Categories
мэдээ цаг-үе

Хэлэхэд сайхан Хэнтий ээрийн салхин сэнтий

Намрын эхэн сарын шинийн арван зургааны наран шарсан өдөр Монгол орны хорин нэгэн аймгийн найрагчид Спортын төв ордны өмнө зогссон урт автобусны хаалгаар орж гарцгаана. Хэнтийгээр ч нэг овоглодог, Дорнодоор ч бас нутаглаж байсан Жигжидсүрэнгийн Нэргүй хэмээх бичгийн билгүүн хүмүүн их сахлын доороос тамхины утаа баагиулан салхи амиадан зогсоно. Эрдэнэт, Дархан чигээс ирсэн Баян-Өлгийн Дэлүүний унаган хүү Хабааны Байыт, Орхон аймгийн Дүгэрийн Отгонбаяр хоёр “Дарханы зам эвдрээд, Булганы нутгаар тойрсоор ирлээ” гэж хуучилж зогсоно. Байыт найрагчийн буржгар хар үс мөрөн дээрээ мушгираад үнэн сүрийг олжээ. Хэнтий, Хөдөө арал, Дэлгэрхээн, Хэрлэн гол, Хэрлэн тооно гэсэн үгс хүн бүхний аманд хүлхэгдэнэ. “Монголын нууц товчоо” хөлгөн их судар баринтаглагдсан Хэрлэнгийн Хөдөө аралд найргийн их уншлагад уригдсан найрагчид унаандаа суун хөдлөхүй Хатан Туул мяралзан, хан Богд уул минь ханхалзан үдлээ. Налайхын зам засвартай учир Төв аймгаар тойрсоор Хэнтийн замд нийллээ. Арын сайхан хангайн Чулуут голын охин, “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Шагдарын Лхамноржмаа маань их л сүслэнгүйгээр холын тэнгэр ширтэн бодлогоширч явна. Лхамаа найрагч ер нь онгод, онгоц хоёрыг хөлөглөж Отгонтэнгэр хайрхан байтугай оргил Хималайг ч давна гэж омгорхдог бардам сэргэлэн найрагч. Тэр тухай ярихад хацар нь ягаарсхийн ичингүйрч “Одоо газраар нисэх минь” гэж намуухан хүүрнэх. Монгол орны хамгийн нам дор газар болох Дорнод аймгийн Чулуунхороот сумын уугуул МЗЭ-ийн шагналт яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очир маань их багш Эрээнцавын Нямсүрэнгээ дурссан шиг их намбагархан явна. Монголын рок, поп дууны урлагт түрлэг нэмсэн түүний яруухан дуунууд хэдэн зуугаар байтугай даруй мянгаар тоологдох болсон. Тэртээ ерээд оны дундуур найргийн тайзнаа

“Дээвэр жиндээх цагаан хяруу нь

Дэлхийг аргадсан ижийн минь үс ээ

Амрагаа санасан миний сэтгэл нь

Алтан торон дахь мөнгөн шувуу” гэж яруухан уншиж явсан гэгээн сэтгэлт цагаан хүүтэй танилцаж андалснаас хойш хориод жил өнгөрчээ. Цаг хугацаа хунгийн жигүүр шиг дэвсээр яасан ч хурдан цахилан өнгөрнөм билээ. Хажууд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаар овоглодог “Зууны мэдээ” сонины албаны дарга, яруу найрагч Чанцалын Үл-Олдох дуугүйхэн сууна. Тэр яруу найрагчидтай алсын замд цөөн явсан учир цаанаа л нэг гэрэвшингүй байх аж. Аав ээжийн нутгаа хөөвөл Баянхонгорын угшилтай гэнэм. Гэх мэтчилэн яриваас “Оросыг маажвал татар” гэдгийн үлгэр нэгэн болно. Бидэн юун зүг зорино хэмээвээс Их Монгол улсынхаа нийслэл Аварга хот руу зорчном. Аварга хот гэж юу байсан юм гэвээс эрдэмтэн мэргэдийн үгийг унших, сонсохоос аргагүй болно.

