Categories
мэдээ нийгэм

Эмэгтэй хүнийг хүчирхийлээд, амь насыг нь хохироосон байж болзошгүй хоёр хүнийг баривчилжээ

Энэ сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сэлбэ голын эргээс 40 орчим насны, нүцгэн эмэгтэй хүний цогцос олдсон талаар бид өмнө мэдээлсэн. Талийгаач гаднын нөлөөтэй нас барсан бөгөөд биед нь олон тооны шарх үүсэж, бусдад зодуулан, хүчирхийлүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Урьдчилсан шалгалтаар амь хохирогч нь тус дүүрэгт оршин суух хаягтай, 48 настай О болох нь тогтоогджээ. Уг хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж байсан бөгөөд өчигдөр орой хоёр хүнийг баривчилж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Монос, Тавин ус, Азифарм ХХК-ийн эмийн сангуудын зэрэглэлийг бууруулна

“Эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийх тухай 02-01/112 тоот төлөвлөгөөт хяналтын шалгалтын удирдамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 105 байгууллага зарлагдснаас 99 байгууллага хамрагдлаа.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчдын хамтарсан 218 заалт бүхий 38 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, нийт 22 хуулийн этгээдэд 12.600.000 төгрөг, 2 хүнд 100.000 төгрөгийн шийтгэл ногдуулж, 1.024.000 төгрөгийн хууль бус орлогыг улсын орлогод нөхөн төлүүлсэн. Мөн стандартад заасан хүний нөөц, өрөө тасалгаа хүрэлцээгүй, эм шинжлэгч орон тоогоор ажилладаггүй Эл Би Бэбис ХХК-ийн 1 дүгээр зэрэглэлийн Бүжифарм эмийн сангийн зэрэглэл бууруулах саналыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлж, эмийн сангийн зэрэглэлийг 2-р зэрэглэл болгон бууруулж, тусгай зөвшөөрөлд тусгуулсан. Ариутгал халдваргүйтгэлийн журам зөрчсөн, хатаах шүүгээ нь ажиллагаагүй, мэргэжлийн бус хүн ажиллуулж байсан Ананас ХХК-ийн эмийн сангийн эм найруулах үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, хугацаатай албан даалгавар хүргүүлэн, зөрчлийг арилгуулсан. Моносфарм трейд ХХК, Ай Ви Ко ХХК, МЭИК гэх мэт байгууллагуудад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм үйлдвэрлэх болон ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгох байтал 5 жилийн хугацаагаар олгосон нь хууль зөрчиж олгосон байна. Үйл ажиллагаа явуулах ажлын байргүй, тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд байгаагүй шалтгаанаар 5 эмийн сан / Закира ХХК-ийн эмийн сан, Хүрмэн / БЗД дэх салбар Ааг фарм/, Бажа азиа Монголиа ХХК-ийн Баянсонгино ХХК, Түвшин Орд ХХК-ийн эмийн сангууд/, Интимейт ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг ЭМЯ, НЭМГ-т хүргүүлсэн. Ажлын байр, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаагүй, усны чанар, усны хангамжаас шалтгаалан эм найруулах үйл ажиллагаа явуулахгүй байгаа СХД-ийн Монос Улаанбаатар ХХК, Тавин ус ХХК-ийн эмийн сан, мэргэжлийн хүн хүчин дутагдалтай БГД-ийн Азифарм ХХК Бичил эмийн сан, эм найруулах шаардлага хангасан өрөө тасалгаагаар хангагдаагүй БЗД-ийн Оригмаг эмийн сангуудын зэрэглэлийг бууруулах саналыг НЭМГ-т хүргүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Дээрмийн хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчиллаа

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчиллаа. Энэ сарын 16-17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.ийн самсунг А-10 маркийн гар утсыг айлган сүрдүүлж зодож дээрэмдсэн хэрэг гарчээ. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллагаа явуулж, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй С, У, Б, С нар бүлэглэн уг хэргийг үйлдсэнийг тогтоожээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Зочид буудлуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

