Categories
мэдээ нийгэм

Б.Эрдэнэбат залилангийн хэргээр шалгагдаж байна

Эрэл группын Ерөнхий захирал Б.Эрдэнэбатад Эрүүгийн цагдаагийн газраас залилан, луйвар болон мөнгө угаалтын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт гаргасан билээ. Прокурор үндэслэлтэй гэж үзсэн тул өнгөрсөн долоо хоногт Б.Эрдэнэбатад яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан байна. Б.Эрдэнэбат нь Хас, Хаан, Хөгжлийн банкуудад асар их хэмжээний өртэй байгаагаас барьцааны зарим хөрөнгийг хураах шүүхийн шийдвэр гараад байгаа юм. Мөн бусдаас хөрөнгө оруулалт нэрээр олон арван тэрбум төгрөг залилан мэхэлж авсан асуудлаар шалгагдаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах менежментийн чиглэлээр харилцан туршлага солилцох академикийн сургалт эхэллээ

“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа академикийн сургалт эхэллээ.

Энэ сургалтын хүрээнд гамшгаас хамгаалах менежментийн талаар харилцан туршлага солилцох зорилгоор “Монгол Улсын гамшгийн нөхцөл байдал, ерөнхий мэдээлэл”, “Аляск мужийн Онцгой байдлын хариу арга хэмжээний систем”, “Төмөр замын аюулгүй байдал болон гамшгаас хамгаалах төлөвлөлт”, “Дорноговь аймаг болон Аляск мужийн дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөлт”, “Монгол Улсын Зэвсэгт хүчний гамшиг, ослын үед Онцгой байдлын байгууллагад дэмжлэг үзүүлэх үүрэг, хариуцлага”, “Орон нутгийн уул уурхайн үйлдвэрлэлийн аюултай бодис, материалын ослын хариу арга хэмжээ болон төлөвлөлт” зэрэг сэдвээр Монгол, Америкийн холбогдох байгууллагын албан тушаалтнууд илтгэл хэлэлцүүлж байна.

Хэлэлцүүлэгт ОБЕГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, ЗХЖШ, Үндэсний аврах бригад, НОБГ, нийслэлийн Аврах анги-105, БХБЯ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, МЭЕГ, МХЕГ, Улаанбаатар төмөр зам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Оюутолгой ХХК, ДХИС, олон улсын байгууллагын төлөөлөл болон Өмнөд бүсийн төв Өмнөговь, Дорноговь, Зүүн бүсийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой комиссын гишүүд оролцож байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны есдүгээр сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийнэ. Мөн Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын Парламентын дээд танхим, Ражяа Сабхагийн дарга Венкаяа Найду болон Энэтхэгийн Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзахаар төлөвлөж байна.

Монгол Улсын төрийн тэргүүний 10 жилийн дараа БНЭУ-д хийх гэж буй энэхүү айлчлалаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх тухай ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Энэтхэгийн Гаяа болон Бангалор хотуудад тус тус зочилж, манай улстай холбоотой Буддын шашны түүх дурсгалт газрууд болон Энэтхэгийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн зарим төвтэй танилцана.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 21.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна

Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалд анхаарч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг өнгөрсөн онд байгуулсан. Монгол Улсад 2018 оны байдлаар 105730 хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгаа ажээ. Үүний 35589 нь Улаанбаатар хотод, бусад нь хөдөө орон нутагт амьдардаг байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 92.5 хувь нь 15-аас дээш насныхан юм. Хөдөлмөр эрхлэлтийн тухайд 21.1 хувь нь ажлын байраар хангагджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зээлийн барьцаанд хураагдсан дуусаагүй барилга худалдана

Банкны зээлийн барьцаанд хураагдсан Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Сэлбэ голын гүүрний баруун эрэг, Улаанбаатар буян ХХК-ний чанх хойно байрлалтай 16,793.84 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 16 давхар дуусаагүй барилгыг худалдана.

Худалдан авах саналыг 9-р сарын 25-ны өдрийг хүртэл хүлээн авна.

Холбоо барих хаяг: info@tdbm.mn

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Билгүүн: Хөрөнгө оруулагчид Монголыг 100-200 хувийн ашиг хүртэх өндөр өгөөжийн орчин гэж харсан хэвээр байгаа

-Нинжа нараас болж уул уурхайг бүхэлд буруутгах хандлага ажиглагдаж эхэлснийг “Дисковер Монголиа”-гаар хөндөнө-

Монголын уул уурхайн
үндэсний ассоциацийн
Удирдах зөвлөлийн дарга
А.Билгүүнтэй ярилцлаа.


