Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхбат: Засварчид бууж ирээд “Гагнуур хийж байгаад гал алдчихлаа” гэж хэлсэн

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Автозамчдын 30 дугаар байр, “Монполимент” группийн байранд энэ сарын 10-нд гал гарсан билээ. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар гагнуур хийсэн иргэд алдсаныг тогтоогоод байгаа юм байна. Энэ талаар тодруулгыг ОБЕГ-аас авах гэсэн ч тайлбар өгөхөөс эрс татгалзсан юм. Бид “Монполимент” группийн хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Мөнхбатаас тодрууллаа.


-Галын шалтгааныг танай байгууллагаас яаж харж байна вэ?

-Манай оффист туслах лифт барьж байгаа юм. Гүйцэтгэгч компанийн хоёр ажилтан гадна талын фасадны угсралт хийхдээ гагнуур хийсэн юм билээ. Гагнуур хийх явцдаа л гал алдчихсан юм байна гэж ойлголоо. Бууж ирэхэд нь ч асуухад “Бид хоёр гагнуур хийж байгаад гал алдчихлаа” гэж хэлж байсан. Гүйцэтгэгч компанийн хариуцлагаас шалтгаалж гал гарлаа гэж харж байна.

-Гагнуур хийж байсан ажилчид түлэгдсэн үү. Гал гарах үед барилгад хэдэн хүн байсан бэ?

-Хоёр засварчин аюулгүйн олсоор бууж ирсэн. Нэгнийх нь хувцас түлэгдсэн байна лээ. Бусдаар бол эрүүл мэнд нь хэвийн байна. Энэ барилгад 1000 гаруй хүн ажилладаг. Бүгд л оффистоо байсан байх. Галын дохиоллын систем ажиллах үед тог цахилгаан бүрэн унтардаг. Ажлын байран дээрээ байсан иргэд урсдаг шатаар бүгд амжиж гарсан. Цөөн хэдэн хүн угаартсаныг түргэний тэрэг ирээд авч явсан. Хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учраагүй.

-Гал оффисын дотогш нэвтэрсэн үү. Энэ барилгыг ямар материалаар хийж гүйцэтгэсэн бэ?

-Барилгын гадна фасаднаас эхэлж гал гарсан байх магадлалтай талаар би яриандаа дурдсан. Гал оффисын дотор тал руу ороогүй. Их хэмжээний утаа орж ирсэн гэх мэдээлэл байгаа. Барилгын материалын тухайд чанартай, шаардлага хангасан учраас гал дотогшоо орсонгүй бага хохирол амслаа гэж ойлгож байгаа.

-Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид дуудлага өгснөөс хойш хэдэн минутын дараа ирсэн бэ?

-Гал команд дуудлага өгснөөс хойш гурваас дөрвөн минутын дараа л ирсэн. Ийм олон хүн ажилладаг оффистой газар галын аюулгүй байдлыг хангасан гарцтай байх ёстой. Бидэнд нийслэлээс төлөвлөж олгосон гарц байдаг ч ашиглаж чадахгүй байна. Хажуу талын барилга хашаа татаад хогийн бункерээ тавьчихсан байна. Үүний цаана галын хор цэнэглэх худаг байгаа. Галын осол аюул тулгарсан үед үүнийг ашиглаж чадсангүй. Гал газар авч оффис бүхлээрээ галд автсан бол учрах хохирлыг тооцоолох аргагүй. Гал командын машин барилгын урд талаар тойрч нэгээс хоёр минутын хугацаа алдсан байх. Энэ барилгын гарц чөлөөтэй байсан бол галыг бага дээр нь дарах боломжтой байсан байх. Учирсан хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагын хүмүүс гаргах байх.