Хиад ясны Боржигон овгийн язгууртны удам Есүхэй баатрын ахмад хөвгүүн Тэмүжин Бөртэ үжинтэй гэрлэж, үр үндсээ бэхлэн Их Монгол Улсын хаан ширээнд энэ л гэзар Чингис хаан цолыг эрхшээн дэвжин дээшилсэн гэнэм. Хэнтий аймгийн нутагт Хэрлэнбаян Улаан уулаас урагш, Хэрлэн тооно уулаас баруун тийш Хэрлэнгийн тохойд далайн түвшнээс дээш 1300 метр өндөрт орших гуч гаруй километр урт, хорь орчим километр өргөн тал байдгийг Хөдөө арал гэж нэрлэдэг аж. Хөдөө арал бол Их хуралдай хуралдаж Өгөдэй, Мөнх, Есөнтөмөр хааныг хаан ширээнд өргөмжилж байсан түүхт газар юм байна. Хэнтий нутгаас төрийн шагналт яруу найрагч Рэнчиний Чойном, Нямбуугийн Нямдорж нарын олон гайхамшигт авьяастнууд мэндэлсэн. Тэр л их авьяастнуудын шийрийг хатааж, бийрийг түшигч Хан Хэнтийн охин, яруу найрагч, сэтгүүлч Батмөнхийн Занданхүүгийн сэтгэгдлийг энд дурдах нь зүйд нийцэх биз. “Монгол төрийн голомт болсон Хөдөө арлын хөхөмдөг ногоон дэнжид дэрвэн буй наадмын шаргал асрын өмнө хээтэн тойромлох цэнхэр торго Хэрлэнгийн урсгал лугаа бидэртэн хөвсөлзөх агаад тойроглон зогссон нутаг нутгийн найрагчид мөнөөх торгыг эмжээр юунаас нь хамжин өндийлгөхийг үзэхүй “Монголын нууц товчоо” хэмээх хөлгөн судар авай. Тэнгэр газрыг мөрлөх мэт босоо бичгээр урлан хатгамласан торгон судар 180 метр гэх. Хан Хэнтийн уугуул Хонхэрэйдийн Энхбатын санаачилгаар мэтгэж шагласан гайхамшигт бүтээл ийнхүү найман зууны тэртээх өлгий нутагтаа залрахдаа эдүгээгийн 21 аймгийн яруу найрагчийн гараар газраас өндийн сэрүүн хангайнхаа салхинд сэрвэлзэн бадамлах ерөөлтэй юмсанж. Эртний сайн ерөөлийг эвсүүлэн золгуулсан мөнхүү эгшин 2019 оны наймдугаар сарын 17-ны наран тунамал сэрүүн тунгалаг өдөр тохиолоо. Хан Хэнтийн утга зохиолын “Хэрлэн тооно” нэгдлээс санаачлан зохион байгуулсан “Хэрлэнгийн хөдөө арал” яруу үгсийн чуулганд Монгол орны аймаг бүрээс яруу найрагчид оролцсоны зэрэгцээ, Улаанбаатар хот дахь Дэлгэрхааны нутгийн зөвлөл хийгээд тус сумын захиргаа, эл нутгийн эвсэг бүтээлч залуусын нэгдэл болох Аварга тосонгоо аварч, Монголын түүхийн голомт-Чингисийн Аураг их орд бүхий төрхөм нутгаа хамгаалах эрмэлзэлтэй уугуул иргэдийн хамтын чармайлтаар найрсаг найрамдуу өргөн дэлгэр болж өндөрлөв. Энэхүү халуун сэтгэлийн дулаан найрсал нь “Монголын нууц товчоо” хөлгөн судрыг бичиж жаргаасан нутагт нь залах, Монголын их найрагчдыг Чингисийн өлгий нутгаар аялуулан уран бүтээлийн онгод хөгжөөх, эл нутгийн экологийн хөгжлийн өнөөгийн тулгамдсан асуудалд эрдэмтэн докторуудынхаа анхаарлыг хандуулж зөвлөмж юуг нь ажил үйлс болгон аванхайлан дэмнэх бодлогын цогц арга хэмжээнүүдээс бүрдсэнийг дурдахад нэн таатай. Тус үйл ажиллагааг санаачлагч “Хэрлэнтооно” нэгдлийн Удирдах зөвлөлийн гишүүн яруу найрагч Батаагийн Амартүвшингийн хэлэхээр бол тус арга хэмжээ нь агуулга зорилгоороо албан ёсных мэт авч, амьсан хүндэтгэх дотоод чанар, гадаад үзэмжээрээ анд нөхдийн сэтгэлийн цаг агаарыг чухалчилсан чөлөөт аялал аж. Үнэхээр ч яруу утгачид байгаль дэлхий, нутгийн зоныг баясган шүлэг найргаа дуудсанаас бус барьцалдан арсалдаж шагналын төлөө өрсөлдсөнгүй нь уяралтай. Эрдэмтэн докторууд их сургуулийн танхимд биш, нутгийн захиргааны цомхон байшинд илтгэл гэхээсээ итгэл гэмээр нургисан сэтгэлийн нууцхан үнэнээ гадагшлуулж их түүхийн өлгий нутгийн экологийн орчинд санаа чилээн бодлого боловсруулсан нь бишрүүштэй. Эх оронч Энхбат “Гиннес”-т бүртгүүлэхээр бүтээсэн торгон дээрх хөлгөн судраа Тосон нуурын ногоон дэнжид малчин түмнийхээ гар сэтгэл дээр машид энгүүхнээр талбин урамшуулсан нь хүндлүүштэй. Тус нутаг дахь зэвсэгт хүчний 232 дугаар анги Монгол төрийн наадмын есөн хөлт их цагаан сүлдийг залдаг төрийн сэтэрт есөн шарга хүлгээр түүхт судрыг бичигдэж жаргаасан Хэрлэний хөдөө арлын хэвнэг ногоон дэвсэгт нь залахаар угтан хүргэсэн нь бахархууштай. Хэрлэнтооно нэгдлийн уран бүтээлчид Хэрлэнтооно хайрхныхаа өмнө хээтэй торгон дээлээр ижилсэн дурсгалын зургаа татуулах нь үлдээмжтэй. Мянган бууцат зуун горхит Хэрлэнбаян-Улааны зүтгэлч түмэн адууныхаа сорыг, айрагныхаа дээжтэй ганзагалан ахуй нутгийг нь зорин ирсэн гийчдийг угтан золгох нь бэлгэшээлтэй, нийслэлийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн захирал Нэргүйдаваа уугуул нутгийг нь зорих найрагчдын унаа хүлгийг бэлдсэн нь талархууштай”. Эдүгээ Бээжин хотод ажиллаж амьдарч буй Зандаагийн эл үг найрагч бидний сэтгэлийн илэрхийлэл байсан гэмээр.

Хөдөө арлын яруу найргийн уншлага наадамд нутаг нутгаа төлөөлсөн олон сайхан яруу найрагч оролцсон. Бидний сайн мэдэх “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, Азийн шилдэг өргөмжлөлт, МЗЭ-ийн шагналт яруу Намбарын Пүрэв, Говьсүмбэр аймгийн харьяат МЗЭ-ийн болон С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт яруу найрагч Рагчаагийн Батжаргал, Дархан-Уул аймгийн уугуул МЗЭ-ийн болон “Алтан-Өд” шагналт зохиолч судлаач Г.Бямбажав нарын Монголын яруу найргийн өнөө цагийн нэр нүүр болсон найрагчдын нэрс дурайна. Дорноговийн Өргөн сумаас гэхэд МЗЭ-ийн шагналт яруу найрагч ботгон нүдэт Б.Чулуунцэцэг маань иржээ. Чуукаг Монголын утга зохиолын “Шинэ мянган” төвийн захирал гэхээр хүмүүс мэдэх байх. Үндсэндээ УИХ-ын гишүүн, “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат нарын этгээдүүдийн дарга гэсэн үг шүү дээ. Хөдөө арлын уншлага найргийн гол сэдвийн нэг миний бие боллоо. Учир юун гэвээс Ламын гэгээний наадамд нэгэн бор сарлаг байгалиас заяат уран төгөлдөр бүжээнийг дэлгэц даяар урласнаар бус найрагчид намайг “сүрлэг, дүрлэг, төрлөг, зэрлэг сарлаг” гэх мэтээр нэрийднэ. Сүрлэг гэхээр надад сүлд их онгод төрүүлмээр гайхамшиг төсөөлөгдөнө. Дүрлэг гэхээр жүжигчин мэтийн алиа салбадай мэт бодогдоно. Миний Ламын гэгээний бор сарлаг хүмүүн амьтнаас илүү дүрийг бүтээжээ. Гэвч тэд намайг дооглосоор. Доог тохуу хийж болохгүй бурхдын их шүтээн байдаг юм гэсээн. Ламын гэгээний наадам, төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэнгийн нэрэмжит “Хүрэн морь” яруу найргийн наадамд тэргүүн байр эзлэхэд тэр бор сарлаг тэргүүн сэгнийн давхиж. Түүгээр намайг “сарлаг” гэж нэрлэж ч байх шиг. Би сарлагтаа гомдоогүй. Ламын гэгээнийн их шүтээнүүдийн тоонд сарлаг үхэр ордог байсан юм гэнэ лээ. Хятад зүгийн хүмүүс “Үхэр монгол”, “сарлаг” гэдэг цөөхөн аймаг, сумдын нэг нь Баянхонгорынхон л доо.

