Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Ардын намын ээлжит бус сонгууль хэмээх хийрхэл буюу улс төрийн шар завьжтануудын сэрүүн зүүд” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Ардын намын ээлжит бус сонгууль хэмээх хийрхэл буюу улс төрийн шар завьжтануудын сэрүүн зүүд” хэмээн өгүүлжээ.

Г.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийснээр Монгол Улс хөгжлийн цоо шинэ шатанд гарна хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Л.Болд: Бидний зовлонгийн эх үүсвэр Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтөөс болсон хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Ургацын далай” дууны түүхийг “Дуу төрсөн түүх” нүүрээс уншаарай.

Амьдрал байх боломжтой гэгддэг K2-18b гаригаас ус илэрсэн талаар нийтлэлийг “Танин мэдэхүй” нүүрээс хүлээн авч уншаарай.

Ц.Гарамжав: Монголбанкинд би ямар ч өргүй. Харин ч олборлож байсан металлаараа ашиг өгч байсан хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Г.Долгорсүрэн: Цагаан хорхой өвчний хамгийн ноцтой шинж тэмдэг нь хамраас цус гарах” хэмээн “Эмч” нүүрт ярьжээ.

Сайжруулсан түлш утаа багатай ч, тортог ихтэй байгаа талаарх нийтлэлийг “Өдрийн сурвалжлага” нүүрээс хүлээн авч уншаарай.

“Шинэ агуулгаар сурах бичиг хэвлүүлэх нэрийдлээр дарга нар бизнес хийдэг үү” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

4 дүгээр нүүрнээс “Улс төрийн дахин хуваарилалтын өмнө” нийтлэлийг уншаарай.

Түүнчлэн “Дэлхийн мэдээ”, ”Энэ өдөр” булангаа өнөөдрийн шинэхэн дугаараас хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндий чиглэлийн хурдны замын хөдөлгөөнийг нээлээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг Улаанбаатартай холбосон 32 километр урт тууш замын хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ.

Тууш зам нь “Яармагийн товчоо – Айцын даваа – Түргэний гүүр – Бөхөгийн хөтөл -Хөшигийн хөндий” гэсэн чиглэлтэй бөгөөд цааш үргэлжлэн Зуунмод, Мандалговийн автозамтай нийлдэг тул жолооч та бүхэн уг замыг сонгон хөдөлгөөнд оролцсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг Тээврийн цагдаагийн албанааас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний стандарт батлагдлаа

Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд шуурхай, найдвартай, чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй хүргэх стратегийн зорилтыг хангах хүрээнд “Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг баталлаа.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/685 тоот тушаалд Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний стандартыг мөрдөж ажиллахыг улсын бүртгэлийн байгууллагын нийт албан хаагчид, уг стандартын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга нарт тус тус үүрэг болгосон байна

CS11-0063:2019 дугаар бүхий үйлчилгээний стандарт Улсын бүртгэлийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж /газар, хэлтэс/, аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн газар, хэлтэс, тасагт хүргэгдсэн болно.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

“Монреалийн протоколын 32 жилийн хүчин чармайлтаар озоны давхарга нөхөгдөж байна”

Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Озоны үндэсний албанаас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн болон бусад албаны төлөөлөгчид оролцов.

Монреалийн протоколын Нарийн бичгийн дарга нарын газраас олон улсын гэрээний өнөөг хүртэлх ололт, амжилтыг үнэлж ,онцлон тэмдэглэхийн сацуу озоны давхаргаа үргэлжлүүлэн хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах үйл хэргээ үргэлжлүүлье хэмээн “Монреалийн протоколын 32 жилийн хүчин чармайлтаар озоны давхарга нөхөгдөж байна” сэдвийн хүрээнд Дэлхийн Озоны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн: Одоогоос 30 гаруй жилийн өмнө шүршигч аэрозоль, хөргөлт, агааржуулалтын систем, өөр олон техник технологид ашиглаж байсан хлортфторт нүүрстөрөгч (ХФН) болон бусад озон задалдаг бодисууд нь озоны давхаргыг цоолж, аюултай хэт ягаан туяа нэвтрэх нөхцөлийг бий болгож буйг эрдэмтэд судалж тогтоосон бөгөөд түүнд хариу арга хэмжээ авахын тулд дэлхийн улс орнууд хамтран Монреалийн протоколыг 1987 онд хэлэлцэж батлан өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Озоны цоорхойн талаархи 2018 оны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2000 оноос хойш озоны цоорхой 10 жил тутамд 1-3 хувиар нөхөгдөж байгааг судалж тогтоосон ба хэрэв Монреалийн протокол байгаагүй бол озоны цоорхойн хэмжээ улам ихсэж, дэлхийн дундаж температур одоогийнхоос илүү нэмэгдэх байсан.

Монреалийн протоколын хүрээнд Дэлхийн бүх улс орнууд дэлхийн дулааралд сөргөөр нөлөөлж байсан озон задлах бодис болон хүлэмжийн хийнүүд хэмээгдэх дээрх бодисуудын үйлдвэрлэл, хэрэглээг 99 хувиар бууруулж, хэрэглээг зогсоосон. Үүний үр дүнд озоны цоорхой нөхөгдөж байгаа ба 2060-аад он гэхэд озоны давхаргын хэмжээ 1980 оныхтой тэнцүү хэмжээнд хүрч нөхөгдөнө гэж таамаглаж байна хэмээлээ.

