Categories
мэдээ цаг-үе

Б.Соёлмаа: Архийг идээний дээд гэж үздэг нь архи уух дуртай хүмүүсийн өөрсдийгөө хамгаалсан нэг механизм

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэгийн клиникийн Өдрийн эмчилгээний багийн их эмч Б.Соёлмаатай ярилцлаа.


-Архидалтаас үүдэлтэй асуудал нийгэмд асар их байна. Архидалт багасч байгаа гэж аман дээрээ ярих боловч хэлбэр нь өөрчлөгдөөд байгаа бололтой. Чухам ямар байгааг та бүхэн л бодитой хэлэх хүмүүс шүү дээ?

-Зуны долоо, наймдугаар сард манай тасгийн ачаалал бага зэрэг багасдаг. Багасдаг гэхээр хүмүүс энэ үед архи хэрэглэхгүй байна гэж ойлгож болохгүй. Хүмүүс уламжлалт байдлаар зуны улирлын зугаалга, баяр наадам, даншиг, ургийн баяр, хөдөө гадаа аялах зэргээр суурин байдаггүй учир одоохондоо ачаалал бага байгаа юм. Энэ сараас эхлээд манай тасгийн жинхэнэ ид ачааллын үе эхэлдэг юм. Ялангуяа баяр ёслолын дараа, шинэ жил, Цагаан сар, Мартын найман, цэргийн баяр, наадам зэрэг уламжлалт баяраар олон хоног архи уусан, уусны улмаас сэтгэцийн өөрчлөлтөд орсон, архины цагаан солио гэдэг өвчтэй хүмүүс маш ихээр ханддаг. Дэлхий нийтийн хэмжээнд архины хэрэглээний түвшинг янз бүрээр гаргаж ирдэг. Тухайн жилдээ борлуулагдсан архи согтууруулах ундааны хэмжээгээр тооцох нь бий. Бас тухайн жилд хичнээн хүн архины солиорол өвчнөөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бэ гэдгийг харгалзан үзэж архины хэрэглээ өсч, буурч байна уу гэдгийг тогтоодог арга байдаг.

Манай орны хувьд аман тоогоор буурч байгаа гэдэг боловч архидах байдал нь өөр чиглэл рүү шилжиж байна уу даа гэж бид харж байгаа. Гудамж, талбайд ил архидан согтуураад явахгүй ч баар, цэнгээний газар, найр, хуримд очих нэрийдлээр ахуйн орчиндоо архидан согтуурах нь их байна. Ажлын байран дээр архидах нь хууль дүрэм хэрэгжиж байгаатай холбоотойгоор харьцангуй багассан болов уу. Гэвч ахуйн архидалт буурахгүй байна. Энэ нь юугаар илэрч байна вэ гэхээр гэмт хэрэг, гэмтэж бэртэж байгаа хүмүүсийн тооноос харагддаг. Өвчнүүдийн суурь дандаа архитай холбоотой байдаг.

-Намрын дунд сарын шинийн 17-ныг дөхөөд ирэхээр бэр гуйх зан үйл болно. Дараа нь хурим, найр гэж өргөн дэлгэр найрлацгаана. Энэ нь хэдийгээр ёс уламжлал, зан заншилтай холбоотой ч архидалтыг гэр бүл, ураг садны хэмжээндээ хүлээн зөвшөөрцгөөж, аав ээж нь үр хүүхдийнхээ дэргэд, үр хүүхэд нь аав ээж, өвөө эмээгийнхээ дэргэд албан ёсоор шахуу архи ууж суудаг. Энэ зан үйлээ монголчууд хэрхэн өөрчлөх ёстой вэ?

-Энэ бол хүмүүсийн ухамсартай шууд холбоотой. Дээрээс нь тухайн газрын соёл, уламжлалт зан заншил, тухайн хүмүүсийн архи хэрэглэх ухамсар, соёлтой холбоотой. Бусад орны найр, хуримыг харж байхад ширээн дээр дарс байдаг ч манайхан шиг согттолоо ууж харагддаггүй. Бэр болох хүнээ гуйх гэж ирсэн хүмүүсийг согтоож унагааж, архийг маш их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглүүлж гаргана гэдэг бол бүдүүлэг. Үүнийг аль аль талдаа бодууштай зүйл байгаа юм. Шинээр гэр бүл болж байгаа, цаашид улам олон жил хамтдаа сайхан амьдрах залуу хосын хурим, найрыг архиар эхлүүлж байгаа утга илэрхийлнэ. Бэр гуйх гэж ирсэн худуудаа архидуулж, согтууруулахаар тэр хүмүүс нь бөөлжинө, хордоно, маргааш нь янз бүрийн асуудал гарна. Тэр хүмүүс эрүүл мэндээрээ хохироод үлдэнэ. Хоёр, гурав хоног бие нь сулраад өвдөж хэвтэнэ.