-Уул уурхайн салбарт тулгамдаад байгаа гол
бэрхшээлүүдээс ярилцлагаа
эхэлье?

-Уул уурхайн салбарынханд
тулгараад буй хоёр гол асуудал
байна. Эхний асуудал нь хөрөнгө
оруулагчдын анхаарлыг Монгол
руу татах. Хоёр дахь асуудал
нь иргэдэд уул уурхайн талаар
бодит мэдээлэл хүргэх. Сошиал
медиагаар худал мэдээлэл
түгээд эхэлчихсэн. Уул уурхайн
салбарынхан өөр зуураа учраа
олох асуудлууд ч бий. Монголын
уул уурхайн ассоциаци саяхан
“Хариуцлагаар нэгд” гэдэг
хөдөлгөөн өрнүүлсэн. Энэ
хөдөлгөөнд анх найман компани
нэгдсэн бол одоогоор таван
компани нэмэгдээд байна. Орон
нутгийн иргэд уул уурхайн
талаар зөв мэдээлэлтэй
болох хэрэгтэй байгаа. Зөв
мэдээлэлтэй болохын тулд
хариуцлагатай компаниудыг
хариуцлагагүйгээс нь ялгах
шаардлага бий. Хариуцлагагүй
үйл ажиллагаа их гэдгийг
хүлээн зөвшөөрнө. Тэр дундаа
алтны шороон ордууд дээр их
байгаа.

-Нинжа нарыг хэлж байна
уу?

-Олны нэршсэнээр бол
тийм л дээ. Нинжа нарын үйл
ажиллагаанаас болоод уул
уурхайн салбарын нэр хүнд
тэр чигтээ сэвтэх байдалд
хүрчихээд байна. Энэ асуудлыг
өнөө жилийн “Дисковер
Монголиа”-гаар онцолж
хөндөнө. Би Монголын уул
уурхайн үндэсний ассоциацийн
удирдах зөвлөлийн даргын
хувьд илтгэл тавина. Олон
нийтийн нүдээр уул уурхайн
салбар яаж харагдаж байгаа
талаар онцолно. Энэ хүрээнд
хоёр асуудал хөндөнө. Нэгдүгээрт монголчуудын хэл,
соёлын ялгаатай байдлаас
үүдээд уул уурхайн салбарыг
сөргөөр харах өнцөг бий
болчихлоо л доо. Гадны жишээг
харахаар уул уурхайн салбарыг
олборлох салбар гэдэг. Гэтэл
манайх уул уурхай гээд буруу
орчуулаад хэрэглэчихсэн.
Монгол хүмүүсийн сэтгэхүйд
уул гэдэг үг өөр утгаар буудаг.
Уул ус гэж ярьдаг. Тэр утгаараа
маш эмзэг ойлголт. Уулаа
тахидаг, байгалиа сүсэглэдэг
ард түмэн болохоор уул уурхай
гэдэг үгэнд эмзэг ханддаг. Буруу
хэрэглэгдээд яваа өөр нэг
нэршил нь байгалийн баялаг
гэсэн үг. Олон улсын туршлагаар
бол газар доор байгаа
эрдсийг байгалийн нөөц гэж
тодотгодог. Хоёр дахь асуудал
нь байгалийн доройтолтой
холбоотой. Дэлхийн бүх
л улсад тулгарсан асуудал.
Монголд ч ялгаагүй бэлчээр,
ус тулгамдсан асуудлын нэг.
Манай улсын бэлчээр 1980-
аад оноос өнөөг хүртэл 30
орчим хувиар хорогдсон гэсэн
статистик бий. Шалтгааныг нь
судлаад үзэхээр сүргийн бүтэц
өөрчлөгдсөн гэх мэт малчдын
ахуйгаас үүдсэн асуудлууд
зонхилдог.

-Нөгөө талд малчид, орон
нутгийн иргэд уул уурхай л
бэлчээр усгүй болголоо гэсэн
тайлбар хэлдэг. Ингэхэд нийт
газар нутгийн яг хэчнээн
хувьд уул уурхайн үйл
ажиллагаа явагддаг юм бэ?