Найрагчид дундаа хүндтэй, нас намбаараа ямбатай явах гэдэг хэцүү. Хайрын дээд гэж түүнийг хэлэхээс аргагүй. “Болор цом”-ын эзэд ч ах гэж тахимдана. Монголын гэрэлт найрагчид молор үгсээ хайрлана. Ийм л сайхан хорвоод эгнэгт амьдармаар санагдана. Их хааныхаа Монголын эзэн болсон энгүй дөчин таван насыг бодно. Үхэх үү, сэхэх үү гэсэн үнэн бодит амьдралыг бодно. Заримдаа гунигтай, заримдаа баяртай тийм л үеүд. Тэнд хэнүүс очив оо гэж үү, Сэлэнгэ нутгаа төлөөлж Сэр-Одын шагналт яруу найрагч Д.Отгонцагаан дүү минь очив. Урианхай баядаа гэж Увсаас Я.Баяраа минь ирэв. Хөөдөөгийн Эрдэнэбаатарын анд Ховдын найрагч найрагч Н.Баасанжав минь гэрэлтэв. Газраар нэг тэнийж тэнгэрээр нэг хөглөрсөн тэр их уянга “Монголын нууц товчоо”-ныг дэлгэхэд Буриад Монголын хөвүүн Баатарын Галсансүхээрээ бахархав. .

Хэнтийн “Хэрлэн тооно” утга зохиолын салбарын гишүүн, яруу найрагч Д.Гансүрэн, Ш.Батцэцэг, Хэнтийн Батхүү, Д.Нарантуул, С.Наранчимэг, Ш.Анхтуяа, Б.Амартүвшин, Г.Сонинбаяр, С.Начин, С.Эрдэнэбат, Г.Батцэцэг нарын сэтгэл зүтгэл нэгт тэр л сайхан найрагчдын сэтгэл зүтгэлээр Дэлгэрхааны Хэрлэнгийн Хөдөө аралд дэндүү жаргалан үүдсэн билээ л. Тэр л нутгийн найрагчдын “Хэлэхэд сайхан Хэнтий, Хээрийн салхин сэнтий” гэсэн яруухан үгс чих сөрмөнөм. Арай, агуу их Нямбуугийн Нямдорж гуай бичээгүй байгаа???


Categories
мэдээ цаг-үе

Дэлхий дээр өв залгамжлагч саятан муур олон

МУУРНЫ АНАТОМИ

Муур нь 2.5-7кг жинтэй, зарим үүлдэр, тухайлбал Maine Coon зэрэг нь 11.3 кг хүрдэг. Мөн хамгийн жижигхэн нь 1.8 кг орчим төрөл бас бий. Дэлхийд хамгийн том рекорд тогтоосон муур 21 кг 297 гр ба хамгийн жижиг нь 1 кг 36 гр байна. Дундаж өндөр 23-25 см, урт 46 см (толгой, бие) ба сүүлний урт 30 см байдаг. Үе мөч, булчин, шөрмөс нь тун зөөлөн, уян хатан тул толгойнхоо эргэн тойрноос бусад бараг бүх биеийнхээ хэсгийг долоож чадна. Мөн өндөр үсрэх чадвар сайн бөгөөд биеийн өндрөөсөө тав дахин илүү 1.5 м орчим үсэрч чаддаг. Цагт 60 км орчим хурдлах чадвартай. Хараа нь хөдөлгөөнт зүйлийг олж тогтоохдоо тун сайн ч, хөдөлгөөнгүй болон удаан хөдөлж буй зүйлийг олж харахдаа тийм сайн биш. Хүүхэн хараа нь хүнийхээс өөр, босоо нарийн байдаг нь хэмжээгээ хурдан өөрчлөхөд давуу талтай аж. Гэгээтэй газар нарийн босоо, бүдэг харанхуй орчинд хүүхэн хараа нь нүд дүүрэн нээгдэж гэрлийн нүдэнд тусах хэмжээг ихэсгэх ба сайн хардаг. Өнгөний үндсэн гурван эх болох хөх, улаан, ногооныг ялгах боловч улаан өнгийг бүдэг ягаан болгож хардаг байна.

Хамар нь хүнээс хэдэн мянга дахин илүү үнэрлэх чадвартай. Мууранд “хамрын хээ” гэж байх ба энэ нь хүнийхээр бол хурууны хээтэй адил бөгөөд муур болгоных өөр юм. Хамраа өөрийн эзэмшил газраа шалгах болон идэж болох зүйл мөн бишийг ялгахад ашигладаг.

Муурын таван мэдрэхүй дотроос хамгийн сайн нь сонсгол аж. Энэ нь хулгана зэрэг амьтдын гаргах чимээг олж сонсоход зориулагдсан. Мөн чихээ нэг нэгээр нь хоёр өөр зүгт хөдөлгөн тэр зүгийнхээ дуу чимээг ялгаж сонсож чаддаг. Энэ нь шөнөөр ан хийхдээ олзоо хүлээн мярааж, гэтэж байгаад авлахад зохицон хөгжсөн чадвар юм.

Урд хөл нь тав, хойд хөл нь дөрвөн сарвуутай. Гиннесийн номд хойд, урд хөлөндөө тус бүр долоон сарвуу, нийт 28 сарвуутай муур тэмдэглэгдсэн байдаг.

МУУРНААС ХАРШИЛ ҮҮСЭХ НЬ БИЙ

Муурны харшил бусад амьтны харшлаас илүү элбэг тохиолддог буюу нохойн харшлаас даруй хоёр дахин их тохиолдол бүртгэгдсэн байдаг.

Муурны харшлын тухай дийлэнх хүмүүсийн буруу ойлголт бол муурны илүүдэл хаясан үс, хялгас харшил үүсгэдэг гэж боддог. Үнэндээ нэгэнт хуйхнаасаа салчихсан илүүдэл үс харшлын идэвхтэй аллерген байж чаддаггүй. Муурны харшлын гол үүсгэгч нь тэдний шээс, шүлс болон хаганд агуулагддаг бичил уургууд юм.


МУУР ҮНЭР, АМТЫГ МЭДЭРДЭГГҮЙ

Муурны амтлах, үнэрлэх чадвар муу байдаг нь түүний эрхтний согогоос шалтгаалдаг гэнэ. Муур хүнээр биеэ маажуулахдаа таатай ханддаг байна. Энэ нь эзэндээ хайртайдаа биш, харин маажихад өөрийнхөө үнэрийг мэдэрдэг аж. Ийм аргаар сүүл, нүд болон чихний хоорондох зайнаас ялгарах үнэрийг олж авдаг байна. Мөн энэ цуглуулсан үнэрээрээ өөрийн орон зайг тэмдэглэдэг. Тархи- Муурны тархи хүнийхтэй адил. Тийм ч учраас хүнтэй адил сэтгэл хөдлөлтэй. Цусны даралт багасгах, тайвшрахын тулд муураа илэхэд л болно гэж эрдэмтэд үздэг байна. Муурыг илэхэд зүрхний цохилт удааширч цусны даралт багасдаг. Тийм учраас зүрх судасны өвчтэй хүмүүс муур тэжээвэл илүү урт наслах магадлал өндөр. Муур – хамгийн залхуу амьтан. Өдөрт 16 цаг унтдаг, нэг ёсондоо амьдралынхаа 70 хувийг унтана гэсэн үг.