-16 давхарт үйл ажиллагаа явуулдаг ресторанаас гал гарсан гэх хүмүүс байна. 16 дугаар давхарт ямар байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Үгүй. Гадна фасадын засварын ажил явуулж байсан компанийн хариуцлагатай холбоотой асуудлаас шалтгаалж гал алдлаа. Гагнуурчид ч “Гал алдчихлаа” гэж хэлж байсан. Галын шалтгааныг Онцгой байдлын ерөнхий газраас тодруулах гэсэн ч тайлбар хийсэнгүй. “Монполимент” группийн байр суурийг тодруулахад гадна фасадны ажил гүйцэтгэж байсан компанийн ажилчид гал алдсан байж болзошгүй гэх тайлбарыг хэлж байна.

О.ДАШ

Categories
мэдээ цаг-үе

Б.Нарантуяа: Бага ангийн багш нарт туслах багш хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн 2а ангийн багш Б.Нарантуяатай ярилцлаа.


-Та хэдэн жил багшилж байна. Бага ангийн багшийн онцлог нь юу вэ?

-Би 1994 оноос хойш 26 дахь жилдээ боловсролын салбарт ажиллаж байна. Анх багш болсноосоо хойш бага ангийн багшаараа л дагнаад явж байгаа. Бага насны хүүхэд өөрөө их онцлогтой. Сурагч болох эхлэлийг бага ангиас нь л тавина. Суурь сайтай хүүхэд дунд, ахлах ангид ороод ч сайн суралцсаар байдаг. Тиймээс бага ангийн хүүхдийн суурийг зөв сайн тавих ёстойгоороо илүү онцлогтой байдаг л даа.

-Таныг анх багш болох үеийн хүүхдүүд одоо үеийн хүүхдүүдийн сэтгэл зүй хэр өөрчлөгдсөн бэ?

-Өөр шүү. Маш өөр болсон. Тэр үед хүүхдүүд сургуульд найман настай ордог байсан. Тиймээс илүү биеэ даагаад сурчихсан, зургаан настнуудыг бодвол хичээл хийх чадвар өндөр байдаг. Одоо зургаан настай орж байгаа болохоор арай балчир. Бие даалгаад хийлгэнэ гэж байхгүй. Заавал дагуулж, анхаарлыг нь төвлөрүүлж байж хийлгэнэ. Түүнээс найм, зургаан насны зөрүү маш их харагддаг.

-Тэгэхээр эцэг эх, багш, хүүхдийн харилцаа ямар байх ёстой вэ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ яаж чиглүүлж сургах вэ?

-Намайг анх багш болж байх үеийн эцэг эхчүүд одоогийн үеийнхнээс илүү төлөвшил сайтай, хүүхдүүдээ байнга асууж сурдаг байж. Гэрийн даалгаврыг нь байнга өөрсдөө хийлгэдэг, харилцаа холбоо сайтай байсан. Одооны зургаан настай хүүхдүүдийн эцэг эхчүүд залуухан шүү дээ. Ихэвчлэн хориос гучин насны залуус байна. Эдгээр залуу хүмүүс хүүхдүүддээ хандах хандлага бас арай өөр л дөө.

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хэрхэн хийлгэж сургах вэ?

-Гэрийн даалгаврыг хийлгэхэд хамгийн түрүүнд сууж сургах хэрэгтэй. Сууж сурсан хүүхэд биеэ даагаад өөрөө хичээлээ хийчихдэг. Тэгэхээр хамгийн эхэнд хүүхдээ зөв суулгах дадлыг олгох хэрэгтэй. Хүүхэд 3-4 дугаар ангид ороод ирэхээрээ нэгэнт дадал, арга барилаа эзэмшчихсэн байдаг. Хамгийн гол нь тогтвортой суулгаж, анхаарлыг нь төвлөрүүлж байж хичээлээ хийх ёстой. Түүнээс хүүхэд дангаараа биеэ дааж сурна гэж байдаггүй. Эцэг эхчүүд байнгын холбоотой хамтран ажиллах хэрэгтэй. Багшаас байнга зөвлөгөө авч байх нь зүйтэй. Түүнээс эцэг эх бүгдийг сайн хийх ёстой, мэддэг байх ёстой гэдэг зүйл байхгүй шүү дээ. Эцэг эхчүүдэд ч мэдэхгүй зүйл зөндөө гардаг. Тиймээс байнга холбоотой ажиллаж байж хүүхдийн сурах чадвар сайжирна. Багштай хамтран ажиллаж байж л хүүхдийнхээ даалгаврыг хийлгэнэ.