-Маш бага тоо гардаг.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл
гэхэд нийт газар нутгийн нэг
хувийг эзэлдэг. Монгол Улсын
нутаг дэвсгэрийн ихэнх хувийг
бэлчээр эзэлдэг. Бэлчээр
хорогдож байгаагийн үндсэн
шалтгаан нь малын тоо
толгойны огцом өсөлт. Ямааны
тоо толгой огцом өссөн, сүргийн
бүтэц алдагдсан гэсэн том
шалтгаан бий. Өөр нэг онцолж
яримаар зүйл нь манай улсын
аж үйлдвэрийн салбарын
бүтэц. Аж үйлдвэрийн салбар
байгалийн баялаг дээр л голлож
суурилдаг. Мал аж ахуй, хөдөө
аж ахуй, ашигт малтмал гэсэн
бүтэцтэй. Гурвуулаа байгаль
дээр суурилсан салбарууд.
Энэ гурван салбар тус тусдаа
хэдий хэмжээний газар нутгийг
эзэлсэн үйл ажиллагаа явуулж
байна вэ гээд харахаар уул
уурхайн салбарынх маш
өчүүхэн. Өнөө хоёр нь маш
том хэмжээний газар нутаг
хамардаг. Тэр хэрээр хөдөө аж
ахуй, газар тариалангаас үүдэж
байгаль орчинд тулгарч буй
бэрхшээл, асуудал их байдаг.
Энэ бүх асуудлыг уул уурхайн
салбар руу автоматаар наагаад
байна л даа.

-Юм л бол уул уурхай
буруутай гэсэн хандлага ч
тод анзаарагддаг шүү. Баримт
судалгаатай хармаар юм
байна…?

-Харин манай салбарынхан
бүх зүйлд тоо судалгаа, баримт
нотолгоотой хандъя гэсэн
санал дэвшүүлж байгаа. Энэ
чиглэлд түлхүү ажиллаж, бодит
мэдээлэл өгөх талд анхаарч
ажиллана гэсэн чигтэй яваа.

-Уул уурхайн салбар
эдийн засгийн 60 гаруй хувийг
нуруундаа үүрч яваа гэдэг
утгаар эрдсийн үнэ дэлхийн
зах зээл дээр ямар байх вэ
гэсэн асуулт олны анхааралд
байдаг. Зэс, алт, нүүрсний үнэ
ямархуу байх зураг харагдаж
байна вэ?

– Хятад Америкийн
худалдааны дайн яах нь
тодорхойгүй хэвээр байна.
Ийм шалтгаанаар зэсийн үнэ
унасан. 5600 ам.доллар байсан
ханш 5100 рүү орчихсон. Оны
дунд үед дөрөв, тавдугаар
сард дээд цэгтээ хүрээд
одоогийн байдлаар уначихаад
байна. Зэсийн үнэ унасан
нь шалтгаантай. Хятадын
эдийн засгийн тэлэлтийн
хурд харьцангуй багасчихлаа. Хятадын аж үйлдвэрийн салбар
өмнөх шигээ хурдан тэлэхгүй
нь гэсэн хүлээлт үүсээд байна.
Нөгөө талд худалдааны
дайн Америкт бас сөргөөр
нөлөөлөөд эхэллээ. Америкийн
хөрөнгийн зах дээр яах аргагүй
дараагийн бууралт ажиглагдах
нь тодорхой болчихлоо.
Төд удалгүй эдийн засгийн
хямрал болно гэсэн хүлээлт
бий. Энэ бүхэн аж үйлдвэрийн
салбарт хэрэглэгддэг эрдсийн
бүтээгдэхүүнүүд, тэр дундаа
нүүрсний үнэд сөргөөр нөлөөлөх
хандлага байна. Өнөөдөр өрнөж
буй үйл явдлын сөрөг тал нь
гэвэл энэ.


-Эерэг тал гэж байна уу?


