Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг сурталчлан ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг энэ сарын16-27-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг хүргэх юм.

Тус нээлттэй өдөрлөг өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын алба, Шадар сайдын Ажлын алба, Сангийн яамны өдөрлөгөөр эхэллээ.

Өнөөдрийн өдөрлөгт Онцгой байдлын байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газар, ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэн, Давтан сургалт сэргээн заслын төв, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид оролцож, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан ажиллаж байна.

Түүнчлэн ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, барилгын зураг хянуулах хүсэлт хүлээн авах, гамшгийн эрсдэлийн үнэлгээний арга зүй, үнэлгээ хийлгэх журмыг танилцуулах, ГСХ-ийн лабораторийн дүгнэлт гаргуулах хүсэлт хүлээн авах зэрэг үйлчилгээг явуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл хүргэх, ДССЗТ-ийн “Жаргалант” сувиллын хамт олон иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.

Өдөрлөг өнөөдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр цэцэрлэгийн хүүхдүүд цусан суулгац өвчнөөр өвчилжээ

Сүхбаатар дүүрэгт байрлах Нэгдүгээр цэцэрлэгийн хүүхдүүд цусан суулгац өвчнөөр өвчилж, зургаан хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт эхний хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрчээ. Цусан суулгац өвчин юунаас болж гарсан талаар НМХГ болон ХӨСҮТ хамтран шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь хараахан гараагүй байна.

Тус цэцэрлэг есдүгээр сарын 01-нээс хойш халуун усгүй байгаа учраас хүүхдүүд гараа угааж чадахгүй бохироор дамжин уг халдвар халдварлаж өвчин авсан байх гэж эцэг эхчүүд хэлж байна. Мөн эцэг эхчүүд хотын удирдлагуудад хандсан байгаа ажээ.

Зургаан хүүхдээс гадна гэрээр хэвтэн эмчлүүлж байгаа олон хүүхэд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ёс зүйн дэд хороо Ө.Энхтүвшин гишүүний асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр 14.00 цагаас хуралдаж, УИХ-ын гишүүний ёс зүйн талаар хэлэлцэхээр товлоод байгаа юм. Ёс зүйн асуудлыг нь хэлэлцэх гэж байгаа УИХ-ын гишүүн нь Ө.Энхтүвшин сайд юм байна. Учир нь, Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрсөн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөл батлах үеэр сайд нарын картыг сугалж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Ө.Энхтүвшин гишүүн танхимынхаа сайд нарын картыг сугалж авсан нь ёс зүйгүй үйлдэл болсон гэж үзсэн учраас ийнхүү түүний асуудлыг Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Амаржих газрын орчмын баар, цэнгээний газруудын зөвшөөрлийг түдгэлзүүлжээ

Прокурорын байгууллага 2019 онд “Шүүхэд төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах оролцоо, үр дүнг нэмэгдүүлэх” зорилт дэвшүүлсэн юм. Энэ зорилтын хүрээнд Баянзүрх дүүргийн прокурорын газар тус дүүргийн 13 дугаар хороонд байрлах эх барих, нярай, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг “Амгалан” амаржих газрын ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг баар, зочид буудлуудыг судалж, холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

Тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2018-2019 онд дээрх газруудтай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл нийт 107 удаа бүртгэгдэж, удаа дараа арга хэмжээ авч байсан боловч гэмт хэрэг, зөрчил гарах нь таслан зогсоогдоогүй бөгөөд “Амгалан” амаржих газрын хэвийн үйл ажиллагааг ноцтойгоор алдагдуулж, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байсан байна.

Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд Прокурорын мэдэгдэл хүргүүлсний дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/232 дугаар тушаалаар нэр бүхий баар, зочид буудлын согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, холбогдох газруудад хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Амь насыг нь хөнөөгөөд айлын хашаанд үлдээсэн хэрэг гарчээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо гэх газарт энэ сарын 15-ны өдөр хүн амины хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллага хэргийн газарт очиж үзлэг, шалгалт хийхэд тус газарт оршин суух хаягтай 34 настай эрэгтэй М-ийн амь насыг хохироогоод цогцосыг нь хөрш айлынх хашаанд үлдээсэн байсныг тогтоосон байна.

Уг хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж Архангай аймгийн харьяат 29 настай Д-г саатуулан шалгаж байна. Тэрбээр хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байжээ.

Хэргийг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг цагдан хорьжээ

Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас хүргүүлсэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг болон н.Баярхүү нарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн Ч.Алтанхуяг болон н.Баярхүү нарт Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл

Categories
мэдээ спорт

ДАШТ-ий гуравдугаар тойрог эхэллээ

Оросын холбооны улсын Екатеринбург хотноо эрэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээний 57 кг-д ОУХМ Э.Цэндбаатар өчигдөр Кыргызстан улсын боксчин М.Сейтбек Уулуг 5:0-ээр илүүрхэн ялав. Жингийнхээ гуравдугаарт эрэмбэлэгдсэн тэрээр маргааш (есдүгээр сарын 17) Унгарын боксчин Роланд Гароштой тулалдах юм. 63 кг-д жингийнхээ дөрөвдэх чансаатай ОУХМ Б.Чинзориг эхний шатанд хийлж, улмаар есдүгээр сарын 14-нд Хятадын Шань Жунийг 5:0 ялсан бол гуравдугаар тойрогт Энэтхэгийн Маниш Каушиктай мөн маргааш тоглох гэж байна.