-Хүүхэд гэдэг эх орны ирээдүй. Хүүхдүүд сайн сурч, зөв хүн болж төлөвшиж байж Монгол Улс хөгжинө, сайжирна гэдгийг хүүхдүүдэд ухамсарлуулдаг уу. Ирээдүйн эх орны иргэдээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Шууд эх орны ирээдүй гэхээр бага насны хүүхэд хүлээж авч ойлгох чадвар нь өөр л дөө. Тэгэхээр хүнлэг хүнийг эхлээд бэлтгэж байж эх оронч сэтгэлгээ дараа нь сууна. Тиймээс эхлээд хүнтэй мэндэлж сурах, хүндэлж сурах дадлыг олгох хэрэгтэй. Өөрөөсөө ахмад настныг хүндлээд сурчихсан бол дараагийн цэвэр байх, хогоо хаяхгүй байх, хог хаясан байвал аваад хогийн саванд хийх гэдэг дадлыг суулгах хэрэгтэй. Ингэж шат дараатай явж байж бага насны хүүхдэд эх оронч үзлийг суулгах ёстой болохоос юу ч мэдээгүй хүлээж аваагүй байгаа тархинд шууд л чи эх орны ирээдүй гээд байж болохгүй л дээ. Нэгдүгээр ангиас бид орчинтойгоо хэрхэн харьцах, бусадтай хэрхэн харилцах талаарх мэдлэгийг олгохыг зорьдог.

-Нэгдүгээр ангийн хүүхэд уншиж бичиж сураад төгсдөг. Хоёрдугаар ангид орж ирэхдээ мартах, хичээлээ хийгээгүй орж ирэх тохиолдол гарах уу?

-Зөндөө байна. Уншиж чадахгүй болоод ирэх ч хүүхэд байна. Тэр болгоныг эхнээс нь дахин сэргээж, санах ойлголтыг өгнө. Манай ангийн хэсэг хүүхдүүд үсгээ мартаад л ирж. Тэдэнтэй дахиад л тулж ажиллана даа.

-Бага ангийн багшид хамгийн их тулгардаг бэрхшээл юу вэ?

-Нэг анги хамгийн багадаа тавин хүүхэдтэй. Өдөр бүр тавин хүүхдэд тулж ажиллах хүндрэлтэй. Хичээлийн цагаар өөр зүйл зориулах цаг зав ер гардаггүй. Нэг хүүхэдтэй байнга тулж ажиллаж чадахгүй учраас бусдаасаа хоцорсон хүүхдүүдийг өдөрт хичээлийн цагаас нэг цагийн өмнө ирүүлж бусад хүүхдүүдийнх нь түвшинд зэрэгцүүлж аваачихын тулд ажилладаг. Тавин хүүхэдтэй ганцаараа ажиллана гэдэг хүнд л дээ. Сургалтын ажиллагаанаас гадна бид гуравдугаар цагийн завсарлагаанаараа үдийн цай уудаг. Багш нар өөрсдөө сурагчдадаа хоолоо аягалж өгдөг. Тэгэхээр сургалтын цагаас их явдаг. Түүнд л гэхэд туслах багш үнэхээр хэрэгтэй байдаг. Тиймээс би хувьдаа бага ангийн багш нарт туслах багш хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа. Тэгвэл бидэнд сургалтын цаг гаргахад, чадвараа нэмэгдүүлэхэд арай илүү өгөөжтэй байж чадна.