-Мэдээж эерэг тал бий.
Геополитикийн асуудал их болох
тусам, хөрөнгө оруулагчид
ирээдүйг зөвөөр тодорхойлох
магадлал багасах тусам үнэт
металлын үнэ өсч байдаг. Алт
мөнгөний үнэ сайжирч байна.
Алт мөнгөний үнэ сайжрах нь
манайд ашигтай. Алт оны эхэнд
1200 ам.доллар байсан. Одоо
1510 гарчихаад явж байна. Үнэт
металлуудын энэ өсөлт Монгол
шиг дэд бүтэц тааруухан хөгжсөн
улсад боломж өгдөг. Төмрийн
хүдэр, нүүрс, зэсийн тухайд
их хэмжээгээр тээвэрлэдэг
онцлогтой. Төмөр зам гэх
мэт их хэмжээний хөрөнгө
оруулалт шаардсан дэд бүтэц
шаарддаг. Үнэт металлын
хувьд уурхайгаас гаргаж
байгаа эцсийн бүтээгдэхүүн нь
овор бага гэсэн онцлогтой. Нэг
ордын хувьд сард ганц алтан
гулдмай л гарч байгаа. Ийм
онцлогтой бүтээгдэхүүнийг
онгоцоор тээвэрлээд байж
болно. Дэд бүтцээс хамаарал
багатай гэсэн үг. Хоёрдугаарт,
хаана л бол хаана манай алтыг
авах боломжтой. Тэр утгаараа
манай алтны салбар, тэр
дундаа үндсэн ордын салбар
харьцангуй боломжийн үе ирж
байна.


– Гадны хөрөнгийн
биржид бүртгэлтэй Монголд
үйл ажиллагаа явуулдаг
компани гэхээр уул уурхайн
салбарынхан л байдаг.
Уул уурхайн компаниудын
хувьцааны ханш ямархуу
байна?

– Монголыг хөрөнгө
оруулагчид нөгөө л гурван
оронтой тоонд буюу 100-200
хувийн өгөөж хүртэж болохуйц
өндөр эрсдэлтэй бөгөөд өндөр
өгөөжийн орчин гэж харсан
хэвээр байгаа. Өгөөжийн
орчныг бүрдүүлж буй салбар
нь хайгуул. Огт үнэ цэнэ байхгүй
хайгуулын талбай дээр очоод
тодорхой хэмжээний орд байх
магадлалтай гэсэн мэдээлэл
гаргана гэдэг бол анхны хөрөнгө
оруулалтаа хэд дахин нугалах
боломж олгодог. Тийм болохоор
хөрөнгө оруулагчид Монголд
орж ирсэн хэвээрээ байна.
Уул уурхайн салбараа хоёр
хуваагаад үзвэл нэгдүгээрт
нь хайгуулын салбар багтана.
Хоёрдугаарт нь ашиглалтын
салбар жагсана. Ашиглалтын
салбарын нөхдүүд ихэнхдээ
олон улсын металлын үнэ,
уул уурхайн салбарын хөрөнгө
оруулагчдын хүлээлтээс
шалтгаалсан хүчин зүйлүүдэд
татагдсан хэвээр байна.
Олборлолтын салбар дээр нэг
том гацаа үүсгэж буй, асуултын
тэмдэг тавьж байгаа зүйл нь Оюу толгойг 66 хувийг эзэмшигч
“Туркойз хилл”. “Туркойз хилл”-
ийн Америк дахь хувьцаа
нь 45 цент болж уначихаад
байна. Хамгийн доод талдаа
40 цент хүрсэн. Жилийн өмнө
хоёр доллар 18 цент байсан
хувьцаа ингэж уначихаад
байгаа. Томоохон, олборлох
үе шатандаа яваа компаниудад
хөрөнгө оруулдаг нөхдийн ихэнх
нь “Туркойз хилл”-ийн хувьцааг
эзэмшсэн байдаг.


-“Туркойз хилл” Монголын
хөрөнгийн барометр
болчихсон гэж ойлголоо…?


-Яг тийм. Өмнө нь “Туркойз
хилл”-ийн хувьцааны ханш
улс төрийн үйл явдлаас
шалтгаалж унадаг байсан
бол энэ удаад харьцангуй
өөр өнгө харагдаж байна.
Оюу толгой дээр үүсчихээд
байгаа техникийн нөхцөлөөс
шалтгаалаад хувьцааны ханш
унасан хандлага анзаарагдаж
байгаа. Хөрөнгө оруулагчдын
тухайд “Туркойз хилл”-ийн
хувьцаа унахад л улстөрчдөд
бурууг нь тохдог байсан бол
өөр. Төслийн техникийн хүчин
зүйлээс шалтгаалаад ханш
уналаа гэсэн сигнал өгч байна.
Харьцангуй бодит ойлголттой
болж эхэлж байна л даа. Манай
бодлого боловсруулагчид
өөрсдийнхөө чадлаар л гадны
хөрөнгө оруулагчдыг оруулж
ирэх гэж оролдож явааг хөрөнгө
оруулагчид ойлгож байна. Ийм
эерэг гаргалгаа бас бий.

