэчлэх үүрэг өгчээ.

Хаяг шинэчилж буйтай холбоотойгоор тусгайлсан төсөв гаргаагүй, байгууллагууд өөрсдийн урсгал зардалд багтаан хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт эхэллээ

Төрийн захиргааны удирдах албан хаагчдад зориулсан “Манлайллын симпозиум: Өөрчлөлт хийх чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт Удирдлагын академийн хичээлийн төв байранд эхэллээ.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, Сингапурын Төрийн албаны сургууль хамтран Темасек сангийн дэмжлэгтэйгээр төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, төрийн албан хаагчдын сургалтын чадавхийг сайжруулахад чиглэсэн төсөл хэрэгжүүлж байна.

Сургалтаар Сингапур Улсын Темасек сангийн ТУЗ-ийн дарга, Төрийн албаны сургуулийн багш нар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын тэргүүн болон эрхэлсэн түшмэлүүдэд “Цахим эрин дэх засаглал, манлайллын асуудлууд”, “Сингапурын төрийн үйлчилгээний өөрчлөлтийн удирдлага” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.

Мөн 2019 оны 09 дүгээр сарын 16-20-ны өдөр Удирдлагын академийн багш нарын кейс боловсруулах, түүнийг ашиглан сургалт зохион байгуулах чадавхийг дээшлүүлэх сургалт явуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 зөрчлийг илрүүлжээ

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 16.6 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 21.3 хувиар, гэмтсэн хүний тоо 14.2 хувиар, нас барсан хүний тоо 12.5 хувиар тус тус өссөн байна.

Харин энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 15, мөргөлдөх хэлбэрээр 6, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 тус тус бүртгэгдсэн байна.

Тухайлбал 2019.09.10-ны шөнийн 04.30 цагийн орчим Архангай аймгийн Хангай сумын Ар баясгалан багийн “Ногоон хонхны дөрөлж” гэх газар /Сумын төвөөс хойшоо 22км/ шороон замд Hyundai Porter маркийн Г жолоочтой автомашин нь онхолдож зорчигч 30 настай, эмэгтэй О нас баржээ.

2019.09.11-ний 21.50 цагийн орчимд Ховд аймгийн Буянт сумын 2-р багийн нутаг “Шар хадны дөрөлж” гэх газар /Сумын төвөөс баруун урагш 50км-т/ асфальтан замд Toyota Prius маркийн Н жолоочтой автомашин онхолдож, зорчигч Д /35настай.эрэгтэй/ нас барж, жолооч Н /32 настай, эмэгтэй/ гэмтсэн байна.

2019.09.12-ны 23.20 цагийн орчим ХУД-н 7 дугаар хороо Яармагийн гудамж, Жаргалантын 16-р гудамжны баруун замд Toyota Land Cruiser-200 автомашины жолооч Д нь явган зорчигч 33 настай, эрэгтэй Ү-г мөргөж амь насыг хохироожээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Бүсээ бүсэлж, хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг 2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон олон талт хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар ярилцав.

Мөн хоёр тал Монгол, Куба улсууд олон жилийн найрсаг сайн харилцаатай явж ирснийг сайшаан тэмдэглэж, 2020 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх талаар санал солилцов. Түүнчлэн манай тал ГХЯ-д хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын байрны нээлт болов

Төв аймгийн Зуунмод хотноо өнөөдөр /2019.09.13/ Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг орон нутагт тэмдэглэх, Батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг сурталчилах арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бригадын генерал Х.Батбилэг, ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат нар болон БХЯ, ЗХЖШ, ХЗЦК-ын удирдлагын төлөөлөл оролцож Монгол Улсын баатар Д.Самдан, Б.Цог нарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

Мөн уг арга хэмжээний хүрээнд цэргийн ёслолын жагсаал зохион байгуулж, зэвсэг, техникийн үзэсгэлэнг дэлгэн, ард иргэд, өсвөр үеийн хүүхэд багачуудад сурталчилж, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолтыг толилуулсан юм.

Зуунмод хотноо зохион байгуулагдсан арга хэмжээний нэг нь Хуурай замын цэргийн командлалын байрны нээлтийн ажиллагаа байлаа. Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын их хурал “Батлан хамгаалах тухай” багц хуулиудыг 2016 онд баталсанаар төрлийн цэргийн команддлалууд “Цэргийн захиргааны удирдлага”-ыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, бие даан үйл ажиллагаа явуулах эхлэл тавигдсан билээ.