Өнөөдөр НМХГ-аас Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 90 зочид буудал, 39 дэн буудал нийт 129 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийснийг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

Шалгалтад хамрагдсан газруудыг “Зочид буудлын эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгөхөд 8 буюу 6.2% нь их, 92 буюу 71.3% нь дунд, 29 буюу 22.5% нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна.
Шалгалтын явцад 393 зөрчил илрүүлэн 348 заалттай 73 албан шаардлага болон эрх бүхий албан тушаалтны 49 албан даалгавраар хугацаатай үүрэг өгч, нийт 51 аж ахуйн нэгж, иргэнд 29600.0 мянган төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ ногдууллаа.
Лабораторийн шинжилгээний дүн:
Эрүүл зүйн нян судлалын шинжилгээнд зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, алчуур, улавч, аяга таваг зэрэг эд зүйлсээс 500 гадаргуугийн арчдас авч НМХГ-ын Төв лабораторид шинжлүүлэхэд 142 арчдаст буюу 28.5%-д нь гэдэсний бүлгийн Enterobacter spp, E.coli савханцар илэрсэн. Дэн буудлаас авсан нийт арчдасын 39.2%-д нь гэдэсний бүлгийн Enterobacter spp, E.coli савханцар илэрлээ. Унд ахуйн усны чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор 61 зочид буудал, дэн буудлаас усны 122 дээж авч хими, нян судлалын үзүүлэлтээр шинжилгээ хийлгэхэд 2 дээжинд нянгийн тоо стандартад заасан нормоос их гарсан тул зочид буудлын усны шүүлтүүрийг шинэчлүүлж, ус хадгалах савыг угаалгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүллээ.
Дараах нийтлэг зөрчлүүд илэрлээ.
• Үйлчилгээний ажилчдын 49% нь эрүүл мэндийн урьдчилэн сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа бүрэн хамрагдаагүй байна.
• Дэн буудлын үйлчилгээний ажилчид 57% нь мэргэжлийн сургалтад хамрагдсан үнэмлэх, гэрчилгээ байхгүй, ажлын хувцас өмсдөггүй
• Шалгалтанд хамрагдсан газруудын 56% нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, баталгаажилтгүй гоо сайхны бүтээгдэхүүн, угаалга халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэж байсан.
• Барилга байгууламж нь ажлын зураг төсөлгүйгээр баригдсанаас төлөвлөлтийн хувьд шаардлага хангахгүй, өрөөний зай талбай стандартад заасан норм хэмжээнээс бага, дэн буудлууд хоолны газрын өрөөгүй, орон сууцны байрын өргөтгөлд байрласан Цагаан хэрэглэл угаах хатаах, индүүдэх өрөөний зай талбай, технологи урсгал нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, механик салхивчгүй, бохир хэрэглэлийг зөөвөрлөх зориулалтын савгүй, цэвэр хэрэглэл хадгалах шүүгээ савгүй
• Шалгалтанд хамрагдсан газруудын 56% нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, баталгаажилтгүй гоо сайхны бүтээгдэхүүн, угаалга халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэж байсан
• Зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, алчуур, улавчны угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй, хуучирч өнгө алдсан, эрүүл зүйн нян судлалын шинжилгээгээр нянгийн бохирдолт илэрсэн, гудас дэвсгэрийг угааж цэвэрлээгүй хир толботой, хэмжээний хувьд стандартад заасан хэмжээнд хүрэхгүй байсан
• Зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, улавчийг сольж угааж халдваргүйжүүлээгүй.
• Орны бүтэц стандартад заасан шаардлага хангахгүй
• Зочин хүлээн авах өрөөнд өдөр тутмын болон их цэвэрлэгээ хангалтгүй,
• Засвар шинэчлэлт хийхгүйгээс ханын обой хуурах, шал, дэвсгэр хуучирч элэгдсэн, зай завсар орсон, ариун цэврийн өрөөний тоноглолууд эвдэрсэн, ор, ширээ сандал зэрэг тавилга, хэрэгслүүд хуучирч өнгө үзэмжгүй болсон зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.

