Categories
мэдээ нийгэм

Аргал түүж яваад голд осолджээ

Аргал түүж яваад голд осолдсон иргэний цогцсыг олжээ.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн харьяат иргэн Б /54 настай, эрэгтэй/ аргал түүж яваад Ховд голын усанд осолдсон байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид уснаас гаргаж тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Мөн тус сумын Ногоон багт тус багийн харьяат иргэн С /33 настай, эрэгтэй/ 2019.09.15-ны өдрийн 07:30 цагийн орчимд ажилдаа явах гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Гадаад харилцааны яам нээлттэй ажиллана

Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдрүүд өчигдөр Сүхбаатарын талбайд эхэлсэн билээ. Төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх үйл ажиллагаа өнөөдөр Гадаад харилцааны яамны нээлттэй өдрөөр үргэлжилж байна. Нээлттэй өдөрлөг Гадаад харилцааны яамны Консулын газар иргэдэд зөвлөгөө өгөх, Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрууд тухайн улс, үндэстний хоол, бүтээгдэхүүнээр үйлчилж, мэндчилгээ дэвшүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Хилээр зургаан кг алт нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын албанаас их хэмжээний алт биедээ нууж улсын хилээр гарах гэж байсан этгээдүүдийг энэ сарын 14-ний өдөр саатуулжээ. Тодруулбал, иргэн О, М нар нь гадуур болон дотуур хувцсандаа зургаан ширхэг алт нууж Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь илрүүлэн алтыг хураан авсан байна. Тус алт нь нийт 6 кг 40 граммын жинтэй. Шалгалтын ажиллагаа үргэлжил байна.

2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол банкны ханшаар 1 кг алт нь 129,928,000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд 775,000,000 төгрөгийн алтыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоосон нь энэ юм.

Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно-2019” олон улсын сургууль танхимын сургалтаар үргэлжилж байна

Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль танхимын сургалтаар үргэлжилж байна.

Дадлага сургуулийн хүрээнд хэвлэл мэдээллийн сэтгүүлч, олон нийттэй харилцах мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох өндрөөс аврах ажиллагаа болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтууд явагдаж байгаа юм.

Сургалтыг АНУ-ын Номхон далайн цэргийн командлал болон Аляскийн Үндэсний гвардын сургагч багш нар удирдан явуулж, мэдлэг, мэдээлэл, туршлагаа хуваалцаж байна.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийж байна

Гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн онцлогт тохируулан гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх зорилгоор ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2019 оны 09 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Завхан аймгийн мэргэжлийн анги, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд гамшгийн эрсдэлийг үнэлэх, эрх зүйн орчны шинэчлэл, шинээр батлагдсан заавар, аргачлалын талаар сургалт зохион байгууллаа.

Мөн сургалтын хүрээнд тус аймгийн хэмжээнд тохиолддог болон тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдэлийн тойм судалгааг хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Соёмбо”-ынхон өсвөрийн аврагчдаа тэргүүллээ

Аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын “Бор-Өндөр”-1 ОНХ-тэй хамтран “Өвсөрийн аврагч-2019” тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.

Аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, гамшигт нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, Онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог хангах, тэсвэр хатуужилтай, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой тус тэмцээнд дөрвөн сургуулийн таван багийн 35 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.

Баг тамирчид 800 метрийн зайд гүйхдээ мэдлэг шалгах цэг, анхны тусламжийн цэг, усанд осолдогчдыг аврах цэг, хүч тамирын цэг, уяа зангидах, химийн хордолтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж, самбар болон дугуйн саад, торон саадыг даван туулснаар аваргуудаа тодрууллаа.

Улмаар тус тэмцээнд Ерөнхий боловсролын 2-р сургуулийн “Соёмбо” баг тэргүүн байранд шалгарч, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авлаа.

Түүнчлэн аймгийн Онцгой байдлын газрын хүсэлтийн дагуу Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Бор-Өндөр”-1 ОНХ-ээс 45 ширхэг өсвөрийн аврагчийн хантааз, малгай, иж бүрэн компьютер 1 ш, өнгөт принтер, сэтгүүлийн самбар, хичээлийн самбар, номын шүүгээг гардуулан өгч, бүлгийн хүүхдүүдийг хичээлийн бус цагаараа бүлгийн үйл ажиллагааг идэвхижүүлэх нөхцлийг бүрдүүллээ гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

ХХБанкны Замын-Үүд салбарын 20-н жилийн ойн баяр амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улсын арилжааны ууган бөгөөд банк санхүүгийн салбарын тэргүүлэгч ХХБанкны Замын-үүд салбарын үүсгэн байгуулагдсаны түүхт 20-н жилийн ой энэ онд тохиож байна.