Батлан хамгаалах яамны зүгээс “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Хуурай замын цэргийн командлалын штабыг Төв аймгийн Зуун мод хотод шилжүүлэн байрлуулахаар шийдвэрлэж, “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 6,4 тэрбум төгрөгийн өртөг бүхий обьектыг 2,2 га газарт барьж байгуулсан юм.

2017 оны дөрөвдүгээр сард шавыг нь тавьсан энэхүү барилгын ажлыг Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгч компаниудын хамт жил гаруйн хугацаанд хийж, чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, ийнхүү хүлээлгэх үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Хуурай замын цэргийн командлалын хамт олонд автобусны түлхүүр гардуулан өглөө.

Уг арга хэмжээг нээж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар “Одоогоос 10 жилийн өмнө Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Ерөнхий зориулалтын цэргийн командлалыг Зэвсэгт хүчний бүтцэд байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойш батлан хамгаалах салбарын эрхзүйн орчин шинэчлэгдэж Зэвсэгт хүчний бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны тогтоолоор Хуурай замын цэргийн командлалыг ЗХЖШ-ын бүтцээс гаргаж бие даасан команд байгуулах шийдвэр гарсан. Үүнтэй уялдуулан ЗХЖШ-ын даргын 2017 оны А-167 дугаар тушаалаар ЗХ-ний Хуурай замын цэргийн командлалын бие даан үйл ажиллагаа явуулах эрхийг шилжүүлэн байлдааны тугыг гардуулан өгснөөр хуульд заасан цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж эхэлсэн. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхэд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлсэн БХЯ, ЗХЖШ болон аймгийн удирдлага мэргэжлийн байгууллагуудад гүн талархал илэрхийлье. Батлан хамгаалахын яамны дэмжлэгтэйгээр ЗХ-ний 017 дугаар ангийн бие бүрэлдэхүүн туслан гүйцэтгэгч компанийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Манай командлал Төв аймгийн Зуунмод хотод шилжин байрласнаар Нийслэл хотын түгжрэлийг сааруулах утааг багасгахад дусал ч болов хувь нэмрээ оруулна гэж итгэж байна” гэж онцоллоо.


Categories
мэдээ нийгэм

100 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны 100 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Хоёр дахь шатны санхүүжилт нь Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын системийг бэхжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэх аж.

Categories
мэдээ улс-төр

Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай тогтоолын төсөл батлагдлаа

УИХ-ын хуралдаан 14:00 цагт эхэллээ. Хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГуудад тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгах талаар хэлэлцлээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь онцгой дэглэм тогтоосон хугацаанд 281.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

ЗГХЭГын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэр Сингапурын компани болох эрсдэл үүссэн. Тухайн үед ТУЗ нь хуралдаж чадахгүй Эрдэнэт үйлдвэр зогсонги байдалд орсон. Захиргааны хэргийн шүүх дээр удаа дараа ялагдсан, түүнд ашиг сонирхлын зөрчил орсон гэдэг нь санхүүгийн схемээс тодорхой харагдсан. Онцгой дэглэмийг зургаан сараар сунгахгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх дээр Төрийн өмчит үйлдвэр болгосон асуудал задарч магадгүй, гомдол үүсэх эрсдэлтэй гэж үзэж байна. Тиймээс онцгой дэглэмийг сунгах нь эрхзүйн хувьд чухал гэж үзэж байна” гэлээ.

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооны саналаар онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлая гэсэн томьёоллоор санал хураалаа. Санал хураалтад 42 гишүүн оролцож, 31 гишүүн дэмжиж 73.8 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 хүнд хариуцлага тооцжээ

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 16.6 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 21.3 хувиар, гэмтсэн хүний тоо 14.2 хувиар, нас барсан хүний тоо 12.5 хувиар тус тус өссөн байна.

Харин энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 15, мөргөлдөх хэлбэрээр 6, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 тус тус бүртгэгдсэн байна.

Тухайлбал 2019.09.10-ны шөнийн 04.30 цагийн орчим Архангай аймгийн Хангай сумын Ар баясгалан багийн “Ногоон хонхны дөрөлж” гэх газар /Сумын төвөөс хойшоо 22км/ шороон замд Hyundai Porter маркийн Г жолоочтой автомашин нь онхолдож зорчигч 30 настай, эмэгтэй О нас баржээ

2019.09.11-ний 21.50 цагийн орчимд Ховд аймгийн Буянт сумын 2-р багийн нутаг “Шар хадны дөрөлж” гэх газар /Сумын төвөөс баруун урагш 50км-т/ асфальтан замд Toyota Prius маркийн Н жолоочтой автомашин онхолдож, зорчигч Д /35настай.эрэгтэй/ нас барж, жолооч Н /32 настай, эмэгтэй/ гэмтсэн байна.