Магадгүй зарим нь эмнэлэгт хүргэгдэнэ. Амь насаа алдсан харамсалтай хэрэг ч гарсан шүү дээ. Ингэж бодохоор, ийм байдлаар эхлүүлсэн найр тэр залуу хосын цаашдын амьдралд таатай нөлөө үзүүлэхгүй шүү дээ. Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэж аливааг ихэд бэлгэшээдэг мөртлөө хурим найр хийж буй хосынхоо амьдралыг архиар угтдаг. Энэ бол бүдүүлэг, ухамсар дорой байгаагийн илрэл.

-Ямар нэг найр, цайллага, арга хэмжээн дээр сөнч, хөтлөгч гэж “албан тушаал”-тай хүн гаргаад ирнэ. Тэр нь хүмүүст архи хүчээр шахаж уулгах үүрэгтэй. Бэр, хүргэний талыг хооронд нь өрсөлдүүлж архиар шахна. Хэрэв уухгүй гэвэл “Чи эзнийг нь голоод байна уу, эдийг нь голоод байна уу. Тэрийг, энийг хүндэлж байгаа бол уух ёстой” гэж дарамталдаг. Уг нь үүнд үйлчилдэг хууль байдаг юмсан?

-Найр, хуриман дээр архи байлаа гэхэд соёлтой хэрэглэх ёстой. Түүнийг уух нэг нь ууна биз. Уухгүй нэгэндээ тэгж шахаж ерөөсөө болохгүй. Сүүлийн үед арай гайгүй болсон байх гэж бодож байна. Гэхдээ хөдөө гадаа, зарим аймгийн, зарим сумын ёс заншил гэж бий. Хүнийг архиар шахна гэдэг миний бодлоор шүү, архи үндсэндээ харилцааны хэрэглүүр нь болчихоод байна. Хүмүүс яагаад тойрч суугаад архи уугаад байдаг вэ гэхээр жаахан нээлттэй болох гэж тэгдэг байхгүй юу. Архи уухгүй байхаар л үг гарахгүй, юм дуугардаггүй юм байна л даа. Монгол хүмүүс чинь дотогшоогоо зантай. Нээлттэй биш. Тэгэхээр л “Дуугүй дүмбийгээд суугаад байх юм” гээд хүмүүст архи уулгаж байж үгийг нь гаргана гэнэ. Тэгэхээр л өнөө дуугүй байсан хүн нь нээлттэй болоод хамаг юмаа яриад хоорондоо их сайхан харилцаа үүсгэнэ. Энэ бол зөвхөн тухайн үедээ архи уусны нөлөөнд тархи, сэтгэц нь жаахан өдөөгдөөд хөөрлийн байдалд орохоороо л яриа үүсгэж эхэлж байгаа юм. Тэр байдлыг л ашиглах гэж архиар хэтэрхий их шахдаг.

Нөгөө талаараа энэ айл их бэл бэнчинтэй, их мундаг том олон шил архи авсан гэдгээрээ нөгөө талдаа баярхах хандлага үзүүлж байгаа юм болов уу гэж бодож байна. Үндсэндээ архийг хэрэглэх нэг шалтгаан нь хүмүүсийн хоорондын харилцааг нээлттэй болгох. Ажлаа бүтээхийн тулд тухайн хүндээ архи уулгана. Тэр хүн нь архи уугаад хөөрөөд тэр хүмүүстээ нээлттэй ярих нь байна шүү дээ. Нээлттэй байцгаах гэж л тэгж архины хэрэглээ бий болгоод түүгээ хэтрүүлээд, дээрээс нь ёс заншил гэдэг нэрийдлээр уудаг.

Магадгүй тэр шахуулж байгаа хүн зүрх муутай, янз бүрийн суурь өвчтэй, тархины цус харвалтын суурь болохыг үгүйсгэхгүй. Тэр хүн магадгүй хурим найраас хэдэн сарын дараа амь насаа алдвал яах вэ. Гэмтэж бэртвэл яах вэ. Эрүүл мэндээрээ хохирвол хэн ч төлж чадахгүй шүү дээ. Архиар шахаад байсан сөнч, хуримын хөтлөгч, шахаад байсан хүмүүс нь төлөхгүй. Тэр хүний эрүүл мэндийг юугаар ч нөхөж чадахгүй. Тэгэхээр ар араа бодолцоод, улс орон хөгжиж байхад хүн нь бас хөгжих ёстой. Уламжлалт бүдүүлэг зан заншилаа болих хэрэгтэй.

-Шинэ залуу хүүхэд анх ажил дээр гарангуут хуучин ажилчид нь архиар шахацгаана. Архи уухаараа “Эрүүл мэндийн төлөө”, “Аз жаргалын төлөө” гэж үг хэлж тулгана. “Аз жаргалаа хундаганы ёроолдоо үлдээх нь үү” гэж дуустал нь уулгах гэнэ. Энэ мэтээр хамт олон, найз нөхдийн дунд дарамтанд орж уугаад байвал архинд орох уу?