-Манай улсад хэрэгжиж
байгаа хайгуулын гэрэлтэй
гэгээтэй төсөл гэвэл ямар
төслийг онцлох вэ?

-Хайгуулын төсөл хоёр
янз. Нэгдүгээрт нь орд
илрүүлээгүй, илрүүлэх гээд
явж байгаа компаниуд. Ийм
компаниудын дунд яах аргагүй
хамгийн их хөрөнгө оруулалт
босгож чадаж байгаа компанийн
нэг нь “Кинкора”. Өмнөговьд
Оюу толгойтой тэнцэхүйц том
орд илрүүлнэ гээд миний л
мэдэхээр долоо найман жил ажиллаж байгаа компани.
Хэтийн төлөв сайтай байж
магадгүй компаниудын нэг.
Одоогийн байдлаар том нөөц
олж чадаагүй. Гэхдээ компанийн
алсын хараа тодорхой.
Өмнөговийн геологийн бүсэд
Оюу толгой шиг орд байх
магадлалтай гээд хайгуулаа
үргэлжлүүлж байна. Өмнөговьд
шинээр үйл ажиллагаа
явуулахаар нэг компани орж
ирж байгаа. Тэр нь Австралийн
хөрөнгийн биржид бүртгэлтэй
“Эликсир энержи” гэж компани
бий. Нүүрсний давхаргын
метан хийн нөөц илрүүлэх
зорилготой компани. Өнөөгийн
байдлаар олж илрүүлсэн том
нөөц байхгүй, зардал гаргаад
яваа. Нөгөө талд ахисан шатны
хайгуулын компаниуд бий. Ийм
компанид “Занаду”, “Эрдэнэ
ресурс”, “Аспайр майнинг”
багтана. “Занаду”-гийн хувьд
Хармагтайн зэсийн профирийн
ордыг илрүүлчихсэн. Мөн алтны
хүчилтөрөгчийн исэлдэлтэд
орсон орд байна гэдгийг
тогтоогоод ашиглах боломжтой
эсэх дээр судалгаа эхлүүлсэн
яваа. “Аспайр майнинг”-ийн
хувьд Хөвсгөлийн Овоотын орд
дээр сайн чанарын нүүрсний
нөөцийг тодорхойлчихсон.
Тухайн нөөцийг олборлоод
зах зээлд хүргэх шийдлүүдээ
гаргасан. ТЭЗҮ-ийн шатандаа
яваа. Гурав дахь компани нь
Монголын Хөрөнгийн биржид
хувьцаагаа гаргасан “Эрдэнэ
ресурс”. Хөндийн алтны төсөл
гээд өндөр агуулгатай алтны
үндсэн ордыг Баянхонгорт
илрүүлсэн. Мөн л ТЭЗҮ-гийн
шатанд явж байна. 2020 оноос
төслийн санхүүжилтээ босгоод
барилгын ажлаа амжилттай
хийж чадвал 2021 оноос алтны
үндсэн ордоо ашиглах боломж
бүрдэнэ.

-Хөрөнгө оруулалтын
орчин сайн байвал сэвхийгээд
босоод ирэх чадамж
хайгуулын салбарт бий юу?

-Байхаар барах уу, БНХАУ
жилд олборлодог алтныхаа
хэмжээгээр тэргүүлэгч улс.
ОХУ гуравт нь жагсдаг.
Монгол Улс 21-т байдаг. Бид
чулуулгийн адилхан бүсэд
оршдог. Ийм байтал яагаад
алтны олборлолтоор дэлхийн
топ аравт орж болохгүй гэж.
Алт олборлоно гэдэг чинь
хатуу валют олборлож байна
гэсэн үг. Монголд алтны үндсэн
ордын хайгуул төдийлөн сайн
хийгдээгүй. Алт олборлолоо гэж
ярьж байгаа ч алтны шороон
орд дээр ажилладаг. Шороон
ордны хувьд нэгдүгээрт нөөц
багатай. Хоёрдугаарт байгаль
орчны тухайд асар сөрөг үр
дагавартай.