ВИБРИСС

Вибрисс-муурын арьсны үзүүрт байрлах мэдрэмжийг дамжуулах үсний үзүүр юм. Шинжлэх ухааны нэр нь vibris­sae, үнэндээ муурын сахал нь чичирдэг. Муур дунджаар хоёр талдаа ойролцоогоор 12 ширхэг сахалтай. Сахланд мэдрэлийн цэгүүд байрлах тул сахлаараа дамжуулах гаднын бүх мэдээллийг олж авч мэдэрнэ. Сахлыг нь авбал гадна ертөнцийг муу мэдэрнэ, үнэртэх эрхтэн нь муудаж ангаа хийж чадахгүй болно. Сахлынхаа тусламжтайгаар нарийхан хоолойд багтах эсэхээ хүртэл мэдэрдэг ажээ. Сахал нь урагш чиглэсэн бол тэрээр нэг зүйлийг маш их сонирхож байгааг илэрхийлнэ. Дээш болсон бол өрсөлдөгчөө айлгах гэж байгаа хэрэг. Арагш бол ямар нэгэн зүйлээс маш их айжээ, тайван байх үедээ сахал нь тал тал тийшээ сөрвийсөн байдаг аж. Муур хөлрөх булчирхайтай: хацар, хөх, сарвуу нь хөлөрдөг байна. Муурын сарвууны хумсны бүтцээс шалтгаалаад модноос уруугаа бууж чаддаггүй. Модноос буух хэрэг гарвал бөгсөөрөө хойшоо алхаж буухаас өөр аргагүй. Муур таны хоолойг танина, гэхдээ танихгүй мэт үл тоодог. Өвдөхөөрөө нуугддаг. Өвчтэй байхдаа араатны олз болно гэсэн амьтны инстикт нь ажилладаг ажээ. Таны муур гурван настай бол хүнийхээр 30 настай гэсэн үг. Муур найман настай бол хүнийхээр 50, 14 настай бол хүнийхээр 72 настай. Гэрийн тэжээмэл муурын дундаж наслалт 15, зэрлэг муурын дундаж наслалт 3-5 жил. Байнга угаалга үйлддэг нь зөвхөн ариун цэвэр сахиж байгаадаа бус мөн өөр зорилготой. Ингэснээр арьсанд шаардлагатай байгаа аминдэмийг өгдөг, ялангуяа В витамин, мөн амьтны сэтгэл санаа өөрөө тайвширдаг байна. Хэрвээ ариун цэврийг нь сахиулж угаалгыг нь хийлгэхгүй бол амьтан стресст орж үхэх ч магадлалтай.

ХАРАНХУЙД ГЭРЭЛТЭХ НҮД

Муурын ногоон нүд харанхуйд 80 метрийн цаанаас гэрэлтэж харагддаг. Нүднээс гарах гэрэл нь өөдөөс ойж буй гэрэл ирсэн тэр замаараа л эргэж харагддаг ажээ. Муур хүнтэй адил АВ цусны бүлэгтэй. Нуруу нь хүнийхээс таван нугалам илүү. Муурын зодоон маш богино хугацаанд ширүүн болно. Зодооны гол хэрэгсэл бол шүд. Муужгай хорвоод мэндлэхдээ нүд, чих нь хаалттай байдаг. Нүд нь нээгдэхээрээ цэнхэр байж байгаад аажимдаа өөрчлөгддөг ажээ. Муурыг ганцхан “Меов” л гэж дуугардаг гэж бодож байна уу? Үгүй шүү, тэд 26 өөрөөр “меовлож” чадна. Монголчуудын дургүй энэ амьтанд гадныхан маш их хайртай, өв залгамжлагч хүртэл болчихсон саятан муур хүртэл байдаг.

ГАДНЫХАН ЯАГААД МУУРАНД ХАЙРТАЙ ВЭ

Оросын Петербург 2005 оноос эхлэн муурнуудын өдрийг тэмдэглэх болжээ. Энэ хотод маш олон муурны хөшөө бий. Хөшөөнүүдэд хүрэхэд аз жаргал авчирна хэмээн итгэдэг байна. Эх орны дайны үеэр фашистуудад бүслэгдсэн хотод асар том хархууд гарч ирэн ховордсон хоол хүнснээс гадна тамирдсан хүмүүс рүү довтлох болжээ. Тухайн үед хотынхныг тусгайлан авчирсан муурны “дивиз” аварсан гэдэг. Муурыг байнга илж байвал ядаргаа тайлагдан, санаа сэтгэл тайвшран эерэг энерги авдаг гэж ярьцгаадаг. Зарим нь ганцаардахгүйн тулд муур тэжээж, өхөөрдөн тоглож хань татдаг байна. Муур сайн сайхан зүйлийг зөгнөдөг ажээ. Хэрвээ муур өөрөө танай гэрт орж ирвэл түүнийг хөөх хэрэггүй. Ямар нэгэн сайн сайхан мэдээг тээж ирлээ гэцгээдэг. Муур тайван амгалан, хэрүүл шуугиангүй, баяр хөөртэй хүмүүсийн дунд байх дуртай. Орчин үед муурыг зэвүүцэн үзэх нь аажмаар багасч, янз бүрийн зорилгоор тэжээх хүмүүс олширчээ. Хашаа хорооныхоо хулгана зурамнаас салахын тулд “хулганы жинхэнэ ангууч”-ийг тэжээдэг айл төдийгүй аялал жуулчлалын баазууд олон болсон. Орон сууцны айлд муур байвал ялаа шумуулаас гадна жоом хүртэл харагдахгүй болно. Зарим гэр бүл ямар нэгэн амьтан тэжээвэл үр хүүхэд маань аливааг энэрэн хайрлах сайхан сэтгэлтэй болж хүмүүжинэ хэмээн үздэг болсон. Арай цэвэрч амьтан болохоор муурыг сонгох нь бий. Цэвэрч учраас хоол идсэнийхээ дараа заавал нүүр гараа угаана. Савраа шүлсдэж байгаад нүүрээ арчдаг. Энэ нь биологийн хувьд өөр зорилготой байдаг аж. Бухимдсан хүний уур уцаар нь дороо алга болно. Муурны хэл арзгар ширүүн бөгөөд түүнээс нь шүлс мэт шингэн зvйл ялгарч байдаг. Магадгүй түүгээрээ нүүр гараа угаадаг байх. Урьд өмнө нэгэн зүрх муутай хүн зүрхэн тус газраа муураар долоолгодог байсан бөгөөд үүнийхээ ачаар зүрхнийхээ өвчнөөс салсан тухай яриа бий. Монголчууд муурыг муу зөнтэй, эзнээ үхэхийг хүлээж хэвтдэг, муур урдуур нь хөндлөн гарвал муу зүйл болохын шинж хэмээн цээрлэдэг.

