Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн гүүрэн гарцыг даваа гарагт нээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс өчигдөр Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилга дээр албаны хүмүүсийн хамтаар очиж ажиллалаа.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг энэ сарын 16-нд буюу ирэх даваа гарагт нээнэ. Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-нд нээхээр төлөвлөн өдөр, шөнийн ээлжээр ажиллаж байна. Харин зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөсөн” гэв.

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээхэд Хоме плазагийн зүүн хойд талын уулзвар руу дээрээс орж ирж байгаа хөдөлгөөн түгжрэл үүсгэхээр байна. Тийм учраас энэ уулзварыг өргөсгөж, явган хүний хашлагыг татуулан дөрвөн эгнээ болгох ажлыг даваа гарагаас өмнө хийх хэрэгтэй” гээд холбогдох газрууд болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэх, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газарт гүүр бүрэн ашиглалтад орох хүртэл энэ хэсгийн замын зарим уулзваруудад түр гэрлэн дохионы зохицуулалт хийхийг, Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт авто замыг өргөсгөх ажлыг түргэн шуурхай, чанар стандартын дагуу хийж гүйцэтгэхийг үүрэг чиглэл болголоо.

image

Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц нь баригдсанаар төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгож, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх эдийн засгийн өндөр үр ашигтай, нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ улс-төр

Тэтгэвэр барьцаалсан зээлийг үе шаттай бууруулахыг даалгав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэтгэвэр барьцаалсан зээлийг үе шаттай бууруулах, зээлийн хугацааг бүх банкинд адил 24 хүртэл сар байхаар тогтоох чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг сайд С.Чинзоригт даалгав. 2019 оны 08 дугаар сарын байдлаар нийт тэтгэвэр авагчийн 55.7 хувь буюу 233 орчим мянган хүн 814 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Тэд урт хугацаатай зээлийг 18 хувийн хүүтэй, 30 хүртэл сарын хугацаатай авчээ. 54.5 мянган хүн жилийн 10 хувийн хүүтэй зээл авсан нь нийт зээлдэгчийн 23.6 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Эрхэм чанар” протезийн үйлдвэр сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй боллоо

АНУ-ын “Эд Нэф” сангийн санхүүжилтээр “Дэл оюу дөл” ХХК-ийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө.

Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайдын Эрүүл мэндийн зөвлөх Н.Хүрэлбаатар, Халамж үйлчилгээ хариуцсан референт Н.Гүнчинхүү, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга О.Чинзориг болон АНУ-ын “Эд Нэф” сангийн төлөөлөгч хатагтай Май, АНУ-ын “Хангер клиник” протезийн үйлдвэрийн дарга Жон Диели нар оролцов. Сүүлийн үеийн дэвшилтэт энэхүү тоног төхөөрөмжөөр хүний онцлог, биеийн бүтцэд тохирсон протез, ортопед, тусгай зориулалтын гутал үйлдвэрлэх боломжтой болж байгаа аж. АНУ-ын “Хангер клиник” протезийн үйлдвэрийн дарга Жон Диели хэлэхдээ “Монголын протезийн үйлдвэр шинэ техник төхөөрөмжтэй болсноор гар ажиллагааг халж байна. Манай Хангер эмнэлгийн зүгээс бүх тоног төхөөрөмжүүдийг суурилуулж хэрхэн ажиллах талаар сургалтыг явуулж байгаа” гэлээ. Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж хүлээлгэн өгч протез, ортопед, тусгай зориулалтын хиймэл эд эрхтэн үйлдвэрлэх боломж нөхцлөөр хангаж өгсөн АНУ-ын “Эд Нэф” сангийн төлөөлөгч хатагтай Майд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц “Талархалын бичиг” гардуулан өглөө.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Украйн хоёр улс 90 хоног харилцан визгүй зорчино

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ.

Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Украин Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив.

Хэлэлцээрт гарын үсэг зурснаар бүх төрлийн паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих юм.