Түүнчлэн Озон-Уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи нэвтрүүлэх нь Озоны давхаргаа хамгаалах хамгийн бодит үр дүн гэдгийг онцолж байв.

Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр Озоны давхаргаа хамгаалах Монгол Улсын үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тэрбээр Монгол улс 1996 онд Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд нэгдэн орсон бөгөөд озоны давхаргыг хамгаалах дэлхий нийтийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна. Үүнд:

• 2010 оны 1 дүгээр сарын 1-ээс хлорфторт нүүрстөрөгчийн (ХФН/CFC) төрлийн озон задалдаг бодисын импорт, худалдааг бүр мөсөн зогсоосон.

• 2011 оноос дараагийн шатны зорилт болох гидрохлорфторт нүүрстөрөгчийн (ГФНУ/HCFC) төрлийн бодисыг үе шаттай бууруулж, хэрэглээнээс гаргах менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна..

• 2018 оны 09 сарын 05-нд Засгийн газрын 277-р тогтоолоор “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журам батлуулж, 2019 оны 01 сарын 01-ээс хүчин төгөлдөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

• 2019 онд озон задалдаг бодисын импорт, экспортод хяналт тавих гаалийн болон байгаль орчны хяналтын ажилтнуудад ээлжит сургалтыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран зохион байгуулав.

• 2019 оны 08 сард “Озон задалдаг бодис гидрохлорфторт нүүрстөрөгч бодисыг хэрэглээнээс гаргахад гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг бууруулах ажлыг идэвхжүүлэх асуудал” сэдэвт олон улсын хурал болоод “Озон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи” үзэсгэлэн, дугуй ширээний хэлэлцүүлгийг зохион байгуулсан зэрэг ажлуудыг тогтмол үе шаттай зохион байгуулж байгааг онцлон хэлж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Б.Батзориг БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Вон Юү Чолийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын бүлгийн дарга Б.Батзориг өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Вон Юү Чоль тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд ирэх сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах 19 дэх удаагийн Ази, Номхон далайн бүсийн орнуудын Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх парламентын олон улсын чуулга уулзалтын талаар ярилцаж, санал солилцлоо.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын бүлгийн дарга Б.Батзориг ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиох бөгөөд хоёр улсын найрамдалт харилцаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгаад парламентын бүлгийн даргын хувьд баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, “Монгол Улсын 30 гаруй мянган иргэн тус улсад урт болон богино хугацаагаар ажиллаж, амьдарч байна. Харин БНСУ-ын 3000 орчим иргэн манай улсад ажиллаж, сурч байна. Түүнчлэн хоёр улсын хооронд өдөр бүр нислэг үйлдэгддэг болсон зэргээс найрамдалт харилцааны хөгжлийг харж болохоор байгаа” гээд цаашид ч хоёр талын ярилцаж, тохирсон хэлэлцээрүүд бодит ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Вон Юү Чоль найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын бүлгийн дарга Б.Батзоригт талархал илэрхийлээд 19 дэх удаагийн Ази, Номхон далайн бүсийн орнуудын Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх парламентын олон улсын чуулга уулзалтын талаар товч мэдээлэл өгөв.

Тэрбээр, “Энэ удаагийн чуулга уулзалтаар байгаль орчны нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлын асуудлыг хөндөж, ярилцахаар төлөвлөсөн. Ази, Номхон далайн бүс нутагт 55 орон байдгаас одоогийн байдлаар уг чуулганд 46 орон гишүүнээр элссэн. Ази, Номхон далайн бүсийн орнуудын Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх парламентын олон улсын чуулга уулзалтыг хоёр жил тутамд зохион байгуулдаг. Бүгд Найрамдах Солонгос Улсад болсон 18 дахь удаагийн чуулга уулзалтад Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү улсаа төлөөлөн оролцож, “Эдийн засаг ба хүрээлэн буй орчин” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд Ази-Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон” гээд энэ удаагийн чуулганыг амжилттай зохион байгуулахад парламентын бүлгийн даргын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэв.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын бүлгийн дарга Б.Батзориг байгаль орчны асуудал тэр дундаа агаарын бохирдлын асуудал манай хоёр улсад төдийгүй дэлхий дахины анхаарлыг татсан чухал сэдэв учраас бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ

Авлигын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга, нийтийн оролцоо, идэвхийг дэмжин урамшуулах, авлигыг илчлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх зорилгоор “Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилжээ.

Авлигын асуудлаар иргэн, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл хуульд заасан журмаар шалгагдан, тогтоогдсон бол тухайн асуудлыг мэдээлсэн этгээдэд Авлигатай тэмцэх газарт хураагдсан бэлэн мөнгө болон эд хөрөнгийн нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу олгож байхаар уг хуулийн төсөлд тусгажээ.