Г.НЯМДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногоос дулаарна

Энэ сарын 15-нд буюу маргааш нутгийн зүүн хагаст, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. 17-18-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 15-16-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Нутгийн зүүн хагаст сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Энэ сарын 16-наас буюуу нөгөөдрөөс ихэнх нутгаар дулаарна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 17-22 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Д.Сүхбаатарын талбайд өчигдар эхэлсэн уламжлалт, Үндэсний номын баяр энэ ням гарагт буюу өнөөдөр ч үргэлжилнэ. 26 дахь удаагаа тэмдэглэж буй энэ удаагийн номын баярт 120 гаруй байгууллага бүртгүүлэн оролцож байна.

Номын баярт жил бүр оролцдог орчуулагч, сэтгүүлч Ж.Нэргүйтэй уулзвал, “Миний хувьд жилдээ хоёр удаа болдог номынхоо баярт уншигчдадаа 1-2 шинэ номтой ирэхийг боддог. Энэ удаа “1820-1821 оны Монгол орон” гэсэн Оросын нийтлэлч, дипломатч Егорь Тимковскийн бичсэн номыг гаргаад байна. Энэ баяраар зохиолч, уншигчдын халуун сайхан уулзалт болдог” гэж байлаа.

Categories
мэдээ нийгэм

“Мэргэн ном” цом гардууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга
Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй 26 дахь
удаагийн “Үндэсний номын баяр-2019” Сүхбаатарын талбайд “Ном бол зам”
уриатайгаар болж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү номын баярыг
жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг уламжлал тогтоод хэдийнээ 13
жил болжээ.

Энэ удаагийн номын баярт ОХУ-ын М.Горькийн
нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэд захирал С.Ф.Дмитренко, тус
сургуулийн Хүүхдийн зохиолын семинарын удирдагч багш, нэрт зохиолч
А.П.Торопцев нар хүрэлцэн ирж оролцож байгаагаараа онцлогтой болж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар баярыг нээж
хэлсэн үгэндээ, “Номын баяр хийх санаачилга нь манай нийгэмд ном
унших соёлыг дэлгэрүүлэхэд чухал дэмжлэг болж ирсэн. Ном уншсанаар
мэдлэгээ тэлэхээс гадна санаа бодлоо солилцох, бие биеэ ойлгож мэдэхэд
ихээхэн тустай. “Ном бол ертөнцийг харах цонх” гэж М.Горький хэлсэн
байдаг. Энэ цонх орчин цагт улам томорч байна.

Миний бие энэ санаачилгыг дэмжих болсон
гурван шалтгаан байгаа юм. Нэгдүгээрт, сүүлийн жилүүдэд монголчууд ном
маш бага уншдаг болж, цэгцтэй мэдээллийг олж чадахаа больсон байна.
Үүнийгээ дагаад номын борлуулалт муудаж байгаа.

Хоёрдугаарт, цаг үе эрчимтэй өөрчлөгдөж
байна. Аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлсэн энэ мөчид дэлхийн нөлөө бүхий
компаниуд дипломыг биш, хэн сайн уншиж, өөрийгөө хөгжүүлж чадсан хүнийг
дэмждэг болжээ.

Гуравдугаарт, ном бол бидний соёлын
салшгүй хэсэг. Сүүлийн үед манай зохиогчид, уншигчдын дунд ярьдаг ном,
сонсдог ном буюу подкаст дэлгэрч байна. Үүний уламжлал бидэнд бий. Эрт
үеэс монголчууд үлгэр, туужийг ам дамжуулан хөөрөлддөг байсан. Ном бол
бидний үндэсний өв соёлоо уламжлуулан өвлүүлэх гол хэрэгслийн нэг юм.
“Номгүй хүний цээж харанхуй, малгүй хүний хот харанхуй”
гэж өвгөд сургадаг байсан. Орчин цагийн хүүхэд залуустаа цээж харанхуй
байхгүйг захья” гээд номын баяртаа идэвхтэй оролцохыг хүүхэд залууст
уриалав.

“Үндэсний номын баяр-2019” арга хэмжээний
үеэр анх удаа “Онцлох ном”, “Шилдэг уншигч”, “Номын
ертөнцийн гавьяатан”-ыг тодруулж, Монгол Улсын Их Хурлын даргын нэрэмжит
“Мэргэн ном” цомоор шагналаа. Эрдэнийн чулуун суурин дээр ном уншиж буй
мазаалайн дүрсийг суурилуулсан энэ цомыг УИХ-ын дарга санаачлан
бүтээлгэжээ.

2019 оны “Онцлох ном”-оор Монгол Улсын
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат
зүтгэлтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч агсан
Бавуугийн Лхагвасүрэнгийн “Морин зэрэглээ” бүтээл шалгарсныг түүний хүү
Л.Хасарт гардуулж өглөө. Харин “Номын ертөнцийн гавьяатан” шагналын
эзнээр зохиолч, яруу найрагч, нийтлэлч Б.Наминчимэд, “Мэргэн уншигч”-аар
номын залуу зүтгэлтэн Н.Энхсайхан нар тодорч “Мэргэн ном” цомыг
гардлаа.

Төв талбайд 130 гаруй асарт номын худалдаа
явагдаж байна. УИХ-ын дарга номын асраар явж эрдэмтэд, зохиолчид,
хэвлэлийн компаниудын төлөөлөл, уншигчидтай уулзаж, ном худалдан авав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пүрэвдорж: Богино хугацаанд популизм хийж ээлжит бус сонгуулиар ялна гэж бодож байгаа бол эндүүрэл


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан саналаа татна, хэлэлцүүлэгт дахин оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Хувь гишүүний зүгээс та ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний хувьд анхнаасаа энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эсрэг үгээ хэлж, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн дундаас нь манай нам оролцохоор болоход нь ч би эсэргүүцсэн. Ер нь бол нэг нам байлаа ч хэвэнд цутгачихсан юм шиг байна гэж байхгүй. Өөр өөрийн үзэл бодолтой хүмүүсийн нэгдэл байдаг. Тийм учраас дундаас нь дахин хэлэлцүүлэгт оролцсоныг зарим талаар шүүмжилсэн. Харин өнөөдөр тодорхой хэмжээгээр миний зөв байсан нь батлагдаж, Ардчилсан нам Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарлаа.

-Дэмжихгүй байгаа шалтгаан нь юу байна вэ?

-Хэд хэдэн шалтгаан бий. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хэд хэдэн сайн зүйлүүдийг хийж байгаа боловч гуя дагаж хүзүү гэгчээр УИХ-ын гишүүд өөрсдийнхөө эрх ашгийг хавчуулсан өөрчлөлт хийх гэж үзсэн. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүд дотор 55 гэмт хэрэгтэн бий.