– Үндсэн орд хайж
илрүүлж, ашиглах талд
явбал алтны салбарт илүү
өндөр боломж байгаа юм
байна. Гацуурт, Бороо шиг
хэдэн орд нээгдэх боломж
геологийн тогтцын хувьд
байгаа гэсэн дүгнэлтийг таны
ярианаас хийчихэж болохоор
байна…?

-Алтны үндсэн ордны хайгуул
төдийлөн сайн хийгдэхгүй
байна л даа. Экологид үзүүлэх
нөлөө нь шороон ордоосоо
бага гэж түрүүн хэлсэн дээ.
Олборлолт явагдаж байгаа
ихэнх шороон орд хангайн
бүс, ой мод хосолсон газар,
голын ай сав дагаж оршдог.
Харин үндсэн орд ихэнхдээ
говь, цөлийн бүсэд олдох
магадлал өндөр. Монгол Улсын
Говь-Алтайгаас авахуулаад
Баянхонгор Өмнөговиор
дайраад явдаг Тяньшаний бүс
буюу Транс Алтайн чулуулгийн
бүс гэж бий. Энэхүү чулуулгийн
бүсэд металлын томоохон орд
байх магадлал өндөр. Энэ
бүсэд Кумтор гэх мэт ордууд
бий. Оюу толгой, Хармагтай,
Баянхөндий гэх мэт орд энэ
бүсэд багтдаг. Говь цөлийн
бүсэд байдаг учраас байгаль
орчинд нөлөөлөх нөлөө нь
харьцангуй бага.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.

Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг хүргэх юм.

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын алба, Шадар сайдын Ажлын алба, Сангийн яамны өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлнэ.

Өдөрлөгийн үеэр Улаанбаатар-Дархан, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамын шинэчлэл, өргөтгөл, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, орон сууцны “Солонго I, II хороолол төсөл”, нисэх онгоцны шинэ буудал, “Шинэ сум” төсөл, Байгалийн түүхийн музей, Төв цэвэрлэх байгууламж, цэнгэлдэх хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтын ажлын өнөөгийн явцын талаар танилцуулна. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд ажлаа сурталчлах юм.

2019.09.16-ны өдөр Иргэд, олон нийттэй харилцах төв иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, хөрөнгө оруулагчдад нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгч иргэний бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах, автомашины дугаар олгох, шилжүүлэх, татварын өр, тооцоотой эсэх тодорхойлолт гаргах, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах болон барилгын зураг хянуулах хүсэлт хүлээн авах, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээ, мэдэгдлийг судлан газар дээр нь олгох, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалт хийх, стандартын сургалтын бүртгэл явуулна.

Төрийн банк үнэгүй данс, карт нээж өгч, Гялс банкны үйлчилгээ үзүүлэх бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үнэт цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол ашиг, хувь тараах талаар мэдээлэл өгөх юм байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ягаан, цэнхэр тасалбар, ногдол ашиг зэрэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авна.

Зээлийн батлан даалтын сан, малын индексжүүлсэн даатгал, бусад төрлийн даатгал болон “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”, “Хөгжлийн хөтөч, дэд бутэц төсөл”, “Тогтвортой амьжиргаа-3 төсөл”, “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Бичил санхүүгийн хөгжил төсөл”, “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” зэрэг төслийн талаар танилцуулах юм.

Цаашид яам, агентлагууд хуваарьт өдрөө ажлаа тайлагнахаас гадна иргэдэд төрийн зарим үйлчилгээ үзүүлнэ.