Урамшуулалд улсын төсвөөс нэмэгдэл зардал гарахгүй бөгөөд улсын орлого болгон хураасан хөрөнгөөс санхүүжүүлэх аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны холбогдох албан тушаалтнуудад хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэн батлах бэлтгэлийг хангах үүрэг даалгавар өгөв.

Их хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой авлигын хэргийг илчилж мэдээлэх нь мэдээлэгч этгээдэд өндөр эрсдэл учруулдаг тул “Шүгэл үлээгчийн тухай” болон гэрчийг хамгаалах тухай хууль тогтоомжийг батлах, шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа тэрбээр энэ үеэр илэрхийлэв.

Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргаж буй санал, дүгнэлтэд үндэслэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбуудайн тонн тутамд олгодог урамшууллыг нэмэгдүүллээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар энэ амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутаг Төв, Сэлэнгэ аймагт ажиллалаа.

Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын “Элсэн цагаан” ХХК, Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын “Агро Шим” ХХК-ийн тариан талбайгаар зочилж ургац хураалтын явц байдалтай танилцлаа. Мөн Улсын аварга ногоочин Б.Хадбаатарын төмс, хүнсний ногооны талбайд очиж ургац хураалттай танилцсан юм.

Энэ онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн юм.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарч байгааг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэллээ.

ХХААХҮ-ийн сайдын танилцуулснаар, энэ жилийн хувьд Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургацын байдал хэвийн байгаа бол Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэг буурахаар байгаа юм байна. Гэсэн хэдий ч ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж технологийн зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулж улаан буудайн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой юм байна.

Энэ жил улсын хэмжээнд 340 мянган га-д үр тариа тариалсан бөгөөд 400 мянга орчим тонн улаанбуудай хураахаар төлөвлөжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүн амаа хүнс тэжээлээр хангах буянтай хариуцлагатай ажлаа нэр төртэй хийж байгаа тариаланчдад талархал илэрхийлээд, стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилын үнийг тогтвортой байлгах, хангамжийг сайжруулах үүднээс улаанбуудайн урамшууллыг тонн тутамд нь 50 мянган төгрөгөөр тооцон олгож ирснийг энэ жилийн нөхцөл байдал тариаланчдын хүсэлтийн дагуу улаанбуудайн урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж, 100 мянгад хүргэнэ гэдгээ Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзахдаа мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

“Спортлог Улаанбаатар” өдөрлөгт 732 хүн хамрагдлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” өдөрлөгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан билээ.

Энэ үеэр Нийслэлийн Спортын хорооноос 9 дүүргийн Биеийн тамир, спортын хороодтой хамтран Д.Сүхбаатарын талбайн баруун талын авто замын дагуу “Спортлог Улаанбаатар” биеийн тамир, спортын өдөрлөг зохион байгуулж 732 хүн хамрагдлаа.

Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороод Олс таталтын тэмцээн зохион байгуулж 32 хорооны 488 иргэн, Хан-Уул дүүрэг үндэсний ширээний шагайн наадгайн тэмцээн зохион байгуулж 10 хорооны 30 иргэн, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо буухиа тэмцээн зохион байгуулж 17 цэцэрлэгийн 85 багш, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо дээс тоглох тэмцээн зохион байгуулан эрэгтэй 12, эмэгтэй 14 иргэн, гир өргөлтийн тэмцээн зохион байгуулан 13 иргэн, байрнаас уртад хайралтын тэмцээн зохион байгуулан 10 эрэгтэй хүүхэд, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо 3 х 3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулан 8 багийн 24 хүүхэд, Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо волейбол, дугуйн спортын үзүүлэх тоглолт зохион байгуулан 40 хүн, Налайх, Багануур, Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороод бадминтоны тэмцээн зохион байгуулан 16 хүн тус тус оролцлоо.

Мөн Монголын дугуйчдын холбооноос санаачилсан 5000 гаруй дугуйчдын парадад хотын Захирагч С.Амарсайхан оролцсон юм.

Categories
мэдээ спорт

Х.Болдбаатар монголын жүдо бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогджээ

Монголын жүдо бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатарыг томилжээ. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжиннямаас ажлаа хүлээж авах юм.

Х.Болдбаатар нь 1998 онд БНСУ-ын Пусан хотод болсон Азийн наадмын жүдогийн 71 кг-ын жинд алт, 1997 онд Бельград хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 73 кг-ын жинд хүрэл, 1996, 1997 оны самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртэж байв. Мөн Риогийн олимпын циклд БНХАУ-ын жүдогийн бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар дөрвөн жил ажиллаж байсан туршлагатай.

Тэрээр ирэх оны Токиогийн олимпд шигшээ багаа өөрөө бүрдүүлэн оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймгийн Булган сумд дуут хавдар илэрч, хязгаарлалт тогтоожээ

Дорнод аймгийн Булган сумын II-р багийн “Өвөр-Урт” гэдэг газар малчин “У”-ийн 1 тугал 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сорьц авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Дуут хавдар” болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын захирамжаар 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/81 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Голомтод 2 өрхийн 92 тугалыг вакцинжуулж ариутгал халдваргүйтгэл хийжээ.