-Олон жил бага ангийн багшаар ажилласан болохоор хөгжилтэй зүйл их тохиолдох байх даа. Дурсамжаасаа хуваалцаач?

-Байлгүй яахав, зөндөө бий. Хүүхэд гэдэг их хөөрхөн, гэнэн цайлган ертөнц байдаг. Байгаа орчныхоо зүйлийг юу ч бодолгүй ярьчихдаг. Гэнэн итгэмтгий. Ангид болсон зүйлээ гэртээ очоод ярьчихна. Гэртээ болсон зүйлээ ангидаа ирээд ярина. Ангиа андуурч орж ирээд бүтэн өдөржин суусны дараа өөр анги гэдгээ мэднэ. Нэгдүгээр ангийн хүүхдүүд анх орж ирээд өдөржин уйлна. Аргадахаар хүүхэд улам уйлдаг. Ном цүнхээ солино, мартана гээд олон зүйл болдог л доо. Одоо ангид маань шавийн минь хүүхэд сурч байна. Эхнээсээ А үсэг заалгаж байсан шавь нар минь “Багш аа танд л хүүхдээ өгнө” гээд хүүхдээ дагуулаад ирдэг. Харьяаллынх болохоор тэгээд авч л байгаа юм л даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д Б.Цэнддоогийн “Цогоо ба бусад​” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Гадаадаас хичээл заахаар ирсэн иргэн хар тамхи хэрэглсэнэ болон биедээ авч явсан нь тогтоогдсон. Сүүлийн үед хүүхэд залуусын дунд хар тамхины хэрэглээ газар авч аюулын харанга дэлдээд байгаа билээ. ЦЕГ-ын Хар тамхитай
тэмцэх газрын дарга,
цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдоос хар тамхитай холбоотой зарим асуултад хариулт авсныг нэг, долдугаар нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн
С.Эрдэнээс цаг үеийн
асуудлаар тодруулга
авсныг мөн МУИС-ийн Улс төр
судлалын тэнхимийн багш
доктор, дэд профессор
Д.Бумдарьтай ярилцсаныг н
эг болон тавдугаар нүүрнээс, УИХ-ын гишүүн
О.Баасанхүүгээс цаг үеийн
асуудлаар тодруулга
авсныг
дөрөвдүгээр нүүрнээс тус тус уншиж сонирхоорой.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Цогоо ба бусад” нийтлэл хэвлэгдлээ.

Автобусанд камер суурилуулснаас хойш халаасны хулгайн тоон үзүүлэлт буурч, ийм төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд дөхөм болсон гэнэ. Энэ тухай мэргэжилтний яриаг гуравдугаар нүүрэнд хэвлээ.

“Mambo” нэвтрүүлгийн
хөтлөгч Санти буюу
Б.Үйлстөгстэй хийсэн ярилцлагыг 13 дугаар нүүрнээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Хууль бус алт олборлолтыг зогсоов

Засгийн газраас томилогдож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл аиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан.

Энэ дагуу тухайн газар нутагт нөхөн сэргээлт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн хамгаалалтттай зохион байгуулж ажиллахыг тухайн орон нутгийн удирдлагуудад даалгасан билээ. Ажлын хэсэг 20 гаруй хоногийн өмнө гарсан энэхүү Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийг газар дээр нь шалгахад зөрчил илэрсэн байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Агуйт гэх газарт ажлын хэсгийн гишүүд ажиллах явцдаа 47 иргэн хууль бусаар алт олборлож, байгаль орчин сүйтгэж