Ихэнх нь ЖДҮ-чид, тендерчид, концессчид, хүн амины гэмт хэрэгтэй хүн ч байгаа. энэ хүмүүс Уих-ын гишүүдийн тоог 108, 99 болгох замаар сэмхэн шургаж орж ирэх нөхцөл бололцоог өөрсдөдөө авах гэж үзсэн. хоёрдугаарт, дөрвөн жил улсаас мөнгө иддэг ЖДҮ-чид, тендерчид таван жил болгохыг санаархсан. Гуравдугаарт, олон жил төрд байсан хэрнээ хийсэн бүтээсэн зүйлгүй буг болсон нөхдүүд дахин сонгогдохын тулд намын жагсаалтаар орж ирэхийг хүссэн. энэ гурван зүйлийг эсэргүүцсэн учраас үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ зарласан юм. Өнөөдрийн үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт миний бодсончлон мөлгөр боллоо.

Ардчилсан намын Уих-аас Ерөнхийлөгчийг сонгоно гэх зарчмын саналыг унагаасан. энэ утгаараа Ерөнхийлөгчийн институцид томоохон өөрчлөлт гараагүй гэсэн үг. Мөн гүйцэтгэх засаглал тэр дундаа Ерөнхий сайдыг эрх мэдэлтэй болгох хувилбарыг МАН мөлийлгөсөн. Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлээд, хариуцлагаа үүрдэг зарчмыг оруулж ирсэн боловч харамсалтай нь УИХ сайдуудыг нь томилдог эрхээ авч үлдлээ. Энэ нь хүчтэй Ерөнхий сайдтай болж, гүйцэтгэх эрх мэдэлд эрхийг нь өгсөн шиг өгч чадахгүй байгаагийн илрэл. Дээрээс нь УИХ-ын гишүүд нь танхимын гишүүд байх, УИХ-ын үйл ажиллагаа гацдаг байдлыг арилгахын тулд давхар дээлээ бүрэн тайлах ёстой байсан. Ард түмний хүсэл ч ийм байгаа. Гэтэл үүнийг зэрэмдэглэсэн байдлаар шийдэж байна. Мөн орон нутгийн түвшинд Сумын засаг даргыг ард нийтээсээ сонгодог байхаар эхний төсөл дээр оруулж ирсэн. Гэсэн ч дундаас нь унагаасан. хамаатан садан нийлсэн 21 хүн багуудаас иргэдийн хуралд сонгогдож гарч ирээд, тэдгээрийг хамгийн их аргалсан нь Сумын Засаг дарга болдог ийм муу тогтолцоог халах ёстой байсан.

Шүүх эрх мэдлийн хүрээнд өөрчлөлтүүд орсон. Шүүхийг хамгийн их бохирдуулж байгаа нь Дээд шүүх. Өнөөдөр орон нутгийн шүүгчид аливаа хэргийг шүүхээ больчихсон. үргэлж Дээд шүүх рүүгээ хардаг болчихсон. Дээд шүүх нь дээд талд байх хэн нэгэн удирдагчаасаа хараат болчихсон. Тиймдээ ч Дээд шүүх бол шүүхийн ялзарлын гол цэг. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийг тэр ялзарсан Дээд шүүх рүүгээ тайлангаа тавьдаг болгочихсон. энэ нь шүүхийн шинэчлэлийг хойш нь татсан үйл явдал гэж харж байна. Бүх шатандаа гол шинэчлэл өөрчлөлтийг хийж чадаагүй учраас энэ үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт мөлгөр боллоо гэж дүгнэж байгаа юм. энэ мөлгөр үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээс асуухын тулд 32 тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Миний хувьд үүнийг буруу гэж үзэж байгаа.

-Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцож, хэд хэдэн саналуудаа ч тусгаад амжсан. Тэдгээр саналуудыг буцаах боломж хуулийн хүрээнд байхгүй шүү дээ.

-Тусгагдсан саналууд бий. хоёр, гуравхан саналыг тусгасан. эд нар оролцож байгаа юм чинь ганц, хоёр саналыг нь оруулъя даа гэж л бодсон байх. Бусдаар дээр дурдсан зарчмын саналууд тусгагдаагүй. Нэр төдий зүйл оруулчихаад түүнийгээ Ардчилсан нам оролцсон гэж үзэж байгаа нь буруу.

-Ардчилсан намын зүгээс Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн байр суурийг анхнаас нь илэрхийлж байсан. Энэ байр сууриасаа яагаад ухрах болов?

-Ард нийтийн санал асуулгаар зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх үү, үгүй юу гэдгийг асууна. Энэ нь хэтэрхий өндөр үнэтэй хийгдэж байна. хоёр дахь удаагийн хэлэлцүүлгээр хийсэн тэрхүү өөрчлөлт системийг гацааж байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй. Тийм учраас ийм арчаагүй өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулж, татвар төлөгчдийн хайран мөнгийг үрэх ёсгүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сөрөг хүчний байр суурь ийнхүү өөрчлөгдөх болсон нь Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн талаарх байр суурь, засаглалын хэлбэрийг асууна гэснийг дэмжсэнтэй холбоотой гэж хэлэх хүмүүс ч байна.

-Ардчилсан нам парламент ёсыг цаашдаа үргэлж дэмжинэ. үүнээс хэзээ ч хазайхгүй. Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх, хувь хүний эрх чөлөө, бизнесийн эрх чөлөөг хамгийн их хамгаалах засаглал бол парламтентын засаглал юм. Ерөнхийлөгчийн засаглалын аль хэлбэрийг дэмжих вэ гэдэг санал асуулга хууль бус. УИХ-ын гишүүн үндсэн хуулиа сахина гэж тангараг өргөдөг. Ерөнхийлөгч ч өөрөө Үндсэн хуулин дээрээ гараа тавьж байгаад тангараг өргөдөг. Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Үндсэн хуулиар үндсэн хуулийн эсрэг санал асуулга явуулахыг хориглодог. Парламент ёсыг Ерөнхийлөгчийн засаглалаар солих гэж байгаа бол үндсэн хуулийн концепц, суурь бүтэц тэр чигтээ өөрчлөгдөнө. Үндсэн хуулийн суурь бүтэц, концепцийг бүрэн өөрчлөхөөр энэ Үндсэн хууль тэр чигтээ хүчингүй болно. Энэ тохиолдолд өөр шинэ Үндсэн хууль бий болно гэсэн үг. Ийм санал асуулгыг УИХ-аар оруулж, хэлэлцүүлж болохгүй. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл болно. Үндсэн хууль, Ард нийтийн санал асуулга явуулах хууль, УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчсөн үйл явдал болно. Тийм учраас энэ зүйлийг дэмжихгүй. Ер нь үндсэн хуулийг өөрчилж, бүрэн шинэчлэхдээ хоёр тохиолдолд голцуу хийнэ. Нэг нь хувьсгал хийх замаар. хоёрдугаарт, тогтолцоог өөрчлөхийн тулд 1990 оных шиг тайван замаар хийж болно.