-Тэгэлгүй яахав. Хамт олон дунд “Архидалтын бичил орчин” гэж үүсдэг. 100 хүнтэй байгууллага байлаа гэхэд, 100 хүн бүгд архи хэрэглэхгүй л дээ. Тэр дунд 10-20 хувь нь ч юм уу, тийм тооны уух дуртай хүмүүс байж байдаг. Үндсэндээ архины хамааралтай. Эсвэл архины хэтрүүлэн хэрэглээтэй. Архи уух сэтгэлзүйн болон биеийн нөхцөл байдал тэр хүмүүст үүсчихсэн байдаг байхгүй юу. Тэрийгээ тэдгээр хүмүүс нууна.

Гаднаа их гоё биеэ авч явна, цэвэр цэмцгэр хувцаслана. “Би архи уух дуртай учраас энэ хүнийг архиар шахаж байна” гэж хэлэхгүй. Өөртэйгөө ханьсуулж хамт архи уухын тулд, өөрийгөө “Энэ байгууллага доторх ганц архичин” нь гэж хэлүүлэхгүйн тулд бусад хүмүүсийг уруу татаж архи уулгаж байна гэсэн үг. Тэгээд ажилд дөнгөж орж байгаа хүмүүсийг уруу татаж “Манайд ажилд орсон бол ингэх ёстой, тэгэх ёстой. Ийм ийм шалгуур давах ёстой. Архи дааж сурах ёстой” гэх арга хэрэглэнэ. Үндсэндээ тэр шахаад байгаа, архи уулгах гээд байгаа хүн өөрөө хамааралтай хүн л байж таардаг байхгүй юу. Ганцаараа уугаад байж болохгүй учраас өөртөө бичил орчин үүсгэж байна шүү дээ. Хамт шоуддаг, хамт архи уудаг орчин үүсгэх гээд байгаа юм. Тийм болохоор тэр “Ёроолд нь аз жаргалаа үлдээх гээ юү” гэх зэрэг үг хэллэгүүдийг гаргасан байгаа юм.

-Түүнээс биш архины хундаганы ёроолд аз жаргал байна гэж байхгүй?

-Байхгүй. Этилийн спирт бол зүгээр химийн бодис шүү дээ. Этилийн спирт нь хүнийг бага тунгаар сэтгэцийн хөөрлийн байдалд оруулна, их тунгаар ухамсрыг доройтуулна, балартаж тэр хүн согтоод унтана гэдэг чинь төв мэдрэлийн систем нь дарангуйлагдаад тэр хүн юу хийж байгаагаа мэдэхгүй болчихно. Маш бага тунгаар бага зэрэг хөөрлийн байдал үүсгэдэг. Үүнийг хүмүүс мэдрэх гэж, мэдрүүлэх гэж “Аз жаргалаа ёроолд нь үлдээх нь үү” гэж хэлж архи уулгадаг. Энэ бол архи уудаг хүмүүсийн байнга өөрсдийгөө хамгаалдаг механизм байхгүй юу. Их гоё үгээр тэрийгээ хэлж байгаа. “Муухай спирт, химийн бодис. Энийг уувал хордоно” гэж хэлэхгүй байгаа биз дээ. Архиар шахуулсан хүнд сүүлд нь ямар нэг зүйл болвол шахсан хүмүүс нь ямар нэг хариуцлага хүлээхгүй, эргэж ч ирэхгүй. Гэхдээ “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн 7.4-т “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно” гэсэн заалт байдаг шүү дээ.

-Олны танил хүмүүс өөрт тохиолдсон явдлаа ярихаараа архи уусан тухайгаа ярьдаг. Байгууллага дотроо ярьж суухаараа хэзээ, яаж архидаж шоудсанаа инээдэм, наргиа болгож ярьж инээлдэж, архи даадаг нэгнээ магтдаг. Энэ нь зарим залуу хүнд архи уух сэдэл төрүүлж, “Би архи ууж байж л эдний нэг хэсэг, хамт олныхоо нэг нь болох юм байна” гэсэн зүйл бодогдуулдаг байж мэдэх юм?

-Тэгж ярьж байгаа хүмүүст өөр, эрүүлээр мэдэрсэн мэдрэмж байхгүй байна гэсэн үг. Архи уудаг хүмүүс эрүүлээр сайхан наргих, хошигнох чадваргүй болчихдог. Заавал тэрийгээ хэрэглэж байж, үг яриа нь ихэснэ, алиа хошин зантай болоод ирнэ. Эрүүл үедээ тэр хүн юу ч ярихгүй, юу ч дуугарахгүй. Үндсэндээ тэр хүн нээлттэй биш. Архи уухаараа л жаахан задарч, яриа хөөрөө ордог. Тэрийгээ л их таатайгаар бусдад ярьж байхгүй юу. Химийн бодисоор өөрийгөө түр зуур тийм байдалд оруулж байна гэсэн үг. Мансуурсан үеийнхээ юмыг л яриад байгаа нь тэр. Хүн эрүүлээр сайхан баярлах ёстой, найз нөхөдтэйгөө зугаалах ёстой, эрүүл сайхан мэдрэмжээ гаргаж байх ёстой байхгүй юу. Эрүүл байхад инээдтэй, адал явдалтай юм зөндөө л тохиолдоно шүү дээ. Согтуу байсан үеэ илүү дөвийлгөж яриад байна гэдэг бол дуртай л хүний шинж дээ.