Categories
мэдээ нийгэм

Хөрсний хүнд металлын бохирдлыг биологийн аргаар саармагжуулах туршилтыг хэрэгжүүллээ

Нийслэлийн Байгаль орчны газраас сүүлийн жилүүдэд хийж байгаа хүнд металлын бохирдлын судалгаа болон бохирдол саармагжуулах арга зүйд үндэслэн 2018 онд “Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төв” ТББ-аас “Хүнд металлаар бохирдсон хөрсийг саармагжуулах арга зүй, технологийг, зонхилох бохирдуулагч тус бүрээр боловсруулж, нэвтрүүлэх” аргачлалыг хэрэгжүүлсний дүнд 2019 онд нийслэлд анх удаа бохирдол саармагжуулах туршилтын ажлыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүллээ. Тус дүүргийн зарим газарт арьс ширний үйлдвэрийн хог хаягдлаас үүдэлтэй хүнд металлын бохирдол их байгааг мэргэжлийн байгууллагууд удаа дараа шинжилж тогтоосон байдаг. Улаанбаатар хотын хөрсний зонхилох бохирдуулагч болох хар тугалга, хром, хүнцэл, зэс, кобальт, цайр зэрэг хүнд металлуудын тархацад төсөл эхлэхээс өмнө судалгаа, хэмжилтүүд хийхэд хромын бохирдол бусдаасаа илүү давамгайлж байв. Орон сууцны хорооллын дундах нийтийн эзэмшлийн хоёр талбайн нийт 0,7 га газрын хөрсний хүнд металлын бохирдлыг бууруулахдаа БНСУ-ын хөрсний бохирдлыг бууруулах дэвшилтэт технологиор гарган авсан нунтаг бодисыг ашиглан, хөрс сийрэгжүүлэлтийг технологийн дагуу бэлдэж, агаар орчны бохирдлыг бууруулахад нөлөөтэй модлог, олон наст ургамлыг тарьсанд хорооны иргэд, оршин суугчид талархалтай байна. Төсөл хэрэгжүүлсний дараах шинжилгээний дүнгээр бохирдлын хэмжээ 92 хувиар буурсан байна. Нийслэлийн хэмжээнд төдийгүй Монгол Улсын хэмжээнд анх удаа хийгдэж байгаа энэхүү ажил нь манай улсын хувьд хүрээлэн буй орчинд ээлтэй, өндөр зардал шаардахгүй, хэрэгжүүлэх боломжтой аргад тооцогдож байна. Цаашид тухайн талбайн ургамлаас тодорхой давтамжтайгаар хүнд металлын шинжилгээ авч, бохирдлын хэмжээг хянан, хөрсний хүнд металлын бохирдол ургамлаар дамжин саармагжиж буй байдлаас шалтгаалан төслийг өргөн хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэх юм.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Хөх тавилан” кино Олон улсын наадамд шалгарчээ

Төрийн шагналт зохиолч Д.Норовын “Хөх тавилан” туужаас сэдэвлэн бүтээсэн “Хөх тавилан” уран сайхны кино 41 дэх удаагийн Флоренцийн “Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадам”-д албан ёсоор шалгарчээ.

Найруулагч Т.Алтантуяа хань В.Агартайгаа хамтран “Хөх тавилан” уран сайхны кино бүтээж, гол дүрд нь мисс А.Баярцэцэг Бадамцэцэг гэх бүсгүйн дүрд тоглосон юм. Киноны ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, ерөнхий зураачаар Д.Батбилэг, дууны найруулагчаар О.Цэгмид, хөгжмийн зохиолчоор Д.Эрдэнэбат нар ажиллаж, Говь-Алтай аймгийн Цогт сумын Ээж хайрхан ууланд зургийг авсан байна. Мөн “Хөх тавилан” кинонд Монгол Улсын гавьяат жүжигчин А.Гүрсэд, Ш.Дэлгэржаргал гээд Монголын кино урлагийн ахмад уран бүтээлчдээс гадна, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ, залуу жүжигчин Б.Шинэбаяр зэрэг чадварлаг уран бүтээлчид тогложээ. Мисс А.Баярцэцэгийн хувьд загвар өмсөхөөс гадна жүжиглэх авьяастай нэгэн. Тэрбээр 2016 оны “Дэлхийн мисс” тэмцээнд оролцож, шилдэг 11-т үлдэж томоохон амжилт гаргаснаар нь хүмүүс андахгүй. Түүний хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл Марко Поло кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч мөн тоглосон.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74-р чуулган нээгджээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 дүгээр чуулган өчигдөр буюу энэ сарын 17-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд нээгджээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн энэ удаагийн чуулган “Ядуурлыг арилгах, чанартай боловсрол, цаг уурын үйл ажиллагаа, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт хүчин чармайлтыг дэмжих” сэдвийн хүрээнд болж байна. Нээлтийн ажиллагаанд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антанио Гутерриш, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74-р чуулганы дарга Тиджани Мохамед Бунди, НҮБ-д суугаа улс орнуудын байнгын төлөөлөгчид оролцжээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулган энэ сарын 16-нд өндөрлөж, Нигер улсын иргэн Тижани Мухаммед Бунди НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 дугаар чуулганы даргаар сонгогдож, НҮБ-ын Ерөнхий ассамблейн даргын бэлэг тэмдэг алхыг 73 дугаар чуулганы дарга Мария Фернанда Эспиносагаас гардан авсан юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш хаалтын ёслолд Мария Фернанда Эспиноса НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы дарга байх хугацаандаа гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлж, Эспиноса бол “Олон талт үзлийг хамгаалагч”, үүрэгт ажлаа авах үедээ “бүх хүний асуудлыг харгалзсан НҮБ-ыг байгуулна” гэсэн амлалтаа амжилттай биелүүлсэн хэмээн үнэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Бичил уурхай эрхлэх эрх олгосон хууль бус гэрээнүүдийг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Бичил уурхай эрхлэх эрх олгосон хууль бус гэрээнүүдийг цуцлана

Байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг арилгах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон хууль бус үйлдлийг таслан зогсоож байгаа ажлаа улам эрчимжүүлэхийг үүрэг болгов. Тухайлбал:

  • Бичил уурхай эрхлэх эрх олгосон хууль бус гэрээнүүдийг цуцлахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт
  • Ашигт малтмал хууль бусаар олборлосон талбайд нөхөн сэргээлт хийлгэхийг сайд Н.Цэрэнбат, Ц.Нямдорж, Д.Сумъяабазар болон Засаг дарга нарт
  • Бичил уурхайн дүгнэлтгүй талбайд ашигт малтмал олборлож байгаа эсэхэд хяналт тавих
  • Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техник, тоног төхөөрөмжүүдийг талбайгаас гаргах, харуул хамгаалалт тавихыг Цагдаагийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга С.Баатаржав, Н.Цагаанхүү нарт
  • Хууль бусаар бичил уурхай эрхлэгчдийн судалгааг гаргаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажиллахыг сайд С.Чинзориг, Засаг дарга нарт даалгав.

Хууль бусаар бичил уурхай эрхлэгчид журам зөрчин өндөр хүчин чадалтай, эсвэл шаардлага хангахгүй техник, тоног төхөөрөмж ашигладаг, дүгнэлт гарсан талбайд бусдыг ажиллуулж, олборлолтын гэрээгээ худалддаг, шилжүүлдэг, хамгаалах хэрэгсэлгүй ажилладаг зөрчил түгээмэл байна. Мөн зөвшөөрөлгүйгээр хүдэр баяжуулах цех барьж хортой, аюултай химийн бодис ашигладаг, нөхөн сэргээлт нэрийн дор олборлолт явуулдаг тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын танилцуулгад дурджээ.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих зорилгоор 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг дамнан орших 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа.

Усан цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барьж ашиглалтад оруулснаар баруун бүсийг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. 390 мянга гаруй хүн оршин суудаг баруун бүс нь эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор авдаг. Энэ нь Дөргөний усан цахилгаан станцын үйлдвэрлэдэг эрчим хүчээс 5-6 дахин үнэтэй гэсэн үг юм.

Баруун бүсийг найдвартай эрчим хүчтэй болгож Асгатын мөнгө, Хөшөөтийн коксжих нүүрс зэрэг томоохон орд газрыг ашиглах, цемент, ган, мах, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна.

Усан цахилгаан станц барихад шаардагдах 288,5 сая ам.долларын 274 саяыг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс, үлдсэнийг улсын төсвөөс гаргах юм.

Ирэх жил гурилын үнэ тогтвортой байна

Үр тарианы болон дотоодын гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гурилын үнэ өсөх эрсдлээс сэргийлэн энэ оны ургацаас үйлдвэрүүдэд нийлүүлсэн, стандартын шаардлага хангасан нэг тонн хүнсний улаан буудайд олгох урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж 100 мянган төгрөг байхаар тогтов. Урамшууллын хэмжээг нэмснээр гурилын үнэ тогтвортой байх бүрэн боломжтой гэж тариалан эрхлэгчид үзэж байна.