2019.09.12-ны 23.20 цагийн орчим ХУД-н 7 дугаар хороо Яармагийн гудамж, Жаргалантын 16-р гудамжны баруун замд Toyota Land Cruiser-200 автомашины жолооч Д нь явган зорчигч 33 настай, эрэгтэй Ү-г мөргөж амь насыг хохироожээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Бүсээ бүсэлж, хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” нийтийн тээврийн чиглэл ингэж өөрчилнө

Нийслэлийн засаг даргын 2019 оны А/932 дугаар “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 07:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар хотын зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 271 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.

Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоолуудаар, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын эмнэлэг зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.

Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд зогсох болохыг иргэдэд анхааруулж байна.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Азийн худалдааг дэмжих олон улсын форум боллоо

Азийн худалдааг дэмжих байгууллагуудын дээд хэмжээний уулзалт өчигдөр Төрийн ордонд боллоо.Уг уулзалт анх 1987 онд Японы худалдааг дэмжих байгууллагын санаачилгаар эхэлж байжээ. Монгол Улс 1992 онд тус байгууллагын гишүүнээр элссэн юм байна. 1995 онд энэ уулзалт манай улсад анх удаа болж байж. Тус дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин “2014 онд хөрөнгө оруулалтыг дэмжих, ногоон эдийн засаг, Азийн худалдааны байгууллагатай яаж хамтран ажиллах талаар энэ уулзалтыг зохион байгуулж байсан бол өнөөдөр олон улсын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг олон улсын нэмүү өртгийн сүлжээнд яаж хамруулах вэ гэдэг сэдвийн хүрээнд Азийн улсуудын худалдааг дэмжих байгууллагын төлөөллүүд цуглаад байна. Өнөөдөр Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг дэмжих ёстой гэж тал талд ярьж байгаа. Ийм нөхцөлд яаж Монголын жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, бүтээгдэхүүнийг нь хэрхэн дэлхийн нэмүү өртгийн сүлжээ рүү гаргах, үүнтэй холбоотой хүндрэлүүдийг ямар арга замаар шийдвэрлэх талаар ярина. Ер нь бол үүн дээр хэд хэдэн анхаарах зүйл байна. Хамгийн эхний асуудал бол тарифын хүндрэл. Хятадын зах зээл рүү ороход тариф өндөр байгаа. Орос ч ялгаагүй. Үүнийг яаж шударгаар бууруулах вэ гэдэг асуудал бидний өмнө байна.

Шударгаар бууруулахын тулд олон улсын арга зам, гарц шийдлийг ашиглахаас аргагүй. Үүний тулд өнөөдрийн уулзалтыг хийж байна” гэж ярилаа. Түүнээс олон улсын худалдаатай холбоотой зарим зүйлийг тодруулав.

-Олон улсын зах зээл дээр тэр дундаа хоёр хөрштэйгөө аль бүтээгдэхүүнээр голчилж харьцах боломж бидэнд байна вэ. Мэдээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг оруулахгүйгээр шүү дээ?

-Онцолж хэлэхэд, нэг салбар бий. Тэр нь ноос ноолуур. Өнөөдөр бид нарт ганц л давуу тал бий нь энэ л дээ. Ноос ноолуурын салбар дээрээ тулгуурлаж үйлдвэрлэл хөгжүүлэх боломж Монгол Улсад байна.Үүнийг ажил болгохын тулд бүсийнхээ улсуудтай яаж хамтарч дэлхийн зах зээл дээр гаргах вэ гэсэн асуулт тулгарч байгаа.

-Бидэнд байгаа ганц давуу тал нь ноолуур гэж та ярилаа. Тэгэхээр ямар зүйл хийвэл өнөөдөр олон улсын нэмүү өртгийн сүлжээ рүү орох гээд байна?

-Манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д саяхан айлчилсан. Энэ үеэрээ хоёр улсын харилцааны түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Үүний хүрээнд нэг асуудал яригдаж байна. Тэр нь гуравдагч хөрш рүү ноос, ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй гаргах. Энэ хууль Конгрессоор батлагдана гэдэгт итгэлтэй яваа. Өөрөөр хэлбэл, бидэнд маш том боломж нээгдсэн гэсэн үг.