-Архи уухгүй байх шалтгаантай хүмүүс бий шүү дээ. Гэтэл “Чи яагаад архи уухгүй байгаа юм” гэж шалтгааныг нь заавал олон хүмүүсийн дунд хэлүүлж, шүүдэг. Архи уухгүй байгаа шалтгааныг нь ингэж хэлүүлнэ гэдэг хувь хүний нууцтай холбоотой асуудал байх аа?

-Хүнд өөрийн гэсэн орон зай байх ёстой. Хувийн нууц байх ёстой. “Би уухгүй” гэсэн бол тэр хүнд архи өгөхгүй өнгөрөөх ёстой. Тэр хүнд ямар ч шалтгаан байж болно. Уух хүсэлгүй байж болно. Бие хаа нь өвдөж байж болно. Эм ууж байж болно. Янз бүрийн ажилтай байж болно. Уухаараа тэр хүн янз бүрийн асуудал үүсгэдэг ч байж болно. Тийм болохоороо тухайн хүн “Би уухгүй ээ” гэж соёлтой татгалзаж байхад тэрийг нь адилхан соёлтой хүлээж авах хэрэгтэй. Архиар шахаад байгаа хүний архидах хэв маяг нь тэнд байгаа бүх хүнийг хамруулж архи уулгаж согтоох тийм хүсэл эрмэлзэлтэй байдаг. Архиар шахаад байгаа хүн нь архинд хамааралтай хүн байдаг.

Архи уудаггүй, уумааргүй байгаа хүн тухайн орчны уур амьсгалыг эвдэхгүйгээр “Би уухгүй ч гэсэн уусан юм шиг та нартай харьцана аа” гэж хошин маягаар инээж хөхрөөд “Намайг шахсаны хэрэггүй” гэж эвтэйхэн ойлгуулаад ундаа, шүүс уугаад өнгөрөөвөл зүгээр. Манай цуглаанд явдаг архинаас гараад олон жил болсон хүмүүс бий. Арав, арван таван жил архи амсаагүй хүмүүс байдаг. Тэд бусадтай л адилхан баяр ёслолыг тэмдэглэнэ. Бусадтай л адилхан дуулж, хуурдана. Тэд эрүүлээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг гаргаж чаддаг. Тийм чадвартай болчихдог байхгүй юу. Түүнээс биш “Би архи уудаггүй” гээд хүмүүсийн дунд дуугүй доошоо хараад суухгүй. Адилхан яриа хөөрөө үүсгээд суухаар хүмүүс шахаад байхгүй. Үнэндээ хүмүүс уухгүйгээр баярлаж болно, хөөрч болно гэдгийг хүмүүс мэддэггүй.

-Та бид хоёр Монголын нийгэмд архитай холбоотойгоор үүссэн, зан үйл болж тогтчихсон үйлдлүүдийн тухай ярилаа. Тэгэхээр энэ зан үйлүүдээ хэрхэн зөв болгож, засах вэ?

-ДЭМБ-аас архисах, архинд донтохыг өвчин гэж үздэг болсон. Спиртийн хэрэглээндээ хяналт тавих чадваргүй болчихсон хүмүүсийг л хэлээд байгаа юм. Түүнээс биш багахан хэрэглээтэй, хааяа нэг дарс шимдэг зөв зохистой хэрэглээтэй хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Хүн болгоныг хавтгайруулаад архичин гэж цоллоод байх нь мэргэжлийн хүний хувьд зохисгүй. Тийм хүмүүс байлаа гэхэд тэр зохистой хэр хэмжээндээ соёлтой хэрэглэж сураасай.

“Бүх нийтээрээ битгий уу” гэж хэлж болохгүй л дээ. Жимсний дарсан шүүс мэтийг соёлтой хэрэглээгээр хоол ундны дараа бага зэрэг хэмжээгээр хэрэглэж болно. ДЭМБ-аас гаргасан зохистой хэр хэмжээ гэж бий. Зохистой хэмжээгээр хэрэглэж чадахгүй хүмүүс спиртээс татгалзаж амьдраарай. Болж өгвөл дээр дурдсан зан үйлүүдийг засаарай. Бид архийг идээний дээж гэж нэрлэдэг ч дөрөө мялаахдаа, янз бүрийн сайхан зан үйл хийхдээ дандаа сүү өргөдөг, сүү дусаадаг биз дээ.