-Энэ намартаа багтаан УИХ-ын ээлжит бус сонгууль болох нь гэх яриа гарчээ. Ерөнхийлөгчийн зүгээс илэрхийлж байгаа энэхүү саналыг ЖДҮ, 60 тэрбумд барьцаалагдсан гишүүд дэмжихээр байна гэдэг зүйлийг ч учир мэдэх хүмүүс хэлж байна. Та УИХ-ыг тарахыг дэмжих үү?

-энэ УИХ ёс зүй, хариуцлагын хувьд цаашдаа ажиллах ёсгүй. УИХ өөрөө ЖДҮ, тендер, концессийн асуудал үүсгэсэн хүмүүсийн бүрдэл. Тийм учраас урьд хожид байгаагүйгээр УИХ-ын нэр уначихсан байгаа. УИХ-ыг тараагаад ээлжит бус сонгууль явуулна гэвэл би хоёр гараа өргөөд дэмжинэ. Ёс зүйтэй, үндсэн хуулинд өргөсөн тангарагтаа үнэнч байх, ард иргэдийн сайн сайхны төлөө ажиллахаа умартсан УИХ хариуцлагаа хүлээхэд бэлэн байх ёстой.

хамгийн гол нь МАН-ын олонх УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана. Тэр албан тушаалд дуртай, УИХ-ын гишүүн байх сонирхолд хөтлөгдсөн 64 гишүүн ийм шийдвэр гаргана гэдэг нь юу л бол. Амиа бодсон шийдвэр л гаргах байх. Манай намын хувьд УИХ-ыг тараахыг дэмжих болно.

-Ерөнхий сайдын зүгээс утаа, махны үнийн хөөрөгдлөөс үүдэх асуудлуудаас урьтан рейтинг өндөр байгаа дээрээ Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараахыг хүсч байна гэдгийг ч эх сурвалжууд онцолж байна. Үндсэн хуулиа эцэслэн батлаагүй, төсөв мөнгөний асуудлаа ярих болсон энэ цаг үед зөвхөн улс төрийн карьераа бодох нь хэр зөв юм бэ?

-МАН-ын даргын байр суурь хэтэрхий популист байна. Ийм маягаар улс эх орныг удирдах зорилготой явж байна. энэ популист маягийн улс төр хийж байгаагаа өндөр рейтингтэй байна гэж андуураад байна. Нэг зүйлийг хэлэхэд ард түмэн ухаантай. Өнөөдөр засгийн газар эдийн засгийн сайн шийдвэрүүдийг гаргаж, гүйцэтгэх засаглалыг чамбай ажиллуулж ард түмний амьдралыг дээшлүүлэх ёстой. Харамсалтай нь нэг ч өөдтэй шийдвэр гарахгүй байна. Хамгийн наад захын жишээг хэлье л дээ. 2016 онд Монгол Улсын иргэн бүрийн өр 15 сая төгрөг байсан бол өнөөдөр 25 сая төгрөг болж өссөн. Монголын төр гадаад өрийг 3.6 тэрбум ам.долларт хүргэчихээд хоёр Ерөнхий сайдын хугацаанд нэг ч олигтой ажил хийгээгүй. Энэ их мөнгийг яам, тамгын газар, сайд нарын багцад суулгах замаар үрэн таран хийж байгаа. Эдийн засгийг сайжруулах тэр ажлаа Ерөнхий сайд сайн хийх ёстой. Мэдээж ард түмэн үүнийг үнэлэх цаг хугацаа бий. Популизм урт хугацаандаа хэзээ ч амжилт олж байгаагүй, үргэлж ялагддаг. Тиймдээ ч богино хугацаандаа популизм хийн ээлжит бус сонгуулиар ялна гэж бодож байгаа бол эндүүрэл.

-Энэ бүхэнд сөрөг хүчин байр сууриа хатуухан илэрхийлэх ёстой юм биш үү?

-Манай намын гишүүд тодорхой хэмжээгээр шүүмжилдэг. Гурав, дөрөвхөн хүн гол шүүмжлэлийг хэлж байгаа. харин үүнийг эрх баригч нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахгүй байх, илүү хаалттай байдал руу шилжүүлэх зэргээр сөрөг хүчний дуу хоолойг олон нийтэд хүргэхгүй байх ажлыг хийж байна. Бид хангалттай улс төрөө хийж байгаа. Хангалттай шүүмжлэлээ хэлж байгаа. үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд маань олон нийтэд хүргэх тал дээр сайн ажиллаж өгөхгүй байна.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр автомашингүй өдөр

Нийслэлийн Засаг даргын “Цэвэр
агаартай-Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд
есдүгээр сарын 15-ны өдөр буюу өнөөдөр 07:00-18:00 цагийн хооронд
Улаанбаатар хотын зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу,
Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх
авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж,
Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх
тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны
автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ
үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 271 тээврийн хэрэгслийн чиглэл,
замналд өөрчлөлт орно.

Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд,
Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах
чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр
зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон
нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун 4 замыг
дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв,
Нарны титэмийн зогсоолуудаар, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд
Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын эмнэлэг зогсоолуудаар бууж,
сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол
гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний
чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам,
Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш
явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж
18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.

Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас
зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус
үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4
хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд зогсох болохыг иргэдэд анхааруулж
байна.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын нээлттэй өдрүүд эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг
нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын
16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.

Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны
үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын
томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд
яам, агентлагууд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ
төрийн зарим үйлчилгээг хүргэх юм.

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр болох
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын алба, Шадар
сайдын Ажлын алба, Сангийн яамны өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхий сайд
У.Хүрэлсүх нээж үг хэлнэ.

Өдөрлөгийн үеэр Улаанбаатар-Дархан,
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамын шинэчлэл,
өргөтгөл, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан
цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян
чиглэлийн төмөр зам, орон сууцны “Солонго I, II хороолол төсөл”, нисэх
онгоцны шинэ буудал, “Шинэ сум” төсөл, Байгалийн түүхийн музей, Төв
цэвэрлэх байгууламж, цэнгэлдэх хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтын ажлын
өнөөгийн явцын талаар танилцуулна. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн
сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд ажлаа
сурталчлах юм.

2019.09.16-ны өдөр Иргэд, олон нийттэй
харилцах төв иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, хөрөнгө оруулагчдад
нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгч иргэний бүртгэлийн талаар
мэдээлэл, зөвлөгөө өгөх, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан
татвар хураах, автомашины дугаар олгох, шилжүүлэх, татварын өр,
тооцоотой эсэх тодорхойлолт гаргах, ажлын байрны галын аюулгүй байдлын
дүгнэлт гаргуулах болон барилгын зураг хянуулах хүсэлт хүлээн авах, мал
амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээ,
мэдэгдлийг судлан газар дээр нь олгох, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн
хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой өргөдөл,
гомдлыг шийдвэрлэх, хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалт хийх,
стандартын сургалтын бүртгэл явуулна.