-Ер нь монголчууд дэлхийн ноолуурын зах зээлийн хичнээн хувийг хангаж байгаа вэ?

-Ноолууран бүтээгдэхүүн татваргүйгээр борлуулах хууль гарчихвал бидэнд маш том боломж нээгдэнэ гэж сая хэллээ шүү дээ. Ингэж хэлсэн нь учиртай. Бид дэлхийн зах зээлийн түүхий ноолуурын 40 хувийг хангаж байгаа. Гэвч найман хувь нь л эцсийн бүтээгдэхүүн болж зах зээл дээр гардаг. Тэгэхээр 100 хувь үйлдвэрлэл явуулахын тулд бид юу хийх ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэр нь ерөөсөө олон улсын худалдааны сүлжээ рүү орох. Энэ зорилгыг биелүүлж чадвал, Монгол Улсын экспорт дор хаяж 10 хувиар өснө. Бүр тодруулж хэлбэл, экспортоос олох доллар энэ хэмжээгээр өснө гэсэн үг. Ингэхийн тулд бүс нутгийн хамтын ажиллагаа маш чухал. Бүс нутгийн хамтын ажиллагаа амжилттай өрнөвөл дор хаяж ажлын байр мэдрэгдэхүйцээр өснө. Энгийн жишээ хэлэхэд, малчдын орлого хүртэл нэмэгдээд ирнэ шүү дээ.

-Нэмүү өртгийн сүлжээг та энгийнээр тайлбарлаад өгөөч?

-Нэмүү өртгийн сүлжээ гэдгийг энгийнээр тайлбарлавал бага зэрэг оршил хэлэх хэрэгтэй болно. Жишээлбэл, ноолуурын салбар байлаа гэхэд малчны хотноос АНУ-ын аль нэг лангуу хүртэлх бүх шатыг хэлээд байгаа юм. Тухайлбал, ямаагаа самнана. Самнасан ноолуураа тээвэрлэнэ, боловсруулна, үйлдвэрт ирсэн хойно нь дизайн загварыг гаргана гэх мэт маш олон шат дамждаг. Энэ болгоныг хэрхэн төгс уялдаатай болгох вэ гэдэг нь л нэмүү өртгийн сүлжээ юм л даа.Аль болох олон сүлжээ байгаад тэр хэрээр олон хүн оролцох тусам л сайн. Нэмүү өртгийн сүлжээний гол давуу тал нь ерөөсөө л энэ. Нэг кг ямааны ноолуур зуун гучин мянга байлаа гэж бодъё. Эцсийн бүтээгдэхүүн гарах үед сая хэлсэн үнийн дүн арав дахин өснө. Товчхондоо үүнийг л нэмүү өртгийг сүлжээ гэдэг.

Тус дээд хэмжээний уулзалтад 16 улсын 34 төлөөлөгч оролцлоо. Монгол Улсын экспортын 90 гаруй хувийг Хятад улс эзэлдэг гэж Гадаад харилцааны яамны мэргэжилтэн онцолсон. Сүүлийн 2-3 жилд гадаад худалдааны баланс эерэг гарсан гэх мэдээллийг тус яамнаас өгч байв. Орос, Хятад улс манай экспортын бүтээгдэхүүнд 30-60 хувийн татвар тавьдаг нь гол хүндрэл гэж албаныхан ярьж байсныг энд онцолъё. Харилцан ашигтай бус энэ хандлагыг өөрчлөх талаар яриа хэлэлцээний түвшинд онцолж эхэлснийг ч тус дээд хэмжээний уулзалтын үеэр салбарын яамны төлөөлөл дурдаж байв.

Сүүлийн үед цахим худалдаа идэвхжих болсон талаар уулзалтыг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан Японы ЖЕТРО байгууллагын төлөөлөл хэлж байлаа. Энэ чиглэлээр манайх шиг хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэхээ ч тодотгосон юм. Хөгжиж буй орнуудыг энэ чиглэлээр тусгайчилж дэмжих талаар Австрали улс санаачилгатай ажиллаж эхэлжээ. Японы хувьд ч гэсэн нааштай байгаа гэнэ. Нарийн судалгааны эцэст ямар төслийг хэр өртөг зардалтайгаар санхүүжүүлэхээ мэдэгдэх аж.