Тухайлбал:

2019.9.17 Гадаад харилцааны яам – Консулын газар иргэдэд зөвлөгөө өгөх, Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрууд тухайн улсынхаа үндэсний хоол, бүтээгдэхүүнээр үйлчилж, мэндчилгээ дэвшүүлэх

2019.9.18 Эрүүл мэндийн яам – Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоо, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүүхдийн хараа, чих, хамар, хоолой зэрэг үзлэг

2019.9.19 Хууль зүй, дотоод хэргийн яам – Цагдаагийн байгууллагад өгөх иргэдийн санал, хүсэлт, өргөдөл хүлээн авна. Иргэний болон хуулийн этгээд, эд хөрөнгийн улсын бүртгэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, оюуны өмчийн эрхийн мэдүүлэг авах, гадаадын иргэний виз, зөвшөөрөл, цахим визний танилцуулга, зөвлөгөө

2019.9.20 Байгаль орчин, аялал жуулчлалын яам – Тусгай зөвшөөрлүүдийн материал бүрдүүлэлт, сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэх, “Ногоон хэрэм” төслийн хүрээнд мод тарих зэрэг зөвлөгөө

2019.9.21 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам – Ажлын байрны захиалга авч, ажилгүй иргэдийг зуучлах, нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, одонтой ээж, жирэмсэн эхчүүдийн материал, насны хишигтэй холбоотойгоор ахмадуудын өргөдлийг хүлээн авах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт олгох, сунгах, протез, ортопедийн танилцуулга, захиалга авах

2019.9.22 Зам, тээврийн хөгжлийн яам – Төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, иргэдийн санал бодлыг хүлээн авах

2019.9.23 Барилга, хот байгуулалтын яам – Тусгай зөвшөөрлийн хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах, газар өмчлөх, эзэмших, ашиглах, газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэх, бүртгэлгүй эсэх лавлагаа олгох, үл хөдлөх хөрөнгийн судалгаа, цэвэр, бохир ус, дулааны төлбөр тооцооны бодолт, үнэ тарифын мэдээлэл, зөвлөгөө өгөх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэх,

2019.9.24 Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам – Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн үзэсгэлэн, жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үнэгүй зөвлөгөө, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон бусад сангаас олгодог зээлтэй холбоотой мэдээлэл, малын эмийн хэрэглээний хяналт, баталгаажуулалт, үзэсгэлэн худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалахад зориулсан зөвлөгөө

2019.9.25 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам – Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын чиглэлээр мэдээлэл өгч танилцуулах, иргэдийн өргөдөл, гоидлыг хүлээн авах

2019.9.26 Эрчим хүчний яам – Иргэдийн гомдлыг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх, цахилгаан, дулааны техникийн нөхцөл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжээс өргөдлийг цахимаар хүлээн авах талаар зөвлөгөө өгөх, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, шинжлэх ухаан, инновацийн шинэ бүтээл, техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа

2019.9.27 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам – Их, дээд сургуульд суралцагчид тэтгэлэг, зээлд хэрхэн хамрагдах, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаархи мэдээлэл, хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн хамрагдалт, ирц, үнэлгээ, гэрийн даалгавар зэргийг эцэг эхчүүд гар утаснаасаа шууд үзэх боломжтой системийг танилцуулах, гар утсанд суулгаж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.

2019 оны 09 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд соёл, урлагийн байгууллагууд 18.00-19.30 цагт Д.Сүхбаатарын талбайд уран бүтээлээ толилуулна.

Categories
мэдээ улс-төр

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуульд 21 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байна

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л. Саянаа, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын дэд дарга, сургуулийн удирдагч, хурандаа Б.Ууганбаяр, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Л.Келечески, АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлалын Номхон далайн хүрээг хариуцсан газрын дарга, доктор Жон Вүүд, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Х.Луу нарын албаны хүмүүс оролцсон юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ, “Говийн чоно-2019” олон улсын сургалт дадлага сургуулийг бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх зорилгоор 8 дах удаагаа зохион байгуулж байна. Монгол орны дэд бүтэц, уул уурхай, үйлдвэрлэл хөгжсөн Дорноговь аймгийг түшиглэн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээг төлөвлөх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар хэлэлцэж, харилцан туршлааа солилцож байгаа билээ. Иймээс та бүхэн мэдлэгээ дээшлүүлэх, сурч мэдэхийг хичээх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа сайжруулах, бэлэн байдлыг нэмэгдүүлэх талаар хичээж оролцохыг хүсье” гэлээ.

Дадлага сургуульд Монгол, АНУ-аас гадна Австрали, Канад, Франц, Нипаль, Турк, Их Британи, Бангладеш, Индонези, Казахстан, Киргизстан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам зэрэг 21 улс орон, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЭМЯ, БХБЯ, ХХААХҮЯ, ЗХЖШ, МЭЕГ, ЦЕГ, МХЕГ, Улаанбаатар төмөр зам, Автотээврийн үндэсний төв болоод Өмнөд Бүсийн төв Өмнөговь, Дорноговь, Зүүн бүсийн төв Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газрууд, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дотоодын хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургууль, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын нийт 500 гаруй төлөөлөл оролцож байна.