Салбар нь анх 1999 онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ХХБанкны тооцооны төв, Хилийн шалган нэвтрүүлэх цогцолборт Тооцооны касс нээж, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.

Салбар байгуулагдсанаар Замын-Үүд сумандаа анх удаа гадаад валютын арилжааг БНХАУлсын юань-р хийж эхэлсэн байна.

Мөн ХХБанк “Хязгааргүй мөрөөдөл” төслийнхөө хүрээнд Монгол Улсын ирээдүй, хойч үе болсон сурагч дүү нарынхаа мэдлэг, боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах Ерөнхий боловсролын 300-н номын сан тохижуулах аянаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд Замын үүд салбарынхаа 20-н жилийн ойн баярыг тохиолдуулан тус сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн номын санг тохижуулах, ном сурах бичиг, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийж багш, сурган хүмүүжүүлэгчдийн талархал, сурагч дүү нарынхаа баяр хөөр дунд хүлээлгэн өглөө.

Тус салбар нь 1999 оноос хойш 20-н жилийн хугацаанд Дорноговьаймгийн, Замын-Үүд сумын иргэд, харилцагч нарт олон улсын банкны жишигт нийцсэн банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэсээр ирсэн бөгөөд зөвхөн сүүлийн 10 жилийн хугацаанд орон нутгийн Нийгмийн даатгалын санд 528.6 сая төгрөгийн шимтгэл төлсөн байна.

Салбарын санхүүгийн үзүүлэлтүүд тасралтгүй өсөн нэмэгдэж, үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж буй нь харилцагч, хадгаламж эзэмшигч, хамтран ажиллагч түнш байгууллагууд Та бүхний бидэнд хүлээлгэсэн итгэл, бид бүгдийн хамтын ажиллагааны үр шим, амжилт бүтээл билээ.

ХХБанкны Замын-үүд салбарын түүхийг хамт бичилцсэн үнэ цэнтэй харилцагчид үе үеийн хүндэт ажилтнууд Та бүхэндээ гүн талархал илэрхийлж, бүтээн бий болгосон, хөгжил дэвшилд хамтдаа тэмүүлсэн түүхт 20-н жилийн ойн баярын халуун мэндийг дэвшүүлье.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

Categories
мэдээ нийгэм

Багшлахаар ирсэн гадаадын иргэн хар тамхины хэргээр саатуулагджээ

Уг иргэн баривчлагдах үедээ зургаан гр хар тамхи биедээ авч явсан нь тогтоогджээ. Мөн хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ.

Уг гадаад улсын иргэнд холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд Шүүхээс “хязгаарлалт тогтоох” буюу хуучнаар “хилийн хорих тавих” таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчилд арга хэмжээ авлаа

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянгол дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Миний зоог” цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар хоол үйлдвэрлэлийн явцад хоолны дээж авч тэмдэглэл үйлдээгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ялаа ихтэй, ариутгал, халдваргүйтгэлийн бодис хэрэглэдэггүй, ажилчдын хувцас солих өрөөгүй, ажиллагсад ажлын хувцсыг бүрэн өмсөөгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу торгууль шийтгэл ногдуулан, зөрчлийг арилгах талаар албан даалгавар өгч, гомдол гаргасан иргэнд хариу мэдэгдлээ.


Categories
мэдээ нийгэм

Дэлхийн банкны Дэд Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Монголбанкны удирдлагууд Дэлхийн банкны Дэд Ерөнхийлөгч Жин-Дон Хуа, ОУСК-ийн Дэд Ерөнхийлөгч Нена Стойлкович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монголбанк болон Дэлхийн банкны хамтын ажиллагаа, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, Нөөцийн удирдлагын “РАМП” хөтөлбөр, Монгол Улс ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн явцын талаар мэдээлэл солилцов.

Тус хөтөлбөрийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Монголбанкнаас Засгийн газартай хамтран ОУВС-аас хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төсвийн сахилга бат сайжирч, мөнгөний бодлогын үр нөлөө зорилтоо биелүүлж, эдийн засагт сэргэлт бий болсон нааштай үр дүнд хүрч буйг танилцуулаад, хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлагатай буйг онцолж, энэ талаар болон бусад холбогдох асуудлаар санал солилцлоо.