Шалгалтын явцад илрүүлсэн нийтлэг зөрчил, зөрчигдсөн хууль тогтоомжийг дараах хүснэгтэд тусгав.

Илэрсэн нийтлэг зөрчил Зөрчигдсөн хууль тогтоомж, журам, стандартын заалт Зөрчил илэрсэн газруудын нэрс
1 Барилга байгууламж нь ажлын зураг төсөлгүйгээр баригдсанаас төлөвлөлтийн хувьд шаардлага хангахгүй, өрөөний зай талбай стандартад заасан норм хэмжээнээс бага Эрүүл ахуйн тухай хуулийн 5.1, Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS4588:2008 стандартын 5.1.2.1, Дэн буудал. Ерөнхий шаардлага MNS5738:2007 стандартын 5.2.1 дэх заалт Баянгол дүүрэг: Зебра, Анарс, Ганзүмбэр дэн буудал Сүхбаатар дүүрэг: Оргилуун, Баянцогт Сонор дэн буудал
2 Цагаан хэрэглэл угаах хатаах, индүүдэх өрөөний зай талбай, технологи урсгал нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, механик салхивчгүй, бохир хэрэглэлийг зөөвөрлөх зориулалтын савгүй, цэвэр хэрэглэл хадгалах шүүгээ савгүй Эрүүл ахуйн тухай хуулийн 7.1, Дэн буудал. Ерөнхий шаардлага MNS5738:2007 стандартын 5.4.6 дэх заалт Баянгол дүүрэг: Зебра, Анарс, Мини, Гэгээ, Мөнххаан Ноён дэн буудал Сүхбаатар дүүрэг:Оргилуун, Топаз, Буянт арвижих, Амарбаясгалант, Алтдын гол, Гобикамэл, Баянцогт Сонор, Агате, ГайдБаянзүрх дүүрэг: Чингис, ВэнзөүЧингэлтэй: Вояж, Дрийм, ӨргөөСонгинохайрхан дүүрэг: Азука, Харз, Баянбалбар
3 Зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, алчуур, улавчны угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй, хуучирч өнгө алдсан, эрүүл зүйн нян судлалын шинжилгээгээр нянгийн бохирдолт илэрсэн, гудас дэвсгэрийг угааж цэвэрлээгүй хир толботой, хэмжээний хувьд стандартад заасан хэмжээнд хүрэхгүй Эрүүл ахуйн тухай хуулийн 7.1, Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS4588:2008 стандартын 5.3.1.3, 5.3.1.4, 5.3.1.5 дахь заалт Баянгол дүүрэг: Мөнххаан, Зебра, Сэлбэ, БАМХ Сүхбаатар дүүрэг: Жасиун, Бэлх, Өвөрмонгол Баянзүрх дүүрэг: Даймонд Сонгинохайрхан дүүрэг: Доллар, Азука, Баянбалбар
4 Зочин хүлээн авах өрөөний цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, засвар шинэчлэл хийгээгүй, ор, ширээ сандал зэрэг тавилга, хэрэгслүүд хуучирч өнгө үзэмжгүй болсон Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS4588:2008 стандартын 5.6.3.1, Дэн буудал. Ерөнхий шаардлага MNS5738:2007 стандартын 5.4.1 дэх заалт Баянгол дүүрэг: Мөнххаан, Зебра, Марс, Гэгээ, ОчиртитэмСүхбаатар дүүрэг: Оргилуун, Баянцогт сонор, Топаз, Царам, Бэлх, Өвөрмонгол Баянзүрх дүүрэг: Даймонд, Чингис, ОнонСонгинохайрхан дүүрэг: Доллар, Азука, Баянбалбар