байсантай таарч, цагдаагийн байгууллагад мэдээлж, хүлээлгэн өгчээ. Мөн долоон эксковатор бусад техник хэрэгслийг хурааж, лацадсан байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Орхон аймагт ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт энэ сарын 22-нд айлчилна. Тэрбээр Орхон аймагт хийж буй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцана. Мөн “Эх орон дуудаж байна” цугларалт, сургалтын нээлтийн үйл ажиллагаанд оролцож иргэдтэй уулзана. Дашрамд дурдахад, Орхон аймагт 2017 онд “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк” байгуулан гагнуурын электрод үйлдвэрлэж түүнээс олсон ашгаараа бичил бизнес эрхлэгчдэд хүүгүй, барьцаагүй зээл олгосон юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг айлчлах үеэр дээрх паркийн хүрээнд хийж буй ажлыг танилцуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн орчимд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнд урьдчилан сэргийлэх шалгалт хийгдэж байна

МХЕГ-ын дэд даргын баталсан 01/240 тоот Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, баталгаажилт, хадгалалт, тээвэрлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу сургуулийн орчимд байрлан үйл ажиллагаа хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэж буй 13 ААН, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар жижиглэн савласан хүнсний бүтээгдэхүүн болох элсэн чихэр, гурил, будаа/ гэх мэт хүнсний бүтээгдэхүүн нь шошго тавиагүй, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдөөгүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрлээ. Зөрчилтэй аж ахуйн нэгж байгууллагад торгууль, шийтгэлийн арга хэмжээ авч, албан даалгавар хүргүүллээ.

Мөн сургуулийн ойр орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах ТҮЦ-үүдэд НМХГ-аас гаргасан “Түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглох” стекерийг нааж ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

БНСУ Японы компаниудыг гадаад худалдааны илүү таатай нөхцөл олгох жагсаалтаас хасчээ

Өмнөд Солонгосын засаг захиргаа Японы компаниудыг гадаад худалдааны илүү таатай нөхцөл олгох жагсаалтаас хассанд гүнээ харамсаж байна гэж Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ишю Сугавара сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Өмнөд Солонгос улсад саяхныг хүртэл хоёр жагсаалт үйлчилж байсан юм. Эхний жагсаалтад нь гадаад худалдааны гэрээ хэлцэл хийхэд давуу эрх эдэлдэг улс орнууд багтдаг бол хоёр дахь жагсаалтын улс орнууд ийм эрх эдэлдэггүй байжээ.

Харин өнөөдрөөс эхлэн мөрдөж байгаа шийдвэрээр Япон улсыг худалдаа хийхэд нэмэлт зөвшөөрөл шаардлагатай гэх гурав дахь ангилалд оруулсан байна. Энэ жагсаалтад Японоос өөр улс багтаагүй гэнэ.

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Өмнөд Солонгосын энэ шийдвэрээс болж Японы импорт, экспортод хүчтэй нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгдсэн байна. Гэхдээ ямар үндэслэлээр ийм арга хэмжээ авах болсныг тогтоох шаардлагатай гэж Ишю Сугавара тэмдэглэжээ.

Япон Улсын Засгийн газар Өмнөд Солонгос улсын шийдвэрийг ямар ч үндэслэлгүй, Япон улсын авсан арга хэмжээний хариуд авсан, Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Гэхдээ Япон Улс өнгөрөгч долоодугаар сард Өмнөд Солонгос руу цахилгаан бараа үйлдвэрлэхэд шаардлагатай гурван төрлийн материал экспортлохыг хязгаарласан билээ. Мөн өнгөрөгч наймдугаар сард Өмнөд Солонгосыг гадаад худалдаанд илүү таатай нөхцөл олгох улс орнуудын жагсаалтаас хассан юм.

Categories
мэдээ нийгэм

“Амгалан” амаржих газрын ойр орчмын баар, зочид буудлын согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг түдгэлзүүлжээ

Баянзүрх дүүргийн прокурорын газар тус дүүргийн 13 дугаар хороонд байрлах эх барих, нярай, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг “Амгалан” амаржих газрын ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг баар, зочид буудлуудыг судалж, холбогдох арга хэмжээг авжээ.

Тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2018-2019 онд дээрх газруудтай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл нийт 107 удаа бүртгэгдэж, удаа дараа арга хэмжээ авч байсан боловч гэмт хэрэг, зөрчил гарах нь таслан зогсоогдоогүй байна. Энэ нь “Амгалан” амаржих газрын хэвийн үйл ажиллагааг ноцтойгоор алдагдуулж, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байжээ. Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд Прокурорын мэдэгдэл хүргүүлсний дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нэр бүхий баар, зочид буудлын согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, холбогдох газруудад хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарт хийгдсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалтыг танилцууллаа

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яамны “Нээлттэй өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд боллоо. Эрүүл мэндийн салбарын хамт олон улс, үндэстний үнэт баялаг болсон ард иргэддээ эрүүл мэндийг хамгаалах гол хүч болох эрүүл мэндийн салбарт хийгдсэн нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулцсан юм.





2017, 2018 онуудад нийт 18 эрүүл мэндийн байгууллагын барилгыг шинээр барьж дуусган, ашиглалтад оруулаад байна. 2019 онд 30 эрүүл мэндийн байгууллагын барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Мөн эрүүл мэндийн салбарт олон жил хүлээгдэж, царцаагдсан бүтээн байгуулалт, үйл ажиллагаа нь зогсонги байдалд хүрсэн төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг оновчтой болгоход онцгой анхаарч байна. Өнөөдрийн өдөрлөгт 5 эрүүл мэндийн байгууллагын макетыг олон нийтэд дэлгэн үзүүллээ.


Өдөрлөгт ирсэн иргэдэд Магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалтын талаарх мэдээлэл, Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоонууд, Сэтгэцийн эрүүл мэнд, Арьс, гоо засал, харшлын эмгэг, осол гэмтлийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, Эх, хүүхдийн эрүүл мэнд зэрэг эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч ажиллалаа.


ЭМДЕГ-ын эмч, мэргэжилтнүүд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл хүргэж, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн үйлчилгээг үзүүлэв. Мөн эрүүл мэндийн байгууллагуудад ирүүлсэн иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбар 2019 онд “Инээмсэглэл– Эерэг хандлага” уриаг дэвшүүлэн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ эмнэлгийн ажилтны ёс зүйг чандлан сахиж, “Эмнэлгийн ажилтан – үйлчлүүлэгч – ар гэр” гэсэн 3 талт харилцааг дээдэлж, бие, биедээ хүндэтгэлтэй хандан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Нэхмэлийн шар”-ын байрнуудын дундах зам ашиглалтад орлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн наймдугаар сарын 14-ний өдөр холбогдох албаны удирдлагуудын хамт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 19 дүгээр хороололд байрлах “Нэхмэлийн шар” байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын төслийн хэрэгжилт, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхээр ажилласан байна.

Тодруулбал, Хороолол дундах явган хүний болон авто замын асуудал хүндрэлтэй байгааг оршин суугчид энэ үеэр хотын захирагчид уламжилж байсан аж. Имйд хотын захирагчийн зүгээс төсөл хэрэгжүүлэгч гурван компанийг нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орчмын 150 метр авто замыг өөрсдийн хөрөнгөөр засах, холбогдох газруудыг хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгосон байна.

Уг саналыг барилгын компаниуд санал нэгтэйгээр дэмжиж, замын ажлыг эхлүүлж дуусган, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө.

“Энэ замыг төсөл хэрэгжүүлж байгаа гурван компани хамтраад, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсэн. Ажлын болон ерөнхий төлөвлөгөөнд ороогүй байсан. 180 сая орчим төгрөгийн зардлаар хийж гүйцэтгээд өнөөдөр нийслэлийн холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэн өгч байна. Цаашдаа явган хүний замыг нь шийднэ” хэмээн “Нутгийн буян групп” компанийн захирал Л.Бат-Орших ярилаа.


Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “Засаг даргын өгсөн үүрэг даалгавар хэрэгжиж, ийм сайхан замтай боллоо. Төсөл хэрэгжүүлж буй гурван компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ замыг барьсанд талархлаа илэрхийлье” гэв.