Түүнээс биш хол явж байгаа хүний араас архи өргөөд, дөрөөн дээр нь архи дусаадаггүй. Тэгэхээр идээний дээж гэдэг нь худлаа байгаа биз. Тэгсэн хэрнээ хурим найр болохоор архийг илүү дээд, идээний дээд гэж үзээд байдаг нь архинд дуртай, уух дуртай хүмүүсийн л өөрсдийгөө хамгаалсан нэг механизм байхгүй юу. Архи маш олон өвчний суурь болдог. Дотрын өвчин, ходоодны шарх, элэгний өвчнүүд, нойр булчирхай, чихрийн шижин, бөөрний хурц өвчнүүдийн суурь нь архи байдаг.

-Архи огт уухгүй байх биед муу юм гэнэ лээ. Хүний биед спирт дутагддаг гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-“Архи уугаад байгаарай. Бие чинь сайжирна шүү. Аав ээжийнхээ дэргэд байхдаа л архи ууж сур. Архи даагаад сурчихвал хожим нь ажил дээр гарахад хамт олонтойгоо хурдан ойлголцоно” гэж үр хүүхдүүддээ хэлдэг ганц ч эцэг эх байхгүй. Хор холбогдлыг нь мэдэж л байна шүү дээ. Тэгсэн хэрнээ архи хүний биед сайн, дутагддаг гэж ярьдаг чинь буруу л ойлголт. Архийг их ч бай, бага ч бай уухад хортой.

Эцэг эхчүүд үр хүүхдээ сургахдаа “Архи битгий уу, тамхи битгий тат” гэж болгоомжлуулдаг атлаа ажил дээрээ очоод өөрийнхөө хүүхэдтэй адилхан хэн нэгэн айлын хүү, охиныг “Чи архи уу” гэж шахаад байдаг. Өөрийнхөө хүүхдүүдэд битгий архи уу гэж захиад, гаднаас орж ирэхээр нь ам хамрыг нь үнэрлээд хяналт тавиад байдаг. Тийм байтлаа дөнгөж ажилд орж байгаа хүүхдийг “Архи ууж сур” гэж шахдаг. Цаад, наадхыг нь ер боддоггүй. Үүнийг л сайн бодож, ухамсартай байх хэрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Гарын үсэг зурсан гишүүд дахин нэр дэвшихгүй гэдгээ амлах ёстой” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Гарын үсэг зурсан гишүүд дахин нэр дэвшихгүй гэдгээ амлах ёстой” хэмээн өгүүлжээ.

“УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Үндсэн хуулиа батлахын тулд МАН-ын 64 гишүүн эрсдэл хүлээн УИХ-ыг тараах хэрэгтэй” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Дөнгөтийн Цоодол найрагчтай үрэнгийнх нь уул усаар бууж мордоод ирлээ” хэмээн “Суу билэгтний өлгий” нүүрт өгүүлжээ.

“УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Намайг Ёс зүйн дэд хороогоороо оруулна л биз” хэмээн “Улс төр” нүүрт ярив.

“Өдрийн сонин” залуу үеийнхэндээ зориулж “Залуусын ертөнц” нүүр бэлтгэлээ. Энэ нүүрээс “Маке up artist О.Эрхэс: Олон эрэгтэй маке ап артистууд дундаас ялгарч гарч ирэхийн тулд өөр дээрээ эмэгтэй будалтыг хийж эхэлсэн” хэмээн ярьсныг уншаарай.

“БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийн Ойн хамгаалал, үржүүлэг, нөхөн сэргээх албаны дарга Б.Ганзориг: Ойн бизнес хийх хууль эрх зүйн орчин бүрдсэн” гэж “Нийгэм” нүүрт ярив.

“АНУ, Хятад худалдааны асуудлыг түр хойшлуулах уу?” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлжээ.

“Хүүхдээ нүхэн жорлонд унагаж амь насыг нь эрсдүүлж байгаа эцэг эхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэе” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлэв.

“Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн: Шинжлэх ухаан хорт хавдрыг ялахад их ойрхон байна” хэмээн “Шинжлэх ухаан” нүүрт ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Маргааш Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг нээнэ

Дөрвөн эгнээ, хоёр урсгалтай Сонсголонгийн шинэ гүүрийг өнгөрсөн долдугаар сарын 5-ны өдөр ашиглалтад оруулсан билээ. Харин хуучин гүүрийг засварлахаар долдугаар сарын 16-ны өдөр хаасан юм. Уг гүүрийн шинэчлэлийн ажил дуусаж, маргааш /2019.09.20/ 12:00 цагт хөдөлгөөнийг нь нээхээр болжээ. Ингэснээр Сонсголонгийн төмөрбетон хос /шинэ, хуучин/ гүүрийн ажил бүрэн дуусаж байгаа аж. Шинэчлэлийн бүтээн байгуулалтын тухайд, асфальтбетон хучилт хийж, явган хүний зам, хайс, гэрэлтүүлгийг хийсэн байна. Бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Ган гүүр” ХХК гүйцэтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй 51.5 мянган иргэн шинээр бүртгүүлжээ

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 8 сард ажилгүй 51.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 13.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 42.1 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 4.1 (7.3хувь) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.3 (7.2хувь) мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 451 (3.6хувь) хүнээр өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Шалгалтаар 15 сая төгрөгийн илүү цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах акт тогтоолоо

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу 2019 оны 5 сард төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж 1 байгууллагад 15800000 / Арван таван сая найман зуун мянган төгрөгийн илүү цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулахаар улсын байцаагчийн акт гаргасан боловч тухайн байгууллага сайн дураараа актын гүйцэтгэлийг хангаагүй тул шүүхийн байгууллагад хүсэлт гарган улсын байцаагчийн актын төлбөр тогтоосон актыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр боллоо.