5 Үйлчилгээний ажилчид эрүүл мэндийн урьдчилэн сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа бүрэн хамрагдаагүй Эрүүл мэндийн сайдын А/145 дугаар тушаалаар батлагдсан “Худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-ын 5.2 дахь заалт Сүхбаатар дүүрэг: Севен, Ориглуун, Буянт арвижих, Амарбаясгалант, Алтдын гол, Гобикамэл, Баянцогт Сонор, Агате, Гайд Багануур дүүрэг: Отгонтэнгэр
6 Дэн буудлын үйлчилгээний ажилчид мэргэжлийн сургалтад хамрагдсан үнэмлэх, гэрчилгээ байхгүй, ажлын хувцас өмсөж хэвшээгүй Дэн буудал. Ерөнхий шаардлага MNS5738:2007 стандартын 5.1.3 дахь заалт Баянгол дүүрэг: Зебра, Ганзүмбэр, ОчиртитэмСүхбаатар дүүрэг: Царам, Топаз
7 Эрх бүхий байгууллагын дүгнэлт, баталгаажилтгүй гоо сайхны бүтээгдэхүүн, угаалга халдваргүйтгэлийн бодисыг Үйлчилгээндээ хэрэглэж байсан Эрүүл ахуйн тухай хуулийн 8.1, 8.2, “Зочид буудал, жуулчны бааз, амралтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийн 4.5 дахь заалт Сүхбаатар дүүрэг: Өвөрмонгол, Топаз, Ориглуун, Буянт арвижих, Амарбаясгалант, Алтдын гол, Гобикамэл, Баянцогт Сонор, Агате, J hotel
8 Хортон шавьжийн устгал, шавьжгүйтгэлийг тогтмол хийлгээгүй Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS4588:2008 стандартын 5.6.3.1 дэх заалт Баянгол дүүрэг: Мөнххаан, Ноен, Эвергрийн, Сонор, Оргилуун, Гобихейрд Багануур дүүрэг: Соронз, Атлантис, Сонгинохайрхан: ДБМБ Доллар
9 Дотоод хяналт шалгалт хэрэгжүүлэх журам баталж мөрдөөгүй, дотоод хяналтын журамтай боловч хэрэгжүүлж ажилладаггүй, төлөвлөгөө тайлан гаргадаггүй Засгийн газрын 2011 оны 311 дугаар тогтоолын 1.3, 3.4, 3.5 дахь заалт Онон, Ланд, Азука, Баянбалбар, Эвергрин, Тамир, Мөнххаан, Эрхэс, Жи Ди Эл, Очир титэм, Зебра, Гэгээ, Мини, Доллар, Мами, Замзуур
10 Зочид буудлын 3% нь мини баранд хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүнээр үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Бишрэлт, Сэлбэ плаза 2, Вэнзөү
11 Дэн буудлууд нь үйлчлүүлэгчид тамхи татахгүй байх анхааруулга санамж, тавьсан хэдий ч үйлчлүүлэгч тамхи татаж үйлчилгээний болон зочны өрөөнүүдэд тамхины үнэр шингэсэн Тамхины хяналтын тухай хуулийн 9.1.6 дахь заалт Чингис, Даймонд, Жасиун, Оргилуун, Баянцогт Сонор