“Говийн чоно 2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль нь “Орон нутгийн чадавх ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд танхимын, академик болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах дууриалган үзүүлэх дадлага сургууль болоод орон нутгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших, гамшиг, аюулт үзэгдэл ослын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах удирдах бүрэлдэхүүний команд штабын сургууль гэсэн 4 чиглэлээр 21 төрлийн сургалт зохион байгуулагдаж байна.

Дадлага сургуулийн үеэр “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд Монгол, Америкийн аврагчид хамтран газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг аврах, үйлдвэрийн барилгад гарсан химийн осол болон галт тэрэгний ослын үед аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулна. Мөн Сайншанд сумын иргэдийг нүүн шилжүүлэх, хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх дадлага сургуулиуд энэ сарын 21-нд болно.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар тариалангийн бүс нутаг Төв, Сэлэнгэ аймагт ажиллав.

Төв аймгийн Угтаалцайдам сумын “Элсэн цагаан” ХХК, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Агро Шим” ХХК-ийн тариан талбайгаар зочилж ургац хураалтын явц байдалтай танилцлаа. Мөн Улсын аварга ногоочин Б.Хадбаатарын төмс, хүнсний ногооны талбайд очиж ургац хураалттай танилцсан юм.

Энэ онд улсын хэмжээгээр 364.8 мянган гаүртариа, үүнээс 340.1 мянган гаулаанбуудай, 14.8 мянган гатөмс, 8.0 мянган гахүнсний ногоо, 82.4 мянган гатосны, 42.0 мянган гатэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган гатариалалт хийсэн юм.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарч байгааг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэллээ.

ХХААХҮ-ийн сайдын танилцуулснаар, энэжилд Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургацын байдал хэвийн байгаа бол Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэг буурахаар байгаа юм байна. Гэсэн хэдий ч ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж технологийн зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулж улаан буудайн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой юм байна.

Энэ жил улсын хэмжээнд 340 мянгаүр тариа тариалсан бөгөөд 400 мянга орчим тонн улаанбуудай хураахаар төлөвлөжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүн амаа хүнс тэжээлээр хангах буянтай хариуцлагатай ажлаа нэр төртэй хийж байгаа тариаланчдад талархал илэрхийлээд, стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилын үнийг тогтвортой байлгах, хангамжийг сайжруулах үүднээс улаанбуудайн урамшууллыг тонн тутамд нь 50 мянган төгрөгөөр тооцон олгож ирснийг энэ жилийн нөхцөл байдал тариаланчдын хүсэлтийн дагуу улаанбуудайн урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж, 100 мянгад хүргэнэ гэдгээ Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзахдаа мэдэгдлээ.

3.0 сая еврогийн хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр тариаланчдад 36 ширхэг үр тариа хураах компайн хүлээлгэн өгөв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ ОХУ-ын Внешэкономбанкны 3.0 сая еврогийн хөнгөлттэй зээлээр 2 төрлийн хүчин чадлын 36 ширхэг үр тариа хураах комбайн нийлүүлэгдэж байгааг хүлээлгэн өгөв. Энэ нь үр тариаг хаягдалгүй хураахад зориулсан техникийн хангамжийг нэмэгдүүлэх , ургац хураалтын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэхэд чухал, бодит тусламж болж байна гэж тариаланчид хэлэв. Энэхүү техник , тоног төхөөрөмж нийлүүлэгдснээр жилд 23.0 мянган га талбайн үр тариаг технологийн хугацаанд хураах техник үйлдвэрлэлд нэвтэрч үр тариа хураах комбайны шинэчлэл 80 хувьд хүрч байна.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн гүүрэн гарцын эхний хэсгийг өнөөдөр нээнэ

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын ажил үргэлжилж байна. Гүүрэн гарцын эхний хэсгийг өнөөдөр 11.40 цагт нээнэ. Өөрөөр хэлбэл, Замын цагдаагийн газраас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөнийг нээнэ гэсэн үг юм.

Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц баригдсанаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх чухал ач холбогдолтой.