Categories
мэдээ нийгэм

Н.Батцэнгэл: Камер байршуулснаар автобусанд үйлдэгддэг гэмт хэрэг эрс буурсан

Нийслэлийн цагдаагийн
удирдах газрын мөрдөн
шалгах газрын халаасны
хулгайн гэмт хэрэгтэй
тэмцэх хэлтсийн эрүүгийн
мөрдөгч цагдаагийн
ахмад Н.Батцэнгэлтэй
ярилцлаа.


– Халаасны хулгай
гол төлөв үйлдэгддэг,
автобусны буудал болон
тодорхой цэгүүдэд камер
байршуулах ажлыг зохион
байгуулсан. Энэ ажлын
үр дүнгийн талаар
танилцуулахгүй юу?

-Халаасны хулгайн гэмт
хэрэг гудамж талбай, олон
нийтийн газар, нийтийн
тээврийн хэрэгсэл буюу том
оврын автобусны буудал,
зах худалдааны төвүүдэд
үйлдэгддэг. Үүний олонх нь
олон нийтийн газар, нийтийн
тээврийн хэрэгсэлд үйлдэгдэж
байгаа юм. Нийтийн тээврийн
хэрэгсэлд үйлдэгдэж буй
халаасны хулгайн гэмт хэргийн
гаралтыг бууруулах зорилгоор
автобуснуудыг камержуулах
ажлыг Улаанбаатар смарт карт
компани, Нийслэлийн нийтийн
тээврийн газартай хамтарч
Нийслэлийн цагдаагийн
газраас зохион байгуулсан.
1227 автобусанд тус бүрт
нь дөрвөн камер суулгаж
өгсөн. Ажлын үр дүн гараад
эхэлж байна. Автобусанд
хүний халаас ухдаг, гэмт хэрэг
үйлддэг иргэд эрс буурсан
байна. Өмнөх жилийн мөн
үеийнхтэй харьцуулахад 60
хувиар буурсан. Хулгайн гэмт
хэргийг илрүүлэх зорилгоор
Хархорин худалдааны
төвд царай таних камер
байршуулаад байна. Үүнээс
гадна Нарантуул зах, “Sunday”
худалдааны төв орчимд
30 гаруй камер суурилуулж
өгсөн. Энэ нь үйлдэгдсэн гэмт
хэргийг түргэн илрүүлэхэд
чухал ач холбогдолтой.

-Нийслэлд халаасны
хулгайн хэрэг хийдэг,
шийтгүүлж байсан
цагдаагийн байгууллагад
бүртгэлтэй хэдэн
иргэд байдаг вэ. Камер
байршуулснаар тэдгээрийн
үйлдлийг хянах боломж
бүрдэж байна уу?

-Нийслэлийн хэмжээнд
халаасны хулгайн гэмт хэрэг
үйлдээд шалгагдаж байсан,
шийтгэгдсэн бүртгэлтэй 500
гаруй иргэд байдаг. Бүртгэлтэй
иргэдийг насны тухайд авч
үзвэл дийлэнх нь хөдөлмөрийн
насны иргэд байдаг юм. Ажил
хөдөлмөр хийгээд явах бүрэн
боломжтой ч амар хялбар
аргаар мөнгө олохыг урьтал
болгодог нөхдүүд байна. Эд
маань сүүлдээ хил даваад
визгүй улс орон руу зорчиж
хулгай хийдэг болсон.
Пабуудад бохь, тамхи зарж
хүний анхаарал сулруулж
байгаад утас түрийвч суйлдаг
байсан хүүхдүүд өнөөдөр
нас биед хүрч улмаар арга
хэлбэр нарийсан дэлгүүр
хэсч лангууны араас эд зүйлс
хулгайлдаг болсон байна.
Тухайн үйлдлүүдийг илрүүлж
шалгаж байгаа.
Мөн халаасны хулгай
хийгээд явдаг удаа дараагийн
үйлдэлтэй өндөр настнууд
ч бий. Энэ жил гэхэд 70
орчим насны хоёр иргэнийг
саатуулж, үйлдсэн гэмт хэрэгт
нь хариуцлага тооцсон байгаа.
Олон удаа ял шийтгүүлж
байсан иргэд л дээ. Нэг нь
таван ч удаа ял шийтгүүлж
байсан юм билээ.

-Халаасны хулгайн
гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх, энэ гэмт
хэргийг ор мөргүй арилгах
чиглэлээр Нийслэлийн
цагдаагийн газраас ямар
ажил явуулж байна вэ?