Categories
мэдээ нийгэм

Дүнжингарав төвийн түрээслэгчид түрээсийн төлбөр нэмснийг эсэргүүцэж байна

Дүнжингарав худалдааны төвөөс түрээслэгч иргэддээ түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулж байгаа тухай мэдэгдэх хуудас хүргүүлж, гэрээгээ шинэчлэх шаардлага тавьжээ. Ингэхдээ нэг түрээслэгчийн сарын түрээсийг 120-140 дахин нэмэгдүүлсэн байна. Улмаар түрээслэгчдийг энэ сарын 25-ны дотор түрээсин гэрээгээ шинэчлэхгүй бол лангууг суллахыг сануулжээ.

Дүнжингарав худалдааны төвөөс түрээсээ нэмсэн шалтгаанаа ус, дулаан, цахилгааны үнийн нэмэгдэлтэй холбон тайлбарласан байна. Харин түрээслэгчид дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж өчигдөр Дүнжингарав худалдааны төвийн гадаа цуглаан хийж, эрх ашгаа хамгаалахаар Үйлдвэрчний эвлэл байгуулсан байна. Өнөөдөр Дүнжингарав худалдааны төвд лангуу түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаа цуглаж, хотын дарга С.Амарсайханд хүсэлт хүргүүллээ. Энэ үеэр зарим түрээслэгчдийн байр суурийг сонслоо. Тэдний зүгээс “Б.Наранхүү тэнд байгаа сэндвичэн авбаараа ав. Бид газраа авъя. Газрын маргаантай, ямар ч үйлчлүүлэгчгүй байх үеэс нь эхлэж түрээсэлж эхэлсэн. Гэтэл ишиг иврээ ургахаар эхийг мөргөнө гэгчийн үлгэр болж байна. Овоо үйлчлүүлэгчтэй болоод ирэнгүүт биднийг хөөж байна. Худалдааны төвийг удирдлагуудад шаардлага тавихад хүлээж авдаггүй. Бидний эрх ашиг зөрчигдөж байна” хэмээж байв.

Дүнжингарав худалдааны төвд лангуу түрээслэгчдийн ҮЭХ-ны Гүйцэтгэх захирал: Х.Лувсанцэрэн “Дүнжингарав худалдааны төвийн зүгээс бидэнд гэнэт л мэдэгдэл ирүүлсэн. Ингэхдээ түрээсээ 120-140 хувиар нэмнэ гэдгээ мэдэгдээд үгүй бол долоо хоногийн дараа лангуугаа сулла гэсэн. Түрээслэгчид бараагаа аваад хаашаа явах юм бэ? Ийм боломжгүй байдлаар нь далимдуулж дарангуйлал үзүүлж байна. Бид анх Дүнжингаравыг хов хоосон газрын маргаантай байхад түрээсэлж байсан. Гурван жил ямар ч ашиг орлогогүй эрсдлээ өөрсдөө үүрээд ирээдүйд сайхан болно гэж найдвар тээж өнөөдрийг хүрсэн. Гэтэл жаахан гайгүй болоод ирэхээр түрээсээ нэмчихлээ. Бид түрээсийн төлбөр нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцэж, Дүнжингаравын удирдлагуудад хандсан ч үр дүнд хүрээгүй. Иймээс бид хотын даргад хандаад байна. Хотын даргын мөрийн хөтөлбөрт “Иргэдээ ажлын байраар хангана” гэсэн байгаа. Өнөөдөр ажлын байргүй болох дээрээ ирээд байгаа 1000 гаруй хүн яах вэ? Лангуу түрээслэгчид зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Өдрийн болон ББСБ, банкны зээлтэй”.

Лангуу түрээслэгч “600 гаруй лангуу байгаа. Үүн дээр нэмэгдээд Б.Наранхүү гишүүний олимпийн аваргуудад өгсөн бэлэглэлийн лангуунууд байгаа. Бид Дүнжингарав худалдааны төвийг хүнгүй байхаас нь эхлээд л үйл ажиллагаа явуулж, түрээсээ төлсөн. Тогтсон үйлчлүүлэгчтэй болчхоод ажлын байраа алдмааргүй байна. Үүнийхээ төлөө л тэмцэж байна”.

Categories
мэдээ нийгэм

НМХГ-аас “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд хяналт тавьж байна

“МИШЭЭЛ ЭКСПО” худалдааны төвд тариаланчид “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдан борлуулахаар оролцож байна.