Төрийн банк үнэгүй данс, карт нээж өгч,
Гялс банкны үйлчилгээ үзүүлэх бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн
төв” ХХК үнэт цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол
ашиг, хувь тараах талаар мэдээлэл өгөх юм байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХХК “Эрдэнэс
Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ягаан, цэнхэр тасалбар, ногдол ашиг
зэрэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг
хүлээн авна.

Зээлийн батлан даалтын сан, малын
индексжүүлсэн даатгал, бусад төрлийн даатгал болон “Хөдөө аж ахуй,
хөдөөгийн хөгжил төсөл”, “Хөгжлийн хөтөч, дэд бутэц төсөл”, “Тогтвортой
амьжиргаа-3 төсөл”, “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих
төсөл”, Бичил санхүүгийн хөгжил төсөл”, “Хилийн үйлчилгээг сайжруулах
бүс нутгийн төсөл” зэрэг төслийн талаар танилцуулах юм.

Цаашид яам, агентлагууд хуваарьт өдрөө ажлаа тайлагнахаас гадна иргэдэд төрийн зарим үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал:

– 2019.9.17 Гадаад харилцааны яам
Консулын газар иргэдэд зөвлөгөө өгөх, Монгол Улсад суугаа Дипломат
болон олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрууд тухайн
улсынхаа үндэсний хоол, бүтээгдэхүүнээр үйлчилж, мэндчилгээ дэвшүүлэх

– 2019.9.18 Эрүүл мэндийн яам
Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоо, эх, хүүхдийн эрүүл
мэндийн тусламж, үйлчилгээ, хүүхдийн хараа, чих, хамар, хоолой зэрэг
үзлэг

– 2019.9.19 Хууль зүй, дотоод хэргийн яам
Цагдаагийн байгууллагад өгөх иргэдийн санал, хүсэлт, өргөдөл хүлээн
авна. Иргэний болон хуулийн этгээд, эд хөрөнгийн улсын бүртгэл, тээврийн
хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, оюуны өмчийн эрхийн
мэдүүлэг авах, гадаадын иргэний виз, зөвшөөрөл, цахим визний
танилцуулга, зөвлөгөө

– 2019.9.20 Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Тусгай зөвшөөрлүүдийн материал бүрдүүлэлт, сайжруулсан шахмал түлшийг
хэрхэн хэрэглэх, “Ногоон хэрэм” төслийн хүрээнд мод тарих зэрэг
зөвлөгөө

– 2019.9.21 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Ажлын байрны захиалга авч, ажилгүй иргэдийг зуучлах, нийгмийн халамжийн
бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн
талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, одонтой ээж, жирэмсэн эхчүүдийн
материал, насны хишигтэй холбоотойгоор ахмадуудын өргөдлийг хүлээн авах,
ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр
хөнгөлөлттэй зорчих карт олгох, сунгах, протез, ортопедийн танилцуулга,
захиалга авах

– 2019.9.22 Зам, тээврийн хөгжлийн яам
Төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарт хийж байгаа бүтээн
байгуулалтын ажлаа танилцуулж, иргэдийн санал бодлыг хүлээн авах

– 2019.9.23 Барилга, хот байгуулалтын яам
Тусгай зөвшөөрлийн хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах, газар өмчлөх,
эзэмших, ашиглах, газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэх, бүртгэлгүй
эсэх лавлагаа олгох, үл хөдлөх хөрөнгийн судалгаа, цэвэр, бохир ус,
дулааны төлбөр тооцооны бодолт, үнэ тарифын мэдээлэл, зөвлөгөө өгөх, гэр
хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэх,

– 2019.9.24 Батлан хамгаалах яам, Хүнс,
хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам – Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн
үзэсгэлэн, жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, Цэргийн төв
эмнэлгийн эмч нарын үнэгүй зөвлөгөө, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх
болон бусад сангаас олгодог зээлтэй холбоотой мэдээлэл, малын эмийн
хэрэглээний хяналт, баталгаажуулалт, үзэсгэлэн худалдаа, хүнсний ногоо,
жимс, жимсгэнэ тариалахад зориулсан зөвлөгөө

– 2019.9.25 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын чиглэлээр
мэдээлэл өгч танилцуулах, иргэдийн өргөдөл, гоидлыг хүлээн авах

– 2019.9.26 Эрчим хүчний яам
Иргэдийн гомдлыг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх, цахилгаан,
дулааны техникийн нөхцөл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжээс өргөдлийг
цахимаар хүлээн авах талаар зөвлөгөө өгөх, эрчим хүчний хэмнэлттэй
цахилгаан халаагуур, шинжлэх ухаан, инновацийн шинэ бүтээл, техник,
тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа

– 2019.9.27 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Их, дээд сургуульд суралцагчид тэтгэлэг, зээлд хэрхэн хамрагдах,
тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаархи мэдээлэл, хүүхдийнхээ сургууль,
цэцэрлэгийн хамрагдалт, ирц, үнэлгээ, гэрийн даалгавар зэргийг эцэг
эхчүүд гар утаснаасаа шууд үзэх боломжтой системийг танилцуулах, гар
утсанд суулгаж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.

2019 оны 09 дүгээр сарын 17-27-ны
өдрүүдэд соёл, урлагийн байгууллагууд 18.00-19.30 цагт Д.Сүхбаатарын
талбайд уран бүтээлээ толилуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Жүжигчин Өөскө хүрэл медаль хүртжээ

“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскө жюү жицү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Мастерс ангиллын хөх бүсийн 76 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртжээ.

Түүний хувьд “Гаруда академи”-ийн тамирчин болсон бөгөөд ийнхүү ахмадын ангилалд тивийн медальтан болсон байна.

Тэрээр дэлгэцийн уран бүтээлээс илүүтэй спортын талбарт хүч үзэж чамгүй амжилт үзүүлээд байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуудаа бусдын амь насыг хөнөөгөөд зугтсан этгээдийг илрүүлжээ

Архидан согтуурсан үедээ бусдын амь насыг хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, наймдугаар сарын 25-ны өдөрБаянгол дүүргийн нутагт дэвсгэрт 29 настай, эрэгтэй, Б нь 48 настай эрэгтэй Б-тэй хамт архидах үедээ маргалдаж, улмаар толгойн тус газарт нь цохиж гэмтэл учруулжээ. Сэжигтэн хэргийн газраас зугтаж, ойр орчим дахь аж ахуйн нэгж байгууллагуудын камерт бичигдсэн бичлэгээ устгуулсан байна.

Хохирогчыг ухаангүй хэвтэж байгаа талаар иргэд ГССҮТ-д дуудлага өгч хүргүүлсэн бөгөөд тэрбээр ухаан оролгүй байсаар амь насаа алджээ.

Цагдаагийн алба хаагчид гэмт этгээдийг илрүүлэн шалгаж байна.