Буудайн чанар, зэргийг тогтоох төрийн мэдлийн лаборатори байгуулах, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа техник, тоног төхөөрөмж, үр, бордооны үнийн урьдчилгааг 10-20 хувь болгон бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрт олгож байгаа зээлд тариалан эрхлэгчдийг хамруулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд хамруулах, ургац хураалт, борлуулалтын үед импортоор төмс, хүнсний ногоо авахыг хязгаарлах зэрэг тариаланч, ногоочдын тавьсан санал, хүсэлтийг судалж, шаардлагатай арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

2019 оны 09 дүгээр сарын 14-ний байдлаар үр тарианы хураалт дөрөв, төмс, хүнсний ногооны хураалт 22 хувьтай байна.


Товч мэдээ

  • Тэтгэвэр барьцаалсан зээлийг үе шаттай бууруулах, зээлийн хугацааг бүх банкинд адил 24 хүртэл сар байхаар тогтоох чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг сайд С.Чинзоригт даалгав. 2019 оны 08 дугаар сарын байдлаар нийт тэтгэвэр авагчийн 55.7 хувь буюу 233 орчим мянган хүн 814 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Тэд урт хугацаатай зээлийг 18 хувийн хүүтэй, 30 хүртэл сарын хугацаатай авчээ. 54.5 мянган хүн жилийн 10 хувийн хүүтэй зээл авсан нь нийт зээлдэгчийн 23.6 хувийг эзэлж байна.
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 300 сая хүртэлх ам.долларын зээлээр “Улаанбаатар-Дарханы замд нэмэлт хоёр эгнээ зам барих”, “Дархан арьс ширний цогцолбор” төслийн дэд бүтэц байгуулах, “Чойр-Сайншандын 230 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих”, “Улаанбаатар хотын дулааны сүлжээ” гэсэн дөрвөн төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд төрийн байгууллагуудын хяналт шалгалт, чиг үүргийн давхардлыг арилгаж, хэрэглэгчийн эрх, үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүрэг, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагын эрх зэргийг нарийвчлан тусгажээ. Мөн цахим худалдааны улмаас хэрэглэгчид хохирохоос сэргийлэх талаар хуульчлах шаардлагатай гэж үзсэн байна.
  • Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Украин Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар бүх төрлийн паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих юм.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын эмэгтэй гишүүд “Илүү сайхан ирээдүйн төлөө” чуулганд оролцлоо

“Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг манай улс анх удаа зохион байгуулж байна. Чуулган 3 хоног Төрийн ордонд үргэлжилж байгаа бөгөөд “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, ”Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж өнөөдөр өндөрлөж байна. Өнөөдөр /2019.09.18/чуулганаас гарсан санал дүгнэлт, үр дүн, ач холбогдлын талаар оролцогчид байр сууриа нэгтгэлээ.

Уг чуулга уулзалтад УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл Н.Оюундарь, Б.Ундармаа, З.Нарантуяа зэрэг гишүүд идэвх санаачилгатай оролцож эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засгийн оролцоо, тэдний эрхийг хангах чиглэлээр улс орнуудын сайн туршлагыг хуваалцаж, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн шийдэл эрэлхийлж, санал солилцлоо. “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулганд ОХУ, БНХАУ, Швед, Филиппин, Солонгос зэрэг орны эмэгтэйчүүд оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

УИХ-ын эмэгтэй гишүүд “Илүү сайхан ирээдүйн төлөө” чуулганд оролцлоо

Categories
мэдээ нийгэм

Иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн иргэд маргааш “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг зориорой

Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөр” хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Өнөөдөр /2019.09.19/ Эрүүл мэндийн яам өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэдэд тайлагнаж, мэдээ, мэдээлэл өгч байгаа бол маргааш Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцсан чиглэлээр төрийн зарим төрлийн үйлчилгээг иргэдэд нэг дороос хүргэх аж. Тухайлбал, Улсын бүртгэлийн Ерөнхий газар хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг өдөрт нь хэвлэж олгох юм байна. Мөн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээ, архивын лавлагааг газар дээр нь хурдан, шуурхай олгоно. Тиймээс энэ төрлийн бичиг баримтын зөрчилтэй иргэд маргааш буюу есдүгээр сарын 19-нд болох “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зорихыг зөвлөж байна.