Дээрх байдалд хяналт тавин ажиллахад гарал үүслийн гэрчилгээгүй, шинжилгээ баталгаажилтад хамруулаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг НМХГ-ын явуулын лабораторийн түргэвчилсэн тестийн аргаар шинжилгээнд хамруулж мөн пестицидийн үлдэгдэл үзүүлэхээр МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шилжүүлэн ажиллаж байна.



Categories
мэдээ улс-төр

Ажлын дэд хэсэг хуралдлаа

“Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг оруулж, баталсан. Энэ хүрээнд Улсын Их Хурлын даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай 157 дугаар захирамжийг үндэслэн ажлын дэд хэсгийг байгуулсан байна.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын дэд хэсэг өнөөдөр (2019.09.19) хуралдлаа.

Ажлын дэд хэсгийг УИХ-ын Тамгын газрын Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөх А.Солонго ахалж, бүрэлдэхүүнд нь Төрийн байгуулалтын байнгын хорооны референт Б.Золбоо, Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, тус хорооны Мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжил, зохицуулалтын хэлтсийн дарга А.Лувсан-Очир, Мэдээллийн агуулга, чанар, стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн, мэргэжилтэн Ч.Оюунгэрэл нар ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​НӨАТ-ын сугалааны тохирол 22-ны ням гаригт явагдана

НӨАТ-ын урамшууллын 2019 оны 09 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 09-р сарын 22-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны 08 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: ШИНЭ нам УИХ-ыг тарахыг дэмжиж байна

ШИНЭ намын удирдлагууд дөнгөж сая мэдээлэл хийлээ.

ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, Ард нийтийн санал асуулгыг явуулах асуудлыг хэлэлцэж байна. Ард нийтийн санал асуулга явуулахад 29 тэрбум төгрөг шаардана. Тиймээс Ард нийтийн санал асуулгатай хамтатган УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахыг ШИНЭ нам дэмжиж байна. Хэдхэн сарын өмнө УИХ-ыг тараах асуудалд 15 гишүүн гарын үсэг зурж байсан. Одоо УИХ-ын ээлжит бус сонгуулиа хийж, МАНАН, мафиас нэг мөсөн салах уу, үгүй юу гэдэг дээр УИХ-ын гишүүд зогсож байна” хэмээлээ.

Гишүүн Л.Болд “Ээлжит бус сонгуулийг ярихдаа буруу өнцгөөс ярьж байгаад харамсаж байна. Засгийн газартай тооцоо хийх, УИХ-д байгаа зарим намуудтай тооцоо хийх өнгөцөөс асуудалд хандаж байгаад харамсаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ахлах ахлагч Э.Үнэнбат эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорилоо

Булган аймгийн Сэлэнгэ суманд өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан гал түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Э.Үнэнбат өнөө өглөө БНСУ-ыг зорилоо.

Түүний биеийн 70 хувь нь түлэгдсэн бөгөөд шат дараатай эмчилгээ хийлгэж, биеийн бусад хэсэг нь сорвижин эдгэрсэн ч хоёр гарын арьс таталдаж, үхжин хатангирших эрсдэл тулгарсан тул БНСУ-д арьс нөхүүлэх хагалгаа хийлгэхээр болсон. Хагалгааг хийлгэхэд нийт 200 гаруй сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байсан юм.

Онцгой байдлын байгууллагын зүгээс алба хаагчынхаа эрүүл мэндийн асуудалд байнга анхаарал хандуулж, тусламж үзүүлж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулснаар өнгөрөгч наймдугаар сард Засгийн газрын нөөц сангаас түүний эмчилгээний зардалд 100 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болсон.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдынхаа дунд хандивын аянг зохион байгуулсан билээ.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газраас олгосон тэтгэмж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон Монголын ард түмний хандив тусламжийн үр дүнд Э.Үнэнбатын эмчилгээний зардлын 60 гаруй хувь нь бүрдсэн тул гэр бүлийн хамтаар БНСУ-ын Жүн-Ан эмнэлэгт эмчлүүлж, хагалгаа хийлгэхээр тус улсыг зорилоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.