-Халаасны хулгайтай дан
ганц цагдаагийн байгууллага
тэмцээд алга болохгүй л дээ.
Иргэд гудамж талбай, олон
нийтийн газар, зах худалдааны
төвүүдээр явахдаа сонор
сэрэмжтэй байх хэрэгтэй.
Иргэдийн анхаарал сарнисан
үед л эд зүйлс хулгайд
алдагддаг. Цагдаагийн
байгууллагаас энэ төрлийн
гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх чиглэлээр олон
нийтийн газар, гудамж
талбайд сэрэмжлүүлэх зурагт
хуудсуудыг байршуулж өгсөн.
Мөн “Улаанбаатар смарт”
компанитай хамтраад хулгайн
гэмт хэргээс сэрэмжлүүлсэн
зурагтай 20 мянган ширхэг
автобусны картыг хэвлүүллээ.
Иргэд автобусанд суухдаа
картаа уншуулахад л өнөөх
зургаа харна шүү дээ. Эд
зүйлсээ хямгадна. Ингэснээр
автобусанд хулгай хийдэг
нөхдүүдийн боломж улам л
хумигдаж байгаа хэрэг.

– Энэ төрлийн гэмт
хэрэг гол төлөв ямар үед
үйлдэгдэж байна. Жуулчид
энэ төрлийн гэмт хэргийн
хохирогч болох тохиолдол
байдаг шүү дээ. Урьдчилан
сэргийлэх чиглэлээр ямар
ажил явуулж байна вэ?

-Халаасны хулгай баяр
ёслолын үеэр их үйлдэгддэг.
Иргэд их хэмжээний бэлэн
мөнгөтэй зах, худалдааны
төвүүдээр худалдан авалт
хийхээр явдаг нь тэдэнд
өгөөш болж байгаа юм. Мөн
жуулчид ихээр цугласан
газар гадаадын иргэдээс их
хэмжээний эд зүйлс хулгайд
алдагдах гээд байдаг. Үүнтэй
холбоотойгоор халаасны
хулгайгаас сэрэмжлүүлэх
зурагт хуудсыг англи хэл дээр
хэвлүүлж тодорхой газруудад
байршуулж өгсөн.

-Иргэд их хэмжээний
бэлэн мөнгөө хулгайд алдах
тохиолдол байдаг. Хулгайч
баригдсан ч “төлбөрийн
чадваргүй” гээд сууж байдаг
шүү дээ. Энэ тохиолдолд
иргэдийн хохирлыг хэрхэн
барагдуулдаг вэ?

– Тухайн гэмт хэрэг
үйлдэгдээд иргэд алдсан эд
зүйлээ олдохгүй гээд хаячихдаг
шүү дээ. Энэ нь гэмт хэрэг
үйлдсэн этгээдийг өөгшүүлж
байгаа хэрэг. Иргэд халаасны
хулгайн гэмт хэргийн хохирогч
болсон тохиолдолд заавал
цагдаагийн байгууллагад
хандаж байх хэрэгтэй. Хулгайн
хэргийг илрүүлсэн тохиол­
долд иргэдийн хохирлыг
барагдуулах бүрэн боломжтой.
Их хэмжээний олон сая төгрөг
алдсан тохиолдолд шүүхээс
хохирол барагдуулах шийдвэр
гаргадаг. Буруутай этгээдийн
эд хөрөнгийн лавлагаа
гаргана. Хохирогч Иргэний
хэргийн шүүхэд хандаад
хохирлоо барагдуулах бүрэн
боломжтой.

-Камерын тусламжтайгаар
халаасны хулгайгаас
өөр ямар төрлийн гэмт
хэргийг илрүүлж байна вэ.
Камержуулалтын ач тус
өөр ямар тохиолдолд гарч
байна?

-Халаасны хулгайн гэмт
хэргийг илрүүлэх олон
арга байдаг л даа. Камер
байршуулснаар, түргэн
шуурхай, амар хялбараар
илрүүлж байна. Хулгайд эд
зүйлсээ алдсан даруйдаа
цагдаад мэдэгдэхэд хугацаа
алдалгүй илрүүлэх боломж
бүрдэж байгаа юм. Хэрэг
үйлдэгдсэн газар тухайн
цаг мөчид сэжигтэй ямар
этгээдүүд явж байсныг
шалгачихна. Илрүүлэхэд
хялбар болж байна гэсэн үг.
Мөн манай хэлтсийн ажилчид
гүйцэтгэх ажлын шугамаар
мэдээ мэдээлэл цуглуулсны
үндсэн дээр энэ сарын 14ний
өдөр Баянзүрх дүүргийн
нутагт приус 20 маркийн
автомашинтай дөрвөн
залууг саатуулж шалгасан.
Шалгалтын явцад машинаас
нь гурван кг сэтгэцэд нөлөөлөх
эм бэлдмэл, канабиссын
төрлийн ургамал, хулгайн
байж болзошгүй алтан
нуухтай, шүрэн толгойтой
цагаан хөөрөг олдсон. Энэ
дөрвөн этгээдийн хоёр нь
өмнө нь хулгай, дээрэм,
хуурамч мөнгөн дэвсгэртээр
гүйлгээ хийж ял шийтгэгдэж
байсан юм билээ. Хэргийг
Баянзүрх дүүргийн цагдаагийн
хоёрдугаар хэлтэст
үргэлжлүүлэн шалгуулахаар
хүлээлгэж өгөөд байна