69 кг-д эхний шатанд гоц мөргөсөн спортын мастер Г.Баярхүү өнөөдөр Тайванийн Пань Хун Минтэй анхны тулаанаа хийнэ. Энэ удаагийн ДАШТ-ээс “Токио-2020” олимпийн эрх олгохгүй бөгөөд манай улсаас долоон боксчин тус ДАШТ-д оролцсон. Тэднээс 52 кг-д Х.Энхмандах Казахстаны С.Бибоссиновт 2:3-аар, 75 кг-д Д.Давааням Узбекистаны Ф.Кахрамоновт 0:5-ээр, 81 кг-д Н.Шинэбаяр Узбекистаны Д.Рузметовт 0:5-аар, -91 кг-д С.Эрдэнэбаяр Словакийн Д.Михалект 1:4-өөр тус тус хожигдож тэмцээнээ өндөрлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Дүнжингарав худалдааны төвөөс Амгалан хүртэл зам хаана

Өнөөдөр 08-18:00 цаг хүртэл Дүнжингарав худалдааны төвийн урдаас зүүн тийш Амгалангийн төмөр замын гарамтай уулзвар хүртэлх чиглэлийн автозамыг хаана.

Учир нь хөгжлийн бэрхшээлтэй, гэр бүлийн марафон гүйлт болон дугуйн уралдаан зэрэг спортын арга хэмжээ зохион байгуулагдах юм. Иймд аль болох тээврийн хэрэгслээсээ татгалзаж дээрх замуудаар хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах “Жаргалын мод” аянд нэгдээрэй

Монголын сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн байр сууриа эзэлж 20 гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн өдгөө хүнд өвчинтэйгээ тэмцэж буй сэтгүүлч, редактор Ж.Жаргалсайханд туслах хандивын аяныг сэтгүүл зүйн салбарынхан өрнүүлж эхэллээ.

Сэтгүүлч Ж.Жаргалсайханы хувьд Монголын сэтгүүлзүйд 20 гаруй жил ажиллахдаа “Сэрүүлэг” сониноос ажлын гараагаа эхэлж “Сурагч” сонин, “Shuud” TV, Shuud.mn, Mass.mn, Ontslokh.mn сайтуудыг үүсгэн байгуулалцаж, Монголын сайтын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсныг сэтгүүлзүйн салбарынхан сайн мэднэ.

Гэвч өвчин хэлж ирдэггүй хийж ирдэгийн жамаар тэрбээр 2017 оноос эхлэн хүндээр өвдөж, өвчинтэйгээ тэмцэж явсаар өнөөдөр хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэсэн ерөнхий оноштой, 4 дүгээр үеийн бөөрний дутагдал, 2 дугаар үеийн архаг цус багадалт, 3 дугаар үеийн тархины цусан хангамжийн дутмагшил, элэгний С вирус, системийн эмгэг хавсарсан аюулт өвчнөөс болж биеийн жин нь 38 кг, биеийн байдал нь хүнд байгаа тул БНСУ руу үе шаттай эмчилгээнд явах хэрэгтэй болчихоод байна.

Түүнд тохиолдсон энэхүү өвчин нь эдгэршгүй бөгөөд энэхүү эмчилгээнд явснаараа өвчний явцыг нь удаашруулах, насжилтыг нь уртасгах, биеийн ерөнхий байдал сэргэвэл бөөр солиулах хүртлээ үргэлжлэх юм.

Иймд урт удаан хугацаанд үргэлжлэх эмчилгээнд нь зориулж насыг нь уртасгахын төлөө мэргэжил нэгт нөхөд, сэтгүүлзүйн салбарын эвлэл, сайтын холбоод нэгдэн Жаргалтай сайхан амьдралын төлөө “Жаргалын мод” тусламжийн аяныг эхлүүлж байна.

Сэтгүүлзүйн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэхдээ сайн үйлсийн эзэн, сайхан сэтгэлийн элч болж үргэлж манлайлагч байж ирсэн Жагаагаа хөл дээр нь босгож, хайртай ганц охин Амулатай нь олон жил аз жаргалтай амьдрах боломжийг өгцгөөе хүмүүсээ.

Олны хүч оломгүй далай гэдэг. Сэтгэлийн өглөг багадахгүй. Та ч гэсэн их бага гэлтгүй сэтгэлийн өглөг өргөж хандив өргөөрөй.

Түүнд одоо л тусламж хэрэгтэй, эс бөгөөс хожимдоно. Хандив өргөх данс ХААН банк 5076114356, ТӨРИЙН БАНК-105700275109.

Categories
мэдээ нийгэм

Хоёр явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ТЦА-д зам тээврийн ослын шинжтэй 359 дуудлага иржээ.

Бямба, Ням гарагт ослын улмаас 18 хүн гэмтэж, хоёр хүний амь нас хохирсон байна. Үүнээс хоёр хүүхэд хүнд гэмтжээ.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Унадаг дугуйтай хүүхэд мөргөх хэлбэрээр-1
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -12
  • Мөргөлдөх хэлбэрээр 1
  • Онхолдох хэлбэрээр 1
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрэр 1 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал, СХД-ийн 4 дүгээр хороо Баянхошууны зам, Их нарангийн 12 гудамж 5 тоот хашааны хойд замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч, явган зорчигч 29 настай, эрэгтэйг Г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсныг ТЦА-ны бие бүрэлдэхүүн шуурхай ажилласны үр дүнд тээврийн хэрэгсэл болон жолоочийг олж тогтоон хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.

Мөн СБД-ийн 14 дүгээр хороо Чингэлтэй өргөн чөлөө UB авто засварын зүүн замд Hino Ranger автомашины жолооч Ө нь явган зорчигч 37 настай, эрэгтэй О-г мөргөж амь насын хохироожээ.

Явган зорчигч та зорчих хэсгээр хөндлөн гарахдаа “явган хүний гарц буюу гарамаар зам хөндлөн гарах. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайш хашлагагүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарч хэвших”-ийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.