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхэд багачуудынхаа эрүүл мэнд, боловсролыг дэмжих үйлсэд урт хугацаанд хамтран ажиллахаар боллоо

ХХБанк Монгол Улсын ирээдүй, хойч үе болсон хүүхэд, багачуудын эрүүл мэнд, боловсрол болон хүүхдийн эрхийг хамгаалах гэсэн 3-н үндсэн чиглэлийн хүрээнд урт хугацаанд хөрөнгө оруулалт хийн ажиллах зорилгоор “ХЯЗГААРГҮЙ МӨРӨӨДӨЛ” төслийг санаачлан, амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү төслийн хүрээнд МУЗН-тэй:

Хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсролыг дэмжих, Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, Анхны тусламж үзүүлэх дадал чадвар олгох сургалт, хүмүүжлийн мөн нийтийн оролцоог нэмэгдүүлэх сайн үйлсийн ажилд урт хугацаанд хамтран, дэмжлэг үзүүлэн ажиллахаар боллоо.

МУЗНийгэмлэг нь анх Халх голын дайны талбарт шархадсан цэргүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх үүрэгтэй үүсгэн байгуулагдаж байсан бол энэ онд 80 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Монгол Улсын анхны нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын байгууллага юм.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ улс-төр

Маргааш ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болно

Маргааш ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болно. Хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ.Дээрх хуулийн зохицуулалтаар захиргааны байгууллага хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд л захиргааны хэм хэмжээний акт гаргахаар байгаа ажээ. Энэ нь хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага нутаг дэвсгэрийнхээ тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэж болох тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэсэн нэр бүхий иргэний мэдээллийн дагуу үүссэн маргааныг Цэц хянан хэлэлцэх гэж байна.

Categories
мэдээ нийгэм

ХЗДХ-ийн салбарын агентлаг, байгууллагууд иргэдэд нээлттэй үйлчиллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, салбарын хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээ болон үндсэн үйл ажиллагаа, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилготой нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд оролцож, иргэдэд 40 гаруй төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлж, үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

Гадаадын иргэн, харьяатын газар уг нээлттэй өдөрлөгөөр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт гадаадын иргэний виз бүртгэлийн үйлчилгээг сайжруулах, хөнгөвчлөх зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийг танилцуулахын зэрэгцээ гадаадын иргэний виз зөвшөөрөл, цахим визний талаар танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүнд суртлаас ангид байх эрх зүйн орчныг бүрдүүлж, иргэдийн эрхийг баталгаажуулах, гадаадын иргэнд үзүүлэх зарим үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлж, бүртгэл, хяналтыг сайжруулах, хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлэх зорилтын хүрээнд таван арга хэмжээг Гадаадын иргэн, харьяатын газар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, evisa.mn цахим сайтаар 5 төрлийн виз зөвшөөрлийн хүсэлтийг хүлээн авч эхлээд байна. Ингэснээр гадаадын болон өөрийн орны иргэдэд визийн зөвшөөрөл олгох үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх нөхцлийг бүрдүүлж чадсан юм.

Мөн “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ыг тус тус шинэчлэн баталж, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас Албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, гадаадын хөрөнгө оруулагч, Монгол Улсын иргэнээс төрсөн болон Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд виз олгоход таатай нөхцөл бүрдүүлэх, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн байна.

Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн салбарын агентлаг, байгууллагууд үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилж, иргэддээ нээлттэй үйлчиллээ гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ-ны Консулын газраас сэрэмжлүүлж байна

Фэйсбүүк болон цахим шуудангаар өөрийгөө Франц Улсын иргэн гэж танилцуулан “банкнаас 1.5-2.0 хувийн хүүтэй ямар нэг барьцаагүй зээл авахад тусална хэмээн төрөл бүрийн бичиг баримт, банк санхүү, зээлийн гэрээ зэрэг хуурамчаар үйлдсэн бичиг баримт үзүүлж, итгэлийг нь олох замаар иргэдээс их хэмжээний мөнгийг залилсан тохиолдол гарч байгаа талаар Парис дахь ЭСЯ-наас мэдэгдлээ. Сүүлийн 3 сарын хугацаанд манай улсын гурван иргэн энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон байна. Иймд хохирогч болохоос сэргийлж, дээрх төрлийн аливаа санал, хүсэлт, цахим шуудан хүлээн авах тохиолдолд сонор сэрэмжтэй, хариуцлагатай хандахыг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.